diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/audit/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/audit/chapter.sgml index 01a53ac970..ba3fc89d48 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/audit/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/audit/chapter.sgml @@ -1,676 +1,677 @@ Том Рөүдс Бичсэн Роберт Ватсон Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан Аюулгүй байдлын үйл явцад аудит хийх нь Ерөнхий агуулга АУДИТ Аюулгүй байдлын үйл явцад аудит хийх нь MAC FreeBSD 6.2-RELEASE болон дараагийн хувилбарууд нь нягт-боловсруулсан аюулгүй байдлын үйл явцад аудит хийх дэмжлэг оруулсан болно. Үйл явцад аудит хийх нь нэвтрэн оролтууд, тохиргооны өөрчлөлтүүд, болон файл болон сүлжээний хандалт зэрэг төрөл бүрийн аюулгүй байдлын холбогдолтой системийн үйл явцуудын хянаж бүртгэсэн бичлэгийг найдвартай, нягт-боловсруулсан, ба тохируулах боломжтойгоор хийх боломжийг бүрдүүлдэг. Эдгээр хянаж бүртгэсэн бичлэгүүд нь системийг шууд хянах, халдлага илрүүлэх, болон халдлагын дараах анализ хийхэд үнэлж баршгүй байж болох юм. &os; &sun;-ий гаргасан BSM API болон файлын хэлбэрийг шийдлээ болгосон бөгөөд &sun;-ий Solaris болон &apple;-ийн &macos; X-ийн аудит шийдлүүдтэй харилцан ажиллах боломжтой. Энэ бүлэг нь үйл явцыг аудит хийхийг тохируулах болон суулгах тал дээр анхаарна. Энд аудитийн бодлогуудын талаар тайлбарлах бөгөөд аудитийн тохиргооны жишээг бас харж болно. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: Үйл явцыг аудит хийх гэж юу вэ болон яаж ажилладаг талаар. Хэрэглэгчид болон процессуудын үйл явцыг аудит хийхийг &os; дээр яаж тохируулах талаар. Аудитийн мөрийг аудит багасгах болон хянах хэрэгслүүдээр хэрхэн шалгах талаар. + Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай: &unix; болон &os;-ийн үндсийг ойлгох (). Цөмийг тохируулах/хөрвүүлэх үндэстэй танилцах (). Аюулгүй байдлын талаар болон түүний &os; -тэй хэрхэн холбогддог талаар ойлголттой байх (). Аудит хэрэгсэл нь &os; 6.2 дээр туршилтын байдлаар орсон бөгөөд туршилтын програм хангамж ашиглахад гарч болзошгүй аюулыг нарийн нягтлан үзсэний дараа ашиглалтад хэрэглэх ёстой юм. Зарим нэг хязгаарлалтуудыг дурдвал бүх аюулгүй байдлын холбогдолтой системийн үйл явцуудыг аудит хийх боломжгүй, X11 дээр үндэслэгдсэн дэлгэцийн менежерүүд болон гуравдагч дэмонууд зэрэг зарим нэвтрэх механизмууд хэрэглэгчийн нэвтрэх сессийг аудит хийх тохиргоог буруу хийдэг зэрэг болно. Аюулгүй байдлын үйл явцыг аудит хийх хэрэгсэл нь системийн ажиллагааны маш дэлгэрэнгүй бичлэгүүдийг үүсгэх чадвартай: нарийвчилсан тохиргоо хийгдсэн завгүй системд мөр бичлэгийн файлын өгөгдөл тохиргооноос хамааран зарим тохиолдолд гигабайтаас ч илүү асар их болох боломжтой. Администраторууд их хэмжээний аудит хийх тохиргоотой холбоотой дискний хэмжээний шаардлагыг тооцох ёстой. Жишээ нь, аудит бичиж байгаа файлын систем дүүрэх нөхцөлд өөр бусад файлын системүүдэд хамааралгүйгээр файлын системийг /var/audit модонд зориулах нь магадгүй зохимжтой байж болох юм. Энэ бүлгийн түлхүүр ухагдахуунууд Энэ бүлгийг уншихаас өмнө аудиттай холбоотой цөөн түлхүүр ухагдахуунуудыг тайлбарлах шаардлагатай: үйл явц: Аудит хийх боломжтой үйл явц гэдэг нь аудит дэд системийн тусламжтайгаар хянаж бүртгэх боломжтой дурын үйл явцыг хэлнэ. Аюулгүй байдалтай холбоотой үйл явцуудын жишээнүүдэд файлын үүсгэлт, сүлжээний холболтыг босгох, эсвэл хэрэглэгчийн нэвтрэлтийг дурдаж болно. Үйл явцууд нь нэг бол жинхэнэ хэрэглэгч хүртэл мөрдөн гаргаж болох шинж чанарлаг, эсвэл тэгж болохооргүй шинж чанарлаг бус байна. Шинж чанарлаг бус үйл явцуудын жишээнүүд гэвэл нууц үгийн буруу оролдлогууд гэх мэт нэвтрэн орох процессийн жинхэнэ эсэхийг шалгахаас өмнөх үеийн дурын үйл явцуудыг хэлж болно. ангилал: Үйл явцын ангиллууд гэдэг нь холбоотой үйл явцууд бүхий хэсэг бүлгүүдийн нэр бөгөөд эдгээр нь сонголтын илэрхийллүүдэд хэрэглэгддэг. Энгийн ашиглагддаг үйл явцуудын ангиллуудад файл үүсгэлт (fc), ажиллуулах (ex) мөн нэвтрэх_гарах (lo) зэрэг орно. бичлэг: Бичлэг гэдэг нь аюулгүй байдлын үйл явцыг тайлбарласан аудитийн хянан бүртгэсэн оруулга юм. Бичлэгүүд нь үйл явцын төрлийн бичлэг, субьектийн (хэрэглэгч) үйлдэл хийж байгаа тухай мэдээлэл, огноо болон цагийн мэдээлэл, дурын нэмэлт өгөгдлүүд болон обьектуудын мэдээлэл, амжилт эсвэл уналтын нөхцөлүүдийг агуулдаг. мөр: Аудитийн мөр буюу хянан бүртгэлийн файл нь аюулгүй байдлын үйл явцуудыг тайлбарласан аудит бичлэгүүдийн сериэс тогтоно. Ерөнхийдөө мөрүүд нь үйл явцуудын биелж дууссан цагийн дагуу он цагийн дарааллаар байрладаг. Зөвхөн жинхэнэ процессууд аудитийн мөрд бичлэг нэмэх эрхтэй байдаг. сонголтын илэрхийлэл: Сонголтын илэрхийлэл нь угтваруудын жагсаалт болон үйл явцтай тохирох аудитийн үйл явцын ангиллын нэрсээс тогтох мөр юм. урьдчилсан сонголт: Энэ нь администраторын сонирхох боломж бүхий үйл явцууд, сонирхлыг татахгүй байгаа үйл явц зэргийг тайлбарласан аудитийн бичлэгүүдийг үүсгэхээс зайлсхийх зорилготойгоор ялгасан системийн процесс юм. Урьдчилсан тохиргоо нь аль хэрэглэгчийн хувьд үйл явцуудын аль ангиллуудыг таних болон жинхэнэ болон жинхэнэ биш процессуудад хамаарах глобал тохиргоонуудын сонголтын илэрхийллүүдийн серийг ашигладаг. хураангуйлалт: Энэ нь байгаа аудитийн мөрнүүдээс аль бичлэгүүдийг хадгалалт, хэвлэлт болон анализ хийхээр сонгосон процесс юм. Үүний нэгэн адил аудит мөрөөс хэрэггүй аудит бичлэгүүдийг устгах процесс бас хамаарна. Хураангуйлалтыг ашиглаад администраторууд аудит өгөгдлийн хадгалалтын бодлогуудыг боловсруулах боломжтой юм. Жишээ нь, дэлгэрэнгүй аудитийн мөрнүүд нэг сарын хугацаанд хадгалагдаад дараагаар нь тэдгээр мөрнүүдийг архивын зорилгоор зөвхөн нэвтрэлтийн мэдээллийг үлдээн багасгаж болох юм. Аудит хийх дэмжлэг суулгах нь Үйл явцыг Аудит хийх хэрэглэгчийн талбарын дэмжлэг үндсэн &os; үйлдлийн системийн 6.2-RELEASE хувилбараас эхлэн орсон. Гэхдээ үйл явцыг аудит хийхийг дэмжих дараах мөрийг цөмд оруулан хөрвүүлсэн байх шаардлагатай: options AUDIT -д тайлбарласан ердийн процессийн дагуу цөмийг дахин хөрвүүлж суулгана. Цөм хөрвөгдөж суугаад систем дахин ачаалсны дараа дараах мөрийг &man.rc.conf.5; -д нэмж аудит дэмонг идэвхжүүлнэ: auditd_enable="YES" Тэгээд системийг дахин ачаалах замаар эсвэл гараар аудит дэмонг ажиллуулах замаар аудит дэмжлэгийг эхлүүлэх ёстой: /etc/rc.d/auditd start Аудитийн тохиргоо Аюулгүй байдлын аудитийн тохиргооны бүх файлуудыг /etc/security дотроос олж болно. Дараах файлууд аудит дэмон эхлэхээс өмнө байх ёстой: audit_class - Аудитийн ангиллуудын тодорхойлолтуудыг агуулна. audit_control - Анхдагч аудитийн ангиллууд, аудитийн хянан бүртгэлтийн эзлэхүүнд үлдээх хамгийн бага дискний зай, хамгийн их аудитийн мөрийн хэмжээ гэх зэрэг аудит дэд системийн шинж чанарыг хянана. audit_event - Системийн аудит үйл явцуудын тайлбарууд ба нэрс болон үйл явц болгон аль ангилалд хамаарах жагсаалт. audit_user - Нэвтрэн орох үеийн глобал анхдагчуудаас бүрдсэн зөвхөн хэрэглэгчид хамааралтай аудитийн шаардлагууд audit_warn - Аудитийн бичлэгүүдийн зай хангалтгүй болох эсвэл аудитийн мөрийн файл дахин эргэсэн зэрэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд анхааруулах мэдээллүүдийг үүсгэдэг өөрчлөх боломж бүхий auditd-ийн ашигладаг бүрхүүлийн скрипт. Тохиргоон дахь алдаанууд үйл явцуудын буруу хянан бүртгэлд хүргэж болзошгүй тул аудитийн тохиргооны файлуудыг засварлах болон ажиллагааг хангахдаа заавал болгоомжтой байх шаардлагатай. Үйл явц сонголтын илэрхийллүүд Сонголтын илэрхийллүүд нь аль үйл явцуудыг аудит хийх ёстойг тодорхойлох аудитийн тохиргооны хэд хэдэн газар ашиглагддаг. Илэрхийллүүд нь тохирох үйл явцын ангиллуудын жагсаалтаас бүрдэх ба эдгээр тус бүр нь тохирох бичлэгүүдийг хүлээн авах ёстой юу эсвэл орхих ёстой юу гэдгийг харуулсан угтвартайгаас гадна оруулга нь амжилттай эсвэл амжилтгүй үйлдлүүдтэй тохирох ёстойг харуулах боломж бас байна. Сонголтын илэрхийллүүд нь зүүнээс баруун тийш биелэгддэг бөгөөд хоёр илэрхийллийг нэг дээр нь нөгөөг нь нэмж нийлүүлдэг. Дараах жагсаалт нь audit_class-д байгаа анхдагч үйл явцын ангиллуудаас тогтоно: all - all - Бүх үйл явцын ангиллуудыг тааруулах(match). ad - administrative - Удирдлагын үйлдлүүд систем дээр бүхэлдээ гүйцэтгэгдэнэ. ap - application - Програмын тодорхойлсон үйлдэл. cl - file close - close системийн дуудлагыг аудит хийх. ex - exec - Програмын ажиллагааг аудит хийх. Тушаалын мөрийн нэмэлт өгөгдлүүд болон орчны хувьсагчуудыг argv ба envv параметрүүдийг ашиглан policy тохиргоонд тохиргоо хийн &man.audit.control.5; -ийн тусламжтайгаар хянадаг. fa - file attribute access - &man.stat.1;, &man.pathconf.2; болон бусад адил үйл явцуудын обьектийн шинж чанаруудад хандсан хандалтыг аудит хийх. fc - file create - Үр дүнд нь файл үүсдэг үйл явцуудыг аудит хийх. fd - file delete - Файлыг устгадаг үйл явцуудыг аудит хийх. fm - file attribute modify - &man.chown.8;, &man.chflags.1;, &man.flock.2; зэрэг файлын шинж чанарын өөрчлөлт гарч байгаа үйл явцуудыг аудит хийх. fr - file read - Өгөгдөл уншигдаж байгаа, мөн файлуудыг уншихаар нээсэн зэрэг үйл явцуудыг аудит хийх. fw - file write - Өгөгдөл бичигдэж байгаа, мөн файлд бичсэн эсвэл файл өөрчлөгдсөн зэрэг үйл явцуудыг аудит хийх. io - ioctl - &man.ioctl.2; системийн дуудлагын хэрэглээг аудит хийх. ip - ipc - POSIX хоолойнууд болон System V IPC үйлдлүүд зэрэг Процесс-Хоорондох Холбооны төрөл бүрийн хэлбэрүүдийг аудит хийх. lo - login_logout - Систем дээр болж байгаа &man.login.1; ба &man.logout.1; үйл явцуудыг аудит хийх. na - non attributable - Шинж чанаргүй үйл явцуудыг аудит хийх. no - invalid class - Аудит бус үйл явцуудыг тааруулах(match). nt - network - &man.connect.2; ба &man.accept.2; зэрэг сүлжээний үйлдлүүдтэй холбоотой үйл явцуудыг аудит хийх. ot - other - Бусад үйл явцуудыг аудит хийх. pc - process - &man.exec.3; ба &man.exit.3; зэрэг процессийн үйлдлүүдийг аудит хийх. Эдгээр аудит үйл явцын ангиллуудыг audit_class болон audit_event тохиргооны файлуудыг өөрчилснөөр өөрчилж болно. Жагсаалтад байгаа аудитийн ангилал бүр амжилттай/амжилтгүй үйлдлүүдийг таарсан эсэхийг болон ангилал ба төрлийн хувьд таарч байгааг нэмж байгаа эсвэл устгаж байгааг харуулсан угтвартай байна. (none) Үйл явцын амжилттай болон амжилтгүйг аудит хийх. + Энэ ангилал дахь амжилттай үйл явцуудыг аудит хийх. - Энэ ангилал дахь амжилтгүй үйл явцуудыг аудит хийх. ^ Энэ ангилал дахь амжилттай, амжилтгүй аль нь ч биш үйл явцуудыг аудит хийх. ^+ Энэ ангилал дахь амжилттай үйл явцуудыг аудит хийхгүй. ^- Энэ ангилал дахь амжилтгүй үйл явцуудыг аудит хийхгүй. Дараах сонголтын мөр амжилттай ба амжилтгүй нэвтрэлт/гаралтын үйл явцуудаас гадна зөвхөн амжилттай ажиллуулсныг сонгож байна: lo,+ex Тохиргооны файлууд Аудит системийг тохируулахдаа ихэнх тохиолдолд администраторууд зөвхөн хоёр файлыг өөрчлөх хэрэгтэй: audit_control болон audit_user. Эхнийх нь системийн дагуух аудит өмчүүд болон бодлогуудыг хянадаг; хоёр дахь нь хэрэглэгчийн аудитийг нарийн тохируулахад ашиглагддаг. <filename>audit_control</filename> файл audit_control файл нь аудит дэд системийн хувьд анхдагч утгуудын тоог тодорхойлно. Энэ файлын дотор бид дараах зүйлсийг харна: dir:/var/audit flags:lo minfree:20 naflags:lo policy:cnt filesz:0 тохиргоо нь аудит бүртгэлүүдийг хадгалах нэг болон хэд хэдэн санг заахад хэрэглэгдэнэ. Хэрэв нэгээс их сан байгаа бол бичигдсэн дарааллаараа ашиглагдана. Файлын систем дүүрсэн тохиолдолд аудит дэд систем болон бусад дэд системүүд бие биедээ нөлөөлж болзошгүй учир аудит бүртгэлүүдийг тусгайлан зориулсан файлын систем дээр хадгалахаар аудит системийг ихэвчлэн тохируулдаг. талбар нь системийн дагуух шинж чанар бүхий үйл явцуудад зориулсан анхдагч урьдчилан сонголтын багийг тодорхойлдог. Дээрх жишээн дээр бүх хэрэглэгчийн хувьд амжилттай болон амжилтгүй нэвтрэлт болон гаралтын үйл явцууд аудит хийгдэж байна. тохиргоо нь аудит мөр хадгалагдах файлын системийн хувьд хамгийн бага чөлөөт зайны хувийг тодорхойлдог. Энэ тогтоосон хэмжээнээс илүү гарахад анхааруулга үүсгэгддэг. Дээрх жишээ хамгийн бага чөлөөт зайг 20 хувиар тогтоожээ. тохиргоо нь нэвтрэн оролтын процесс болон системийн дэмонууд зэрэг шинж чанаргүй үйл явцуудыг аудит хийх аудитийн ангиллуудыг тодорхойлдог. тохиргоо нь таслалаар тусгаарлагдсан, аудитийн зан авирын төрөл бүрийн шинж чанарыг хянах бодлогын тугуудын жагсаалтыг тодорхойлдог. Анхдагч cnt туг нь аудит амжилтгүй болсон ч гэсэн систем ажиллагаагаа үргэлжлүүлэхийг заадаг (энэ туг зайлшгүй шаардлагатай). Өөр нэг байнга ашиглагддаг туг бол argv бөгөөд энэ нь &man.execve.2; системийн дуудлагад орж байгаа тушаалын мөрийн нэмэлт өгөгдлүүдийг тушаалын ажиллагааг аудит хийхийн хэсэг болох боломж олгодог. тохиргоо нь мөрийн файл автоматаар төгсөх болон эргэхээс өмнөх аудит мөрийн файлын хамгийн их хэмжээг байтаар тодорхойлдог. Анхдагч утга нь 0 байх ба автоматаар эргүүлэхийг хориглосон байна. Хэрэв хүссэн файлын хэмжээ тэгээс ялгаатай ба 512k -аас бага бол түүнийг орхиж бүртгэлийн мэдээлэл үүсгэнэ. <filename>audit_user</filename> файл audit_user файл нь зарим нэг хэрэглэгчдэд зориулсан аудитийн шаардлагуудыг администраторууд тодорхойлохыг зөвшөөрдөг. Мөр болгон хэрэглэгчид зориулсан аудитийг хийхийг хоёр талбараар тохируулдаг: нэг дэх нь хэрэглэгчийн хувьд үргэлж аудит хийх шаардлагатай нэг хэсэг үйл явцуудыг тодорхойлдог alwaysaudit талбар ба хоёр дахь нь neveraudit талбар бөгөөд хэрэглэгчийн хувьд хэзээ ч аудит хийх шаардлагагүй нэг хэсэг үйл явцуудыг тодорхойлдог. Дараах жишээн дээр audit_user файл нь нэвтрэлт/гаралтын үйл явцууд, root хэрэглэгчийн амжилттай тушаалын ажиллагаа, файл үүсгэлт ба www хэрэглэгчийн амжилттай тушаалын ажиллагааг аудит хийж байна. Хэрэв дээрх жишээ audit_control файлтай цуг ашиглагдвал root-ийн lo оруулга нь давхардах бөгөөд www хэрэглэгчийн нэвтрэлт/гаралтын үйл явцууд бас аудит хийгдэнэ. root:lo,+ex:no www:fc,+ex:no Аудит дэд системийг удирдах нь Аудит мөрүүдийг харах нь Аудит мөрүүд нь BSM хоёртын хэлбэрээр хадгалагддаг бөгөөд өөрчлөх болон текст уруу хөрвүүлэхэд тусгай хэрэгслүүд ашиглах шаардлагатай. &man.praudit.1; тушаал нь мөрийн файлуудыг хялбар текст хэлбэрт хөрвүүлдэг; &man.auditreduce.1; тушаал нь аудит мөрийн файлыг шинжлэх, архивлах эсвэл хэвлэх зорилгоор багасгахад ашиглагддаг. auditreduce нь үйл явцын төрөл, үйл явцын ангилал, үйл явцын хэрэглэгч, огноо эсвэл цаг, файлын зам эсвэл обьектийн үйлдэл үзүүлсэн зэрэг төрөл бүрийн сонголтын параметрүүдийг дэмждэг. Жишээ нь praudit хэрэгсэл нь заасан аудит бүртгэлийн бүх агуулгыг жирийн текстээр харуулна: &prompt.root; praudit /var/audit/AUDITFILE AUDITFILE нь харуулах аудит бүртгэл юм. Аудит мөрүүд нь токенуудаас бүтэх аудит бичлэгүүдийн цувралаас тогтох бөгөөд praudit нь мөр болгонд нэгийг дараалуулан хэвлэнэ. Токен бүр аудит бичлэгийн толгойг агуулсан header эсвэл нэрийн хайлтаас гарсан файлын замыг агуулсан path зэрэг тусгай төрлийн байна. Дараах жишээ нь execve үйл явцыг харуулж байна: header,133,10,execve(2),0,Mon Sep 25 15:58:03 2006, + 384 msec exec arg,finger,doug path,/usr/bin/finger attribute,555,root,wheel,90,24918,104944 subject,robert,root,wheel,root,wheel,38439,38032,42086,128.232.9.100 return,success,0 trailer,133 Энэхүү аудит нь амжилттай execve дуудлагыг илэрхийлж байгаа бөгөөд түүнд finger doug тушаал ажиллажээ. Нэмэлт өгөгдлийн токен нь цөм уруу бүрхүүлээс гарч боловсруулагдсан тушаалын мөрийг агуулна. path буюу замын токен нь цөмийн хайсан ажиллах файлын замыг агуулна. attribute буюу шинж чанарын токен нь хоёртын файлыг тайлбарлах ба тухайлбал програм setuid эсэхийг тодорхойлоход ашиглагдах файлын горимыг агуулна. subject буюу субьект токен нь субьект процессийг тайлбарлах бөгөөд аудит хэрэглэгчийн ID, идэвхитэй хэрэглэгчийн ID ба бүлгийн ID, жинхэнэ хэрэглэгчийн ID ба бүлгийн ID, процессийн ID, сессийн ID, портын ID болон нэвтрэлтийн хаяг гэсэн дарааллаар хадгална. Аудит хэрэглэгчийн ID ба жинхэнэ хэрэглэгчийн ID нь ялгаатайг анхаарах хэрэгтэй: robert гэдэг хэрэглэгч энэ тушаалыг ажиллуулахаасаа өмнө root бүртгэл уруу шилжсэн бөгөөд энэ нь эхний шалгуулсан хэрэглэгчийг ашиглан аудит хийгдсэн байна. Төгсгөлд нь return буюу буцах токен нь амжилттай ажиллагааг харуулж trailer нь бичлэгийг төгсгөнө. Аудитийн мөрүүдийг багасгах нь Аудит бүртгэлүүд нь маш их байж болно, администратор зарим хэрэглэгчтэй холбоотой бичлэгүүд зэрэг хэсэг бичлэгүүдийг ашиглахын тулд шилж сонгохыг магадгүй хүснэ: &prompt.root; auditreduce -u trhodes /var/audit/AUDITFILE | praudit Энэ нь AUDITFILE файлд хадгалагдсан trhodes хэрэглэгчийн бүх аудитийн бичлэгүүдийг сонгож байна. Аудит хянах эрхүүдийг томилох нь audit бүлгийн гишүүд /var/audit дахь аудит мөрүүдийг унших эрхтэй; анхандаа энэ бүлэг нь хоосон байх бөгөөд тэгэхээр зөвхөн root хэрэглэгч аудит мөрүүдийг уншиж чадна. Аудит хянах эрхүүдийг хэрэглэгчдэд томилохын тулд хэрэглэгчдийг audit бүлэгт нэмж болно. Аудитийн бүртгэлийн агуулгыг хянах чадвар нь хэрэглэгчид болон процессуудын үйл хөдлөлийн дотоод уруу нэлээн гүнзгий ханддаг учир аудит хянах эрхүүдийг томилохдоо болгоомжтой хийхийг зөвлөж байна. Аудит хоолойнуудыг шууд монитор хийх нь Аудит хоолойнууд нь төхөөрөмжийн файлын систем дахь клон хийгдсэн псевдо төхөөрөмжүүд бөгөөд програмыг шууд явж байгаа аудит бичлэгийн урсгалд холбох боломж олгоно. Энэ нь голчлон халдлага илрүүлэх болон систем монитор хийх програмуудын зохиогчдын сонирхлыг татдаг. Гэхдээ администраторуудын хувьд аудитийн хоолойны төхөөрөмж нь аудитийн мөрийн файлын эзэмшил эсвэл үйл явцын урсгалыг зогсоох, бүртгэл эргүүлэх зэрэг асуудлуудтай холбогдолгүйгээр шууд монитор хийх эвтэйхэн боломжийг бүрдүүлдэг. Шууд явж байгаа аудитийн үйл явцын урсгалыг хянахдаа дараах тушаалын мөрийг ашиглана: &prompt.root; praudit /dev/auditpipe Анхандаа аудитийн хоолойны төхөөрөмжийн цэгүүдэд зөвхөн root хэрэглэгч хандах эрхтэй байдаг. audit бүлгийн хэрэглэгчид хандах боломжтой болгохын тулд devfs дүрмийг devfs.rules -д нэмнэ: add path 'auditpipe*' mode 0440 group audit devfs файлын системийг тохируулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг &man.devfs.rules.5; -ээс харна уу. Аудитийн үйл явцын буцааж өгөх давталтуудыг үүсгэх нь хялбар бөгөөд аудит үйл явц бүрийн үзэлт нь олон аудитийн үйл явцуудыг үүсгэхэд хүргэнэ. Жишээ нь, хэрэв сүлжээний бүх I/O аудит хийгдсэн бөгөөд &man.praudit.1; нь SSH сессээс ажилласан бол үйл явц бүр хэвлэгдэхэд өөр үйл явцыг бас үүсгэх учраас үргэлжилсэн аудитийн үйл явцууд их хэмжээгээр үүсэх болно. Энэ асуудлыг бий болгохгүйн тулд нарийн тохируулаагүй I/O аудит хийх сессээс praudit-ийг аудитийн хоолойны төхөөрөмж дээр ажиллуулахыг зөвлөж байна. Аудит мөрийн файлуудыг эргүүлэх нь Аудит мөрүүд нь зөвхөн цөмөөр бичигдэх бөгөөд auditd аудит дэмоноор удирдагддаг. Администраторууд аудит бүртгэлүүдийг шууд эргүүлэхдээ &man.newsyslog.conf.5; эсвэл бусад хэрэгслүүдийг ашиглан хийх ёсгүй юм. Харин audit удирдах хэрэгслийг ашиглан аудитийг унтраах, аудит системийг дахин тохируулах, болон бүртгэлийг эргүүлэх үйлдлүүдийг хийх боломжтой байдаг. Дараах тушаал аудит дэмонг шинэ аудит бүртгэл үүсгэж цөмийг шинэ бүртгэл уруу шилжихийг дохино. Хуучин бүртгэл нь төгсөж нэр нь өөрчлөгдөх бөгөөд дараагаар түүнтэй администратор ажиллах боломж бүрдэнэ. &prompt.root; audit -n Хэрэв auditd дэмон ажиллахгүй байгаа бол энэ тушаал нь амжилтгүй болох бөгөөд алдааны мэдээлэл үүсгэнэ. Дараах мөрийг /etc/crontab -д нэмснээр &man.cron.8; -оос арван хоёр цаг тутам эргүүлэх болно: 0 */12 * * * root /usr/sbin/audit -n Шинэ /etc/crontab -ийг хадгалсны дараа өөрчлөлт үйлчилж эхлэх болно. Файлын хэмжээн дээр тулгуурласан аудитийн мөрийн файлыг автоматаар эргүүлэх нь &man.audit.control.5; дахь тохиргоогоор хийгдэх боломжтой бөгөөд гарын авлагын энэ бүлгийн тохиргооны файлуудын хэсэгт тайлбарласан болно. Аудит мөрүүдийг шахах нь Аудит мөрийн файлууд асар их болох тусам мөрүүдийг аудит дэмоноор хаалгасны дараа шахах эсвэл архивлах нь зүйтэй юм. audit_warn скрипт нь аудитийн мөрүүдийг эргүүлэх үеийн цэвэр төгсгөл зэрэг төрөл бүрийн аудиттай холбоотой үйл явцуудад зориулан өөрчилсөн үйлдлүүдийг гүйцэтгэхэд ашиглагдана. Жишээ нь хаагдах үед аудит мөрүүдийг шахах дараах кодыг audit_warn скриптэд нэмж болно: # # Compress audit trail files on close. # if [ "$1" = closefile ]; then gzip -9 $2 fi Бусад архивлах идэвхүүдэд мөрийн файлуудыг төв сервер уруу хуулах, хуучин мөрийн файлуудыг устгах эсвэл хэрэггүй бичлэгүүдийг хасч аудит мөрийг багасгах зэрэг орж болно. Аудит мөрийн файлууд цэвэрхэн дууссан тохиолдолд скрипт ажиллана, тэгэхээр буруу унтраасны дараа дуусаагүй мөрүүд дээр ажиллахгүй. diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/disks/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/disks/chapter.sgml index 48edb0fbc8..d00617b747 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/disks/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/disks/chapter.sgml @@ -1,4047 +1,4048 @@ Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан Хадгалалт Ерөнхий агуулга Энэ бүлэг нь FreeBSD дээр дискнүүдийг ашиглах талаар тайлбарлах болно. Эдгээрт санах ой дээр тулгуурласан дискнүүд, сүлжээнд залгагдсан дискнүүд, стандарт SCSI/IDE хадгалалтын төхөөрөмжүүд болон USB интерфэйс ашигладаг төхөөрөмжүүд багтах юм. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: Физик диск (хуваалтууд болон зүсмэлүүд) дээрх өгөгдлийн зохион байгуулалтыг тайлбарладаг FreeBSD-ийн ашигладаг ухагдахуун. Өөрийн систем дээр нэмэлт хатуу дискнүүдийг хэрхэн нэмэх талаар. USB хадгалалтын төхөөрөмжүүдийг ашиглахын тулд &os;-г хэрхэн тохируулах талаар. Санах ойн диск зэрэг виртуал файлын системүүдийг хэрхэн тохируулах талаар. Дискний зайн хэрэглээг хязгаарлахын тулд ноогдлыг хэрхэн ашиглах талаар. Дискийг халдагчдаас хамгаалж нууцлахын тулд хэрхэн шифрлэх талаар. FreeBSD дээр CD болон DVD-г хэрхэн үүсгэж шарах талаар. Нөөцлөлтөд зориулсан хадгалалтын төрөл бүрийн тохируулгууд. FreeBSD дээр байдаг нөөцлөлтийн програмуудыг хэрхэн ашиглах талаар. Уян диск уруу хэрхэн нөөцлөх талаар. Файлын системийн хормын хувилбар гэж юу болох түүнийг хэрхэн үр дүнтэйгээр ашиглах талаар. Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй: Шинэ FreeBSD цөмийг хэрхэн тохируулж суулгах талаар мэдэх (). Төхөөрөмжийн нэрс Дараах нь FreeBSD-д дэмжигдсэн физик хадгалалтын төхөөрөмжүүд болон тэдгээртэй холбоотой төхөөрөмжийн нэрсийн жагсаалт юм. Физик диск нэрлэх заншил Хөтчийн төрөл Хөтчийн төхөөрөмжийн нэр IDE хатуу хөтчүүд ad IDE CDROM хөтчүүд acd SCSI хатуу хөтчүүд болон USB Mass хадгалалтын төхөөрөмжүүд da SCSI CDROM хөтчүүд cd Төрөлжүүлсэн стандарт бус CDROM хөтчүүд Mitsumi CD-ROM-ийн хувьд mcd ба Sony CD-ROM хөтчүүдийн хувьд scd Уян хөтчүүд fd SCSI соронзон хальсны хөтчүүд sa IDE соронзон хальсны хөтчүүд ast Flash хөтчүүд &diskonchip; Flash хөтчийн хувьд fla RAID хөтчүүд &adaptec; AdvancedRAID-н хувьд aacd, &mylex;-ийн хувьд mlxd ба mlyd, AMI &megaraid;-ийн хувьд amrd, Compaq Smart RAID-ийн хувьд idad, &tm.3ware; RAID-ийн хувьд twed.
Дэйвид О'Брайн Анхлан хувь нэмэр болгон оруулсан Диск нэмэх дискнүүд нэмэх нь Бид шинэ SCSI дискийг одоогоор зөвхөн нэг хөтөчтэй байгаа машин дээр нэмэхийг хүсэж байна гэж бодъё. Эхлээд компьютераа унтраагаад хөтчийг компьютер, хянагч болон хөтчийн үйлдвэрлэгчийн заавруудын дагуу суулгана. Үүнийг хийх маш олон төрлийн процедуруудаас болоод энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл нь энэ баримтын хамрах хүрээнээс гадна юм. root хэрэглэгчээр нэвтрэх хэрэгтэй. Та хөтчийг суулгасны дараа шинэ диск олдсон эсэхийг /var/run/dmesg.boot-с шалгаарай. Шинээр нэмсэн хөтөч нь da1 байх бөгөөд бид үүнийг /1 дээр холбохыг хүснэ (хэрэв та IDE хөтөч нэмж байгаа бол төхөөрөмжийн нэр нь ad1 болно). хуваалтууд зүсмэлүүд fdisk FreeBSD нь IBM-PC-тэй нийцтэй компьютеруудтай ажилладаг учраас PC BIOS хуваалтуудыг бодолцох ёстой. Эдгээр нь уламжлалт BSD хуваалтуудаас өөр юм. PC диск нь дөрөв хүртэлх тооны BSD хуваалттай байдаг. Хэрэв диск нь жинхэнээрээ FreeBSD-д зориулагдах бол та dedicated буюу зориулагдсан горимыг ашиглаж болно. Үгүй бол FreeBSD нь PC BIOS хуваалтуудын аль нэгэн дээр байрлах болно. FreeBSD нь PC BIOS хуваалтуудыг уламжлалт BSD хуваалтуудтай эндүүрэхгүйн тулд зүсмэлүүд гэж нэрлэдэг. Та бас FreeBSD-д зориулагдсан боловч өөр үйлдлийн систем суулгагдсан компьютер дээр ашигласан диск дээрх зүсмэлүүдийг хэрэглэж болох юм. Энэ нь FreeBSD биш өөр үйлдлийн системийн fdisk хэрэгсэлтэй андуурахаас хамгаалах нэг сайн арга юм. Зүсмэлийн хувьд бол хөтөч нь /dev/da1s1e гэж нэмэгдэх болно. Үүнийг SCSI диск, нэгжийн дугаар 1 (хоёр дахь SCSI диск), зүсмэл 1 (PC BIOS хуваалт 1) болон e BSD хуваалт гэж уншина. Зориулагдсан тохиолдолд хөтөч нь ердөө л /dev/da1e гэж нэмэгдэнэ. Секторуудын тоог хадгалахын тулд 32 битийн бүхэл тоог ашигладгаас болоод &man.bsdlabel.8; нь нэг дискний хувьд 2^32-1 сектор буюу ихэнх тохиолдолд 2TB болж хязгаарлагддаг. &man.fdisk.8; хэлбэршүүлэлт нь 2^32-1-с ихгүй эхлэх сектор болон 2^32-1-с ихгүй уртыг зөвшөөрч хуваалтуудыг 2TB, дискнүүдийг ихэнх тохиолдолд 4TB болгож хязгаарладаг. &man.sunlabel.8; хэлбэршүүлэлт нь нэг хуваалтын хувьд 2^32-1 сектороор, нийтдээ 16TB-ийн 8 хуваалтаар хязгаарлагддаг. Илүү том дискнүүдийн хувьд &man.gpt.8; хуваалтууд ашиглагдаж болох юм. &man.sysinstall.8;-г ашиглах нь sysinstall дискнүүд нэмэх нь su <application>Sysinstall</application>-г жолоодох нь Та sysinstall-н хялбар ашиглаж болох цэснүүдийн тусламжтайгаар шинэ дискийг хуваан хаяглаж болох юм. root хэрэгчээр нэвтрэх буюу эсвэл su тушаалыг ашиглаарай. sysinstall-г ажиллуулж Configure цэс уруу орно. FreeBSD Configuration Menu дотор доош шилжиж Fdisk тохируулгыг сонгоно. <application>fdisk</application> хуваалт засварлагч fdisk-ийн дотор байхдаа A гэж бичвэл дискийг бүхэлд нь FreeBSD-д ашиглах болно. Асуух үед нь хэрэв та ирээдүйд суулгаж болзошгүй үйлдлийн системүүдтэй хамтран ажиллахаар үлдэхийг хүсвэл YES гэж хариулаарай. W-г ашиглан өөрчлөлтүүдийг диск уруу бичнэ. Одоо FDISK засварлагчаас q гэж бичин гараарай. Дараа нь танаас Master Boot Record буюу Мастер Ачаалагч Бичлэгийн талаар асуух болно. Та ажиллаж байгаа систем дээр диск нэмж байгаа болохоор None-г сонгох хэрэгтэй. Дискний Шошго засварлагч BSD хуваалтууд Дараа нь sysinstall-с гарч дахин түүнийг эхлүүлэх хэрэгтэй. Дээрх заавруудыг дагаарай, гэхдээ энэ удаад Label тохируулгыг сонгоорой. Энэ нь Disk Label Editor буюу дискний шошго засварлагч уруу орно. Энд та уламжлалт BSD хуваалтуудыг үүсгэдэг. Диск нь a-h гэж хаяглагдсан найм хүртэлх хуваалтуудтай байж болно. Хуваалтын шошгонуудын цөөн хэд нь тусгай хэрэглээтэй байдаг. a хуваалт нь root хуваалтанд (/) ашиглагддаг. Тиймээс зөвхөн таны системийн диск (өөрөөр хэлбэл таны ачаалалт хийсэн диск) a хуваалттай байх ёстой. b хуваалт нь swap хуваалтуудад хэрэглэгддэг бөгөөд та swap хуваалттай олон дисктэй байж болох юм. c хуваалт нь зориулагдсан горимд бүх дискийг, зүсмэлийн горимд бүхэл FreeBSD зүсмэлийг эсвэл заадаг. Бусад хуваалтууд нь ерөнхий хэрэглээнд зориулагдсан. sysinstall-ийн шошго засварлагч нь root биш, swap биш хуваалтуудад зориулж e хуваалтыг илүүтэй үздэг. Шошго засварлагч дотор байхдаа C гэж бичин ганц файлын систем үүсгэх хэрэгтэй. Асуух үед, хэрэв энэ нь FS (файлын систем) эсвэл swap байх юм бол FS-г сонгож холбох цэгийг (өөрөөр хэлбэл /mnt) бичээрэй. Хэрэв дискийг суулгацын дараах горимд нэмж байгаа бол sysinstall нь танд зориулж оруулгуудыг /etc/fstab файлд үүсгэхгүй, тиймээс таны зааж өгсөн холбох цэг нь чухал биш юм. Та одоо шинэ шошгыг диск уруу бичиж түүн дээр файлын систем үүсгэхэд бэлэн боллоо. Үүнийг W гэж бичин хийнэ. sysinstall-ын шинэ хуваалтыг холбож чадахгүй байна гэсэн алдааг өнгөрүүлэх хэрэгтэй. Шошго засварлагч болон sysinstall-с бүр мөсөн гараарай. Төгсгөл Хамгийн сүүлийн алхам нь /etc/fstab файлыг засварлаж өөрийн шинэ дискний оруулгыг нэмэх явдал юм. Тушаалын мөрийн хэрэгслүүдийг ашиглах нь Зүсмэлүүдийг ашиглах нь Энэ тохиргоо нь таны дискийг өөрийн чинь компьютер дээр суулгагдсан байж болох бусад үйлдлийн системтэй зөв ажиллаж өөр бусад үйлдлийн системийн fdisk хэрэгслүүдтэй эндүүрэхгүй байх боломжийг бүрдүүлдэг. Шинэ дискийг суулгахад энэ аргыг ашиглахыг зөвлөдөг. Хэрэв танд үнэхээр тохирох шалтгаан байгаа тохиолдолд зориулагдсан горимыг ашиглаарай! &prompt.root; dd if=/dev/zero of=/dev/da1 bs=1k count=1 &prompt.root; fdisk -BI da1 #Initialize your new disk -&prompt.root; bsdlabel -B -w -r da1s1 auto #Label it. +&prompt.root; bsdlabel -B -w da1s1 auto #Label it. &prompt.root; bsdlabel -e da1s1 # Edit the bsdlabel just created and add any partitions. &prompt.root; mkdir -p /1 &prompt.root; newfs /dev/da1s1e # Repeat this for every partition you created. &prompt.root; mount /dev/da1s1e /1 # Mount the partition(s) &prompt.root; vi /etc/fstab # Add the appropriate entry/entries to your /etc/fstab. Хэрэв танд IDE диск байвал daad гэж солиорой. Зориулагдсан OS/2 Хэрэв та шинэ хөтчийг өөр үйлдлийн системтэй цуг хуваалцахгүй бол зориулагдсан горимыг ашиглаж болох юм. Энэ горим нь Microsoft үйлдлийн системийн толгойг эргүүлж болохыг санаарай; гэхдээ тэдгээр нь ямар ч эвдрэл гэмтэл үүсгэхгүй. IBM-ийн &os2; нь харин олсон бүх ойлгохгүй байгаа ямар ч хуваалтыг хувьдаа завших болно. &prompt.root; dd if=/dev/zero of=/dev/da1 bs=1k count=1 -&prompt.root; bsdlabel -Brw da1 auto +&prompt.root; bsdlabel -Bw da1 auto &prompt.root; bsdlabel -e da1 # create the `e' partition &prompt.root; newfs -d0 /dev/da1e &prompt.root; mkdir -p /1 &prompt.root; vi /etc/fstab # add an entry for /dev/da1e &prompt.root; mount /1 Өөр нэг арга нь: &prompt.root; dd if=/dev/zero of=/dev/da1 count=2 -&prompt.root; bsdlabel /dev/da1 | bsdlabel -BrR da1 /dev/stdin +&prompt.root; bsdlabel /dev/da1 | bsdlabel -BR da1 /dev/stdin &prompt.root; newfs /dev/da1e &prompt.root; mkdir -p /1 &prompt.root; vi /etc/fstab # add an entry for /dev/da1e &prompt.root; mount /1 RAID Програм хангамжийн RAID Кристофер Шамвэй Анхлан ажилласан Жим Браун Хянан тохиолдуулсан RAIDпрограм хангамж RAIDCCD Нийлүүлэгдсэн Дискний Драйвер (Concatenated Disk Driver буюу CCD) тохиргоо Бөөн хадгалалтын шийдлийг сонгохдоо бодолцох хамгийн чухал хүчин зүйлүүд нь хурд, найдвартай байдал болон өртөг юм. Энэ гурвыг гурвууланг нь тэнцүү байлгах нь ховор байдаг; ерөнхийдөө хурдан, найдвартай бөөн хадгалалтын төхөөрөмж нь үнэтэй бөгөөд үнийн хувьд хямдыг сонгох нь хурд эсвэл найдвартай байдлын аль нэгийг золиослох хэрэгтэй болдог. Доор тайлбарласан системийг дизайн хийхдээ өртгийг хамгийн чухал хүчин зүйл гэж сонгож авсан бөгөөд үүний дараа хурд, хурдын дараа найдвартай байдлыг сонгосон. Энэ системийн өгөгдөл дамжуулах хурд нь эцсийн эцэст сүлжээгээр шахагддаг. Найдвартай байдал нь маш чухал боловч доор тайлбарласан CCD хөтөч нь CD-R-ууд дээр аль хэдийн бүтнээрээ нөөцлөгдсөн, амархнаар солигдож болох өгөгдөлд шууд үйлчилдэг. Өөрийн шаардлагыг тодорхойлох нь бөөн хадгалалтын шийдлийг сонгох анхны алхам юм. Хэрэв таны шаардлага нь хурд эсвэл найдвартай байдлыг өртгөөс илүүтэй үзэж байгаа бол таны шийдэл энэ хэсэгт тайлбарласан шийдлээс өөр болох болно. Тоног төхөөрөмжийг суулгах нь IDE системийн дискнээс гадна гурван Western Digital 30GB, 5400 RPM IDE диск нь доор тайлбарласан CCD дискний гол цөм болж нийтдээ ойролцоогоор 90GB шууд хадгалалт болно. Туйлын хүслээр бол IDE диск бүр өөрийн IDE хянагч болон кабельтай байна, гэхдээ өртгийг багасгахын тулд нэмэлт IDE хянагчууд ашиглагдаагүй болно. Харин дискнүүд нь jumper буюу холбогчоор тохируулагдсан бөгөөд ингэснээр IDE хянагч бүр нэг мастер болон нэг боолтой байна. Дахин ачаалах үед системийн BIOS залгагдсан дискнүүдийг автоматаар олохоор тохируулагдсан байдаг. Илүү чухал зүйл нь FreeBSD тэдгээрийг дахин ачаалахад олсон явдал юм: ad0: 19574MB <WDC WD205BA> [39770/16/63] at ata0-master UDMA33 ad1: 29333MB <WDC WD307AA> [59598/16/63] at ata0-slave UDMA33 ad2: 29333MB <WDC WD307AA> [59598/16/63] at ata1-master UDMA33 ad3: 29333MB <WDC WD307AA> [59598/16/63] at ata1-slave UDMA33 Хэрэв FreeBSD дискнүүдийг бүгдийг нь олохгүй байгаа бол та тэдгээрийг зөвөөр холбосон эсэхээ шалгаарай. IDE хөтчүүдийн ихэнх нь бас Cable Select холбогчтой байдаг. Энэ нь мастер/боол харилцаанд зориулагдсан холбогч биш юм. Хөтчийн баримтаас зөв холбогчийг таних талаар лавлаарай. Дараа нь тэдгээрийг файлын системийн хэсэг болгон залгах талаар бодох хэрэгтэй. Та &man.vinum.8; () болон &man.ccd.4; хоёуланг судлах хэрэгтэй. Энэ тохиргооны хувьд &man.ccd.4;-г сонгосон. CCD-г тохируулах нь &man.ccd.4; хөтөч нь хэд хэдэн адил дискнүүдийг авч тэдгээрийг нэг логик файл систем болгон нийлүүлэх боломжийг олгодог. &man.ccd.4;-г ашиглахын тулд танд &man.ccd.4; дэмжлэг цуг бүтээгдсэн цөм хэрэгтэй. Энэ мөрийг цөмийн тохиргооны файлдаа нэмээд цөмөө дахин бүтээж суулгаарай: device ccd &man.ccd.4; дэмжлэг цөмийн дуудагдах модуль хэлбэрээр бас дуудагдаж болно. &man.ccd.4;-г тохируулахын тулд та эхлээд дискнүүдийг хаяглах &man.bsdlabel.8;-г ашиглах ёстой: - bsdlabel -r -w ad1 auto -bsdlabel -r -w ad2 auto -bsdlabel -r -w ad3 auto + bsdlabel -w ad1 auto +bsdlabel -w ad2 auto +bsdlabel -w ad3 auto Энэ нь бүх дискний дагуух ad1c, ad2c болон ad3c-д зориулж bsdlabel үүсгэдэг. Дараагийн алхам нь дискний шошгоны төрлийг өөрчлөх явдал юм. Та дискнүүдийг засварлахдаа &man.bsdlabel.8;-г ашиглаж болно: bsdlabel -e ad1 bsdlabel -e ad2 bsdlabel -e ad3 Энэ нь диск бүр дэх тухайн дискний шошгыг EDITOR орчны хувьсагчид заасан засварлагчаар, ихэнхдээ &man.vi.1;-ээр онгойлгодог. Өөрчлөлт хийгдээгүй дискний шошго иймэрхүү харагдах болно: 8 partitions: # size offset fstype [fsize bsize bps/cpg] c: 60074784 0 unused 0 0 0 # (Cyl. 0 - 59597) &man.ccd.4;-д зориулж ашиглахаар шинэ e хуваалтыг нэмнэ. Үүнийг ихэвчлэн c хуваалтаас хуулж болох боловч нь 4.2BSD байх ёстой. Дискний шошго одоо иймэрхүү харагдах ёстой: 8 partitions: # size offset fstype [fsize bsize bps/cpg] c: 60074784 0 unused 0 0 0 # (Cyl. 0 - 59597) e: 60074784 0 4.2BSD 0 0 0 # (Cyl. 0 - 59597) Файлын системийг бүтээх нь Та бүх дискнүүдээ хаягласны дараа &man.ccd.4;-г бүтээх ёстой. Үүнийг хийхийн тулд дараах тохируулгуудтай адилаар &man.ccdconfig.8;-г ашиглана: ccdconfig ccd0 32 0 /dev/ad1e /dev/ad2e /dev/ad3e Тохируулга бүрийн хэрэглээ болон утгыг доор харуулав: Эхний нэмэлт өгөгдөл нь тохируулах төхөөрөмж байх бөгөөд энэ тохиолдолд /dev/ccd0c байна. /dev/ хэсэг байхгүй ч байж болно. Файлын системд зориулсан interleave. interleave нь дискний блокууд дээрх судлын хэмжээг тодорхойлдог бөгөөд нэг бүр нь ихэвчлэн 512 байт байдаг. Тэгэхээр 32 interleave нь 16,384 байт байна. &man.ccdconfig.8;-д зориулсан тугнууд. Хэрэв та хөтчийг толин тусгал үүсгэж идэвхжүүлэхийг хүсвэл тугийг энд зааж өгч болно. Энэ тохиргоо нь &man.ccd.4;-н хувьд толин тусгал үүсгэлтийг хангадаггүй учир энэ нь 0 (тэг) гэж тохируулагдсан. &man.ccdconfig.8; уруу өгөгдөх сүүлийн нэмэлт өгөгдлүүд нь массивт оруулах төхөөрөмжүүд юм. Төхөөрөмж бүрийн хувьд бүрэн гүйцэд замын нэрийг ашиглах хэрэгтэй. &man.ccdconfig.8;-г ажиллуулсны дараа &man.ccd.4; тохируулагдана. Файлын систем суулгагдаж болно. Тохируулгуудын талаар &man.newfs.8;-с лавлана уу, эсвэл ердөө л ингэж ажиллуулна: newfs /dev/ccd0c Бүгдийг автомат болгох нь Ерөнхийдөө та &man.ccd.4;-г дахин ачаалах бүртээ холбохыг хүснэ. Үүнийг хийхийн тулд та эхлээд тохируулах хэрэгтэй. Өөрийн одоогийн тохиргоогоо дараах тушаал ашиглаж /etc/ccd.conf уруу бичих хэрэгтэй: ccdconfig -g > /etc/ccd.conf Дахин ачаалах үед скрипт /etc/rc нь хэрэв /etc/ccd.conf байвал ccdconfig -C тушаалыг ажиллуулна. Энэ нь &man.ccd.4;-г холбож болохоор болгож автоматаар тохируулна. Хэрэв та ганц хэрэглэгчийн горим уруу ачаалж байгаа бол &man.ccd.4;-г &man.mount.8; хийхээсээ өмнө массивыг тохируулахын тулд дараах тушаалыг ажиллуулах шаардлагатай: ccdconfig -C &man.ccd.4;-г автоматаар холбохын тулд &man.ccd.4;-н оруулгыг /etc/fstab файлд байрлуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд энэ нь ачаалах үед холбогдох болно: /dev/ccd0c /media ufs rw 2 2 Vinum Эзлэхүүн Менежер RAIDпрограм хангамж RAID Vinum Vinum Эзлэхүүн Менежер нь виртуал диск хөтчийг хийдэг блок төхөөрөмжийн драйвер юм. Энэ нь дискний тоног төхөөрөмжийг блок төхөөрөмжийн интерфэйсээс тусгаарлаж уян хатан байдал, ажиллагаа болон найдвартай байдлыг дискний хадгалалтын уламжлалт зүсмэлийн харагдалтаас илүүтэйгээр хангах тийм аргаар өгөгдлийг дүрсэлдэг. &man.vinum.8; нь RAID-0, RAID-1 болон RAID-5 загваруудыг тус бүрт нь болон холбоотой байдлаар нь шийддэг. &man.vinum.8;-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг -с үзнэ үү. Тоног төхөөрөмжийн RAID RAID тоног төхөөрөмж FreeBSD нь бас төрөл бүрийн тоног төхөөрөмжийн RAID хянагчуудыг дэмждэг. Эдгээр төхөөрөмжүүд нь FreeBSD-д зориулсан тусгай програм хангамжаар массивыг удирдах шаардлагагүйгээр RAID дэд системийг хянадаг. Карт дээрх BIOS-г ашиглан карт нь дискний үйлдлүүдийн ихэнхийг өөрөө хянадаг. Дараах нь Promise IDE RAID хянагчийг ашиглах тохиргооны товч тайлбар юм. Энэ карт суулгагдаж систем эхлэх үед мэдээллийг хүсэх мөрийг харуулна. Картны тохиргооны дэлгэц уруу орохын тулд заавруудыг дагана. Эндээс залгагдсан бүх хөтчүүдийг нэгтгэх боломж танд байх болно. Ингэж хийснийхээ дараа диск(нүүд) нь FreeBSD-д нэг хөтөч шиг харагдах болно. Бусад RAID түвшингүүдийг бас тохируулж болно. ATA RAID1 массивуудыг дахин бүтээх нь FreeBSD нь массив дахь гэмтсэн, ажиллагаагүй болсон дискийг шууд солих боломжийг олгодог. Энэ нь дахин ачаалахаасаа өмнө таныг ийм асуудлыг мэдэхийг шаарддаг. Та магадгүй доор дурдсантай адилыг /var/log/messages эсвэл &man.dmesg.8; гаралт дээр харж болох юм: ad6 on monster1 suffered a hard error. ad6: READ command timeout tag=0 serv=0 - resetting ad6: trying fallback to PIO mode ata3: resetting devices .. done ad6: hard error reading fsbn 1116119 of 0-7 (ad6 bn 1116119; cn 1107 tn 4 sn 11)\\ status=59 error=40 ar0: WARNING - mirror lost &man.atacontrol.8; ашиглан дэлгэрэнгүй мэдээллийг шалгана: &prompt.root; atacontrol list ATA channel 0: Master: no device present Slave: acd0 <HL-DT-ST CD-ROM GCR-8520B/1.00> ATA/ATAPI rev 0 ATA channel 1: Master: no device present Slave: no device present ATA channel 2: Master: ad4 <MAXTOR 6L080J4/A93.0500> ATA/ATAPI rev 5 Slave: no device present ATA channel 3: Master: ad6 <MAXTOR 6L080J4/A93.0500> ATA/ATAPI rev 5 Slave: no device present &prompt.root; atacontrol status ar0 ar0: ATA RAID1 subdisks: ad4 ad6 status: DEGRADED Та дискийг аюулгүйгээр салган авахын тулд эхлээд ata сувгийг ажиллахгүй байгаа дисктэй цуг салгана: &prompt.root; atacontrol detach ata3 Дискийг сольно. ata сувгийг дахин залгана: &prompt.root; atacontrol attach ata3 Master: ad6 <MAXTOR 6L080J4/A93.0500> ATA/ATAPI rev 5 Slave: no device present Шинэ дискийг массивт нөөц маягаар нэмнэ: &prompt.root; atacontrol addspare ar0 ad6 Массивыг дахин бүтээнэ: &prompt.root; atacontrol rebuild ar0 Дараах тушаалыг ашиглаж үйл явцыг шалгаж болно: &prompt.root; dmesg | tail -10 [output removed] ad6: removed from configuration ad6: deleted from ar0 disk1 ad6: inserted into ar0 disk1 as spare &prompt.root; atacontrol status ar0 ar0: ATA RAID1 subdisks: ad4 ad6 status: REBUILDING 0% completed Энэ үйлдэл хийгдэж дуустал хүлээх хэрэгтэй. Марк Фонвил Хувь нэмэр болгон оруулсан USB хадгалалтын төхөөрөмжүүд USB дискнүүд Одоо үед маш олон гадаад хадгалалтын шийдлүүд байгаа бөгөөд Universal Serial Bus (USB): хатуу хөтчүүд, USB хуруун хөтчүүд, CD-R шарагчид зэргийг ашигладаг. &os; нь эдгээр төхөөрөмжүүдийн дэмжлэгийг хангадаг. Тохиргоо USB бөөн хадгалалтын төхөөрөмжүүдийн драйвер &man.umass.4; нь USB хадгалалтын төхөөрөмжүүдийн дэмжлэгийг хангадаг. Хэрэв та GENERIC цөм ашиглавал өөрийн тохиргоондоо юу ч өөрчлөх шаардлагагүй. Хэрэв та өөрчлөн тохируулсан цөм ашиглах бол таны цөмийн тохиргооны файлд дараах мөрүүд байгаа эсэхийг шалгаарай: device scbus device da device pass device uhci device ohci device usb device umass &man.umass.4; драйвер нь USB хадгалалтын төхөөрөмжүүдэд хандахын тулд SCSI дэд системийг хэрэглэдэг бөгөөд таны USB төхөөрөмж системд SCSI төхөөрөмж маягаар харагдах болно. Таны эх хавтан дээрх USB бичил схемээс хамаарч танд зөвхөн device uhci эсвэл device ohci хоёрын аль нэг хэрэгтэй болно, гэхдээ хоёуланг нь цөмийн тохиргоондоо байлгах нь гэмгүй юм. Хэрэв та ямар нэг мөр нэмсэн бол шинэ цөмөө эмхэтгэж суулгахаа битгий мартаарай. Хэрэв таны USB төхөөрөмж чинь CD-R эсвэл DVD шарагч бол SCSI CD-ROM драйвер &man.cd.4;-г цөмд дараах мөрийн тусламжтай нэмэх ёстой: device cd Шарагч нь SCSI хөтөч гэж харагддаг учир &man.atapicam.4; драйверийг цөмийн тохиргоонд ашиглах ёсгүй. USB 2.0 хянагчуудын дэмжлэг &os;-д байдаг; гэхдээ та дараах мөрийг: device ehci өөрийн тохиргооны файлдаа USB 2.0 дэмжлэгт зориулж нэмэх ёстой. Хэрэв танд USB 1.X дэмжлэг хэрэгтэй бол &man.uhci.4; болон &man.ohci.4; драйверууд нь хэрэгтэй хэвээр болохыг санаарай. Тохиргоог тест хийх нь Тохиргоог тест хийхэд бэлэн боллоо: өөрийн USB төхөөрөмжийг залгахад системийн мэдэгдлийн буферт (&man.dmesg.8;) хөтөч нь иймэрхүү харагдах ёстой: umass0: USB Solid state disk, rev 1.10/1.00, addr 2 GEOM: create disk da0 dp=0xc2d74850 da0 at umass-sim0 bus 0 target 0 lun 0 da0: <Generic Traveling Disk 1.11> Removable Direct Access SCSI-2 device da0: 1.000MB/s transfers da0: 126MB (258048 512 byte sectors: 64H 32S/T 126C) Мэдээж хэрэг үйлдвэрлэгч, төхөөрөмжийн цэг (da0) болон бусад зүйлс таны тохиргооноос хамаараад өөр байж болно. USB төхөөрөмж нь SCSI төхөөрөмж гэж харагддаг болохоор camcontrol тушаалыг ашиглаж системд холбогдсон USB хадгалалтын төхөөрөмжүүдийн жагсаалтыг харуулж болно: &prompt.root; camcontrol devlist <Generic Traveling Disk 1.11> at scbus0 target 0 lun 0 (da0,pass0) Хэрэв хөтөч нь файлын системтэй ирвэл та түүнийг холбож чадна. хэсэг нь хэрэв шаардлагатай бол USB хөтчийг хэлбэршүүлж түүн дээр хуваалт үүсгэхэд танд туслах болно. Энэ төхөөрөмжийг энгийн хэрэглэгч холбож чаддагаар болгохын тулд тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй. Эхлээд USB хадгалалтын төхөөрөмж холбогдсон үед үүссэн төхөөрөмжүүдэд хэрэглэгч хандаж болохоор байх хэрэгтэй. Үүний шийдэл нь эдгээр төхөөрөмжүүдийн бүх хэрэглэгчдийг operator бүлгийн гишүүн болгох явдал юм. Үүнийг &man.pw.8;-ээр хийнэ. Хоёрдугаарт төхөөрөмжүүд нь үүсэх үед operator бүлэг тэдгээрийг уншиж бичиж чадаж байх ёстой. Тохирох мөрүүдийг /etc/devfs.rules файлд нэмснээр үүнийг хийж болно: [localrules=1] add path 'da*' mode 0660 group operator Хэрэв системд SCSI дискнүүд байгаа бол үүнийг арай өөрөөр хийх ёстой. Өөрөөр хэлбэл хэрэв систем нь аль хэдийн da0-ээс da2 хүртэлх холбогдсон дискнүүдийг агуулж байвал хоёр дахь мөрийг дараах маягаар солих хэрэгтэй: add path 'da[3-9]*' mode 0660 group operator Энэ нь байгаа дискнүүдийг operator бүлэгт хамааруулахгүй болгоно. Та бас өөрийн &man.devfs.rules.5; дүрмийн олонлогийг /etc/rc.conf файлд идэвхжүүлэх хэрэгтэй: devfs_system_ruleset="localrules" Дараа нь цөм нь ердийн хэрэглэгчдэд файлын системийг холбох боломжтойгоор тохируулагдах ёстой. Хамгийн хялбар арга бол /etc/sysctl.conf-д мөр нэмэх явдал юм: vfs.usermount=1 Дараагийн дахин ачаалалтын дараа энэ нь идэвхжихийг санаарай. Өөрөөр энэ хувьсагчийг тохируулахын тулд &man.sysctl.8;-г ашиглаж болох юм. Төгсгөлийн алхам нь файлын систем холбогдох санг үүсгэх явдал юм. Энэ санг файлын системийг холбох хэрэглэгч эзэмшсэн байх хэрэгтэй. Үүнийг хийх нэг арга нь root-ийн хувьд тэр хэрэглэгчийн эзэмшсэн дэд санг /mnt/$USER ($USER-г тухайн хэрэглэгчийнхээ нэвтрэх нэрээр солиорой) гэж үүсгэх явдал юм: &prompt.root; mkdir /mnt/$USER &prompt.root; chown $USER:$USER /mnt/$USER USB хуруун хөтөч залгагдаж /dev/da0s1 төхөөрөмж гарч иржээ гэж бодъё. Эдгээр төхөөрөмжүүд нь ихэвчлэн FAT файлын системээр хэлбэршүүлэгдсэн ирдэг бөгөөд эдгээрийг иймэрхүү маягаар холбож болно: - &prompt.user; mount_msdosfs -m 644 -M 755 /dev/da0s1 /mnt/$USER + &prompt.user; mount -t msdosfs -m 644 -M 755 /dev/da0s1 /mnt/ +$USER Хэрэв та төхөөрөмжийг залгаснаа салгавал (дискийг урьдаар салгах ёстой) та системийн мэдэгдлийн буфераас доор дурдсантай төстэй мэдэгдлийг харах ёстой: umass0: at uhub0 port 1 (addr 2) disconnected (da0:umass-sim0:0:0:0): lost device (da0:umass-sim0:0:0:0): removing device entry GEOM: destroy disk da0 dp=0xc2d74850 umass0: detached Нэмэлт унших материалууд Диск нэмэх болон Файлын системүүдийг холбох болон салгах хэсгүүдээс гадна төрөл бүрийн гарын авлагын хуудаснуудыг унших нь хэрэгтэй байж болох юм: &man.umass.4;, &man.camcontrol.8;, болон &man.usbdevs.8;. Майк Мэйэр Хувь нэмэр болгон оруулсан Оптик зөөвөрлөгчийг (CD-үүд) үүсгэж ашиглах нь CDROM-ууд үүсгэх нь Танилцуулга CD-үүд нь тэдгээрийг ердийн дискнүүдээс ялгах хэд хэдэн боломжуудтай байдаг. Эхлээд хэрэглэгч CD дээр бичих боломжгүй байсан. Тэдгээр нь замуудын хооронд толгойг шилжүүлэхдээ сааталгүйгээр үргэлжлэн уншдагаар хийгджээ. Тэр үед байсан адил хэмжээтэй зөөвөрлөгчийг зөөхөөс тэдгээрийг систем хооронд зөөх нь хамаагүй хялбар байдаг. CD-үүд нь замтай байдаг боловч энэ нь дискний физик хэсэг биш харин үргэлжлэн уншигдах өгөгдлийн хэсгийг хэлдэг. FreeBSD дээр CD үүсгэхдээ CD дээр замууд үүсгэх өгөгдлийн файлуудыг бэлдэж дараа нь замуудыг CD уруу бичнэ. ISO 9660 файлын системүүд ISO 9660 ISO 9660 файлын систем нь эдгээр ялгаануудтай ажиллахаар хийгдсэн. Энэ нь тэр үед нийтлэг байсан файлын системийн хязгааруудыг харамсалтай нь кодчилдог. Азаар энэ нь зөв бичигдсэн CD-үүдэд тэдгээр хязгааруудыг давж гарахыг зөвшөөрөх өргөтгөлөөр хангадаг бөгөөд тэдгээр өргөтгөлүүдийг дэмждэггүй системүүдтэй ажиллаж чадсан хэвээр байдаг. sysutils/cdrtools sysutils/cdrtools портод ISO 9660 файлын системийг агуулах өгөгдлийн файлыг үүсгэдэг програм &man.mkisofs.8; байдаг. Энэ нь төрөл бүрийн өргөтгөлүүдийг дэмждэг тохируулгуудтай бөгөөд доор тайлбарлагдсан болно. CD шарагч ATAPI CD шарахдаа ямар хэрэгслийг ашиглах нь таны CD шарагч ATAPI юу аль эсвэл өөр үү гэдгээс шалтгаална. ATAPI CD шарагчид нь үндсэн системийн burncd програмыг ашигладаг. SCSI болон USB CD шарагчид нь sysutils/cdrtools портын cdrecord-г ашиглах ёстой. Мөн ATAPI тоног төхөөрөмж дээр SCSI хөтчүүдийн хувьд ATAPI/CAM модул ашиглан cdrecord-г хэрэглэх боломжтой байдаг. Хэрэв та график хэрэглэгчийн интерфэйстэй CD шарагч програм хангамжийг хүсэж байгаа бол X-CD-Roast эсвэл K3b-г үзээрэй. Эдгээр хэрэгслүүд нь багц хэлбэрээр эсвэл sysutils/xcdroast болон sysutils/k3b портуудад байдаг. X-CD-Roast болон K3b нь ATAPI тоног төхөөрөмж дээр ATAPI/CAM модулийг шаарддаг. mkisofs sysutils/cdrtools портын хэсэг &man.mkisofs.8; програм нь &unix;-ийн файлын системийн нэрийн талбар дахь сангийн модны дүрс болох ISO 9660 файлын системийг үүсгэдэг. Хамгийн хялбар хэрэглээ нь: &prompt.root; mkisofs -o imagefile.iso /path/to/tree файлын системүүд ISO 9660 Энэ тушаал нь /path/to/tree дахь модны хуулбар ISO 9660 файлын системийг агуулах imagefile.iso файлыг үүсгэх болно. Энэ процессод файлын нэрсийг ISO 9660 файлын системийн стандартын хязгаарлалтуудад багтах нэрсэд тааруулах бөгөөд ISO файлын системүүдэд байдаггүй нэрс бүхий файлуудыг оруулахгүй байх болно. файлын системүүд HFS файлын системүүд Joliet Тэдгээр хязгаарлалтуудыг давж гарах хэд хэдэн тохируулгууд байдаг. Ялангуяа тохируулга &unix; системүүдэд нийтлэг байдаг Rock Ridge өргөтгөлүүдийг идэвхжүүлдэг, нь Microsoft системүүдэд хэрэглэгддэг Joilet өргөтгөлүүдийг идэвхжүүлдэг бөгөөд нь &macos;-д хэрэглэгддэг HFS файлын системүүдийг үүсгэхэд ашиглагддаг. Зөвхөн FreeBSD системүүдэд ашиглагдах CD-үүдийн хувьд тохируулга бүх файлын нэрийн хязгаарлалтуудыг хаахад ашиглагдаж болно. тохируулгатай хэрэглэгдэх үед энэ нь таны эхэлсэн FreeBSD-ийн модтой ижил файлын системийн дүрсийг үүсгэдэг, гэхдээ энэ нь ISO 9660 стандартыг хэд хэдэн замаар зөрчиж болох юм. CDROM-ууд ачаалагддаг үүсгэх Ердийн хэрэглээний сүүлийн тохируулга нь юм. Энэ нь ачаалагдах El Torito CD-г үүсгэхэд хэрэглэгдэх ачаалагдах дүрсний байрлалыг заахад ашиглагддаг. Энэ тохируулга нь CD уруу бичигдэх модны дээд хэсгийн ачаалагдах дүрс хүрэх замыг заах нэмэлт өгөгдлийг авдаг. Анхдагчаар &man.mkisofs.8; нь floppy disk emulation буюу уян дискний эмуляц гэж нэрлэгддэг горимд ISO дүрсийг үүсгэдэг бөгөөд ачаалагдах дүрсийг яг 1200, 1440, эсвэл 2880 KB хэмжээтэй байна гэж тооцдог. FreeBSD түгээлтийн дискнүүдэд хэрэглэгддэг ачаалагч дуудагч зэрэг зарим ачаалагч дуудагчид нь эмуляц горимыг ашигладаггүй; энэ тохиолдолд тохируулгыг ашиглах шаардлагатай. Тэгэхээр хэрэв /tmp/myboot нь ачаалагдах FreeBSD системийг /tmp/myboot/boot/cdboot дэх ачаалагдах дүрстэй цуг агуулж байвал та ISO 9660 файлын системийн дүрсийг /tmp/bootable.iso-д иймэрхүү маягаар үүсгэж болох юм: &prompt.root; mkisofs -R -no-emul-boot -b boot/cdboot -o /tmp/bootable.iso /tmp/myboot Үүнийг хийснийхээ дараа хэрэв та цөмдөө md-г тохируулсан бол файлын системийг ингэж холбож болно: &prompt.root; mdconfig -a -t vnode -f /tmp/bootable.iso -u 0 &prompt.root; mount -t cd9660 /dev/md0 /mnt Энэ үед та /mnt болон /tmp/myboot нь ижил болохыг шалгаж болно. &man.mkisofs.8;-ийн ажиллагааг нарийн тааруулахын тулд та түүний бусад олон тохируулгуудыг ашиглаж болно. Ялангуяа ISO 9660-ийн байрлал болон Joilet ба HFS дискнүүдийн үүсгэлтэд өөрчлөлтүүд хийж болно. Дэлгэрэнгүйг &man.mkisofs.8;-ийн гарын авлагын хуудаснаас үзнэ үү. burncd CDROM-ууд шарах Хэрэв танд ATAPI CD шарагч байгаа бол та ISO дүрсийг CD уруу шарахдаа burncd тушаалыг ашиглаж болно. burncd нь үндсэн системийн хэсэг бөгөөд /usr/sbin/burncd гэж суулгагдсан байдаг. Энэ нь цөөн тохируулгуудтай болохоор хэрэглэхэд их хялбар байдаг: &prompt.root; burncd -f cddevice data imagefile.iso fixate Дээрх тушаал нь imagefile.iso-н хуулбарыг cddevice уруу шарах болно. Анхдагч төхөөрөмж нь /dev/acd0 юм. Бичих хурд, шарсны дараа CD-г гаргах болон аудио өгөгдөл бичихийг заах тохируулгуудын талаар &man.burncd.8;-с үзнэ үү. cdrecord Хэрэв танд ATAPI CD шарагч байхгүй бол та өөрийн CD-үүдийг шарахын тулд cdrecord-г ашиглах шаардлагатай. cdrecord нь үндсэн системд байдаггүй; та үүнийг sysutils/cdrtools дахь портоос эсвэл тохирох багцаас суулгах ёстой. Үндсэн системд хийгдсэн өөрчлөлт нь энэ програмын хоёртын хувилбарыг ажиллахгүй болгож, магадгүй асуудалд (coaster) хүргэж болох юм. Тийм болохоор та өөрийн системээ шинэчлэхдээ портоо бас шинэчлэх эсвэл хэрэв та -STABLE салбарыг дагаж байгаа бол портыг шинэ хувилбар гарахад нь шинэчлэх хэрэгтэй. cdrecord нь олон тохируулгатай байдаг боловч үндсэн хэрэглээ нь burncd-с бүр илүү хялбар байдаг. ISO 9660 дүрсийг шарахдаа: &prompt.root; cdrecord dev=device imagefile.iso cdrecord-г хэрэглэхэд гардаг нэг заль нь тохируулгыг олох явдал юм. Зөв тохиргоог олохын тулд cdrecord-ийн тугийг хэрэглэх хэрэгтэй бөгөөд энэ нь иймэрхүү үр дүнд хүргэж болох юм: CDROM-ууд шарах &prompt.root; cdrecord -scanbus Cdrecord-Clone 2.01 (i386-unknown-freebsd7.0) Copyright (C) 1995-2004 Jörg Schilling Using libscg version 'schily-0.1' scsibus0: 0,0,0 0) 'SEAGATE ' 'ST39236LW ' '0004' Disk 0,1,0 1) 'SEAGATE ' 'ST39173W ' '5958' Disk 0,2,0 2) * 0,3,0 3) 'iomega ' 'jaz 1GB ' 'J.86' Removable Disk 0,4,0 4) 'NEC ' 'CD-ROM DRIVE:466' '1.26' Removable CD-ROM 0,5,0 5) * 0,6,0 6) * 0,7,0 7) * scsibus1: 1,0,0 100) * 1,1,0 101) * 1,2,0 102) * 1,3,0 103) * 1,4,0 104) * 1,5,0 105) 'YAMAHA ' 'CRW4260 ' '1.0q' Removable CD-ROM 1,6,0 106) 'ARTEC ' 'AM12S ' '1.06' Scanner 1,7,0 107) * Энэ нь жагсаалтан дахь төхөөрөмжүүдийн хувьд тохирох утгыг жагсаадаг. Өөрийн CD шарагчийг олохын тулд тохируулгын утгад гурван дугаарыг таслалаар тусгаарлан хэрэглэнэ. Энэ тохиолдолд CRW төхөөрөмж нь 1,5,0, байх бөгөөд тохирох оролт нь болно. Энэ утгыг заах амархан аргууд байдаг; дэлгэрэнгүйг &man.cdrecord.1;-с үзнэ үү. Мөн тэндээс аудио замуудыг бичих, хурдыг хянах болон бусад зүйлүүдийн тухай мэдээллийг үзэж болно. Аудио CD-үүдийг хувилах Та аудио өгөгдлийг CD-ээс файлуудын цуваа болгон задалж дараа нь эдгээр файлуудыг хоосон CD дээр бичин аудио CD-г хувилж болно. Энэ процесс нь ATAPI болон SCSI хөтчүүдийн хувьд нэлээн өөр байдаг. SCSI хөтчүүд Аудиог cdda2wav ашиглан задлана. &prompt.user; cdda2wav -v255 -D2,0 -B -Owav cdrecord ашиглан .wav файлуудыг бичнэ. &prompt.user; cdrecord -v dev=2,0 -dao -useinfo *.wav хэсэгт тайлбарласны дагуу 2,0 гэж зөв заагдсан эсэхийг шалгаарай. ATAPI хөтчүүд ATAPI CD драйвер нь зам бүрийг /dev/acddtnn маягаар болгодог бөгөөд d нь хөтчийн дугаар ба nn нь шаардлагатай бол урдаа 0 тавьж хоёр оронтой тоогоор бичигдсэн замын дугаар юм. Тэгэхээр эхний диск дээрх эхний зам нь /dev/acd0t01, хоёр дахь нь /dev/acd0t02, гурав дахь нь /dev/acd0t03 гэх мэтчилэн байна. Тохирох файлууд /dev санд байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв оруулгууд байхгүй байгаа бол зөөвөрлөгчийг дахин үзэхээр системийг хүчлэх хэрэгтэй: &prompt.root; dd if=/dev/acd0 of=/dev/null count=1 Зам бүрийг &man.dd.1; ашиглан задална. Файлуудыг задлахдаа та тусгай блокийн хэмжээг бас ашиглах ёстой. &prompt.root; dd if=/dev/acd0t01 of=track1.cdr bs=2352 &prompt.root; dd if=/dev/acd0t02 of=track2.cdr bs=2352 ... Задалсан файлуудаа диск уруу burncd ашиглан шарна. Та эдгээрийг аудио файл гэж зааж өгөх хэрэгтэй бөгөөд burncd нь дуусахдаа дискийг бэхжүүлэх ёстой. &prompt.root; burncd -f /dev/acd0 audio track1.cdr track2.cdr ... fixate Өгөгдлийн CD-үүдийг хувилах Та өгөгдлийн CD-г &man.mkisofs.8;-р үүсгэсэн дүрс файлтай ажиллагааны хувьд адилхан дүрс файл уруу хуулж болох бөгөөд та үүнийг ямар ч өгөгдлийн CD хувилахад ашиглаж болно. Энд өгөгдсөн жишээ нь таны CDROM төхөөрөмжийг acd0 гэж үзэх болно. Өөрийн зөв CDROM төхөөрөмжөөр солиорой. &prompt.root; dd if=/dev/acd0 of=file.iso bs=2048 Одоо та нэгэнт дүрстэй болсон болохоор үүнийг CD уруу дээр тайлбарласны дагуу шарж болно. Өгөгдлийн CD-үүдийг ашиглах Одоо та стандарт өгөгдлийн CDROM үүсгэсэн болохоор түүнийг холбож түүн дээрх өгөгдлийг уншихыг хүсэх байх. Анхдагчаар &man.mount.8; нь файлын системийг ufs төрлийнх гэж үздэг. Хэрэв та доорх шиг оролдвол: &prompt.root; mount /dev/cd0 /mnt Incorrect super block гэж гомдоллохыг та харах бөгөөд холболт хийгдэхгүй байх болно. CDROM нь UFS файлын систем биш, тэгэхээр ингэж холбохыг оролдох нь амжилтгүй болох болно. Та &man.mount.8;-д файлын системийн төрөл нь ISO9660 гэж зааж өгөхөд л бүгд ажиллах болно. Та тохируулгыг &man.mount.8;-д өгч үүнийг хийнэ. Жишээ нь хэрэв та CDROM төхөөрөмж /dev/cd0/mnt-д холбохыг хүсвэл дараах тушаалыг ажиллуулах болно: &prompt.root; mount -t cd9660 /dev/cd0 /mnt Таны төхөөрөмжийн нэр (энэ жишээн дээр /dev/cd0) таны CDROM ямар интерфэйс ашиглаж байгаагаас хамааран өөр байж болох юм. Мөн тохируулга нь ердөө л &man.mount.cd9660.8;-г ажиллуулдаг. Дээрх жишээг ингэж богиносгож болно: &prompt.root; mount_cd9660 /dev/cd0 /mnt Та ерөнхийдөө энэ аргаар ямар ч үйлдвэрлэгчийн өгөгдлийн CDROM-уудыг ашиглаж болно. Гэхдээ зарим нэг ISO 9660 өргөтгөлүүдтэй дискнүүд хачин ажиллаж болох юм. Жишээ нь Joilet дискнүүд нь бүх файлын нэрсийг хоёр байт Юникод тэмдэгтээр хадгалдаг. FreeBSD цөм нь Юникодоор ярьдаггүй, гэхдээ &os;-ийн CD9660 драйвер Юникод тэмдэгтүүдийг шууд хувиргаж чаддаг. Хэрэв зарим нэг Англи бус тэмдэгтүүд асуултын тэмдэг хэлбэрээр харагдвал та ашиглаж байгаа локал тэмдэгтийн олонлогоо тохируулгаар зааж өгөх хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.mount.cd9660.8; гарын авлагын хуудаснаас лавлана уу. Энэ тэмдэгтийн хувиргалтыг тохируулгын тусламжтай хийхийн тулд цөм cd9660_iconv.ko модулийг дуудсан байхыг шаардах болно. Энэ мөрийг loader.conf файлд нэмж үүнийг: cd9660_iconv_load="YES" гэж хийн машиныг дахин ачаалах буюу эсвэл модулийг &man.kldload.8;-н тусламжтай дуудан хийж болох юм. Хааяа таныг CDROM-г холбохыг оролдох үед Device not configured гэсэн алдаа гарч болох юм. Энэ нь ихэнхдээ CDROM хөтөч нь төхөөрөмжид диск байхгүй эсвэл хөтөч нь шугаманд (bus) харагдахгүй байна гэж үзэж байна гэсэн үг юм. CDROM хөтөч нь хоёр секундын дотор үүнийг мэддэг болохоор тэвчээртэй байгаарай. Шугамын дахин тогтоолтод хариу өгөх хангалттай хугацаа байхгүйн улмаас заримдаа SCSI CDROM-ийг олохгүй байж болох юм. Хэрэв та SCSI CDROM-той бол та дараах тохируулгыг цөмийн тохиргоондоо нэмж өөрийн цөмийг дахин бүтээнэ үү. options SCSI_DELAY=15000 Энэ нь таны SCSI шугамд ачаалах үедээ 15 секунд түр саатахыг хэлж өгөх бөгөөд ингэснээр шугамын дахин тогтоолтод таны CDROM хөтчөөр хариу өгүүлэхийн тулд бүх байж болох боломжийг түүнд өгч байна гэсэн үг юм. Түүхий өгөгдлийн CD-үүдийг шарах Та ISO 9660 файлын системийг үүсгэлгүйгээр файлыг CD уруу шууд шарахаар сонгож болно. Зарим хүмүүс үүнийг нөөцлөх зорилгоор хийдэг. Энэ нь стандарт CD-г шарахаас илүү хурдан ажилладаг: &prompt.root; burncd -f /dev/acd1 -s 12 data archive.tar.gz fixate Тийм CD-д шарагдсан өгөгдлийг авахын тулд та түүхий төхөөрөмжийн цэгээс өгөгдлийг унших ёстой: &prompt.root; tar xzvf /dev/acd1 Та энэ дискийг ердийн CDROM-ийг холбодог шиг холбож чадахгүй. Ийм CDROM нь FreeBSD-ээс өөр ямар ч үйлдлийн систем дээр уншигдахгүй. Хэрэв та CD-гээ холбохыг эсвэл өөр үйлдлийн системтэй өгөгдлөө хуваалцах хүсэлтэй байгаа бол дээр тайлбарласны дагуу &man.mkisofs.8;-г ашиглах ёстой. Марк Фонвил Хувь нэмэр болгон оруулсан CD шарагч ATAPI/CAM драйвер ATAPI/CAM драйверийг ашиглах Энэ драйвер нь ATAPI төхөөрөмжүүдэд (CD-ROM, CD-RW, DVD хөтчүүд гэх мэт...) SCSI дэд системээр хандах боломжийг олгох бөгөөд ингэснээр sysutils/cdrdao эсвэл &man.cdrecord.1; зэрэг програмуудыг ашиглах боломжийг олгодог. Энэ драйверыг ашиглахын тулд та дараах мөрийг /boot/loader.conf файл уруу нэмэх хэрэгтэй болно: atapicam_load="YES" тэгээд өөрийн машинаа дахин ачаална. Хэрэв та өөрийн цөмдөө &man.atapicam.4; дэмжлэгийг статикаар эмхэтгэхийг хүсвэл энэ мөрийг өөрийн цөмийн тохиргооны файлдаа нэмэх хэрэгтэй болно: device atapicam Мөн та өөрийн цөмийн тохиргооны файлдаа дараах мөрүүдийг бас нэмэх хэрэгтэй болно: device ata device scbus device cd device pass Эдгээр нь аль хэдийн байж байх ёстой. Дараа нь дахин бүтээгээд өөрийн цөмийг суулгаж машинаа дахин ачаалах хэрэгтэй. Ачаалах процессийн үед таны шарагч иймэрхүү маягаар гарч ирэх ёстой: acd0: CD-RW <MATSHITA CD-RW/DVD-ROM UJDA740> at ata1-master PIO4 cd0 at ata1 bus 0 target 0 lun 0 cd0: <MATSHITA CDRW/DVD UJDA740 1.00> Removable CD-ROM SCSI-0 device cd0: 16.000MB/s transfers cd0: Attempt to query device size failed: NOT READY, Medium not present - tray closed Одоо хөтчид /dev/cd0 төхөрөөмжийн нэрийг ашиглан хандаж болох бөгөөд жишээ нь CD-ROM-г /mnt-д холбохдоо дараах тушаалыг бичих хэрэгтэй: &prompt.root; mount -t cd9660 /dev/cd0 /mnt root хэрэглэгчээр дараах тушаалыг ажиллуулж та шарагчийн SCSI хаягийг авч болно: &prompt.root; camcontrol devlist <MATSHITA CDRW/DVD UJDA740 1.00> at scbus1 target 0 lun 0 (pass0,cd0) Тэгэхээр 1,0,0 нь &man.cdrecord.1; болон бусад SCSI програмтай ашиглах SCSI хаяг болох юм. ATAPI/CAM болон SCSI системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг &man.atapicam.4; болон &man.cam.4; гарын авлагын хуудаснуудаас лавлана уу. Марк Фонвил Хувь нэмэр болгон оруулсан Энди Поляков Зарим зүйл оруулсан Оптик зөөвөрлөгчийг (DVD-үүд) үүсгэж ашиглах нь DVD шарах нь Танилцуулга CD-тэй харьцуулахад DVD нь оптик зөөвөрлөгч хадгалалтын технологийн дараачийн үе юм. DVD нь ямар ч CD-ээс илүү өгөгдлийг агуулдаг бөгөөд одоогийн видео хэвлэлтийн стандарт болжээ. Бичигддэг DVD гэж бидний нэрлэдэг DVD-үүдийн физик 5 бичигддэг хэлбэршүүлэлтийг тодорхойлж болно: DVD-R: Энэ нь бичигддэг DVD-ий анхны хэлбэршүүлэлт юм. DVD-R стандарт нь DVD хэлэлцүүлгээр тодорхойлогдсон бөгөөд энэ нь зөвхөн нэг удаа бичих хэлбэршүүлэлт юм. DVD-RW: Энэ нь DVD-R стандартын дахин бичигдэх хувилбар юм. DVD-RW нь ойролцоогоор 1000 удаа бичигдэх боломжтой. DVD-RAM: Энэ нь DVD хэлэлцүүлгийн дэмждэг бас дахин бичигддэг хэлбэршүүлэлт юм. DVD-RAM нь зөөгдөж болох хатуу хөтөч маягаар харагддаг. Гэхдээ энэ зөөвөрлөгч нь ихэнх DVD-ROM хөтчүүд болон DVD-Видео тоглуулагчуудтай нийцтэй биш байдаг; цөөн DVD бичигчид DVD-RAM хэлбэршүүлэлтийг дэмждэг. DVD-RAM-ийн хэрэглээний талаар илүү дэлгэрэнгүйг -с уншина уу. DVD+RW: Энэ нь DVD+RW холбооноос тодорхойлсон дахин бичигдэх хэлбэршүүлэлт юм. DVD+RW нь ойролцоогоор 1000 удаа бичигдэх боломжтой. DVD+R: Энэ хэлбэршүүлэлт нь DVD+RW хэлбэршүүлэлтийн нэг удаа бичих хувилбар юм. Бичигддэг DVD-ий нэг давхарга нь 4,700,000,000 байт буюу 4.38 GB эсвэл 4485 MB (1 килобайт нь 1024 байт) хүртэлх мэдээлэл агуулж чадна. Физик зөөвөрлөгч болон програмыг ялгаж ойлгох ёстой. Жишээ нь DVD-Видео нь дурын бичигддэг DVD физик зөөвөрлөгч DVD-R, DVD+R, DVD-RW гэх зэрэг уруу бичигдэж болох тусгай байршлын зураглал юм. Зөөвөрлөгчийн төрлийг сонгохын өмнө шарагч болон DVD-Видео тоглуулагч (дан тоглуулагч эсвэл компьютер дээрх DVD-ROM хөтөч) нь хэрэглэхээр төлөвлөж байгаа зөөвөрлөгчтэй нийцтэй эсэхийг шалгах хэрэгтэй. Тохиргоо DVD бичлэг хийхэд &man.growisofs.1; програм ашиглагдана. Энэ тушаал нь dvd+rw-tools хэрэгслүүдийн (sysutils/dvd+rw-tools) нэг хэсэг юм. dvd+rw-tools нь DVD зөөвөрлөгчийн бүх төрлийг дэмждэг. Эдгээр хэрэгслүүд нь төхөөрөмжүүд уруу хандахын тулд SCSI дэд системийг ашигладаг, тиймээс таны цөмд ATAPI/CAM дэмжлэг нэмэгдсэн байх ёстой. Хэрэв таны шарагч USB интерфэйс ашигладаг бол энэ нэмэлт нь хэрэггүй бөгөөд та USB төхөөрөмжүүдийн тохиргооны талаар илүү дэлгэрэнгүйг -с унших шаардлагатай. Та мөн ATAPI төхөөрөмжүүдийн хувьд DMA хандалтыг идэвхжүүлэх ёстой бөгөөд дараах мөрийг /boot/loader.conf файлд нэмж үүнийг хийнэ: hw.ata.atapi_dma="1" dvd+rw-tools-г ашиглахаасаа өмнө өөрийн DVD шарагчтай холбоотой мэдээллийг dvd+rw-tools' тоног төхөөрөмжийн нийцтэй байдал хаягаас лавлах хэрэгтэй. Хэрэв та график хэрэглэгчийн интерфэйсийг хүсэж байвал &man.growisofs.1; болон бусад олон шарагч хэрэгслүүдийг хэрэглэгчид ашиглахад амар интерфэйсээр хангадаг K3b (sysutils/k3b) програмыг үзэх хэрэгтэй. Өгөгдлийн DVD-үүдийг шарах нь &man.growisofs.1; тушаал нь mkisofs-ийн нүүр хэсэг юм, энэ нь шинэ файлын системийн байршлыг үүсгэхийн тулд &man.mkisofs.8;-г дуудах бөгөөд DVD дээр бичих үйлдлийг гүйцэтгэнэ. Энэ нь та шарах процессоос өмнө өгөгдлийн дүрсийг үүсгэх хэрэггүй гэсэн үг юм. DVD+R эсвэл DVD-R уруу өгөгдлийг /path/to/data сангаас шарахдаа дараах тушаалыг ашиглана: &prompt.root; growisofs -dvd-compat -Z /dev/cd0 -J -R /path/to/data Файлын системийг үүсгэхдээ тохируулгуудыг &man.mkisofs.8;-д дамжуулдаг (энэ тохиолдолд Joilet болон Rock Ridge өргөтгөлүүдтэй ISO 9660 файлын систем). Дэлгэрэнгүйг &man.mkisofs.8; гарын авлагын хуудаснаас лавлана уу. тохируулгыг ямар ч тохиолдолд (олон сессүүд эсвэл ганц сесс) эхний сессийг бичихдээ хэрэглэдэг. DVD төхөөрөмж /dev/cd0-г өөрийн тохиргооны дагуу өөрчлөх хэрэгтэй. параметр дискийг хаах бөгөөд бичилтийг нэмэх нь боломжгүй болох юм. Энэ нь DVD-ROM хөтчүүдтэй зөөвөрлөгчийн нийцтэй байдлыг илүүтэй хангах юм. Мөн урьдчилан урласан дүрсийг шарах бас боломжтой, жишээ нь imagefile.iso дүрсийг шарахын тулд бид дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; growisofs -dvd-compat -Z /dev/cd0=imagefile.iso Бичих хурдыг олж зөөвөрлөгч ба ашиглагдаж байгаа хөтчөөс хамаарч автоматаар тохируулах болно. Хэрэв та бичих хурдыг өөрчлөх хүсэлтэй байгаа бол параметрийг ашиглах хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.growisofs.1; гарын авлагын хуудаснаас уншина уу. DVD DVD-Video DVD-Видео шарах нь DVD-Видео нь ISO 9660 болон микро-UDF (M-UDF тодорхойлолтууд дээр тулгуурласан тусгай файлын байршлын зураглал юм. DVD-Видео нь бас өгөгдлийн бүтцийн тусгай шатлалыг үзүүлдэг бөгөөд энэ нь DVD-г зохиохын тулд multimedia/dvdauthor зэрэг тусгай програмыг та яагаад ашиглах хэрэгтэй болдгийн шалтгаан юм. Хэрэв танд DVD-Видео файлын системийн дүрс байгаа бол ямар ч дүрсний нэгэн адил аргаар шарах хэрэгтэй. Өмнөх хэсгийн жишээнээс үзнэ үү. Хэрэв та DVD зохиолт хийсэн бөгөөд үр дүн нь жишээ нь /path/to/video санд байгаа бол DVD-Видеог шарахын тулд дараах тушаалыг ашиглах хэрэгтэй: &prompt.root; growisofs -Z /dev/cd0 -dvd-video /path/to/video тохируулга &man.mkisofs.8;-д дамжуулагдах бөгөөд энэ нь DVD-Видео файлын системийн байршлын зураглал үүсгэхийг тушаах болно. Үүнээс гадна тохируулга нь &man.growisofs.1;-ийн тохируулгыг агуулдаг. DVD DVD+RW DVD+RW ашиглах нь CD-RW-с ялгаатай нь шинэ DVD+RW нь ашиглагдахаа өмнө хэлбэршүүлэгдсэн байх ёстой. &man.growisofs.1; нь шаардлагатай үед автоматаар үүнийг хийх бөгөөд энэ аргыг зөвлөдөг юм. Гэхдээ та dvd+rw-format тушаалыг ашиглан DVD+RW-г хэлбэршүүлж болно: &prompt.root; dvd+rw-format /dev/cd0 Та энэ үйлдлийг зөвхөн нэг удаа хийх хэрэгтэй бөгөөд зөвхөн шинэ DVD+RW зөөвөрлөгчдийн хувьд хэлбэршүүлэх ёстойг санаарай. Дараа нь та DVD+RW-г дээрх хэсгүүдэд дурдсаны адил шарж болно. Хэрэв та шинэ өгөгдлийг (зарим өгөгдлийг нэмэх биш бүр мөсөн шинэ файлын систем шарах) DVD+RW уруу шарахыг хүсэж байгаа бол түүнийг хоосон болгох шаардлагагүй юм, иймэрхүүгээр өмнөх бичилтэн дээрээ (шинэ сесс үүсгээд) дараад л бичих хэрэгтэй юм: &prompt.root; growisofs -Z /dev/cd0 -J -R /path/to/newdata DVD+RW хэлбэршүүлэлт нь өмнөх бичилтэд өгөгдлийг хялбараар нэмэх боломжийг олгодог. Энэ үйлдэл нь шинэ сессийг хуучин байгаатай нь нийлүүлэх бөгөөд энэ нь олон сесс бүхий бичилт биш юм. &man.growisofs.1; нь зөөвөрлөгч дээр байгаа ISO 9660 файлын системийг өсгөх (сунгах) болно. Жишээ нь хэрэв бид өөрсдийн урьдны DVD+RW уруу өгөгдөл нэмэхийг хүсвэл доор дурдсаныг ашиглах хэрэгтэй болно: &prompt.root; growisofs -M /dev/cd0 -J -R /path/to/nextdata Эхний сессийг шарахдаа бидний хэрэглэдэг &man.mkisofs.8;-ийн адил тохируулгууд дараагийн бичилтүүдийн үеэр хэрэглэгдэх ёстой. Хэрэв та DVD-ROM хөтчүүдтэй зөөвөрлөгчийн хувьд илүүтэй нийцтэй байхыг хүсвэл тохируулгыг хэрэглэхийг хүсэж болох юм. DVD+RW тохиолдлын хувьд энэ нь таныг өгөгдөл нэмэхийг болиулж чадахгүй юм. Хэрэв та ямар нэг шалтгаанаар зөөвөрлөгчийг хоосон болгохыг хүсвэл доор дурдсаныг хийх хэрэгтэй: &prompt.root; growisofs -Z /dev/cd0=/dev/zero DVD DVD-RW DVD-RW ашиглах нь DVD-RW нь дискний хоёр хэлбэршүүлэлтийг авдаг: нэмэгдсэн дараалсан хэлбэршүүлэлт болон хязгаарлагдмал дарж бичих хэлбэршүүлэлт юм. Анхдагчаар DVD-RW дискнүүд нь дараалсан хэлбэршүүлэлтэд байдаг. Шинэ DVD-RW нь хэлбэршүүлэлт хийгдэлгүйгээр шууд бичигдэж болдог, гэхдээ шинэ биш дараалсан хэлбэршүүлэлтэд байх DVD-RW нь шинэ эхний сесс бичигдэхээс өмнө хоосон болгогдсон байх шаардлагатай байдаг. Дараалсан горим дахь DVD-RW-г хоослохдоо дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; dvd+rw-format -blank=full /dev/cd0 Бүр мөсөн хоослолт () 1x зөөвөрлөгч дээр нэг цаг орчим болно. Хэрэв DVD-RW нь Disk-At-Once (DAO) горимоор бичигдэх бол хурдан хоослолтыг тохируулга ашиглан хийж болно. DVD-RW-г DAO горимд шарахын тулд дараах тушаалыг ашиглана: &prompt.root; growisofs -use-the-force-luke=dao -Z /dev/cd0=imagefile.iso тохируулгыг шаардах ёсгүй, учир нь &man.growisofs.1; нь (хурдан хоосолсон) зөөвөрлөгчийг илрүүлэхийг бага оролдож DAO бичилтийг захиалах болно. Яг үнэндээ дурын DVD-RW-ийн хувьд хязгаарлагдмал дарж бичих горимыг ашиглах хэрэгтэй бөгөөд энэ хэлбэршүүлэлт нь анхдагч нэмэгдсэн дараалсан хэлбэршүүлэлтээс илүү уян хатан байдаг. Дараалсан DVD-RW дээр өгөгдлийг бичихдээ бусад DVD хэлбэршүүлэлтийн нэгэн адил заавруудыг ашиглана: &prompt.root; growisofs -Z /dev/cd0 -J -R /path/to/data Хэрэв та зарим өгөгдлийг өөрийн урьдны бичлэгт нэмэхийг хүсвэл &man.growisofs.1;-ийн тохируулгыг ашиглах хэрэгтэй болно. Гэхдээ хэрэв та нэмэгдсэн дараалсан горимд байгаа DVD-RW уруу өгөгдлийг нэмэх үйлдлийг хийвэл диск дээр шинэ сесс үүсгэгдэх бөгөөд үүний үр дүн нь олон сесс бүхий диск болох юм. DVD-RW нь хязгаарлагдмал дарж бичих хэлбэршүүлэлтэд шинэ эхний сессээс өмнө хоосон болгогдох шаардлагагүй, та ердөө л дискийг тохируулгатай дарж бичих хэрэгтэй бөгөөд энэ нь DVD+RW тохиолдолтой төстэй юм. Мөн диск дээр бичигдсэн байгаа ISO 9660 файлын системийг DVD+RW-тэй адил аргаар тохируулгын тусламжтай өсгөж (сунгаж) бас болно. Үр дүн нь нэг сесс бүхий DVD болох юм. DVD-RW-г хязгаарлагдмал дарж бичих хэлбэршүүлэлтэд оруулахдаа дараах тушаалыг ашиглах ёстой: &prompt.root; dvd+rw-format /dev/cd0 Дараалсан хэлбэршүүлэлт уруу буцааж өөрчлөхдөө дараах тушаалыг ашиглана: &prompt.root; dvd+rw-format -blank=full /dev/cd0 Олон сесс Маш цөөн DVD-ROM хөтчүүд олон сесс бүхий DVD-үүдийг дэмждэг бөгөөд тэдгээр нь ихэнхдээ зөвхөн эхний сессийг уншдаг. DVD+R, DVD-R болон DVD-RW нь дараалсан хэлбэршүүлэлтдээ олон сессийг хүлээн авч чаддаг бөгөөд DVD+RW болон DVD-RW хязгаарлагдмал дарж бичих хэлбэршүүлэлтүүдийн хувьд олон сесс гэсэн ойлголт байдаггүй. Дараалсан хэлбэршүүлэлтэд DVD+R, DVD-R эсвэл DVD-RW дээрх эхний (хаагдаагүй) сессийн дараа дараах тушаалыг ашиглаж дискэнд шинэ сесс үүсгэнэ: &prompt.root; growisofs -M /dev/cd0 -J -R /path/to/nextdata Энэ тушаалын мөрийг DVD+RW эсвэл DVD-RW-тэй цуг ашиглан хязгаарлагдмал дарж бичих горим дээр шинэ сессийг хуучин байгаатай нийлүүлэн өгөгдлийг нэмэх болно. Үр дүн нь нэг сесс бүхий диск болох юм. Энэ нь эдгээр зөөвөрлөгчүүд дээр эхний бичилтийн дараа өгөгдөл нэмэх арга юм. Зөөвөрлөгч дээрх зарим зай нь сесс бүрийн хооронд сессийн төгсгөл болон эхлэлд хэрэглэгддэг. Тиймээс зөөвөрлөгчийн зайг оновчтой ашиглахын тулд их өгөгдөлтэй сессүүдийг нэмэх ёстой юм. Сессийн тоо DVD+R-ийн хувьд 154, DVD-R-ийн хувьд 2000 орчим, DVD+R хос давхаргын хувьд 127-оор хязгаарлагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг DVD-ийн талаар илүү мэдээллийг авахын тулд dvd+rw-mediainfo /dev/cd0 тушаалыг хөтөч дотор диск байхад ажиллуулж болно. dvd+rw-tools-н тухай дэлгэрэнгүй мэдээлэл нь &man.growisofs.1; гарын авлагын хуудас, dvd+rw-tools вэб сайт болон cdwrite захидлын жагсаалтын архивуудаас олдож болно. Бичигдсэн үр дүн эсвэл асуудалтай зөөвөрлөгчийн dvd+rw-mediainfo гаралт нь ямар ч асуудлын тайлангийн чухал хэсэг юм. Энэ гаралтгүйгээр танд туслах бараг л боломжгүй юм. DVD-RAM ашиглах нь DVD DVD-RAM Тохиргоо DVD-RAM бичигчид нь SCSI аль эсвэл ATAPI интерфэйстэй цуг ирдэг. ATAPI төхөөрөмжүүдийн хувьд DMA хандалт идэвхтэй болсон байх ёстой, дараах мөрийг /boot/loader.conf файлд нэмж үүнийг хийнэ: hw.ata.atapi_dma="1" Зөөвөрлөгчийг бэлдэх нь Өмнө нь бүлгийн танилцуулгад дурдсанаар DVD-RAM нь зөөврийн хатуу хөтөч маягаар харагддаг. Бусад хатуу дискнүүдийн адил DVD- RAM нь ашиглагдаж эхлэхээсээ өмнө бэлдэгдсэн байх ёстой. Жишээн дээр дискний бүх зай стандарт UFS2 файлын системтэй ашиглагдана: &prompt.root; dd if=/dev/zero of=/dev/acd0 count=2 &prompt.root; bsdlabel -Bw acd0 &prompt.root; newfs /dev/acd0 DVD төхөөрөмж acd0-ийг өөрийн тохиргооны дагуу өөрчлөн ашиглах ёстой. Зөөвөрлөгчийг ашиглах нь Дээрх үйлдлүүд DVD-RAM дээр хийгдсэний дараа үүнийг энгийн хатуу хөтчийн нэгэн адил холбож болно: &prompt.root; mount /dev/acd0 /mnt Үүний дараа DVD-RAM нь уншигдах бичигдэх боломжтой болно. Жулио Мерино Анхлан хийсэн Мартин Карлсон Дахин бичсэн Уян дискнүүдийг үүсгэж ашиглах нь Өгөгдлийг уян дискнүүд уруу хадгалах нь заримдаа ашигтай байдаг. Жишээ нь хэн нэгэнд нь шилжүүлж болдог ямар ч хадгалалтын зөөвөрлөгч байхгүй тохиолдолд эсвэл бага хэмжээний өгөгдлийг өөр компьютер уруу зөөх хэрэгцээ гарсан үед уян диск нь хэрэг болдог. Энэ хэсэг нь FreeBSD дээр уян дискийг хэрхэн ашиглах талаар тайлбарлах болно. Энд 3.5 инчийн DOS уян дискнүүдийг хэлбэршүүлж ашиглах талаар үндсэндээ тайлбарлах бөгөөд гэхдээ энэ ойлголт нь бусад уян дискний хэлбэршүүлэлттэй төстэй юм. Уян дискнүүдийг хэлбэршүүлэх нь Төхөөрөмж Уян дискнүүдэд бусад төхөөрөмжүүдийн адил /dev сан дахь оруулгуудаар ханддаг. Түүхий уян дискэнд хандахын тулд /dev/fdN-г ердөө л ашиглах хэрэгтэй. Хэлбэршүүлэх нь Уян дискийг ашиглахаасаа өмнө доод түвшний хэлбэршүүүлэлт хийсэн байх хэрэгтэй. Үүнийг ихэвчлэн үйлдвэрлэгч хийдэг боловч хэлбэршүүлэлт нь зөөвөрлөгчийн бүрэн бүтэн байдлыг шалгах нэг сайн арга юм. Илүү том (эсвэл жижиг) дискний хэмжээг хүчлэн ашиглах боломжтой байдаг боловч 1440kB хэмжээнд зориулагдан ихэнх уян диск хийгдсэн байдаг. Уян дискэнд доод түвшний хэлбэршүүлэлт хийхийн тулд та &man.fdformat.1;-г ашиглах хэрэгтэй. Энэ хэрэгсэл нь төхөөрөмжийн нэрийг нэмэлт өгөгдөл маягаар оруулахыг хүлээж байдаг. Алдааны мэдэгдлийг тэмдэглэж аваарай, учир нь эдгээр нь дискийг сайн эсвэл муу эсэхийг тодорхойлоход туслах болно. Уян дискнүүдийг хэлбэршүүлэх нь /dev/fdN төхөөрөмжүүдийг ашиглан уян дискийг хэлбэршүүлэх хэрэгтэй. Шинэ 3.5 инч диск өөрийн хөтөч уруугаа хийгээд дараах тушаалыг ажиллуул: &prompt.root; /usr/sbin/fdformat -f 1440 /dev/fd0 Дискний шошго Дискэнд доод түвшний хэлбэршүүлэлт хийсний дараа танд диск дээр шошго тавих хэрэгтэй болно. Энэ дискний шошго нь дараа нь устгагдах боловч дискний хэмжээ болон геометрийг дараа нь тодорхойлоход системд хэрэг болдог. Шинэ дискний шошго нь бүхэл дискийг хамарч уян дискний геометрийн тухай бүх л зөв мэдээллийг агуулах болно. Дискний шошгоны геометрийн утгууд нь /etc/disktab файлд жагсаагдсан байдаг. Та одоо ингэж &man.bsdlabel.8;-г ажиллуулж болно: - &prompt.root; /sbin/bsdlabel -B -r -w /dev/fd0 fd1440 + &prompt.root; /sbin/bsdlabel -B -w /dev/fd0 fd1440 Файлын систем Одоо уян дискэнд дээд түвшний хэлбэршүүлэлт хийхэд бэлэн боллоо. Энэ нь дискийг FreeBSD унших болон түүнд бичих боломжийг олгох шинэ файлын системийг диск дээр байрлуулах болно. Шинэ файлын системийг үүсгэсний дараа дискний шошго устгагдах бөгөөд хэрэв та дискийг дахин хэлбэршүүлэхийг хүсвэл дискний шошгыг дахин үүсгэх шаардлагатай болно. Уян дискний файлын систем нь UFS эсвэл FAT хоёрын аль нэг нь байна. FAT нь ерөнхийдөө уян дискнүүдийн хувьд илүү дээр сонголт байдаг. Уян диск дээр шинэ файлын системийг байрлуулахын талд дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; /sbin/newfs_msdos /dev/fd0 Диск одоо ашиглахад бэлэн боллоо. Уян дискийг ашиглах нь Уян дискийг ашиглахын тулд &man.mount.msdosfs.8; тушаалаар холбох хэрэгтэй. Мөн портын цуглуулгаас emulators/mtools-г ашиглаж бас болох юм. Өгөгдлийн соронзон хальснууд үүсгэж ашиглах нь соронзон хальс зөөвөрлөгч Гол соронзон хальс зөөвөрлөгчүүд нь 4мм, 8мм, QIC, мини-хайрцаг болон DLT юм. 4мм (DDS: Digital Data Storage) соронзон хальс зөөвөрлөгч DDS (4mm) соронзон хальснууд соронзон хальс зөөвөрлөгч QIC соронзон хальснууд 4мм соронзон хальснууд нь QIC-г халж ажлын станцын нөөц зөөвөрлөгч болон сонгогдож байна. Conner компани нь QIC хөтчүүдийн тэргүүлэх үйлдвэрлэгч Archive-г худалдаж авч дараа нь QIC хөтчүүдийг үйлдвэрлэхээ зогсоосноор энэ чиг хандлага нь илүү хурдассан юм. 4мм хөтчүүд нь жижиг, чимээгүй боловч 8мм хөтчүүд шиг найдвартай ажиллагаагаараа алдартай биш юм. Хайрцагнууд нь үнэтэй биш бөгөөд 8мм-ийн хайрцагнуудаас бага (3 x 2 x 0.5 инч, 76 x 51 x 12 мм) юм. 4мм соронзон хальс нь 8мм-ийн нэгэн адил шалтгаанаар толгой нь богино настай бөгөөд хоёулаа мушгиа сканыг ашигладаг. Эдгээр хөтчүүд дээрх өгөгдлийн дамжуулах чадвар нь ~150 kB/s-с эхэлж ~500 kB/s хүрнэ. Өгөгдлийн багтаамж 1.3 GB-с эхэлж 2.0 GB хүрнэ. Тоног төхөөрөмжийн шахалт энэ хөтчүүдийн ихэнхэд байх бөгөөд энэ нь багтаамжийг ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлдэг. Олон хөтөч бүхий соронзон хальсны сан (library) автомат соронзон хальс солигчтой нэг кабинетийн хувьд 6 хөтөчтэй байж болно. Сангийн багтаамж нь 240 GB хүрнэ. DDS-3 стандарт нь одоогоор 12 GB (эсвэл 24 GB шахагдсан) багтаамжтай соронзон хальсыг дэмждэг. 4мм хөтчүүд нь 8мм-ийн хөтчүүдийн нэгэн адил мушгиа хайлтыг хэрэглэдэг. Мушгиа хайлт хийхийн бүх ашигтай тал болон сул талууд нь 4мм болон 8мм-ийн хөтчүүдийн аль алинд нь хамаардаг. Соронзон хальснууд нь 2000 удаагийн ашиглалт эсвэл 100 бүрэн нөөцлөлтийн дараа хэрэглээнээс гарах ёстой. 8мм (Exabyte) соронзон хальс зөөвөрлөгч Exabyte (8мм) соронзон хальснууд 8мм соронзон хальснууд нь хамгийн нийтлэг SCSI соронзон хальсны хөтчүүд юм; тэдгээр нь соронзон хальснууд солих хамгийн сайн сонголт болдог. Бараг сайт бүр Exabyte 2 GB 8мм-ийн соронзон хальсны хөтөчтэй байдаг. 8мм-ийн хөтчүүд нь найдвартай, хэрэглэхэд амар, чимээгүй байдаг. Хайрцагнууд нь хямд, жижиг (4.8 x 3.3 x 0.6 инч; 122 x 84 x 15 мм) байдаг. 8мм-ийн соронзон хальсны нэг сул тал нь толгойнуудын дагуух соронзон хальсны харьцангуй хөдөлгөөний өндөр хувиас болоод харьцангуй богино толгой ба соронзон хальсны амьдрах хугацаатай байдаг явдал юм. Өгөгдөл дамжуулах чадвар нь ~250 kB/s-аас ~500 kB/s хүртэл байна. Өгөгдлийн хэмжээ нь 300 MB-аас эхэлж 7 GB хүрнэ. Тоног төхөөрөмжийн шахалт энэ хөтчүүдийн ихэнхэд байх бөгөөд энэ нь багтаамжийг ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлдэг. Эдгээр хөтчүүд нь нэг буюу эсвэл нэг кабинетдаа 6 хөтөч болон 120 соронзон хальстай олон хөтөч бүхий соронзон хальсны сан (library) хэлбэрээр байдаг. соронзон хальснууд нь автоматаар солигддог. Сангийн багтаамж 840+ GB хүрнэ. Exabyte Mammoth загвар нь нэг соронзон хальс дээр 12 GB ((24 GB шахалттайгаар) дэмждэг бөгөөд ердийн соронзон хальсны хөтчөөс ойролцоогоор хоёр дахин үнэтэй байдаг. Өгөгдөл нь соронзон хальс уруу мушгиа скан ашиглагдан бичигддэг, толгойнууд нь зөөвөрлөгч уруу өнцгөөр байрладаг (ойролцоогоор 6 градус). Соронзон хальс нь толгойнуудыг барьж байдаг дамрын 270 градус орчим ороодог. Соронзон хальс дамар дээгүүр гулгаж байхад дамар нь эргэж байдаг. Үр дүнд нь өгөгдлийн өндөр нягтрал болон соронзон хальсны дагуу нэг ирмэгээс нөгөө уруу өнцөгдсөн ойрхон багцалсан замууд үүсэх болно. QIC соронзон хальс зөөвөрлөгч QIC-150 QIC-150 соронзон хальснууд болон хөтчүүд нь магадгүй хамгийн нийтлэг соронзон хальсны хөтөч, зөөвөрлөгч юм. QIC соронзон хальсны хөтчүүд нь хамгийн хямд нухацтай нөөцлөлтийн хөтчүүд юм. Сул тал нь зөөвөрлөгчийн үнэ байдаг. QIC соронзон хальснууд нь 8мм болон 4мм соронзон хальснуудтай харьцуулахад GB өгөгдлийн хадгалалтын хувьд 5 дахин үнэтэй байдаг. Гэхдээ таны хэрэглээнд цөөн (half-dozen) соронзон хальснууд хангалттай бол QIC нь магадгүй зөв сонголт болж болох юм. QIC нь хамгийн нийтлэг соронзон хальсны хөтөч юм. Сайт бүр ямар нэг хэмжээний QIC хөтөчтэй байдаг. QIC нь физикийн хувьд төстэй (заримдаа адил) соронзон хальснуудад их хэмжээний нягтралтай байдаг. QIC хөтчүүд нь чимээгүй биш юм. Эдгээр хөтчүүд нь өгөгдлийг бичиж эхлэхээсээ өмнө дуутайгаар хайдаг бөгөөд унших, бичих эсвэл хайхдаа мэдэгдэхүйц дуутай байдаг. QIC соронзон хальснууд нь 6 x 4 x 0.7 инч (152 x 102 x 17 мм) хэмжээтэй байдаг. Өгөгдлийн дамжуулах чадвар ~150 kB/s-с ~500 kB/s хүртэл байна. Өгөгдлийн багтаамж 40 MB-с 15 GB хүртэл байна. Шинэ QIC хөтчүүдийн ихэнхэд тоног төхөөрөмжийн шахалт байдаг. QIC хөтчүүд нь бага суулгагддаг; тэдгээр нь DAT хөтчүүдээр шахагдсан юм. Өгөгдөл нь соронзон хальс уруу замаар бичигддэг. Замууд нь соронзон хальсны зөөвөрлөгчийн нэг төгсгөлөөс нөгөө уруу урт тэнхлэгийн дагуу байдаг. Замуудын тоо болон замын өргөн соронзон хальсны багтаамжаас хамаарч өөр өөр байдаг. Бүх шинэ хөтчүүдийн ихэнх нь хамгийн багадаа бодоход уншилтын (ихэнхдээ бас бичилтийн хувьд) хуучинтайгаа нийцтэй байдаг. QIC нь өгөгдлийн аюулгүй байдлын хувьд нэлээн нэр хүндтэй байдаг (механизм нь хөтчүүдийг мушгиа скан хийснээс илүү хялбар бөгөөд хүчирхэг байдаг). 5,000 нөөцлөлтийн дараа соронзон хальснуудыг ашиглахаа болих шаардлагатай. DLT соронзон хальс зөөвөрлөгч DLT DLT нь энд жагсаагдсан бүх хөтчийн төрлүүдээс хамгийн хурдан өгөгдөл дамжуулах чадвартай байдаг. 1/2" (12.5мм) соронзон хальс нь ганц дамартай хайрцагт (4 x 4 x 1 инч; 100 x 100 x 25 мм) байдаг. Хайрцаг нь нэг талаараа ганхах хаалгатай байдаг. Хөтчийн механизм соронзон хальсны тэргүүнийг гаргаж авахын тулд энэ хаалгыг онгойлгодог. Соронзон хальсны тэргүүн нь зууван нүхтэй байх бөгөөд хөтөч соронзон хальсыг дэгээдэхдээ үүнийг ашигладаг. Авах (take-up) дамар нь соронзон хальсны хөтчийн дотор байрладаг. Энд жагсаагдсан бусад соронзон хальсны хайрцагнууд (9 замтай соронзон хальснууд нь жич юм) нь соронзон хальсны хайрцган дотор байрлах хангах болон take-up дамруудтай байдаг. Өгөгдөл дамжуулах чадвар нь ойролцоогоор 1.5 MB/s бөгөөд 4мм, 8м, QIC соронзон хальсны хөтчүүдийн дамжуулах чадвараас 3 дахин их байдаг. Өгөгдлийн багтаамж нь нэг хөтчийн хувьд 10 GB-аас 20 GB хүрдэг. Хөтчүүд нь олон соронзон хальс солигчид болон олон соронзон хальс хэлбэрээр байдаг, олон хөтөч бүхий соронзон хальсны сангууд нь нийтдээ 50 GB-с 9 TB хүртэл хадгалалт бүхий 5-аас 900 хүртэл соронзон хальснуудыг 1-ээс 20 хүртэлх хөтчүүд дээр агуулдаг. Шахалттай бол DLT Төрөл 4 хэлбэршүүлэлт нь 70 GB багтаамжийг дэмждэг. Өгөгдөл нь соронзон хальсны замууд дээр аялалын чиглэлийн дагуу (QIC соронзон хальснуудын адил) зэрэгцээгээр бичигддэг. Хоёр зам нэг удаа бичигддэг. Унших/бичих толгойны амьдрах хугацаа харьцангуй урт байдаг; соронзон хальс хөдлөхөө болиход толгой болон соронзон хальсны хоорондын хамаатай хөдөлгөөн байхгүй болно. AIT соронзон хальс зөөвөрлөгч AIT AIT нь Sony-гоос гаргасан шинэ хэлбэршүүлэлт бөгөөд нэг соронзон хальсны хувьд 50  GB хүртэл (шахалттайгаар) мэдээллийг агуулж чадна. Соронзон хальснууд нь санах ойн бичил схемүүдийг агуулдаг бөгөөд эдгээр нь соронзон хальсны агуулгын индексийг хадгалдаг. Бусад соронзон хальснуудын хувьд хэд хэдэн минут шаардагддаг бол харин энэ индексийг соронзон хальсны хөтөч соронзон хальс дээрх файлуудын байрлалыг тодорхойлохын тулд маш хурдан уншдаг. SAMS:Alexandria зэрэг програм нь соронзон хальсны санах ойн бичил схемтэй шууд холбогдон агуулгыг дэлгэцэд гаргаж, ямар файлууд аль соронзон хальс уруу нөөцлөгдсөнийг тодорхойлж, зөв соронзон хальсыг олон ачаалж соронзон хальснаас өгөгдлийг сэргээн дөч болон түүнээс дээш AIT соронзон хальсны сангуудыг ажиллуулж чаддаг. Үүнтэй адил сангууд $20,000 хавьцаа үнэ хүрч тэдгээрийг сонирхогчдын зах зээлээс бага зэрэг шахдаг байна. Шинэ соронзон хальсыг анх удаа ашиглах нь Анхны удаа шинэ, хов хоосон соронзон хальсыг уншихыг оролдвол амжилтгүй болно. Консолын мэдэгдлүүд үүнтэй төстэй байна: sa0(ncr1:4:0): NOT READY asc:4,1 sa0(ncr1:4:0): Logical unit is in process of becoming ready Соронзон хальс нь Identifier Block буюу Танигч Блокийг (block number 0) агуулаагүй байна. Бүх QIC соронзон хальснууд нь QIC-525 стандартыг хэрэглэж эхэлснээс хойш Танигч Блокийг соронзон хальсанд бичдэг. Хоёр шийдэл байдаг: mt fsf 1 тушаал нь Танигч Блокийг соронзон хальс уруу бичихийг соронзон хальсны хөтчид хэлнэ. Нүүрний товчлуурыг ашиглан соронзон хальсыг гаргаж авна. Соронзон хальсыг дахин хийгээд түүн уруу өгөгдлийг dump хийнэ. dump тушаал нь DUMP: End of tape detected гэж мэдэгдэх бөгөөд консол HARDWARE FAILURE info:280 asc:80,96 гэж харуулна. mt rewind тушаал ашиглан соронзон хальсыг буцаана. Дараа дараачийн соронзон хальсны үйлдлүүд амжилттай болно. Уян диск уруу нөөцлөх Өөрийн өгөгдлийг нөөцлөхийн тулд би уян дискнүүдийг ашиглаж болох уу? нөөц уян дискнүүд уян дискнүүд Уян дискнүүд нь нөөц хийхэд тийм ч тохиромжтой зөөвөрлөгч биш юм, учир нь: Энэ зөөвөрлөгч нь найдваргүй, ялангуяа урт хугацааны туршид найдваргүй байдаг. Нөөцлөх болон буцааж сэргээх нь их удаан байдаг. Тэдгээр нь маш хязгаарлагдмал багтаамжтай (бүхэл бүтэн хатуу дискийг хэдэн арван уян дискэнд нөөцлөх нь их олон өдөр шаардана). Гэхдээ хэрэв танд өөрийн өгөгдлийг нөөцлөх өөр ямар ч арга байхгүй бол уян дискнүүдэд нөөцлөх нь нөөц хийхгүй байснаас хамаагүй дээр юм. Хэрэв та уян дискнүүд ашиглах шаардлагатай болсон бол сайн чанарынхыг ашигласан эсэхээ шалгах хэрэгтэй. Оффис дээр чинь хоёр жил хэвтсэн уян дискнүүд муу сонголт болох юм. Нэр хүндтэй үйлдвэрлэгчээс гаргасан шинэ дискнүүдийг ашиглах нь зүйтэй юм. Тэгэхээр би өөрийн өгөгдлийг уян диск уруу хэрхэн нөөцлөх вэ? Уян диск уруу нөөцлөх хамгийн шилдэг арга нь &man.tar.1; тушаалыг (олон эзлэхүүн) тохируулгатайгаар ашиглах явдал юм. Энэ нь олон уян дискнүүдэд нөөцлөх боломжийг олгодог. Тухайн сан болон дэд сан доторх бүх файлуудыг нөөцлөхийн тулд үүнийг ашиглах хэрэгтэй (root хэрэглэгчээр): &prompt.root; tar Mcvf /dev/fd0 * Эхний уян диск дүүрсний дараа &man.tar.1; нь дараагийн эзлэхүүнийг оруулахыг хүсэх болно (учир нь &man.tar.1; нь зөөвөрлөгчөөс хамааралгүй бөгөөд эзлэхүүнүүдэд ханддаг; энд уян дискийг хэлж байна). Prepare volume #2 for /dev/fd0 and hit return: Энэ нь заагдсан файлууд архивлагдах хүртэл (эзлэхүүний дугаар нэмэгдэн) давтагдах болно. Би өөрийнхөө нөөцүүдийг шахаж болох уу? tar gzip шахалт Харамсалтай нь &man.tar.1; нь олон эзлэхүүн бүхий архивуудын хувьд тохируулгыг ашиглахыг зөвшөөрдөггүй. Мэдээж та бүх файлуудыг &man.gzip.1; хийж тэдгээрийг уян диск уруу &man.tar.1; хийж дараа нь файлуудыг дахин &man.gunzip.1; хийж болно! Би өөрийн нөөцүүдийг хэрхэн сэргээх вэ? Бүхэл архивыг сэргээхдээ дараах тушаалыг ашиглана: &prompt.root; tar Mxvf /dev/fd0 Зөвхөн заагдсан файлуудыг сэргээх хоёр арга байдаг бөгөөд та тэдгээрийг ашиглаж болно. Эхлээд та эхний дискнээс эхлээд дараах тушаалыг ашиглана: &prompt.root; tar Mxvf /dev/fd0 filename &man.tar.1; хэрэгсэл нь шаардлагатай файлыг олох хүртлээ дараа дараагийн уян дискнүүдийг хийхийг танаас хүсэх болно. Өөрөөр, хэрэв та файл нь яг аль уян диск дээр байгааг мэдэж байвал ердөө л тэр уян дискийг оруулж дээрхтэй адил тушаалыг ашиглах хэрэгтэй. Хэрэв уян диск дээрх эхний файл нь өмнөх диск дээрхийн үргэлжлэл бол таныг асуугаагүй байсан ч гэсэн &man.tar.1; үүнийг сэргээж чадахгүй гэж танд анхааруулах болно! Лоуэл Жилбэрт Анхлан хийсэн Нөөцлөх стратегууд Нөөцлөх төлөвлөгөөг боловсруулах эхний шаардлага нь дараах бүх асуудлуудыг хамарсан эсэхийг шалгах явдал юм: Дискний гэмтэл Санамсаргүй файл устгалт Санамсаргүй файлын эвдрэл Газар дээрх нөөцүүд байвал тэдгээрийг оруулаад машины бүрэн сүйрэл (өөрөө хэлбэл гал). Эдгээр асуудал бүрийг шал өөр техникээр шийдэснээр зарим системүүдийг илүүтэй ажиллуулах төгс боломж байж болох юм. Маш бага үнэ цэнэтэй өгөгдөл бүхий чанга хувийн системүүдийг тооцохгүй юм бол нэг техник нь бүх асуудлуудыг хамрах нь бараг боломжгүй юм. Хэрэгслийн хайрцаг дахь зарим нэг техникүүдийг дурдвал: Бүх системийн архивууд нь сайтаас гадна байнгын зөөвөрлөгчид нөөцлөгдөнө. Энэ нь дээр дурдсан бүх асуудлуудаас хамгаалах боловч сэргээх нь тохиромжгүй удаан байдаг. Та нөөцүүдийн хуулбаруудыг газар дээр нь ба/эсвэл шууд авч болохоор хадгалж болох боловч файлуудыг сэргээх нь ялангуяа зөвшөөрөгдөөгүй хэрэглэгчдэд бас л тохиромжгүй хэвээр байдаг. Файлын системийн хормын хувилбарууд. Энэ нь яг үнэндээ зөвхөн санамсаргүйгээр файлыг устгасан тохиолдолд тустай, гэхдээ энэ нь тийм тохиолдолд маш тус болохуйц байдаг бөгөөд хурдан, ажиллахад хялбар байдаг. Бүх файлын систем ба/эсвэл дискнүүдийн хуулбарууд (бүхэл машины үе үе давтагдах &man.rsync.1;). Энэ нь ерөнхийдөө онцгой шаардлага бүхий сүлжээнүүдэд хамгийн ашигтай байдаг. Дискний эвдрэл, гэмтлийн эсрэг ерөнхий хамгаалалтын хувьд энэ нь ихэвчлэн RAID-с чанарын хувьд муу байдаг. Санамсаргүйгээр устгасан файлуудыг сэргээхэд энэ нь UFS хормын хувилбартай дүйцэхээр боловч та алийг дээдэлдгээс хамаарах юм. RAID. Диск эвдрэх, гэмтэх үед зогсох хугацааг багасгаж зайлсхийдэг. Маш бага шаардлагатай хэдий ч дискний эвдрэлүүдтэй илүүтэй зууралдах (учир нь та олон дисктэй) хэрэгтэй болдог. Файлуудын байрлалыг (хурууны хээ) шалгах. Үүнд &man.mtree.8; хэрэгсэл их ашигтай байдаг. Энэ нь нөөцлөх техник биш боловч танд өөрийн нөөцүүддээ хандахаар болох үед та хэрэг болох болно. Энэ нь сайтаас гаднах шууд бус нөөцүүдийн хувьд ялангуяа чухал бөгөөд үе үе шалгагдаж байх ёстой. Үүнээс илүү олон техникийг бодож олох нь амархан бөгөөд тэдгээрийн ихэнх нь дээр дурдсан техникүүдийн өөр хувилбарууд юм. Тусгайлсан шаардлагууд нь ихэвчлэн тусгайлсан техникт хүргэдэг (жишээ нь шууд ажиллаж байгаа мэдээллийн баазыг нөөцлөх нь зөвхөн мэдээллийн санд зориулагдсан аргыг дундын шат болгон ихэвчлэн ашиглахыг шаарддаг). Ямар аюулуудаас та хамгаалахыг хүсэж байгаа болон тэдгээр тус бүртэй хэрхэн ажиллахаа мэдэх нь чухал юм. Нөөцлөлтийн үндсүүд Гурван гол нөөцлөх програм бол &man.dump.8;, &man.tar.1; болон &man.cpio.1; юм. Dump ба Restore нөөцлөх програм хангамж dump / restore dump restore Уламжлалт &unix; нөөцлөх програмууд нь dump ба restore юм. Тэдгээр нь файлын системүүдээр үүсгэгдсэн файлууд, холбоосууд болон сангуудын хийсвэр ойлголтуудын доор хөтчүүд дээр дискний блокуудын цуглуулга хэлбэрээр ажилладаг. dump нь төхөөрөмж дээрх бүхэл файлын системийг нөөцөлдөг. Файлын системийн зөвхөн хэсгийг эсвэл нэгээс илүү файлын систем дагуу байрлах сангийн модыг энэ нь нөөцөлж чаддаггүй. dump нь файлууд болон сангуудыг соронзон хальс уруу бичдэггүй, харин файлууд болон сангуудаас тогтох түүхий өгөгдлийн блокуудыг бичдэг. Хэрэв та өөрийн root сандаа dump-г хэрэглэвэл та /home, /usr эсвэл бусад олон сангуудыг нөөцлөхгүй бөгөөд үүний учир бол эдгээр нь ихэвчлэн бусад файлын системүүдийн холбох цэгүүд буюу эсвэл тэдгээр файлын системүүд уруу заасан симболын холбоосууд байдаг. dump нь өөрийн хөгжлийн эхний өдрүүд болох AT&T UNIX-ийн 6-р хувилбараас (1975 он орчим) үлдсэн кодтой байдаг. Анхдагч параметрүүд нь өнөөдөр байгаа өндөр нягтралтай (62,182 ftpi хүртэл) зөөвөрлөгчид биш 9 зам (6250 bpi) бүхий соронзон хальсанд тохирдог. Одоогийн соронзон хальсны хөтчүүдийн багтаамжийг хэрэглэхийн тулд эдгээр анхдагчуудыг тушаалын мөрөөс дарж өөрчлөх ёстой. .rhosts Мөн сүлжээгээр өөр компьютерт холбогдсон соронзон хальсны хөтөч уруу өгөгдлийг rdump болон rrestore тушаал ашиглан нөөцлөх боломжтой байдаг. Энэ хоёр програм нь алсын соронзон хальсны хөтчид хандахдаа &man.rcmd.3; болон &man.ruserok.3;-д тулгуурладаг. Тиймээс нөөцлөлтийг хийж байгаа хэрэглэгч алсын компьютерийн .rhosts файл дотор жагсаагдсан байх ёстой. rdump болон rrestore тушаалуудад өгөх нэмэлт өгөгдлүүд нь алсын компьютер дээр ашиглаж болохоор байх ёстой. komodo гэж нэрлэгдсэн Sun уруу холбогдсон Exabyte соронзон хальсны хөтөч уруу FreeBSD компьютераас rdump хийхдээ дараах тушаалыг ашиглана: &prompt.root; /sbin/rdump 0dsbfu 54000 13000 126 komodo:/dev/nsa8 /dev/da0a 2>&1 Болгоомжлоорой: .rhosts танин нэвтрэлтийг зөвшөөрөх нь аюулгүй байдлын асуудлууд үүсгэдэг. Өөрийн нөхцөл байдлыг анхааралтай үнэлэх хэрэгтэй. Мөн dump болон restore тушаалыг илүү аюулгүй загвараар ssh дээгүүр ашиглах бас боломжтой байдаг. <application>ssh</application>-ээр <command>dump</command>-г ашиглах нь &prompt.root; /sbin/dump -0uan -f - /usr | gzip -2 | ssh -c blowfish \ targetuser@targetmachine.example.com dd of=/mybigfiles/dump-usr-l0.gz Эсвэл dump-ийн дотор байдаг нэг арга болох RSH орчны хувьсагчийг тохируулан ашиглаж болно: <application>ssh</application>-ээр <envar>RSH</envar> тохируулан <command>dump</command>-г ашиглах нь &prompt.root; RSH=/usr/bin/ssh /sbin/dump -0uan -f targetuser@targetmachine.example.com:/dev/sa0 /usr <command>tar</command> нөөцлөх програм хангамж tar &man.tar.1; нь бас AT&T UNIX-ийн 6-р хувилбараас (1975 он орчим) эхтэй. tar нь файлын системтэй хамт ажилладаг; энэ нь файлууд болон сангуудыг соронзон хальс уруу бичдэг. tar нь &man.cpio.1;-д байдаг бүрэн хэмжээний тохируулгуудыг дэмждэггүй боловч энэ нь cpio-ийн хэрэглэдэг ховор тушаалын дамжуулах хоолойг шаарддаггүй. tar FreeBSD 5.3 болон түүнээс хойшх хувилбарт GNU tar болон анхдагч bsdtar тушаалууд байдаг. GNU хувилбарыг gtar гэж ажиллуулж болдог. Энэ нь rdump-тай адил дүрмийг ашиглаж алсын төхөөрөмжүүдийг дэмждэг. komodo гэж нэрлэгдсэн Sun уруу холбогдсон Exabyte соронзон хальсны хөтөч уруу tar хийхдээ дараах тушаалыг ашиглана: &prompt.root; /usr/bin/gtar cf komodo:/dev/nsa8 . 2>&1 Алсын соронзон хальсны хөтөч уруу өгөгдлийг илгээхдээ rsh болон дамжуулах хоолой ашиглан bsdtar тушаалаар үүнийг бас хийж болно. &prompt.root; tar cf - . | rsh hostname dd of=tape-device obs=20b Хэрэв та сүлжээгээр нөөцлөхийн аюулгүй байдалд санаа зовж байгаа бол rsh-ийн оронд ssh тушаалыг ашиглах хэрэгтэй. <command>cpio</command> нөөцлөх програм хангамж cpio &man.cpio.1; нь соронзон зөөвөрлөгчид зориулагдсан &unix;-ийн анхны файл солилцох соронзон хальсны програм юм. cpio нь (бусад олон тохируулгуудын дотроос) байт солилцохыг хийх, хэд хэдэн төрлийн архивын хэлбэршүүлэлтүүдийг бичих болон өгөгдлийг өөр програм уруу хоолойгоор гаргах зэрэг тохируулгуудтай байдаг. Сүүлийн боломж нь cpio-г суулгацын зөөвөрлөгчийн хувьд сайн сонголт болгодог. cpio нь сангийн модоор хэрхэн явахаа мэддэггүй бөгөөд файлуудын жагсаалтыг stdin-ээс хангаж өгөх ёстой. cpio cpio нь сүлжээгээр нөөцлөхийг дэмждэггүй. Та дамжуулах хоолой болон rsh-ийг ашиглаж өгөгдлийг алсын соронзон хальсны хөтөч уруу илгээж болно. &prompt.root; for f in directory_list; do find $f >> backup.list done &prompt.root; cpio -v -o --format=newc < backup.list | ssh user@host "cat > backup_device" directory_list нь таны нөөцлөхийг хүссэн сангуудын жагсаалт бол user@host нь нөөцлөлтийг хийж байгаа хэрэглэгч/хостын нэрийн хослол бөгөөд backup_device нь нөөцлөлт хийгдэх төхөөрөмж (өөрөөр хэлбэл /dev/nsa0) юм. <command>pax</command> нөөцлөх програм хангамж pax pax POSIX IEEE &man.pax.1; нь tar болон cpio тушаалын IEEE/&posix;-ийн хариулт юм. Жил ирэх тутам tar болон cpio тушаалуудын төрөл бүрийн хувилбарууд нь хоорондоо мэдэгдэхүйц нийцгүй болж ирсэн юм. Тэдгээртэй тэмцэж бүр мөсөн стандартчилахын оронд &posix; нь архивын шинэ хэрэгсэл үүсгэсэн юм. pax нь өөрийн шинэ хэлбэршүүлэлтээс гадна cpio болон tar тушаалуудын төрөл бүрийн хэлбэршүүлэлтийн ихэнхийг уншиж бичихийг оролддог. Энэ тушаалын олонлог нь tar тушаалынхтай биш харин cpio тушаалынхтай илүү төстэй байдаг. <application>Amanda</application> нөөцлөх програм хангамж Amanda Amanda Amanda (Advanced Maryland Network Disk Archiver) нь нэг програм биш клиент/сервер програм юм. Amanda сервер нь ганц соронзон хальсны хөтөч уруу Amanda клиенттэй, Amanda сервер уруу сүлжээгээр холбогдсон дурын тооны компьютерийг нөөцлөх болно. Хэд хэдэн том дискнүүд бүхий сайтууд дээр байдаг нийтлэг асуудлууд нь өгөгдлийг соронзон хальс уруу нөөцлөхөд шаардагдах хугацаа нь уг үйлдлийн хувьд зориулагдсан хугацаанаас илүү гарах явдал юм. Amanda нь энэ асуудлыг шийддэг. Amanda нь хэд хэдэн файлын системүүдийг нэг зэрэг нөөцлөхдөө holding disk буюу хүлээгдэх дискийг ашигладаг. Amanda нь архивын олонлогууд буюу Amanda-ийн тохиргооны файлд жагсаагдсан бүх файлын системүүдийн бүрэн нөөцлөлтүүдийг үүсгэхэд хэсэг хугацаанд хэрэглэгдсэн бүлэг соронзон хальснуудыг үүсгэдэг. Архивын олонлогууд нь бас файлын системүүдийн шөнө болгоны нэмэгдсэн (эсвэл ялгаатай) нөөцлөлтүүдийг агуулдаг. Эвдэрсэн файлын системийг сэргээх нь хамгийн сүүлийн бүрэн нөөцлөлт болон нэмэгдсэн нөөцлөлтүүдийг шаарддаг. Тохиргооны файл нь нөөцлөлтүүд болон Amanda-ийн үүсгэдэг сүлжээний урсгалыг нарийн хянах боломжийг хангадаг. Amanda нь өгөгдлийг соронзон хальс уруу бичихийн тулд дээр дурдсан нөөцлөлтийн програмуудыг ашиглана. Amanda нь порт эсвэл багц хэлбэрээр байдаг бөгөөд анхдагчаар суулгагдаагүй байдаг. Юу ч хийхгүй байх Юу ч хийхгүй байх нь компьютерийн програм биш боловч энэ нь хамгийн их ашиглагддаг нөөцлөлтийн стратеги юм. Ямар ч эхний зардал байхгүй. Мөрдөх нөөцлөлтийн төлөвлөгөө байхгүй. Зүгээр л үгүй гэх хэрэгтэй. Хэрэв таны өгөгдөлд ямар нэг асуудал тохиолдвол шүд зуугаад л тэвчих хэрэгтэй! Хэрэв таны цаг болон өгөгдөл нь тийм ч чухал биш эсвэл юу ч биш бол Do nothing буюу юу ч хийхгүй байх нь таны компьютерийн хувьд хамгийн тохиромжтой нөөцлөлтийн програм болох юм. Гэхдээ &unix; нь ашигтай хэрэгсэл юм, та зургаан сарын дотор үнэтэй файлуудын цуглуулгатай болж үүнийг мэдрэх болно. Юу ч хийхгүй байх нь /usr/obj болон таны компьютераар яг үүсгэгдэж болох бусад сангийн моднуудын хувьд зөв нөөцлөх арга болдог. Үүний жишээ нь энэ гарын авлагын HTML эсвэл &postscript;-с тогтох хувилбарын файлууд байж болох юм. Эдгээр баримтын хэлбэршүүлэлтүүд нь SGML оролтын файлуудаас үүсгэгддэг. HTML эсвэл &postscript; файлуудын нөөцлөлтийг үүсгэх нь шаардлагагүй юм. SGML файлууд нь байнга нөөцлөгддөг. Аль нөөцлөлтийн програм хамгийн шилдэг нь вэ? LISA &man.dump.8; Үе. Элизабет Д. Звики энд дурдагдсан бүх нөөцлөлтийн програмуудыг зовоосон тест хийсэн. Өөрийн бүх өгөгдөл болон &unix; файлын системүүдийн онцлогуудыг хадгалах цэвэр сонголт бол dump болсон байна. Элизабет маш их төрөл бүрийн ховор нөхцөлүүдийг (зарим нь тийм ч ховор биш) агуулсан файлын системүүдийг үүсгэж тэдгээр файлын системүүдийг нөөцлөн дараа нь сэргээж програм бүрийг тест хийсэн байна. Онцгой зүйлүүдэд цоорхойтой файлууд, хоосон блоктой болон цоорхойтой файлууд, сонин тэмдэгт бүхий нэрээс тогтсон файлууд, бичигдэх боломжгүй уншигдах боломжгүй файлууд, төхөөрөмжүүд, нөөцлөлтийн үед хэмжээгээ өөрчлөх файлууд, нөөцлөлтийн үед үүсгэгдэж/устгагдсан файлууд зэргийг дурдаж болох юм. Тэрээр үр дүнгээ 1991 оны 10 сард LISA дээр үзүүлсэн байна. Нөөцлөлт болон Архивын програмуудыг зовоох тест холбоосыг үзнэ үү. Яаралтай сэргээх процедур Гамшгийн өмнө Учирч болзошгүй гамшигт бэлтгэхийн тулд таны хийх ёстой дөрвөн үе шат байдаг. bsdlabel Эхлээд өөрийн диск бүрийн bsdlabel (өөрөөр хэлбэл bsdlabel da0 | lpr), өөрийн файлын системийн хүснэгт (/etc/fstab) болон бүх ачаалалтын мэдэгдлүүдийг тус бүр хоёр хувь хэвлэх хэрэгтэй. fix-it уян дискнүүд Дараа нь ачаалах болон уян дискнүүд (boot.flp болон fixit.flp) таны бүх төхөөрөмжүүдийг агуулсан эсэхийг тодорхойлно. Хамгийн хялбараар шалгах арга нь уян дискний хөтөчдөө ачаалах уян дискийг хийж дахин ачаалж ачаалалтын мэдэгдлүүдийг шалгах явдал юм. Хэрэв таны бүх төхөөрөмжүүд байгаад ажиллаж байвал гуравдугаар алхам уруу алгасаарай. Эсрэг тохиолдолд та өөрийн бүх дискийг холбож таны соронзон хальсны хөтчид хандаж чадах цөм бүхий тусгайлсан хоёр ачаалагдах уян диск бэлдэх хэрэгтэй. Эдгээр уян дискнүүд нь fdisk, bsdlabel, newfs, mount болон таны ашигладаг програмуудыг агуулсан байх ёстой. Эдгээр програмууд нь статикаар холбогдсон байх ёстой. Хэрэв та dump-г ашигласан бол уян диск нь restore-г агуулсан байх ёстой. Гуравдугаарт нөөц соронзон хальснуудыг байнга үүсгэж байх хэрэгтэй. Таны сүүлийн нөөцлөлтөөс хойш хийгдсэн өөрчлөлтүүд буцааж авагдах боломжгүйгээр алга болж болох юм. Нөөц соронзон хальснууд уруу хийж болзошгүй бичилтийг хамгаалах хэрэгтэй. Дөрөвдүгээрт уян дискнүүд (boot.flp болон fixit.flp аль эсвэл хоёрдугаар үе дээр таны хийсэн тусгайлсан хоёр ачаалагдах уян дискнүүд.) болон нөөц соронзон хальснуудыг тест хийнэ. Процедурынхаа талаар тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Эдгээр тэмдэглэгээнүүдээ ачаалагдах уян дискнүүд, хэвлэсэн зүйл болон нөөц соронзон хальснуудтайгаа цуг хадгалах хэрэгтэй. Сэргээж байх үед таны анхаарал их сарнисан байж болох бөгөөд тэдгээр тэмдэглэгээнүүд чинь таныг өөрийн нөөц соронзон хальснуудаа устгахаас сэргийлэх болно (Яаж? tar xvf /dev/sa0 тушаалын оронд та санамсаргүйгээр tar cvf /dev/sa0 гэж бичээд өөрийн нөөц соронзон хальсыг дарж бичиж болох юм). Аюулгүй байдлын нэмэгдэл арга хэмжээ болгож тухайг бүрт нь ачаалагдах уян дискнүүд болон нөөц соронзон хальс хоёрыг бэлдэж байх хэрэгтэй. Тус бүрийг нь тусад нь алсад өөр газар хадгалах хэрэгтэй. Тэр өөр газар нь яг тэр оффисийн байрны подвал байх ЁСГҮЙ. Дэлхийн Худалдааны Төвийн хэд хэдэн фирм үүнийг хэцүү замаар мэдэрсэн юм. Тэр өөр газар нь таны компьютерууд болон дискний хөтчүүдээс тусгаарлагдсан физикийн хувьд нэлээд зайтай газар байх ёстой. Ачаалагдах уян диск үүсгэх скрипт /mnt/sbin/init gzip -c -best /sbin/fsck > /mnt/sbin/fsck gzip -c -best /sbin/mount > /mnt/sbin/mount gzip -c -best /sbin/halt > /mnt/sbin/halt gzip -c -best /sbin/restore > /mnt/sbin/restore gzip -c -best /bin/sh > /mnt/bin/sh gzip -c -best /bin/sync > /mnt/bin/sync cp /root/.profile /mnt/root cp -f /dev/MAKEDEV /mnt/dev chmod 755 /mnt/dev/MAKEDEV chmod 500 /mnt/sbin/init chmod 555 /mnt/sbin/fsck /mnt/sbin/mount /mnt/sbin/halt chmod 555 /mnt/bin/sh /mnt/bin/sync chmod 6555 /mnt/sbin/restore # # create the devices nodes # cd /mnt/dev ./MAKEDEV std ./MAKEDEV da0 ./MAKEDEV da1 ./MAKEDEV da2 ./MAKEDEV sa0 ./MAKEDEV pty0 cd / # # create minimum file system table # cat > /mnt/etc/fstab < /mnt/etc/passwd < /mnt/etc/master.passwd < Гамшгийн дараа Түлхүүр асуулт бол: таны тоног төхөөрөмж амьд гарч чадсан уу? Байнгын нөөцлөлт хийж байсан болохоор програм хангамжийн талаар та санаа зовох хэрэггүй юм. Хэрэв тоног төхөөрөмж эвдэрсэн бол компьютерийг ашиглахаасаа өмнө эвдэрсэн хэсгүүдийг солих шаардлагатай. Хэрэв таны тоног төхөөрөмж зүгээр байгаа бол уян дискнүүдээ шалгаарай. Хэрэв та тусгайлан өөрчилсөн ачаалах уян диск ашиглаж байгаа бол ганц хэрэглэгчийн горим уруу ачаалах хэрэгтэй (boot: хүлээх мөрөн дээр -s гэж бичнэ). Дараагийн хэсгийг алгасаарай. Хэрэв та boot.flp болон fixit.flp уян дискнүүдийг ашиглаж байгаа бол цааш нь уншаарай. boot.flp уян дискээ эхний уян дискний хөтөчдөө хийгээд компьютераа ачаалах хэрэгтэй. Эхний суулгах цэс дэлгэц дээр гарах болно. Fixit--Repair mode with CDROM or floppy. тохируулгыг сонгоно. fixit.flp-г асуухад нь хийнэ. Танд хэрэгтэй restore болон бусад програмууд /mnt2/rescue санд байрлана (5.2 хувилбараас хуучин &os;-ийн хувьд /mnt2/stand). Файлын систем бүрийг тус тусад нь сэргээнэ. mount root хуваалт bsdlabel newfs Өөрийн эхний дискний root хуваалтыг mount (өөрөөр хэлбэл mount /dev/da0a /mnt) хийхийг оролдоорой. Хэрэв bsdlabel эвдэрсэн бол bsdlabel тушаалыг ашиглан дискийг дахин хувааж таны хэвлэж хадгалсан шошготой адил тааруулж хаяглах хэрэгтэй. newfs тушаал ашиглан файлын системүүдийг дахин үүсгэнэ. Уян дискний root хуваалтыг унших-бичихээр дахин холбох хэрэгтэй (mount -u -o rw /mnt). Энэ файлын системийн хувьд өгөгдлийг сэргээхийн тулд өөрийн нөөцлөх програм болон соронзон хальснуудыг ашиглана (өөрөөр хэлбэл restore vrf /dev/sa0). Файлын системийг салгана (өөрөөр хэлбэл umount /mnt). Эвдэрсэн файлын систем бүрийн хувьд давтана. Таны систем ажилласны дараа өөрийн өгөгдлийг шинэ соронзон хальс уруу нөөцлөх хэрэгтэй. Сүйрэл эсвэл өгөгдлийн алдагдалд хүргэсэн тэр явдал дахин болж болох юм. Одоо зарцуулсан нэг цаг таныг зовлонд учрахаас хожим аварч болох юм. * I Did Not Prepare for the Disaster, What Now? ]]> Марк Фонвил Дахин зохион байгуулж өргөжүүлсэн Сүлжээ, санах ой болон файл дээр тулгуурласан файлын системүүд виртуал дискнүүд дискнүүд виртуал Өөрийн компьютер уруу физикээр хийж болдог уян диск, CD-үүд, хатуу хөтчүүд гэх зэрэг дискнүүдээс гадна бусад хэлбэрийн дискнүүд буюу виртуал дискнүүдийг FreeBSD ойлгодог. NFS Coda дискнүүд санах ой Эдгээрт Network File System буюу сүлжээний файлын систем болон Coda зэрэг сүлжээний файлын системүүд, санах ой дээр тулгуурласан файлын системүүд болон файл дээр тулгуурласан файлын системүүд орно. FreeBSD-ийн ямар хувилбарыг ажиллуулж байгаагаас хамаарч та файл дээр болон санах ой дээр тулгуурласан файлын системүүдийг үүсгэж ашиглахдаа өөр өөр хэрэгслүүдийг хэрэглэх шаардлагатай болно. Хэрэглэгчийн хувьд мэдэгдэлгүйгээр төхөөрөмжийн цэгүүдийг хуваарилахын тулд &man.devfs.5;-г ашиглана. Файл дээр тулгуурласан файлын систем дискнүүд файл дээр тулгуурласан &man.mdconfig.8; хэрэгсэл нь FreeBSD дээр санах ой дээр тулгуурласан дискнүүд, &man.md.4;-г тохируулж идэвхжүүлэхэд хэрэглэгддэг. &man.mdconfig.8;-г ашиглахын тулд та &man.md.4; модулийг ачаалах хэрэгтэй, эсвэл өөрийн цөмийн тохиргооны файлдаа дэмжлэгийг нэмэх хэрэгтэй болно: device md &man.mdconfig.8; тушаал нь гурван төрлийн санах ой дээр тулгуурласан виртуал дискийг дэмждэг: эдгээр нь &man.malloc.9;-р хуваарилагдсан санах ойн дискнүүд, файл эсвэл swap зай ашигласан санах ойн дискнүүд юм. Нэг боломжтой хэрэглээ нь файлд хадгалагдсан уян эсвэл CD дүрсийг холбох явдал юм. Байгаа файлын системийн дүрсийг холбохдоо: <command>mdconfig</command> ашиглан байгаа файлын системийн дүрсийг холбох нь &prompt.root; mdconfig -a -t vnode -f diskimage -u 0 &prompt.root; mount /dev/md0 /mnt &man.mdconfig.8; ашиглан шинэ файлын системийн дүрсийг үүсгэхдээ: <command>mdconfig</command> тушаал ашиглан шинэ файл дээр тулгуурласан диск үүсгэх нь &prompt.root; dd if=/dev/zero of=newimage bs=1k count=5k 5120+0 records in 5120+0 records out &prompt.root; mdconfig -a -t vnode -f newimage -u 0 &prompt.root; bsdlabel -w md0 auto &prompt.root; newfs md0a /dev/md0a: 5.0MB (10224 sectors) block size 16384, fragment size 2048 using 4 cylinder groups of 1.25MB, 80 blks, 192 inodes. super-block backups (for fsck -b #) at: 160, 2720, 5280, 7840 &prompt.root; mount /dev/md0a /mnt &prompt.root; df /mnt Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/md0a 4710 4 4330 0% /mnt Хэрэв та тохируулгаар нэгжийн дугаарыг зааж өгөхгүй юм бол &man.mdconfig.8; нь хэрэглэгдээгүй төхөөрөмжийг сонгохын тулд &man.md.4; автомат хуваарилалтыг ашиглах болно. Хуваарилагдсан нэгжийн нэр нь stdout уруу md4 мэтээр гарах болно. &man.mdconfig.8;-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагын хуудаснаас лавлана уу. &man.mdconfig.8; хэрэгсэл нь их ашигтай, гэхдээ энэ нь файл дээр тулгуурласан файлын систем үүсгэхийн тулд олон тушаалын мөрийг асуудаг. FreeBSD нь бас &man.mdmfs.8; гэж нэрлэгддэг хэрэгсэлтэй ирдэг, энэ програм нь &man.md.4;-г &man.mdconfig.8; тушаал ашиглан тохируулж &man.newfs.8; ашиглан UFS файлын систем түүн дээр тавьж &man.mount.8; ашиглан түүнийг холбодог. Жишээ нь хэрэв та дээрхтэй ижил файлын системийн дүрсийг үүсгэж холбохыг хүсвэл ердөө л дараах тушаалыг бичээрэй: <command>mdmfs</command> тушаал ашиглан файл дээр тулгуурласан дискийг тохируулж холбох нь &prompt.root; dd if=/dev/zero of=newimage bs=1k count=5k 5120+0 records in 5120+0 records out &prompt.root; mdmfs -F newimage -s 5m md0 /mnt &prompt.root; df /mnt Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/md0 4718 4 4338 0% /mnt Хэрэв та тохируулгыг нэгжийн дугааргүй ашиглавал &man.mdmfs.8; нь ашиглагдаагүй төхөөрөмжийг автоматаар сонгохдоо &man.md.4; авто-нэгж боломжийг ашиглах болно. &man.mdmfs.8;-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагын хуудаснаас лавлана уу. Санах ой дээр тулгуурласан файлын систем дискнүүд санах ойн файлын систем Санах ой дээр тулгуурласан файлын системийн хувьд swap backing буюу swap дээрх тулгуурлалтыг ихэнхдээ ашиглах хэрэгтэй. swap дээрх тулгуурлалтыг ашиглах нь санах ойн диск нь анхдагчаар диск уруу swap хийгдэнэ гэсэн үг биш бөгөөд харин ердөө л санах ойн диск нь санах ойн цөөрмөөс хуваарилагдаж хэрэв хэрэгцээтэй бол диск уруу swap хийгдэж болно гэсэн үг юм. Мөн &man.malloc.9; дээр тулгуурласан санах ойн дискийг үүсгэх боломжтой байдаг. Гэхдээ malloc дээр тулгуурласан санах ойн дискнүүдийг, ялангуяа том хэмжээтэйг нь ашиглах нь цөм санах ойгүй болох тохиолдолд системийг сүйрэлд хүргэж болох юм. <command>mdconfig</command> тушаал ашиглан шинэ санах ой дээр тулгуурласан диск үүсгэх нь &prompt.root; mdconfig -a -t swap -s 5m -u 1 &prompt.root; newfs -U md1 /dev/md1: 5.0MB (10240 sectors) block size 16384, fragment size 2048 using 4 cylinder groups of 1.27MB, 81 blks, 192 inodes. with soft updates super-block backups (for fsck -b #) at: 160, 2752, 5344, 7936 &prompt.root; mount /dev/md1 /mnt &prompt.root; df /mnt Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/md1 4718 4 4338 0% /mnt <command>mdmfs</command> тушаал ашиглан шинэ санах ой дээр тулгуурласан диск үүсгэх нь &prompt.root; mdmfs -s 5m md2 /mnt &prompt.root; df /mnt Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/md2 4846 2 4458 0% /mnt Системээс санах ойн дискийг салгах нь дискнүүд санах ойн дискийг салгах нь Санах ой дээр тулгуурласан эсвэл файл дээр тулгуурласан файлын систем ашиглагдахгүй байгаа бол та бүх эх үүсвэрүүдийг системд суллаж өгөх шаардлагатай. Эхний хийх ёстой зүйл нь файлын системийг салгаад дараа нь &man.mdconfig.8; ашиглан дискийг системээс салгаж эх үүсвэрүүдийг суллана. Жишээ нь /dev/md4-г салгаж түүний хэрэглэсэн бүх эх үүсвэрүүдийг чөлөөлөхийн тулд дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; mdconfig -d -u 4 Тохиргоо хийгдсэн &man.md.4; төхөөрөмжүүдийн тухай мэдээллийг mdconfig -l тушаал ашиглан жагсааж болно. Том Рөүдс Хувь нэмэр болгон оруулсан Файлын системийн хормын хувилбарууд файлын системүүд хормын хувилбарууд FreeBSD нь Soft Updates буюу зөөлөн шинэчлэлтүүдийн хамт Файлын системийн хормын хувилбарууд боломжийг санал болгодог. Хормын хувилбарууд нь заасан файлын системүүдийн дүрсийг үүсгэж тэдгээртэй файлтай ханддаг шиг хандах боломжийг хэрэглэгчид зөвшөөрдөг. Хормын хувилбарын файлууд нь үйлдэл хийгдсэн файлын систем дээр үүсгэгдэх ёстой бөгөөд нэг файлын системийн хувьд 20-с ихгүй хормын хувилбаруудыг хэрэглэгч үүсгэж болно. Идэвхтэй хормын хувилбарууд нь супер блокт бичигддэг бөгөөд ингэснээр тэдгээр нь системийн дахин ачаалалтуудын үед салгах болон дахин холбох явцад тэсвэртэй байдаг. Хормын хувилбар нь хэрэггүй болсон үед энэ нь стандарт &man.rm.1; тушаалаар устгагдаж болно. Хормын хувилбарууд нь ямар ч дарааллаар устгагдаж болох бөгөөд гэхдээ ашиглагдсан бүх зайг дахин олж авахгүй байж болох юм. Учир нь өөр нэг хормын хувилбар чөлөөлөгдсөн блокуудын заримыг шаардаж болзошгүй юм. Өөрчлөгдөхгүй файл тохируулга нь хормын хувилбарыг эхлээд үүсгэсний дараа &man.mksnap.ffs.8; тушаалаар заагддаг. &man.unlink.1; тушаал нь хормын хувилбарын файлуудын хувьд орхидог бөгөөд учир нь энэ нь тэдгээрийг устгахыг зөвшөөрдөг байна. Хормын хувилбарууд нь &man.mount.8; тушаалаар үүсгэгддэг. /var-ийн хормын хувилбарыг /var/snapshot/snap файлд байрлуулахын тулд дараах тушаалыг ашиглана: &prompt.root; mount -u -o snapshot /var/snapshot/snap /var Өөрөөр та хормын хувилбар үүсгэхийн тулд &man.mksnap.ffs.8;-г ашиглаж болно: &prompt.root; mksnap_ffs /var /var/snapshot/snap Файлын систем (өөрөөр хэлбэл /var) дээр хормын хувилбарын файлуудыг &man.find.1; тушаал ашиглан олж болно: &prompt.root; find /var -flags snapshot Хормын хувилбар үүсгэгдсэний дараа энэ нь хэд хэдэн хэрэглээтэй байдаг: Зарим администраторууд хормын хувилбарын файлыг нөөцийн зорилгоор ашигладаг, учир нь хормын хувилбар нь CD-үүд эсвэл соронзон хальс уруу дамжуулагдаж болдог. Файлын системийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг &man.fsck.8; нь хормын хувилбар дээр ажиллаж болдог. Файлын систем нь холбогдсон үедээ цэвэр байсан гэж үзвэл та үргэлж цэвэр (өөрчлөгдөөгүй) үр дүнг авах болно. Үүнийг гол нь арын &man.fsck.8; процесс хийдэг. &man.dump.8; хэрэгслийг хормын хувилбар дээр ажиллуулдаг. Хормын хувилбарын файлын систем болон цагтай нэг янз хуулбар хийгддэг. &man.dump.8; нь бас хормын хувилбарыг авч нөөц дүрсийг үүсгэж чаддаг бөгөөд дараа нь хормын хувилбарыг нэг тушаалаар тугийг ашиглан устгаж чаддаг. Хормын хувилбарыг файлын системийн хөлдөөгдсөн дүрс маягаар &man.mount.8; хийдэг. /var/snapshot/snap хормын хувилбарыг &man.mount.8; хийхийн тулд доор дурдсаныг ажиллуулна: &prompt.root; mdconfig -a -t vnode -f /var/snapshot/snap -u 4 &prompt.root; mount -r /dev/md4 /mnt Та одоо /mnt-д холбогдсон өөрийн хөлдөөгдсөн /var файлын системийн шатлалаар аялж болно. Хормын хувилбар үүсгэх үе дэх төлвийн адил төлөвт бүгд эхлээд байна. Цорын ганц өөр зүйл нь өмнөх хормын хувилбарууд нь тэг урттай файлууд маягаар гарч ирэх болно. Хормын хувилбарын хэрэглээг хязгаарлах үед үүнийг дараах тушаалыг ажиллуулан салгаж болно: &prompt.root; umount /mnt &prompt.root; mdconfig -d -u 4 буюу зөөлөн шинэчлэлтүүд болон файлын системийн хормын хувилбаруудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг техникийн баримтуудыг оролцуулаад та Маршал Кирк МкКюзикийн вэб хуудас уруу зочлон орж үзэж болно. Файлын системийн ноогдлууд бүртгэл хийх дискний зай дискний ноогдлууд Quota буюу ноогдол нь хэрэглэгч эсвэл бүлгийн гишүүдийн хувьд дискний зай ба/эсвэл файлуудын тоог файлын систем тус бүрийн хувьд хуваарилж хязгаарлах боломжийг бүрдүүлэх үйлдлийн системийн нэг нэмэлт боломж юм. Энэ нь дурын нэг хэрэглэгч эсвэл бүлэг хэрэглэгчдийн хуваарилж болох эх үүсвэрүүдийг хязгаарлах шаардлагатай цаг хуваалцах систем дээр ихэвчлэн хэрэглэгддэг. Энэ нь нэг хэрэглэгч эсвэл бүлэг хэрэглэгчид бүх байгаа дискний зайг хэрэглэхээс хамгаалдаг юм. Дискний ноогдлуудыг идэвхтэй болгохын тулд өөрийн системийг тохируулах нь Дискний ноогдлыг ашиглаж эхлэхээсээ өмнө ноогдлууд нь цөмд тохируулагдсан эсэхийг шалгах шаардлагатай. Дараах мөрийг өөрийн цөмийн тохиргооны файлд нэмж үүнийг хийнэ: options QUOTA Анхны GENERIC цөм нь үүнийг анхнаасаа идэвхжүүлээгүй байдаг болохоор та дискний ноогдлуудыг ашиглахын тулд тусгайлсан цөмийг тохируулж бүтээн суулгах хэрэгтэй болох юм. Цөмийн тохиргооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг -с лавлана уу. Дараа нь та дискний ноогдлуудыг /etc/rc.conf файлд идэвхжүүлэх хэрэгтэй. Дараах мөрийг нэмж үүнийг хийнэ: enable_quotas="YES" дискний ноогдлууд шалгах нь Өөрийн ноогдлын эхлүүлэлтэд сайн хяналт тавихад хэрэгтэй нэмэлт тохиргооны хувьсагчууд байдаг. Ердийн үед ачаалалтын үеэр файлын систем бүрийн ноогдлын бүрэн бүтэн байдал &man.quotacheck.8; програмаар шалгагддаг. &man.quotacheck.8; боломж нь ноогдлын мэдээллийн бааз дахь өгөгдөл файлын систем дээрх өгөгдлийг зөв тусгаж байгаа эсэхийг шалгаж байдаг. Энэ нь хугацаа их шаардсан процесс бөгөөд таны систем ачаалах хугацаанд мэдэгдэхүйц нөлөөлдөг. Хэрэв та энэ алхмыг алгасахыг хүсвэл энэ зорилгоор хувьсагчийг /etc/rc.conf файлд тохируулах хэрэгтэй: check_quotas="NO" Төгсгөлд нь та файлын систем бүрийн хувьд дискний ноогдлуудыг идэвхжүүлэхийн тулд /etc/fstab файлыг засварлах хэрэгтэй. Энд та хэрэглэгч эсвэл бүлгийн ноогдлууд эсвэп хоёуланг нь өөрийн бүх файлын системийн хувьд идэвхжүүлэх боломжтой юм. Файлын систем дээр хэрэглэгч бүрийн хувьд ноогдлуудыг идэвхжүүлэхийн тулд өөрийн ноогдлууд идэвхжүүлэхийг хүсэж байгаа файлын системийн хувьд /etc/fstab файлын харгалзах оруулгын options буюу тохируулгыг заах талбарт тохируулгыг нэмж өгөх хэрэгтэй. Жишээ нь: /dev/da1s2g /home ufs rw,userquota 1 2 Үүнтэй төстэйгээр бүлгийн ноогдлуудыг идэвхжүүлэхийн тулд тохируулгын оронд тохируулгыг ашиглах хэрэгтэй. Хэрэглэгч болон бүлгийн ноогдлуудыг хоёуланг нь идэвхжүүлэхийн тулд оруулгыг ингэж өөрчилнө: /dev/da1s2g /home ufs rw,userquota,groupquota 1 2 Анхдагчаар ноогдлын файлууд файлын системийн root санд хэрэглэгчийн ноогдлын хувьд quota.user, бүлгийн ноогдлын хувьд quota.group нэрээр хадгалагддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.fstab.5;-с үзнэ үү. &man.fstab.5; гарын авлагын хуудас ноогдлын файлуудын хувьд өөр байрлалыг зааж өгч болохыг хэлдэг боловч ноогдлын төрөл бүрийн хэрэгслүүд үүнтэй зөв ажиллаж чаддаггүй болохоор ингэхийг зөвлөдөггүй юм. Энэ үед хүрээд та өөрийн системийг шинэ цөмтэй дахин ачаалах хэрэгтэй. /etc/rc нь таны /etc/fstab файлд идэвхжүүлсэн бүх ноогдлуудын хувьд эхний ноогдлын файлуудыг үүсгэдэг тохирох тушаалуудыг автоматаар ажиллуулах бөгөөд ингэснээр ямар ч тэг урттай ноогдлын файлуудыг гараар үүсгэх шаардлагагүй юм. Ердийн үйлдлүүдийн үед &man.quotacheck.8;, &man.quotaon.8;, эсвэл &man.quotaoff.8; тушаалуудыг та заавал ажиллуулах ёсгүй юм. Гэхдээ тэдгээрийн хийдэг үйлдлүүдтэй танилцахын тулд тэдгээрийн гарын авлагын хуудаснуудыг уншихыг хүсэж болох юм. Ноогдлын хязгаарлалтуудыг тохируулах нь дискний ноогдлууд хязгаарлалтууд Та ноогдлыг идэвхжүүлж өөрийн системийг тохируулсны дараа тэдгээр нь яг жинхэнэдээ идэвхтэй болсон эсэхийг шалгаарай. Үүнийг хийх хялбар арга нь дараах тушаалыг ажиллуулах явдал юм: &prompt.root; quota -v Та ноогдлууд идэвхжүүлэгдсэн файлын систем бүрийн хувьд дискний хэрэглээ болон тухайн үеийн ноогдлын хязгаарлалтуудын ерөнхий нэг мөр үр дүнг харах ёстой. Та одоо &man.edquota.8; тушаал ашиглан ноогдлын хязгаарлалтуудыг зааж өгч эхлэхэд бэлэн боллоо. Хэрэглэгч эсвэл бүлгийн хуваарилж болох дискний зай болон тэд хичнээн файл үүсгэж болох хэмжээний хязгаарлалтуудыг хүчлэн зааж өгч болох хэд хэдэн сонголт танд байдаг. Та хуваарилалтыг дискний зай (блок ноогдлууд) эсвэл файлын тоо (inode ноогдлууд) эсвэл хоёулангийн хослолоор хязгаарлан өгч болно. Эдгээр хязгаарлалт бүр дараа нь хоёр зэрэглэлт хуваагддаг: энэ нь хатуу ба зөөлөн хязгаарлалтууд юм. хатуу хязгаарлалт Хатуу хязгаарлалтаас илүү гарч болохгүй. Хэрэглэгч өөрийн хатуу хязгаарлалтад хүрэхэд асуудалтай байгаа файлын систем дээр хэрэглэгч ямар ч хуваарилалт хийж чадахгүй болно. Жишээ нь хэрэв хэрэглэгч файлын систем дээр 500 кбайт хатуу хязгаарлалттай бөгөөд 490 кбайтыг одоогоор ашиглаж байгаа бол хэрэглэгч зөвхөн 10 кбайтыг нэмж хуваарилж чадна. 11 кбайт нэмж хуваарилахыг оролдох нь амжилтгүй болох болно. зөөлөн хязгаарлалт Нөгөө талаас зөөлөн хязгаарлалтууд нь тодорхой хугацааны туршид илүү гарч болно. Энэ хугацааг энэрэнгүй хугацаа гэдэг бөгөөд анхдагчаар нэг долоо хоног байдаг. Хэрэв хэрэглэгч өөрийн зөөлөн хязгаарлалтаас илүү гарсан хэвээр энэрэнгүй хугацааг өнгөрөх юм бол зөөлөн хязгаарлалт нь хатуу хязгаарлалт болж дахин хуваарилалтыг зөвшөөрдөггүй. Хэрэглэгч зөөлөн хязгаарлалтаас доош орвол энэрэнгүй хугацаа дахин тавигдах болно. Дараах нь &man.edquota.8; тушаалыг ажиллуулах үед таны харж болох гаралтын жишээ юм. &man.edquota.8; тушаалыг ажиллуулахад EDITOR орчны хувьсагчид заагдсан засварлагч уруу эсвэл EDITOR хувьсагч заагдаагүй бол vi засварлагч уруу таныг оруулах бөгөөд энэ нь ноогдлын хязгаарлалтуудыг засварлах боломжийг танд олгоно. &prompt.root; edquota -u test Quotas for user test: /usr: kbytes in use: 65, limits (soft = 50, hard = 75) inodes in use: 7, limits (soft = 50, hard = 60) /usr/var: kbytes in use: 0, limits (soft = 50, hard = 75) inodes in use: 0, limits (soft = 50, hard = 60) Та ноогдлууд идэвхжүүлэгдсэн файлын систем бүрийн хувьд хоёр мөрийг ердийн үед харах болно. Нэг мөр нь блокийн хязгаарлалтад, нөгөө мөр нь inode хязгаарлалтад зориулагддаг. Ноогдлын хязгаарлалтуудыг өөрчлөхийн тулд та ердөө л утгыг шинэчлэхийг хүсэж байгаа утгаараа солих хэрэгтэй. Жишээ нь энэ хэрэглэгчийн блок хязгаарлалтыг зөөлөн хязгаарлалт 50, хатуу хязгаарлалт 75 байсныг зөөлөн хязгаарлалт 500 болон хатуу хязгаарлалт 600 болгон өсгөхийн тулд дараах: /usr: kbytes in use: 65, limits (soft = 50, hard = 75) мөрийг доорх шиг болгож өөрчлөх хэрэгтэй: /usr: kbytes in use: 65, limits (soft = 500, hard = 600) Таныг засварлагчаас гарсны дараа шинэ ноогдлын хязгаарлалтууд байрандаа орох болно. Заримдаа ноогдлын хязгаарлалтуудыг зарим UID-ийн хүрээний хувьд зааж өгөх шаардлага гардаг. Үүнийг &man.edquota.8; тушаалд тохируулгыг ашиглан хийдэг. Эхлээд хэрэглэгчид хүссэн ноогдлын хязгаарлалтаа зааж өгөөд дараа нь edquota -p protouser startuid-enduid тушаалыг ажиллуулна. Жишээ нь хэрэв хэрэглэгч test хүссэн ноогдлын хязгаарлалттай байгаа бол энэ ноогдлын хязгаарлалтыг 10,000-с 19,999 хүртэлх UID-уудад хувилж хамааруулахын тулд дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; edquota -p test 10000-19999 Дэлгэрэнгүй мэдээллийг &man.edquota.8; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Ноогдлын хязгаарлалтууд болон дискний хэрэглээг шалгах нь дискний ноогдлууд шалгах нь Ноогдлын хязгаарлалтууд болон дискний хэрэглээг шалгахын тулд та &man.quota.1; эсвэл &man.repquota.8; тушаалын нэгийг ашиглаж болно. &man.quota.1; тушаалыг хэрэглэгч эсвэл бүлгийн ноогдлууд болон дискний зайг шалгахад хэрэглэж болно. Хэрэглэгч нь зөвхөн өөрийн ноогдол болон өөрийн гишүүн бүлгийн ноогдлыг шалгаж чадна. Зөвхөн супер хэрэглэгч бүх хэрэглэгч болон бүлгийн ноогдлуудыг харж болно. &man.repquota.8; тушаалыг ноогдлууд идэвхжүүлэгдсэн файлын системүүдийн хувьд бүх ноогдлууд болон дискний хэрэглээний ерөнхий дүнг авахад хэрэглэж болно. Дараах нь хоёр файлын систем дээр ноогдлын хязгаарлалттай хэрэглэгчийн хувьд quota -v тушаалын жишээ гаралт юм. Disk quotas for user test (uid 1002): Filesystem usage quota limit grace files quota limit grace /usr 65* 50 75 5days 7 50 60 /usr/var 0 50 75 0 50 60 энэрэнгүй хугацаа Дээрх жишээний /usr файлын систем дээр хэрэглэгч 50 кбайтын зөөлөн хязгаарлалтыг 15 кбайтаар илүүдүүлсэн байгаа бөгөөд 5 хоногийн энэрэнгүй хугацаа үлдсэн байна. Од * тэмдэгт нь хэрэглэгч өөрийн ноогдлын хязгаарлалтаас илүү гарсныг харуулж байна. Ердийн үед хэрэглэгч ямар ч дискний зай ашиглаагүй байгаа тийм файлын системүүд, файлын системийн хувьд ноогдлын хязгаарлалт байсан ч гэсэн &man.quota.1; тушаалын гаралтад харагддаггүй байна. тохируулга нь тэдгээр файлын системүүдийг харуулах бөгөөд дээрх жишээн дээр /usr/var файлын системийг харуулж байна. NFS дээгүүрх ноогдлууд NFS Ноогдлууд нь NFS сервер дээр ноогдлын дэд системээр хянагддаг. &man.rpc.rquotad.8; демон нь NFS клиентүүд дээр өөрсдийн ноогдлын статистикуудыг хэрэглэгчдэд үзэх боломжийг олгож ноогдлын мэдээллийг тэдгээр машинууд дээр &man.quota.1; тушаалд бэлэн болгож өгдөг. rpc.rquotad/etc/inetd.conf файлд ингэж идэвхжүүлнэ: rquotad/1 dgram rpc/udp wait root /usr/libexec/rpc.rquotad rpc.rquotad Одоо inetd-г дахин ачаал: &prompt.root; kill -HUP `cat /var/run/inetd.pid` Лаки Грийн Хувь нэмэр болгон оруулсан
shamrock@cypherpunks.to
Дискний хуваалтуудыг шифрлэх нь дискнүүд шифрлэх нь FreeBSD нь өгөгдөлд зөвшөөрөгдөөгүй хандах хандалтын эсрэг маш сайн шууд хамгаалалтуудыг санал болгодог. Файлын зөвшөөрлүүд болон Mandatory Access Control (MAC) буюу Албадмал Хандалт Хяналт (-г үзнэ үү) нь компьютер ассан, үйлдлийн систем идэвхтэй байх үед зөвшөөрөлгүй гуравдагч нөхдүүдийг өгөгдөлд хандахаас хамгаалахад тусалдаг. Гэхдээ хэрэв халдагч компьютерт физик хандалт олж аван компьютерийн хатуу хөтчийг өөр систем уруу зөөн эмзэг өгөгдлийг хуулж шинжилгээ хийж чадах бол үйлдлийн системийн мөрдүүлдэг зөвшөөрлүүд нь хамааралгүй болох юм. Халдагч хэрхэн хатуу диск эсвэл унтраасан компьютерийг эзэмшсэнээс үл хамаарч &os; дээрх GEOM Based Disk Encryption (gbde) буюу GEOM дээр тулгуурласан дискний шифрлэлт болон geli криптограф дэд системүүд нь компьютерийн файлын системүүд дээрх өгөгдлийг бүр чухал эх үүсвэрүүд бүхий, зорилгодоо хүрэхээр ихээхэн чармайсан халдагчдаас хамгаалж чадах юм. Зөвхөн тухайн файл бүрийг шифрлэдэг ярвигтай шифрлэлтийн аргуудаас ялгаатай нь gbde болон geli нь бүх файлын системүүдийг харагдаж мэдэгдэхгүйгээр шифрлэдэг. Хатуу дискний хавтгайд цэвэр текст хэзээ ч бичигддэггүй. <application>gbde</application>-ээр диск шифрлэх <username>root</username> болно gbde-г тохируулахад супер хэрэглэгчийн эрхүүдийг шаарддаг. &prompt.user; su - Password: Цөмийн тохиргооны файлдаа &man.gbde.4; дэмжлэгийг нэмнэ Дараах мөрийг цөмийн тохиргооны файлдаа нэмнэ: options GEOM_BDE Цөмөө -д тайлбарласны дагуу дахин бүтээнэ. Шинэ цөм уруугаа дахин ачаална. Цөмийг дахин бүтээхээс өөр нэг арга нь kldload ашиглаж &man.gbde.4;-г ачаалах явдал юм: &prompt.root; kldload geom_bde Шифрлэгдсэн хатуу хөтчүүдийг бэлдэх нь Дараах жишээ нь таныг өөрийн систем уруу шинэ хатуу хөтөч нэмж ганц шифрлэгдсэн хуваалтыг агуулна гэж тооцдог. Энэ хуваалт нь /private гэж холбогдох болно. gbde нь /home болон /var/mail-г бас шифрлэхэд ашиглагддаг боловч энэ нь энэ танилцуулгын хүрээнээс хальж илүү төвөгтэй заавруудыг шаарддаг. Шинэ хатуу хөтчийг нэмнэ Шинэ хөтчийг систем уруу -д тайлбарласны дагуу нэмнэ. Энэ жишээн дээр шинэ хатуу хөтчийн хуваалт /dev/ad4s1c гэж нэмэгдсэн байгаа. /dev/ad0s1* төхөөрөмжүүд нь жишээ систем дээр байгаа стандарт FreeBSD хуваалтуудыг харуулж байна. &prompt.root; ls /dev/ad* /dev/ad0 /dev/ad0s1b /dev/ad0s1e /dev/ad4s1 /dev/ad0s1 /dev/ad0s1c /dev/ad0s1f /dev/ad4s1c /dev/ad0s1a /dev/ad0s1d /dev/ad4 gbde цоож файлуудыг агуулах санг үүсгэнэ &prompt.root; mkdir /etc/gbde gbde цоож файл нь шифрлэгдсэн хуваалтуудад хандахад gbde-д шаардагдах мэдээллийг агуулдаг. Цоож файлд хандах боломжгүй бол gbde нь шифрлэгдсэн хуваалтын агуулсан өгөгдлийг хөндлөнгийн их хүч шаардсан оролцоогүйгээр буцааж тайлж чадахгүй юм. Үүнийг програм хангамж дэмждэггүй. Шифрлэгдсэн хуваалт бүр тусдаа цоож файл ашигладаг. gbde хуваалтыг эхлүүлнэ gbde хуваалт ашиглагдаж эхлэхээсээ өмнө эхэлж тохируулагдсан байх шаардлагатай. Энэ эхний тохируулга нь зөвхөн нэг удаа хийгдэх ёстой: &prompt.root; gbde init /dev/ad4s1c -i -L /etc/gbde/ad4s1c &man.gbde.8; нь загварт төрөл бүрийн тохиргооны сонголтуудыг зааж өгөх боломжийг танд өгч таны засварлагчийг онгойлгох болно. UFS1 эсвэл UFS2-той ашиглахын тулд sector_size-г 2048 гэж заана: $FreeBSD: src/sbin/gbde/template.txt,v 1.1 2002/10/20 11:16:13 phk Exp $ # # Sector size is the smallest unit of data which can be read or written. # Making it too small decreases performance and decreases available space. # Making it too large may prevent filesystems from working. 512 is the # minimum and always safe. For UFS, use the fragment size # sector_size = 2048 [...] &man.gbde.8; нь өгөгдлийг аюулгүй болгоход хэрэглэгдэх ёстой нэвтрэх үгийг хоёр удаа бичихийг танаас хүснэ. Нэвтрэх үг нь хоёуланд нь адил байх ёстой. gbde-ийн таны өгөгдлийг хамгаалах чадвар таны сонгосон нэвтрэх үгийн чанараас бүхэлдээ хамаарна. Амархан тогтоож болох аюулгүй нэвтрэх үгийг хэрхэн сонгох талаар зөвлөгөөнүүдийг Diceware Passphrase вэб хуудаснаас үзнэ үү. gbde init тушаал нь таны gbde хуваалтад зориулж цоож файлыг үүсгэх бөгөөд энэ жишээн дээр /etc/gbde/ad4s1c гэж хадгалагдсан байна. gbde цоож файлууд нь шифрлэгдсэн хуваалтуудын агуулгатай цуг нөөцлөгдөх ёстой. Зөвхөн цоож файлыг устгах нь шийдсэн халдагч gbde хуваалтыг буцааж тайлахаас хамгаалж чаддаггүй бөгөөд цоож файлгүйгээр хууль ёсны эзэмшигч нь шифрлэгдсэн хуваалт дээрх өгөгдөлд &man.gbde.8; болон түүнийг зохиогчийн ерөөсөө дэмждэггүй, их хүч шаардсан ажиллагаагүйгээр хандаж чадахгүй болох юм. Шифрлэгдсэн хуваалтыг цөмд залгана &prompt.root; gbde attach /dev/ad4s1c -l /etc/gbde/ad4s1c Шифрлэгдсэн хуваалтыг эхэлж тохируулж байх үед таны сонгосон нэвтрэх үгийг оруулахыг танаас асуух болно. Шинэ шифрлэгдсэн төхөөрөмж /dev дотор /dev/device_name.bde гэж гарч ирнэ: &prompt.root; ls /dev/ad* /dev/ad0 /dev/ad0s1b /dev/ad0s1e /dev/ad4s1 /dev/ad0s1 /dev/ad0s1c /dev/ad0s1f /dev/ad4s1c /dev/ad0s1a /dev/ad0s1d /dev/ad4 /dev/ad4s1c.bde Шифрлэгдсэн төхөөрөмж дээр файлын систем үүсгэнэ Шифрлэгдсэн төхөөрөмж цөмд залгагдсаны дараа та энэ төхөөрөмж дээр файлын систем үүсгэж болно. Шифрлэгдсэн төхөөрөмж дээр файлын систем үүсгэхийн тулд &man.newfs.8;-г ашиглана. Хуучин UFS1 файлын системийг эхлүүлснээс шинэ UFS2 файлын системийг эхлүүлэх нь хамаагүй хурдан учраас &man.newfs.8;-г тохируулгатай хэрэглэхийг зөвлөдөг. &prompt.root; newfs -U -O2 /dev/ad4s1c.bde &man.newfs.8; тушаал нь төхөөрөмжийн нэрэндээ *.bde гэж өргөтгөлөөр танигдах залгагдсан gbde хуваалт дээр хийгдэх ёстой. Шифрлэгдсэн хуваалтыг холбоно Шифрлэгдсэн файлын системд зориулж холбох цэгийг үүсгэнэ. &prompt.root; mkdir /private Шифрлэгдсэн файлын системийг холбоно. &prompt.root; mount /dev/ad4s1c.bde /private Шифрлэгдсэн файлын систем байгаа эсэхийг шалгана Шифрлэгдсэн файлын систем одоо &man.df.1;-д харагдаж ашиглахад бэлэн болох ёстой. &prompt.user; df -H Filesystem Size Used Avail Capacity Mounted on /dev/ad0s1a 1037M 72M 883M 8% / /devfs 1.0K 1.0K 0B 100% /dev /dev/ad0s1f 8.1G 55K 7.5G 0% /home /dev/ad0s1e 1037M 1.1M 953M 0% /tmp /dev/ad0s1d 6.1G 1.9G 3.7G 35% /usr /dev/ad4s1c.bde 150G 4.1K 138G 0% /private Байгаа шифрлэгдсэн файлын системүүдийг холбох нь Ачаалалт бүрийн дараа ямар ч шифрлэгдсэн файлын системүүдийг ашиглаж эхлэхээсээ өмнө цөмд дахин залгаж, алдааг нь шалгаж холбож болно. Шаардлагатай тушаалуудыг root хэрэглэгч ажиллуулах ёстой гэж үздэг. gbde хуваалтыг цөмд залгана &prompt.root; gbde attach /dev/ad4s1c -l /etc/gbde/ad4s1c Шифрлэгдсэн gbde хуваалтыг эхэлж тохируулж байх үед таны сонгосон нэвтрэх үгийг оруулахыг танаас асуух болно. Файлын систем дээр алдааг шалгана Шифрлэгдсэн файлын системүүд нь автоматаар холбогдохын тулд /etc/fstab файлд одоохондоо жагсаагдах боломжгүй учир файлын системүүд дээр алдаа байгаа эсэхийг шалгаж тэдгээрийг холбохоос өмнө &man.fsck.8;-г гараар ажиллуулах ёстой. &prompt.root; fsck -p -t ffs /dev/ad4s1c.bde Шифрлэгдсэн файлын системийг холбоно &prompt.root; mount /dev/ad4s1c.bde /private Шифрлэгдсэн файлын систем одоо ашиглахад бэлэн боллоо. Шифрлэгдсэн хуваалтуудыг автоматаар холбох нь Шифрлэгдсэн хуваалтыг автоматаар залган шалгаж холбох скриптийг үүсгэж болох боловч аюулгүй байдлын шалтгаанаас болоод скрипт нь &man.gbde.8; нууц үгийг агуулсан байх ёсгүй. Харин эдгээр скриптүүдийг гараар ажиллуулж нууц үгийг консол эсвэл &man.ssh.1;-ээр оруулахыг зөвлөдөг. Өөр нэг арга нь rc.d скрипт байдаг. Энэ скриптийн нэмэлт өгөгдлүүдийг &man.rc.conf.5;-оор дамжуулж болно, жишээ нь: gbde_autoattach_all="YES" gbde_devices="ad4s1c" Энэ нь gbde нэвтрэх үгийг ачаалах үед оруулахыг шаарддаг. Зөв нэвтрэх үгийг бичсэний дараа gbde шифрлэгдсэн хуваалт автоматаар холбогдох болно. Энэ нь gbde-г зөөврийн компьютер дээр хэрэглэж байгаа үед их ашигтай байдаг. gbde-ийн ажиллуулдаг криптограф хамгаалалтууд &man.gbde.8; нь 128-bit AES-ийг CBC горимд ашиглан сектор ачааг шифрлэдэг. Диск дээрх сектор бүр өөр өөр AES түлхүүрээр шифрлэгддэг. Секторын түлхүүрүүд хэрэглэгчийн оруулсан нэвтрэх үгээс хэрхэн гаргагддаг зэрэг gbde-ийн криптограф дизайны талаар дэлгэрэнгүйг &man.gbde.4;-ээс үзнэ үү. Нийцтэй байдлын асуудлууд &man.sysinstall.8; нь gbde-шифрлэгдсэн төхөөрөмжүүдтэй нийцгүй байдаг. Бүх *.bde төхөөрөмжүүдийг &man.sysinstall.8; эхлүүлэхээс өмнө цөмөөс салгасан байх ёстой бөгөөд ингэхгүй бол энэ нь төхөөрөмжүүдийг шалгаж эхлэхдээ сүйрэх болно. Бидний жишээн дээр ашиглагдсан шифрлэгдсэн төхөөрөмжийг салгахдаа дараах тушаалыг ашиглана: &prompt.root; gbde detach /dev/ad4s1c Мөн &man.vinum.4; нь &man.geom.4; дэд системийг ашигладаггүйг анхаараарай, та gbdevinum эзлэхүүнүүдтэй ашиглаж болохгүй. Даниэл Гэрзо Хувь нэмэр болгон оруулсан <command>geli</command>-ээр диск шифрлэх нь Шинэ криптограф GEOM ангилал &os; 6.0-с эхлэн geli гэж орж иржээ. Үүнийг одоогоор &a.pjd; хөгжүүлж байгаа болно. geli нь gbde-ээс өөр бөгөөд энэ нь өөр боломжуудыг санал болгож криптограф үйлдэлдээ өөр схемийг ашигладаг. &man.geli.8;-ийн хамгийн чухал боломжууд бол: &man.crypto.9; тогтолцоог ашигладаг — криптограф тоног төхөөрөмж бэлэн болоход geli түүнийг автоматаар ашигладаг. Олон криптограф алгоритмуудыг дэмждэг (одоогоор AES, Blowfish, болон 3DES). root хуваалтыг шифрлэх боломжийг олгодог. Шифрлэгдсэн root хуваалтад хандахад хэрэглэгддэг нэвтрэх үгийг систем ачаалахад асуудаг. Бие биеэндээ хамааралгүй хоёр түлхүүрүүдийг ашиглахыг зөвшөөрдөг (өөрөөр хэлбэл key болон company key). geli нь хурдан байдаг. Энгийн сектороос сектор уруу шифрлэлтийг хийдэг. Мастер түлхүүрүүдийг нөөцлөх ба сэргээхийг зөвшөөрдөг. Хэрэглэгч өөрийн түлхүүрүүдийг устгах хэрэгтэй болоход нөөцөөс түлхүүрүүдийг сэргээж өгөгдөлд дахин хандах боломжтой болох юм. Дискийг санамсаргүй, нэг удаагийн түлхүүрээр залгахыг зөвшөөрдөг — энэ нь swap хуваалтууд болон түр зуурын файлын системүүдэд ашигтай байдаг. geli-ийн илүү боломжуудыг &man.geli.8;-ийн гарын авлагын хуудаснаас олж болно. Дараагийн алхмууд нь geli-ийн дэмжлэгийг &os; цөмд хэрхэн идэвхжүүлэхийг тайлбарлах бөгөөд шинэ geli шифрлэлт үзүүлэгчийг хэрхэн үүсгэх болон ашиглах талаар өгүүлэх болно. geli-г ашиглахын тулд та &os; 6.0-RELEASE болон түүнээс дээшхи хувилбарыг хэрэглэж байх ёстой. Цөмд өөрчлөлтүүд шаардлагатай учраас супер хэрэглэгчийн эрхүүд хэрэгтэй болно. Цөмд <command>geli</command> дэмжлэгийг нэмэх нь Дараах мөрийг цөмийн тохиргооны файлд нэмнэ: options GEOM_ELI device crypto Цөмөө -д тайлбарласны дагуу дахин бүтээнэ. Мөн geli модулийг ачаалах үед дуудаж болно. Дараах мөрийг /boot/loader.conf файлд нэмнэ: geom_eli_load="YES" &man.geli.8; нь одоо цөмд дэмжигдсэн байх ёстой. Мастер түлхүүр үүсгэх нь Дараах жишээ нь түлхүүр файлыг хэрхэн үүсгэх талаар тайлбарлах бөгөөд энэ нь /private доор холбогдсон шифрлэгдсэн үзүүлэгчийн Мастер түлхүүрийн хэсэг болон ашиглагдах болно. Түлхүүр файл нь Мастер түлхүүрийг шифрлэхэд хэрэглэгдэх зарим санамсаргүй өгөгдлийг өгөх болно. Мастер түлхүүр нь нэвтрэх үгээр бас хамгаалагдах болно. Үзүүлэгчийн секторын хэмжээ 4kB том байх болно. Мөн энэ хэлэлцүүлэг нь geli үзүүлэгчийг хэрхэн залгаж түүн дээр файлын систем үүсгэх, хэрхэн түүнийг холбож ажиллах болон төгсгөлд нь хэрхэн салгах талаар тайлбарлах болно. Илүү сайн ажиллагааг хангахын тулд секторын том хэмжээг (4kB ч юм уу) ашиглахыг зөвлөдөг. Мастер түлхүүр нь нэвтрэх үгээр хамгаалагдах бөгөөд түлхүүр файлд зориулагдсан өгөгдлийн эх нь /dev/random байх болно. Бидний үзүүлэгч гэж нэрлэдэг /dev/da2.eli-ийн секторын хэмжээ 4kB байх болно. &prompt.root; dd if=/dev/random of=/root/da2.key bs=64 count=1 &prompt.root; geli init -s 4096 -K /root/da2.key /dev/da2 Enter new passphrase: Reenter new passphrase: Нэвтрэх үг болон түлхүүр файлыг хоёуланг нь заавал ашиглах шаардлагагүй; Мастер түлхүүрийг нууцлах аль ч аргыг тусад нь ашиглаж болно. Хэрэв түлхүүр файл - гэж өгөгдсөн бол стандарт оролтыг ашиглана. Энэ жишээ нь нэгээс олон түлхүүр файлыг хэрхэн ашиглаж болох талаар харуулж байна. &prompt.root; cat keyfile1 keyfile2 keyfile3 | geli init -K - /dev/da2 Үзүүлэгчийг үүсгэсэн түлхүүрийн тусламжтай залгах нь &prompt.root; geli attach -k /root/da2.key /dev/da2 Enter passphrase: Шинэ цэвэр текст төхөөрөмж /dev/da2.eli гэж нэрлэгдэх болно. &prompt.root; ls /dev/da2* /dev/da2 /dev/da2.eli Шинэ файлын системийг үүсгэх нь &prompt.root; dd if=/dev/random of=/dev/da2.eli bs=1m &prompt.root; newfs /dev/da2.eli &prompt.root; mount /dev/da2.eli /private Шифрлэгдсэн файлын систем &man.df.1;-д харагдаж ашиглахад бэлэн болох ёстой: &prompt.root; df -H Filesystem Size Used Avail Capacity Mounted on /dev/ad0s1a 248M 89M 139M 38% / /devfs 1.0K 1.0K 0B 100% /dev /dev/ad0s1f 7.7G 2.3G 4.9G 32% /usr /dev/ad0s1d 989M 1.5M 909M 0% /tmp /dev/ad0s1e 3.9G 1.3G 2.3G 35% /var /dev/da2.eli 150G 4.1K 138G 0% /private Үзүүлэгчийг холбосныг салгаж залгасныг болиулах Шифрлэгдсэн хуваалт дээрх ажил хийгдэж дуусаад /private хуваалт хэрэггүй болох үед geli шифрлэгдсэн хуваалтыг холбосноо салган цөмд залгаснаа бас салгах нь зүйтэй юм. &prompt.root; umount /private &prompt.root; geli detach da2.eli &man.geli.8;-ийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагын хуудаснаас олж болно. <filename>geli</filename> <filename>rc.d</filename> скриптийг ашиглах нь geli нь geli-ийн хэрэглээг хялбаршуулахад ашиглаж болох rc.d скрипттэй цуг ирдэг. geli-г &man.rc.conf.5;-оор тохируулах жишээг дараахаас харж болно: geli_devices="da2" geli_da2_flags="-p -k /root/da2.key" Энэ нь /dev/da2-г Мастер түлхүүр файл нь /root/da2.key-д байрлах geli үзүүлэгч гэж тохируулах бөгөөд үзүүлэгчийг залгаж байхдаа geli нь - нэвтрэх үгийг ашиглахгүй (хэрэв -P сонголт geli-г - эхлүүлэх үед өгөгдсөн тохиолдолд энэ нь ашиглагдах боломжтой). Систем нь - geli үзүүлэгчийг цөмөөс систем унтрахаас өмнө - салгах болно. + нэвтрэх үгийг ашиглахгүй (хэрэв сонголт + geli init хийгдэх үед өгөгдсөн тохиолдолд энэ нь + ашиглагдах боломжтой). Систем нь geli + үзүүлэгчийг цөмөөс систем унтрахаас өмнө салгах болно. rc.d-г тохируулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл энэхүү гарын авлагын rc.d хэсэгт байгаа болно.
Крисчан Брюффэр Бичсэн Swap зайг шифрлэх swap шифрлэх &os; дээрх swap-ийн шифрлэлт нь тохируулахад амархан байдаг бөгөөд &os; 5.3-RELEASE-с эхлээд ийм боломжтой болсон юм. &os;-ийн аль хувилбарыг ашиглаж байгаагаас хамаараад өөр өөр тохируулгууд байдаг бөгөөд тохиргоо нь нэлээн өөр өөр байдаг. &os; 6.0-RELEASE-с эхлээд &man.gbde.8; эсвэл &man.geli.8; шифрлэх системүүдийг swap-ийг шифрлэхэд ашиглаж болно. Өмнөх хувилбаруудад зөвхөн &man.gbde.8; байдаг. Энэ хоёр систем нь хоёулаа encswap rc.d скриптийг ашигладаг. Өмнөх Дискний хуваалтуудыг шифрлэх хэсэг нь өөр өөр шифрлэх системүүдийн тухай богино хэлэлцүүлгийг агуулдаг. Swap яагаад шифрлэгдэх ёстой вэ? Дискний хуваалтуудын шифрлэлтийн нэгэн адил swap зайн шифрлэлт нь эмзэг мэдээллийг хамгаалахын тулд хийгддэг. Нууц үгстэй ажилладаг програм байлаа гэж бодъё. Эдгээр нууц үгс нь физик санах ойд байгаа үед бүгд зүгээр байна. Гэхдээ хэрэв үйлдлийн систем нь бусад програмуудад зориулж зайг чөлөөлөхийн тулд санах ойн хуудаснуудыг swap хийж эхэлбэл нууц үгс нь дискний хавтгай дээр шифрлэгдэлгүй бичигдэж болох бөгөөд энэ нь өрсөлдөгчийн хувьд олж авахад амархан болох юм. Swap зайг шифрлэх нь энэ тохиолдолд шийдэл болж болох юм. Бэлтгэл Энэ хэсгийн үлдсэн хэсэгт ad0s1b нь swap хуваалт байх болно. Энэ хүртэл swap нь шифрлэгдээгүй байгаа билээ. Аль хэдийн нууц үгс эсвэл бусад эмзэг өгөгдөл дискний хавтгайнууд дээр цэвэр текстээр байж болзошгүй юм. Үүнийг засварлахын тулд swap хуваалт дээрх өгөгдлийг санамсаргүй хаягдлаар дарж бичих хэрэгтэй: &prompt.root; dd if=/dev/random of=/dev/ad0s1b bs=1m &man.gbde.8; ашиглан swap шифрлэлт хийх Хэрэв &os; 6.0-RELEASE болон түүнээс шинэ хувилбар ашиглагдаж байгаа бол .bde дагаварыг /etc/fstab-ийн тохирох swap мөр дэх төхөөрөмжид нэмэх шаардлагатай: # Device Mountpoint FStype Options Dump Pass# /dev/ad0s1b.bde none swap sw 0 0 &os; 6.0-RELEASE хувилбараас өмнөх системүүдэд дараах мөр нь /etc/rc.conf файлд бас хэрэгтэй: gbde_swap_enable="YES" &man.geli.8; ашиглан swap шифрлэлт хийх Өөрөөр, swap шифрлэлтэд зориулж &man.geli.8;-г ашиглах процедур нь &man.gbde.8; ашиглахтай төстэй. .eli дагаварыг /etc/fstab-ийн тохирох swap мөр дэх төхөөрөмжид нэмэх шаардлагатай: # Device Mountpoint FStype Options Dump Pass# /dev/ad0s1b.eli none swap sw 0 0 &man.geli.8; нь AES алгоритмийг анхдагчаар 256 битийн урттай түлхүүртэй ашигладаг. Мөн эдгээр анхдагчуудыг /etc/rc.conf файлд geli_swap_flags тохируулгыг ашиглан өөрчилж болно. Дараах мөр нь encswap rc.d скриптийг detach on last close тохируулгыг зааж 4 килобайтын секторын хэмжээтэй, 128 бит түлхүүрийн урттайгаар Blowfish алгоритм ашиглан &man.geli.8; swap хуваалт үүсгэ гэж хэлж байна: geli_swap_flags="-a blowfish -l 128 -s 4096 -d" &man.geli.8; гарын авлагын хуудсан дахь onetime тушаалын тайлбараас боломжит тохируулгуудын жагсаалтыг лавлана уу. Ажиллаж байгаа эсэхийг шалгах Систем дахин ачаалагдсаны дараа шифрлэгдсэн swap-ийн зөв үйлдлийг swapinfo тушаал ашиглан шалгаж болно. Хэрэв &man.gbde.8; ашиглагдаж байвал: &prompt.user; swapinfo Device 1K-blocks Used Avail Capacity /dev/ad0s1b.bde 542720 0 542720 0% Хэрэв &man.geli.8; ашиглагдаж байвал: &prompt.user; swapinfo Device 1K-blocks Used Avail Capacity /dev/ad0s1b.eli 542720 0 542720 0%
diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/geom/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/geom/chapter.sgml index b11d781f72..2d2fb24441 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/geom/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/geom/chapter.sgml @@ -1,658 +1,660 @@ Том Рөүдс Бичсэн Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан GEOM: Модульчлагдсан Диск Хувиргах Тогтолцоо Ерөнхий агуулга GEOM GEOM Дискний Тогтолцоо GEOM Энэ бүлэг нь &os; дээр GEOM тогтолцооны хүрээнд дискийг хэрхэн хэрэглэх талаар хамарсан. Энэ нь тохиргоонд зориулж тогтолцоог ашигладаг гол RAID хянагч хэрэгслүүдийг багтаадаг. Энэ бүлэг нь I/O, доор нь байгаа дэд систем, эсвэл кодыг GEOM хэрхэн зохицуулж эсвэл хянадаг талаар гүнзгий хэлэлцэхгүй. Энэхүү мэдээлэл нь &man.geom.4; гарын авлагын хуудас болон төрөл бүрийн SEE ALSO баримтуудын тусламжтай хангагддаг. Бас энэ бүлэг нь RAID тохиргоонуудын дэлгэрэнгүй заавар биш юм. Зөвхөн GEOM-дэмжигдсэн RAID ангиллуудын талаар хэлэлцэх болно. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: Ямар төрлийн RAID дэмжлэг GEOM-ийн хүрээнд байдаг талаар. Хэрхэн үндсэн хэрэгслүүдийг ашиглаж тохиргоо хийх, ажиллагааг хангах, болон төрөл бүрийн RAID түвшнүүдийг удирдах талаар. Хэрхэн толин тусгал болон судал үүсгэх, шифрлэх, алсаас GEOM-ийн хүрээнд диск төхөөрөмжүүдийг холбох талаар. GEOM тогтолцоонд хавсаргасан дискнүүдийн алдааг хэрхэн олж засварлах талаар. Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай: &os; диск төхөөрөмжүүдийг хэрхэн үздэг талаар ойлгох (). + + Шинэ &os; цөм хэрхэн тохируулж суулгах талаар мэдэх (). GEOM-ийн Танилцуулга GEOM нь Мастер Ачаалалтын Бичлэгүүд (MBR), BSD хаягууд, гэх мэт — ангиллуудад тухайн ангиллын дэмжигчид (providers) эсвэл /dev дахь тусгай файлуудын тусламжтайгаар хандах хандалт ба хяналтыг уг ангилалд зөвшөөрдөг. GEOM нь төрөл бүрийн програм хангамжийн RAID тохиргоонуудыг ашиглаж үйлдлийн систем болон үйлдлийн системийн хэрэгслүүдэд саадгүйгээр хандах боломж олгодог. Том Рөүдс Бичсэн Мюррей Стөүкли Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан RAID0 - Судал үүсгэх GEOM Судал үүсгэх Судал үүсгэх нь хэд хэдэн дискнүүдийг нэг эзлэхүүн болгодог арга юм. Олон тохиолдолд энэ нь тоног төхөөрөмжийн хянагчуудыг ашиглан хийгддэг. GEOM дэд систем нь диск судал үүсгэх гэж бас нэрлэгддэг RAID0-д зориулсан програмыг хангаж өгдөг. RAID0 системд, дараалсан дискнүүдэд байгаа өгөгдлүүд нь багц болж хуваагддаг. Систем дээр нэг диск рүү 256k-ийг бичихийг хүлээснээс 64k-ийг 4 өөр диск рүү зэрэг бичих дээд зэргийн I/O буюу оруулах гаргах ажиллагааг RAID0 систем нь санал болгодог. Энэ ажиллагааг олон дискний хянагчуудыг ашиглан нэмэгдүүлж болдог. Багцалсан олон дискнүүдээс I/O хүсэлтүүд нь зэрэгцэж унших болон бичигддэг учраас RAID0 дискний хуваагдал нь бүгд ижил хэмжээтэй байх ёстой. Диск судал үүсгэж байгаа зураг Хэлбэржүүлэгдээгүй ATA дискнүүдийн судал үүсгэх geom_stripe модулийг ачаална: &prompt.root; kldload geom_stripe Тохирох холболтын цэг байгааг шалгаарай. Хэрэв энэ эзлэхүүн нь root хуваалт болох ёстой бол түр зуур өөр /mnt гэх мэт холболтын цэгийг ашиглаарай: &prompt.root; mkdir /mnt Судал үүсгэх дискнүүдэд зориулсан төхөөрөмжийн нэрийг тодорхойлоод шинэ судал төхөөрөмж үүсгэ. Жишээ нь хоёр ашиглагдаагүй, хуваалт хийгдээгүй /dev/ad2 болон /dev/ad3 гэсэн ATA дискнүүдэд судал үүсгэхийн тулд: &prompt.root; gstripe label -v st0 /dev/ad2 /dev/ad3 Хуваалтын хүснэгт гэгддэг стандарт хаягийг шинэ эзлэхүүн дээр бичээд анхдагч ачаалагдах кодыг суулгаарай: &prompt.root; bsdlabel -wB /dev/stripe/st0 Энэ процесс хоёр төхөөрөмжийг st0 төхөөрөмжийн хамт /dev/stripe санд үүсгэх ёстой. Тэдгээр нь st0a болон st0c юм. Ингэсний дараа файлын системийг st0a төхөөрөмж дээр newfs хэрэгслийн тусламжтайгаар үүсгэж болно: &prompt.root; newfs -U /dev/stripe/st0a Олон тоонууд дэлгэц дээр урсан өнгөрөх бөгөөд хэдхэн хормын дараа процесс төгсөнө. Ингээд эзлэхүүн үүсэж холболт хийгдэхэд бэлэн болно. Гараар үүсгэсэн дискний судлаа холбохын тулд: &prompt.root; mount /dev/stripe/st0a /mnt Энэ судал үүсгэсэн файлын системдээ ачаалах үед автоматаар холболт хийхийн тулд эзлэхүүний мэдээллийг /etc/fstab файлд хийгээрэй: &prompt.root; echo "/dev/stripe/st0a /mnt ufs rw 2 2" \ >> /etc/fstab /boot/loader.conf файлд мөр нэмж geom_stripe модулийг систем эхлэхэд автоматаар ачаалагдахаар болгох ёстой: &prompt.root; echo 'geom_stripe_load="YES"' >> /boot/loader.conf RAID1 - Толин тусгал үүсгэх GEOM Диск Толин тусгал үүсгэх Толин тусгал үүсгэх нь олон корпорациуд болон гэрийн хэрэглэгчдийн ашигладаг өгөгдлийг тасалдалгүйгээр нөөцлөх технологи юм. Толин тусгал байх үед энэ нь diskB нь diskA-г хувилж байгаа гэсэн үг. Эсвэл магадгүй diskC+D нь diskA+B-г хувилж байгаа байж болно. Дискний тохиргооноос хамааралгүй чухал ойлголт бол нэг диск дээрх мэдээлэл болон хуваалт нь хувилагдах явдал юм. Сүүлд нь, хадгалсан өгөгдөл нь үйлчилгээ болон хандалтын тасалдалгүйгээр, амархан сэргээгдэж, нөөцлөгдөж бараг өгөгдлийн төмөр авдарт хадгалсан юм шиг байх болно. Эхлээд системд ижил хэмжээтэй хоёр диск байгааг шалгаарай, энэ дасгалд уг дискнүүдэд шууд хандах (&man.da.4;) SCSI дисктэй гэж үзэж байгаа болно. &os; үйлдлийн системийг нэг дэх диск дээр хоёр хуваалттайгаар суулгаарай. Нэг нь RAM-ийн хэмжээг хоёр дахин авсан swap хуваалт байх ёстой бөгөөд үлдэж байгаа зай нь root (/) файлын системд зориулагдана. Бусад холболтын цэгүүдэд зориулсан тусдаа хуваалтуудтай байж болох бөгөөд гэхдээ энэ нь &man.bsdlabel.8; болон &man.fdisk.8; тохиргоонуудыг гараар өөрчилдгөөс болж төвөгтэй байдлыг 10 дахин ихэсгэдэг. Дахин ачаалаад системийг бүрэн эхэлтэл хүлээгээрэй. Энэ үйлдэл дууссаны дараа root хэрэглэгчээр нэвтэрнэ. /dev/mirror/gm төхөөрөмж үүсгээд /dev/da1 файлтай холбоорой: &prompt.root; gmirror label -vnb round-robin gm0 /dev/da1 Систем дараах хариуг өгнө: Metadata value stored on /dev/da1. Done. GEOM-ийг эхлүүлэхэд /boot/kernel/geom_mirror.ko цөмийн модулийг ачаална: &prompt.root; gmirror load Энэ тушаал нь gm0 төхөөрөмжийн цэгийг /dev/mirror санд үүсгэх ёстой. Ерөнхий fdisk-ийн хаяг болон ачаалах кодыг шинэ gm0 төхөөрөмжид суулгаарай: &prompt.root; fdisk -vBI /dev/mirror/gm0 Одоо ерөнхий bsdlabel мэдээллийг суулгаарай: &prompt.root; bsdlabel -wB /dev/mirror/gm0s1 Хэрэв олон зүсмэлүүд болон хуваалтууд байвал түрүүчийн хоёр тушаалын тугуудыг өөрчлөх шаардлагатай. Тэд нөгөө дискний зүсмэл болон хуваалтын хэмжээтэй тохирох ёстой. Анхдагч UFS файлын системийг gm0s1a төхөөрөмжийн цэг дээр байгуулахдаа &man.newfs.8; хэрэгслийг ашиглана: &prompt.root; newfs -U /dev/mirror/gm0s1a Ингэснээр систем зарим мэдээлэл болон тоонуудыг үзүүлэх болно. Энэ нь сайн гэсэн үг. Дэлгэц дээр алдаа байгаа эсэхийг шалгаад төхөөрөмжийг /mnt холболтын цэгт холбож өгөөрэй: &prompt.root; mount /dev/mirror/gm0s1a /mnt Одоо ачаалах дискний бүх өгөгдлийг энэ шинэ файлын систем уруугаа шилжүүлээрэй. Энэ жишээ нь &man.dump.8; болон &man.restore.8; тушаалуудыг ашиглаж байгаа; гэхдээ &man.dd.1; бас энэ тохиолдолд ажиллах боломжтой. &prompt.root; dump -L -0 -f- / |(cd /mnt && restore -r -v -f-) Үүнийг файлын систем бүрийн хувьд хийх шаардлагатай. Дээр дурдсан тушаалыг ажиллуулахдаа тохирох файлын системийг зөв газар нь байрлуулна. Одоо хувилагдсан /mnt/etc/fstab файлыг засаад swap файлтай мөрийг устгаж эсвэл тайлбар болгоорой. fstab дахь swap файлын оруулгыг тайлбар болгосноор танд өөр замаар swap зайг дахин нээх шаардлагатай болно. Дэлгэрэнгүй мэдээллийн талаар -д хандана уу. . Нөгөө файлын системийн мэдээллийг шинэ диск ашиглахаар өөрчилж дараах жишээн дээрх шиг сольно: # Device Mountpoint FStype Options Dump Pass# #/dev/da0s2b none swap sw 0 0 /dev/mirror/gm0s1a / ufs rw 1 1 Одоо boot.config файлыг одоогийн болон шинэ root хуваалт дээр үүсгэнэ. Энэ файл нь системийн BIOS-ийг зөв хөтлөгчийг ачаалахад тусална: &prompt.root; echo "1:da(1,a)/boot/loader" > /boot.config &prompt.root; echo "1:da(1,a)/boot/loader" > /mnt/boot.config Бид үүнийг зөв ачаалуулахын тулд хоёр root хуваалт дээр байрлуулсан. Хэрэв ямар нэг тохиолдлоор систем шинэ root хуваалтаас уншиж чадахгүй бол failsafe боломж байдаг. geom_mirror.ko модулийг ачаалагдах үед ажиллуулахын тулд дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; echo 'geom_mirror_load="YES"' >> /mnt/boot/loader.conf Системийг дахин эхлүүлнэ: &prompt.root; shutdown -r now Хэрэв бүгд зүгээр болбол систем gm0s1a төхөөрөмжөөс ачаалагдаж login тушаал хүлээх мөр хүлээж байх болно. Хэрэв ямар нэг юм буруу болбол доор дурдсан алдааг олж засварлах хэсгийг үзээрэй. Одоо da0 дискийг gm0 төхөөрөмжид нэмэх хэрэгтэй: &prompt.root; gmirror configure -a gm0 &prompt.root; gmirror insert gm0 /dev/da0 туг нь &man.gmirror.8;-г автомат синхрончлолыг ашиглах ёстойг хэлж байна; өөрөөр хэлбэл дискэнд бичих бичилтүүдийг автоматаар толин тусгалаар хуулна гэсэн үг юм. Гарын авлагын хуудас дискнүүдийг хэрхэн дахин бүтээх болон солих талаар тайлбарлах бөгөөд gm0-ийн оронд data-г хэрэглэсэн байгаа. Алдааг олж засварлах нь Систем ачаалахгүй байх Хэрэв систем дараах тушаал хүлээх мөр хүртэл ачаалсан бол: ffs_mountroot: can't find rootvp Root mount failed: 6 mountroot> Унтраах болон дахин эхлүүлэх товчийг дарж машиныг дахин эхлүүл. Ачаалах үеийн цэснээс (6) сонголтыг сонго. Ингэхэд системийг &man.loader.8; тушаал хүлээх мөрд аваачна. Цөмийн модулийг гараар ачаал: OK? load geom_mirror OK? boot Хэрэв энэ нь ажилласан бол модул ямар нэг шалтгаанаар буруу ачаалагдсан байна. Дараах мөрийг: options GEOM_MIRROR цөмийн тохиргооны файлд байрлуулж дахин бүтээж суулгаарай. Ингэх нь энэ асуудлыг арилгах ёстой. GEOM Хаалга Сүлжээний Төхөөрөмжүүд GEOM нь хаалга хэрэгслүүдийг ашиглан дискнүүд, CD-ROM-ууд, файлууд гэх мэт төхөөрөмжүүдийг алсаас ашиглахыг дэмждэг. Энэ нь NFS-тэй адил юм. Экспортын файл эхэлж үүсгэх шаардлагатай. Энэ файл нь экспорт хийгдсэн эх үүсвэрүүдэд хэнийг хандахыг зөвшөөрсөн болон ямар түвшний хандалтыг тэд өгч байгааг тусгадаг. Жишээ нь эхний SCSI диск дээр 4 дэх зүсмэлийг экспорт хийхийн тулд дараах /etc/gg.exports нь хангалттай: 192.168.1.0/24 RW /dev/da0s4d Энэ нь дотоод сүлжээний бүх хостууд da0s4d хуваалт дээрх файлын системд хандах хандалтыг зөвшөөрнө. Энэ төхөөрөмжийг экспорт хийхдээ тухайн үед холболт хийгдээгүй эсэхийг шалгаад &man.ggated.8; сервер дэмонг ажиллуулаарай: &prompt.root; ggated Хэрэглэх машинаас уг экспортлогдсон төхөөрөмжид холболт хийхдээ дараах тушаалыг өгнө үү: &prompt.root; ggatec create -o rw 192.168.1.1 /dev/da0s4d ggate0 &prompt.root; mount /dev/ggate0 /mnt Эндээс эхлэн төхөөрөмжид /mnt холболтын цэгийг ашиглан хандаж болно. Хэрэв төхөөрөмж тухайн үед сервер машин эсвэл сүлжээн дэх өөр бусад машин дээр холболт хийгдсэн байсан бол энэ нь амжилтгүй болохыг сануулъя. Төхөөрөмж дахин шаардлагагүй болоход бусад дискний төхөөрөмжүүдийн нэгэн адил &man.umount.8; тушаалын тусламжтайгаар салгаж болно. Дискний төхөөрөмжүүдийг хаяглах нь GEOM Дискний хаяг/шошгонууд Системийг эхлүүлэх явцад &os; цөм төхөөрөмжүүдийг олж төхөөрөмжийн цэгүүдийг үүсгэдэг. Төхөөрөмжүүдийг илрүүлэх энэ арга нь зарим нэг асуудлуудтай байдаг, жишээ нь шинэ дискний төхөөрөмж USB-ээр нэмэгдсэн бол яах вэ? Флэш төхөөрөмжид da0 гэсэн төхөөрөмжийн нэр өгөгдөж хуучин байсан da0 нь da1 болж өөрчлөгдөх болов уу. Энэ нь хэрэв файлын системүүд /etc/fstab-д жагсаагдсан бол тэдгээрийг холбоход асуудал гаргах бөгөөд бүр системийг ачаалахгүй байдалд хүргэж болох юм. Энэ асуудлын нэг шийдэл нь SCSI карт руу нэмэгдсэн шинэ төхөөрөмжид төхөөрөмжийн ашиглагдаагүй дугаарууд өгөгдөхөөр болгож SCSI төхөөрөмжүүдийг гинжин цуваа болгох явдал юм. Гэхдээ анхдагч SCSI дискийг сольж болзошгүй USB төхөөрөмжүүдийн хувьд яах вэ? Яагаад гэвэл USB төхөөрөмжүүд нь ихэвчлэн SCSI картнуудаас өмнө шалгагддаг. Үүний нэг шийдэл нь эдгээр төхөөрөмжүүдийг системийг ачаалсны дараа залгах явдал юм. Өөр нэг арга нь зөвхөн ганц ATA хөтөч ашиглаж SCSI төхөөрөмжүүдийг /etc/fstab файлд хэзээ ч жагсаахгүй байх тийм шийдэл байж болох юм. Илүү сайн шийдэл байдаг. glabel хэрэгсэл ашиглан администратор эсвэл хэрэглэгч өөрсдийн дискний төхөөрөмжүүдийг хаяглаж эдгээр хаяг/шошгонуудыг /etc/fstab файлд ашиглаж болох юм. glabel нь өгөгдсөн үзүүлэгчийн сүүлийн секторт хаяг/шошгыг хадгалдаг болохоор хаяг/шошго нь дахин ачаалахад хэвээр байх болно. Энэ хаяг/шошгыг төхөөрөмж маягаар ашигласнаар ямар төхөөрөмжийн цэгээр дамжин хандаж байгаагаас үл хамааран файлын систем нь үргэлж холбогдох юм. Хаяг/шошгыг байнгын болгохыг энд дурдсангүй. glabel хэрэгсэл нь түр зуурын болон байнгын хаяг/шошгыг үүсгэхэд ашиглагдаж болно. Зөвхөн байнгын хаяг/шошго нь дахин ачаалахад хэвээр үлдэх болно. Хаяг/шошгонуудын ялгаануудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг &man.glabel.8; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Хаяг/шошгоны төрлүүд болон жишээнүүд Ерөнхий ба файлын системийн гэсэн хоёр төрлийн хаяг/шошго байдаг. Хаяг/шошгонуудын ялгаа нь байнгын хаяг/шошготой холбоотой автомат илрүүлэлт бөгөөд энэ төрлийн хаяг/шошго нь дахин ачаалахад хэвээр үлддэг явдал юм. Эдгээр хаяг/шошгонуудад тэдгээрийн файлын системийн төрөл дээр суурилсан нэр бүхий тусгай сан /dev сан дотор өгөгддөг. Жишээ нь UFS2 файлын системийн хаяг/шошгонууд /dev/ufs2 санд үүсгэгддэг. Ерөнхий хаяг/шошго нь дараагийн удаа ачаалахад арилдаг. Эдгээр хаяг/шошгонууд нь /dev/label санд үүсгэгдэх бөгөөд туршилтад сайн тохирсон байдаг. Байнгын хаяг/шошгонуудыг файлын систем дээр tunefs эсвэл newfs хэрэгслүүд ашиглан байрлуулж болно. Өгөгдлийг устгалгүйгээр UFS2 файлын системийн хувьд байнгын хаяг/шошго үүсгэхийн тулд доор дурдсан тушаалуудыг ажиллуулна: &prompt.root; tunefs -L home /dev/da3 Хэрэв файлын систем дүүрэн бол энэ нь өгөгдлийн эвдрэлд хүргэж болох юм; гэхдээ хэрэв файлын систем дүүрэн бол гол зорилго нь хуучирсан файлуудыг устгаж хаяг/шошгонуудыг нэмэхгүй байх явдал юм. Хаяг/шошго одоо /dev/ufs2 санд үүссэн байх ёстой бөгөөд түүнийг /etc/fstab файлд нэмж болох юм: /dev/ufs2/home /home ufs rw 2 2 tunefs-г ажиллуулахдаа файлын системийг холбох ёсгүй. Одоо файлын системийг ердийнхөөрөө холбож болно: &prompt.root; mount /home Доор дурдсан тушаалыг хаяг/шошгыг устгахдаа ашиглаж болно: &prompt.root; glabel destroy home Эндээс эхлэн ачаалах явцад /boot/loader.conf файлын тусламжтайгаар geom_label.ko цөмийн модуль дуудагдсан байхад эсвэл GEOM_LABEL цөмийн тохируулга байхад төхөөрөмжийн цэг системд ямар нэгэн буруу нөлөөлөлгүйгээр өөрчлөгдөж болох юм. Файлын систем нь newfs тушаалд өгөгдсөн тугны тусламжтайгаар анхдагч хаяг/шошготой үүсгэгдэж бас болно. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.newfs.8; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/install/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/install/chapter.sgml index 3636d22db2..212b5916f5 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/install/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/install/chapter.sgml @@ -1,4667 +1,4667 @@ Жим Мок Дахин засварлаж, зарим хэсгийг нь шинээр бичсэн Рэнди Пратт Суулгацын ерөнхий дараалал болон зургийг бэлдсэн Шагдарын Нацагдорж Орчуулсан FreeBSD суулгах нь Ерөнхий агуулга суулгац FreeBSD нь sysinstall гэдэг нэртэй хэрэглэхэд амархан текст хэлбэртэй програмтай ирдэг. Энэ бол FreeBSD-н програм суулгахад хэрэглэгддэг анхдагч програм бөгөөд хэрэв хүсвэл програм зохиогчид нь өөрсдийнхөө програмдаа зориулж суулгах програм бас бичиж болно. Энэ бүлэгт FreeBSD-г суулгахын тулд sysinstall програмыг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлах болно. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: FreeBSD суулгадаг дискнүүдийг хэрхэн үүсгэх. FreeBSD таны диск уруу хэрхэн ханддаг болон хуваадаг талаар. sysinstall-г хэрхэн эхлүүлэх. sysinstall-аас танд тавигдах асуултууд, тэд ямар учиртай болох мөн хэрхэн хариулах тухай. Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй: Суулгах гэж буй FreeBSD-нхээ хувилбар, мөн түүний дэмжиж чаддаг төхөөрөмжүүдийн жагсаалтыг хянаж тэр дунд таны төхөөрөмжүүд байгаа эсэхийг магадлах. Ер нь, энэ суулгах заавар нь &i386; (PC төрлийн) архитектурт зориулж бичсэн. Шаардлагатай тохиолдолд бусад тусгай тавцангуудын (жишээлбэл Alpha) хувьд зориулагдсан заавруудыг оруулах болно. Хэдийгээр энэ гарын авлагыг аль болох шинэчилж байгаа боловч та суулгагч болон энд дурдсан хоёрын хооронд бага зэргийн өөрчлөлтүүд байгааг анзаарч болох юм. Тийм болохоор энэ гарын авлагыг үгчилсэн заавар биш ерөнхий суулгах заавар болгож хэрэглэхийг танд зөвлөж байна. Системд тавигдах төхөөрөмжийн шаардлага Хамгийн бага тохиргоо &os;-г суулгахад шаардагдах хамгийн бага тохиргоо нь &os;-н хувилбар болон төхөөрөмжийн төрлөөс их хамаарна. Хамгийн бага шаардагдах тохиргоог &os;-н вэб хуудасны Хувилбарын мэдээлэл гэсэн хуудсан дотор суулгацын мэдээлэл хэсэгт харж болно. Эдгээр мэдээллийн ерөнхий дүгнэсэн мэдээллийг энэ хэсэгт та унших болно. &os;-г суулгах аргаасаа хамаараад танд уян диск юм уу эсвэл CDROM төхөөрөмж, зарим тохиолдолд сүлжээний адаптер хэрэг болох болно. Энэ тухай хэсэгт дурьдсан буй. &os;/&arch.i386; болон &os;/&arch.pc98; &os;/&arch.i386; болон &os;/&arch.pc98; хоёр хоёулаа 486 юм уу эсвэл түүнээс дээш илүү төрлийн процессор шаарддаг бөгөөд хамгийн багадаа 24 MБ RAM буюу шуурхай санах ой хэрэглэдэг. Танд хамгийн бага хэмжээгээр суулгахын тулд ядаж 150 MБ дискний сул хэмжээ хэрэгтэй. Хуучны тохиргоонд бол, ихэнх тохиолдолд, их хэмжээний санах ой ба дискний хэмжээ нь хурдан процессороос илүү хэрэгтэй байдаг. &os;/&arch.alpha; Alpha &os;/&arch.alpha;-г суулгахын тулд танд дэмжигдсэн төхөөрөмжүүд ( хэсэгт харж болно) болон &os;-д зориулсан диск байх хэрэгтэй. Одоогоор дискээ өөр үйлдлийн системтэй хамтарч хэрэглэж болохгүй. Энэ диск нь SCSI хянагч уруу холбогдсон байх ёстой бөгөөд тохируулах програмын төрөл нь SRM байх ёстой юм уу эсвэл IDE дискнээс ачаалагдаж болдог SRM гэж танигдаж болдог IDE диск байх хэрэгтэй. ARC Alpha BIOS SRM Таны системд SRM програмын консол байх шаардлагатай. Зарим тохиолдолд AlphaBIOS (эсвэл ARC) төрлөөс SRM төрлийн хооронд хоёр тийшээгээ сэлгэж сольж болдог. Бусад тохиолдолд тухайн төхөөрөмжийг үйлдвэрлэдэг газрын вэб хуудаснаас шаардлагатай таниулах програмуудыг нь татаж авах нь зүйтэй. Alpha-д зориулсан дэмжлэг &os; 7.0-с эхлээд байхгүй болсон. &os; 6.X серийн хувилбарууд нь энэ архитектурт зориулсан дэмжлэгийг агуулсан сүүлийн хувилбарууд юм. &os;/&arch.amd64; архитектур &os;/&arch.amd64;-г ажиллуулах боломжтой хоёр ангиллын процессор байдаг. Эхнийх нь &amd.athlon;64, &amd.athlon;64-FX, &amd.opteron; эсвэл түүнээс дээш төрлийн процессоруудыг агуулсан AMD64 процессорууд юм. &os;/&arch.amd64;-ийг ашигладаг хоёр дахь ангиллын процессоруудад &intel; EM64T архитектурыг ашигладаг процессорууд ордог. Эдгээр процессоруудын жишээнд &intel; &core; 2 Duo, Quad, болон Extreme процессорын гэр бүлийнхэн ба &intel; &xeon; 3000, 5000, болон 7000 дарааллын процессоруудыг дурдаж болно. Хэрэв таны машин nVidia nForce3 Pro-150 дээр үндэслэсэн бол та BIOS-н тохируулга дээр IO APIC сонголтыг хорих ёстой. Хэрэв танд ингэх сонголт байхгүй бол ACPI-г оронд нь хорих хэрэгтэй. Pro-150 төрлийн бичил схемд алдаа байдаг бөгөөд одоогоор тэр алдаа засагдаагүй байгаа билээ. &os;/&arch.sparc64; &os;/&arch.sparc64;-г суулгахын тулд түүний дэмждэг төхөөрөмжүүдийг нь хангасан байх ёстой ( хэсэгт харна уу). Танд &os;/&arch.sparc64;-д зориулсан диск тусад нь байх хэрэгтэй. Одоогоор диск дээр өөр төрлийн системүүдийг давхар суулгах боломж үгүй. Дэмждэг төхөөрөмжүүд Дэмждэг төхөөрөмжүүдийг &os;-н хувилбар бүрийн Hardware Notes буюу төхөөрөмжийн мэдээлэл хэсэгт жагсаасан байдаг. Энэ мэдээлэл нь голдуу HARDWARE.TXT нэрээр суулгацын CDROM юм уу FTP-н хамгийн дээд сан дотор эсвэл sysinstall програмын documentation буюу баримт цэсэнд байрласан байдаг билээ. Энэ нь тухайн төрлийн архитектур бүрт ямар ямар төхөөрөмжүүд танигдаж болохыг &os;-н хувилбар бүрт зориулж жагсаасан байдаг. Төрөл бүрийн хувилбар болон архитектурт зориулсан жагсаалтын бас нэг хуулбарыг &os;-н вэб хуудасны Release Information буюу хувилбарын мэдээлэл хуудаснаас олж болно. Суулгацын өмнө Өөрийнхөө компьютерийг судална Та FreeBSD-г суулгахын өмнө өөрийнхөө компьютерийн бүрдэл хэсгүүдийг судлах хэрэгтэй. FreeBSD суулгах явцдаа таны компьютерт буй бүрдлүүдийг (хатуу диск, сүлжээний карт, CDROM хөтлөгч гэх мэт) тэдгээрийн загвар болон үйлдвэрлэгчийнх нь дугаартай нь харуулдаг. Мөн FreeBSD нь тэдгээр төхөөрөмжүүдийг IRQ болон IO порт зэргүүдийг автоматаар зөв тохируулахыг оролддог. Компьютерийн бүрдлийг үйлдвэрлэдэгчдийн түмэн төрлөөс хамаарч зөв тохируулах энэ автомат үйлдэл нь заримдаа тийм амжилттай болж чаддаггүй тул магадгүй та FreeBSD-н тодорхойлсон тохируулгыг өөрчлөх хэрэг гарч болзошгүй. Хэрэв та &windows; эсвэл Линукс үйлдлийн систем суулгасан байгаа бол тухайн төхөөрөмжүүд ямар тохируулгаар суугдсан байгааг харах нь зүйтэй. Хэрвээ өргөтгөл картын дугаар болон нэрийг зөв таньсан эсэхээ мэдэхгүй бол уг карт дээр буй үйлдвэрлэсэн бичгийг нь харах хэрэгтэй. Байнгын хэрэглэдэг IRQ дугаарууд нь 3, 5, мөн 7 бөгөөд ихэнх хэрэглэгддэг IO портын хаягууд нь голдуу 0x330 гэх мэт арван зургаат тооллын систем дээр бичсэн дугаарууд байдаг. FreeBSD-г суулгахаасаа өмнө эдгээр дугааруудыг тэмдэглэж авахыг зөвлөж байна. Та дараах маягийн хүснэгт хөтлөх хэрэгтэй: Төхөөрөмжийн бүртгэлийн жишээ Төхөөрөмжийн нэр IRQ IO порт(ууд) Тэмдэглэгээ Эхний хатуу диск мэдэхгүй мэдэхгүй 40 ГБ, Seagate үйлдвэрлэсэн, эхний мастер IDE CDROM мэдэхгүй мэдэхгүй Эхний хоёр дахь IDE Хоёр дахь хатуу диск мэдэхгүй мэдэхгүй 20 ГБ, IBM үйлдвэрлэсэн, хоёр дахь мастер IDE Эхний IDE хянагч 14 0x1f0 Сүлжээний карт мэдэхгүй мэдэхгүй &intel; 10/100 Модем мэдэхгүй мэдэхгүй &tm.3com; 56K факс модем, COM1 дээр зоогдсон
Өөрийнхөө өгөгдлийг нөөцөлж авах Хэрэв таны FreeBSD суулгах гэж байгаа компьютерт чухал мэдээлэл байвал, уг мэдээллээ нөөцөлж хадгалж авах нь зүйтэй бөгөөд уг нөөцөлсөн мэдээллээ зөв хадгалснаа шалгах хэрэгтэй. FreeBSD-н суулгах явц нь диск уруу бичиж эхлэхээсээ өмнө танаас лавлаж асуудаг бөгөөд хэрэв нэг бичигдээд эхэлбэл буцаах арга байхгүй. FreeBSD-г хаана суулгахаа шийдэх Хэрэв та FreeBSD-д бүх дискээ хэрэглүүлнэ гэж бодож байвал энэ хэсэгт анхаарлаа хандуулалгүй цааш нь унших хэрэгтэй. Харин, хэрэв та FreeBSD-г өөр үйлдлийн системтэй хамт хэрэглэнэ гэж бодож байвал диск дээр өгөгдөл хэрхэн байрладаг мөн хэрхэн ажилладаг талаар үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. &os;/&arch.i386; дээрх дискний өгөгдөл байрлуулалт Компьютерийн диск нь хэд хэдэн хэсэгт хэсэгчилж болдог. Эдгээр хуваагдсан хэсгүүдийг нь partitions буюу хуваалтууд гэж нэрлэдэг. &os; нь дотроо бас хуваалтуудтай болохоор энэ нэрлэлт нь ойлгомжгүй болж болох юм. Тийм болохоор эдгээр дискний хэсэгчлэлүүдийг дискний зүсмэлүүд буюу ердөө л зүсмэлүүд гэж &os; үздэг. Жишээ нь PC-ийн дискний хуваалтууд дээр ажилладаг FreeBSD-ийн fdisk хэрэгсэл хуваалтуудын оронд зүсмэлүүдийг хэрэглэдэг. Анхнаасаа компьютерийн нэг дискийг зөвхөн дөрөв хувааж болохоор зохиосон байна. Эдгээр хуваалтуудыг primary partitions буюу анхдагч хуваалтууд гэж нэрлэдэг. Энэ хязгаарлалтыг тойрон гарч дөрвөн хуваалтаас илүүг зөвшөөрөхийн тулд шинэ хуваалтын арга үүссэн бөгөөд түүнийг extended partition буюу өргөтгөсөн хуваалт гэж нэрлэжээ. Диск зөвхөн ганцхан өргөтгөсөн хуваалт агуулж болно. Өргөтгөсөн хуваалт дотор хичнээн бол хичнээн logical partitions буюу логик хуваалтууд агуулж болдог байна. Хуваалт болгон partition ID буюу хуваалтын ID дугаар агуулж байдаг бөгөөд энэ дугаар нь тухайн хуваалтын төрлийг илэрхийлж байдаг. FreeBSD төрлийн хуваалтууд нь 165 гэсэн ID дугаартай байдаг. Үйлдлийн систем болгон дискний хуваалтуудыг таних өөр өөрийн арга хэрэглэдэг. Жишээлбэл DOS буюу түүнтэй ижил төрлийн &windows; системүүд нь дискний хуваалтыг танихын тулд үсэгчлэн дугаарласан диск аргыг хэрэглэдэг бөгөөд C: үсгээр эхлэж тэмдэглэдэг. FreeBSD нь primary partition буюу дискний анхдагч хуваалт дээр суугдах ёстой. FreeBSD таны үүсгэсэн файлуудыг, бас өөрийнхөө файлуудыг энэ хуваалт дээр хадгалдаг. Хэрэв танд олон диск байвал мөн та тэдгээр дээр эсвэл тэдний зарим дээр FreeBSD төрлийн хуваалт үүсгэж болно. FreeBSD суулгах үедээ дискний нэг хуваалтыг бэлэн байлгах хэрэгтэй. Энэ хуваалт нь таны урьдчилан бэлдсэн хоосон хуваалт юм уу эсвэл онц шаардлагагүй өгөгдөл хадгалсан хуваалт байсан ч болно. Хэрэв та өөрийн бүх диск дэх бүх хуваалтыг хэрэглэж байсан бол тэдгээрийн нэгийг нь FreeBSD-д зориулж ямар нэгэн үйлдлийн системд байдаг хэрэгслийг ашиглан хоосон болгох хэрэгтэй (жишээ нь, DOS or &windows; дээр байдаг fdisk програм). Хэрэв танд илүүчилж болохоор хуваалт байвал тэр хэсгийг бас хэрэглэж болно. Гэхдээ та өмнө нь байж байсан хуваалтын хэмжээг ихэсгэж юм уу багасгаж хэрэглэж хэрэгтэй болно. FreeBSD суугдаж чадах хамгийн бага хэмжээ бол 100 MБ билээ. Гэхдээ энэ хэмжээ бол өөрийнхөө файлуудыг хадгалахад бараг хүрэлцэхээргүй хамгийн бага хэмжээ юм. Арай боломжийн бага хэмжээ бол график орчныг оруулалгүйгээр 250 MБ хэмжээ юм. Хэрэв график орчинг оруулбал 350 MБ болно. Хэрэв та гуравдагч програм зохиогчдын програмыг суулгаж хэрэглэнэ гэж бодож байвал мэдээж түүнээс илүү хэмжээ хэрэгтэй. Та &partitionmagic; гэдэг үнэтэй програмыг, эсвэл GParted зэрэг үнэгүй програмыг FreeBSD-д зориулж дискэндээ зай гаргахад хэрэглэж болох юм. Ийм үйлдэлд зориулагдсан CDROM дээр буй tools сан дотор FIPS ба PResizer гэсэн хоёр үнэгүй програм байдаг. Эдгээр програмыг хэрэглэх бичиг баримт нь уг сан дотор нь бас бий. FIPS, PResizer, мөн &partitionmagic; гэсэн програмууд нь &ms-dos; -с эхлээд &windows; ME хүртэлх үйлдлийн системд хэрэглэгддэг FAT16 болон FAT32 хуваалтуудын хэмжээг ихэсгэж багасгахад хэрэглэгддэг. &partitionmagic; ба GParted нар NTFS төрлийн хуваалт дээр ажиллаж чаддаг. GParted нь SystemRescueCD зэрэг хэд хэдэн Live CD тархацуудад байдаг. µsoft; Vista хуваалтуудын хэмжээг дахин өөрчлөхөд асуудалтай байгаа талаар мэдээлэл бий. Ийм үйлдэл хийхийг оролдох үедээ Vista-ийн суулгалтын CDROM-той байхыг зөвлөж байна. Мөн иймэрхүү дисктэй ажиллах ажлуудыг хийж гүйцэтгэхээсээ өмнө нөөцлөлтийг хийх нь маш чухал юм. Эдгээр хэрэгслийг буруу ашиглавал дискэн дээр байгаа мэдээлэл тань устах болно. Тэдгээрийг хэрэглэхээсээ өмнө өөрийнхөө өгөгдлийг нөөцөлж хадгалж авах хэрэгтэй. Байгаа дискний хуваалтыг өөрчлөлгүйгээр хэрэглэх нь Жишээлбэл, &windows; систем суулгасан 4 ГБ диск танд байгаа гэж бодъё. Мөн та тэр дискийг 2 ГБ хэмжээгээр C: ба D: гэж хоёр хуваасан байгаа. Танд C: дээр 1 ГБ, D: дээр 0.5 ГБ өгөгдөл хадгалсан байгаа гэж үзье. Энэ бол үсэгчлэн тэмдэглэсэн хоёр хуваалт танд байна гэсэн үг. Та D: дээр байгаа бүх өгөгдлийг C: руу хуулж чөлөөлөөд түүн дээр FreeBSD суулгаж болно. Байгаа хуваалтын хэмжээг сунгаж өөрчлөх Танд &windows; суулгасан 4 ГБ диск байна гэж үзье. &windows; суулгах үедээ та зөвхөн C: гэж нэрлэсэн 4 ГБ хэмжээтэй ганцхан бүхэл хуваалт үүсгэжээ. Та одоогоор уг хэмжээний 1.5 ГБ-ийг ашигласан гэж бодоцгооё. Тэгээд та уг дискний 2 ГБ хэмжээ дээр FreeBSD суулгахыг хүссэн гэж авч үзье. FreeBSD-г суулгахын тулд доор дурдсанаас аль нэгийг хийх болно: &windows; дээр байсан өгөгдлөө нөөцөлж хадгалж аваад &windows;-г дахин суулгаж гэхдээ түүндээ 2 ГБ хэмжээ үүсгэж хэрэглэх. &partitionmagic; мэтийн програм ашиглаж &windows;-н дискний хэмжээг дээрх хэмжээнд тохируулж өөрчлөх. Alpha дээрх дискний байрлуулалт Alpha Танд Alpha дээр FreeBSD-г суулгах тусгайлан бэлдсэн диск хэрэгтэй. Өөр үйлдлийн системтэй хамт дискийг энэ үед хэрэглэж болохгүй. Танд байгаа Alpha машины төрлөөс хамаараад хэрэв уг дискнээс ачаалж болж л байвал энэ диск нь SCSI юм уу эсвэл IDE диск байж болно. Digital / Compaq -н гарын авлагад заасны дагуу SRM оруулгыг том үсгээр харуулдаг. SRM-д том жижиг үсгүүд нь ялгаатай. Машиндаа буй дискний нэр болон төрлийг мэдэхийн тулд SHOW DEVICE тушаалыг SRM консолд бичдэг: >>>SHOW DEVICE dka0.0.0.4.0 DKA0 TOSHIBA CD-ROM XM-57 3476 dkc0.0.0.1009.0 DKC0 RZ1BB-BS 0658 dkc100.1.0.1009.0 DKC100 SEAGATE ST34501W 0015 dva0.0.0.0.1 DVA0 ewa0.0.0.3.0 EWA0 00-00-F8-75-6D-01 pkc0.7.0.1009.0 PKC0 SCSI Bus ID 7 5.27 pqa0.0.0.4.0 PQA0 PCI EIDE pqb0.0.1.4.0 PQB0 PCI EIDE Дээрх жишээ нь Digital Personal Workstation 433au машиных бөгөөд гурван диск холбогдсон байна. Эхнийх нь CDROM хөтлөгч DKA0 нэртэй байгаа бөгөөд бусад хоёр диск нь DKC0 ба DKC100 гэсэн нэртэй байна. DKx гэж эхэлсэн дискнүүд нь SCSI диск юм. Жишээ нь DKA100 гэдэг нь SCSI диск бөгөөд SCSI-н эхний шугам (A) дээр буй ID 1 дискийг илэрхийлж байхад, DKC300 гэдэг нь гуравдагч шугам (C) дээр буй SCSI ID 3 дискийг зааж байна. PKx гэдэг нь SCSI гол үндсэн шугамыг хэлж байна. SHOW DEVICE тушаалд харуулснаар бол SCSI CDROM төхөөрөмж нь бусад SCSI хатуу диск шиг харуулагддаг. IDE дискнүүд нь DQx гэж илэрхийлэгдэж байхад гол шугам нь PQx гэж нэрлэгддэг. Сүлжээний нарийвчилсан тохируулгаа мэдэх Хэрэв та FreeBSD-н суулгацыг интернэт холболттой хийнэ гэж бодож байвал (жишээ нь, суулгацыг FTP эсвэл NFS серверээс татан суулгаж байвал), та сүлжээнийхээ тохируулгыг мэдэж байх хэрэгтэй. Ийм мэдээллийг суулгах үед танаас лавлаж асуугаад, тохируулж интернэтэд холбогддог. Дотоод сүлжээ эсвэл Кабель/DSL Модемоор холбогдох Хэрэв та дотоод сүлжээнд холбогдсон байгаа юм уу эсвэл кабел, DSL-ээр холбогдохоор бол дараах тохируулах мэдээллийг мэдсэн байх хэрэгтэй: IP хаяг Анхны gateway буюу гарцын IP хаяг Hostname буюу серверийн нэр DNS сервер IP хаяг Subnet Mask буюу дэд сүлжээний баг (тусгаарлан ангилах дугаар) Хэрэв та эдгээр мэдээллийг мэдэхгүй байгаа бол уг сүлжээ хариуцагч юм уу интернэт уруу холбогдох байгууллага уруу хандах хэрэгтэй. Гэтэл тэд танд, эдгээр мэдээлэл нь DHCP ашиглаж автоматаар тохируулагдана гэж хэлж магадгүй. Хэрэв тийм бол та эдгээр мэдээллийг заавал мэдсэн байх албагүй бөгөөд энэ хэсгийг зүгээр санаад авахад илүүдэхгүй. Модем хэрэглэж холбогдох Хэрэв та интернэтээр хангагч байгууллага уруу ердийн модем ашиглан утсаар холбогддог бол, та мөн FreeBSD-г интернэтээр суулгаж болох бөгөөд жаахан удах л байх даа. Дараах зүйлсийг мэдэж байх шаардлагатай: ISP буюу интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох утасны дугаар Модемийн хэрэглэх COM: портын дугаар Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр болон нууц үг FreeBSD-н алдааны бүртгэл FreeBSD төсөл нь гаргаж буй хувилбар болгоноо алдаагүй баттай байлгахыг чармайж байдаг боловч зарим тохиолдолд жижиг алдаанууд гарах тохиолдол үүсдэг. Маш ховор үед ийм алдаа суулгах үед гардаг. Эдгээр алдааг илрүүлж засаад, энэ тухайгаа FreeBSD алдааны бүртгэл хуудсан дээр тэмдэглэж бичдэг. Та суулгаж байх үед ийм хүндрэлтэй тулгарахгүйн тулд энэ хуудас уруу орж шалгах хэрэгтэй. Хувилбар бүрд гарсан алдаануудыг бүх хувилбартай нь жагсаасан бүртгэлийг FreeBSD-н вэб хуудасны хувилбарын мэдээлэл хэсэгт харж болно. FreeBSD-н суулгац файлуудыг бэлдэх FreeBSD-г суулгах явц нь дараах байршилд буй файлаас гүйцэтгэгдэж болно: Дотоод төхөөрөмжөөс CDROM эсвэл DVD Уг компьютерт буй DOS хэсгээс SCSI эсвэл QIC бичлэгээс Уян дискнээс Сүлжээ FTP хаягнаас. Хэрэв шаардлагатай бол галт хана эсвэл HTTP проксигоор дамжина NFS сервер Зориулалтын параллел юм уу цуваа холболт Хэрэв та FreeBSD -н суулгацыг CD эсвэл DVD хэлбэрээр авсан бол танд хэрэгтэй бүх зүйл бэлэн болох бөгөөд энэ хэсгийг алгасаад дараагийн хэсэг уруу шилжиж болно. (). Хэрэв та FreeBSD-н суулгац файлуудыг бэлдэж аваагүй бол хэсэг уруу очиж дээрх байршлаас хэрхэн бэлдэж авах талаар тайлбарласныг уншина уу. Тэр хэсгийг уншиж дуусаад буцаж эндээс хэсэг уруу орох хэрэгтэй. Эхлэн ачаалах төхөөрөмжийг бэлдэх FreeBSD суулгац нь таны компьютер ачаалах үед эхэлдэг— энэ нь өөр үйлдлийн системээс эхлүүлдэг програм биш. Таны компьютер ердийн үед хатуу дискэн дээр суугдсан үйлдлийн системээр эхлэж ачаалагддаг. Гэхдээ үүнийг бас ачаалагдаж болдог уян дискнээс эхлүүлж болохоор тохируулж болдог. Орчин үеийн ихэнх компьютерууд CDROM дотор буй CDROM дискнээс эхлэн ачаалагдаж чаддаг. Хэрэв та FreeBSD-г CDROM эсвэл DVD дээр (худалдаж авсан юм уу эсвэл өөрөө бэлдэж авсан бол) бэлдэж авсан бөгөөд таны компьютер CDROM эсвэл DVD-ээс эхлэн ачаалагдаж болдог (ихэнх BIOS дээр Boot Order буюу ачаалах дараалал гэсэн эсвэл үүнтэй төсөөтэй сонголтоор тохируулагддаг) бол энэ хэсгийг уншилгүй алгасаж болно. FreeBSD-н CDROM болон DVD дээр байгаа файлууд нь нэмэлт зүйлс шаардалгүй шууд суугдах боломжтой. Ачаалагдаж болдог уян диск бэлдэхийн тулд дараах алхмыг гүйцэтгэнэ: Ачаалагддаг уян дискний Image буюу дүрс файлыг бэлдэх Ачаалагддаг дискнүүд нь таны суулгац файлыг хадгалсан төхөөрөмжний floppies/ сан дотор байрладаг бөгөөд мөн ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/releases/<arch>/<version>-RELEASE/floppies/. хаягнаас бас хуулагдаж болно. <arch> болон <version> -ны оронд хүссэн архитектур ба хувилбараа орлуулах хэрэгтэй. Жишээ нь &os;/&arch.i386; &rel.current;-RELEASE хувилбарын ачаалагддаг уян дискийг хаягаас татаж авна. Уян дискний images буюу дүрс файл нь .flp гэсэн өргөтгөлтэй байдаг. floppies/ сан нь янз бүрийн дүрс файл агуулж байдаг бөгөөд суулгах төхөөрөмж болон FreeBSD-нхээ хувилбарт тохируулан сонголт хийдэг. Ихэнх тохиолдолд танд дөрвөн ширхэг уян диск хэрэг болно. Тэдгээр нь boot.flp, kern1.flp, kern2.flp болон kern3.flp юм. Уг санд буй README.TXT файлаас уг уян дисктэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг шалгаарай. Эдгээр дүрс файлыг татаж авах FTP програм нь binary mode буюу хоёртын файлын хэлбэр горимоор татаж авах ёстой. Зарим вэб хөтөч програмууд нь текст (эсвэл ASCII) горим хэрэглэдэг бөгөөд ийм үед таны уян диск анхлан ачаалагдаж чадахгүй. Уян диск бэлдэх Татаж авсан дүрс файл болгонд нэг уян диск бэлдэх ёстой. Уг дискнүүд нь ямар нэгэн алдаагүй байх шаардлагатай. Шалгах хамгийн амар арга бол шууд форматлах буюу цэвэрлэх хэрэгтэй. Урьдчилан цэвэрлэсэн дискэнд итгэх хэрэггүй. &windows; -н цэвэрлэдэг хэрэгсэл нь дискэн дээр байгаа эвдэрсэн хэсгийг мэдээлдэггүй бөгөөд тэдгээрийг зүгээр bad буюу муу гэж тэмдэглээд өнгөрдөг. Шинэ диск хэрэглэн суулгах үйлдэл хийхийг танд зөвлөж байна. Хэрэв таны FreeBSD-г суулгах явц гацах, эвдрэх, ямар нэг гаж нөлөө үзүүлбэл та хамгийн түрүүнд уян дискээ хардах хэрэгтэй. Шинэ дискэнд дүрс файлаа бичээд дахин оролдоорой. Дүрс файлыг уян диск уруу бичих .flp файлууд нь диск уруу зүгээр хуулдаг энгийн файл биш юм. Тэд бол дискний бүхэл бүтцийг агуулсан дүрс файл. Тийм болохоор ийм файлыг диск уруу шууд хуулж болохгүй. Харин, дүрс файлыг диск уруу буулгах тусгай хэрэгсэл ашигладаг. DOS Хэрэв та &ms-dos;/&windows; үйлдлийн систем дээр ажиллаж байгаа бол fdimage хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй. Хэрэв уян дискнүүд CDROM дээр байгаа бөгөөд таны CDROM E: гэж танигдсан бол та дараах тушаалыг өгөх хэрэгтэй: E:\> tools\fdimage floppies\boot.flp A: Энэ тушаалыг уян дискээ сэлгэж .flp файл болгонд гүйцэтгээд дараа нь дэс дараалан тэмдэглэх хэрэгтэй. .flp файлын байрлалаас хамааран тушаалаа тохируулж өгөх хэрэгтэй. Хэрэв танд CDROM байхгүй бол fdimage нь FreeBSD-н FTP багажнууд сангаас хуулагдах боломжтой. Хэрэв та уян дискийг &unix; системээс бэлдэж байгаа бол( өөр FreeBSD системээс) та &man.dd.1; тушаалыг ашиглан дүрс файлыг уян диск дээр буулгаж болно. FreeBSD дээр: &prompt.root; dd if=boot.flp of=/dev/fd0 FreeBSD дээр /dev/fd0 гэхээр эхний уян дискний хөтлөгч уруу ханддаг ( A: төхөөрөмж). /dev/fd1 гэвэл B: төхөөрөмж гэх мэтчилэн үргэлжилдэг. Бусад &unix; төрлийн систем дээр уян дискний төхөөрөмж нь өөр өөр нэртэй байж болох бөгөөд шаардлагатай бол тухайн системийн бичиг баримтаас лавлах хэрэгтэй. Та одоо FreeBSD-н суулгацыг эхлүүлэхэд бэлэн боллоо.
Суулгацыг эхлүүлэх Дараах мэдэгдлийг харах хүртэл суулгац програм нь таны диск(нүүд)эд ямар нэгэн өөрчлөлт хийдэггүй: Last Chance: Are you SURE you want continue the installation? If you're running this on a disk with data you wish to save then WE STRONGLY ENCOURAGE YOU TO MAKE PROPER BACKUPS before proceeding! We can take no responsibility for lost disk contents! Үүнийг орчуулбал: Сүүлийн боломж: Та суулгацыг үргэлжлүүлэхдээ ИТГЭЛТЭЙ байна уу? Хэрэв та хэрэгтэй мэдээллээ хадгалсан дискнээс уг суулгацыг эхлүүлж байгаа бол, эхлүүлэхээсээ өмнө ӨӨРИЙНХӨӨ ӨГӨГДЛИЙГ НАЙДВАРТАЙ ХАДГАЛЖ АВАХЫГ БИД ЗӨВЛӨЖ БАЙНА! Дискэнд буй өгөгдөлд учирсан эвдрэлд бид хариуцлага хүлээхгүй! Суулгац програм нь энэ анхааруулга хүртэл дискэнд өөрчлөлт хийлгүйгээр цуцалж гарах боломжтой. Хэрэв та ямар нэгэн зүйл буруу тохируулсан юм уу өөрчлөх ёстой гэж бодож байвал, энэ мөчид та компьютераа унтраахад ямар ч эвдрэл үүсэхгүй. Эхлэн ачаалалт &i386; системд эхлэн ачаалах Компьютер унтарсан үеэс эхлэх хэрэгтэй. Компьютерийг асаана. Эхлэх үед дэлгэц дээр системийн BIOS-н үндсэн тохируулга уруу ордог гарын товчлолыг харуулдаг. Энэ нь голдуу F2, F10, Del, эсвэл Alt S гэсэн товчлолуудын нэг нь байдаг. Дэлгэцэнд юу гэж заасан байна, уг товлолыг дарж BIOS-н тохируулга уруу орох хэрэгтэй. Зарим тохиолдолд, эхлэх үед график зураг харуулдаг бөгөөд голдуу Esc товч дарснаар уг зургийг болиулж хүссэн текстээ дэлгэцэнд харах боломжтой. Систем аль төхөөрөмжөөс эхлэж ачаалах вэ гэсэн тохируулгыг олох хэрэгтэй. Энэ нь голдуу Boot Order буюу эхлэх дараалал гэсэн хэсэгт байдаг бөгөөд ачаалж болох Floppy, CDROM, First Hard Disk гэсэн ачаалж болох төхөөрөмжийн жагсаалтыг агуулсан байдаг. Хэрэв та уян дискнээс ачаална гэж бодсон бол уг жагсаалтнаас уян дискийг сонгох хэрэгтэй. Эсвэл та CDROM -ноос эхэлж ачаална гэж бодож байвал түүнийг сонгох хэрэгтэй. Аль нь зөв эсэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бол уг компьютертай цуг ирдэг гарын авлагаас хараарай. Тохирсон өөрчлөлтөө хийж хадгалаад гарна. Компьютер ингэсний дараа шинээр дахин ачаалагдаж эхэлнэ. Хэрэв та дээр заасан шиг уян диск бэлдсэн бол, boot.flp файлыг агуулсан уян диск нь эхнийх нь бөгөөд шинээр ачаалагдах үед тэр уян диск нь хөтлөгч дотор байх ёстой. Хэрэв та CDROM -с эхэлж ачаалж байгаа бол компьютераа асаангуутаа CDROM уруу дискээ хийж эхлүүлэх хэрэгтэй. Хэрэв таны компьютер асаад, өмнө суусан байсан үйлдлийн системнээс ердийнхөөрөө эхлэж байвал шалтгаан нь доор дурдсанаас аль нэг нь байж болно: Ачаалах явцаас өмнө нь амжиж дискээ оруулаагүй байх. Дискээ оруулаад компьютераа дахин шинээр ачаал. Өмнө хийсэн BIOS -ийн өөрчлөлт зөв хийгдээгүй байх. Уг өөрчлөх үйлдлийг дахин хийж зөв тохируулгыг хийх. Магадгүй таны бэлдсэн төхөөрөмжөөс эхлэж ачаалах үйлдлийг таны BIOS дэмжээгүй байж болно. FreeBSD ачаалагдаж эхлэнэ. Хэрэв та CDROM -ноос эхлүүлсэн бол дараах зүйлтэй адилхан мэдэгдэл харах болно (хувилбарын хэсгийг оруулаагүй болно): Booting from CD-Rom... CD Loader 1.2 Building the boot loader arguments Looking up /BOOT/LOADER... Found Relocating the loader and the BTX Starting the BTX loader BTX loader 1.00 BTX version is 1.01 Console: internal video/keyboard BIOS CD is cd0 BIOS drive C: is disk0 BIOS drive D: is disk1 BIOS 639kB/261120kB available memory FreeBSD/i386 bootstrap loader, Revision 1.1 Loading /boot/defaults/loader.conf /boot/kernel/kernel text=0x64daa0 data=0xa4e80+0xa9e40 syms=[0x4+0x6cac0+0x4+0x88e9d] \ Хэрэв та уян дискнээс эхлүүлж байгаа бол дараах мэдэгдэлтэй ижил бичиглэлийг харна (хувилбарын хэсгийг оруулаагүй болно): Booting from Floppy... Uncompressing ... done BTX loader 1.00 BTX version is 1.01 Console: internal video/keyboard BIOS drive A: is disk0 BIOS drive C: is disk1 BIOS 639kB/261120kB available memory FreeBSD/i386 bootstrap loader, Revision 1.1 Loading /boot/defaults/loader.conf /kernel text=0x277391 data=0x3268c+0x332a8 | Insert disk labelled "Kernel floppy 1" and press any key... Уг зааврын дагуу boot.flp дискийг гаргаад kern1.flp дискийг оруулаад Enter товчийг дараарай. Эхний дискнээс эхэлж ачаалаад дараа нь шаардсан дискнүүдийг нь дараалан оруулах хэрэгтэй. Уян диск эсвэл CDROM-ны алинаас нь ч эхлүүлсэн бай гэсэн &os;-ийн ачаалагч эхлүүлэгч цэсэнд тулж ирдэг:
&os;-ийн ачаалагч эхлүүлэгч цэс
Арван секунд хүлээх, эсвэл шууд Enter товч дарж болно.
Alpha систем дээр эхлүүлэх Alpha Компьютераа унтраастай үед эхэлнэ. Асаагаад эхлүүлэх хэсэг гарч иртэл хүлээнэ. Хэрэв та дээр заасан шиг уян диск бэлдсэн бол, boot.flp файлыг агуулсан уян диск нь эхнийх нь бөгөөд шинээр ачаалагдах үед тэр уян диск нь хөтлөгч дотор байх ёстой. Тэгээд дараах тушаалыг өгөх хэрэгтэй (уян дискний хөтлөгчийн нэрийг өөрийнхөөрөө бичих хэрэгтэй): >>>BOOT DVA0 -FLAGS '' -FILE '' Хэрэв CDROM -оос эхлүүлсэн бол дараах тушаалыг өгнө ( CDROM-ийн нэр нь таны компьютерийнх байх хэрэгтэй): >>>BOOT DKA0 -FLAGS '' -FILE '' FreeBSD ачаалагдаж эхлэнэ. Хэрэв та уян дискнээс эхэлсэн бол дараах хэсэгт тулна: Insert disk labelled "Kernel floppy 1" and press any key... Уг зааврын дагуу boot.flp дискийг гаргаад kern1.flp дискийг оруулаад Enter товчийг дараарай. Уян диск эсвэл CDROM ны алинаас нь ч эхлүүлсэн бай дараах хэсэгт тулж ирдэг: Hit [Enter] to boot immediately, or any other key for command prompt. Booting [kernel] in 9 seconds... _ Арван секунд хүлээх, эсвэл шууд Enter товч. Энэ нь цөмийн тохируулах цэс уруу хөтөлнө. &sparc64; систем дээр эхлүүлэх Ихэнх &sparc64; системүүд нь дискнээс автоматаар эхлэхээр тохируулагдсан байдаг. &os; суулгахын тулд та сүлжээгээр юм уу эсвэл CDROM-оос эхлүүлэх шаардлагатай. Энэ нь PROM (OpenFirmware) руу орохыг танаас шаарддаг. Ингэхийн тулд системийг дахин ачаалж эхлүүлэх үеийн мэдэгдэл гарч ирэхийг хүлээх хэрэгтэй. Энэ нь тухайн загвараас шалтгаалах боловч доор дурдсантай төстэй харагдах ёстой: Sun Blade 100 (UltraSPARC-IIe), Keyboard Present Copyright 1998-2001 Sun Microsystems, Inc. All rights reserved. OpenBoot 4.2, 128 MB memory installed, Serial #51090132. Ethernet address 0:3:ba:b:92:d4, Host ID: 830b92d4. Хэрэв таны систем дискнээс энэ үед ачаалж эхэлбэл та PROM хүлээх мөрөнд орохын тулд L1A эсвэл StopA товчлуурын хослолыг дарах юм уу эсвэл цуваа консолоос (жишээ нь &man.tip.1; эсвэл &man.cu.1; дээр ~#-г ашиглан) BREAK-г илгээх хэрэгтэй. Энэ нь иймэрхүү харагдах болно: ok ok {0} Энэ нь зөвхөн нэг CPU-тай системүүд дээр хэрэглэгддэг хүлээх мөр юм. Энэ нь SMP системүүд дээр хэрэглэгддэг хүлээх мөр юм. тоо нь идэвхтэй байгаа CPU-ийн тоог илэрхийлдэг. Энэ хүрэхэд өөрийн хөтөчдөө CDROM-оо хийгээд PROM хүлээх мөрөөс boot cdrom тушаалыг бичих хэрэгтэй.
Төхөөрөмжийн шалгаж бүртгэсэн хэсгийг харах Сүүлд нь урсаж өнгөрдөг хэдэн зуун мөр текст нь дэлгэцийн түр хадгалагч уруу хадгалагддаг бөгөөд сүүлд дахин харж болдог. Түр хадгалагдсан мөрийг дахин харахын тулд Scroll Lock товч дараарай. Энэ нь дэлгэцэнд урсаж өнгөрсөн текстүүдийг дээш нь эргүүлж харах боломж өгдөг. Та дээш заасан сум товчоор юм уу эсвэл PageUp мөн PageDown товчнуудаар дээш доош гүйлгэн харж болно. Scroll Lock товчийг дахин дарж гулгуулах үйлдлээ зогсоодог. Та уг товчийг дарж дээш гулгуулан харах хэрэгтэй. Энэ нь цөм хэрхэн төхөөрөмжүүдийг таньсан тухай харуулдаг. Та дээр харуулсантай ижил бичиглэл харах бөгөөд харин төхөөрөмжүүдийн нэрс нь таны компьютерийнхаас өөр байж магадгүй.
Төхөөрөмж таньсан бүртгэл бичлэг avail memory = 253050880 (247120K bytes) Preloaded elf kernel "kernel" at 0xc0817000. Preloaded mfs_root "/mfsroot" at 0xc0817084. md0: Preloaded image </mfsroot> 4423680 bytes at 0xc03ddcd4 md1: Malloc disk Using $PIR table, 4 entries at 0xc00fde60 npx0: <math processor> on motherboard npx0: INT 16 interface pcib0: <Host to PCI bridge> on motherboard pci0: <PCI bus> on pcib0 pcib1:<VIA 82C598MVP (Apollo MVP3) PCI-PCI (AGP) bridge> at device 1.0 on pci0 pci1: <PCI bus> on pcib1 pci1: <Matrox MGA G200 AGP graphics accelerator> at 0.0 irq 11 isab0: <VIA 82C586 PCI-ISA bridge> at device 7.0 on pci0 isa0: <iSA bus> on isab0 atapci0: <VIA 82C586 ATA33 controller> port 0xe000-0xe00f at device 7.1 on pci0 ata0: at 0x1f0 irq 14 on atapci0 ata1: at 0x170 irq 15 on atapci0 uhci0 <VIA 83C572 USB controller> port 0xe400-0xe41f irq 10 at device 7.2 on pci 0 usb0: <VIA 83572 USB controller> on uhci0 usb0: USB revision 1.0 uhub0: VIA UHCI root hub, class 9/0, rev 1.00/1.00, addr1 uhub0: 2 ports with 2 removable, self powered pci0: <unknown card> (vendor=0x1106, dev=0x3040) at 7.3 dc0: <ADMtek AN985 10/100BaseTX> port 0xe800-0xe8ff mem 0xdb000000-0xeb0003ff ir q 11 at device 8.0 on pci0 dc0: Ethernet address: 00:04:5a:74:6b:b5 miibus0: <MII bus> on dc0 ukphy0: <Generic IEEE 802.3u media interface> on miibus0 ukphy0: 10baseT, 10baseT-FDX, 100baseTX, 100baseTX-FDX, auto ed0: <NE2000 PCI Ethernet (RealTek 8029)> port 0xec00-0xec1f irq 9 at device 10. 0 on pci0 ed0 address 52:54:05:de:73:1b, type NE2000 (16 bit) isa0: too many dependant configs (8) isa0: unexpected small tag 14 orm0: <Option ROM> at iomem 0xc0000-0xc7fff on isa0 fdc0: <NEC 72065B or clone> at port 0x3f0-0x3f5,0x3f7 irq 6 drq2 on isa0 fdc0: FIFO enabled, 8 bytes threshold fd0: <1440-KB 3.5" drive> on fdc0 drive 0 atkbdc0: <Keyboard controller (i8042)> at port 0x60,0x64 on isa0 atkbd0: <AT Keyboard> flags 0x1 irq1 on atkbdc0 kbd0 at atkbd0 psm0: <PS/2 Mouse> irq 12 on atkbdc0 psm0: model Generic PS/@ mouse, device ID 0 vga0: <Generic ISA VGA> at port 0x3c0-0x3df iomem 0xa0000-0xbffff on isa0 sc0: <System console> at flags 0x100 on isa0 sc0: VGA <16 virtual consoles, flags=0x300> sio0 at port 0x3f8-0x3ff irq 4 flags 0x10 on isa0 sio0: type 16550A sio1 at port 0x2f8-0x2ff irq 3 on isa0 sio1: type 16550A ppc0: <Parallel port> at port 0x378-0x37f irq 7 on isa0 pppc0: SMC-like chipset (ECP/EPP/PS2/NIBBLE) in COMPATIBLE mode ppc0: FIFO with 16/16/15 bytes threshold plip0: <PLIP network interface> on ppbus0 ad0: 8063MB <IBM-DHEA-38451> [16383/16/63] at ata0-master UDMA33 acd0: CD-RW <LITE-ON LTR-1210B> at ata1-slave PIO4 Mounting root from ufs:/dev/md0c /stand/sysinstall running as init on vty0
FreeBSD-дээр таны хүссэн төхөөрөмжийг зөв таньсан эсэхийг уг бичлэг дээр тулгаж харах хэрэгтэй. Хэрэв төхөөрөмж олдоогүй бол уг бичлэгт харуулагдахгүй. Өөрчлөн тохируулсан цөм нь дууны карт зэрэг GENERIC цөмд байхгүй төхөөрөмжүүдийн дэмжлэгийг нэмэх боломжийг танд олгодог. &os; 6.2 болон түүнээс хойш гарсан хувилбаруудын хувьд төхөөрөмжийг таних үйлдлийн дараагаар та -г харах болно. Сумтай товчлуур ашиглан улс, бүс, эсвэл бүлэг сонгох хэрэгтэй. Дараа нь Enter дарахад энэ нь таны улс болон товчлуурын байрлалыг хялбараар тохируулах болно. Мөн sysinstall програмаас хялбараар гарч дахин эхэлж бас болно.
Улс сонгох цэс
Sysinstall-аас гарах
Сумтай товч хэрэглэж үндсэн цэснээс Exit Install цэсийг сонгоно. Дараах бичиглэл танд харуулагдана: User Confirmation Requested Are you sure you wish to exit? The system will reboot (be sure to remove any floppies/CDs/DVDs from the drives). [ Yes ] No Хэрэв диск хөтлөгч дотор CDROM-г үлдээсэн хэвээр байгаа бол &gui.yes; цэсийг сонгож системийг дахин эхлүүлнэ. Хэрэв та уян дискнээс эхлүүлсэн бол дахин ачаалахаасаа өмнө boot.flp дискийг гаргах хэрэгтэй.
Sysinstall-н танилцуулга sysinstall бол FreeBSD төслөөс гаргасан суулгац програм юм. Энэ нь консол дээр тулгуурлаж ажилладаг бөгөөд зохих цэсийг нь ашиглаж суулгах явцыг хянаж тохируулдаг. sysinstall-н цэс нь сумтай товч, Enter буюу мөр нугалагч, Tab, Space буюу зай авагч болон бусад товчнуудаар залагддаг. Эдгээр товчны тухай дэлгэрэнгүй мэдээлэл sysinstall-н хэрэглэх зааварт бичээстэй буй. Эдгээр мэдээллийг харахын тулд Usage буюу хэрэглээ хэсэгт очоод [Select] хэсгийг сонгож -д харуулсан шиг байдалд болгоод Enter товч дарах хэрэгтэй. Цэстэй хэрхэн ажиллах тухай заавар харуулагдана. Хэрэглэх зааврыг уншиж дуусаад Enter товч дарж буцаад үндсэн цэсэнд очно.
Sysinstall-н үндсэн цэсэнд Usage буюу хэрэглээг сонгох нь
Documentation буюу бичиг баримт цэсийг сонгох Үндсэн цэснээс сумтай товч ашиглан Doc цэсийг сонгоод Enter дарна.
Documentation буюу бичиг баримтын цэс сонгох
Энэ нь бичиг баримтыг харуулах болно.
Sysinstall-н Documentation буюу бичиг баримтын цэс
Хамт ирсэн бичиг баримтыг нь унших хэрэгтэй. Бичиг баримтыг үзэхийн тулд сумтай товч хэрэглэж сонгоод Enter товч дарна. Уншиж дуусаад Enter товч дарвал Documentation буюу бичиг баримтын цэс уруу буцна. Суулгацын үндсэн цэсэнд буцаж очихын тулд Exit буюу гарах гэсэн цэсийг сонгоод Enter товч дараарай.
Keymap буюу гарын товчлуур хуваарилалт цэсийг сонгох Гарын товчлуурын хуваарилалтыг өөрчлөхийг хүсвэл сумтай товчоор Keymap цэсийг сонгоод Enter товч дарна. Энэ нь зөвхөн стандарт буюу US америк гарын хуваарилалт хэрэглэдэггүй тохиолдолд л танд хэрэгтэй.
Sysinstall-н үндсэн цэс
Өөр өөр гарын хуваарилалтыг та сумтай товчоор сонгоод Space товч дарж сонгох бөгөөд дахин Space дарж сонголтоо цуцлана. Сонгож дуусаад &gui.ok; цэсийг сумтай товч ашиглан сонгоод Enter товч дараарай. Энэ харуулсан дэлгэцэнд зөвхөн зарим хэсгийг нь харуулсан болно. Tab товч хэрэглэж &gui.cancel; цэсийг сонговол анхдагч гарын хуваарилалтыг сонгоод үндсэн цэс уруу буцдаг.
Sysinstall-н Keymap буюу гарын товчлуур хуваарилалт цэс
Суулгацын Options буюу тохируулгууд нүүр Options цэсийг сонгоод Enter дарна.
Sysinstall-н үндсэн цэс
Sysinstall Options хэсэг
Анхдагч утга нь ихэнх хэрэглэгчдэд өөрчлөлтгүйгээр хэрэглэгдэхэд хангалттай. Хувилбарын нэр нь суулгаж байгаа төрлөөсөө хамаарч өөр өөр байна. Сонгогдсон цэсийн тайлбар нь дэлгэцийн доод хэсэгт цэнхэр дэвсгэртэй бичигддэг. Тэмдэглэж хэлэхэд, Use Defaults цэсийг сонговол бүх утгыг анхдагч утгад нь тохируулдаг. F1 товч дарж сонголтын төрөл бүрийн мэдээлэл агуулсан туслах мэдээллийг харж болно. Q товч дарвал үндсэн цэсэнд буцаж очно.
Үндсэн суулгацыг эхлүүлэх &unix; эсвэл FreeBSD үйлдлийн системийг сурч байгаа хүнд бол Standard цэсийг сонгож үндсэн суулгацыг эхлүүлэх хэрэгтэй. Сумтай товч хэрэглэн Standard цэсийг сонгоод Enter товч дарвал үндсэн суулгац эхэлнэ.
Үндсэн суулгацыг эхлүүлэх нь
Дискний зайг зохицуулах Таны эхний үйлдэл бол FreeBSD-д зориулж дискний зай бэлдэж түүндээ нэр өгнө. Ингэснээр sysinstall уг дискийг таньж бэлддэг. Үүнийг хийхийн тулд FreeBSD диск дээр байгаа мэдээллийг хэрхэн уншиж хэрэглэдэг талаар мэдэх хэрэгтэй. BIOS-н диск дугаарлалт Өөрийнхөө систем дээр FreeBSD -г суулгаж тохируулахын тулд зарим зүйлсийг анхаарч мэдэх хэрэгтэй. Ялангуяа та олон диск хэрэглэдэг бол энэ нь тун чухал. DOS Microsoft Windows Компьютер дээр BIOS-оос хамаарч ажилладаг &ms-dos; эсвэл µsoft.windows; зэрэг үйлдлийн системүүдэд, BIOS дискнүүдийг дугаарладаг бөгөөд уг үйлдлийн системүүд нь уг дугаарласан өөрчлөлтийг нь дагаж ажилладаг. Энэ нь primary master буюу анхны дискнээс өөр дискнээс үйлдлийн систем эхэлж ажиллах боломж өгдөг. Энэ арга нь Ghost эсвэл XCOPY зэрэг програм ашиглан нэг дискний ерөнхий зургийг хуулж түүнтэй адилхан хоёр дахь диск уруу хуулан системдээ найдвартай хадгалалт хийдэг хүмүүст тун хэрэгтэй байдаг. Тэгээд, хэрэв эхний диск эвдрэх, эсвэл вирустаж гэмтэх зэрэг хүндрэл гарвал, BIOS дээр дискнүүдийн дарааллыг өөрчилж хуулбарласан өгөгдөлтэй дискнээс үйлдлийн системээ эхлүүлэн ажиллаж болдог. Энэ нь бараг дискнүүдийн кабелийг хайрцгийг нь нээлгүйгээр сольж байгаатай ижил юм. SCSI BIOS SCSI диск хянагчтай системүүд нь голдуу BIOS өргөтгөлтэй байдаг бөгөөд найм хүртэлх SCSI дискнүүдийг иймэрхүү зарчмаар дараалуулж чаддаг. Иймэрхүү арганд дассан хүнд FreeBSD арай өөрөөр үйлчилдэг бөгөөд энэ нь их цочирдуулдаг. FreeBSD BIOS-г ашигладаггүй бөгөөд BIOS-н логик дискний дугаарлалтыг мэддэггүй. Энэ нь ялангуяа яг адилхан дискэн дээр дискний зургийг хуулбарласан үед бодсоноос өөр үйлчлэл үзүүлэхэд хүргэдэг. FreeBSD-г хэрэглэх үедээ BIOS-г үргэлж өөрөөр нь диск дугаарлалт хийлгэж, тэр чигээр нь үлдээх хэрэгтэй. Хэрэв та дискний дугаарлалтыг өөрчлөхөөр бол, компьютерийнхаа хайрцгийг онгойлгож дискний сэлгүүр болон залгууруудыг тохируулж залгах хэрэгтэй. Билл болон Фрэд нарт тохиолдсон явдлыг авч үзэцгээе: Билл өөрийнхөө хуучин Wintel компьютераа янзалж FreeBSD суулгаад Фрэдэд өгөхөөр болжээ. Билл нэг SCSI хянагчтай бөгөөд түүний эхний SCSI диск дээр FreeBSD-г суулгажээ. Фрэд суулгасан системийг хэрэглэж эхлэв. Гэвч хэсэг өдрийн дараа хуучин SCSI дискэн дээр зарим алдаанууд гараад байна гэж Биллд хэлжээ. Хэдэн өдрийн дараа уг хүндрэлийг Билл засахаар шийджээ. Тэгээд арынхаа өрөөнөөс уг дисктэй ижил, нөөц хадгалалт хийсэн дискээ авчирчээ. Авчирсан дискэн дээрээ гадаргууны шалгалт хийхэд ямар ч алдаагүй гэж гарч ирэв. Тэгэхээр нь нөхөр Билл тэр дискийг SCSI хяналтын дөрөв дэх залгуур дээр залгаад эхний дискнээс дөрөв дэх диск уруу нөөц image буюу хуулбар дүрс хийж авч гэнэ. Шинэ залгасан диск сайхан ажиллаж байсан тул баярласан Билл уг дискийг цаашид хэрэглэхээр шийдээд SCSI BIOS дээр үйлдлийн системийг ачаалах дискний дугаарыг дөрөв болгож өөрчилжээ. FreeBSD-н эхлэх ачаалалт зүгээр байсан бөгөөд маш сайхан ажиллаж эхлэв. Фрэд цааш нь хэдэн хоног ажилласны дараа төдий удалгүй Билл болон Фрэд хоёр FreeBSD-г шинэчлэх шинэ адал явдал хөөцөлдөх хүсэл төржээ. Билл SCSI хянагчийн эхний дискийг аваад оронд нь үүнтэй ижилхэн өөр нөөцөлсөн диск авчирж залгав. Билл FreeBSD -н шинэ хувилбарыг эхний SCSI диск дээр Фрэдийн шидэт интернэтээс FTP-ээс татаж авсан уян дискнээс эхлүүлж суулгав. Суулгац маш амжилттай болжээ. Фрэд гуай FreeBSD -н шинэ хувилбарыг хэдэн хоног туршиж үзээд инженерийн салбарт хэрэглэхэд тун тохиромжтой юм байна гэсэн дүгнэлт өгч гэнэ. Ингээд хуучин хувилбар дээр хийж байсан ажлуудаа хэрэглэх хэрэг болж гэнэ. Тэгээд Фрэд гуай дөрөвдүгээр SCSI дискээ mount буюу холболт хийж (өмнө суулгасан FreeBSD-н хуучин хувилбар) гэнэ. Фрэд гуайн нүдэнд дөрөв дэх SCSI дискэн дээр өөрийнх нь хийж байсан ажлууд байхгүй байлаа. Тэр өгөгдлүүд хаачсан бэ? Эхний дискнээс дөрөв дэх диск уруу Билл гуай дүрс хуулалт хийснээр дөрөв дэх диск нь хуулбар болсон билээ. Билл гуайн SCSI BIOS дээр дөрөв дэх дискнээс ачаалалт эхлүүлнэ гэсэн тохиргоо бол тэнэглэл байжээ. FreeBSD нь SCSI BIOS тохируулгыг үл харгалзан эхний SCSI дискнээс эхлүүлсээр байсан байна. BIOS дээр иймэрхүү өөрчлөлт хийснээр зарим ачаалах үйлдэл болон ажиллуулагч тохируулгыг өөрчилдөг боловч, FreeBSD эхлэх үедээ энэ тохируулгыг харгалзаж үздэггүй бөгөөд өөрийнхөөрөө диск дугаарлалт хийж эхэлдэг. Энд үзүүлснээр, систем нь эхний SCSI дискнээс эхэлсээр байсан бөгөөд Фрэдийн бүх өгөгдөл дөрөв дээр биш эхний диск дээр байсан байна. Хүмүүст бол дөрөв дэх SCSI дискнээс эхэлж байгаа мэт харагдсан байна. Ийм үйлдэл болсны дараа ямар ч өгөгдөл устаж алга болоогүй болохыг бид танд мэдэгдэж байгаадаа баяртай байна. Учир нь, хуучин эхний SCSI дискийг буцааж залгаад Фрэдийн бүх өгөгдлийг буцааж авч чаджээ. (Билл эхний дискнээс эхлүүлсэн байна). Хэдийгээр бид нар SCSI дискэн дээр жишээ татсан боловч иймэрхүү үйлдэл IDE диск дээр бас тохиолдож болно. FDisk ашиглан дискний зүсмэл үүсгэх Энэ хэсэгт хийсэн өөрчлөлт тань диск уруу бичигдэхгүй. Хэрэв та ямар нэгэн алдаа хийж гэж бодоод дахин шинээр эхлэхийг хүсвэл sysinstall-н гарах цэсийг ашиглах, эсвэл U товч дарж Undo буюу буцаж үйлдэж болно. Хэрэв та бүр эргэлзэж юу хийхээ мэдэхгүй болоод ирвэл компьютераа шууд унтрааж болно. Стандарт суулгацыг сонгосны дараа sysinstall танд дараах мэдэгдлийг харуулна: Message In the next menu, you will need to set up a DOS-style ("fdisk") partitioning scheme for your hard disk. If you simply wish to devote all disk space to FreeBSD (overwriting anything else that might be on the disk(s) selected) then use the (A)ll command to select the default partitioning scheme followed by a (Q)uit. If you wish to allocate only free space to FreeBSD, move to a partition marked "unused" and use the (C)reate command. [ OK ] [ Press enter or space ] Энэ хэсгийг орчуулбал: Мэдэгдэл Дараагийн хэсэгт та өөрийнхөө дискэнд DOS-маягийн ("fdisk") диск хуваалт хийх хэрэгтэй. Хэрэв та дискнийхээ бүх хэмжээг FreeBSD-д зориулна гэж бодож байвал (дискэн дээр байгаа бүх өгөгдлийг дарж бичнэ) (A)ll тушаалыг сонгоод дараа нь (Q)uit цэсийг сонгож гараарай. Хэрэв та зөвхөн сул чөлөөтэй байгаа хэсгийг FreeBSD-д зориулна гэж бодож байгаа бол "unused" буюу хэрэглэгдээгүй гэсэн хэсгийг сонгоод (C)reate буюу үүсгэ гэсэн тушаалыг сонгоорой. [ OK ] [ enter товч эсвэл зай авагч товч дарна уу] Энд голдуу Enter товч дардаг. Ингэсний дараа цөмд эхлэх үед таньж туршсан хатуу дискнүүдийн жагсаалтыг танд харуулах болно. дээр IDE дисктэй системийн жишээ харуулав. Тэдгээр нь ad0 болон ad2 гэсэн нэртэй буй.
FDisk-н хэрэглэх дискийг сонгох
Та магадгүй яагаад ad1 дискийг энд харуулсангүй вэ? гэж гайхаж мадагүй. Танд хоёр ширхэг IDE хатуу диск байна гэж үзье. Нэг нь нэг IDE залгуур дээр мастер диск болж залгагдсан бөгөөд нөгөөх нь хоёр дахь IDE залгуур дээр суугдсан байг. Хэрэв FreeBSD нь тэдгээрийг ad0 ба ad1 гэж дугаарласан бол бүх юм зүгээр л ажиллах байсан. Гэвч, хэрэв та гурав дахь дискийг эхний IDE залгуур дээрх мастер дисктэй боол болгож залгавал уг диск ad1 гэж дугаарлагдах бөгөөд өмнө нь ad1 гэж дугаарлагдсан диск ad2 гэж нэрлэгдэнэ. Дискэнд өгсөн нэрийг ашиглан (жишээ нь ad1s1a) файл системийг хайхад хэрэглэдэг учраас гэнэт таны дискнүүд өөр харагдаж эхлэх бөгөөд та FreeBSD-н тохируулгыг дахин хийх шаардлага гарна. Ийм хүндрэлийг арилгахын тулд цөм нь IDE дээр залгагдсан дискнүүдийг таньсан дарааллаар нь биш харин залгагдсан байрлалаас нь хамааран дугаарладаг. Ийм учраас хэрэв IDE-н хоёр дахь залгуур дээр залгагдсан мастер диск нь үргэлж ad2 гэж нэрлэгдэх бөгөөд ad0 эсвэл ad1 дискнүүд бүр байхгүй байсан ч энэ нэрээрээ л байх болно. Энэ нь FreeBSD-н цөмийн анхны тохируулга бөгөөд, ийм шалтгааны улмаас ad0 болон ad2 гэж харуулж байна. Тэгэхээр энэ зурган дээр байгаа машины IDE 2 залгуур дээр хоёр мастер диск залгагдсан бөгөөд ямар ч боол диск байхгүй байна гэж харуулж байна. Та аль диск дээр нь FreeBSD-г суулгахаа сонгоод &gui.ok; дээр дарах хэрэгтэй. FDisk эхлэх бөгөөд дэлгэц дээр -тэй төстэй зураг харуулагдах болно. FDisk нь дэлгэц дээр гурван хэсэгт хуваагдаж харуулагддаг. Эхний хэсэгт нь дээд хоёр мөр хамаарагддаг бөгөөд сонгогдсон дискний нарийвчилсан мэдээллүүдийг харуулдаг. Энэ нь FreeBSD-н өгсөн нэр, дискний зохион байгуулалт мөн дискний нийт хэмжээ зэргийг харуулдаг. Хоёр дахь хэсэгт дискэн дээр байгаа зүсмэлүүдийг харуулдаг ба хаанаас эхлээд хаана дууссан, ямар хэмжээгээр зүсэгдсэн бөгөөд FreeBSD хэрхэн нэр өгсөн, бас уг зүсмэлийг тодорхойлсон тодорхойлолт болон дэд төрлийг нь харуулдаг. Энэ жишээ дээр, компьютер дээрх дискний хэрэглэгдээгүй хоёр зүсмэлийг харуулсан байна. Уг зурган дээр бас нэг том FAT зүсмэл байгааг харуулсан байгаа бөгөөд магадгүй энэ нь &ms-dos; / &windows; системийн C: диск байж болзошгүй. Мөн уг зурган дээр бас нэг өргөтгөсөн зүсмэл байгааг харуулсан байгаа ба, бас энэ нь &ms-dos; / &windows; систем дээр нэг өргөтгөсөн диск байж магадгүй. Гурав дахь хэсэг нь FDisk дээр хэрэглэж болох тушаалуудын жагсаалт байна.
Засварлаж эхлэхээс өмнөх Fdisk-н диск хуваалтын жишээ
Одоо таны хийх алхам дискээ хэрхэн зүсэж хуваахаас их хамаарна. Хэрэв та дискээ бүхлээр нь FreeBSD-д зориулна гэж бодож байвал (дискэн дээр байгаа бүх өгөгдлийг дарж суугдах бөгөөд sysinstall танаас суулгацын явцад лавлаж асуух болно) Use Entire Disk буюу дискийг бүхлээр нь хэрэглэ гэсэн заалтад буй A товч дарах хэрэгтэй. Байсан бүх зүсмэлүүд арилах бөгөөд жижигхэн хэсэг нь unused буюу хэрэглэгдээгүй гэж хуваагдаад (компьютер диск шалгахад зориулагддаг хэсэг) үлдсэн том хэсэг нь FreeBSD-д зориулж хуваагддаг. Ингэж сонгосны дараа сумтай товч хэрэглэн шинээр үүссэн FreeBSD-н зүсмэлийг сонгоод S товч дарж уг зүсмэлээс эхлэн ачаалагддаг болгох хэрэгтэй. Таны дэлгэц -тэй төсөөтэй зураг харуулах ёстой. Тэмдэглэж хэлэхэд, Flags баганад буй A үсэг нь уг зүсмэлийг active буюу идэвхтэй гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд энэ зүсмэлээс эхлэж ачаалагдах болно гэдгийг харуулж байгаа юм. Хэрэв та өмнө нь хэрэглэгдэж байсан зүсмэлүүдээс нэгийг нь FreeBSD-д зориулна гэж бодсон бол уг зүсмэлийг сонгоод D товч дарж устгах хэрэгтэй. Дараа нь та C товч дарвал үүсгэх зүсмэлийн хэмжээг танаас асуудаг. Хүссэн хэмжээгээ оруулаад Enter товч дарах хэрэгтэй. Уг лавлаж асуусан цонх дээр буй анхны тоо бол уг зүсмэл дээр хэрэглэж болох хамгийн их хэмжээг зааж байдаг тул уг зүсмэлийг бүхлээр нь хэрэглэнэ гэж бодвол шууд уг тоог өөрчлөлгүй хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та урьдчилан FreeBSD -д зориулан дискээ суллачихсан байвал (магадгүй &partitionmagic; гэх мэтийн програм ашиглан дискээ бэлтгэсэн бол) дараа нь C товч дарж шинэ зүсмэл үүсгээрэй. Дахин сануулахад, зүсмэл үүсгэх үед хуваах зүсмэлийн хэмжээг танаас асуух болно.
Fdisk дискийг бүхлээр нь хэрэглэж буй жишээ
Хувааж дуусаад Q товч дарж гарна. Таны өөрчилсөн өөрчлөлтүүд sysinstall дээр хадгалагдах бөгөөд диск уруу одоохондоо бичигдээгүй байгаа.
Boot Manager буюу эхлэн ачаалалт зохицуулагчийг суулгах Танд одоо эхлэн ачаалалт зохицуулагчийг суулгах эсэхээ сонгох боломж гардаг. Хэрэв танд дараах нөхцлүүд биелж байвал голдуу FreeBSD boot manager-ийг сонгох нь элбэг: Танд олон дискнүүд байгаа бөгөөд FreeBSD-г эхнийх дээр нь суулгаагүй бол. Та FreeBSD-г өөр үйлдлийн системтэй хамт нэг диск дээр суулгаад компьютер эхлэх үед FreeBSD-г эхлүүлэх үү эсвэл нөгөө үйлдлийн системийг эхлүүлэх үү гэж сонголт хиймээр байгаа бол. Хэрэв FreeBSD нь уг машин дээр байгаа цорын ганц үйлдлийн систем байхаар бол Standard -г сонгоход хангалттай. Хэрэв та FreeBSD-г эхлүүлж чадах өөр ямар нэгэн програм суулгасан бол None -г сонгоорой. Сонголтоо хийгээд Enter товчийг дар.
Sysinstall-н эхлэн ачаалалт зохицуулагчийн цэс
F1 товч дарвал тусламжийн цэс харуулагдах бөгөөд өөр үйлдлийн системтэй хамтарч хэрэглэх үед ямар хүндрэл үүсэж болох талаар тайлбарлаж өгдөг.
Бусад диск дээр зүсмэл үүсгэх Хэрэв танд нэгээс илүү олон дискнүүд байгаа бол эхлэн ачаалалтын зохицуулагчийг сонгосны дараа диск сонгох цэсэнд буцаж очдог. Хэрэв та FreeBSD-г олон диск хэрэглэж суулгахыг хүсвэл, FDisk ашиглан цааш нь зүсэж хуваах хэрэгтэй. Хэрэв та FreeBSD-г эхний дискнээс өөр диск дээр суулгаж байгаа бол FreeBSD-н эхлэн ачаалалтыг зохицуулагчийг хоёулан дээр нь суулгах хэрэгтэй.
Диск сонгох цэснээс гарах
Tab товч хэрэглэн дискнүүд болон &gui.ok;, эсвэл &gui.cancel; зэрэг тушаалууд уруу сэлгэж болно. Tab товч хэрэглэн &gui.ok;, дээр сонгоод Enter товч дарж суулгацыг цааш нь үргэлжлүүлнэ.
<application>Disklabel буюу дискэнд нэр өгч</application> хуваалт үүсгэх Та одоо үүсгэсэн зүсмэл дотроо хуваалт үүсгэх ёстой. Хуваалт болгон a үсгээр эхлээд h хүртэл нэр авдаг бөгөөд b, c болон d гэсэн нэрнүүд нь тусгай зөвшлийн дагуу өөр зориулалтаар хэрэглэгддэг тул та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв олон диск дээр хуваалт үүсгэж байгаа бол зарим програмууд нь зорилгоосоо хамаараад онцгой хуваалтын загвар хэрэглэдэг. Гэхдээ та одоогоор FreeBSD-г анх удаагаа суулгаж байгаа диск дээр хэрхэн хуваалт үүсгэх тухай нэг их бодох шаардлага байхгүй. Хамгийн чухал нь FreeBSD-г суулгаад хэрхэн хэрэглэдэг талаар сурах явдал юм. Та үйлдлийн системд нэлээн гаршиж сайжирсан үедээ FreeBSD-г дахин шинээр хэдийд ч суулгаж болно. Энд үзүүлж буй хуваалтын загвар нь дөрвөн хуваалттай байна. Нэг нь swap хэмжээнд, бусад гурав нь файлын системд зориулагдсан байна. Эхний дискний хуваалт Хуваалт Файл систем Хэмжээ Тодорхойлолт a / 128 MБ Энэ бол root буюу эх файл систем юм. Бусад бүх файл системүүд ямар нэгэн аргаар энд танигдаж хэрэглэгддэг. 128 MБ хэмжээ бол тухайн зорилгодоо таарсан хэмжээ. Та энд тийм их өгөгдөл хадгалахгүй бөгөөд ердийн FreeBSD-н суулгац нь энд 40 MБ-г хэрэглэдэг. / дээр үлдсэн зай нь дараа нь хэрэглэгдэх зорилгоор юм уу эсвэл түр зуурын өгөгдөл зэрэгт зориулагддаг. b N/A 2-3 x RAM Системийн swap зай нь b хуваагдал дээр байрладаг. swap-д зориулж хэмжээгээ тохируулах нь бас чухал. Хамгийн сайн хэрэглэгддэг арга бол, байгаа санах ойныхоо (RAM) хэмжээнээс хоёр юм уу гурав дахин их хэмжээтэй байхад болно. Хэрэв танд 32 MБ хэмжээтэй RAM санах ой байгаа бол ядаж 64 MБ хэмжээтэй swap бэлдэх хэрэгтэй. Хэрэв та нэгээс их дисктэй бол диск болгонд зориулж swap зай үүсгэж болно. Ингэвэл, FreeBSD нь диск болгонд буй swap зайг хэрэглэснээр илүү үр дүнтэй ажилладаг. Энэ тохиолдолд хэрэглэх нийт swap-нхаа хэмжээг (жишээ нь, 128 MБ) байгаа дискнийхээ тоонд хувааж (жишээ нь хоёр дисктэй гэж үзье) гарсан хэмжээг дискэн дээр swap-д зориулж бэлдэх хэрэгтэй бөгөөд жишээний дагуу бол 64 MБ диск болгонд ногдож байна. e /var 256 MБ /var санд байнга өөрчлөгдөж байдаг файлууд байрладаг; бүртгэл файл, мөн бусад удирдах болон хянах файлууд энэ төрлийн файлд ордог. Эдгээр файлын ихэнх нь FreeBSD дээр ажилладаг програмуудаар өдрийн турш уншигдаж бас бичигдэж байдаг. Иймэрхүү файлуудыг нэг дор байрлуулснаар FreeBSD нь өөр файл систем уруу хандаж цаг заралгүй идэвхитэй ажиллаж чаддаг. f /usr Дискний үлдсэн хэсэг Бараг бусад бүх файлууд нь /usr санд болон түүн дотор буй дэд сангуудад байрладаг.
Хэрэв та FreeBSD-г олон дискнүүд дээр дамнан суулгаж байгаа бол бусад дискнүүд дээр үүсгэсэн зүсмэл дотроо хуваалт үүсгэх хэрэгтэй. Хамгийн амархан арга нь диск болгонд хоёр хуваагдал үүсгээд нэгийг нь swap зай болгоод нөгөөх нь ямар нэгэн файл систем болгох арга байдаг. Бусад дискэн дээрх дискний хуваалт Хуваалт Файл систем Хэмжээ Тодорхойлолт b N/A Тодорхойлолтоос уншина уу Өмнө дурьдсанчлан, swap хэмжээг диск болгон дээр үүсгэж болдог. Хэдийгээр a хуваалт сул байсан ч гэсэн зарчмын дагуу swap зай нь b хуваалт дээр байрладаг. e /diskn Дискний үлдсэн хэмжээ Дискний үлдсэн хэмжээ нь нэг бүхэл хуваалт болдог. Энэ нь e хуваалт дээр биш харин a хуваалт дээр байрлаж болох байсан ч зарчмын дагуу a хуваагдал дээр root буюу эх файл систем (/) суугддаг. Та энэ зарчмыг дагахгүй байж болох боловч sysinstall харин дагадаг: Энэ зарчмыг дагаснаар суулгацыг цэвэрхэн болгодог. Та энэ файл системийг хаана ч холбож болох бөгөөд энэ жишээн дээр бол уг файл системийг /diskn гэсэн сан дотор холбосон байна. n үсэг нь дискний дугааруудыг илэрхийлж байна. Гэхдээ та хүсвэл өөр газар холбож болно.
Хуваагдлынхаа загвараа ингэж хийж дуусаад sysinstall-г ашиглаж үүсгэх хэрэгтэй. Үүсгэх үед дараах мэдэгдлийг танд харуулдаг: Message Now, you need to create BSD partitions inside of the fdisk partition(s) just created. If you have a reasonable amount of disk space (200MB or more) and don't have any special requirements, simply use the (A)uto command to allocate space automatically. If you have more specific needs or just don't care for the layout chosen by (A)uto, press F1 for more information on manual layout. [ OK ] [ Press enter or space ] Үүний хөрвүүлбэл: Мэдэгдэл Та одоо, fdisk ашиглан бий болгосон хуваалтаар BSD хуваалт үүсгэх хэрэгтэй. Хэрэв танд тодорхой хэмжээний дискний зай (200MБ эсвэл түүнээс дээш) байгаа бөгөөд ямар нэгэн онцгой шаардлага тавигдаагүй бол (A)uto тушаалыг ашиглан дискний зайг автоматаар тохируулж болно. Хэрэв танд онцгой шаардлага бий юм уу эсвэл (A)uto тушаалаар үүсгэх байрлуулалт тийм чухал биш бол F1 товч дарж гарын авлага дээрх нэмэлт мэдээллийг харж болно [ OK ] [ enter товч эсвэл зай авагч товч дарна уу] Enter товч дарж FreeBSD-н диск хуваалтыг үүсгэж бичдэг Disklabel нэртэй програм харуулагдана. дээр Disklabel -г анх эхлүүлэх үеийг харуулсан. Дэлгэц гурван хэсэгт хуваагдсан байгаа. Эхний хэдэн мөрөнд, таны ажиллаж байгаа дискний нэрийг харуулсан бөгөөд мөн хуваагдал агуулсан зүсмэлийг (энд Disklabel зүсмэл гэж нэрлэлгүй харин Partition name буюу хуваалтын нэр гэж нэрлэсэн байна) харуулсан байна. Энэ хэсэгт мөн зүсмэлд буй сул хэсгийн хэмжээг харуулдаг бөгөөд уг зураг дээр бол уг хэмжээ нь одоогоор ямар ч хуваалтад хэрэглэгдээгүй байна. Дэлгэцийн дунд хэсэг үүсгэгдсэн хуваалтуудыг харуулдаг бөгөөд үүнд, хуваалтын агуулж байгаа файл системийн нэр, түүний хэмжээ, мөн файл системд хамаатай нэмэлт сонголтуудыг харуулдаг. Дэлгэцийн доод гурав дахь хэсэгт Disklabel дээр хэрэглэж болох гарын товчлууруудыг харуулдаг юм.
Sysinstall-н Disklabel буюу дискэнд нэр өгөн засварлагч
Disklabel нь мөн автоматаар хуваалтуудыг үүсгээд анхдагч хэмжээг нь үүсгэж чаддаг. Үүнийг туршихын тулд A товчийг дарж үзээрэй. Тэгвэл танд -тай төстэй зураг харуулагдана. Таны хэрэглэж байгаа дискнээс хамаараад анхны зааж өгсөн хэмжээ нь өөр байж болох юм. Хэрэв та анхны хэмжээг нь хүлээн зөвшөөрч л байвал энэ тийм чухал биш. Анхдагч хуваалтад /tmp санг / хуваалтаас тусад нь өөр хуваалтад үүсгэдэг бөгөөд ингэснээр / хуваалтыг түр зуурын файлуудаар түргэн дүүргэхээс сэргийлж өгдөг.
Sysinstall-н Disklabel хэрэгслийн автомат тохируулалт
Хэрэв та энэ автомат анхдагч хуваалтыг хүсэлгүй, өөрийнхөөрөө хуваахыг хүсвэл, сумтай товч хэрэглэж сонгоод D товч дарж устгаарай. Уг товчийг дахин дахин дарж бүх санал болгосон хуваалтыг устгана. Эхний хуваалтыг үүсгэхийн тулд (a үсэг нь / — root буюу эх файлын систем болдог), дэлгэцийн дээд хэсэгт буй зүсмэлийг сонгож байгаад C товч дарах хэрэгтэй. Лавлаж асуух цонх гарч ирэх бөгөөд уг цонхонд шинэ үүсгэх хуваалтын хэмжээг ( дээр харуулсан шиг) шаарддаг. Та хэрэв хүсвэл, уг талбарт хуваалтын хэмжээг дискний блок хэмжээг, эсвэл тоо оруулаад ард нь M үсэг тавьж мегабайтаар, G үсэг тавьж гигабайтаар, эсвэл C үсэг тавьж цилиндрийн тоогоор илэрхийлж өгч болдог. FreeBSD 5.X хувилбараас эхлээд UFS2-г хэрэглэж сонгоод (&os; 5.1 дээр бол анхнаасаа сонгогдсон байдаг бөгөөд түүнээс дээш хувилбар дээр бас адил) Custom Newfs буюу дурын шинэ файл систем (Z товч) сонголтыг ашиглан дискний нэрүүдийг Auto Defaults сонголтоор үүсгээд Custom Newfs сонголт ашиглан эсвэл сонголт ашиглаж үүсгэж болдог. Програмын аргаар шинэчлэх буюу гэсэн сонголтыг Custom Newfs сонголтоор өөрчлөх үедээ нэмэх ёстойг мартаж болохгүй!
Root буюу эх хуваалт дээрх сул зай
Анхны харуулж байгаа хэмжээ нь зүсмэл дээр үлдсэн хэмжээг зааж харуулдаг. Хэрэв та өмнө харуулсан хуваалтын хэмжээг харж байгаа бол Backspace товч дарж устгаад дээр харуулсан шиг 128M гэж оруулаад дараа нь &gui.ok; дээр дарах хэрэгтэй.
Root partition буюу эх хуваалтын хэмжээ
Хуваалтад зориулсан хэмжээг зааж өгсний дараа танаас уг хуваалт дээр файл систем байрлуулах уу эсвэл swap зай байрлуулах уу гэж асуудаг. Уг асуух цонхыг дээр харуулав. Эхний хуваалт заавал файл систем байх ёстой учир энэ удаад FS гэсэн сонголтыг сонгоод Enter дээр дарах хэрэгтэй.
Root Partition буюу эх хуваалтын төрлийг сонгох
Сүүлд нь, та файл систем үүсгэж байгаа болохоор хаана таниулж холбохыг Disklabel дээр зааж өгөх хэрэгтэй. Уг заалтыг оруулдаг цонхыг дээр харуулав. root буюу эх файл системийн холбох цэг бол / болохоор та / гэж бичээд Enter дараарай.
Root-г холбох цэг
Дэлгэцэн дээр үүсгэсэн хуваалтуудыг шинэчилж харуулах болно. Та өмнө хийсэн үйлдлээ бусад хуваалт дээр хийх хэрэгтэй. Хэрэв та swap хуваалт үүсгэх болонгуут swap хуваалтыг холбох шаардлага байдаггүй учир танаас файл системийн холбох цэг гэж асуухгүй. Сүүлийн хуваалт /usr-г үүсгэх үед санал болгосон хэмжээг өөрчлөлгүй тэр чигээр нь авч хэрэглэснээр зүсмэлийн үлдсэн бүх хэмжээг ашиглаж дуусах нь тэр билээ. Таны FreeBSD DiskLabel дээрх сүүлчийн харуулалт нь зурагтай төстэй байх болов уу. Гэхдээ таны сонгосон хэмжээнээс мэдээж өөр байж болно. Q товч дарж уг хэсгийг дуусгана.
Sysinstall Disklabel засварлагч
Юу суулгахаа сонгох Суулгах түгээлтийн төрлөө сонгох Ямар түгээлтийн төрөл суулгах нь системийг ямар зорилгоор хэрэглэх болон дискэнд байгаа сул зайнаас маш их хамаарна. Суулгацад зориулж урьдчилан бэлдсэн суулгах хэмжээ нь суулгаж болох хамгийн бага хэмжээнээс эхлүүлээд бүгдийг суулгах хүртэл боломж өгнө. &unix; ба/эсвэл FreeBSD системийг шинээр сурч байгаа хүмүүст эдгээр сонголтоос нэгийг нь сонгох хэрэгтэй байх. Урьдчилан бэлдсэн түгээлтийн төрлийг өөрчилж суулгах нь дадлагажсан туршлагатай хэрэглэгчдэд илүүтэй зориулагдсан байдаг. F1 товчийг түгээлтийн төрөл бүр дээр дарж юу агуулсан болохыг нь харж болно. Тусламж файлыг харсны дараа Enter товч дээр дарвал Select Distributions буюу түгээлтийн төрөл сонгох цэсэнд буцаж очдог. Хэрэв та график горимд ажиллана гэж бодож байвал X ээр эхэлсэн түгээлтийн төрлүүдээс сонгох хэрэгтэй. X серверийн тохиргоо болон анхдагч график горимын орчны сонголт нь &os;-г суулгасны дараа хийгдэх ёстой. Х сервертэй хамаатай нэмэлт мэдээллийг хэсгээс уншаарай. &xorg; нь анхдагчаар суугддаг X11-ийн хувилбар юм. Хэрэв та цаашдаа өөртөө тохируулсан цөм эмхэтгэж бэлдэнэ гэж бодож байгаа бол source code буюу эх бичлэг агуулсан сонголтыг сонгох хэрэгтэй. Яагаад өөрчилж тохируулсан цөм хэрэгтэй тухай нэмэлт мэдээллийг хэсгээс харна уу. Мэдээж, элдэв ид шидтэй, уян хатан систем бол юм болгоныг л агуулдаг. Хэрэв хангалттай дискний хэмжээ танд байгаа бол зурагт харуулсны дагуу All гэдгийг сонгоод Enter товч дарах хэрэгтэй. Хэрэв танд дискний сул зай тийм чухал бол өөртөө тохирсон түгээлтийн төрлийг нь сонгоорой. Суулгацын дараа бусад түгээлтийн төрлөөс нэмж болох учраас та төгс сонголт байхгүй байна гэж бүү цухалдаарай.
Суулгах түгээлтийн төрлөөс сонгох
Портын цуглуулгыг суулгах Хүссэн түгээлтийн төрлөө сонгосны дараа FreeBSD-н портын цуглуулгыг суулгах боломж гардаг. Портын цуглуулга гэдэг нь програм суулгах амарчилсан арга юм. Портын цуглуулга нь шаардлагатай програмын эх бичлэгийг агуулдаггүй, харин гуравдагч хөгжүүлэгчдийн бүтээсэн програмыг татаж аваад хөрвүүлж суулгах автоматжуулсан үйлдлүүд байдаг. дээр портын цуглуулгыг хэрэглэх талаар дурьдсан буй. Порт суулгах програм нь таны дискний зай хангалттай эсэхийг шалгадаггүй. Тийм болохоор дискэнд тань хангалттай зай байгаа тохиолдолд энэ сонголтыг хийх хэрэгтэй. FreeBSD &rel.current; хувилбарын байдлаар бол портын цуглуулга нь ойролцоогоор &ports.size; хэмжээг дискэн дээр эзэлдэг. FreeBSD-н хувилбар шинэчлэх тутамд энэ хэмжээ ихсэнэ гэж тооцох хэрэгтэй. User Confirmation Requested Would you like to install the FreeBSD ports collection? This will give you ready access to over &os.numports; ported software packages, at a cost of around &ports.size; of disk space when "clean" and possibly much more than that if a lot of the distribution tarballs are loaded (unless you have the extra CDs from a FreeBSD CD/DVD distribution available and can mount it on /cdrom, in which case this is far less of a problem). The Ports Collection is a very valuable resource and well worth having on your /usr partition, so it is advisable to say Yes to this option. For more information on the Ports Collection & the latest ports, visit: http://www.FreeBSD.org/ports [ Yes ] No Портын цуглуулга суулгана гэвэл &gui.yes; гэдгийг сонгоно, хэрэв суулгахгүй гэвэл &gui.no; гэдгийг сонгоод Enter товч дээр дарж цааш нь үргэлжлүүлнэ. Choose Distributions буюу суулгах түгээлтийн төрөл сонгох цэс дахин гарч ирэх болно.
Сонгосон суулгах түгээлтийн төрлөө лавлах
Хэрэв сонгосон түгээлтийн төрөлдөө та сэтгэл хангалуун байгаа бол сумтай товч ашиглан Exit цэсийг сонгоод дараа нь &gui.ok; сонголт идэвхитэй байх үед Enter дээр дарж цааш нь үргэлжлүүлнэ.
Суулгацын төхөөрөмжөө сонгох Хэрэв CDROM эсвэл DVD-нээс суулгахаар бол сумтай товчийг ашиглан Install from a FreeBSD CD/DVD буюу FreeBSD-г CD/DVD-нээс суулга гэдгийг сонгоно. Дараа нь &gui.ok; товчийг сонгосны дараа Enter товч дарж суулгацыг үргэлжлүүлнэ. Суулгацын бусад төрлийг сонгохоор бол тухайн тохирсон сонголтыг сонгож харгалзах зааврыг нь дагах хэрэгтэй. F1 товч дарж суулгацын төхөөрөмжийн тухай тусламжийг үзэж болно. Enter товч дарж тусламжаас гаран суулгацын төхөөрөмж сонгох цэс рүү буцна.
Суулгацын төхөөрөмж сонгох
FTP суулгацын горим суулгац сүлжээ FTP Таны сонгож болох гурван төрлийн FTP суулгацын горим бол: active FTP буюу идэвхитэй FTP, passive FTP буюу идэвхгүй FTP, эсвэл HTTP proxy буюу HTTP прокси. FTP Active (идэвхитэй): Install from an FTP server (FTP серверээс суулгах) Энэ сонголт нь бүх FTP дамжуулалтыг Active буюу идэвхитэй горим ашиглаж гүйцэтгэдэг. Энэ холболт нь галт ханаар дамжиж ажиллахгүй бөгөөд харин идэвхгүй горимыг дэмждэг хуучин FTP серверүүдтэй ихэвчлэн ажилладаг. Хэрэв таны холболт идэвхгүй горимд (анхдагч горим) гацаж байвал идэвхитэй болгоод үзэх хэрэгтэй! FTP Passive (идэвхгүй): Install from an FTP server through a firewall (галт ханаар дамжиж FTP серверээс суулгах) FTP идэвхгүй горим Энэ сонголт нь sysinstall-г бүх FTP үйлдлийг Passive буюу идэвхгүй горимд ажиллана гэж тохируулдаг. Энэ нь дурын TCP порт дээр ирж байгаа холболтыг зөвшөөрдөггүй галт ханаар дамжиж ажиллах боломж өгдөг. FTP via a HTTP proxy (HTTP проксигоор дамжиж): Install from an FTP server through a http proxy (HTTP проксигоор дамжин FTP серверээс суулгах) FTP HTTP проксигоор дамжин Энэ сонголт нь sysinstall-г HTTP протокол ашиглан (вэб хөтлөгч шиг) прокситой холбогдож бүх FTP үйлдлийг гүйцэтгэхээр тохируулж өгдөг. Прокси нь ирсэн хүсэлтийг хөрвүүлээд цааш нь FTP сервер уруу дамжуулдаг. Ингэснээр хэрэглэгчид бүх FTP холболтыг хориод HTTP холболтыг зөвшөөрсөн галт ханын дундуур дамжих боломж олгодог. Энэ тохиолдолд та FTP серверийг зааж өгөхөөс гадна мөн проксигийн нэрийг зааж өгдөг. Прокси FTP серверийн тохируулгад жинхэнэ холбогдох серверийнхээ нэрийг хэрэглэгчийн нэрийн хэсэг мэт @ тэмдгийн араас оруулж өгөх хэрэгтэй. Ингэснээр прокси серверийг жинхэнэ сервер мэт хуурч ажиллуулдаг. Жишээ нь та ftp.FreeBSD.org гэсэн серверээс суулгах хэрэгтэй бөгөөд 1234 порт дээр буй foo.example.com гэсэн FTP проксигоор дамжих ёстой байсан гэж авч үзье. Энэ тохиолдолд та сонгох цэс рүү очоод, FTP хэрэглэгчийн нэрийг ftp@ftp.FreeBSD.org гэж оруулаад нууц үгэнд нь захианыхаа хаягийг бичих хэрэгтэй. Суулгацын төхөөрөмжөө FTP (эсвэл прокси нь дэмждэг бол идэвхгүй FTP) гэж сонгоод URL хаягийг ftp://foo.example.com:1234/pub/FreeBSD гэж оруулна. ftp.FreeBSD.org-д буй /pub/FreeBSD хаяг нь foo.example.com гэсэн нэрээр дамжигдах бөгөөд та суулгацыг энэ машинаас (уг машин таны файлуудыг ftp.FreeBSD.org хаягнаас танд зуучилж өгнө) татаж авч өгдөг.
Суулгацыг баталж гүйцээх Хэрэв хүсвэл, одоо суулгацыг гүйцэтгэж болно. Энэ нь мөн хатуу дискэнд өөрчлөлт оруулахаас сэргийлж цуцалж болох сүүлийн боломж юм. User Confirmation Requested Last Chance! Are you SURE you want to continue the installation? If you're running this on a disk with data you wish to save then WE STRONGLY ENCOURAGE YOU TO MAKE PROPER BACKUPS before proceeding! We can take no responsibility for lost disk contents! [ Yes ] No &gui.yes; товчийг сонгоод Enter товч дарж суулгацыг гүйцэтгэнэ. Сонгосон түгээлт, суулгацын төхөөрөмж, компьютерийн хурд зэргээс хамаараад суулгах хугацаа нь янз бүр. Суулгацын үед явцын төлөв байдлыг илэрхийлсэн хэд хэдэн бичиглэл харуулагддаг. Дараах бичиглэл харуулагдсан үед суулгац гүйцсэн байдаг: Message Congratulations! You now have FreeBSD installed on your system. We will now move on to the final configuration questions. For any option you do not wish to configure, simply select No. If you wish to re-enter this utility after the system is up, you may do so by typing: /usr/sbin/sysinstall. [ OK ] [ Press enter or space ] Enter товч дээр дарж суулгацын дараах тохируулгыг хийх шатанд ордог. &gui.no; товчийг сонгоод Enter товч дарвал суулгац цуцлагдах бөгөөд системд ямар ч өөрчлөлт хийгдэхгүй. Тэгээд дараах мэдээллийг харуулдаг: Message Installation complete with some errors. You may wish to scroll through the debugging messages on VTY1 with the scroll-lock feature. You can also choose "No" at the next prompt and go back into the installation menus to retry whichever operations have failed. [ OK ] Юу ч суулгаагүй тохиолдолд энэ мэдээлэл харуулагддаг. Enter товч дарж суулгацаас гарч болох Суулгацын үндсэн цэсэнд буцаж очдог. Суулгацын дараах тохиргоо Амжилттай суулгацын дараа маш олон тохируулгын хэсэг эхэлдэг. Уг тохируулгыг, шинээр FreeBSD-г ачаалахын өмнө хийж болох бөгөөд эсвэл суулгацын дараа sysinstall (5.2 хувилбараас хуучин &os; хувилбаруудад /stand/sysinstall)-г ажиллуулан Configure-г сонгож тохиргоог дахин хийж болдог. Сүлжээний тохиргоо Хэрэв та өмнө нь FTP суулгац хийхдээ РРР тохируулга хийчихсэн бол, энэ дэлгэц танд харуулагдахгүй бөгөөд хэрэв дахин тохируулах шаардлагатай бол өмнө бичсэний дагуу үйлдэх боломж буй. Дотоод сүлжээний тухай нарийвчилсан мэдээлэл мөн FreeBSD-г сүлжээний gateway/router буюу хаалга/дамжуулагч (гарц/чиглүүлэгч) хэрхэн болгох талаар Нэмэлт сүлжээ хэсгээс харна уу. User Confirmation Requested Would you like to configure any Ethernet or SLIP/PPP network devices? [ Yes ] No Сүлжээний төхөөрөмжийг тохируулахыг хүсвэл &gui.yes; гэж сонгоод Enter товч дээр дарах хэрэгтэй. Үгүй бол &gui.no; гэдгийг сонгоод цааш нь үргэлжлүүлээрэй.
Сүлжээний төхөөрөмж сонгох нь
Тохируулах төхөөрөмжөө сумтай товч хэрэглэж сонгоод Enter товч дээр дарна. User Confirmation Requested Do you want to try IPv6 configuration of the interface? Yes [ No ] Энэ жишээ болгож авсан хувийн локал сүлжээнд одоо сонгосон байгаа интернэт төрлийн протокол нь (IPv4) бүрэн хангалттай болохоор &gui.no; гэж сонгогдоод Enter товч дарагдсан байна. Хэрэв та өмнө нь байсан IPv6 сүлжээгээр RA сервер уруу холбогдсон байгаа бол &gui.yes; гэж сонгоод Enter дарах хэрэгтэй. Ингэсний дараа хэсэг хугацааны турш RA серверийг хайдаг. User Confirmation Requested Do you want to try DHCP configuration of the interface? Yes [ No ] Хэрэв DHCP (Dynamic Host Configuration Protocol буюу Динамикаар компьютерийг тохируулах протокол) шаардлагагүй бол &gui.no; гэж сонгоод Enter дээр дарах хэрэгтэй. &gui.yes; гэж сонгосноор dhclient хэрэгслийг ажиллуулдаг бөгөөд хэрэв энэ нь амжилттай болвол сүлжээний тохиргоо автоматаар хийгдсэн байдаг. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл хэсгээс харна уу. Дараах сүлжээг тохируулах цонхонд, уг системийг дотоод сүлжээний gateway буюу хаалга болгон тохируулж байгааг харуулж байна.
ed0-д сүлжээний тохиргоог хийх нь
Tab товч хэрэглэн тохиргооны талбаруудад сэлгэж шаардлагатай тохируулгыг нь оруулаарай: Host буюу уг компьютерийн нэр Уг компьютерийн бүрэн нэр. Жишээ нь энэ тохиолдолд k6-2.example.com. Domain буюу домэйн Таны компьютерийн ашиглаж буй домэйн нэр. Энэ тохиолдолд example.com болж байна. IPv4 Gateway буюу хаалга Дотоод биш компьютер уруу өгөгдөл цааш дамжуулан илгээгч компьютерийн IP хаяг. Хэрэв таны тохируулж байгаа машин тань сүлжээндээ ийм дамжуулагчийн үүрэг гүйцэтгэгч биш, харин тийм дамжуулагчийг ашигладаг бол, энэ талбарт бөглөөрэй. Хэрэв таны машин интернэт уруу оруулдаг gateway буюу хаалганы үүрэг гүйцэтгэдэг бол, энэ талбарыг хоосон орхих ёстой . IPv4 Gateway буюу хаалга нь анхдагч хаалга юм уу эсвэл анхдагч route буюу зам заагч гэж нэрлэгддэг. Name server буюу Нэрийн сервер Дотоод DNS серверийн IP хаяг. Хэрэв дотоод хувийн сүлжээнд DNS сервер гэж байхгүй бол интернэтээр хангагч байгууллагын DNS серверийн хаягийг оруулж өгдөг. (энэ жишээнд 208.163.10.2). IPv4 хаяг Энэ сүлжээний төхөөрөмжид өгөгдсөн IP хаяг нь 192.168.0.1 гэж тохируулагдаж байна Netmask буюу сүлжээний ангилагч Энэ дотоод сүлжээний хаягийн хувьд ашиглагдах хаягийн блок нь 255.255.255.0 бүхий сүлжээний ангилагчтай байх бөгөөд ингэснээр хаяглалт нь 192.168.0.0 - 192.168.255.255 хүртэл байх болно. Extra options to ifconfig буюу ifconfig-н нэмэлт тохиргоонууд ifconfig дээр нэмэгдэх сүлжээний төхөөрөмжтэй холбоотой нэмэлт тохиргоонууд энд бичигдэнэ. Энэ жишээн дээр нэмэх зүйл байхгүй байна. Хэрэв дууссан бол Tab товч ашиглан &gui.ok; цэсийг сонгоод Enter товч дарна. User Confirmation Requested Would you like to Bring Up the ed0 interface right now? [ Yes ] No &gui.yes; гэж сонгоод Enter товч дарснаар уг машины сүлжээний холболтыг идэвхжүүлдэг. Нэгэнт машиныг дараа нь дахин ачаалах хэрэг гардаг болохоор энэ холболт нь нэг их ашиглагдаад байдаггүй билээ.
Gateway буюу сүлжээний хаалганы тохиргоо User Confirmation Requested Do you want this machine to function as a network gateway? [ Yes ] No Хэрэв уг машин нь, дотоод сүлжээнд хаалгачийн үүрэг гүйцэтгэж машинуудын хооронд багц мэдээллүүдийг дамжуулах үүрэгтэй бол &gui.yes; гэдгийг сонгоод Enter дээр дараарай. Хэрэв зөвхөн сүлжээнд холбогдох машин бол &gui.no; гэж сонгоод Enter дээр дарж үргэлжлүүлнэ. Интернэт үйлчилгээнүүдийг тохируулах User Confirmation Requested Do you want to configure inetd and the network services that it provides? Yes [ No ] Хэрэв &gui.no; гэж сонговол, telnetd гэх мэт төрөл бүрийн үйлчилгээнүүдийг хорьдог. Ингэсэн үед алсаас холбогдох хэрэглэгч нь telnet мэтийн програм хэрэглэж уг машин уруу холбогдож чадахгүй болно гэсэн үг. Харин дотоод хэрэглэгчид бол гадаад машин уруу telnet-г ашиглан холбогдож чадсаар байх болно. Эдгээр үйлчилгээнүүдийг суулгацын дараа /etc/inetd.conf файлыг дуртай завсарлагчаараа нээж засварласнаар идэвхжүүлж болдог. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хэсгээс харна уу. Хэрэв та суулгаж байх явцад эдгээр үйлчилгээнүүдийг тохируулахыг хүсвэл &gui.yes; гэж сонгоно. Нэмэлт лавлаж асуусан цонх харуулагдах болно: User Confirmation Requested The Internet Super Server (inetd) allows a number of simple Internet services to be enabled, including finger, ftp and telnetd. Enabling these services may increase risk of security problems by increasing the exposure of your system. With this in mind, do you wish to enable inetd? [ Yes ] No &gui.yes; дээр дарж үргэлжлүүлээрэй. User Confirmation Requested inetd(8) relies on its configuration file, /etc/inetd.conf, to determine which of its Internet services will be available. The default FreeBSD inetd.conf(5) leaves all services disabled by default, so they must be specifically enabled in the configuration file before they will function, even once inetd(8) is enabled. Note that services for IPv6 must be separately enabled from IPv4 services. Select [Yes] now to invoke an editor on /etc/inetd.conf, or [No] to use the current settings. [ Yes ] No &gui.yes; гэж сонгосноор тохируулгын файлыг засварлагч файл дээр нээдэг бөгөөд мөрний урд нь буй # тэмдгийг авсанаар тухайн үйлчилгээг идэвхжүүлдэг.
<filename>inetd.conf</filename> файлыг засварлах нь
Хүссэн үйлчилгээгээ нэмсний дараа Esc товч дарвал, хийсэн өөрчлөлтөө хадгалаад гарах сонголттой цэс харуулагддаг.
SSH нэвтрэлтийг идэвхжүүлэх нь SSH sshd User Confirmation Requested Would you like to enable SSH login? Yes [ No ] &gui.yes;-г сонгосноор OpenSSH-ийн демон програм болох &man.sshd.8;-г идэвхжүүлэх болно. Энэ нь таны машин руу алсаас аюулгүйгээр хандах боломжийг олгоно. OpenSSH-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг -с үзнэ үү. Anonymous буюу нэр нь үл мэдэгч FTP үйлчилгээ FTP anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч хэрэглэгч User Confirmation Requested Do you want to have anonymous FTP access to this machine? Yes [ No ] Anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч FTP хэрэглэгчийг хориглох Анхдагч сонгогдсон байгаа &gui.no; гэдэг дээр Enter дарвал нэр нь үл мэдэгдэгчээр FTP үйлчилгээг хориглодог бөгөөд харин FTP хандах эрхтэй ба нууц үгтэй хэрэглэгчид хандаж болдог. Anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч FTP хэрэглэгчийг зөвшөөрөх Энэ тохиолдолд хүн болгон таны машин уруу нэр нь үл мэдэгдэгч болж FTP холболт хэрэглэн хандаж болдог. Нууцлал болон аюулгүй байдлынхаа талаар сайн бодсоны дараа энэ үйлчилгээг хэрэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Нууцлал болон аюулгүй байдлын талаар хуудсанд бичсэн буй. anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч FTP хэрэглэгчийг зөвшөөрөхийн тулд, сумтай товч ашиглан &gui.yes; гэж сонгоод Enter дараарай. Дараах дэлгэц (эсвэл үүнтэй ижил) танд харуулагдах болно:
Anonymous нэр нь үл мэдэгдэгч FTP үйлчилгээний анхдагч тохиргоо
F1 товч дарвал тусламжийн цонх гарч ирнэ: This screen allows you to configure the anonymous FTP user. The following configuration values are editable: UID: The user ID you wish to assign to the anonymous FTP user. All files uploaded will be owned by this ID. Group: Which group you wish the anonymous FTP user to be in. Comment: String describing this user in /etc/passwd FTP Root Directory: Where files available for anonymous FTP will be kept. Upload subdirectory: Where files uploaded by anonymous FTP users will go. Үүнийг сийрүүлбэл: Энэ цонх нь танд anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч FTP хэрэглэгчийн тохиргоог хийхэд хэрэглэгдэнэ. Дараах хэсгүүд тохиргоонд зориулж өөрчлөгдөх боломжтой: UID: Нэр нь үл мэдэгдэх FTP хэрэглэгчдэд хамааруулах хэрэглэгчийн ID дугаар. Сервер уруу илгээгдсэн бүх файлууд уг хэрэглэгчийн ID дугаарт харьяалагдаж эзэмшигдэнэ. Group: Аль бүлэгт нэр нь үл мэдэгдэх FTP хэрэглэгчдийг багтаах вэ. Comment: /etc/passwd файлд бичигдэх уг хэрэглэгчдэд оруулсан тайлбар мөр FTP Root Directory: anonymous буюу нэр нь үл мэдэгдэх FTP хэрэглэгчдэд зориулж татаж авагдах файлуудыг байрлуулах хэсэг. Upload subdirectory: Хэрэглэгчдээс илгээгдсэн файлуудыг байрлуулах хэсэг. ftp-н root буюу эх сан нь анхдагч тохиргоогоор /var санд байрлагддаг. Хэрэв тэнд хангалттай зай байхгүй бол /usr санг ашиглаж FTP эх сангаа /usr/ftp гэж тохируулж болох юм. Хэрэв та оруулсан утгуудыг зөв болсон гэж бодож байгаа бол Enter дээр дарж үргэлжлүүлээрэй. User Confirmation Requested Create a welcome message file for anonymous FTP users? [ Yes ] No Хэрэв та &gui.yes; гэж сонгоод Enter дээр дарвал, танаас текст оруулуулах зорилгоор засварлагч програм автоматаар ажилладаг.
FTP мэндчилгээний бичлэгийг засварлах нь
Энэ бол ee гэгч засварлагч юм. Зааврын дагуу мэндчилгээний захиаг өөрчилж болох бөгөөд, эсвэл дараа нь өөрийн дуртай засварлагчаар нээж уг бичлэгийг өөрчилж бас болно. Тэмдэглэж хэлэхэд, уг файлын нэр болон байрлал нь програмын доод хэсэгт харуулагдаж байгааг анзаарна уу. Esc дээр дарвал, цэстэй жижиг цонх үүсэх бөгөөд түүн дотор a) leave editor буюу засварлагчаас гарах цэс анхдагчаар сонгогдсон байдаг. Enter дарж гараад үргэлжлүүлж болно. Эсвэл Enter дахин дарж оруулсан өөрчлөлтүүдээ хадгалдаг.
Network File System буюу сүлжээний файл системийг тохируулах Network File System (NFS) нь сүлжээнд буй файлуудыг хувааж хэрэглэх боломж олгодог. Машин нь сервер, хэрэглэгч эсвэл хоёулангаар нь болж тохируулагдаж болдог. хэсгээс нэмэлт мэдээллийг харна уу. NFS сервер User Confirmation Requested Do you want to configure this machine as an NFS server? Yes [ No ] Хэрэв танд сүлжээний файл системийн сервер шаардлагагүй бол &gui.no; гэж сонгоод Enter дараарай. Хэрэв сервер хэрэгтэй гэвэл &gui.yes; гэж сонгох хэрэгтэй бөгөөд танд жижиг цонхон дээр exports файл үүсгэгдэх ёстой гэсэн сануулга гарч ирдэг. Message Operating as an NFS server means that you must first configure an /etc/exports file to indicate which hosts are allowed certain kinds of access to your local filesystems. Press [Enter] now to invoke an editor on /etc/exports [ OK ] Enter дарж үргэлжлүүлдэг. Текст засварлагч ажиллаж, түүнд exports файлуудыг үүсгэх ба засварлах үйлдлүүдийг гүйцэтгэдэг.
<filename>exports</filename> файлыг засварлах нь
Заавар ашиглан, одоо байгаа файл системийг нэмэх эсвэл сүүлд дуртай засварлагчаараа нээж засварлаж болох юм. Файлын нэр болон байршлыг дэлгэцийн доод хэсэгт харуулсан байгааг анзаарна уу. Esc дарахад цэстэй цонх үүсэх бөгөөд a) leave editor буюу засварлагчийг орхи цэс анхлан сонгогдсон байдаг. Enter дарж гараад цааш нь үргэлжлүүлнэ.
NFS Client буюу хэрэглэгч NFS хэрэглэгчид нь NFS сервер уруу холбогддог. User Confirmation Requested Do you want to configure this machine as an NFS client? Yes [ No ] Сумтай товч ашиглан &gui.yes; эсвэл &gui.no; сонголтыг шийдвэрээсээ шалтгаалан сонгоод Enter дээр дараарай.
Системийн консол тохиргоо Системийнхээ консолыг өөрчлөх хэд хэдэн тохиргоо байдаг. User Confirmation Requested Would you like to customize your system console settings? [ Yes ] No Тохиргооны сонголтуудыг харах юм уу тохируулахын тулд &gui.yes; гэж сонгоод Enter дарна.
Системийн консолын тохируулгын сонголтууд
Дэлгэц амраах тохиргоо байнга хэрэглэгддэг. Сумтай товчоор Saver гэж сонгоод Enter дараарай.
Дэлгэц амраах тохиргоо
Сум товч ашиглаж хүссэн дэлгэц амраах хөтөлбөрөө сонгоод Enter дарна. Системийн консол тохируулах цонх буцаж гарч ирдэг. Дэлгэц амраах хөтөлбөрийн ажиллах анхдагч хугацаа нь 300 секунд байдаг. Цагийн энэ хугацааг өөрчлөхийнх тулд Saver гэдгийг дахин сонгоно. Түүн дотор байгаа сонголтуудаас Timeout гэдгийг сумтай товч ашиглаж сонгоод Enter дээр дарна. Ингэхэд танд жижиг цонх харуулагддаг:
Дэлгэц амраагчийн ажиллах хугацаа
Утгыг өөрчлөөд &gui.ok; гэж сонгон Enter дээр дарж буцаад системийн консолын тохиргооны цэсэнд очдог.
Системийн консолын тохиргооноос гарах
Exit гэдгийг сонгоод Enter дээр дарвал суулгацын дараах тохиргоогоо үргэлжлүүлэх хэсэгт очино.
Цагийн бүсийг тохируулах Машиныхаа цагийн бүсийг тохируулснаар тухайн бүсийн цагтай холбогдолтой өөрчлөлтүүд автоматаар хийгдэх давуу талтай байдаг. Жишээн дээр, Америкийн Нэгдсэн Улсын Eastern буюу зүүн хэсгийн цагийн бүсийг тохируулж байна. Таны тохируулга байгаа газраасаа шалтгаалж өөр байх болно. User Confirmation Requested Would you like to set this machine's time zone now? [ Yes ] No &gui.yes; гэж сонгоод Enter дарвал цагийн бүсийг тохируулах болно. User Confirmation Requested Is this machine's CMOS clock set to UTC? If it is set to local time or you don't know, please choose NO here! Yes [ No ] Машиныхаа цагийн тохируулгаасаа хамаарч &gui.yes; эсвэл &gui.no; гэдгийг сонгоод Enter дарна ( мэдэхгүй бол &gui.no; гэдгийг сонгоорой ) .
Оршин буй бүсээ сонгох
Тохирсон бүсээ сумтай товч хэрэглэж сонгоод Enter дээр дарна.
Оршин буй улсаа сонгох
Тохирох улсаа сонгоод Enter дээр дарна.
Цагийн бүсээ сонгох
Сумтай товч хэрэглэж тохирсон цагийн бүсээ сонгоод Enter дээр дарна. Confirmation Does the abbreviation 'EDT' look reasonable? [ Yes ] No Цагийн бүсийн товчлол нэрийг лавлаж асуух хэсэг гарч ирдэг. Хэрэв уг товчлол нь танд тохирч байвал Enter дарж суулгацын дараах тохиргоог цааш нь үргэлжлүүлээрэй.
Линукс тохиромж User Confirmation Requested Would you like to enable Linux binary compatibility? [ Yes ] No &gui.yes; гэж сонгоод Enter дээр дарвал Линуксийн програмууд FreeBSD дээр ажиллах боломжтой болдог. Суулгац нь Линукстай тохиромжтой ажиллуулах нэмэлт багцыг нэмдэг. Хэрэв та FTP-р суулгаж байгаа бол машин интернэт уруу холбогдох хэрэгтэй болно. Заримдаа алсад буй ftp байрлалд Линуксийн тохиромжийн файлууд байхгүй байдаг. Гэвч үүнийг сүүлд суулгах боломжтой. Хулганы тохиргоо Энэ тохиргоо нь таныг 3 товчтой хулганаар, програм болон консолд текст тасдаж сануулах болон буулгах боломж өгдөг. Хэрэв 2 товчит хулгана хэрэглэж байгаа бол &man.moused.8; гарын авлагаас лавлаж хэрхэн гурван товчтой хулгана болгон ажиллуулж болдгийг харж болно. Энэ жишээн дээр USB биш төрлийн хулганы тохируулгыг харуулж байна (PS/2 эсвэл COM портоор холбогддог хулгана): User Confirmation Requested Does this system have a PS/2, serial, or bus mouse? [ Yes ] No &gui.yes; гэж PS/2, цувааа эсвэл bus буюу шугаман төрлийн хулганыг сонгох юм уу эсвэл &gui.no; гэж USB төрлийн хулганыг сонгоод Enter товч дээр дараарай.
Хулганы холбогдох төрлийг сонгох нь
Сумтай товч ашиглан Type гэж сонгоод Enter дарна.
Хулганы холбогдох төрлийг тохируулах
Энэ жишээнд хэрэглэгдэж байгаа хулгана PS/2 төрлийнх бөгөөд анхдагч Auto буюу автомат гэсэн тохируулга таарч байдаг. Энэ холбогдох төрлийг нь өөрчлөнө гэвэл сумтай товч ашиглан сонгоорой. Дараа нь &gui.ok;-г гэрэлтүүлж сонгогдсон эсэхийг магадлаад Enter дээр дарж энэ цэснээс гарах болно.
Хулганы холбогдох портыг нь сонгох
Сумтай товч ашиглан Port цэсийг сонгоод Enter дээр дарна.
Хулганы портыг тохируулах
Энэ системд PS/2 төрлийн хулгана хэрэглэгдэж байгаа болохоор анхдагч тохируулга болох PS/2 сонгогдсон байдаг. Портыг солихын тулд сумтай товч ашиглаж сонгоод Enter дээр дараарай.
Хулганы Daemon буюу далд чөтгөрийг идэвхжүүлэх нь
Эцэст нь сумтай товч ашиглаад Enable буюу идэвхжүүл гэж сонгоод Enter товч дээр дарж хулганыг ажиллуулагч далд чөтгөрийг ажиллуулж эхэлдэг.
Хулганы далд чөтгөрийг шалгах
Хулганаа дэлгэцэн дээр хөдөлгөж шалгаж үзэх хэрэгтэй. Хэрэв зүгээр байх юм бол &gui.yes; гэж сонгоод Enter дарна. Хэрэв үгүй бол хулгана зөв тохируулагдаагүй байна гэсэн үг — тийм болохоор &gui.no; гэж сонгоод өөр тохируулга хийж турших хэрэгтэй. Exit буюу гарах гэдгийг сумтай товчоор очиж сонгоод Enter дээр дарж суулгацын дараах тохируулга уруу буцаж очиж үргэлжлүүлнэ.
Програмын багц суулгах Багцууд нь урьдчилан хөрвүүлэгдсэн програмууд бөгөөд програм суулгах хамгийн эвтэйхэн арга юм. Үзүүлэх журмаар нэг багцыг суулгах явцыг энд харуулав. Хэрэв шаардлагатай бол нэмэлт багцууд мөн давхар суугддаг. Суулгасны дараа sysinstall-г нэмэлт багц суулгахад хэрэглэж болно. User Confirmation Requested The FreeBSD package collection is a collection of hundreds of ready-to-run applications, from text editors to games to WEB servers and more. Would you like to browse the collection now? [ Yes ] No &gui.yes; гэж сонгоод Enter дарвал багц програмуудыг сонгох цонхонд очих болно:
Багцын төрлийг сонгох
Зөвхөн тухайн үед сонгогдсон байгаа суулгацын төрөл дээр байгаа багцууд харуулагдах болно. Хэрэв All гэж сонговол, байгаа бүх багцыг харж болно. Сумтай товч ашиглан сонгоод Enter дээр дараарай. Байгаа бүх багцууд сонгогдож болохоор танд харуулагдах болно:
Багц сонгох
Энд харуулснаар bash бүрхүүл сонгогдсон байна. Space товч ашиглаж суулгахыг хүссэн бүх багцаа сонгоорой. Сонгох бүрд дэлгэцийн доод хэсэгт багцны товч тайлбар гардаг. Tab товчоор сонгогдсон багц болон &gui.ok;, ба &gui.cancel; сонголтуудын хооронд дамжиж болно. Суулгахаар хүссэн багцаа сонгож дууссаны дараа Tab товч дарж &gui.ok; гэж сонгоод Enter дээр дарж багц сонгох цэс рүү буцаж очдог. Зүүн ба баруун товчоор бас &gui.ok; ба &gui.cancel;-н хооронд сэлгэж болно. Энэ аргаар та бас &gui.ok; гэж сонгоод Enter дээр дарж багц сонгох хэсэгт буцаж очиж бас болно.
Багц суулгах
Tab юм уу эсвэл сумтай товч ашиглан [ Install ] гэж сонгоод Enter дарах хэрэгтэй. Таны сонгосон багцуудыг танд харуулж суулгахыг хүсэж байгааг тань лавлаж асуух болно:
Багц суулгалтын лавлалт
&gui.ok; гэж сонгоод Enter дарж багц суулгалтыг гүйцэтгэдэг. Суулгах явцын мэдэгдлүүд суулгаж дуустал танд харуулагддаг. Хэрэв ямар нэг алдаа гарвал тэмдэглэж авах хэрэгтэй. Багц суулгасны дараа сүүлийн тохиргоог хийдэг. Та багц суулгаж дууссан ч гэсэн сүүлийн тохируулгыг хийхийн тулд Install гэдгийг бас дарж болно.
Хэрэглэгч/Бүлэг нэмэх Суулгацын явцад та хамгийн багадаа нэг хэрэглэгчийн эрх нээх хэрэгтэй бөгөөд, энэ эрхээрээ root эрх хэрэглэлгүйгээр системдээ нэвтэрч болно. root хуваалт нь голдуу тун бага хэмжээтэй байдаг болохоор root эрхээр програм ажиллуулбал түргэн дүүрдэг. Хамгийн хэцүү хүндрэлийг доор мэдүүлж байна: User Confirmation Requested Would you like to add any initial user accounts to the system? Adding at least one account for yourself at this stage is suggested since working as the "root" user is dangerous (it is easy to do things which adversely affect the entire system). [ Yes ] No &gui.yes; гэж сонгоод Enter дарж шинэ хэрэглэгч нэмэх болно.
User буюу хэрэглэгч гэж сонгоно
Сумтай товч хэрэглэн User гэж сонгоод Enter дээр дарна.
Хэрэглэгчийн мэдээллийг оруулах
Tab товч хэрэглэн талбаруудад дамжин оруулга хийх бүр доор харуулсан тайлбарууд талбар бүрд харуулагдах болно: Login ID Хэрэглэгчийн нэвтрэх шинэ нэр(заавал шаардлагатай). UID Уг хэрэглэгчийн ID дугаар (хоосон орхивол автоматаар сонгогдох болно). Group Уг хэрэглэгчийн хамрагдах бүлгийн нэр (хоосон орхивол автоматаар сонгогдох болно). Password Тухайн хэрэглэгчийн нууц үг (энэ талбарт тун анхааралтай оруулах хэрэгтэй!). Full name Хэрэглэгчийн бүтэн нэр (дэлгэрэнгүй мэдээлэл). Member groups Энэ хэрэглэгчийн хамрагдаж болох бүлгүүд (өөрөөр хэлбэл хандаж болох бүлгүүд). Home directory Хэрэглэгчийн эхлэл сан (хоосон орхивол автоматаар сонгогдох болно ). Login shell Хэрэглэгчийн холбогдох бүрхүүл (хоосон орхивол анхдагч бүрхүүл сонгогдох болно. Өөрөөр хэлбэл, /bin/sh). Жишээн дээр bash-г суулгасан болохоор, /bin/sh гэдгийг /usr/local/bin/bash гэж орлуулж болно. Суугдаагүй бүрхүүл хэрэглэвэл систем уруугаа нэвтэрч чадахгүй болно. BSD ертөнцөд хамгийн өргөн хэрэглэдэг бүрхүүл бол C бүрхүүл бөгөөд /bin/tcsh гэж олддог. Мөн энэ хэрэглэгч нь wheel бүлэг рүү нэмэгдсэн бөгөөд ингэснээр root эрхүүдтэй супер хэрэглэгч болох боломжтой болно. Хэрэв та оруулсан мэдээллээ зөв боллоо гэж бодож байгаа бол &gui.ok; дээр дарахад хэрэглэгч ба бүлэг нэмэх цонх дахин харуулагддаг:
Хэрэглэгч ба бүлэг зохицуулах хэсгээс гарах
Хэрэгцээтэй бол энэ үед бүлэг нэмж болно. Хэрэв шаардлага гарвал суулгацын дараа sysinstall (&os;-н 5.2-с бага хувилбарт /stand/sysinstall гэж буй) ашиглан нэмж болно. Хэрэв та хэрэглэгч нэмж дууссан бол сумтай товч ашиглан Exit гэж сонгоод Enter дээр дарж суулгацаа үргэлжлүүлээрэй.
<username>root</username> нууц үг оруулах Message Now you must set the system manager's password. This is the password you'll use to log in as "root". [ OK ] [ Press enter or space ] Enter дээр дарж root нууц үг оруулна. Нууц үгийг хоёр удаа зөв оруулах ёстой. Мартахааргүй нууц үг оруулаарай гэж сануулах нь илүүдэх байх. Таны оруулсан нууц үгийг давтаж харуулах юм уу эсвэл одоор дүрсэлж харуулахгүй болохыг сануулж байна. New password: Retype new password : Нууц үгийг амжилттай оруулсны дараа суулгац цаашаагаа үргэлжлэх болно. Суулгацаас гарах Хэрэв та одоо нэмэлт сүлжээний тохиргоо юм уу эсвэл ямар нэгэн өөр тохиргоо хийхийг хүсвэл, та яг одоо юм уу эсвэл суулгасны дараа sysinstall (&os;-н 5.2-с доошхи хувилбарт /stand/sysinstall гэж буй ) ашиглаж суулгана. User Confirmation Requested Visit the general configuration menu for a chance to set any last options? Yes [ No ] Сумтай товчоор &gui.no; гэж сонгоод Enter дээр дарж үндсэн суулгацын цэс рүү буцах болно.
Суулгацаас гарах
Сумтай товчоор [X Exit Install] гэдгийг сонгон Enter дээр дарна. Танаас гарах гэж буйг тань лавлаж асуух болно: User Confirmation Requested Are you sure you wish to exit? The system will reboot (be sure to remove any floppies/CDs/DVDs from the drives). [ Yes ] No Хэрэв уян дискнээс эхлүүлсэн бол &gui.yes; гэж сонгоод уян дискийг авах хэрэгтэй. CDROM хөтлөгч нь машиныг шинээр ачаалагдах хүртэл түгжигдсэн байдаг болохоор ачаалагдах үед CDROM-с гаргах хэрэгтэй (аль болох түргэн). Систем одоо шинээр ачаалагдах бөгөөд ямар нэгэн алдаа гарахыг ажиглах хэрэгтэй. Дэлгэрэнгүйг -с үзнэ үү.
Том Рөүдс Хувь нэмэр болгон оруулсан Сүлжээний үйлчилгээний нэмэлт тохиргоо Сүлжээний үйлчилгээнүүдийг тохируулах нь, энэ талын мэдлэггүй шинэ хэрэглэгчдэд нэлээн хатуу боорцог мэт санагддаг. Сүлжээний тохиргоог хийж интернэт хэрэглэнэ гэдэг бол &os;-г оруулаад орчин үеийн үйлдлийн системүүдэд маш чухал үйлдэл бөгөөд ингэж сурах явцдаа &os;-н сүлжээтэй холбоотой нэмэлт боломжуудыг ойлгож авдаг. Суулгацын явцад энэ үйлдлийг хийхээсээ өмнө, хэрэглэгч нь хэрэглэх үйлчилгээнийхээ тухай тодорхой ойлголттой байх ёстой. Сүлжээний үйлчилгээнүүд нь, сүлжээгээр ямар нэгэн оруулга хүлээж авдаг програмуудыг хэлж байгаа юм. Эдгээр програмуудыг эвдэлж сөнөөдөг төрлийнх биш байлгах гэж маш их хичээсэн байдаг. Харамсалтай нь програмчид төгс биш байдаг болохоор сүлжээний үйлчилгээнд байгаа ямар нэг цоорхой нүх хорхойг довтлогчид ашиглан муу юманд хэрэглэдэг. Та зөвхөн өөрийнхөө мэддэг болон хэрэгтэй сүлжээний үйлчилгээгээ идэвхжүүлэх нь чухал. Хэрэв танд эргэлзээтэй байгаа бол, уг үйлчилгээг хэрэгцээтэй болох хүртлээ хорьсон байх нь дээр байдаг. Та үүнийг сүүлд sysinstall ашиглаад юм уу эсвэл /etc/rc.conf файлын тусламжтайгаар хэзээд идэвхжүүлж болно. Networking тохируулгыг сонгоход доор дурдсантай төстэй цэсийг үзүүлэх болно:
Сүлжээний дээд түвшний тохиргоо
Эхний тохиргоо Interfaces буюу сүлжээний төхөөрөмжийн талаар бид өмнө нь хэсэгт үзсэн болохоор энд алгаслаа. AMD сонголтыг сонгосноор BSD automatic mount буюу автоматаар таньж холбох хэрэгслийг нэмж өгдөг. Энэ нь голдуу NFS холболт (өмнө тайлбарласан буй) ашиглах үед, алсад буй файл системийг таньж холбоход хэрэглэгддэг. Ямар нэгэн онцгой тохируулга энд шаардлагагүй. Дараагийн тохируулга, AMD Flags сонголт. Хэрэв энэ сонгогдвол жижиг цэстэй цонх үсэрч гарч ирдэг бөгөөд ямар AMD тохиргоо хийхийг зааж өгдөг. Уг цэсэнд анхдагч тохируулгууд нь заагдчихсан байдаг: -a /.amd_mnt -l syslog /host /etc/amd.map /net /etc/amd.map сонголт нь анхдагч таньж холбох байршлыг зааж өгдөг бөгөөд энэ тохиолдолд /.amd_mnt гэсэн байна. сонголт анхдагч log буюу бүртгэл файлыг зааж өгдөг боловч хэрэв syslogd хэрэглэгдэж байгаа бол бүх бүртгэж бичих үйлдлүүд системийн log daemon буюу далд ажилладаг бүртгэл бичигч чөтгөр уруу илгээгддэг. /host сан нь алсад буй компьютерийн экспортолсон файлуудыг таньж холбох санг илэрхийлж байхад, /net сан нь IP хаягаас экспортлогдсон файлуудыг таньж холбох санг зааж өгч байна. /etc/amd.map файл нь AMD-н экспортын анхдагч тохируулгуудыг заасан байна. FTP anonymous Anon FTP сонголт нь anonymous буюу нэр үл мэдэгдэгч FTP холболтыг зөвшөөрдөг. Үүнийг сонгосноор, уг машиныг нэр нь үл мэдэгдэгч холболт хүлээж авдаг FTP сервер болгож байна. Энэ сонголтыг дагаад үүсэх нууцлал болон аюулгүй байдлыг бодох хэрэгтэй. Өөр цэс үүсэж аюулгүй байдалтай холбоотой нөхцлүүд болон тохируулгын талаар сануулга өгдөг. Gateway тохируулга нь өмнө тайлбарласны дагуу машиныг хэрхэн сүлжээний хаалга болгож тохируулах тохиргоонуудыг санал болгодог. Энэ хэсэгт та өмнө нь суулгацын үед санамсаргүй хүсэлгүйгээр тохируулснаа Gateway сонголт ашиглаж буцааж болно. Inetd сонголтоор өмнө тайлбарласан &man.inetd.8; далд чөтгөрийг тэр чигээр нь хорьж болно. Mail сонголтоор системийн андагч MTA буюу Mail Transfer Agent буюу захиа дамжуулагч агентийг тохируулдаг. Энэ сонголтыг сонгох үед дараах цэс харуулагддаг:
Анхдагч MTA-г сонгох
Та энэ хэсэгт, суулгах анхдагч MTA-г сонгох гэж байна. MTA бол системийн хэрэглэгчид уруу юм уу эсвэл интернэтэд байгаа хэрэглэгчид уруу захиа илгээгч энгийн сервер билээ. Sendmail-г сонгосноор, та &os;-н анхдагч бөгөөд алдаршиж тархсан sendmail серверийг суулгах болно. Sendmail local сонголт нь sendmail-г анхдагч MTA болгож суулгах боловч интернэтээс ирж байгаа захиануудыг хүлээж авахгүйгээр тохируулдаг. Бусад сонголтууд болох Postfix болон Exim нар нь Sendmail-тэй ижил үүрэг гүйцэтгэдэг. Тэд хоёулаа захиа илгээдэг бөгөөд зарим хэрэглэгчид sendmail-н оронд MTA болгож хэрэглэж болдог. MTA-г сонгосны дараа юм уу эсвэл MTA-г сонголгүйгээр цаашлах үед, NFS client тохируулгыг хийх сүлжээний тохируулгын цэс гарч ирдэг. NFS client сонголт нь системийг NFS сүлжээгээр сервертэй холбоход хэрэглэгддэг. NFS сервер нь NFS протокол ашиглан, файл системийг сүлжээгээр бусад машинд хандах боломж өгдөг. Хэрэв энэ нь дангаараа ажилладаг машин бол, энэ сонголтыг сонгохгүйгээр үлдээж болно. Систем танаас нэмэлт тохируулга хийхийг шаардаж магадгүй; сервер хэрэглэгч хоёрын тохиргооны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хэсгээс харна уу. Саяны сонголтын доор нь NFS server-н тохируулга байгаа бөгөөд системийг NFS сервер болгоход хэрэглэгдэнэ. Энэ хэсэгт RPC буюу алсад буй компьютерт програм ажиллуулагч үйлчилгээг эхлүүлэх тохиргоо хийдэг. RPC нь компьютер болон програм хоёрын хоорондох холболтыг зохицуулахад хэрэглэгддэг. Түүний дараа Ntpdate гэсэн сонголт байгаа ба энэ нь цаг тохируулах үүрэгтэй. Хэрэв үүнийг сонговол, дараах цэс танд харуулагдана:
Ntpdate тохиргоо
Энэ хэсэгт, өөртөө хамгийн ойрхон буй серверийг сонгох хэрэгтэй. Ойрхон сервер сонгосноор, таны цагийн тохиргоог хол байгаа сервер уруу мэдээлэл авах гэж цаг алдалгүйгээр илүү нарийвчлалтай хийх боломж ихсэнэ. Дараагийн сонголт бол PCNFSD юм. Энэ сонголт net/pcnfsd багцыг Портын цуглуулгаас суулгадаг. Энэ нь Microsoft-н &ms-dos; зэрэг таньж бүртгэн нэвтрэх үйлчилгээ хийж чаддаггүй үйлдлийн системүүдэд NFS таньж нэвтрүүлэх үйлчилгээг санал болгодог тун хэрэгтэй систем юм. Та одоо жаахан доош нь гулгуулж дараагийн сонголтуудыг харах хэрэгтэй:
Доод түвшний сүлжээний тохируулга
&man.rpcbind.8;, &man.rpc.statd.8;, болон &man.rpc.lockd.8; хэрэгслүүд бүгдээрээ Remote Procedure Calls (RPC) буюу алс компьютерт процедур ажиллуулагчид хэрэглэгдэнэ. rpcbind хэрэгсэл NFS сервер болон хэрэглэгчийн хоорондох холболтыг зохицуулдаг бөгөөд NFS серверийг зөв ажиллаж байх нөхцөл шаарддаг. rpc.statd далд чөтгөр нь өөр компьютер дээр буй rpc.statd далд чөтгөртэй харилцаж төлөв байдлыг хянаж байдаг. Мэдээлэгдэх ёстой төлөв байдлууд нь /var/db/statd.status файлд хадгалагаж байгаа. Дараагийн сонголт нь rpc.lockd бөгөөд энэ нь сонгогдвол файлуудыг түгжих үйлдлийг хангаж өгдөг. Энэ голдуу rpc.statd-тэй хэрэглэгддэг бөгөөд ямар компьютер ямар файлыг хорихыг хүсэж байна, хэр давтамжтай хүсэж байгаа зэргийн төлвийг хянаж байдаг. Сүүлийн хоёр сонголт нь дибаг хийхэд маш гайхамшигтай байдаг боловч эдгээр нь NFS сервер болон хэрэглэгч зөв ажиллахад шаардлагагүй. Цааш нь харвал Routed сонголт буй. Энэ нь дамжуулга хийгч далд чөтгөр юм. &man.routed.8; хэрэгсэл нь сүлжээний дамжуулах хүснэгтийг удирдаж multicast дамжуулагчдыг олж хүсэлтийн дагуу сүлжээн дэх физик холболттой машинд өөрийнхөө дамжуулах хүснэгтийг нийлүүлж байдаг. Энэ хэрэгсэл нь голдуу дотоод сүлжээндээ хаалганы үүрэг гүйцэтгэж байгаа машинд хэрэглэгддэг. Үүнийг сонговол цэс гарч ирэн уг хэрэгслийн байрлах анхдагч байршлыг асуудаг. Уг цэсэн дээр анхдагч байршил нь аль хэдийнээ сонгогдсон байдаг болохоор шууд Enter дарж болно. Танд дахин өөр цэс харуулагдах бөгөөд, энэ үед танаас routed далд чөтгөрийг ажиллууллах нэмэлт сонголт оруулахыг асуудаг. Анхдагч сонголт нь байдаг бөгөөд үргэлж энэ сонголттойгоо харуулагдах болно. Дараагийн тохиргооны сонголт бол Rwhod бөгөөд хэрэв энэ сонгогдвол, системийн эхлэн ачаалах үед &man.rwhod.8; далд чөтгөрийг ажиллуулдаг. rwhod хэрэгсэл нь сүлжээгээр байнга системийн мэдээнүүдийг цацах, эсвэл consumer горимдоо байгаа бол уг мэдээнүүдийг цуглуулж байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.ruptime.1; юм уу &man.rwho.1;-н гарын авлагаас харж болно. Жагсаалтын сүүлийн өмнөх сонголт бол &man.sshd.8;далд чөтгөр юм. Энэ нь OpenSSH-д зориулсан, нууцлалын хувиргууртай бүрхүүлийн сервер бөгөөд энгийн хэрэглээнд байдаг telnet болон FTP серверүүдийн оронд хэрэглэхийг санал болгодог. sshd сервер нь нэг компьютераас нөгөө уруу нууцлалын хувиргалттай холболт тогтоож байдаг. Эцэст нь TCP Extensions сонголт байгаа. Энэ хэрэв сонгогдвол, RFC 1323 болон RFC 1644-д заасан байдаг TCP өргөтгөлийг идэвхжүүлдэг. Ихэнх компьютер дээр энэ нь сүлжээний хурдыг ихэсгэдэг ч гэсэн зарим холболтыг унагаж болзошгүй. Энэ нь зөвхөн дангаараа ажилладаг серверт санал болгогдож байдаг. Ингээд та сүлжээнийхээ үйлчилгээнүүдийг тохируулж дууслаа. Та хамгийн дээд талын X Exit уруу гүйлгэж дараагийн тохиргоо уруу орон үргэлжлүүлж болох бөгөөд эсвэл X Exit-ийг хоёр удаа сонгон дараа нь [X Exit Install]-г сонгон sysinstall-с гарч болно.
&os; эхлэн ачаалалт &os;/&arch.i386; машин дээрх FreeBSD-н эхлэн ачаалалт Хэрэв бүх зүйл амжилттай болсон бол дэлгэцэн дээр тань мэдэгдлүүд урсаж өнгөрөөд нэвтрэх хэсэгт тулж ирэх болно. Урсаж өнгөрсөн мэдэгдлүүдийг эргэж харахын тулд Scroll-Lock товчийг дараад PgUp болон PgDn товчоор дээш доош нь гулгуулдаг. Scroll-Lock товчийг дахин дарснаар нэвтрэх хэсэгт буцаж ирдэг. Бүх мэдэгдэл харуулагдахгүй байх нөхцөл үүсвэл (түр хадгалагчийн хэмжээнээс болж) сүүлд нь тушаал өгдөг горим дээр dmesg тушаалаар харж болдог. Суулгацын үед нэмж оруулсан хэрэглэгчийн нэр болон нууц үгээр нэвтэрч орох хэрэгтэй (энэ тохиолдолд rpratt гэж буй). Шаардлага гараагүй бол root эрхээр орохоос сэргийлэх хэрэгтэй. Ердийн эхлэн ачаалах үеийн мэдэгдэл (хувилбарын тухай хэсгийг оруулалгүйгээр): Copyright (c) 1992-2002 The FreeBSD Project. Copyright (c) 1979, 1980, 1983, 1986, 1988, 1989, 1991, 1992, 1993, 1994 The Regents of the University of California. All rights reserved. Timecounter "i8254" frequency 1193182 Hz CPU: AMD-K6(tm) 3D processor (300.68-MHz 586-class CPU) Origin = "AuthenticAMD" Id = 0x580 Stepping = 0 Features=0x8001bf<FPU,VME,DE,PSE,TSC,MSR,MCE,CX8,MMX> AMD Features=0x80000800<SYSCALL,3DNow!> real memory = 268435456 (262144K bytes) config> di sn0 config> di lnc0 config> di le0 config> di ie0 config> di fe0 config> di cs0 config> di bt0 config> di aic0 config> di aha0 config> di adv0 config> q avail memory = 256311296 (250304K bytes) Preloaded elf kernel "kernel" at 0xc0491000. Preloaded userconfig_script "/boot/kernel.conf" at 0xc049109c. md0: Malloc disk Using $PIR table, 4 entries at 0xc00fde60 npx0: <math processor> on motherboard npx0: INT 16 interface pcib0: <Host to PCI bridge> on motherboard pci0: <PCI bus> on pcib0 pcib1: <VIA 82C598MVP (Apollo MVP3) PCI-PCI (AGP) bridge> at device 1.0 on pci0 pci1: <PCI bus> on pcib1 pci1: <Matrox MGA G200 AGP graphics accelerator> at 0.0 irq 11 isab0: <VIA 82C586 PCI-ISA bridge> at device 7.0 on pci0 isa0: <ISA bus> on isab0 atapci0: <VIA 82C586 ATA33 controller> port 0xe000-0xe00f at device 7.1 on pci0 ata0: at 0x1f0 irq 14 on atapci0 ata1: at 0x170 irq 15 on atapci0 uhci0: <VIA 83C572 USB controller> port 0xe400-0xe41f irq 10 at device 7.2 on pci0 usb0: <VIA 83C572 USB controller> on uhci0 usb0: USB revision 1.0 uhub0: VIA UHCI root hub, class 9/0, rev 1.00/1.00, addr 1 uhub0: 2 ports with 2 removable, self powered chip1: <VIA 82C586B ACPI interface> at device 7.3 on pci0 ed0: <NE2000 PCI Ethernet (RealTek 8029)> port 0xe800-0xe81f irq 9 at device 10.0 on pci0 ed0: address 52:54:05:de:73:1b, type NE2000 (16 bit) isa0: too many dependant configs (8) isa0: unexpected small tag 14 fdc0: <NEC 72065B or clone> at port 0x3f0-0x3f5,0x3f7 irq 6 drq 2 on isa0 fdc0: FIFO enabled, 8 bytes threshold fd0: <1440-KB 3.5" drive> on fdc0 drive 0 atkbdc0: <keyboard controller (i8042)> at port 0x60-0x64 on isa0 atkbd0: <AT Keyboard> flags 0x1 irq 1 on atkbdc0 kbd0 at atkbd0 psm0: <PS/2 Mouse> irq 12 on atkbdc0 psm0: model Generic PS/2 mouse, device ID 0 vga0: <Generic ISA VGA> at port 0x3c0-0x3df iomem 0xa0000-0xbffff on isa0 sc0: <System console> at flags 0x1 on isa0 sc0: VGA <16 virtual consoles, flags=0x300> sio0 at port 0x3f8-0x3ff irq 4 flags 0x10 on isa0 sio0: type 16550A sio1 at port 0x2f8-0x2ff irq 3 on isa0 sio1: type 16550A ppc0: <Parallel port> at port 0x378-0x37f irq 7 on isa0 ppc0: SMC-like chipset (ECP/EPP/PS2/NIBBLE) in COMPATIBLE mode ppc0: FIFO with 16/16/15 bytes threshold ppbus0: IEEE1284 device found /NIBBLE Probing for PnP devices on ppbus0: plip0: <PLIP network interface> on ppbus0 lpt0: <Printer> on ppbus0 lpt0: Interrupt-driven port ppi0: <Parallel I/O> on ppbus0 ad0: 8063MB <IBM-DHEA-38451> [16383/16/63] at ata0-master using UDMA33 ad2: 8063MB <IBM-DHEA-38451> [16383/16/63] at ata1-master using UDMA33 acd0: CDROM <DELTA OTC-H101/ST3 F/W by OIPD> at ata0-slave using PIO4 Mounting root from ufs:/dev/ad0s1a swapon: adding /dev/ad0s1b as swap device Automatic boot in progress... /dev/ad0s1a: FILESYSTEM CLEAN; SKIPPING CHECKS /dev/ad0s1a: clean, 48752 free (552 frags, 6025 blocks, 0.9% fragmentation) /dev/ad0s1f: FILESYSTEM CLEAN; SKIPPING CHECKS /dev/ad0s1f: clean, 128997 free (21 frags, 16122 blocks, 0.0% fragmentation) /dev/ad0s1g: FILESYSTEM CLEAN; SKIPPING CHECKS /dev/ad0s1g: clean, 3036299 free (43175 frags, 374073 blocks, 1.3% fragmentation) /dev/ad0s1e: filesystem CLEAN; SKIPPING CHECKS /dev/ad0s1e: clean, 128193 free (17 frags, 16022 blocks, 0.0% fragmentation) Doing initial network setup: hostname. ed0: flags=8843<UP,BROADCAST,RUNNING,SIMPLEX,MULTICAST> mtu 1500 inet 192.168.0.1 netmask 0xffffff00 broadcast 192.168.0.255 inet6 fe80::5054::5ff::fede:731b%ed0 prefixlen 64 tentative scopeid 0x1 ether 52:54:05:de:73:1b lo0: flags=8049<UP,LOOPBACK,RUNNING,MULTICAST> mtu 16384 inet6 fe80::1%lo0 prefixlen 64 scopeid 0x8 inet6 ::1 prefixlen 128 inet 127.0.0.1 netmask 0xff000000 Additional routing options: IP gateway=YES TCP keepalive=YES routing daemons:. additional daemons: syslogd. Doing additional network setup:. Starting final network daemons: creating ssh RSA host key Generating public/private rsa1 key pair. Your identification has been saved in /etc/ssh/ssh_host_key. Your public key has been saved in /etc/ssh/ssh_host_key.pub. The key fingerprint is: cd:76:89:16:69:0e:d0:6e:f8:66:d0:07:26:3c:7e:2d root@k6-2.example.com creating ssh DSA host key Generating public/private dsa key pair. Your identification has been saved in /etc/ssh/ssh_host_dsa_key. Your public key has been saved in /etc/ssh/ssh_host_dsa_key.pub. The key fingerprint is: f9:a1:a9:47:c4:ad:f9:8d:52:b8:b8:ff:8c:ad:2d:e6 root@k6-2.example.com. setting ELF ldconfig path: /usr/lib /usr/lib/compat /usr/X11R6/lib /usr/local/lib a.out ldconfig path: /usr/lib/aout /usr/lib/compat/aout /usr/X11R6/lib/aout starting standard daemons: inetd cron sshd usbd sendmail. Initial rc.i386 initialization:. rc.i386 configuring syscons: blank_time screensaver moused. Additional ABI support: linux. Local package initialization:. Additional TCP options:. FreeBSD/i386 (k6-2.example.com) (ttyv0) login: rpratt Password: RSA болон DSA түлхүүрүүдийг үүсгэх явц нь удаан машин дээр хэсэг хугацаа авч магадгүй. Энэ явц нь зөвхөн суулгацын дараах анхны эхлэн ачаалах үед л хийгддэг. Дараагийн ачаалах үед хийгддэггүй болохоор хурдан байх болно. Хэрэв Х сервер тохируулагдаад анхдагч график орчин сонгогдсон байгаа бол, startx гэсэн тушаалаар тэдгээрийг ажиллуулж болно. &os;/&arch.alpha; машин дээрх FreeBSD-н эхлэн ачаалалт Alpha Суулгац дууссан бол, FreeBSD-г эхлүүлэхийн тулд SRM тушаал оруулах мөрөнд доор дурдсаныг бичнэ: >>>BOOT DKC0 Энэ нь уг машинд тухайн бичсэн дискнээс эхлэн ачаалахыг зааж өгч байна. Цаашдаа FreeBSD-г автоматаар эхлүүлдэг болгохын тулд дараах тушаалыг өгөх хэрэгтэй: >>> SET BOOT_OSFLAGS A >>> SET BOOT_FILE '' >>> SET BOOTDEF_DEV DKC0 >>> SET AUTO_ACTION BOOT Эхлэн ачаалагдах явц нь &i386; машиныхтай ойролцоо ижил (гэх бүр ижил биш) байх болно. FreeBSD-г унтраах Үйлдлийн системийг зөв унтраах нь тун чухал. Шууд хүч хэрэглэн унтрааж болохгүй. Эхлээд su гэсэн тушаал оруулаад root нууц үгээ бичиж өгөн супер хэрэглэгч болох хэрэгтэй. Энэ нь зөвхөн тухайн хэрэглэгч wheel бүлэгт хамаарагдсан үед биелнэ. Эсвэл root хэрэглэгч болж нэвтрэх хэрэгтэй. Ингээд shutdown -h now тушаалыг оруулна. The operating system has halted. Please press any key to reboot. Унтраах тушаал өгсний дараа Please press any key to reboot буюу дурын товч дарж шинээр ачаална уу гэсэн мэдэгдэл гарсан үед унтраах нь зөв юм. Хэрэв шууд унтраалгүйгээр ямар нэгэн товч дарвал систем шинээр ачаалагдах болно. Та мөн Ctrl Alt Del товчлуурын хослол хэрэглэн шинээр ачаалж болох боловч, ердийн үед энэ нь тийм ч их хэрэглэгддэг арга биш.
Хүндрэл тулгарвал суулгац хүндрэл тулгарвал Дараах хэсэгт хүмүүсийн мэдээлсний дагуу тэдэнд тулгарч байсан энгийн хүндрэлийн тухай авч хэлэлцэх болно. Мөн энэ хэсэгт &ms-dos; эсвэл &windows; үйлдлийн системийг FreeBSD-тэй хамт хэрхэн нэг компьютерт суулгаж ачаалах тухай хүмүүсийн асуусан асуулт болон хариултыг агуулсан буй. Хэрэв буруу тийшээ эргээд эхэлбэл юу хийх хэрэгтэй вэ Компьютерийн төрлөөс хамааран бүх юмыг 100% цэвэр гүйцэтгэж болохгүй ч гэсэн хэрэв ямар нэгэн зүйл буруу болбол, та хэд хэдэн арга хэмжээг авч чадна. Таны FreeBSD-ийн хувилбарт зориулсан Тоног төхөөрөмжийн тэмдэглэл баримтаас таны төхөөрөмжийг дэмжсэн эсэхийг нь шалгах хэрэгтэй. Хэрэв таны төхөөрөмж дэмжигдсэн мөртлөө хүндрэл гарвал, та өөрсчөн тохируулсан цөм бүтээх шаардлагатай болно. Энэ нь GENERIC цөмд байхгүй төхөөрөмжүүдийн дэмжлэгийг нэмэх боломжийг танд олгох болно. Ачаалагч дискэн дээр буй цөм нь таны төхөөрөмжүүдийг IRQ-үүд, IO хаяг, мөн DMA суваг зэрэг тохиргоог үйлдвэрээс зааж өгсөн анхныхаа утгатайгаа байгаа гэж авч үздэг. Хэрэв таны төхөөрөмжийн тохиргоо өөрчлөгдсөн бол тэдгээр зүйлсийг &os; хаанаас олж болохыг хэлэхийн тулд та цөмийн тохиргоогоо засварлаж дахин бүтээх хэрэгтэй болно. Мөн залгаж туршигдаагүй төхөөрөмжүүд сүүлд залгагдаад туршигдах үед алдаа үүсгэх тохиолдол гардаг. Ийм үед хүндрэлтэй байгаа төхөөрөмжийн драйвер буюу таниулагч файлуудыг нь хорих хэрэгтэй. Ихэнх суулгацын хүндрэлүүд нь төхөөрөмжийн үйлдвэрээс гаргасан сүүлийн үеийн таниулагч файлуудыг нь татаж авч суулгаснаар илаарших нөхцөл бүрддэг бөгөөд ялангуяа motherboard буюу эх хавтан дээр иймэрхүү үзэгдэл их гардаг. Эх хавтангийн үйлдвэрээс гаргасан програмыг ер нь BIOS гэж нэрлэдэг ба бараг бүх үйлдвэрүүд өөрсдийн гэсэн вэб хуудастай бөгөөд уг програмыг хэрхэн сүүлийн үеийн хэлбэрт шинэчлэх тухай мэдээлэл болон файлууд агуулж байдаг. Ихэнх үйлдвэрлэгчид нь, ямар нэгэн ноцтой хүндрэл гарахаас зайлсхийж хүндтэй нөхцөл үүсээгүй бол BIOS-г шинэчилж хэрэггүй гэж зөвлөдөг. Шинэчлэх явц амжилтгүй болох нөхцөл нь BIOS цахилгаан схемд ноцтой эвдрэл гаргаж болзошгүйг анхаарна уу. &ms-dos; болон &windows;-н файл системийг хэрэглэх нь &os; нь одоогийн байдлаар Double Space™ програмаар шахсан файл системийг дэмждэггүй. Тийм болохоор, хэрэв ийм төрлийн файл системд хандахаар бол эхлээд уг файл системийн шахалтыг задлаад, дараа нь файл уруу хандах хэрэгтэй. Задлах энэ үйлдэл нь Compression Agent програмыг Start> Programs > доторх System Tools цэснээс гүйцэтгэгдэж болно. &os; нь &ms-dos; дээр үндэслэгдсэн файл системүүдийг (FAT16 ба FAT32) дэмждэг. Ийм файл систем рүү хандахдаа &man.mount.msdosfs.8; тушаалыг холбогдох параметртай нь хэрэглэдэг. Энэ хэрэгслийн ерөнхий хэрэглэх бичлэг нь: - &prompt.root; mount_msdosfs /dev/ad0s1 /mnt + &prompt.root; mount -t msdosfs /dev/ad0s1 /mnt Энэ жишээн дээр, &ms-dos; файл систем нь эхний дискний эхний хуваалт дээр байрласныг харуулж байна. Мэдээж таны систем дээр янз бүр байх бөгөөд dmesg болон mount тушаалуудын гаралтын мэдээллийг харах хэрэгтэй. Эдгээр тушаалууд нь дискний хуваалтын тухай хангалттай мэдээллийг өгч чаддаг. Өргөтгөсөн &ms-dos; файл системүүд нь голдуу &os;-н суусан хуваалтын дараа байдаг. Өөрөөр хэлбэл, дискний хуваалтын дугаар нь &os;-н суусан хуваалтын дугаараас их байна. Жишээ нь, эхний &ms-dos; хуваалт /dev/ad0s1 дээр, &os; хуваалт /dev/ad0s2 дээр, өргөтгөсөн &ms-dos; хуваалт /dev/ad0s3 дээр гэж байрласан байж болно. Зарим хүнд энэ нь үл ойлгогдохоор байж болох юм. NTFS хуваалтыг бас таниулан холбохдоо өмнөхтэй ижил аргаар &man.mount.ntfs.8; тушаал хэрэглэж болно. Алдааг олж засварлахтай холбоотой асуултууд болон хариултууд Миний систем ачаалж тоног төхөөрөмж шалгаж байх үедээ гацах юм уу эсвэл суулгах үед хачин ажиллаад байна, эсвэл уян дискний хөтчийг шалгахгүй байна. &os; 5.0 болон түүнээс сүүлийн хувилбарууд нь системийн ACPI үйлчилгээг ачаалах явцад илрүүлсэн бол түүнийг i386, amd64 болон ia64 тавцангууд дээр өргөнөөр ашигладаг. Харамсалтай нь ACPI драйвер болон системийн эх хавтан ба BIOS-д алдаанууд байсаар байгаа билээ. Гуравдагч шатны ачаалагч дуудагч дээр hint.acpi.0.disabled тохиргоог тохируулснаар ACPI-ийн хэрэглээг хааж болдог: set hint.acpi.0.disabled="1" Энэ нь систем ачаалах тоолонд өөрчлөгдөх учир /boot/loader.conf файлд hint.acpi.0.disabled="1" мөрийг нэмж өгөх шаардлагатай. Ачаалагч дуудагчийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэсгээс олж болно. &os;-г суулгасны дараа хатуу дискнээс анх удаагаа ачаалах гэхэд цөм дуудагдаж миний тоног төхөөрөмжийг шалгасан боловч иймэрхүү мэдээлэл гаргаад зогсоод байна: changing root device to ad1s1a panic: cannot mount root Юу болохоо больчихсон бэ? Би юу хийх вэ? Ачаалахад тусламж маягаар bios_drive:interface(unit,partition)kernel_name гэж гарсан зүйл юу вэ? Ачаалах диск системийн эхний диск биш тохиолдолд гардаг асуудал аль эртнийх байдаг. BIOS нь &os;-д өөр дугаарлах аргыг хэрэглэдэг бөгөөд аль дугаар нь алинтай таардгийг зөвөөр тохируулах төвөгтэй байдаг. Ачаалах диск нь систем дээр эхний диск биш бол &os;-д түүнийг олоход тусламж хэрэгтэй болдог. Энд хоёр нийтлэг тохиолдол байдаг бөгөөд аль ч тохиолдолд та &os;-д root файлын систем хаана байгаа хэлж өгөх шаардлагатай. Та BIOS-ийн дискний дугаар, дискний төрөл болон тэр төрөлд зориулсан &os;-ийн дискний дугаарыг зааж өгөн үүнийг хийж болно. Эхнийх нь та хоёр IDE дисктэй бөгөөд диск бүр өөр өөрийн IDE шугамнууд дээр мастер болон тохируулагдсан байх ба &os;-г хоёр дахь дискнээс ачаалахыг хүсэж байгаа тохиолдол юм. BIOS нь эдгээрийг диск 0 болон диск 1 гэж хардаг бол &os; нь тэдгээрийг ad0 болон ad2 гэж хардаг. &os; нь ad төрлийн BIOS диск 1 дээр байгаа бөгөөд &os;-ийн дискний дугаар нь 2 юм. Тэгэхээр та ингэж хэлж өгөх хэрэгтэй-: 1:ad(2,a)kernel Хэрэв та анхдагч шугаман дээр боол дисктэй бол дээр дурдсан нь шаардлагагүй юм (тэгээд бас маш буруу юм). Хоёр дахь нь та систем дээрээ нэг буюу түүнээс олон IDE дискнүүдтэй бөгөөд SCSI дискнээс ачаалах тохиолдол юм. Энэ тохиолдолд &os;-ийн дискний дугаар нь BIOS-ийн дискний дугаараас бага байдаг. Хэрэв хоёр IDE дисктэй бөгөөд бас SCSI дисктэй бол SCSI диск нь da төрлийн BIOS диск 2 ба &os;-ийн дискний дугаар 0 байна. Тэгэхээр та: 2:da(0,a)kernel гэж &os;-д систем дэх эхний SCSI диск болох BIOS диск 2-оос ачаалахыг хүсэж байгаагаа хэлж өгнө. Хэрэв танд зөвхөн нэг IDE диск байсан бол дээрхийн оронд та '1:'-ийг харах байсан билээ. Та ашиглах зөв утгуудыг тодорхойлсныхоо дараа стандарт текст засварлагч ашиглан /boot.config файлд бичиж өгсөн шигээ тушаалыг хийж өгч болно. Өөрөөр зааварлаагүй л бол &os; нь энэ файлын агуулгыг boot: хүлээх мөрний анхдагч хариулт болгон ашиглах болно. &os;-г суулгасны дараа хатуу дискнээс анх удаагаа ачаалах гэхэд ачаалах цэсэн дээр Ачаалагч Менежерийн хүлээх мөр зөвхөн F?-г хэвлээд ачаалалт цааш үргэлжлэхгүй байна. Таныг &os;-г суулгаж байхад хатуу дискний геометр Хуваалтын засварлагч дээр буруу тохируулагдсан байна. Хуваалтын засварлагч уруу буцаж ороод өөрийн хатуу дискний жинхэнэ геометрийг зааж өгөх хэрэгтэй. Та зөв геометртэйгээр &os;-г эхнээс нь дахин суулгах шаардлагатай. Хэрэв та өөрийн машины хувьд зөв геометрийг ерөөсөө олж чадахгүй байгаа бол ийм зөвлөгөө өгье: дискний эхэнд жижиг DOS хуваалт суулгаад дараа нь &os;-г суулгах хэрэгтэй. Суулгалтын програм нь DOS хуваалтыг харж түүнээс зөв геометрийг олж авахыг оролддог. Ингэснээр энэ нь ихэвчлэн ажилладаг билээ. Дараах зааврыг зөвлөхөө больсон бөгөөд энд лавлагааны зориулалтаар оруулав:
Хэрэв та (ирээдүйд) DOS, Линукс эсвэл бусад үйлдлийн системтэй нийцтэй байх эсэх нь хамаагүй цэвэр &os; сервер эсвэл ажлын станц суулгаж байгаа бол &os; нь хамгийн эхний сектороос эхлээд сүүлийн сектор хүртэл бүхэл дискийг ашигладаг стандарт бус тохируулгыг сонгож бүхэл дискийг (хуваалтын засварлагч дээр `A') ашиглах сонголт бас танд байдаг. Энэ нь геометрийн бүх л тооцооллыг орхих боловч дискэн дээр &os;-ээс өөр бусад үйлдлийн системийг хэзээ ч ажиллуулахгүй гэж тооцоогүй л бол зарим талаараа хязгаарлагдмал байдаг.
Систем миний &man.ed.4; сүлжээний картыг олсон боловч device timeout гэсэн алдаа гарсаар байх юм. Таны карт /boot/device.hints файл дээр зааснаас өөр IRQ-г ашиглаж байж магадгүй юм. ed драйвер нь анхдагчаар `soft' буюу зөөлөн тохиргоог (DOS дээр EZSETUP-ийг ашиглан оруулсан утгуудыг) ашигладаггүй боловч хэрэв таныг интерфэйсийн хувьд -1-г зааж өгөх юм бол програм хангамжийн тохиргоог ашиглах болно. Карт дээр байгаа жижиг шилжүүлэгчийг тогтсон буюу хатуу тохиргоо руу (шаардлагатай бол цөмийн тохиргоонуудыг өөрчлөн) тохируулах юм уу эсвэл зөвлөгөөг hint.ed.0.irq="-1" гэж IRQ-г -1 болгож тохируулан зааж өгөх хэрэгтэй. Энэ нь цөмд зөөлөн тохиргоог ашиглахыг хэлж өгөх болно. Өөр нэг шалтгаан нь таны карт IRQ 2-той хуваалцсан IRQ 9 дээр байж (ялангуяа IRQ 2-г ашигладаг VGA карттай бол) байнга асуудал болж байдаг байж болох юм. Та аль болох IRQ 2 эсвэл 9-ийг ашиглах ёсгүй юм.
Валентино Вашетто Хамтарч бэлтгэсэн Суулгацын нэмэлт гарын авлага Энэ хэсэгт FreeBSD-г хэрхэн онцгой тохиолдолд суулгах талаар өгүүлэх болно. FreeBSD-г дэлгэц юм уу гар үгүй систем дээр суулгах нь суулгац headless буюу толгойгүй (serial console) serial console Энэ төрлийн суулгацыг FreeBSD-г суулгаж байгаа машин нь дэлгэцгүй юм уу тэр байтугай дэлгэцийн залгуургүй байдаг учраас headless install буюу толгойгүй суулгац гэж нэрлэдэг. Яаж ингэж болдог юм бол? гэж та гайхаж байвал, serial console буюу цуваа консол хэрэглэснээр ийм суулгац хийж болдог. Цуваа консолоор өөр машиныг дэлгэц болон гар болгож ашиглаж болдог. Үүнийг гүйцэтгэхийн тулд дээр заасан зааврын дагуу суулгац уян дискийг бэлдэх хэрэгтэй. Энэ уян дискийг өөрчилж цуваа консолоос эхлэн ачаалахын тулд дараах алхмуудыг биелүүлэх хэрэгтэй: Эхлэн ачаалагч уян дискнүүдийг цуваа консол уруу холбогдохыг зөвшөөрөх mount Хэрэв та урьд нь уян дискнээс эхлэн ачаалж байсан бол, FreeBSD нь ердийн энгийн суулгацын горимоор эхлэн ачаалах болно. Гэхдээ бид нар суулгацаа цуваа холболт уруу орж эхлүүлэх ёстой билээ. Ингэхийн тулд FreeBSD уруу boot.flp дискийг &man.mount.8; тушаал ашиглаж таниулж холбох хэрэгтэй. &prompt.root; mount /dev/fd0 /mnt Одоо та уян дискээ таниулж холбосон болохоор /mnt сан уруу орох хэрэгтэй: &prompt.root; cd /mnt Энд одоо цуваа консолоос хэрхэн эхлэн ачаалах тохируулга эхэлж байна. Та эхлээд boot.config нэртэй файл үүсгээд тэрэн дотроо /boot/loader -h гэж бичих хэрэгтэй. Ингэснээр та цуваа консолоос эхлэн ачаалах болно гэж тохируулж байна. &prompt.root; echo "/boot/loader -h" > boot.config Ингээд та уян дискээ зөв тохируулчихсан учраас таниулсан дискээ &man.umount.8; тушаалаар буцааж салгах хэрэгтэй: &prompt.root; cd / &prompt.root; umount /mnt Одоо та уян дискээ дискний төхөөрөмжөөс авч болно. Null-modem кабелиар холбох null-modem кабел Та одоо хоёр машинаа null-modem кабелиар холбох хэрэгтэй. Уг хоёр машины цуваа холболтын залгууранд нь тус тусад нь залгах хэрэгтэй. Ердийн цуваа залгуур энэ тохиолдолд ажилладаггүй бөгөөд дундаа сэлгэж залгагдсан null-modem залгуур танд хэрэгтэй. Суулгац эхлүүлэх гэж шинээр ачаалах Одоо суулгацаа эхлүүлэх цаг боллоо. boot.flp дискээ толгойгүй машиндаа хийгээд асаах хэрэгтэй. Толгойгүй машин уруугаа холбогдох cu тушаал Та одоо тэр машин уруугаа &man.cu.1; тушаал хэрэглэж холбогдох хэрэгтэй: &prompt.root; cu -l /dev/cuad0 &os; 5.X дээр /dev/cuad0-ийн оронд /dev/cuaa0-ийг ашиглана. Ингээд л боллоо! Та одоо нөгөө толгойгүй машинаа cu тушаалын хэсгээр удирдах боломжтой боллоо. Энэ хэсэгт таныг kern1.flp дискээ хийхийг шаардах бөгөөд дараа нь ямар төрлийн терминал хэрэглэхийг асуух болно. Тэр үед нь FreeBSD color console буюу өнгөт консол гэдгийг сонгоод цааш нь суулгацаа үргэлжлүүлээрэй! Өөртөө зориулж тусгай суулгацын төхөөрөмж бэлдэх нь Дахин нуршихаас сэргийлж таны худалдаж авсан юм уу бэлдэж авсан CDROM эсвэл DVD нарыг FreeBSD диск гэж нэрлэв. Заримдаа танд өөрийн гэсэн өөрчилж тохируулсан FreeBSD суулгацын төхөөрөмжөөс суулгах хэрэг гарч болзошгүй. Энэ нь физик төхөөрөмж болох бичлэгт хальс юм уу эсвэл sysinstall дээр зааж өгсөн FTP хуудас эсвэл &ms-dos; хуваалтад буй файлаас суулгаж болзошгүй. Жишээ нь: Танд маш олон компьютер холбогдсон дотоод сүлжээ байгаа бөгөөд зөвхөн нэг л FreeBSD диск байж болох юм. Та дотоод FTP хуудас үүсгээд тэрэндээ FreeBSD дискээ байрлуулж, уг хуудаснаас бусад компьютерууд холбогдож суулгац хийж болохоор тохируулж болно. Танд FreeBSD диск байгаа боловч таны CD/DVD төхөөрөмж уг дискийг танихгүй харин &ms-dos;/&windows; дээр таньдаг байг. Та уг компьютерийнхаа DOS хуваалт дээрээ FreeBSD суулгацыг хуулаад дараа нь уг файл уруу FreeBSD-г суулгах үед хандаж болно. Таны суулгахыг хүссэн компьютерт CD/DVD төхөөрөмж болон сүлжээний картын аль нь ч байхгүй бөгөөд та зөвхөн Laplink-style цуваа юм уу зэрэгцээ холболтын кабелиар холбогдож гүйцэтгэж болно. Та FreeBSD суулгаж болдог бичлэгт хальс бэлдэж болно. Суулгацын CDROM үүсгэх FreeBSD төсөл нь хувилбар гаргах үедээ хамгийн багадаа хоёр ширхэг CDROM дүрсийг (ISO images буюу дискний дүрс) дэмжигдсэн архитектур бүрийн хувьд бэлтгэдэг. Хэрэв танд CD бичигч байвал эдгээр буулгац дүрсийг CD дээр буулган бичиж (шарж) болдог. Хэрэв танд CD бичигч болон хямд үнэтэй интернэт сайн холболт байвал энэ нь FreeBSD-г суулгах хамгийн амархан арга болно. Зөв ISO Images буюу буулгац дүрсийг татаж авах Хувилбар бүрд зориулсан ISO буулгац дүрсийг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/ISO-IMAGES-arch/version хаягаас юм уу эсвэл хуулбар толин тусгалуудаас татаж авч болно. Машины төрөл болон хувилбарыг arch болон version гэсэн хэсгүүдэд тус тусад нь орлуулж бичих хэрэгтэй. Уг сан нь дараах буулгац дүрснүүдийг агуулж байдаг: FreeBSD 5.<replaceable>X</replaceable> ISO буулгац дүрсний нэр болон агуулга Файлын нэр Агуулга version-RELEASE-arch-bootonly.iso FreeBSD цөмөөс эхлүүлж суулгацын хэсгийг эхлүүлэхэд хэрэглэгдэх бүх хэсэг буй. Энэ суулгаж болдог файлуудыг FTP юм уу бусад эх сурвалжаас татаж авч болно. version-RELEASE-arch-miniinst.iso FreeBSD-г суулгахад хэрэглэгдэх бүх юм бий. version-RELEASE-arch-disc1.iso &os;-г суулгахад хэрэгтэй бүх юм болон sysinstall дээр хэрэглэгдэх Repair буюу засварлахад хэрэглэгддэг live filesystem буюу амьд файл систем. version-RELEASE-arch-disc2.iso &os;-н бичиг баримт (&os; 6.2-оос өмнөх) болон дискэн дээр багтахаар нь шингээсэн гуравдагчдын бүтээсэн програмын багцууд. version-RELEASE-arch-docs.iso &os;-н бичиг баримт (&os; 6.2 болон түүнээс дараа үеийн).
Та bootonly ISO юм уу эсвэл нэгдүгээр диск хоёрын аль нэгийг татаж авах ёстой. Нэгдүгээр диск нь bootonly ISO дискний бүтцийг агуулж байдаг болохоор энэ хоёрыг хоёуланг татаж авч хэрэггүй. bootonly ISO-г интернэт холболт хямд газарт суулгах хэрэгтэй. Үүгээр та &os;-г суулгаад, дараа нь гуравдагч програмуудыг интернэтээр татаж авч суулгаж болно ( -с харна уу). Нэгдүгээр дискийг хийгээд &os;-г суулгах юм уу эсвэл дискэн дээр байгаа гуравдагчдын багц програмыг суулгана гэж сонгох хэрэгтэй. Бусад дискнүүд нь хэрэв танд хурдтай интернэт холболт байхгүй л бол тийм чухал шаардлагатай биш.
CD-нүүдийг бичих Та хуулбар дүрс нарыг дискэн дээр бичих хэрэгтэй. Хэрэв та энэ алхмыг өөр FreeBSD систем дээр гүйцэтгэж байгаа бол хэсгээс нэмэлт мэдээллийг үзэх хэрэгтэй ( болон хэсгүүдэд зарим нь буй). Хэрэв та энэ үйлдлийг өөр үйлдлийн систем дээр гүйцэтгэж байгаа бол, уг систем дээр байгаа CD бичигчээ удирддаг дурын програмыг нь ашиглаж бичих нь зүйтэй. Эдгээр дүрс нь стандарт ISO хэлбэрээр байгаа тул маш олон бичигч нар энэ төрлийг дэмждэг билээ.
Хэрэв өөрийн гэсэн FreeBSD хувилбар бүтээнэ гэх юм бол Хувилбарыг инженерчлэх мэдээллээс хараарай.
FreeBSD дисктэй дотоод FTP хуудас бэлтгэх нь суулгац сүлжээ FTP FreeBSD дискний зохион байгуулалт нь FTP хуудастайгаа ижил байрлуулагдсан буй. Ингэснээр танд дотоод FTP хуудас байгуулж сүлжээгээр FreeBSD-г суулгахад тун дөхөм болж өгдөг. FTP хуудас эрхэлж байх ёстой FreeBSD компьютерт CDROM төхөөрөмж байх шаардлагатай бөгөөд /cdrom санд таниулж холбосон байх ёстой. &prompt.root; mount /cdrom anonymous FTP эрх /etc/passwd дотор үүсгэх хэрэгтэй. Ингэхийн тулд &man.vipw.8; хэрэгслийг ашиглан /etc/passwd файлыг засварлахдаа дараах мөрийг нэмэх хэрэгтэй: ftp:*:99:99::0:0:FTP:/cdrom:/nonexistent /etc/inetd.conf дотор FTP service буюу үйлчилгээ зөвшөөрөгдсөн эсэхийг лавлах хэрэгтэй. Ингээд одоо таны компьютертай сүлжээгээр холбогдож чадах машин болгон суулгац эхлүүлэхийн тулд, суулгах төхөөрөмжөө сонгох цэснээс Other буюу бусад гэдгийг сонгоод цааш нь FTP гэж сонгон ftp://машины нэр гэж оруулах хэрэгтэй. Хэрэв таны FTP үйлчилгээг ашиглаж байгаа хэрэглэгчийн эхлэн ачаалах төхөөрөмж нь (голдуу уян диск байдаг) FTP дээр буй хувилбартай яг ижил хувилбар биш бол, sysinstall нь таны суулгацыг бүрэн гүйцэтгэж чаддаггүй. Хэрэв хувилбарууд ижил биш байсан ч гэсэн дарж бичихийг та хүсэж байгаа бол Options цэснээс distribution name буюу тархацын нэрийг any гэж бичих хэрэгтэй. Энэ арга нь галт ханаар хамгаалагдсан дотоод сүлжээнд бол найдвартай ажилладаг. Энэ FTP үйлчилгээгээ интернэтээр дамжуулан өөр машинд (таны дотоод сүлжээнээс гадуурх сүлжээнд буй компьютерт) санал болговол зарим компьютерийн сүлжээ эвдэгч хүмүүсийн анхаарлыг татаж эвгүй үр дүнд хүргэж болзошгүй. Хэрэв та нууцлалын маш сайн дадлагатай биш л бол ингэж гадуурх сүлжээнд ил гаргахаас болгоомжлохыг бид танд зөвлөж байна. Суулгацын уян дискийг бэлдэх нь суулгац уян дискнүүд Хэрэв таны компьютер өөр дэмжлэггүйгээс болоод юм уу эсвэл та юмыг хүндрүүлж хийхийг хүссэнээс ч болоод юм уу, суулгацыг уян дискнээс суулгах ёстой бол (энэ аргыг хэрэглэхгүй байхыг санал болгож байна), та эхлээд уян дискнүүдийг суулгацад бэлдэх ёстой. Хамгийн багадаа л гэхэд base (үндсэн түгээлт) санд буй хоёртын файлуудыг багтаахад шаардлагатай тооны 1.44 MБ-н дискнүүдийг бэлдэх ёстой. Хэрэв уян дискээ DOS-с бэлдэж байгаа бол &ms-dos;-н FORMAT командыг ашиглан дискнүүдийг шинэчилж бэлдэх ёстой. Хэрэв та &windows;-с бэлдэхээр бол, Explorer дээр дискийг форматлаж болдог ( A: төхөөрөмж дээр хулганы баруун товчийг дараад Format цэсийг сонгоорой). Үйлдвэрээс урьдчилан бэлтгэж цэвэрлэсэн дискэнд итгэж болохгүй шүү. Найдвартай байхын тулд тэдгээрийг дахин цэвэрлэх хэрэгтэй. Сүүлийн үед маш олон хэрэглэгчид зөв цэвэрлэж янзлаагүй дискнээсээ болж маш их алдаа гарлаа гэж мэдээлсэн учраас бид ингэж танд анхааруулж байгаа билээ. Хэрэв та уян дискээ DOS файл систем дээр биш харин өөр FreeBSD машин дээр бэлтгэж байсан ч гэсэн цэвэрлэх нь зөв санаа гэдгийг дахин сануулмаар байна. Та bsdlabel болон newfs тушаалуудыг ашиглаж UFS файлын систем суулгахыг хүсвэл ( 3.5" 1.44 MБ диск дээр) дараах тушаалуудыг өгөх хэрэгтэй: &prompt.root; fdformat -f 1440 fd0.1440 &prompt.root; bsdlabel -w -r fd0.1440 floppy3 &prompt.root; newfs -t 2 -u 18 -l 1 -i 65536 /dev/fd0 Дараа нь дискээ таниулаад жирийн файл систем шиг бичиж болно. Уян дискнүүдээ цэвэрлэж бэлтгэсний дараа файлуудаа хуулах хэрэгтэй. Тархцын файлууд нь зохицох зорилгоор тааруулж хуваагддаг бөгөөд таван ширхэг 1.44 MБ диск дээр багтахаар тохируулагдсан байдаг. Бүх уян диск болгондоо багтах хэмжээгээр нь тулгаж хуулах зарчмаар түгээлтийн бүх файлуудыг багтааж хуулах хэрэгтэй. Тархац бүр уян диск дээр : a:\base\base.aa, a:\base\base.ab гэх мэтчилэн хуулагдах ёстой. Түгээлтийг татаж аван нийлүүлэх үедээ хичнээн нэмэлт хэсгүүдийг хайхаа мэдэхийн тулд суулгалтын програм уншдаг учраас base.inf файл нь base цуглуулгын эхний уян дискэнд орох ёстой. Суулгацын явцад суулгах төхөөрөмжөө сонгох Media цэс гарах үед Floppy цэсийг сонгоод цаашаагаа суулгацаа үргэлжлүүлээрэй. &ms-dos; хуваалтаас суулгах нь суулгац MS-DOS оос &ms-dos; хуваалтаас суулгацыг бэлтгэхийн тулд, уг хуваалтын эх хэсэг дээр freebsd нэртэй сан үүсгэж дотор нь түгээлтийн файлуудыг хуулах хэрэгтэй. Жишээ нь, c:\freebsd. CDROM юм уу FTP хуудсанд байсан файлуудын сангийн бүтэц нь уг сан доторхтой ижил байх ёстой бөгөөд хуулахын тулд DOS-н xcopy тушаалыг ашиглан CD-с хуулаарай. Жишээ нь, FreeBSD-н хамгийн бага суулгацыг гүйцэтгэхийн тулд: C:\> md c:\freebsd C:\> xcopy e:\bin c:\freebsd\bin\ /s C:\> xcopy e:\manpages c:\freebsd\manpages\ /s Энд C: дискийг сул зайтай гэж үзсэн бөгөөд E: диск дээр CDROM-г таниулсан гэж авч үзэв. Хэрэв танд CDROM төхөөрөмж байхгүй бол тархац файлыг ftp.FreeBSD.org -с татаж авч болно. Тархац бүр өөрсдийн сан дотроо байгаа бөгөөд, жишээ нь, base тархац &rel.current;/base/ сан дотор буй. &ms-dos;-с суулгахыг хүссэн тархац болгоныг (хэрэв танд хангалттай сул зай байгаа л бол) c:\freebsd сан дотор хуулах хэрэгтэй бөгөөд — зөвхөн хамгийн багаар суулгах зориулалттай файлууд л BIN сан дотор байх шаардлагатай. Суулгацын бичлэг тууз бэлтгэх нь суулгац QIC/SCSI бичлэгт туузнаас Бичсэн туузнаас суулгах нь FTP юм уу CDROM-с суулгаснаас хамаагүй амархан арга байж болох юм. Суулгац програм нь бичлэг дээр tar хэлбэрээр нэгтгэж бичигдсэн байх ёстой. Суулгахыг хүссэн тархцаа авсны дараа туузан дээр шахаж бичих хэрэгтэй: &prompt.root; cd /freebsd/distdir &prompt.root; tar cvf /dev/rwt0 dist1 ... dist2 Суулгацыг гүйцэтгэх явцдаа туузан дээр түр зуур хэрэглэхээр (сонголтоос хамаарч) туузан дээрх файлуудыг бүхлээр нь хуулахад багтаахаар сул зайг үлдээх ёстой. Шуурхай санамсаргүй хандалт хийгдэж болдоггүй учраас туузан дээр их хэмжээний сул зай бэлэн байлгах шаардлага гардаг юм. Суулгацыг эхлүүлэх үед уян дискнээс эхлүүлэхээсээ өмнө туузыг төхөөрөмж рүү нь хийсэн байх ёстой. Ингэхгүй бол суулгац олохгүй байх магадлалтай. Сүлжээгээр суулгахаасаа өмнө суулгац сүлжээ цуваа холболт (SLIP эсвэл PPP) суулгац сүлжээ зэрэгцээ холболт (PLIP) суулгац сүлжээ Ethernet Сүлжээгээр суулгах гурван төрлийн арга бий. Эдгээр нь Ethernet сүлжээ (стандарт Ethernet төхөөрөмж), Цуваа холболт (SLIP эсвэл PPP) эсвэл Зэрэгцээ холболт (PLIP (laplink кабель)) юм. Сүлжээний картаа ашиглаж интернэт суулгах арга бол мэдээж хамгийн сайн сонголт байх болно! FreeBSD нь ихэнх сүлжээний картуудыг дэмжиж таньдаг бөгөөд Hardware Notes буюу төхөөрөмжийн тухай мэдээлэл хэсэгт дэмждэг картуудыг (мөн тэдгээрт шаардагдах тохируулгатай нь) жагсаасан буй. Хэрэв та аль нэгэн дэмжигдсэн PCMCIA сүлжээний карт хэрэглэж байвал зөөврийн компьютераа асаахаасаа өмнө нь залгаарай. Харамсалтай нь одоогоор PCMCIA төрлийн картуудыг явцын дунд шууд залгаж хараахан чадахгүй байгаа билээ. Та мөн сүлжээнийхээ IP хаягаа салгаж ангилсан netmask буюу сүлжээний шүүлт хаягтай нь хамт мэдэж байх ёстой. Хэрэв та PPP холболт ашиглаж холбогдож байгаа бол, ISP газраас тань автоматаар хаяглалт хийдэг болохоор тогтмол зааж өгсөн IP хаяг бүү зоож тохируулаарай. Таны сүлжээ тохируулагч тань ямар ямар тохируулга шаардлагатайг танд мэдэгдэх байх. Хэрэв та IP хаяг биш харин ямар нэгэн серверийн нэр оруулж тохируулах ёстой бол, танд бас name server буюу серверүүдийн нэрүүдийг зохицуулагч серверийн нэрийг мөн магадгүй gateway серверийн хаягийг бас оруулах хэрэгтэй болох байх (хэрэв та PPP хэрэглэж байгаа бол энэ нь таны интернэтээр хангагч байгууллагын тань IP хаяг байх ёстой). Хэрэв та HTTP проксигоор дамжин FTP-нээс суулгац хийх ёстой бол, та мөн проксигийн хаягийг оруулж өгөх хэрэгтэй. Хэрэв та эдгээр олон асуултанд хариулж мэдэхгүй байгаа тохиолдолд, сүлжээ тохируулагчаасаа юм уу эсвэл ISP-аасаа суулгацаа эхлүүлэхээсээ өмнө лавлаж асуух нь чухал. SLIP-р холбох нь цуваа холболтын залгуураар нэг компьютерийг өөр компьютертай холбодог явцуу арга юм. SLIP суулгац нь утсан холбоогоор залгах боломжгүй болгож зөвхөн шууд залгасан залгуураар л залгагдах болно. Энэ боломж нь хэрэв SLIP-ийг хэрэглэж болохоор үед л РРР тохируулгаар хэрэгждэг. Хэрэв та модем хэрэглэж байгаа бол PPP таны бараг цорын ганц сонголт байх болов уу. Суулгацаа бүр эхлүүлэхээсээ өмнө интернэт хөтлөгч байгууллага уруугаа холбогдох мэдээллээ сайн бэлтгэж авсан байх хэрэгтэй. Хэрэв та ISP руугаа PAP эсвэл CHAP хэрэглэж холбогддог бол (өөрөөр хэлбэл, ISP уруугаа ямар нэгэн скрипт буюу гүйцэтгэдэг бичлэг хэрэглэлгүйгээр &windows;-с холбогдож байвал), ppp-н тушаал оруулах мөрөнд dial гэж оруулахад болно. Өөр тохиолдолд, PPP хэрэглэж утасдах горим нь тун энгийн терминал үйлчилгээгээр хангагдсан байдаг болохоор, та ISP руугаа модемондоо тохирсон AT тушаал хэрэглэж холбогдох хэрэгтэй. Хэрэглэгчийн ppp бүртгэлийн гарын авлага эсвэл FAQ буюу байнга асуудаг асуулт хариулт хэсгээс нэмэлт мэдээллийг харж болно. Хэрэв танд хүндрэл тулгарвал, set log local ... тушаал ашиглаж ерөнхий явцын бүртгэл бичлэгийг дэлгэцэн дээрээ зэрэг хянаж болно. Хэрэв та өөр FreeBSD (2.0-R эсвэл түүнээс дээшхи хувилбар) машин уруу шууд залгаж холбогдох боломжтой бол laplink зэрэгцээ кабелиар гүйцэтгэж болох юм. Зэрэгцээ холболтоор өгөгдөл нь цуваа холболтыг бодвол арай хурдан дамжигдах (50 кбайт/сек хүртэл) бөгөөд, ингэснээр илүү түргэн суулгацаа гүйцэтгэж болох юм. NFS-р суулгахаасаа өмнө суулгац сүлжээ NFS NFS суулгац бол харьцангуй хурдан шулуухан байдаг. NFS сервер дээрээ FreeBSD тархалтынхаа хуулбарыг хуулаад дараа нь суулгац гүйцэтгэх төхөөрөмжийг сонгох цэсэн дээр NFS гэж зааж өгөхөд болно. Хэрэв сервер зөвхөн заагдсан порт ашиглах ёстой бол (Sun төрлийн компьютерт энэ нь анхнаасаа заагдсан байдаг шиг), та Options цэсэн дээр NFS Secure сонголтыг сонгож тохируулаад суулгацаа цааш нь үргэлжлүүлээрэй. Хэрэв таны сүлжээний карт тийм сайн биш бөгөөд хурдан дамжуулалт хийдэггүйг та мэддэг бол NFS Slow гэдгийг бас сонгож тохируулаарай. NFS суулгацыг ажиллуулахын тулд сервер нь дэд санг таньдаг байх ёстой. Жишээ нь, хэрэв таны FreeBSD &rel.current; тархац: ziggy:/usr/archive/stuff/FreeBSD санд байгаа бол, ziggy нь /usr эсвэл /usr/archive/stuff гэх мэтчилэн дамжиж таниулах биш харин шууд /usr/archive/stuff/FreeBSD санг таньж байхаар тохируулагдах ёстой. FreeBSD-н /etc/exports файл дотор үүнийг тохируулахын тулд гэсэн сонголт оруулж өгдөг. Бусад NFS серверүүд өөр зохион байгуулалттай байж болох юм. Хэрэв та permission denied буюу хандах эрх зөвшөөрөгдөхгүй гэсэн мэдээлэл серверээс хүлээж авбал, та саяны сонголтыг оруулж өгөөгүй байна гэсэн үг юм.