diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/cutting-edge/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/cutting-edge/chapter.sgml
index 9873020aa7..1c98adb0c5 100644
--- a/mn_MN.UTF-8/books/handbook/cutting-edge/chapter.sgml
+++ b/mn_MN.UTF-8/books/handbook/cutting-edge/chapter.sgml
@@ -1,1672 +1,1672 @@
Жим
Мок
Бүтцийг дахин өөрчлөн зохион байгуулж зарим хэсгүүдийг шинэчилсэн
Жордан
Хаббард
Анхлан эхийг бичсэн
Поул-Хэннинг
Камп
Жон
Полстра
Ник
Клэйтон
Цагаанхүүгийн
Ганболд
Орчуулсан
Амжилт ололтын тэргүүнд
Ерөнхий агуулга
&os; нь өөрийн хувилбаруудын хооронд байнгын хөгжүүлэлтийн доор оршин тогтнож
байдаг. Амжилт ололтын тэргүүнд байхыг хүссэн хүн бүхэнд өөрийн системийг хамгийн
сүүлийн үеийн хөгжүүлэлтийн хэлбэрт оруулах хэд хэдэн хялбар арга байдаг.
Амжилт ололтын тэргүүнд байх нь хүн бүхэнд зориулагдаагүйг
анхаарна уу! Энэхүү бүлэг нь хөгжүүлэлтийн системийг дагахыг хүсэх эсвэл гаргасан
хувилбартай үлдэх эсэхийг шийдэхэд танд туслах болно.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
&os.stable; болон &os.current; хөгжүүлэлтийн салбаруудын
ялгаа.
CVSup,
CVS, эсвэл
CTM програмуудын тусламжтай өөрийн системийг
хэрхэн хамгийн сүүлийн хэлбэрт авчрах талаар.
Бүх үндсэн системийг make buildworld
(гэх мэт) ашиглан хэрхэн дахин бүтээж суулгах талаар.
Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай:
Өөрийн сүлжээний холболтыг зөв тохируулах ().
Нэмэлт гуравдагч програм хангамжуудыг
хэрхэн суулгахыг мэдэх ().
&os.current; vs. &os.stable;
-CURRENT
-STABLE
FreeBSD-ийн хоёр хөгжүүлэлтийн салбар байдаг: &os.current; болон
&os.stable;. Энэ хэсэгт эдгээр тус бүрийг тайлбарлаж өөрийн системийг тус
тусын модны хувьд хамгийн шинэ хэлбэрт байнга байлгах талаар тайлбарлах болно.
&os.current; эхлээд хэлэлцэгдэх бөгөөд дараа нь &os.stable;-ийн тухай
яригдах болно.
&os;-ийн одоо үеийн хэлбэрт байх нь
Та үүнийг уншихдаа &os.current; нь &os;-ийн хөгжүүлэлтийн
bleeding edge салбар буюу амжилт ололтын хамгийн тэргүүний
салбар
гэдгийг санаарай. &os.current; хэрэглэгчдийг техникийн өндөр
чадавхитай бөгөөд системийн хүнд хэцүү асуудлуудыг өөрсдөө шийдвэрлэх
чадвартай байна гэж тооцдог. Хэрэв та &os;-д анхлан суралцагч бол
үүнийг суулгахаасаа өмнө дахин сайн бодоорой.
&os.current; гэж юу вэ?
хормын агшны хувилбар
&os.current; нь &os;-ийн хамгийн сүүлийн үеийн ажлын эх юм.
Энэ нь хийгдэж байгаа ажлууд, туршилтын өөрчлөлтүүд болон програм хангамжийн
дараагийн албан ёсны хувилбарт байхгүй ч байж болох эсвэл байж ч болох
шилжилтийн аргуудыг багтаадаг. &os;-ийн олон хөгжүүлэгчид &os.current;-ийн
эх кодыг өдөр болгон эмхэтгэн хөрвүүлж байдаг боловч эхийг бүтээх боломжгүй үе бас
байдаг. Эдгээр асуудлууд нь боломжийн хэрээр хурдан шийдэгддэг боловч
&os.current; нь сүйрэл авчрах эсвэл тун их хүссэн ажиллагааг авчрах эсэх нь
та яг ямар агшинд эх кодыг татаж авснаас хамаарах юм!
&os.current; хэнд хэрэгтэй вэ?
&os.current; нь үндсэн 3 сонирхлын бүлэгт зориулагдан
хийгдсэн:
Эх модны зарим хэсэг дээр идэвхтэйгээр ажиллаж байгаа &os;-ийн хүрээний
гишүүд болон current буюу одоо үеийн хэлбэрт
байлгах нь
туйлын шаардлага болсон хүмүүст.
&os.current;-г аль болох ухаалаг байлгахыг хичээж асуудлуудыг шийдвэрлэхэд
цагаа зарах хүсэлтэй байдаг идэвхтэй тест хийгч &os;-ийн хүрээний гишүүд.
Эдгээр хүмүүс нь өөрчлөлтүүд болон &os;-ийн ерөнхий чиглэлд цаг үеийн
саналуудыг тусгахыг хүсэж тэдгээрийг шийдэх засваруудыг илгээдэг бас хүмүүс
юм..
Юу болж байгааг зөвхөн харж мэдэж байхыг хүссэн эсвэл одоо үеийн эхийг
лавлагааны зорилгоор ашиглахыг зөвхөн хүссэн хүмүүс (өөрөөр хэлбэл
ажиллуулах биш унших зорилгоор).
Эдгээр хүмүүс нь хааяа бас санал гаргаж кодонд хувь нэмэр оруулдаг.
&os.current; нь юу Биш вэ?
Та зарим нэг дажгүй шинэ боломж байгааг сонссон учраас бусдаас
түрүүлж урьдчилсан хувилбарын тэдгээр битүүдийг авах таны нэн тэргүүний
арга зам. Шинэ боломжийг авч эхэнд байна гэдэг нь та шинэ алдаанууд,
хорхойнуудыг бас авч эхэнд байна гэсэн үг юм.
Алдааны засваруудыг хурдан авах арга зам. &os.current;-ийн
өгөгдсөн дурын хувилбар нь илэрсэн алдаануудыг засахын хажуугаар бас
магадгүй шинэ алдаанууд бас гаргаж байдаг.
Аль ч үед албан ёсоор дэмжигдсэн
. Бид өөрсдийн
чадлын хирээр хууль ёсны
3 &os.current; бүлгийн
аль нэгэнд хүмүүст бодитоор туслахыг хичээдэг, гэхдээ бидэнд ердөө л
техникийн дэмжлэг үзүүлэх цаг байдаггүй.
Энэ нь бид хүмүүст туслах дургүй өөдгүй муухай хүмүүс учраас гэсэн үг
биш юм (хэрэв бид байгаагүй бол бид &os;-г хийж байхгүй байх байсан).
Бид ердөө л өдрийн хэдэн зуун захидлуудад хариулахын
хажуугаар FreeBSD дээр ажиллаж чаддаггүй!
&os;-г сайжруулах болон туршилтын кодон дээр тавигдсан маш олон
асуултуудад хариулах хоёр сонголтын эхнийхийг хөгжүүлэгчид сонгосон
юм.
&os.current; ашиглах нь
-CURRENT
ашиглах нь
&a.current.name; болон &a.cvsall.name; жагсаалтуудад элсэн орно уу.
Энэ нь зөвхөн сайн санаанаас гадна бас чухал
юм. Хэрэв та &a.current.name; жагсаалтад
ороогүй бол системийн одоогийн төлвийн талаар хүмүүсийн өгч байгаа санал
хүсэлтүүдийг харахгүй учраас бусдын аль хэдийн олоод шийдсэн маш их асуудлууд
дээр магадгүй та бүдрэн төөрөлдөж дуусах биз ээ. Бүр илүү чухал зүйл нь юу вэ гэвэл
таны системийн эрүүл мэндэд эгзэгтэй байж болох чухал мэдээнүүдээс та хоцрох
болно.
&a.cvsall.name; жагсаалт нь кодонд оруулсан өөрчлөлт бүрийн
бүртгэл оруулгыг болзошгүй сөрөг нөлөөнүүдийн талаар тохирсон мэдээллийн
хамтаар танд харах боломжийг олгодог.
Эдгээр жагсаалтууд эсвэл байгаа бусдын аль нэгэнд элсэхийн тулд
&a.mailman.lists.link; хаяг уруу орж элсэхийг хүссэн жагсаалтаа
сонгоорой. Дарааллын үлдсэн зааврууд тэнд байгаа болно.
&os;-ийн толин тусгалаас
эхийг авна. Та үүнийг хоёр аргаар хийж болно:
cvsup
cron
-CURRENT
CVSup ашиглан сүүлийн хэлбэрт аваачих
/usr/share/examples/cvsup санд байх
standard-supfile гэж нэрлэгдсэн
supfile-тай цуг
cvsup програм ашигла.
Энэ нь бүхэл цуглуулгыг нэг л удаа авч дараа нь зөвхөн өөрчлөгдсөнүүдийг
танд авах боломжийг олгодог хамгийн сайшаасан арга юм.
Олон хүмүүс cvsup-г cron-с
ажиллуулж өөрсдийн эхийг хамгийн сүүлийн хэлбэрт автоматаар
аваачдаг. Та дээр дурдсан жишээ supfile-г
өөрчлөн cvsup-г өөрийн орчны хувьд
тохируулах хэрэгтэй.
-CURRENT
CTM ашиглан сүүлийн хэлбэрт аваачих
CTM хэрэгслийг ашигла.
Хэрэв та маш муу холболттой (өндөр үнэтэй холболтууд эсвэл
зөвхөн цахим захидлын хандалт) бол CTM
нь сонголт болох юм. Гэхдээ энэ нь бөөн зовлон бөгөөд та эвдэрсэн
файлуудтай үлдэж болох юм. Энэ нь үүнийг ховор ашиглахад хүргэдэг бөгөөд
ингэснээр ажиллахгүй байх боломжийг нэлээн удаан хугацаагаар ихэсгэдэг.
Бид 9600 bps модем болон түүнээс хурдан холболттой хүмүүст
CVSup-г
ашиглахыг зөвлөдөг.
Хэрэв та эхийг зөвхөн харахаар биш ажиллуулахаар татаж авч байгаа бол
зөвхөн сонгосон хэсгүүдийг биш &os.current;-ийн бүх
эхийг татаж аваарай. Үүний шалтгаан нь эхийн төрөл бүрийн хэсгүүд нь бусад хаа нэгтээ байгаа
шинэчлэлтүүдээс хамаардаг бөгөөд зөвхөн хэсэг бүлэг эхийг хөрвүүлэхийг оролдох нь
таныг бараг л баталгаатайгаар асуудалтай учруулах болно.
-CURRENT
хөрвүүлэх
&os.current;-ийг хөрвүүлэхээсээ өмнө /usr/src
дахь Makefile-г анхааралтай уншина уу.
Эхний удаа та хамгийн багаар бодоход шинэчлэлтийн процессийн хэсэг болох шинэ цөмийг суулгаж ертенцийг дахин бүтээх хэсгээр
дамжих хэрэгтэй. &a.current; болон /usr/src/UPDATING
файлыг унших нь биднийг дараагийн хувилбар уруу шилжихэд заримдаа шаардлагатай
болдог бусад эхлүүлэх процедуруудын хувьд хамгийн сүүлийн мэдээлэлтэй байлгах
боломжийг бидэнд олгодог.
Идэвхтэй бай! Хэрэв та &os.current; ажиллуулж байгаа бол
түүний талаар таныг юу хэлэхийг ялангуяа хэрэв танд өргөжүүлэлт эсвэл
алдааны засваруудын талаар санал хүсэлт байвал түүнийг бид мэдэхийг
хүсдэг юм. Хавсаргасан кодтой санал хүсэлтүүдийг хамгийн их урам зоригтойгоор
хүлээн авдаг билээ!
&os;-ийн тогтвортой хэлбэрт байх нь
&os.stable; гэж юу вэ?
-STABLE
&os.stable; нь үндсэн хувилбарууд гардаг бидний хөгжүүлэлтийн салбар юм.
Өөрчлөлтүүд нь эхлээд тест хийгдэх зорилгоор &os.current; уруу ордог гэсэн
ерөнхий төсөөлөл/таамаглалтайгаар янз бүрийн зөвшөөрлөөр энэ салбар уруу
ордог. Энэ нь одоо болтол хөгжүүлэлтийн салбар
бөгөөд гэхдээ энэ нь ямар ч үед &os.stable;-д зориулагдсан эх нь ямар ч зорилгод
тохирч эсвэл тохирохгүй байж болно гэсэн үг юм. Энэ нь эцсийн хэрэглэгчид
зориулагдсан эх үүсвэр бус ердөө л өөр нэг инженерчлэлийн хөгжүүлэлтийн арга зам
юм.
&os.stable; хэнд хэрэгтэй вэ?
Хэрэв та FreeBSD-ийн хөгжүүлэлтийн процессод хувь нэмэр оруулах сонирхолтой,
энэ нь ялангуяа FreeBSD-ийн дараагийн гарах
хувилбартай холбоотой байдаг,
эсвэл юу болж байгааг мэдэж байх сонирхолтой байгаа бол та дараах
&os.stable;-г бодолцох хэрэгтэй.
Аюулгүй байдлын засварууд бас &os.stable; салбар уруу орж байдаг нь
үнэн боловч та үүнийг хийхийн тулд &os.stable;-г заавал дагах
хэрэггүй. FreeBSD-ийн аюулгүй байдлын
зөвлөмжүүд нь тухайн хувилбарт хамааралтай асуудлыг хэрхэн засах тухай
тайлбарладаг
Энэ нь бүр яг үнэн биш юм. Бид FreeBSD-ийн хуучин хувилбаруудыг
үргэлж дэмжиж чадахгүй, гэхдээ бид тэдгээрийг олон жилийн турш дэмжсээр
ирсэн. FreeBSD-ийн хуучин хувилбаруудын одоогийн аюулгүй байдлын бодлогын
бүрэн тайлбарыг http://www.FreeBSD.org/security/-с
үзнэ үү.
бөгөөд зөвхөн аюулгүй байдлын үүднээс бүхэл бүтэн хөгжүүлэлтийн салбарыг
дагаж байна гэдэг бас зөндөө олон хүсээгүй өөрчлөлтүүдийг авчрах
магадлалтай юм.
Бид &os.stable; салбар үргэлж хөрвүүлэгдэн эмхэтгэгдэж дандаа ажилладаг байлгахаар
чармайж байдаг боловч энэ нь баталгаатай биш юм. Нэмж хэлэхэд код нь &os.stable;-д
орохоосоо өмнө &os.current;-д хөгжүүлэгдэж байдаг боловч &os.current;-г
ашиглан ажиллуулдгаас илүү &os.stable;-г хүмүүс ажиллуулдаг болохоор
&os.current;-ийн хувьд илэрхий биш байсан алдаанууд болон булангийн тохиолдлууд
&os.stable;-д илрэх нь заримдаа зайлшгүй юм.
Эдгээр шалтгаануудаас болоод бид &os.stable;-г сохроор дагахыг танд
зөвлөдөггүй бөгөөд энэ нь
өөрийн хөгжүүлэлтийн орчиндоо кодыг эхлээд сайтар тест хийлгүйгээр
үйлдвэрлэлд (production) ашиглаж байгаа серверүүдээ &os.stable;
уруу шинэчлэхгүй байхад танд ялангуяа чухал ач холбогдолтой юм.
Хэрэв танд үүнийг хийх эх үүсвэрүүд байхгүй бол бид FreeBSD-ийн хамгийн сүүлийн үеийн
хувилбарыг ажиллуулж хоёртын шинэчлэлт хийх аргыг хувилбараас хувилбар уруу шилжихдээ
ашиглахыг танд зөвлөж байна.
&os.stable; ашиглах нь
-STABLE
ашиглах нь
&a.stable.name; жагсаалтад элсэн орно уу. Энэ нь
&os.stable;-д илэрч болох бүтээлтийн хамаарлууд эсвэл
тусгайлсан анхаарал шаардлагатай өөр бусад асуудлуудын талаар
танд мэдээлж байх болно. Хөгжүүлэгчид нь зарим нэг маргаантай засвар
эсвэл шинэчлэлийн талаар бодож байгаа талаараа бас энэ захидлын жагсаалтад
мэдээлдэг бөгөөд ийнхүү санал болгож байгаа өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд
ямар нэг асуудал байвал тэдэнд эргээд хариу өгөх боломж олгодог юм.
&a.cvsall.name; жагсаалт нь кодонд оруулсан өөрчлөлт бүрийн
бүртгэл оруулгыг болзошгүй сөрөг нөлөөнүүдийн талаар тохирсон мэдээллийн
хамтаар танд харах боломжийг олгодог.
Эдгээр жагсаалтууд эсвэл байгаа бусдын аль нэгэнд элсэхийн тулд
&a.mailman.lists.link; хаяг уруу орж элсэхийг хүссэн жагсаалтаа
сонгоорой. Дарааллын үлдсэн зааврууд тэнд байгаа болно.
Хэрэв та шинэ систем суулгаж &os.stable;-ээс бүтээсэн сар бүрийн хормын
агшны хувилбарыг түүн дээр ажиллуулахыг хүсэж байгаа бол дэлгэрэнгүй
мэдээллийн талаар
Хормын агшны хувилбарууд вэб хуудаснаас шалгана уу.
Үүнээс гадна хамгийн сүүлийн үеийн &os.stable; хувилбарыг
толин тусгалын хаягуудаас
татан авч суулгах боломжтой бөгөөд доор дурдсан заавруудыг дагаж
өөрийн системийг хамгийн сүүлийн үеийн &os.stable; эх код уруу
шинэчилж болох юм.
Хэрэв та &os;-ийн урдны хувилбар аль хэдийн ажиллуулж байгаа бөгөөд
эхээс шинэчлэхийг хүсэж байгаа бол &os;-ийн
толин тусгал хуудасаас хялбараар
хийж болно. Үүнийг хоёр аргаар хийж болно:
cvsup
cron
-STABLE
CVSup ашиглан сүүлийн хэлбэрт аваачих
/usr/share/examples/cvsup санд байх
standard-supfile гэж нэрлэгдсэн
supfile-тай цуг
cvsup програм ашигла.
Энэ нь бүхэл цуглуулгыг нэг л удаа авч дараа нь зөвхөн өөрчлөгдсөнүүдийг
танд авах боломжийг олгодог хамгийн сайшаасан арга юм.
Олон хүмүүс cvsup-г cron-с
ажиллуулж өөрсдийн эхийг хамгийн сүүлийн хэлбэр автоматаар
аваачдаг. Та дээр дурдсан жишээ supfile-г
өөрчлөн cvsup-г өөрийн орчны хувьд
тохируулах хэрэгтэй.
-STABLE
CTM ашиглан сүүлийн хэлбэрт аваачих
CTM хэрэгслийг ашигла.
Хэрэв танд Интернэт уруу холбогдсон хурдан хямд холболт байхгүй бол
энэ аргыг та ашиглах хэрэгтэй.
Гол нь хэрэв та эхэд хурдан, шаардлагын улмаас хандах хэрэгтэй болоод
холболтуудын зурвасын өргөн ач холбогдолгүй бол cvsup эсвэл
ftp ашиглаарай. Бусад тохиолдолд
CTM-г ашигла.
-STABLE
хөрвүүлэх нь
&os.current;-ийг хөрвүүлэхээсээ өмнө /usr/src
дахь Makefile-г анхааралтай уншина уу.
Эхний удаа та хамгийн багаар бодоход шинэчлэлтийн процессийн хэсэг болох шинэ цөмийг суулгаж ертенцийг дахин бүтээх хэсгээр
дамжих хэрэгтэй. &a.current; болон /usr/src/UPDATING
файлыг унших нь биднийг дараагийн хувилбар уруу шилжихэд заримдаа шаардлагатай
болдог бусад эхлүүлэх процедуруудын хувьд хамгийн сүүлийн мэдээлэлтэй байлгах
боломжийг бидэнд олгодог.
Өөрийн эхийг хамгийн сүүлийн хэлбэрт аваачих нь
Интернетийн (эсвэл цахим захидал) холболт ашиглан &os; төслийн эхүүдийн аль ч
хэсгийн хувьд эсвэл таны юу сонирхож байгаагаас хамааран бүх хэсгүүдийг
хамгийн шинэ байлгаж байх төрөл бүрийн аргууд байдаг. Бидний санал болгодог үндсэн
үйлчилгээнүүд бол Anonymous буюу нэргүй
CVS, CVSup болон CTM юм.
Өөрийн эх модны зөвхөн зарим хэсгийг шинэчлэх боломжтой боловч
цорын ганц шинэчлэх арга бол модыг бүтнээр нь шинэчилж хэрэглэгчийн талбар
(өөрөөр хэлбэл /bin болон
/sbin гэх мэт дэх хэрэглэгчийн талбарт ажилладаг
бүх програмууд) болон цөмийн эхүүдийг дахин эмхэтгэх явдал юм. Өөрийн эх модны
зөвхөн нэг хэсэг зөвхөн цөм эсвэл зөвхөн хэрэглэгчийн талбарыг шинэчлэх нь
асуудлууд гарахад ихэвчлэн хүргэдэг. Эдгээр асуудлууд нь эмхэтгэлтийн үеийн
алдаануудаас авахуулаад цөмийн сүйрлүүд эсвэл өгөгдлийн эвдрэлийг хүртэл
хамардаг.
CVS
anonymous буюу нэргүй
Нэргүй CVS болон
CVSup нь эхийг шинэчлэхдээ
татах загварыг хэрэглэдэг.
CVSup-ийн хувьд хэрэглэгч (эсвэл
cron скрипт) cvsup
програмыг эхлүүлэн хаа нэгтээ байгаа cvsupd
серверт хандаж таны өөрийн файлуудыг хамгийн шинэ хэлбэрт авчирдаг.
Таны хүлээн авах шинэчлэлтүүд нь хамгийн сүүлийн минут хүртэлх үеийнх
байх бөгөөд та тэдгээрийг зөвхөн өөрийн хүссэн тэр үедээ авдаг. Та өөрийн
шинэчлэлтүүдийг таны сонирхож байгаа тусгайлсан файлууд эсвэл сангуудаар
хялбараар хязгаарлаж болно. Шинэчлэлтүүд нь таны юуг авахыг хүссэн болон танд
юу байгаагаас хамааран серверээр тухайн үед үүсгэгддэг.
Нэргүй CVS нь алсын CVS repository
буюу кодын архиваас өөрчлөлтүүдийг шууд татахыг түүнд зөвшөөрдөг
CVS-ийн ердөө л нэг өргөтгөл бөгөөд
үүгээрээ CVSup-с арай илүү хялбар юм.
CVSup нь үүнийг хамаагүй илүү
үр дүнтэйгээр хийж чаддаг боловч Нэргүй CVS-г
ашиглахад илүү хялбар байдаг.
CTM
Нөгөө талаас CTM нь танд байгаа эхийг
мастер архив дахь эхтэй лавлаж асуух зарчмаар харьцуулдаггүй бөгөөд өөрөөр хэлбэл
тэдгээрийг татаж авдаггүй. Ингэхийн оронд харин өмнө нь ажиллуулснаас хойшх
файл дахь өөрчлөлтүүдийг таньдаг скрипт өдөрт хэд хэдэн удаа мастер CTM машин
дээр ажиллаж илэрсэн өөрчлөлтүүдийг шахаж дарааллын-дугаар тавин цахим
захидлаар дамжуулахад зориулан кодчилдог (зөвхөн хэвлэгдэх боломжтой ASCII
хэлбэрээр). Эдгээр CTM дельтануудыг
авсаны дараа
тэдгээрийг автоматаар декод хийж шалган хэрэгчид байгаа эхийн хуулбарт
өөрчлөлтүүдийг хийх &man.ctm.rmail.1; хэрэгсэл уруу өгдөг. Энэ процесс
нь CVSup-с хамаагүй илүү үр дүнтэй
бөгөөд энэ нь татах биш харин
түлхэх загвар учраас бидний серверийн эх үүсвэрт
бага ачаалал учруулдаг юм.
Мэдээж үүнээс гадна харилцан сул болон давуу талуудтай асуудлууд байдаг.
Хэрэв та санамсаргүйгээр өөрийн архивын хэсгийг устгачих юм бол
CVSup үүнийг илрүүлж эвдэрсэн хэсгүүдийг
дахин бүтээж өгдөг. CTM ингэж
хийдэггүй бөгөөд хэрэв та өөрийн эх модны зарим хэсгийг устгасан
(бас нөөцлөн аваагүй) бол та дахин шинээр эхнээс нь (хамгийн сүүлийн үеийн
CVS суурь дельтагаас
) эхэлж
CTM-ийн тусламжтайгаар бүгдийг дахин бүтээх
буюу эсвэл Нэргүй CVS-ийн тусламжтайгаар
муу битүүдийг ердөө л устгаж дахин сүүлийн хэлбэрт аваачих хэрэгтэй болно.
Ертөнц
ийг дахин бүтээх нь
Ертөнц
ийг дахин бүтээх нь
Та өөрийн локал эх модоо &os;-ийн тухайн хувилбарын (&os.stable;,
&os.current;, гэх зэрэг) хамгийн сүүлийн үеийн хэлбэрт аваачсаныхаа
дараа та эх модоо ашиглан системийг дахин бүтээж болно.
Нөөц хий
Та дээрхийг хийхээсээ өмнө өөрийн системийг
нөөцлөн авах нь ямар чухал болохыг энэ нь хангалттай хэлж өгч чаддаггүй.
Ертөнцийг дахин бүтээх нь (хэрэв та эдгээр заавруудыг дагасан тохиолдолд)
хялбар боловч таныг алдаа гаргахад эсвэл бусдын эх модонд хийсэн алдаанууд
нь таны системийг ачаалагдахгүй болгох нөхцөлд зайлшгүй хүргэдэг.
Нөөц хийж авсан эсэхээ шалгаарай. Засварлах уян диск эсвэл ачаалагдах
CD-г гарын дор байлгаарай. Магадгүй та үүнийг хэзээ ч хэрэглэхгүй байж болох
юм, гэхдээ харамсахаасаа өмнө аюулгүй байж байх нь илүү дээр юм!
Тохирох захидлын жагсаалтад бүртгүүл
захидлын жагсаалт
&os.stable; болон &os.current; салбарууд нь угаасаа
хөгжүүлэлтэд байдаг. &os;-д хувь нэмэр
оруулж байгаа хүмүүс нь хүн л учраас алдаанууд заримдаа гардаг.
Заримдаа эдгээр алдаанууд нь нэг их хор хөнөөлгүй бөгөөд ердөө л таны
системийг шинэ оношлогооны анхааруулга хэвлэхэд хүргэдэг. Эсвэл
өөрчлөлт нь сүйрлийн байж болзошгүй байдаг бөгөөд таны системийг ачаалагдахгүй
болгож эсвэл файлын системүүдийг чинь устгаж (эсвэл бүр муу юм болж) болох юм.
Эдгээртэй адил асуудлууд гарвал асуудлын учир шалтгаан болон аль систем дээр
энэ асуудал хамааралтайг тайлбарласан heads up буюу бүхний сонорт
хандсан зарлал тохирох захидлын жагсаалтад илгээгддэг. Тэгээд
all clear буюу бүгд цэвэр
зарлал асуудал шийдэгдсэний дараа
тавигддаг.
Хэрэв та &os.stable; эсвэл &os.current;-ийг дагахыг оролдож &a.stable;
эсвэл &a.current;-г харгалзуулан уншихгүй байгаа бол энэ нь та өөртөө гай төвөг асууж
байна л гэсэн үг юм.
make world тушаалыг бүү ашигла
Ихэнх хуучин баримтууд үүнд зориулан make world
тушаалыг ашиглахыг зөвлөдөг. Энэ тушаалыг ажиллуулснаар зарим нэг чухал алхмуудыг
алгасах бөгөөд та юу хийж байгаагаа мэдэж байгаа тохиолдолд үүнийг зөвхөн ашиглах
хэрэгтэй. Бараг ихэнх тохиолдолд make world хийх нь
буруу зүйл бөгөөд энд тайлбарласан процедурыг түүний оронд ашиглах ёстой юм.
Шалгагдсан аргаар өөрийн системийг шинэчлэх нь
Өөрийн системийг шинэчлэхийн тулд өөрт чинь байгаа эхийн хувилбарт шаардлагатай байгаа
бүтээхээс урьдах алхмууд та /usr/src/UPDATING
файлд байгаа эсэхийг шалгах хэрэгтэй бөгөөд үүний дараа доор дурдсан процедурыг
ашиглана:
&prompt.root; make buildworld
&prompt.root; make buildkernel
&prompt.root; make installkernel
&prompt.root; reboot
buildworld алхмаас өмнө
mergemaster -p тушаалыг нэмж ажиллуулах
цөөн ховор тохиолдлууд байдаг. Эдгээрийн талаар UPDATING
файлд тайлбарласан байдаг. Хэрэв та &os;-ийн нэг буюу олон голлох
хувилбаруудын дагуу шинэчлэл хийхгүй байгаа бол ерөнхийдөө энэ алхмыг
эмээлгүйгээр орхиж болох юм.
installkernel амжилттай дууссаны
дараа та ганц хэрэглэгчийн горим уруу ачаалах хэрэгтэй (өөрөөр хэлбэл
boot -s тушаалыг дуудагч мөрөөс ашиглана).
Дараа нь доор дурдсан тушаалуудыг ажиллуулна:
&prompt.root; mergemaster -p
&prompt.root; make installworld
&prompt.root; mergemaster
&prompt.root; reboot
Тайлбаруудыг цааш уншина уу
Дээр тайлбарласан дараалал нь зөвхөн таныг эхлэхэд туслах богино
сэргээлт болох юм. Гэхдээ хэрэв та ялангуяа өөрчлөн тохируулсан
цөмийн тохиргоо ашиглахыг хүсэж байгаа бол дараах хэсгүүдийг уншиж
алхам бүрийг сайтар ойлгох хэрэгтэй.
/usr/src/UPDATING файлыг унш
Өөр юм хийж эхлэхээсээ өмнө та /usr/src/UPDATING-г
(эсвэл эх кодын хуулбар хаана байгаа тэндээс үүнтэй төстэй файлыг ) уншаарай.
Энэ файл нь танд учирч болзошгүй асуудлуудын талаар чухал мэдээлэл агуулдаг бөгөөд
эсвэл таны ажиллуулах зарим нэг тушаалуудын дарааллын талаар заасан байдаг.
Хэрэв UPDATING файл таны энд уншсантай зөрчилдөж
байвал UPDATING файлд заасныг дагах хэрэгтэй.
UPDATING файлыг унших нь өмнө нь тайлбарласнаар
зөв захидлын жагсаалтад бүртгүүлэхтэй харьцуулах юм бол хүлээн зөвшөөрч болохуйц
орлогч байж чадахгүй юм. Энэ хоёр шаардлага нь нэмэлт бөгөөд заавал шаардлагатай
биш юм.
/etc/make.conf файлыг шалга
make.conf
/usr/share/examples/etc/make.conf
болон /etc/make.conf файлыг шалгаарай.
Эхнийх нь зарим нэг анхдагч тодорхойлолтуудыг агуулдаг – тэдгээрийн
ихэнх нь тайлбар болон хаагдсан байдаг. Та системээ эхээс нь дахин бүтээх үедээ
тэдгээрийг ашиглахын тулд /etc/make.conf
файлд нэмэх хэрэгтэй. /etc/make.conf файлд
нэмсэн болгон make тушаалыг ажиллуулах бүрд
бас ашиглагддаг учир өөрийн системдээ зориулан тэдгээрийг боломжийн утгаар
тохируулж өгөх нь зүйтэй юм.
Ердийн хэрэглэгч /usr/share/examples/etc/make.conf
файлд байдаг CFLAGS болон
NO_PROFILE мөрүүдийг
/etc/make.conf уруу хуулж
тэдгээрийг тайлбар болгосныг болиулж нээхийг магадгүй хүсэж
болох юм.
Бусад тодорхойлолтуудыг (COPTFLAGS,
NOPORTDOCS гэх зэрэг) шалгаж танд хамаатай
эсэхээс хамаарч оруулах эсэхээ шийдээрэй.
/etc дэх файлуудыг шинэчил
/etc сан нь таны системийн тохиргооны мэдээллийн
ихэнх хэсгийг агуулдгаас гадна системийг эхлүүлэхэд ажилладаг скриптүүд энд байдаг.
Эдгээр скриптүүдийн зарим нь FreeBSD-ийн хувилбараас хувилбарт өөрчлөгддөг.
Тохиргооны файлуудын зарим нь бас системийг ажиллуулахад өдөр тутам хэрэглэгддэг.
Ялангуяа /etc/group-г дурдаж болно.
make installworld тушаалын суулгалт хийх хэсэг нь
зарим нэг хэрэглэгчийн нэр эсвэл бүлгүүд байж байна гэж тооцдог тохиолдлууд байдаг.
Шинэчлэл хийж байх үед эдгээр хэрэглэгчид эсвэл бүлгүүд ихэнхдээ байхгүй байдаг.
Энэ нь шинэчлэл хийхэд асуудал учруулдаг. Зарим тохиолдолд make buildworld
нь эдгээр хэрэглэгчид эсвэл бүлгүүд байгаа эсэхийг шалгана.
Үүний нэг жишээ нь smmsp хэрэглэгч нэмэгдсэн
тохиолдол юм. &man.mtree.8; нь /var/spool/clientmqueue-г
үүсгэхийг оролдох үед хэрэглэгчийн суулгалтын процесс энэ асуудлаас болж амжилтгүй
болж байсан.
Үүний шийдэл нь &man.mergemaster.8;-г ертөнцийг бүтээхээс урд
тохируулгатай ажиллуулах явдал юм. Энэ нь buildworld
эсвэл installworld тушаалыг амжилттай болгоход
зөвхөн шаардлагатай файлуудыг харьцуулдаг. Хэрэв таны хуучин mergemaster
хувилбар тохируулгыг дэмждэггүй бол эх модон дахь шинэ хувилбарыг
эхний удаа ажиллуулахдаа ашиглаарай:
&prompt.root; cd /usr/src/usr.sbin/mergemaster
&prompt.root; ./mergemaster.sh -p
Хэрэв та ялангуяа хэтэрхий санаа зовж байгаа бол тухайн бүлэгт харьяалагдаж байгаа
нэрийг нь өөрчилж байгаа эсвэл устгаж байгаа ямар файлууд байгааг өөрийн системээс
шалгаарай:
&prompt.root; find / -group GID -print
дээрх нь GID (энэ бүлгийн нэр байж болно эсвэл
бүлгийн тоон ID байж болно) бүлгийн эзэмшдэг файлуудыг харуулна.
Ганц хэрэглэгчийн горимд шилж
ганц хэрэглэгчийн горим
Та системийг ганц хэрэглэгчийн горимд эмхэтгэхийг хүсэж болох юм.
Энэ нь шинэчлэлтийг арай илүү хурдасгах илэрхий ашиг тустайгаас гадна
системийг дахин суулгах нь системийн стандарт хоёртын файлууд,
libraries буюу туслах сангууд, оруулгын файлууд гэх зэрэг системийн
маш олон чухал файлуудыг хөнддөг. Ажиллаж байгаа систем дээр эдгээрийг
өөрчлөх нь (ялангуяа хэрэв тухайн үед таны систем дээр идэвхтэй хэрэглэгчид
байвал) гай төвгийг өөрөө эрж байна гэсэн үг юм.
олон хэрэглэгчийн горим
Өөр нэг арга бол системийг олон хэрэглэгчийн горимд эмхэтгэж дараа нь
суулгахдаа ганц хэрэглэгчийн горимд шилжин хийх явдал юм. Хэрэв та энэ замаар
хийхийг хүсэж байвал бүтээлт дуустал дараах алхмууд дээр хүлээж байгаарай.
Та installkernel эсвэл
installworld хийх хүртлээ ганц хэрэглэгчийн горимд
оролгүйгээр хүлээж байж болно.
Супер хэрэглэгч болоод та доор дурдсаныг:
&prompt.root; shutdown now
ажиллаж байгаа системээс ганц хэрэглэгчийн горим уруу оруулахдаа
ажиллуулж болно.
Өөр нэг арга нь системийг дахин ачаалаад ачаалалтын тушаал хүлээх мөрөн дээр
single user буюу ганц хэрэглэгч
тохируулгыг сонгоорой.
Ингэхэд систем ганц хэрэглэгчийг ачаална. Бүрхүүлийн тушаал хүлээх мөрөнд та
доор дурдсан тушаалуудыг ажиллуулах шаардлагатай:
&prompt.root; fsck -p
&prompt.root; mount -u /
&prompt.root; mount -a -t ufs
&prompt.root; swapon -a
Энэ нь файлын системүүдийг шалгаж /-г
дахин унших/бичихээр дахин холбож бусад бүх UFS файлын системүүдийг
/etc/fstab-д заасны дагуу холбон дараа нь
swap-ийг идэмвхжүүлэх болно.
Хэрэв таны CMOS цаг нь GMT биш локал хугацаагаар тохируулагдсан бол
(хэрэв &man.date.1; тушаалын гаралт зөв цаг болон бүсийг харуулахгүй
бол энэ нь үнэн) та дараах тушаалыг бас ажиллуулах хэрэгтэй болж
болох юм:
&prompt.root; adjkerntz -i
Энэ нь таны локал цагийн бүсийн тохируулгуудыг зөвөөр тохируулж өгдөг —
үүнийг хийхгүй бол та дараа нь зарим асуудлуудтай тулгарч магадгүй.
/usr/obj-г устга
Системийн хэсгүүд дахин бүтээгдсэнийхээ дараа (анхдагчаар)
/usr/obj дахь сангуудад байршдаг. Эдгээр сангууд нь
/usr/src дотор байгааг халхалдаг.
Та make buildworld процессийг хурдасгаж болох бөгөөд
энэ санг бас устгаснаар хамаарлын зовлонгуудаас өөрийгөө магадгүй аврах болно.
/usr/obj доторх зарим файлуудад immutable
буюу хувиршгүй туг тавигдсан (дэлгэрэнгүй мэдээллийг &man.chflags.1;-с үзнэ үү )
байж болох бөгөөд түүнийг эхлээд арилгах хэрэгтэй.
&prompt.root; cd /usr/obj
&prompt.root; chflags -R noschg *
&prompt.root; rm -rf *
Үндсэн системийг дахин эмхэтгэ
Гаралтыг хадгалах нь
&man.make.1;-г ажиллуулахдаа гарах үр дүнг өөр файл уруу хадгалах нь
зүйтэй юм. Хэрэв ямар нэг юм болохоо боливол та алдааны мэдэгдлийн хуулбартай
байх болно. Энэ нь танд юу буруутсаныг шинжлэхэд чинь тус болохгүй байж болох боловч
та өөрийн энэ асуудлаа &os;-ийн аль нэг захидлын жагсаалт уруу илгээсэн тохиолдолд
бусдад тус болж болох юм.
Үүнийг хамгийн амраар хийхийн тулд &man.script.1; тушаалыг бүх гаралтыг хадгалах
файлын нэрийг заасан параметрийн хамтаар ашиглана. Та үүнийг ертөнцийг дахин бүтээхээс
өмнөхөн нэн даруй хийж дараа нь процесс дууссаны дараа exit
гэж бичиж гарна.
&prompt.root; script /var/tmp/mw.out
Script started, output file is /var/tmp/mw.out
&prompt.root; make TARGET
… compile, compile, compile …
&prompt.root; exit
Script done, …
Хэрэв та үүнийг хийх бол гаралтыг /tmp дотор
битгий хадгалаарай. Энэ сан нь таныг дахин ачаалсны
дараа цэвэрлэгдэж болох юм. Энэ файлыг хадгалах арай илүү боломжийн газар нь
/var/tmp (өмнөх жишээн дээрх шиг) эсвэл
root хэрэглэгчийн гэр сан байж болох юм.
Үндсэн системийг эмхэтгэ
Та /usr/src сан дотор байх
шаардлагатай:
&prompt.root; cd /usr/src
(гэхдээ мэдээж таны код өөр газар байгаа тохиолдолд тэр сан уруугаа орох
хэрэгтэй).
make
Ертөнцийг дахин бүтээхдээ та &man.make.1; тушаалыг ашиглана. Энэ
тушаал нь &os;-ийн агуулсан програмууд ямар дарааллаар дахин хэрхэн бүтээгдэх зэргийг
тайлбарласан Makefile файлаас заавруудыг уншдаг.
Таны бичих тушаалын мөрийн ерөнхий хэлбэр нь дараах байдлаар байна:
&prompt.root; make -x -DVARIABLE target
Энэ жишээн дээр нь
&man.make.1; уруу таны дамжуулах тохируулга юм. &man.make.1;-н гарын авлагын хуудаснаас
та дамжуулж болох тохируулгуудын жишээг үзнэ үү.
тохируулга нь Makefile уруу хувьсагч дамжуулж байна.
Makefile-ийн ажиллагаа эдгээр хувьсагчуудаар
хянагдана. Эдгээр нь /etc/make.conf дотор
зааж өгсөн хувьсагчуудтай адил бөгөөд энэ нь тэдгээрийг тохируулах бас нэг өөр
арга юм.
&prompt.root; make -DNO_PROFILE target
тушаал нь профиль хийгдсэн сангууд бүтээгдэх ёсгүйг заах өөр нэг арга бөгөөд
энэ нь /etc/make.conf дахь дараах
NO_PROFILE= true # Avoid compiling profiled libraries
мөрд харгалзах юм.
target нь &man.make.1;-д
таны юу хийхийг хэлж өгдөг. Makefile болгон
өөр өөр targets буюу даалгаврын төрлүүдийг
тодорхойлдог
бөгөөд таны сонгосон төрөл юу болохыг тодорхойлдог.
Зарим төрлүүд Makefile-д жагсаагдсан байх
бөгөөд гэхдээ эдгээр нь таныг ажиллуулахад зориулагдаагүй. Харин тэдгээр нь
системийг дахин бүтээхэд шаардлагатай алхмуудыг хэд хэдэн дэд алхмуудад хуваахын
тулд бүтээх процессод хэрэглэгддэг.
Ихэнх тохиолдолд та &man.make.1; уруу ямар ч параметр дамжуулах
хэрэггүй бөгөөд тэгэхээр таны тушаал дараахтай ижил байж болно:
&prompt.root; make target
дээрх target нь олон бүтээх тохируулгуудын
нэг болно. Эхний төрөл нь үргэлж buildworld
байх ёстой.
Нэртэйгээ адилаар buildworld нь
/usr/obj дотор бүрэн гүйцэд шинэ модыг бүтээх бөгөөд
өөр нэг төрөл болох installworld нь
энэ модыг тухайн машин дээр суулгадаг.
Тусдаа тохируулгуудтай байх нь хоёр шалтгаанаар маш ач холбогдолтой юм.
Нэгдүгээрт энэ нь бүтээлтийг таны ажиллаж байгаа системийн ямар ч хэсэгт нөлөөлөхгүйгээр
аюулгүйгээр хийхийг танд зөвшөөрдөг. Бүтээлт нь өөр дээрээ хийгдэнэ (self hosted)
.
Ийм болохоор та buildworld тушаалыг олон
хэрэглэгчийн горимд ажиллаж байгаа машин дээр буруу нөлөөллөөс айлгүйгээр аюулгүйгээр
хийж болно. Гэхдээ installworld хэсгийн хувьд ганц
хэрэглэгчийн горимд хийхийг танд зөвлөдөг.
Хоёрдугаарт энэ нь сүлжээн дэх олон машинуудыг шинэчлэхэд
NFS холболтуудыг ашиглахыг танд зөвшөөрдөг. Хэрэв танд гурван машин байгаа бөгөөд
A, B болон C
машинуудыг шинэчлэхийг хүсвэл make
buildworld болон make installworld
тушаалыг A дээр ажиллуулна. Дараа нь B болон C
машинууд A дээрх /usr/src
болон /usr/obj сангуудыг NFS холболт хийн
make installworld-г ажиллуулж
бүтээлтийн үр дүнг B болон C дээр
суулгаж болох юм.
world төрөл байсаар байгаа хэдий ч
танд түүнийг ашиглахгүй байхыг зөвлөж байна.
Дараах тушаалыг ажиллуул
&prompt.root; make buildworld
Хэд хэдэн зэрэгцээ процессуудыг үүсгэх тохируулгыг
make тушаалд зааж өгөх боломжтой. Энэ нь олон CPU-тэй
машинууд дээр хамгийн их ашигтай. Гэхдээ эмхэтгэх процессийн ихэнх нь CPU дээр биш
IO дээр ажилладаг болохоор энэ нь бас нэг CPU-тэй машинууд дээр ашигтай юм.
Ердийн нэг CPU-тэй машин дээр та доор дурдсаныг ажиллуулж болох юм:
&prompt.root; make -j4 buildworld
&man.make.1; нь 4 хүртэлх процессийг нэгэн зэрэг ажиллуулах юм. Захидлын
жагсаалтуудад илгээгдсэн туршлагаас харахад энэ нь ерөнхийдөө ажиллагааг хамгийн сайн
хангаж хурдасгадаг байна.
Хэрэв та олон CPU машинтай бөгөөд SMP тохируулагдсан цөм ашиглаж байвал
утгыг 6-аас 10 хүртэл болгож хэр хурдсаж байгааг хараарай.
Хугацаа
ертөнцийг
дахин бүтээх нь
хугацаа
Бүтээхэд шаардагдах хугацаанд олон хүчин зүйлс нөлөөлдөг, гэхдээ
нэлээн сүүлийн үеийн машинуудын хувьд &os.stable; модыг процессийн явцад ямар нэгэн
заль мэх эсвэл дөт зам ашиглалгүйгээр бүтээхэд зөвхөн нэг юм уу эсвэл хоёр цаг л
шаардагдах болох юм. &os.current; модны хувьд арай удах болов уу.
Шинэ цөмийг эмхэтгэж суулга
цөм
суулгах нь
Та өөрийн шинэ системийн давуу талыг бүгдийг нь авахын тулд цөмөө дахин эмхэтгэх
хэрэгтэй. Зарим нэг санах ойн бүтцүүд өөрчлөгдсөн байх талтай бөгөөд
&man.ps.1; болон &man.top.1; зэрэг програмууд нь цөм болон эх кодын хувилбарууд
адил болтол ажилладаггүй болохоор эмхэтгэх нь үнэндээ чухал хэрэгцээтэй юм.
Үүнийг хамгийн хялбараар аюулгүйгээр хийхийн тулд GENERIC
дээр тулгуурласан цөмийг бүтээж суулгах явдал юм. GENERIC нь
таны системийн хувьд хэрэгцээтэй төхөөрөмжүүдийг агуулаагүй байж болох боловч
таны системийг ядаж ганц хэрэглэгчийн горимд ачаалахад шаардлагатай бүгдийг агуулсан
байх ёстой. Шинэ систем зөв ажиллуулахад энэ сайн тест болж өгдөг.
GENERIC-с ачаалж таны систем ажиллаж байгааг шалгасны
дараа та өөрийн ердийн цөмийн тохиргооны файл дээр тулгуурлан шинэ цөмөө бүтээж
болох юм.
&os; дээр шинэ цөм бүтээхээсээ өмнө ертөнцийг бүтээх нь чухал юм.
Хэрэв та өөрчлөн тохируулсан цөмийг бүтээхийг хүсэж тохиргооны файлаа аль
хэдийн үүсгэсэн бол доор дурдсантай адилаар
KERNCONF=MYKERNEL
гэж ашиглаарай:
&prompt.root; cd /usr/src
&prompt.root; make buildkernel KERNCONF=MYKERNEL
&prompt.root; make installkernel KERNCONF=MYKERNEL
Хэрэв та kern.securelevel хувьсагчийг
1-ээс дээш болгон ихэсгэсэн бөгөөд
noschg эсвэл түүнтэй адил тугуудыг өөрийн цөмийн хоёртын
файлд тавьсан бол installkernel хийхийн тулд
та ганц хэрэглэгчийн горимд шилжин орох шаардлагатай байж болох юм. Үгүй бол
та энэ хоёр тушаалыг олон хэрэглэгчийн горимоос ямар ч асуудалгүйгээр
ажиллуулах ёстой. kern.securelevel-ийн талаар
дэлгэрэнгүйг &man.init.8; болон төрөл бүрийн файлын тугуудын талаар дэлгэрэнгүйг
&man.chflags.1; гарын авлагын хуудаснуудаас үзнэ үү.
Ганц хэрэглэгчийн горим уруу дахин ачаалан ор
ганц хэрэглэгчийн горим
Та шинэ цөмийн ажиллагааг шалгахын тулд ганц хэрэглэгчийн горимд дахин
ачаалан орох хэрэгтэй. Үүнийг
дахь заавруудын дагуу хийнэ.
Шинэ системийн хоёртын файлуудыг суулга
Хэрэв та make buildworld тушаалыг ашигласан
саяхны &os;-ийн хувилбарыг бүтээж байгаа бол одоо шинэ системийн хоёртын
файлуудыг суулгахын тулд installworld
тушаалыг ашиглах шаардлагатай.
Доор дурдсаныг ажиллуулна
&prompt.root; cd /usr/src
&prompt.root; make installworld
Хэрэв та make buildworld тушаалын мөрөнд
хувьсагчуудыг зааж өгсөн бол тэдгээр хувьсагчуудыг
make installworld тушаалын мөрөнд бас адилаар
зааж өгөх хэрэгтэй. Энэ бусад тохируулгуудын хувьд заавал шаардлагатай биш
байж болох юм; жишээ нь тохируулга
installworld-той цуг хэзээ ч хэрэглэгдэх
ёсгүй.
Жишээ нь хэрэв та доор дурдсаныг ажиллуулсан бол:
&prompt.root; make -DNO_PROFILE buildworld
хоёртын файлуудыг дараах тушаалаар суулгана:
&prompt.root; make -DNO_PROFILE installworld
ингэхгүй бол make buildworld тушаалын ажиллах
явцад бүтээгдээгүй профиль хийгдсэн сангуудыг (libraries) суулгахыг оролдох болно.
make installworld тушаалаар шинэчлэгдээгүй файлуудыг шинэчил
Ертөнцийг дахин бүтээх нь зарим нэг сангуудыг (ялангуяа /etc,
/var болон /usr) шинэ болон
өөрчлөгдсөн тохиргооны файлуудаар шинэчилдэггүй.
Эдгээр файлуудыг хамгийн амархнаар шинэчлэх арга нь &man.mergemaster.8;-г
ашиглах явдал юм, гэхдээ та хэрэв хүсвэл үүнийг гараар ажиллуулах боломжтой юм.
Аль ч аргыг сонголоо гэсэн ямар нэгэн зүйл буруутсан тохиолдолд сэргээх боломжтойгоор
/etc-г нөөцөлж авах нь зүйтэй юм.
Том
Рөүдс
Хувь нэмэр болгон оруулсан
mergemaster
mergemaster
&man.mergemaster.8; хэрэгсэл нь /etc дэх
таны тохиргооны файлууд болон /usr/src/etc эх модон дахь
тохиргооны файлуудын ялгааг тодорхойлоход танд тусалдаг Bourne скрипт юм.
Энэ нь системийн тохиргооны файлуудыг эх модон дахь тохиргооны файлуудаар шинэчлэх
зориулалттай бидний зөвлөдөг шийдэл юм.
Эхлэхийн тулд өөрийн тушаал оруулах мөрөнд ердөө л mergemaster-г
бичиж түүний эхлэхийг нь хараарай. mergemaster нь түр зуурын
root орчныг /-с доошлуулан бүтээж төрөл бүрийн системийн тохиргооны
файлуудаар дамждаг. Тэдгээр файлууд нь таны системд суулгагдсан файлуудтай харьцуулагддаг.
Энэ үед хоорондоо ялгаатай файлууд &man.diff.1; хэлбэрээр үзүүлэгддэг бөгөөд
тэмдэгтээр нэмэгдсэн эсвэл өөрчлөгдсөн мөрүүдийг
тэмдэгтээр устгагдсан эсвэл шинэ мөрөөр солигдсон мөрүүдийг
харуулдаг. &man.diff.1;-н синтакс болон файлын өөрчлөлтүүдийг хэрхэн үзүүлдэг талаар
дэлгэрэнгүй мэдээллийг &man.diff.1; гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
&man.mergemaster.8; нь зөрчилдөөнүүдийг үзүүлсэн файл болгоныг харуулдаг бөгөөд
энэ үед танд шинэ файлыг устгах (түр зуурын файл гэгддэг), түр зуурын файлыг өөрчлөлгүйгээр
суулгах, суусан байгаа файлтай түр зуурын файлыг нийлүүлэх эсвэл &man.diff.1;-н
гаралтыг дахин харах сонголтыг үзүүлэх болно.
Түр зуурын файлыг устгахыг сонгосноор бид одоо байгаа файлаа хэвээр өөрчлөлгүй үлдээж
шинэ хувилбарыг устгахыг хүсэж байгаагаа &man.mergemaster.8;-д хэлж байна гэсэн үг юм.
Хэрэв та одоо байгаа файлаа өөрчлөх шалтгааныг олж харахгүй байгаагаас бусад тохиолдолд
энэ сонголтыг хийхийг зөвлөдөггүй. Та ямар ч үед &man.mergemaster.8; тушаал хүлээх
мөрөн дээр ? гэж бичин тусламж авч болох юм. Хэрэв хэрэглэгч
файлыг орхихоор сонгосон бол энэ нь бусад бүх файлуудтай ажилсны дараа дахин үзүүлэгдэн
хэрэглэгчээс тушаал хүлээх болно.
Өөрчлөгдөөгүй түр зуурын файлыг суулгахыг сонгосноор одоо байгаа файлыг шинээр
сольдог. Ихэнх өөрчлөгдөөгүй файлуудын хувьд энэ нь хамгийн шилдэг сонголт юм.
Файлыг нийлүүлэхийг сонгосноор текст засварлагч болон хоёр файлын агуулгыг танд
харуулах болно. Та дэлгэцийн хоёр талд байрласан тэдгээр хоёр файлыг хоёуланг нь
шалган аль аль талаас нь хэрэгтэй хэсгүүдийг сонгон эцсийн бүтээгдэхүүн гаргаж аван
нийлүүлж болно. Файлууд нь дэлгэцийн хоёр талд байрлан харьцуулагдах явцад
l түлхүүр таны зүүн талын агуулгыг сонгодог бол
r түлхүүр нь таны баруун тал дахь агуулгыг сонгох юм.
Гарах эцсийн үр дүн нь хоёр файлын хоёулангийн хэсгүүдийг агуулсан файл болох бөгөөд
түүнийг дараа нь суулгах боломжтой болох юм. Энэ сонголтыг хэрэглэгчийн тохиргоонуудад
хийгдсэн өөрчлөлтүүдтэй файлуудын хувьд хэрэглэх нь зуршил болжээ.
&man.diff.1;-ээс гарах үр дүнг дахин харахыг сонгосноор өмнө нь
&man.mergemaster.8; файлын өөрчлөлтүүдийг харуулан таны сонголтыг хүлээсний
нэгэн адилыг дахин харуулдаг.
&man.mergemaster.8; системийн файлуудтай ажиллаж дууссаны дараа
танаас бусад сонголтуудыг хийхийг хүлээдэг. &man.mergemaster.8; тушаал
нууц үгийн файлыг дахин бүтээхийг хүсэж байгаа эсэхийг танаас асууж үлдсэн
түр зуурын файлуудыг устгах сонголтыг үзүүлэн дуусдаг.
Гараар шинэчлэх
Хэрэв та гараар шинэчлэхийг хүсвэл гэхдээ та /usr/src/etc
сангаас /etc сан уруу файлуудыг зүгээр л дарж хуулж ажиллуулж
чадахгүй. Зарим файлуудыг эхлээд суулгах
хэрэгтэй. Учир нь
/usr/src/etc сан таны /etc
сангийн хуулбар шиг байхаар харагддагүй. Мөн
/usr/src/etc санд байдаггүй хэрнээ
/etc сан дотор байх шаардлагатай зарим файлууд
байдаг.
Хэрэв та &man.mergemaster.8; (зөвлөсний дагуу) ашиглаж байвал та
дагаагийн хэсэг уруу
орж болно.
Үүнийг гараар хамгийн хялбар аргаар хийхийн тулд файлуудыг шинэ сан уруу
суулгаж нэг бүрчлэн өөрчлөлтүүдийг хайн ажиллах хэрэгтэй.
Өөрт байгаа /etc-г нөөцөл
Онолоор бол автоматаар энэ санд юу ч хүрдэггүй ч үүнд үргэлж итгэлтэй
байх хэрэгтэй. Тэгэхээр өөрийн байгаа /etc санг
хаа нэг аюулгүй газар хуулах хэрэгтэй. Доорхтой адилаар:
&prompt.root; cp -Rp /etc /etc.old
нь рекурсив хуулбар хийх бөгөөд
нь файлуудын хугацаа, эзэмшигч гэх мэтийг
хадгалдаг.
Та шинэ /etc болон бусад файлуудыг суулгахын тулд
хоосон сангууд бүтээх хэрэгтэй. /var/tmp/root нь
боломжийн сонголт болох бөгөөд энэ сангийн доор хэд хэдэн дэд сангууд бас
шаардлагатай болно.
&prompt.root; mkdir /var/tmp/root
&prompt.root; cd /usr/src/etc
&prompt.root; make DESTDIR=/var/tmp/root distrib-dirs distribution
Энэ нь шаардлагатай сангийн бүтцийг бүтээж файлуудыг суулгадаг.
/var/tmp/root дотор үүсгэгдсэн олон дэд сангууд
хоосон бөгөөд тэдгээрийг устгах шаардлагатай байдаг. Үүнийг хамгийн хялбараар
хийхийн тулд:
&prompt.root; cd /var/tmp/root
&prompt.root; find -d . -type d | xargs rmdir 2>/dev/null
Энэ нь бүх хоосон сангуудыг устгана. (Хоосон биш сангуудын тухай анхааруулгуудыг
гаргахгүйн тулд стандарт алдаа нь /dev/null
уруу илгээгддэг.)
Одоо /var/tmp/root нь /-с
доор байрлах тохирох байрлалуудад байршуулах ёстой бүх файлуудыг агуулсан байх болно.
Та одоо эдгээр файл бүрийг шалгаж танд байгаа файлуудаас хэрхэн ялгаатай болохыг
тогтоох хэрэгтэй.
/var/tmp/root дотор суулгагдсан зарим файлуудын нэр
урдаа .
тэмдэгттэй байдгийг анхаарна уу. Энэ баримтыг бичиж байх үед
ийм файлуудтай адил файлууд /var/tmp/root/ болон
/var/tmp/root/root/ сан дахь бүрхүүлийн эхлүүлэх файлууд
байсан, гэхдээ (таны хэзээ үүнийг уншиж байгаагаас хамаарч) өөр бусад файлууд байхыг
үгүйсгэхгүй. Тэдгээрийг олж харахын тулд ls -a тушаалыг
заавал ашиглаарай.
Үүнийг хамгийн хялбар аргаар хийж хоёр файлыг харьцуулахын тулд &man.diff.1;
тушаалыг ашиглах явдал юм:
&prompt.root; diff /etc/shells /var/tmp/root/etc/shells
Энэ нь таны /etc/shells файл болон
шинэ /var/tmp/root/etc/shells файлын хоорондын
ялгааг харуулна. Эдгээрийг ашиглаж өөрийн хийсэн өөрчлөлтүүдийг нийлүүлэх эсвэл
өөрийн хуучин файл дээрээс хуулах эсэхээ шийдээрэй.
Хувилбаруудын Хоорондох Ялгаануудыг Хялбараар Харьцуулахын Тулд Та
Шинэ Root Сангаа Тухайн Үеийн Хугацаагаар Нэрлээрэй
Ертөнцийг байнга дахин бүтээнэ гэдэг нь /etc-г
та бас байнга шинэчилнэ гэсэн үг бөгөөд энэ нь ердөө л жижиг хэвшмэл ажил юм.
Та энэ процессийг /etc уруу нийлүүлсэн
өөрийн хамгийн сүүлийн өөрчлөгдсөн файлуудыг хадгалснаар хурдасгаж болох юм.
Дараах процедур үүнийг хэрхэн хийж болох нэг санааг өгч байна.
Ертөнцийг жирийнээр бүтээ. /etc болон
бусад сангуудыг шинэчлэхийг хүсэхдээ тухайн цаг дээр тулгуурласан нэр бүхий
санг өг. Хэрэв та үүнийг 1998 оны 2 сарын 14-нд хийж байгаа бол дараах
байдлаар хийнэ:
&prompt.root; mkdir /var/tmp/root-19980214
&prompt.root; cd /usr/src/etc
&prompt.root; make DESTDIR=/var/tmp/root-19980214 \
distrib-dirs distribution
Энэ сангийн өөрчлөлтүүдийг дээр дурдсаны дагуу нийлүүл.
Та дууссаныхаа дараа /var/tmp/root-19980214
санг битгий устгаарай.
Та эхийн хамгийн сүүлийн хувилбарыг татан авч дахин бүтээхдээ 1-р алхмыг дага.
Энэ нь танд шинэ сан өгөх бөгөөд /var/tmp/root-19980221
гэж нэрлэгдсэн байж болох юм (хэрэв та шинэчлэлтүүдийг хийхдээ долоо хоног
хүлээсэн бол).
Та одоо &man.diff.1; ашиглан хоёр сангийн хооронд рекурсив diff үүсгэж
долоо хоногийн хооронд хийгдсэн өөрчлөлтүүдийг харж болно:
&prompt.root; cd /var/tmp
&prompt.root; diff -r root-19980214 root-19980221
Ихэнхдээ энэ нь /var/tmp/root-19980221/etc болон
/etc хоёрын хоорондох өөрчлөлтүүдийг бодох юм бол
харьцангуй бага өөрчлөлтүүд байдаг. Өөрчлөлтүүд нь арай бага болохоор тэдгээр
өөрчлөлтүүдийг өөрийн /etc сан уруу шилжүүлэх нь
илүү хялбар байдаг.
Та одоо хоёр /var/tmp/root-* сангуудын аль хуучныг
устгаж болно:
&prompt.root; rm -rf /var/tmp/root-19980214
/etc уруу өөрчлөлтүүдийг
нийлүүлэх болгондоо энэ процессийг давтах хэрэгтэй.
Та &man.date.1;-г ашиглан сангийн нэрсийг автоматаар үүсгэж
болно:
&prompt.root; mkdir /var/tmp/root-`date "+%Y%m%d"`
Дахин ачаалах нь
Та ерөнхийдөө ингээд хийгээд дуусч байна. Та бүх зүйл байх ёстой байрандаа байгаа эсэхийг шалгасныхаа
дараа системийг дахин ачаалж болно. Энгийн &man.shutdown.8; үүнийг
хийх болно:
&prompt.root; shutdown -r now
Дууслаа
Одоо та өөрийн &os; системийг амжилттайгаар шинэчлээд дууссан байх
ёстой. Баяр хүргэе.
Хэрэв юмс шал буруугаар эргэвэл системийн тухайн хэсгийг дахин бүтээхэд амархан
байдаг. Жишээ нь хэрэв та шинэчлэлтийн явцад эсвэл /etc-г
нийлүүлэх явцад санамсаргүйгээр /etc/magic файлыг
устгасан бол &man.file.1; тушаал ажиллахаа больно. Ийм тохиолдолд дараах
засварыг ажиллуулж болох юм:
&prompt.root; cd /usr/src/usr.bin/file
&prompt.root; make all install
Асуултууд
Өөрчлөлт бүрт зориулан ертөнцийг дахин бүтээх хэрэгтэй юу?
Үүнд хялбар хариулт байхгүй, учир нь өөрчлөлтийн цаад утга чанараас
хамаарна. Жишээ нь хэрэв та CVSup-г
дөнгөж ажиллуулахад дараах файлууд шинэчлэгдэж байгааг үзүүлж байгаа бол:
src/games/cribbage/instr.c
src/games/sail/pl_main.c
src/release/sysinstall/config.c
src/release/sysinstall/media.c
src/share/mk/bsd.port.mk
магадгүй бүхэл ертөнцийг дахин бүтээх хэрэггүй байж болох юм.
Та тохирох дэд сангууд уруу орж make all install
гэж тушаалыг өгөөд л болох юм. Хэрэв зарим нэг гол чухал зүйл жишээ нь
src/lib/libc/stdlib өөрчлөгдсөн бол
та ертөнцийг эсвэл хамгийн багаар бодоход статикаар холбогдсон (statically linked)
түүний тэдгээр хэсгүүдийг дахин бүтээх шаардлагатай болно.
Эцсийн эцэст энэ нь танаас л хамаарна. Та жишээ нь хоёр долоо хоног тутам
ертөнцийг дахин бүтээж тэр хоёр долоо хоногийн хугацаанд өөрчлөлтүүдийг
хуримтлуулж байгаадаа сэтгэл хангалуун байж болно. Эсвэл та зөвхөн өөрчлөгдсөн
зүйлсүүдийг дахин бүтээхийг хүсэж магадгүй бөгөөд бүх хамаарлуудыг шийднэ
гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.
Тэгээд мэдээж энэ бүхэн таны ямар давтамжтайгаар шинэчлэхийг хүсдэг болон
&os.stable; эсвэл &os.current;-ийн алийг дагаж байгаагаас хамаарах
болно.
Миний эмхэтгэл маш олон дохио 11 (эсвэл бусад дохионы дугаар)
алдаагаар амжилтгүй болсон. Юу болсон юм бол?
дохио 11
Энэ нь ихэвчлэн тоног төхөөрөмжийн асуудлыг илэрхийлдэг.
Ертөнцийг (дахин) бүтээх нь өөрийн тоног төхөөрөмжийг ачаалах тест
хийх үр дүнтэй арга бөгөөд удаа дараа санах ойн асуудлууд байвал
тэдгээрийг илрүүлдэг. Эмхэтгэгч нь сонин/хачин дохионуудыг хүлээн авч
ид шидийн байдлаар амжилтгүй болсноор тэдгээр асуудлууд нь өөрсдийгөө
зарлан тунхагладаг.
Хэрэв та бүтээлтийг дахин эхлүүлээд тэр нь процессийн өөр өөр хэсэгт
амжилтгүй болж байвал энэ нь үүнийг тодоор зааж байна
гэсэн үг юм.
Энэ тохиолдолд та өөрийн машин дахь бүрэлдэхүүн хэсгүүдээ өөрчлөн
нэгээс нөгөөд сольж тавин аль нь ажиллахгүй байгааг олохоос өөр зүйл
хийж чадахгүй л болов уу.
Би дууссаныхаа дараа /usr/obj-г устгаж болох уу?
Товчхондоо бол болно.
/usr/obj нь эмхэтгэх үед бүтээгдсэн бүх
обьект файлуудыг агуулдаг. Жирийн үед make buildworld
процессийн эхний алхмуудын нэг нь энэ санг устгаад цоо шинээр эхлэх явдал
юм. Энэ тохиолдолд /usr/obj-г дууссаныхаа
дараа байлгаад байх нь ухаалаг биш бөгөөд үүнийг устгаснаар ихээхэн хэмжээний дискний зайг
суллах болно (одоогоор 340 MB орчим).
Гэхдээ хэрэв та юу хийж байгаагаа мэдэж байгаа бол make buildworld
хийхдээ энэ алхмыг алгасаж болно. Энэ нь дараа дараагийн бүтээлтийг илүү хурдасгадаг
бөгөөд учир нь ихэнх эхүүд дахин эмхэтгэх шаардлагагүй байдаг. Үүний сул тал нь
баригдашгүй хамаарлын асуудлууд илэрч таны бүтээлтийг хачин байдлаар амжилтгүй
болгодог. Хэн нэгэн илүү дөтлөх гэснээсээ болоод амжилтгүй болсныг мэдэлгүй өөрийн
бүтээлтийг амжилтгүй болсныг гомдоллосноор &os;-ийн захидлын жагсаалтуудад
хий дэмий шуугианыг удаа дараа үүсгэдэг билээ.
Тасалдсан бүтээлтүүдийг үргэлжлүүлж болох уу?
Энэ нь асуудлыг олох хүртлээ та хэр хол явснаас хамаарна.
Ерөнхийдөө (энэ нь хэцүү бас хурдан дүрэм биш)
make buildworld процесс нь үндсэн
багажуудын (&man.gcc.1;, болон &man.make.1; зэрэг) болон системийн
сангуудын шинэ хуулбаруудыг бүтээдэг. Тэдгээр багажууд болон сангууд нь
дараа нь суулгагддаг. Шинэ багажууд болон сангууд дараа нь
өөрсдийгөө дахин бүтээхэд ашиглагддаг бөгөөд дахин суулгагддаг. Бүхэл бүтэн
систем (одоо &man.ls.1; эсвэл &man.grep.1; зэрэг ердийн хэрэглэгчийн програмууд)
дараа нь шинэ системийн файлуудтайгаар дахин бүтээгддэг.
Хэрэв та сүүлийн шатанд байгаа бөгөөд та үүнийг мэдэж байгаа бол (та
хадгалж байгаа гаралтаас харсан болохоор) та дараах тушаалыг ажиллуулж
(бараг л аюулгүйгээр) болно:
… fix the problem …
&prompt.root; cd /usr/src
&prompt.root; make -DNO_CLEAN all
Энэ нь өмнөх make buildworld тушаалын
хийснийг буцаахгүй.
Хэрэв та доорх мэдэгдлийг :
--------------------------------------------------------------
Building everything..
--------------------------------------------------------------
make buildworld тушаалын гаралт дээр харсан
бол магадгүй тэгж хийх нь аюулгүй байж болох юм.
Хэрэв та тийм мэдэгдэл харахгүй байгаа бол эсвэл та итгэлтэй биш байгаа бол
харамсахаасаа өмнө аюулгүй байдлыг бодож бүтээлтийг бүр эхнээс нь дахин эхлүүлсэн нь
дээр юм.
Би ертөнцийг бүтээхийг хэрхэн хурдасгах вэ?
Ганц хэрэглэгчийн горимд ажиллуул.
/usr/src болон
/usr/obj сангуудыг тус тусдаа байх дискнүүд
дээр тус тусдаа байх файлын системүүд дээр байрлуул. Хэрэв боломжтой бол
эдгээр дискнүүдийг тус тусад нь дискний хянагчууд дээр байрлуул.
&man.ccd.4; (нийлүүлсэн дискний драйвер) төхөөрөмж ашиглан
эдгээр файлын системүүдийг олон дискнүүдийн дагуу байрлуулах нь бас
арай илүү хурдасгах юм.
Профиль хийгдэхийг (/etc/make.conf файлд
NO_PROFILE=true
гэж зааж өг) болиул. Танд энэ бараг
гарцаагүй хэрэггүй.
/etc/make.conf файлд бас
CFLAGS-г гэдэгтэй
адилаар заа. оновчлол нь илүү удаан байдаг бөгөөд
болон оновчлолын
ялгаа ихэвчлэн өчүүхэн байдаг. нь эмхэтгэгчид
холбооны зориулалтаар түр зуурын файлуудыг биш хоолойнуудыг ашиглахыг
зөвшөөрдөг бөгөөд энэ нь дискэнд хандах хандалтыг (санах ойг илүүтэй хэрэглэж)
багасгадаг.
тохируулгыг
&man.make.1;-д дамжуулж олон процессийг зэрэгцээгээр ажиллуул. Энэ нь
танд ганц эсвэл олон процессортой машин аль нь ч байсан ялгаагүйгээр ихэвчлэн тусалдаг.
/usr/src-г агуулж байгаа файлын
систем тохируулгаар холболт хийгдэж (эсвэл салгагдаж)
болно. Энэ нь файлын систем файл уруу хандах хандалтын хугацааг бүртгэхийг
болиулдаг. Танд магадгүй энэ мэдээлэл бараг л хэрэггүй биз ээ.
&prompt.root; mount -u -o noatime /usr/src
Энэ жишээ /usr/src нь өөрийн файлын
систем дээр байгаа гэж тооцож байгаа болно. Хэрэв энэ нь тийм биш бол
(хэрэв энэ сан жишээ нь /usr-ийн хэсэг маягаар
байгаа бол) та /usr/src-г биш харин тэр
файлын системээ холболтын цэг болгон ашиглах хэрэгтэй.
/usr/obj-г агуулж байгаа файлын систем
тохируулгатай холболт хийгдэж (эсвэл салгагдаж)
болно. Энэ нь диск уруу хийх бичилтийг асинхроноор буюу зэрэг биш хийлгэдэг.
Өөрөөр хэлбэл бичилт нэн даруй хийгдээд өгөгдөл диск уруу цөөн секундын дараа
бичигддэг. Энэ нь бичилтүүдийг бүлэглэхийг зөвшөөрч маш их үр дүнтэйгээр
ажиллагааг хурдасгаж болох юм.
Энэ тохируулга нь таны файлын системийг илүү
эмзэг болгохыг санаарай. Тэжээл тасалдаж машин дахин ачаалах үед
файлын систем сэргээж болшгүй төлөвт орох магадлал энэ тохируулгатай
байхад илүү байдаг.
Хэрэв /usr/obj нь энэ файлын систем
дээрх цорын ганц зүйл бол энэ асуудал биш юм. Хэрэв танд уг файлын
систем дээр өөр, үнэтэй өгөгдөл байгаа бол энэ тохируулгыг
идэвхжүүлэхээсээ өмнө өөрийн нөөц чинь шинэ эсэхийг шалгаарай.
&prompt.root; mount -u -o async /usr/obj
Дээр дурдсан шиг хэрэв /usr/obj нь
өөрийн файлын систем дээр биш байх юм бол жишээн дээрхийг
тохирох холболт хийх цэгийн нэрээр солиорой.
Хэрэв ямар нэг юм буруутвал би юу хийх вэ?
Таны орчинд өмнөх бүтээлтүүдийн үеийн илүү үлдэгдлүүд
байхгүйд үнэхээр итгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь их амархан
юм.
&prompt.root; chflags -R noschg /usr/obj/usr
&prompt.root; rm -rf /usr/obj/usr
&prompt.root; cd /usr/src
&prompt.root; make cleandir
&prompt.root; make cleandir
Тиймээ, make cleandir тушаалыг үнэндээ
хоёр удаа ажиллуулах шаардлагатай.
Тэгээд make buildworld
тушаалыг эхлүүлж бүх процессийг дахин эхлүүл.
Хэрэв та асуудалтай хэвээр байгаа бол алдаа болон
uname -a тушаалын дүнг &a.questions;
уруу явуулаарай. Өөрийн тохиргооныхоо талаар бусад асуултанд
хариулахад бэлэн байгаарай!
Майк
Мэйэр
Хувь нэмэр болгон оруулсан
Олон машины хувьд дагах нь
NFS
олон машин суулгах нь
Хэрэв та олон машинуудын хувьд ижил эх модыг дагахыг хүсэж бүгдийн хувьд
эхийг татан авахуулж бүгдийг дахин бүтээхийг хүсэж байгаа бол энэ нь дискний зай,
сүлжээний зурвасын өргөн болон
CPU циклүүд зэрэг эх үүсвэрүүдийг үр ашиггүйгээр ашиглахад хүргэхээр санагдаж
болох юм. Тиймээ, үүний шийдэл нь нэг машинаар ихэнх ажлыг хийлгэж
бусад машинууд нь тэр ажлыг NFS-ээр дамжуулан холбох явдал юм. Энэ хэсэгт
ингэж хийх аргыг тайлбарсан.
Бэлтгэл ажлууд
Эхлээд хоёртын адил файлуудыг ажиллуулах build set буюу
бүтээх олонлог гэж бидний нэрлэх машинуудыг олох хэрэгтэй.
Машин бүр өөрчлөн тохируулсан цөмтэй байж болох бөгөөд гэхдээ тэд ижил хэрэглэгчийн
талбарын хоёртын файлуудыг ажиллуулж байх ёстой. Тэр олонлогоос
бүтээх машиныг сонгох хэрэгтэй. Энэ нь
ертөнц болон цөм бүтээгдэх машин байх юм. Туйлын хүслээр бол энэ
нь make buildworld болон
make buildkernel тушаалуудыг ажиллуулахад
хангалттай нөөц CPU бүхий хурдан машин байх хэрэгтэй. Та мөн
үйлдвэрлэлд ашиглахаас өмнө програм хангамжуудыг тест хийдэг
тест машин сонгохыг бас хүсэж болох юм.
Энэ нь удаан хугацаагаар унтраастай эсвэл зогссон байж болох машин байх
ёстой. Энэ нь бүтээх машин байж болох юм, гэхдээ заавал
биш юм.
Энэ бүтээх олонлог дахь бүх машинууд нь өөр өөрийн машин дээрээсээ ижил цэг дээр
/usr/obj болон /usr/src-г
холболт хийх хэрэгтэй. Туйлын хүслээр бол энэ нь бүтээх машин дээрх хоёр өөр дискнүүд
байж болох бөгөөд гэхдээ эдгээр нь уг машин дээр NFS холболт бас хийгдэж болохоор
байж болох юм. Хэрэв танд олон бүтээх олонлогууд байгаа бол
/usr/src сан нь нэг бүтээх машин дээр байрлаж
бусад дээр нь NFS холболт хийгдсэн байх юм.
Төгсгөлд нь бүтээх олонлогийн бүх машинууд дээрх /etc/make.conf
- файл бүтээх машиныхтай тохирч байгаа эсэхийг шалгаарай. Энэ нь бүтээх олонлогийн
+ болон /etc/src.conf файлууд бүтээх машиныхтай тохирч байгаа эсэхийг шалгаарай. Энэ нь бүтээх олонлогийн
машин бүрийн суулгах үндсэн системийн бүх хэсгүүдийг бүтээх машин хийх ёстой гэсэн
үг юм. Мөн бүтээх машин бүр өөрийн цөмийн нэрийг /etc/make.conf
файлд KERNCONF хувьсагчид заан өгөх ёстой бөгөөд бүтээх
машин бүр KERNCONF хувьсагчдаа өөрийн цөмийг эхэнд
оруулан дараа нь тэдгээрийг жагсаах ёстой байдаг. Бүтээх машин нь машин бүрийн
цөмийг бүтээхээр болох юм бол тэдгээрийн тохиргооны файлыг
/usr/src/sys/arch/conf
санд агуулсан байх шаардлагатай.
Үндсэн систем
Одоо бүх юм ингэж хийгдсэний дараа та бүгдийг бүтээхэд бэлэн боллоо.
Бүтээх машин дээр -д тайлбарласны
дагуу цөм болон ертөнцийг бүтээ, гэхдээ юуг ч битгий суулгаарай. Бүтээлт
дууссаны дараа тест машин дээр дөнгөж саяхан бүтээсэн цөмөө суулга.
Хэрэв энэ машин нь /usr/src
болон /usr/obj сангуудыг NFS-ээр холболт хийх
гэж байгаа бол та ганц хэрэглэгчийн горимд дахин ачаалахдаа сүлжээг нээж
тэдгээрийг холбож өгөх хэрэгтэй. Үүнийг хамгийн хялбараар хийхийн тулд
олон хэрэглэгчийн горимд ачаалан shutdown now
тушаалыг ажиллуулж ганц хэрэглэгчийн горимд орох явдал юм. Тэгэж орсныхоо
дараа та шинэ цөм болон ертөнцийг суулгаж жирийн үедээ хийдэг
mergemaster тушаалыг ажиллуулж болно.
Ингэж дууссаныхаа дараа энэ машины хувьд ердийн олон хэрэглэгчийн
үйлдлүүдэд дахин ачаалж орно.
Тест машин дээрх бүх зүйлс зөв ажиллаж байгааг мэдсэнийхээ дараа та
бүтээх олонлогийн бусад машин бүр дээр шинэ програм хангамж суулгахдаа
ижил процедурыг ашиглаарай.
Портууд
Үүнтэй адил санааг бас портуудын модонд ашиглаж болно. Эхний чухал
алхам бол нөгөө машин дээрх /usr/ports санг
бүтээх олонлогийн бусад машинууд дээр холбож өгөх явдал юм. Дараа нь та
/etc/make.conf файлыг distfiles
буюу түгээлтийн файлуудыг хуваалцахаар зөв тохируулж өгч болно.
Та DISTDIR хувьсагчийг таны NFS холболтуудад заагдсан
аль ч root хэрэглэгчийн хувьд бичигдэх боломжтой байх
нийтлэг хуваалцсан сангаар тохируулах шаардлагатай.
Машин бүр WRKDIRPREFIX хувьсагчийг локал
бүтээх сангаар зааж өгөх хэрэгтэй. Эцэст нь хэрэв та багцуудыг бүтээж түгээх
гэж байгаа бол PACKAGES хувьсагчийг
DISTDIR хувьсагчийн нэгэн адил сангаар зааж өгөх
хэрэгтэй.
diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/firewalls/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/firewalls/chapter.sgml
index 54bb2fbff9..0fda805a4a 100644
--- a/mn_MN.UTF-8/books/handbook/firewalls/chapter.sgml
+++ b/mn_MN.UTF-8/books/handbook/firewalls/chapter.sgml
@@ -1,3095 +1,3095 @@
Жозеф Ж.
Баарбиш
Хувь нэмэр болгон оруулсан
Брэд
Дэйвис
SGML уруу хөрвүүлж шинэчилсэн
Лодойсамбын
Баянзул
Орчуулсан
Галт хана
Галт хана
аюулгүй байдал
галт хана
Танилцуулга
Галт ханын тусламжтайгаар систем уруу орж байгаа болон түүнээс гарч байгаа өгөгдлийн урсгалыг шүүн нэвтрүүлэх боломжтой болдог.
Галт хана нь сүлжээгээр дамжин өнгөрч байгаа пакетуудыг, дүрмүүдэд
заасны дагуу эсвэл нэвтрүүлэх, эсвэл хаах үүргийг гүйцэтгэдэг.
Галт ханын дүрмүүд нь пакетийг протоколын төрөл, эхлэл хост хаяг, очих хост хаяг, эхлэл порт хаяг, очих порт хаяг зэрэг хэд хэдэн шинжээр нь шинжлэх боломжийг олгодог.
Галт ханыг ашигласнаар тухайн хостын болон сүлжээний аюулгүй байдлыг нилээд нэмэгдүүлж чадна. Галт ханын тусламжтайгаар дараах зүйлсийг хийх боломжтой :
Дотоод сүлжээнд байрлаж байгаа сервер машин, түүн дээр ажиллаж байгаа програм үйлчилгээг Интернэтээр дамжин орж ирж буй гадны урсгалаас хамгаалах, тусгаарлах.
Дотоод сүлжээнд байрлаж байгаа хостоос Интернэт уруу хандах хандалтыг хаах, хязгаарлах.
Network address translation буюу Сүлжээний Хаягийн Хөрвүүлэлтийг
(NAT) дэмжих. Өөрөөр хэлбэл дотоод сүлжээндээ хувийн IP хаяг хэрэглэж,
Интернэтэд гарахдаа дундаа нэг холболтыг (нэг IP хаяг эсвэл автоматаар оноосон бүлэг хаягаар) хуваан хэрэглэх.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
пакетийг шүүн нэвтрүүлэх дүрмүүдийг хэрхэн оновчтойгоор тодорхойлох.
&os;-тэй хамт суусан галт ханануудын ялгаа.
OpenBSD-н
PF галт ханыг хэрхэн тохируулах болон хэрэглэх.
IPFILTER-г хэрхэн тохируулах болон хэрэглэх.
IPFW-г хэрхэн тохируулах болон хэрэглэх.
Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдсэн байх шаардлагатай:
&os; болон Интернэтийн тухай үндсэн ойлголт.
Галт ханын тухай ойлголтууд
галт хана
дүрмүүд
Галт ханын дүрмүүдийг дараах үндсэн хоёр янзаар үүсгэж болно:
inclusive буюу хамааруулсан
эсвэл exclusive буюу хамааруулаагүй
.
Хамааруулаагүй галт хана нь дүрмэнд тохирсон урсгалаас бусдыг нэвтрүүлнэ. Харин хамааруулсан галт хана бол эсрэгээр нь,
дүрмэнд тохирсон урсгалыг нэвтрүүлж бусдыг хаана.
Болохгүй урсгалыг галт ханаар нэвтрүүлэх эрсдэлийг
багасгадаг учраас хамааруулсан галт хана нь хамааруулаагүй
галт ханыг бодвол илүүтэйгээр аюулгүй байдлыг хангаж чаддаг.
Төлөвт галт ханыг
ашиглан аюулгүй байдлыг цааш илүү сайжруулах боломжтой.
Төлөвт галт хана нь галт ханаар дамжин тогтсон холболтуудыг бүртгэж,
зөвхөн таарч байгаа тогтсон холболтоор эсвэл шинэ холболт үүсгэн урсгалыг нэвтрүүлдэг.
Төлөвт галт ханын нэг дутагдалтай тал гэвэл олон шинэ холболтууд нэг дор тогтох үед
Denial of Service буюу Үйлчилгээг Зогсоох(DoS) халдлагад өртөмтгий болдог. Иймээс галт ханыг
зохион байгуулахдаа төлөвт ба төлөвт-бус байдлыг хослуулан хэрэглэх нь хамгийн оновчтой байдаг.
Галт ханын багцууд
&os; дээр гурван янзын галт ханын багцууд хамрагдсан байдаг.
Нэрлэвэл: IPFILTER
(IPF гэж нэрлэх нь элбэг),
IPFIREWALL (IPFW гэж нэрлэх нь элбэг),
ба OpenBSD-н PacketFilter (PF гэж нэрлэх нь элбэг).
&os; нь мөн урсгалыг хязгаарлах(үндсэндээ зурвасын өргөнийг хязгаарлах) хоёр багцын хамт ирдэг:
&man.altq.4; болон &man.dummynet.4;. Dummynet нь анхнаасаа IPFW-тай, харин
ALTQ нь PF-тэй нягт холбоотой ажилладаг.
IPFILTER-ийн хувьд урсгал хязгаарлалтыг хийхдээ
NAT болон шүүлтэд IPFILTER-ийг ба
IPFW-ийг &man.dummynet.4;-тэй цуг юм уу
эсвэл PF-ийг
ALTQ-тай цуг ашиглан хийж болно.
IPFW, ба PF нь бүгд систем уруу орж байгаа болон гарч байгаа урсгалыг дүрмүүдийн тусламжтай удирдах боловч
синтаксын хувьд ч, арга замын хувьд ч өөр өөр байдаг.
&os; дээр олон галт ханын багцууд хамт ирдэг нь өөр өөр хэрэгцээ шаардлагатай хүмүүст
хүртээмжтэй байхыг гол зорилгоо болгосонд оршино. Түүнээс аль ч галт хана нь нөгөөгөөсөө илүү, эсвэл дутуу гэсэн үг биш юм.
Зохиогч IPFILTER-г сонгон авсан нь түүний төлөвт дүрмүүд нь
NAT орчинд хэрэглэхэд төвөг багатай, мөн
дотроо ftp proxy агуулсан байдгаас болсон хэрэг. Энэхүү ftp proxy-г ашиглан
гадагшаа гарах FTP урсгалыг зөвшөөрсөн дүрмүүдийг бичихэд хялбар байдаг.
Бүх галт ханууд пакет удирдах талбарын утгыг шинжлэх зарчмаар ажиллах тул
галт ханын дүрмүүдийг бичихийн өмнө TCP/IP протокол хэрхэн
ажилладаг талаар болон пакет удирдах талбарын утгууд, энэ утгууд session буюу сесс
үүсэхэд хэрхэн хэрэглэгддэг талаар үндсэн ойлголттой байх шаардлагатай болдог.
Дээрх ойлголтуудын талаар дараах хаягаар орж уншина уу:
.
Жон
Феррел
Хянан залруулж шинэчилсэн
OpenBSD Пакет шүүгч (PF) ба
ALTQ
галт хана
PF
2003 оны 7 сард OpenBSD-н галт ханын програм болох
PF &os; уруу шилжиж, &os; Портын Цуглуулгад
орсон. 2004 онд гарсан &os; 5.3 нь PF-г
үндсэн системийн багцын нэг хэсэг болгон оруулсан анхны хувилбар юм.
PF нь бүрэн хэмжээнд ажиллах чадвартай
галт хана бөгөөд ALTQ-тай (Alternate
Queuing буюу Ээлжлэн солигдох дараалал) хамтран ажиллах боломжтой. ALTQ нь
Quality of Service буюу Үйлчилгээний Чанарын (QoS)
боломжоор хангадаг.
OpenBSD Төсөл нь PF FAQ-г хөтлөн
явуулдаг.
Тиймээс гарын авлагын энэ хэсэг нь &os;-д хамаатай
PF дээр илүү анхаарлаа хандуулахахаас гадна
хэрэглээний талаар зарим нэг ерөнхий мэдээллийг өгнө. Хэрэглээний
мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүйг PF FAQ-с үзнэ үү.
&os;-д зориулсан PF-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг
хаягаас үзэж болно.
Цөмийн дуудагдах PF модулийг ашиглах нь
&os; 5.3 хувилбараас эхлэн PF нь тусдаа ажиллуулж
болох дуудагдах боломжтой модул хэлбэрээр үндсэн суулгацад орсон байдаг.
&man.rc.conf.5;-ийн pf_enable="YES"
илэрхийлэл байхад систем нь цөмийн PF модулийг динамикаар дуудах болно.
Гэхдээ систем PF-ийн дүрмийн олонлогийн тохиргооны
файлыг олохгүй бол PF модул нь дуудагдахгүй.
Анхдагч байрлал нь /etc/pf.conf. Хэрэв таны
PF дүрмийн олонлог өөр хаа нэгтээ байгаа бол
байрлалыг зааж өгөхийн тулд pf_rules="/path/pf.rules"
гэж өөрийн /etc/rc.conf тохиргооны файлдаа
оруулж өгөх хэрэгтэй.
&os; 7.0-с эхлэн /etc/
санд байсан жишээ pf.conf файл /usr/share/examples/pf/ руу орсон болно.
7.0-с өмнөх &os;-ийн хувилбаруудад анхдагчаар /etc/pf.conf
байдаг.
PF модулийг тушаалын мөрөөс бас дуудан ажиллуулж
болно:
&prompt.root; kldload pf.ko
Дуудагдах модул нь бүртгэл хийх дэмжлэгийг хангадаг &man.pflog.4;
боломжтойгоор хийгдсэн байдаг. Хэрэв танд PF-ийн
өөр боломжууд хэрэгтэй бол PF-ийн дэмжлэгийг
цөмд оруулан эмхэтгэх хэрэгтэй.
PF цөмийн тохиргоонууд
цөмийн тохиргоонууд
pf төхөөрөмж
цөмийн тохиргоонууд
pflog төхөөрөмж
цөмийн тохиргоонууд
pfsync төхөөрөмж
PF дэмжлэгийг &os; цөмд оруулж эмхэтгэх нь
шаардлагагүй боловч дуудагдах модульд ороогүй байдаг PF-ийн нэмэлт
боломжуудын нэг бөгөөд PF-ийн ашигладаг төлвийн хүснэгтэд
зарим өөрчлөлтүүдийг ил гаргадаг псевдо төхөөрөмж болох &man.pfsync.4;
гэгддэг боломжийг ашиглахын тулд та тэгж хийж өгч болох юм. Үүнийг
&man.carp.4;-тэй хослуулан ажиллагаа доголдоход тойрон гарах галт ханаыг
PF ашиглан бүтээж болно. CARP-ийн
талаар дэлгэрэнгүйг гарын авлагын бүлэг 29-с
үзэж болно.
Цөмийн PF тохиргоонуудыг
/usr/src/sys/conf/NOTES-с олж болох бөгөөд
доор үзүүлэв:
device pf
device pflog
device pfsync
device pf тохиргоо Packet Filter
галт ханыг (&man.pf.4;) дэмждэг болгоно.
device pflog тохиргоо
псевдо буюу хуурамч &man.pflog.4; сүлжээний төхөөрөмжийг идэвхжүүлнэ. Энэ хуурамч
төхөөрөмжийн тусламжтайгаар &man.bpf.4; дескриптор уруу урсгалыг бүртгэх
боломжтой. &man.pflogd.8; дэмонг бүртгэлийг дискэн дээр хадгалахад хэрэглэнэ.
device pfsync тохиргоо
псевдо буюу хуурамч &man.pfsync.4; сүлжээний төхөөрөмжийг идэвхжүүлнэ. Энэ хуурамч
төхөөрөмжийн тусламжтайгаар төлвийн өөрчлөлтүүдийг
хянах боломжтой.
rc.conf боломжууд
Дараах &man.rc.conf.5; илэрхийллүүд
PF болон &man.pflog.4;-ийг ачаалах үед тохируулна:
pf_enable="YES" # Enable PF (load module if required)
pf_rules="/etc/pf.conf" # rules definition file for pf
pf_flags="" # additional flags for pfctl startup
pflog_enable="YES" # start pflogd(8)
pflog_logfile="/var/log/pflog" # where pflogd should store the logfile
pflog_flags="" # additional flags for pflogd startup
Хэрвээ энэ галт ханын цаана LAN байгаа бөгөөд
LAN-д байгаа компьютерууд уруу пакет дамжуулах шаардлагатай бол эсвэл
NAT ашиглах бодолтой байгаа бол дараах илэрхийлэл танд бас хэрэгтэй:
gateway_enable="YES" # Enable as LAN gateway
Шүүгч дүрмүүдийг үүсгэх нь
PF нь &man.pf.conf.5;-с (анхдагчаар /etc/pf.conf)
өөрийн тохиргооны дүрмүүдийг унших бөгөөд тэнд заагдсан дүрмүүд буюу тодорхойлолтуудын
дагуу пакетуудыг өөрчлөх, орхих буюу эсвэл дамжуулдаг. &os; суулгацад
/usr/share/examples/pf/-д байрлах хэд хэдэн жишээ
файлууд байдаг. PF-ийн дүрмийн олонлогуудын талаар бүрэн мэдээллийг
PF FAQ-с
лавлана уу.
PF FAQ-г үзэж байхдаа
&os;-ийн хувилбар бүр өөр өөр PF хувилбартай болохыг анхаарна уу:
&os; 5.X —
PF нь OpenBSD 3.5-ынх
&os; 6.X —
PF нь OpenBSD 3.7-ынх
&os; 7.X —
PF нь OpenBSD 4.1-ынх
&a.pf; нь PF галт ханыг тохируулж ажиллуулах
талаар асуухад тохиромжтой газар юм. Асуулт асуухаасаа өмнө захидлын
жагсаалтын архиваас шалгахаа мартуузай!
PF-тэй ажиллах нь
PF-ийг хянахдаа &man.pfctl.8;-г ашиглана.
Зарим нэг хэрэгтэй тушаалуудыг доор жагсаав (Бүх боломжит тохиргоонуудын
талаар &man.pfctl.8; гарын авлагын хуудаснаас лавлахаа мартуузай):
Тушаал
Зорилго
pfctl
PF-г идэвхжүүлэх
pfctl
PF-г болиулах
pfctl all /etc/pf.conf
Бүх дүрмүүдийг арилгаж (nat, шүүх, төлөв, хүснэгт, гэх мэт.)
/etc/pf.conf файлаас дахин ачаалах
pfctl [ rules | nat | state ]
Шүүх дүрмүүд, nat дүрмүүд, эсвэл төлвийн хүснэгтийн талаар тайлан гаргах
pfctl /etc/pf.conf
Дүрмийн олонлогийг ачаалалгүйгээр /etc/pf.conf-д
алдаа байгаа эсэхийг шалгах
ALTQ-г идэвхжүүлэх
ALTQ-г идэвхжүүлэх ганц арга зам бол түүний боломжуудыг
&os; цөмтэй хамт хөрвүүлэн эмхэтгэх юм. Мөн сүлжээний картын драйвер болгон ALTQ-г
дэмждэггүй тул өөрийн тань хэрэглэж буй &os; хувилбарын хувьд дэмжигддэг драйверуудын жагсаалтыг
&man.altq.4; гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
Дараах тохируулгууд
ALTQ-г идэвхжүүлж нэмэлт үүргүүдийг оруулдаг.
options ALTQ
options ALTQ_CBQ # Class Bases Queuing (CBQ)
options ALTQ_RED # Random Early Detection (RED)
options ALTQ_RIO # RED In/Out
options ALTQ_HFSC # Hierarchical Packet Scheduler (HFSC)
options ALTQ_PRIQ # Priority Queuing (PRIQ)
options ALTQ_NOPCC # Required for SMP build
options ALTQ мөр ALTQ
-г бүхэлд нь идэвхжүүлнэ.
options ALTQ_CBQ мөр Class Based Queuing
буюу Ангиллаас Хамаарсан Дараалал Үүсгэх(CBQ) боломжийг идэвхжүүлнэ.
CBQ нь шүүгч дүрмүүд дээр үндэслэн урсгалуудад эрэмбэ тогтоох зорилгоор
зурвасын өргөнийг өөр өөр ангиллуудад болон дарааллуудад хуваах боломжийг олгоно.
options ALTQ_RED мөр Random Early
Detection буюу Санамсаргүй Эрт Илрүүлэлт(RED)-г идэвхжүүлнэ.
RED-г сүлжээний даац хэтрэхээс сэргийлэхэд хэрэглэдэг.
RED дарааллын уртыг хэмжиж, түүнийг байх ёстой дээд ба
доод хэмжээтэй жиших байдлаар ажилладаг. Хэрэв дараалал дээд хэмжээнээс урт болбол
шинэ пакетууд орхигдох болно. Нэртэйгээ адилаар, RED нь холболтуудаас пакетийг
санамсаргүйгээр орхигдуулдаг.
options ALTQ_RIO мөр нь Random Early
Detection In and Out буюу Орох ба Гарах Санамсаргүй Эрт Илрүүлэлтийг идэвхжүүлнэ.
options ALTQ_HFSC мөр нь
Hierarchical Fair Service Curve Packet Scheduler буюу Үе давхаргат Зохимжит Үйлчилгээний Муруйн Пакет Хуваарилагчийг
идэвхжүүлнэ. HFSC талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас үзнэ үү:
.
options ALTQ_PRIQ мөр нь Priority Queuing буюу Эрэмбэт Дараалал Үүсгэх
(PRIQ)-г идэвхжүүлнэ. PRIQ нь эрэмбэ өндөртэй дараалалд байгаа
урсгалыг эхэнд нэвтрүүлэх зарчмаар ажилладаг.
options ALTQ_NOPCC мөр нь ALTQ-г
SMP-тай хамт ажиллах боломжтой болгоно.
SMP системийн хувьд энэ боломжийг заавал идэвхжүүлэх хэрэгтэй.
IPFILTER (IPF) Галт хана
галт хана
IPFILTER
Энэ хэсэг дээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Агуулга зарим хэсэгт буруу байхыг үгүйcгэхгүй.
IPFILTER-г зохиосон хүн бол Даррин Рид билээ. IPFILTER нь
үйлдлийн системээс хамааралгүй: нээлттэй эхийн програм бөгөөд
&os;, NetBSD, OpenBSD, &sunos;, HP/UX, ба &solaris; зэрэг олон үйлдлийн систем уруу
шилжүүлэгдсэн юм. IPFILTER эрчимтэй дэмжигдэж,
сайжруулсан хувилбарууд нь тогтмол гарсаар байгаа.
IPFILTER нь цөмийн талд ажиллах галт хана болон
NAT механизм дээр суурилсан бөгөөд түүнийг удирдах, хянахын тулд
хэрэглэгчийн интерфэйс програмыг ашиглана. Галт ханын дүрмүүдийг нэмэх болон хасахдаа
&man.ipf.8; хэрэгслийг хэрэглэнэ. NAT дүрмүүдийг
нэмэх болон хасахдаа &man.ipnat.1; хэрэгслийг хэрэглэнэ. &man.ipfstat.8; хэрэгсэл
нь IPFILTER-н цөмийн талд ажиллаж байгаа хэсгийн статистикийг хэвлэхэд зориулагдсан.
&man.ipmon.8; програм харин IPFILTER-н үйлдлүүдийг системийн бүртгэлийн файлд
бүртгэнэ.
IPF-г анх зохиохдоо сүүлд тохирсон дүрэм дийлнэ
гэсэн
логикийн дагуу бүтээсэн ба зөвхөн төлөвт-бус дүрмүүдийг ашигладаг байлаа.
Цаг хугацаа өнгөрөхөд IPF илүү хөгжиж, quick
тохируулга
болон төлөвт keep state
тохируулгуудыг агуулах болсон нь орчин үеийн
хэрэгцээ шаардлагад илүү нийцэх болжээ. IPF-н албан ёсны баримтжуулалтанд
хуучин уламжлалт дүрмүүдийг бичих параметрүүд болон файлтай ажиллах логикууд багтсан байдаг.
Харин шинэ функцуудыг нь зөвхөн нэмэлт боломж байдлаар оруулсан нь аюулгүй байдлыг хавьгүй
илүү хангасан галт хана бий болгож байгаа тэднийг хэт доогуур тавьсан санагддаг.
Энэ бүлэгт байгаа зааврууд нь quick
болон төлөвт keep state
тохируулгуудыг агуулсан дүрмүүдээс үндсэндээ бүрдсэн байгаа. Энэ бол хамааруулсан галт ханын дүрмүүдийг
бичих үндсэн арга барил юм.
Хамааруулсан галт хана нь зөвхөн дүрмэнд тохирсон пакетуудыг нэвтрүүлнэ.
Ийм маягаар галт ханын цаанаас Интернэт уруу ямар ямар үйлчилгээнүүд
гарч болох болон эсрэгээр Интернэтээс дотоод сүлжээ уруу ямар ямар үйлчилгээнүүд нэвтэрч
болохыг удирдах боломжтой. Эдгээрээс бусад бүх урсгалыг хааж, бүртгэдэг байхаар зохиогдсон
байдаг. Хамааруулсан галт хана нь хамааруулаагүй галт ханаас аюулгүй байдлын хувьд
хэд дахин илүү, тиймээс энд бид зөвхөн хамааруулсан галт ханын дүрмүүдийн талаар
ярилцах болно.
Хуучин уламжлалт дүрмүүдтэй ажиллах аргуудын талаар дэлгэрэнгүй тайлбарыг:
ба хаягаар орж үзнэ үү.
IPF FAQ-г хаягаар орж үзнэ үү.
Нээлттэй эхийн IPFilter програмын захидлын жагсаалтын архивыг хаягаар орж үзнэ үү.
IPF-г идэвхжүүлэх
IPFILTER
идэвхжүүлэх
IPF нь &os; үндсэн суулгацтай хамт, ажиллах үеийн ачаалах боломжтой модуль байдлаар ирдэг.
rc.conf тохиргооны файл дотор ipfilter_enable="YES" илэрхийлэл байгаа үед систем IPF цөмийн
модулийг динамикаар ачаална. Энэ ачаалах боломжтой модуль нь бүртгэх боломжтойгоор,
анхдагч default pass all тохируулгын хамт бүтээгдсэн байдаг. Анхдагч дүрмийг
block all болгохын тулд IPF-г цөмд эмхэтгэх шаардлага байхгүй. Зөвхөн
дүрмүүдийнхээ төгсгөлд бүгдийг хаах дүрмийг бичиж өгөхөд хангалттай.
Цөмийн тохируулгууд
цөмийн тохируулгууд
IPFILTER
цөмийн тохируулгууд
IPFILTER_LOG
цөмийн тохируулгууд
IPFILTER_DEFAULT_BLOCK
IPFILTER
цөмийн тохируулгууд
&os; цөм уруу дараах боломжуудыг эмхэтгэн IPF-г идэвхжүүлэх
албагүй боловч, суурь мэдлэг болгон энд үзүүллээ. IPF-г цөм уруу хөрвүүлэн
эмхэтгэснээр ачаалах боломжтой модулийг хэрэглэх боломжгүй болдог.
Цөмийн тохиргоон дахь жишээ IPF илэрхийллүүд
/usr/src/sys/conf/NOTES гэсэн цөмийн эх файлд
байх ба доор сийрүүлбэл:
options IPFILTER
options IPFILTER_LOG
options IPFILTER_DEFAULT_BLOCK
options IPFILTER мөр нь IPFILTER
галт ханыг идэвхжүүлнэ.
options IPFILTER_LOG мөр нь log
гэсэн түлхүүр үг орсон дүрмүүдийн хувьд урсгалыг ipl
пакет бүртгэх хуурамч—төхөөрөмж уруу бүртгэх боломжтой болгоно.
options IPFILTER_DEFAULT_BLOCK мөр нь
галт ханын pass дүрмэнд тохироогүй пакетийг
хаах анхдагч чанарыг зааж өгнө.
Эдгээр тохируулгууд нь зөвхөн тэдгээрийг тохируулан,
тусгайлан цөм бүтээж суулгасны дараа идэвхждэг.
rc.conf тохируулгууд
IPF-г систем ачаалах үед идэвхтэй болгохын тулд /etc/rc.conf дотор
дараах илэрхийллүүд байх ёстой:
ipfilter_enable="YES" # Start ipf firewall
ipfilter_rules="/etc/ipf.rules" # loads rules definition text file
ipmon_enable="YES" # Start IP monitor log
ipmon_flags="-Ds" # D = start as daemon
# s = log to syslog
# v = log tcp window, ack, seq
# n = map IP & port to names
Хэрэв энэ галт ханын цаана хувийн IP хаяг хэрэглэдэг LAN байгаа бол
NAT функцыг идэвхжүүлэхийн тулд дараах мөрүүдийг нэмэх хэрэгтэй:
gateway_enable="YES" # Enable as LAN gateway
ipnat_enable="YES" # Start ipnat function
ipnat_rules="/etc/ipnat.rules" # rules definition file for ipnat
IPF
ipf
Таны бичсэн дүрмүүдийг ачаалахад ipf тушаалыг хэрэглэнэ. Ер нь бол
та өөрийн дүрмүүдээс бүтсэн файлыг үүсгээд, түүнийгээ дээрх тушаалын ашиглан
галт ханын одоо ажиллаж байгаа дотоод дүрмүүдтэй сольж тавьна гэсэн үг юм:
&prompt.root; ipf -Fa -f /etc/ipf.rules
нь бүх дотоод дүрмүүдийн хүснэгтийг цэвэрлэ гэсэн үг.
нь ачаалах дүрмүүдээ энэ файлаас унш гэсэн үг.
Ийм байдлаар та өөрийн хүссэн дүрмүүдийн файлыг үүсгээд,
дээрх IPF тушаалыг ажиллуулан системийг шинээр ачаалахгүйгээр
ажиллаж байгаа галт ханын дүрмүүдийг шинээр өөрчлөх боломжтой болж байна.
Дээрх аргаар галт ханын дүрмүүдийг хэдэн ч удаа сольж болох тул энэ арга нь
шинэ дүрмүүдийг туршихад тохиромжтой арга юм.
Энэ тушаалтай ажиллах боломжтой бусад тугуудын талаар
дэлгэрэнгүйг &man.ipf.8; заавар хуудаснаас үзнэ үү.
&man.ipf.8; тушаал дүрмүүдийн файлыг стандарт текст файл гэж
тооцдог. Симбол орлуулалттай скрипт байдлаар бичигдсэн файлыг ойлгохгүй.
Гэвч скрипт симбол орлуулалтын хүчийг ашиглан IPF дүрмүүдийг бүтээх
арга зам байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
хэсгээс үзнэ үү.
IPFSTAT
ipfstat
IPFILTER
статистик
&man.ipfstat.8;-н анхдагч чанар бол галт ханыг хамгийн сүүлд асааснаас хойших,
эсвэл ipf -Z тушаалыг өгөн хуримтлуулагчийг хамгийн сүүлд тэглэснээс хойших
галт ханаар орж байгаа болон гарч байгаа пакетуудыг хэрэглэгчийн тодорхойлж өгсөн дүрмүүдээр
шүүсэн үр дүнд бий болсон статистик тоог гаргаж ирэн, дэлгэцэнд харуулах юм.
Дэлгэрэнгүйг &man.ipfstat.8; заавар хуудаснаас үзнэ үү.
&man.ipfstat.8; тушаалын анхдагч үр дүн дараах байдалтай байна:
input packets: blocked 99286 passed 1255609 nomatch 14686 counted 0
output packets: blocked 4200 passed 1284345 nomatch 14687 counted 0
input packets logged: blocked 99286 passed 0
output packets logged: blocked 0 passed 0
packets logged: input 0 output 0
log failures: input 3898 output 0
fragment state(in): kept 0 lost 0
fragment state(out): kept 0 lost 0
packet state(in): kept 169364 lost 0
packet state(out): kept 431395 lost 0
ICMP replies: 0 TCP RSTs sent: 0
Result cache hits(in): 1215208 (out): 1098963
IN Pullups succeeded: 2 failed: 0
OUT Pullups succeeded: 0 failed: 0
Fastroute successes: 0 failures: 0
TCP cksum fails(in): 0 (out): 0
Packet log flags set: (0)
Дотогшоо урсгалын хувьд ,
гадагшаа урсгалын хувьд тохируулгыг өгөхөд
кернелийн ашиглаж буй дүрмүүдийн жагсаалтыг гаргаж харуулна.
ipfstat -in нь дотогшоо урсгалын
дотоод дүрмүүдийн хүснэгтийг дүрмүүдийн дугаарын хамт харуулна.
ipfstat -on нь гадагшаа урсгалын
дотоод дүрмүүдийн хүснэгтийг дүрмүүдийн дугаарын хамт харуулна.
Үр дүн нь дараах байдалтай байна:
@1 pass out on xl0 from any to any
@2 block out on dc0 from any to any
@3 pass out quick on dc0 proto tcp/udp from any to any keep state
ipfstat -ih нь дотогшоо урсгалын
дотоод дүрмүүдийн хүснэгтийг дүрмүүдийн хэдэн удаа тохирсон тооны хамт харуулна.
ipfstat -oh нь гадагшаа урсгалын
дотоод дүрмүүдийн хүснэгтийг дүрмүүдийн хэдэн удаа тохирсон тооны хамт харуулна.
Үр дүн нь дараах байдалтай байна:
2451423 pass out on xl0 from any to any
354727 block out on dc0 from any to any
430918 pass out quick on dc0 proto tcp/udp from any to any keep state
ipfstat тушаалын хамгийн чухал функцуудын
нэг бол, &os;-н ажиллаж байгаа процессийн хүснэгтийг &man.top.1;
харуулдаг шиг төлвийн хүснэгтийг туг харуулдаг явдал юм.
Таны галт хана гадны халдлагад өртөх үед энэ функц түүнийг илрүүлэх, шинжлэх, халдлагад
оролцож буй пакетуудыг харах боломжийг олгоно. Нэмэлт дэд тугууд нь хяналт хийх
эхлэл болон очих IP хаяг, порт, эсвэл протоколыг сонгох боломжийг олгодог.
Дэлгэрэнгүйг &man.ipfstat.8; заавар хуудаснаас үзнэ үү.
IPMON
ipmon
IPFILTER
бүртгэл хөтлөлт
ipmon тушаал зохистой ажиллахын тулд цөмийн
IPFILTER_LOG тохируулга идэвхжсэн байх ёстой. Энэ тушаал хоёр өөр горимд
ажиллах чадвартай. Төрөлх горим нь энэ тушаалыг тушаал мөрөн дээр
туггүйгээр оруулахад ажиллах анхдагч горим юм.
Демон горим нь болж өнгөрсөн үйл явцын бүртгэлийг эргэж харахын тулд
системийн бүртгэлийг тасралтгүй хөтлөн явуулахад тохиромжтой горим юм.
&os; болон IPFILTER энэ горимд ажиллахаар тохируулагдсан байдаг. &os;
нь системийн бүртгэлийг автоматаар тойруулах чадвартай. Тиймээс бүртгэлийн мэдээллийг syslogd
процесс уруу гаргах нь энгийн файл уруу гаргах анхдагч аргаас дээр байдаг.
Анхдагч rc.conf файл дотор ipmon_flags илэрхийлэл
тугуудыг хэрэглэсэн байхыг олж харж болно:
ipmon_flags="-Ds" # D = start as daemon
# s = log to syslog
# v = log tcp window, ack, seq
# n = map IP & port to names
Бүртгэл хөтлөн явуулахын давуу талыг дурдахад илүүц биз.
Бүртгэлийн тусламжтай ямар пакетууд орхигдсон, тэдгээр пакетууд хаанаас ирсэн,
хаашаа явж байсан зэрэг мэдээллийг эргэн харах боломжтой болдог. Энэ бүх мэдээлэл
гадны халдлагыг мөрдөхөд чухал түлхэц болно.
Хэдийгээр бүртгэх боломжоор хангагдсан боловч, IPF дангаараа бүртгэлийг үүсгэж
чадахгүй. Галт ханын администратор аль дүрмийн бүртгэлийг бичихийг шийдэн, тэдгээр дүрмүүдэд
log түлхүүр үгийг нэмж өгнө. Ер нь, зөвхөн deny дүрмүүдийн бүртгэл бичигддэг.
Бүгдийг хориглосон анхдагч дүрмийг log түлхүүр үгийн хамт дүрмүүдийнхээ
хамгийн төгсгөлд бичиж өгөх нь нилээд өргөн хэрэглэгддэг арга юм. Ийм байдлаар
таны дүрмүүдийн алинтай ч тохироогүй пакетуудыг мэдэх боломжтой болно.
IPMON бүртгэл хөтлөлт
Syslogd нь бүртгэлийн мэдээллийг дотор нь ангилах
өөрийн тусгай аргатай. facility
ба түвшин
гэсэн тусгай ангилалаар ялгадаг.
горимон дахь IPMON нь facility
-аар security-г
хэрэглэдэг. IPMON-ы бүх бүртгэлийн мэдээлэл security нэрийн дор бичигддэг. Хэрэв хүсвэл
доорх түвшнүүдийг ашиглан бүртгэгдсэн мэдээллийг илүү ангилж болно:
LOG_INFO - нэвтрүүлэх, хаахаас үл хамааран "log" түлхүүрийг үйлдэл ашиглан пакетуудыг бүртгэх.
LOG_NOTICE - нэвтэрсэн пакетуудыг бүртгэх.
LOG_WARNING - хаагдсан пакетуудыг бүртгэх.
LOG_ERR - бүртгэсэн пакетууд болон богино гэгдсэн пакетууд
IPFILTER-н бүх бүртгэлийн мэдээллийг /var/log/ipfilter.log
файл дотор бичихийн тулд, та энэ файлыг эхлээд үүсгэх хэрэгтэй. Үүний тулд дараах
тушаалыг өгөх хэрэгтэй:
&prompt.root; touch /var/log/ipfilter.log
syslog-н функцуудыг /etc/syslog.conf файл доторх
тодорхойлох илэрхийллүүдээр удирдаж болно. syslog.conf файл нь
IPF мэт програмуудын үүсгэсэн системийн мэдэгдлүүдтэй ажиллахад уян хатан болгодог.
Дараах илэрхийллүүдийг /etc/syslog.conf файл дотор нэмж
бичнэ үү:
security.* /var/log/ipfilter.log
security.* нь бүх бүртгэгдсэн мэдэгдлүүдийг
дурдсан файлд бичихийг хэлж өгч байна.
/etc/syslog.conf файлд хийсэн өөрчлөлтүүдийг
идэвхжүүлэхийн тулд та системээ дахин ачаалах эсвэл /etc/rc.d/syslogd reload
тушаалыг ашиглан syslog процессод /etc/syslog.conf файлыг дахин уншуулах
хэрэгтэй.
Дээр шинээр үүсгэсэн бүртгэлийг тойруулахын тулд
/etc/newsyslog.conf файл дотор өөрчлөлт оруулахаа мартуузай.
Бүртгэгдсэн мэдэгдлийн формат
ipmon-ы үүсгэсэн мэдэгдэл зайгаар тусгаарлагдсан
өгөгдлийн талбаруудаас бүрдэнэ. Бүх мэдэгдэлд байдаг гол талбарууд гэвэл:
Пакетийг хүлээж авсан огноо.
Пакетийг хүлээж авсан цаг. Цаг, минут, секунд, бутархай секундэд (олон орны нарийвчлалтай)
харгалзан HH:MM:SS.F форматтай байна.
Пакеттай ажилласан интерфэйсийн нэр, жишээлбэл dc0.
Дүрмийн бүлэг болон дүрмийн дугаар, жишээлбэл @0:17.
Эдгээрийг ipfstat-in тушаалын тусламжтай үзэж болно.
Үйлдэл: нэвтрүүлсэн бол р, хаасан бол b, богино пакет бол S,
аль ч дүрмэнд тохироогүй бол n, бүртгэх дүрэм бол L. Эдгээр тугуудыг дараах эрэмбээр харуулна:
S, p, b, n, L. Том P эсвэл B үсэг нь тухайн пакет ямар нэг дүрмээс биш, глобал тохиргооноос
хамааран бүртгэгдсэн болохыг заана.
Хаягууд. Үндсэндээ гурван талбар байна: эхлэл
хаяг болон порт (таслалаар тусгаарлагдсан), -> тэмдэг, ба очих хаяг болон порт.
209.53.17.22,80 -> 198.73.220.17,1722.
PR-н дараа протоколын нэр болон дугаар, жишээлбэл PR tcp.
len-ы дараа толгойн урт болон
пакетийн нийт урт, жишээлбэл len 20 40.
Хэрэв TCP пакет бол зураасаар эхэлж тугуудаар удаалсан
нэмэлт талбар байна. Үсгүүд болон түүнд харгалзах тугуудын талаар &man.ipmon.8; заавар
хуудаснаас үзнэ үү.
Хэрэв ICMP пакет бол, төгсгөлд нь хоёр талбар байна.
Эхнийх нь үргэлж ICMP
утгатай байна, дараагийнх нь налуу зураасаар тусгаарлагдсан
ICMP мэдэгдэл болон дэд мэдэгдлийн төрөл, жишээлбэл портод хандаж чадсангүй гэсэн мэдэгдлийн хувьд ICMP 3/3 байна.
Симбол орлуулалттай скриптийг үүсгэх нь
Зарим туршлагатай IPF хэрэглэгчид дүрмүүдийг агуулсан файл үүсгээд
түүнийгээ симбол орлуулалттай скрипт байдлаар ажиллуулах боломжтой болгон бичдэг.
Үүний гол давуу тал нь та зөвхөн симбол нэрд харгалзах утгыг өөрчилбөл, скриптийг ажиллуулахад
уг симбол орлуулалт орсон дүрэм бүр шинэ утгыг авах болно. Скриптийн хувьд,
олон дахин хэрэглэгддэг утгуудыг бичихэд симбол орлуулалтыг ашиглаж, тэдгээрийг
олон дүрмэнд орлуулж өгнө гэсэн үг юм. Дараах жишээн дээрээс харна уу.
Энд хэрэглэгдсэн скриптийн синтакс нь sh, csh, ба tcsh бүрхүүл дээр ажиллах
боломжтой.
Симбол орлуулалтын талбарууд нь урдаа долларын тэмдэгтэй байна: $.
Симбол талбарууд нь $ тэмдэг урдаа байхгүй.
Симбол талбарыг орлох утга нь давхар хашилтан(") дотор байрлана.
Дүрмийн файлаа дараах байдалтай үүсгэж эхлэх хэрэгтэй:
############# Start of IPF rules script ########################
oif="dc0" # name of the outbound interface
odns="192.0.2.11" # ISP's DNS server IP address
myip="192.0.2.7" # my static IP address from ISP
ks="keep state"
fks="flags S keep state"
# You can choose between building /etc/ipf.rules file
# from this script or running this script "as is".
#
# Uncomment only one line and comment out another.
#
# 1) This can be used for building /etc/ipf.rules:
#cat > /etc/ipf.rules << EOF
#
# 2) This can be used to run script "as is":
/sbin/ipf -Fa -f - << EOF
# Allow out access to my ISP's Domain name server.
pass out quick on $oif proto tcp from any to $odns port = 53 $fks
pass out quick on $oif proto udp from any to $odns port = 53 $ks
# Allow out non-secure standard www function
pass out quick on $oif proto tcp from $myip to any port = 80 $fks
# Allow out secure www function https over TLS SSL
pass out quick on $oif proto tcp from $myip to any port = 443 $fks
EOF
################## End of IPF rules script ########################
Байх ёстой бүх зүйлс бүгд байна. Энэ жишээн дээр дүрмүүд чухал биш,
харин симбол орлуулалт хэрхэн ажилладгыг харуулсан байна. Хэрэв дээрх жишээ
/etc/ipf.rules.script нэртэй файл дотор байсан бол, эдгээр
дүрмүүдийг дараах тушаалыг өгч дахин ачаалах боломжтой:
&prompt.root; sh /etc/ipf.rules.script
Суулгагдсан симболтой дүрмийн файлыг хэрэглэхэд нэг асуудал тулгардаг:
IPF симбол орлуулалтыг ойлгохгүй, ийм скриптийг шууд уншиж чаддаггүй.
Дараах скриптийг хоёр аргын нэгээр хэрэглэж болно:
cat-р эхэлсэн мөрийг ил гарга, харин
/sbin/ipf-р эхэлсэн мөрүүдийг далдал. ipfilter_enable="YES"-г
/etc/rc.conf файл дотор байрлуул, дараа нь өөрчлөлт бүрийн дараа скриптийг
ажиллуулан /etc/ipf.rules файлыг үүсгэ эсвэл өөрчлөлт оруул.
/etc/rc.conf файл дотор ipfilter_enable="NO"
(энэ анхдагч утга) мөрийг нэмэн системийн эхлэл скриптэд IPFILTER-г идэвхгүй болго.
Дээрхтэй адил скриптийг өөрийн /usr/local/etc/rc.d/ эхлэл хавтаст
байрлуул. Энэ скрипт ipf.loadrules.sh ч юм уу ойлгомжтой нэртэй байх ёстой.
.sh гэсэн өргөтгөлтэй байх ёстой.
#!/bin/sh
sh /etc/ipf.rules.script
Энэ скриптийн эрхүүд эзэмшигч root-н хувьд
унших, бичих, ажиллах эрхтэй байх ёстой.
&prompt.root; chmod 700 /usr/local/etc/rc.d/ipf.loadrules.sh
Одоо систем ачаалсны дараа таны IPF дүрмүүд ачаалагдсан байх болно.
IPF Дүрмүүдийн олонлог
Пакет дотор агуулагдаж байгаа утгуудыг үндэслэн тухайн пакетийг
нэвтрүүлэх болон хаахыг хэлж байгаа дүрмүүдийг дүрмийн олонлог гэнэ. Хостуудын
хоорондох хоёр чиглэлтэй пакет солилцоо нь сесс харилцааг бүрдүүлнэ. галт ханын
дүрмийн олонлогоор пакет хоёр дахин шүүгдэнэ, эхний удаа Интернэтээс пакетийг
хүлээн авахад, дараагийн удаа буцаж Интернэт рүү гарч явахад. Бүх TCP/IP үйлчилгээнүүдийн
хувьд (жишээ нь: telnet, www, mail, г.м.) ямар протоколоор ажиллах болон эхлэл ба
очих IP хаяг, эхлэл ба очих порт хаяг зэргийг урьдаас тодорхойлж өгсөн байдаг.
Эдгээр үзүүлэлтүүд дээр үндэслэн нэвтрүүлэх болох хаах дүрмүүдийг зохиодог.
IPFILTER
Дүрмүүдтэй ажиллах дэс дараалал
IPF-г анх зохиохдоо сүүлд тохирсон дүрэм дийлнэ
логикийн дагуу бүтээсэн ба зөвхөн төлөвт-бус дүрмүүдийг ашигладаг байлаа.
Цаг хугацаа өнгөрөхөд IPF илүү хөгжиж, quick
тохируулга
болон төлөвт keep state
тохируулгуудыг агуулах болсон нь орчин үеийн
хэрэгцээ шаардлагад илүү нийцэх болжээ.
Энэ бүлэгт байгаа зааврууд нь quick
болон төлөвт keep state
тохируулгуудыг агуулсан дүрмүүдээс үндсэндээ бүрдсэн байгаа. Энэ бол хамааруулсан галт ханын дүрмүүдийг
бичих үндсэн арга барил юм.
Хамааруулсан галт хана нь зөвхөн дүрмэнд тохирсон пакетуудыг нэвтрүүлнэ.
Ийм маягаар галт ханын цаанаас Интернэт уруу ямар ямар үйлчилгээнүүд
гарч болох болон эсрэгээр Интернэтээс дотоод сүлжээ уруу ямар ямар үйлчилгээнүүд хандаж
болохыг удирдах боломжтой. Эдгээрээс бусад бүх урсгалыг хааж, бүртгэдэг байхаар зохиогдсон
байдаг. Хамааруулсан галт хана нь хамааруулаагүй галт ханаас аюулгүй байдлын хувьд
хэд дахин илүү, тиймээс энд бид зөвхөн хамааруулсан галт ханын дүрмүүдийн талаар
ярилцах болно.
Галт ханын дүрмүүдтэй ажиллахдаа маш
анхааралтай байх хэрэгтэй. Зарим тохиргоо серверээс
бүх холбоог тань тасалж мэднэ. Ийм аюулаас хол
байхын тулд, галт ханын тохиргоог анхлан хийхдээ ssh
зэрэг алсын хандалтаас илүүтэйгээр ойрын удирдлагыг сонгоорой.
Дүрмийн синтакс
IPFILTER
дүрмийн синтакс
Энд дурдах дүрмийн синтакс нь орчин үеийн төлөвт
дүрмүүдийн хүрээнд, сүүлд тохирсон дүрэм дийлнэ
логикоор
ажиллахаар хялбаршуулан бичигдсэн байгаа. Хуучин уламжлалт дүрмүүдийн
синтаксын бүрэн тайлбарыг &man.ipf.8; заавар хуудаснаас үзнэ үү.
# гэсэн тэмдэгт тайлбарын эхлэлийг заах ба
дүрэм бичсэн мөрийн төгсгөлд эсвэл өөрөө бүтэн мөр байдлаар байрлана.
Хоосон мөрийг тооцохгүй.
Дүрмүүд нь түлхүүр үгүүдийг агуулна. Эдгээр түлхүүр үгүүд нь
тухайн мөрөнд зүүнээс баруун тийш тодорхой дэс дараагаар бичигдэнэ.
Түлхүүр үгүүд тодоор бичигдэх тул түүгээр нь ялгаж танина. Зарим түлхүүр
үгүүд дэд-тохируулгатай байна. Тэр нь өөрөө түлхүүр үг байж болохоос гадна
цааш дэд-тохируулгуудыг агуулсан байж болно. Доорх синтаксын үг бүр нь
дор байрлах мөрүүдэд задаргааны хамт байгаа.
ACTION IN-OUT OPTIONS SELECTION STATEFUL PROTO
SRC_ADDR,DST_ADDR OBJECT PORT_NUM TCP_FLAG
STATEFUL
ACTION = block | pass
IN-OUT = in | out
OPTIONS = log | quick | on
interface-name
SELECTION = proto value |
source/destination IP | port = number | flags
flag-value
PROTO = tcp/udp | udp | tcp |
icmp
SRC_ADD,DST_ADDR = all | from
object to object
OBJECT = IP address | any
PORT_NUM = port number
TCP_FLAG = S
STATEFUL = keep state
ACTION
Тухайн дүрмэнд тохирч байгаа пакетийг хэрхэхийг action буюу
үйлдэл зааж өгнө. Бүх дүрэм үйлдэлтэй байх ёстой. Дараах
үйлдлүүдийг хэрэглэж болно:
block гэдэг нь пакеттай selection буюу сонголтын
параметрүүд тохирч байвал тухайн пакетийг орхигдуулахыг зааж өгнө.
pass гэдэг нь пакеттай selection буюу сонголтын
параметрүүд тохирч байвал тухайн пакетийг нэвтрүүлэхийг зааж өгнө.
IN-OUT
Дүрэм нь орох болон гарах урсгалын алинд үйлчлэхийг
заавал зааж өгөх ёстой. Энэ нь in эсвэл out түлхүүр үгийн аль нэг нь заавал
бичигдсэн байх ёстой гэсэн үг юм. Үгүй бол синтаксын алдаа өгч, танигдахгүй.
in гэдэг нь Интернэт уруу харж байгаа
интерфэйс дээр хүлээж авсан дотогшоо ирж байгаа пакетийн хувьд энэ дүрэм
үйлчлэхийг зааж өгнө.
out гэдэг нь Интернэт уруу харж байгаа
интерфэйс уруу чиглэсэн гадагшаа явж байгаа пакетийн хувьд энэ дүрэм үйлчлэхийг
зааж өгнө.
OPTIONS
Эдгээр options буюу тохируулгуудыг энд үзүүлсэн дэс
дарааллын дагуу хэрэглэх ёстой.
log гэдэг нь пакеттай selection буюу сонголтын
параметрүүд тохирч байвал пакетийн толгой
ipl бүртгэл уруу (дор Бүртгэл Хөтлөх хэсэгт
заасны дагуу) бичигдэхийг зааж өгнө.
quick гэдэг нь пакеттай selection буюу сонголтын
параметрүүд тохирч байвал энэ дүрэм нь хамгийн сүүлийн дүрэм болохыг зааж өгнө.
Ингэснээр short-circuit
замыг тухайн пакетийн хувьд дараагийн
дүрмүүдийг шалгахыг болиулна. Орчин үеийн дүрэмтэй ажиллах логикийн хувьд энэ
тохируулгыг заавал хэрэглэнэ.
on гэдэг нь selection буюу сонголтын
параметрүүдийн ажиллах интерфэйсийг зааж өгнө. Интерфэйсүүдийн нэрийг
&man.ifconfig.8;-н тусламжтай харж болно. Энэ тохируулгыг хэрэглэснээр,
тухайн дүрэм зөвхөн энэ интерфэйсээр зохих чиглэлд(in/out) явж байгаа
пакетийн хувьд үйлчилнэ. Орчин үеийн дүрэмтэй ажиллах логикийн хувьд энэ
тохируулгыг заавал хэрэглэнэ.
пакетийг бүртгэхэд, түүний толгойг IPL пакет бүртгэх
хуурамч-төхөөрөмж уруу бичнэ. log түлхүүр үгийн дараа шууд залгаад,
дараах тодотгогчдыг(дараах дэс дарааллаар) хэрэглэж болно:
body гэдэг нь пакетийн толгойн дараа
пакетийн агуулгын эхний 128 байтыг бүртгэхийг зааж өгнө.
first Хэрэв log
түлхүүр үг keep state
тохируулгын хамт хэрэглэгдсэн бол,
түүний араас ирэх keep state
-д тохирч байгаа бүх пакетийг
биш зөвхөн энэ тохируулгыг идэвхжүүлсэн эхний пакетийг бүртгэхийн тулд
энэ тохируулгыг хэрэглэнэ.
SELECTION
Энэ бүлэгт танилцуулж байгаа түлхүүр үгүүд тухайн пакетийг
дүрмэнд тохирсон эсэхийг тогтоохын тулд шалгадаг пакетийн онцлогийг
тодорхойлоход хэрэглэгддэг. Мөн subject түлхүүр үг байх ба дэд-тохируулга
түлхүүр үгийн аль нэгийг сонгон хэрэглэнэ. Дараах ерөнхий онцлогуудыг
хэрэглэх боломжтой, гэхдээ доорх дэс дарааллаар хэрэглэх хэрэгтэй:
PROTO
proto гэдэг нь subject түлхүүр үг бөгөөд
өөрийн харгалзах дэд-тохируулгын хамт хэрэглэгдэх ёстой. Утга нь
ямар протокол дээр ажиллахыг хэлж өгнө. Орчин үеийн дүрэмтэй
ажиллах логикийн хувьд энэ тохируулгыг заавал хэрэглэнэ.
tcp/udp | udp | tcp | icmp эсвэл
/etc/protocols файл дотор байгаа протоколуудыг
хэрэглэж болно. Тусгай tcp/udp гэсэн түлхүүр үг
TCP эсвэл UDP пакетийг сонгоход хэрэглэгддэг ба,
давхар эсвэл төстэй дүрмүүдийг арилгах үүднээс нэмэгдсэн байгаа.
SRC_ADDR/DST_ADDR
all гэсэн түлхүүр үг нь
өөр ямар ч параметргүй from any to any
гэдэгтэй адил юм.
from src to dst: from ба to гэсэн
түлхүүр үгүүд IP хаягийг шүүхэд хэрэглэгдэнэ. Дүрэмд хэрэглэхдээ эхлэл ба
очих параметрийг ХОЁУЛАНГ зааж өгөх ёстой. any
гэсэн тусгай түлхүүр үгийн тусламжтай бүх IP хаягийг зөвшөөрч өгч болно.
Хэрэглэх жишээ: from any to any
эсвэл from 0.0.0.0/0 to any
эсвэл from any to
0.0.0.0/0
эсвэл from 0.0.0.0 to any
эсвэл
from any to 0.0.0.0
.
IP хаягийг цэгтэй тоон хэлбэр болон багийн хамт эсвэл
зүгээр цэгтэй тоон хэлбэрээр бичиж болно.
Багаар хялбархан илэрхийлэх боломжгүй IP хаягуудыг
хэрэглэх боломжгүй. Баг бичих талаар тусламжийг дараах вэб хуудсаар
орж үзнэ үү: .
PORT
Хэрэв эхлэл эсвэл очих порт, эсвэл хоёулангаар нь тохируулах бол
энэ нь зөвхөн TCP ба UDP пакетуудад хамаарна. Порт жишсэн дүрэм
бичихдээ /etc/services файл доторх үйлчилгээний нэр эсвэл
бүхэл тоон портын дугаарыг хэрэглэнэ. Портыг from обьекттой хамт хэрэглэх үед
энэ нь эхлэл портын дугаарыг, to обьекттой хамт хэрэглэх үед
энэ нь очих портын дугаарыг заана. Орчин үеийн дүрэмтэй
ажиллах логикийн хувьд port тохиргоог to обьекттой
заавал хамт хэрэглэнэ. Хэрэглэх жишээ: from any to any port = 80
Портыг жиших оператороор эсвэл порт зурвасыг зааж өгөх
зэргээр хэд хэдэн янзаар жишиж болно.
port "=" | "!=" | "<" | ">" | "<=" | ">=" |
"eq" | "ne" | "lt" | "gt" | "le" | "ge".
Порт зурвасыг зааж өгөхдөө, port "<>" |
"><" гэж хэрэглэнэ.
Орчин үеийн дүрэмтэй
ажиллах логикийн хувьд эхлэл болон очих порт тохируулах параметрүүдийн дараа,
дараах хоёр параметрийг заавал хэрэглэнэ.
TCP_FLAG
Тугуудыг зөвхөн TCP шүүлтийн үед хэрэглэнэ.
Үсгүүдээр нь TCP пакетийн толгойтойг шалгах боломжит тугуудыг
үзүүлсэн байна.
Орчин үеийн дүрэмтэй ажиллах логик нь flags S параметрийг
tcp сесс эхлүүлэх хүсэлтийг тэмдэглэхдээ хэрэглэдэг.
STATEFUL
keep state гэдэг нь нэвтрүүлэх төрлийн дүрмийн хувьд
сонгох параметрүүдтэй тохирсан ямар ч пакет төлөвт шүүх нэмэлт боломжийг идэвхжүүлэх ёстойг
зааж өгнө.
Орчин үеийн дүрэмтэй ажиллах логикийн хувьд энэ тохируулгыг заавал
хэрэглэнэ.
Төлөвт шүүлт
IPFILTER
төлөвт шүүлт
Хостуудын хоорондох хоёр чиглэлтэй пакет солилцоо сесс харилцаанаас бүрддэг.
Төлөвт шүүлт нь урсгалыг сесс харилцаанаас бүрдэж буй хоёр чиглэлтэй пакет
солилцоо гэж үздэг. keep-state-г идэвхжүүлсэн үед, keep-state нь хоёр чиглэлтэй сесс харилцааны
үед солилцсон бүх пакетуудын хувьд дотоод дүрмүүдийг динамик байдлаар үүсгэдэг. Мөн
энэ нь сесс эхлүүлсэн болон хүлээн авсан хостуудын хоорондох сесс харилцаа нь
хоёр чиглэлтэй пакет солилцох процедуртай зохицож байгаа эсэхийг магадлах чадвартай байдаг.
Сесс харилцааны загварт зохицоогүй пакетийг хуурамч гэж үзэн хүлээж авахгүй.
TCP эсвэл UDP сесстэй холбоотой
ICMP пакетуудыг keep state нэвтрүүлнэ. Тэгэхээр, keep state дүрмээр
зөвшөөрөгдсөн вэбээр хийх аялалын хариуд ICMP type 3 code 4 хариуг хүлээн авбал
галт хана үүнийг автоматаар нэвтрүүлнэ гэсэн үг юм. Хэрэв IPF хүлээн авсан пакетийг
идэвхтэй байгаа сессийн нэг хэсэг гэж баттай итгэж байвал, өөр протокол дээр байсан ч
пакетийг нэвтрүүлнэ.
Үүний цаана юу болох вэ гэвэл:
Интернэт уруу холбогдсон интерфэйсээр гарч байгаа пакетуудыг
хамгийн түрүүнд динамик төлвийн хүснэгтэнд шалгана. Хэрэв тухайн пакет ямар нэг
идэвхтэй байгаа сесс харилцаанд оролцож байгаа зөвшөөрөгдсөн дараагийн пакет
байх юм бол, галт ханаар нэвтрүүлэх ба динамик төлвийн хүснэгтэн дэх
сесс харилцааны төлөв шинэчлэгдэнэ. Үлдсэн пакетуудыг гадагшаа урсгалын дүрмээр
шалгах болно.
Интернэт уруу холбогдсон интерфэйс дээр ирж байгаа пакетуудыг
хамгийн түрүүнд динамик төлвийн хүснэгтэнд шалгана. Хэрэв тухайн пакет ямар нэг
идэвхтэй байгаа сесс харилцаанд оролцож байгаа зөвшөөрөгдсөн дараагийн пакет
байх юм бол, галт ханаар нэвтрүүлэх ба динамик төлвийн хүснэгтэн дэх
сесс харилцааны төлөв шинэчлэгдэнэ. Үлдсэн пакетуудыг дотогшоо урсгалын дүрмээр
шалгах болно.
Харилцаа дуусахад динамик төлвийн хүснэгтээс зохих бичлэг
устгагдана.
Төлөвт шүүлтийн тусламжтайгаар та шинэ сесс зөвшөөрөх/хаах
үйл ажиллагаан дээр төвлөрч ажиллаж чадна. Хэрэв шинэ сесс зөвшөөрөгдсөн бол
түүний дараагийн бүх пакетуудыг автоматаар нэвтрүүлэх ба хуурамч пакетууд
автоматаар буцаагдана. Хэрэв шинэ сесс хаагдсан бол
түүний дараагийн ямар ч пакет нэвтэрч чадахгүй. Төлөвт шүүлт нь
сүүлийн үеийн халдлагуудад ашиглагдаж байгаа аргуудын эсрэг хамгаалах
чадвартай техникийн хувьд өндөр түвшний асуулга явуулах чадвартай юм.
Хамааруулсан дүрмийн олонлогийн жишээ
Дараах дүрмийн олонлог нь аюулгүй байдлыг маш сайн хангасан, хамааруулсан
галт ханын дүрмүүдийг хэрхэн бичих жишээ юм. Хамааруулсан галт хана нь зөвхөн pass дүрмүүдэд
тохирсон үйлчилгээг зөвшөөрч, бусдыг бүгдийг хаана. Бүх галт хананууд хамгийн багадаа хоёр
интерфэйстэй байх ба галт хана маягаар ажиллахын тулд дүрмүүдийг тусгайлан зааж өгсөн байна.
&os;-г оролцуулаад бүх &unix; төрлийн систем нь үйлдлийн систем дэх
дотоод харилцаандаа lo0 интерфэйс болон 127.0.0.1
гэсэн IP хаягийг хэрэглэхээр бүтээгдсэн байдаг. Галт ханын дүрмүүд нь дотооддоо хэрэглэж байгаа
эдгээр пакетуудыг чөлөөтэй нэвтрүүлэх дүрмүүдийг агуулсан байх ёстой.
Интернэттэй холбогдож байгаа интерфэйс дээр та өөрийн
Интернэт уруу гарч байгаа болон Интернэтээс ирж байгаа хандалтыг удирдах
болон хянах дүрмүүдийг байрлуулна. Энэ нь таны PPP tun0
интерфэйс эсвэл таны DSL эсвэл кабель модемд холбогдсон NIC байж болно.
Галт ханын цаана байгаа хувийн LAN-уудад нэг болон түүнээс дээш тооны NIC-ууд
холбогдсон тохиолдолд, тэдгээр интерфэйсүүдийн хувьд тэдгээр LAN интерфэйсүүдээс ирсэн
пакетуудыг чөлөөтэй нэвтрүүлэх дүрмийг агуулсан байх ёстой.
Дүрмүүд эхлээд гурван үндсэн хэсэгт хуваагдан зохион байгуулагдсан байх
ёстой: бүх чөлөөт халдашгүй интерфэйсүүд, нийтийн гадагшаа интерфэйс, ба
нийтийн дотогшоо интерфэйс.
Нийтийн интерфэйс хэсэгт байгаа дүрмүүд тухайн интерфэйс болон чиглэлийн
хувьд хамгийн олон тохиолддог дүрмүүд нь хамгийн түрүүнд, цөөн тохиолддог дүрмүүдээс өмнө байхаар,
хаах болох бүртгэх дүрмүүд нь хамгийн сүүлд байхаар бичигдсэн байна.
Дараах жишээн дээрх Гадагшаа хэсэг нь Интернэт хандалтыг зөвшөөрч өгөх
үйлчилгээг тодорхойлох сонголтын утгуудыг агуулсан зөвхөн 'pass' дүрмүүдээс бүрдэж байна.
Бүх дүрмүүд 'quick', 'on', 'proto', 'port', ба 'keep state' тохируулгуудыг агуулсан байгаа.
'proto tcp' дүрмүүд нь төлөвт байдлыг идэвхжүүлж байгаа пакетийг тодорхойлох байдлаар,
сесс эхлүүлэх хүсэлтийг тодорхойлох зорилгоор 'flag' тохируулгыг агуулсан байна.
Дотогшоо хэсэгт эхлээд хүсээгүй пакетуудыг хаах дүрмүүдийг бичсэн байна.
Энэ нь хоёр өөр шалтгаантай. Эхнийх нь, энэ дүрмүүдээр хаагдсан зүйлс нь
доор байгаа өөр нэг дүрмээр зөвшөөрөгдсөн пакетийн нэг хэсэг байж болох талтай. Хоёр дахь
шалтгаан нь, цөөхөн тоотой хүлээж авдаг ба бүртгэх хүсэлгүй байгаа пакетуудыг сонгон, тэдгээрийг
бүрнээр хаах дүрмийг эхлээд бичиж өгснөөр эдгээр пакетууд хамгийн сүүлд байгаа ямар ч дүрмүүдэд
тохироогүй пакетуудыг бүртгээд хаана гэсэн дүрмээр дайрахгүй болгож байгаа юм. Учир нь энэ хэсгийн хамгийн
сүүлд байгаа бүгдийг бүртгээд хаана гэсэн дүрэм бол өөрийн систем уруу халдаж байгаа халдлагын нотолгоог
цуглуулах таны нэг арга билээ.
Өөр нэг тэмдэглэн хэлэх зүйл бол, хүсээгүй пакетуудын хариуд ямар ч хариу явуулахгүй,
тэд зүгээр л орхигдож алга болно. Ингэснээр халдлага явуулагч түүний явуулсан пакетууд
таны системд хүрсэн эсэх талаар юу ч мэдэхгүй үлдэх болно. Таны системийн талаар хэдий хэр бага мэднэ,
тэд ямар нэг муу зүйл хийж чадах хүртэл төдий чинээ урт хугацаа зарцуулна гэсэн үг юм.
Дотогшоо 'nmap OS fingerprint' оролдлогын эхний тохиолдлыг би бүртгэж байгаа,
яагаад гэвэл энэ бол гадны халдлагын нэг хэлбэр юм.
'log first' орсон дүрмийн хувьд та анхны бүртгэлийг харах юм бол
ipfstat -hio тушаалаар энэ дүрэм хэдэн удаа тохирсон байгааг
шалгаарай. Магадгүй та халдлагад өртөж байж болох юм.
Хэрвээ мэдэхгүй дугаартай портын хувьд пакетууд бүртгэгдсэн байвал
/etc/services файлаас эсвэл
хаягаар тухайн
порт ямар зориулалтаар ашиглагддагийг орж шалгаарай.
Троянуудын хэрэглэдэг портын дугааруудыг
хаягаар орж шалгаарай.
Дараах дүрмийн олонлог нь миний өөрийн систем дээрээ хэрэглэдэг
аюулгүй байдлыг бүрэн хангасан хамааруулсан галт ханын дүрмийн олонлог байгаа юм.
Та энэ дүрмүүдийг өөрийн системдээ ашиглахад буруудах юмгүй.
Зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа үйлчилгээнүүдийн хувьд харгалзах
нэвтрүүлэх дүрмийг далдлаарай.
Хэрэв бүртгэлд байгаа зарим мэдэгдлийг дахин харахыг хүсэхгүй, бүртгэхийг
хүсэхгүй байгаа бол дотогшоо хэсэгт хаах дүрэм нэмж бичээрэй.
Дүрэм бүрт байгаа dc0 гэсэн интерфэйсийн нэрийн оронд
таны системийг Интернэт уруу холбож байгаа NIC картны интерфэйсийн нэрийг сольж тавиарай.
Хэрэглэгчийн PPP-н хувьд, энэ нь tun0 байна.
Дараах илэрхийллүүдийг /etc/ipf.rules дотор бичих хэрэгтэй:
#################################################################
# No restrictions on Inside LAN Interface for private network
# Not needed unless you have LAN
#################################################################
#pass out quick on xl0 all
#pass in quick on xl0 all
#################################################################
# No restrictions on Loopback Interface
#################################################################
pass in quick on lo0 all
pass out quick on lo0 all
#################################################################
# Interface facing Public Internet (Outbound Section)
# Interrogate session start requests originating from behind the
# firewall on the private network
# or from this gateway server destine for the public Internet.
#################################################################
# Allow out access to my ISP's Domain name server.
# xxx must be the IP address of your ISP's DNS.
# Dup these lines if your ISP has more than one DNS server
# Get the IP addresses from /etc/resolv.conf file
pass out quick on dc0 proto tcp from any to xxx port = 53 flags S keep state
pass out quick on dc0 proto udp from any to xxx port = 53 keep state
# Allow out access to my ISP's DHCP server for cable or DSL networks.
# This rule is not needed for 'user ppp' type connection to the
# public Internet, so you can delete this whole group.
# Use the following rule and check log for IP address.
# Then put IP address in commented out rule & delete first rule
pass out log quick on dc0 proto udp from any to any port = 67 keep state
#pass out quick on dc0 proto udp from any to z.z.z.z port = 67 keep state
# Allow out non-secure standard www function
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 80 flags S keep state
# Allow out secure www function https over TLS SSL
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 443 flags S keep state
# Allow out send & get email function
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 110 flags S keep state
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 25 flags S keep state
# Allow out Time
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 37 flags S keep state
# Allow out nntp news
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 119 flags S keep state
# Allow out gateway & LAN users non-secure FTP ( both passive & active modes)
# This function uses the IPNAT built in FTP proxy function coded in
# the nat rules file to make this single rule function correctly.
# If you want to use the pkg_add command to install application packages
# on your gateway system you need this rule.
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 21 flags S keep state
# Allow out secure FTP, Telnet, and SCP
# This function is using SSH (secure shell)
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 22 flags S keep state
# Allow out non-secure Telnet
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 23 flags S keep state
# Allow out FBSD CVSUP function
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 5999 flags S keep state
# Allow out ping to public Internet
pass out quick on dc0 proto icmp from any to any icmp-type 8 keep state
# Allow out whois for LAN PC to public Internet
pass out quick on dc0 proto tcp from any to any port = 43 flags S keep state
# Block and log only the first occurrence of everything
# else that's trying to get out.
# This rule enforces the block all by default logic.
block out log first quick on dc0 all
#################################################################
# Interface facing Public Internet (Inbound Section)
# Interrogate packets originating from the public Internet
# destine for this gateway server or the private network.
#################################################################
# Block all inbound traffic from non-routable or reserved address spaces
block in quick on dc0 from 192.168.0.0/16 to any #RFC 1918 private IP
block in quick on dc0 from 172.16.0.0/12 to any #RFC 1918 private IP
block in quick on dc0 from 10.0.0.0/8 to any #RFC 1918 private IP
block in quick on dc0 from 127.0.0.0/8 to any #loopback
block in quick on dc0 from 0.0.0.0/8 to any #loopback
block in quick on dc0 from 169.254.0.0/16 to any #DHCP auto-config
block in quick on dc0 from 192.0.2.0/24 to any #reserved for docs
block in quick on dc0 from 204.152.64.0/23 to any #Sun cluster interconnect
block in quick on dc0 from 224.0.0.0/3 to any #Class D & E multicast
##### Block a bunch of different nasty things. ############
# That I do not want to see in the log
# Block frags
block in quick on dc0 all with frags
# Block short tcp packets
block in quick on dc0 proto tcp all with short
# block source routed packets
block in quick on dc0 all with opt lsrr
block in quick on dc0 all with opt ssrr
# Block nmap OS fingerprint attempts
# Log first occurrence of these so I can get their IP address
block in log first quick on dc0 proto tcp from any to any flags FUP
# Block anything with special options
block in quick on dc0 all with ipopts
# Block public pings
block in quick on dc0 proto icmp all icmp-type 8
# Block ident
block in quick on dc0 proto tcp from any to any port = 113
# Block all Netbios service. 137=name, 138=datagram, 139=session
# Netbios is MS/Windows sharing services.
# Block MS/Windows hosts2 name server requests 81
block in log first quick on dc0 proto tcp/udp from any to any port = 137
block in log first quick on dc0 proto tcp/udp from any to any port = 138
block in log first quick on dc0 proto tcp/udp from any to any port = 139
block in log first quick on dc0 proto tcp/udp from any to any port = 81
# Allow traffic in from ISP's DHCP server. This rule must contain
# the IP address of your ISP's DHCP server as it's the only
# authorized source to send this packet type. Only necessary for
# cable or DSL configurations. This rule is not needed for
# 'user ppp' type connection to the public Internet.
# This is the same IP address you captured and
# used in the outbound section.
pass in quick on dc0 proto udp from z.z.z.z to any port = 68 keep state
# Allow in standard www function because I have apache server
pass in quick on dc0 proto tcp from any to any port = 80 flags S keep state
# Allow in non-secure Telnet session from public Internet
# labeled non-secure because ID/PW passed over public Internet as clear text.
# Delete this sample group if you do not have telnet server enabled.
#pass in quick on dc0 proto tcp from any to any port = 23 flags S keep state
# Allow in secure FTP, Telnet, and SCP from public Internet
# This function is using SSH (secure shell)
pass in quick on dc0 proto tcp from any to any port = 22 flags S keep state
# Block and log only first occurrence of all remaining traffic
# coming into the firewall. The logging of only the first
# occurrence stops a .denial of service. attack targeted
# at filling up your log file space.
# This rule enforces the block all by default logic.
block in log first quick on dc0 all
################### End of rules file #####################################
NAT
NAT
IP маскарад
NAT
сүлжээний хаягийн хөрвүүлэлт
NAT
NAT нь Network Address Translation буюу
Сүлжээний хаягийн Хөрвүүлэлтийн товчлол юм. &linux;-н талаар ойлголттой хүмүүсийн хувьд,
энэ ойлголтыг IP маскарад гэж нэрлэдэг; NAT ба IP маскарад
нь нэг зүйл юм. IPF NAT-н бидэнд олгож байгаа олон зүйлүүдийн нэг бол
галт ханын цаана байгаа Local Area Network буюу Ойрын Зайн Сүлжээ(LAN)-н хувьд
ISP-с оноож өгсөн ганц IP хаягийг Интернэтэд хуваан хэрэглэх юм.
Ингэх ямар шаардлага байнаа гэж та гайхан асуух байх.
ISP-ууд өөрийн ашгийн-бус хэрэглэгчиддээ ихэвчлэн динамик IP хаяг оноодог.
Динамик гэдэг нь таныг ISP руу залган нэвтрэн орох болгонд, кабель эсвэл
DSL модемтой хэрэглэгчдийн хувьд модемоо асааж унтраах болгонд танд
өөр өөр IP хаяг онооно гэсэн үг юм. Энэ IP хаягаар та Интернэтэд гарах болно.
Та гэртээ таван PC-тэй бөгөөд бүгд Интернэт уруу гардаг байх хэрэгтэй гэж бодъё.
Тэгвэл та PC тус бүрт тусад нь эрх худалдан авч, таван утасны үзүүртэй байх хэрэгтэй болно.
Тэгвэл NAT-н тусламжтай та ISP-гаасаа зөвхөн ганцхан эрх худалдан аваад,
бусад дөрвөн PC-гээ switch буюу шилжүүлэгч уруу холбож, харин switch-ээ таны LAN-нд гарц байдлаар ажиллах
&os; системийн NIC руу залгана. NAT нь LAN-д байгаа бүх PC-ны хувьд хувийн IP
хаягийг ганцхан гадаад IP хаяг уруу автоматаар хөрвүүлэх болно. NAT нь эргэж
ирж байгаа пакетуудын хувьд эсрэг хөрвүүлэлтийг мөн хийнэ.
Ихэнх тохиолдолд NAT-г ISP-н зөвшөөрөлгүйгээр,
мэдэгдэлгүйгээр хийдэг бөгөөд хэрэв ISP энэ тухайн мэдвэл таны эрхийг хаах
хүртэл арга хэмжээ авдаг. Зүй нь бол хэрэглэгчид Интернэт холболтондоо илүү мөнгө
төлж, хэзээ ч өөрчлөгдөхгүй бүлэг статик IP хаягийг авах явдал юм. ISP харин хэрэглэгчиддээ
итгэл хүлээлгэн хэрэглэгчид нь NAT-г дотоод хувийн LAN-даа хэрэглэнэ гэж боддог.
NAT хийгдсэн хувийн LAN IP хаягт зориулж бүлэг IP хаягийг тусгайлан
гаргасан байдаг. RFC 1918 стандартад зааснаар бол, дараах бүлэг IP-г хувийн сүлжээндээ ашиглах
боломжтой, эдгээр IP хэзээ ч гадаад Интернэт уруу гарахгүй болно:
Эхлэх IP 10.0.0.0
-
Төгсөх IP 10.255.255.255
Эхлэх IP 172.16.0.0
-
Төгсөх IP 172.31.255.255
Эхлэх IP 192.168.0.0
-
Төгсөх IP 192.168.255.255
IPNAT
NAT
ба IPFILTER
ipnat
NAT дүрмүүдийг ipnat тушаалын
тусламжтай ачаална. Ихэвчлэн NAT дүрмүүд /etc/ipnat.rules
файл дотор байрлана. Дэлгэрэнгүйг &man.ipnat.1; хэсгээс үзнэ үү.
NAT ажиллаж эхэлсний дараа NAT дүрмүүдэд
өөрчлөлт оруулах шаардлагатай бол NAT дүрмүүд байгаа файл дотор өөрчлөлтийг хийсний дараа,
одоо хэрэглэгдэж байгаа NAT дүрмүүдийг устгаж, хөрвүүлэгч хүснэгтийг цэвэрлэхийн
тулд ipnat тушаалыг тугийн хамт ажиллуулах хэрэгтэй.
Харин NAT дүрмүүдийг дахин ачаалахдаа тушаалыг
дараах байдалтай өгөх хэрэгтэй:
&prompt.root; ipnat -CF -f /etc/ipnat.rules
NAT-н талаар зарим статистикийг харъя гэвэл дараах
тушаалыг ашиглана:
&prompt.root; ipnat -s
NAT хүснэгтийн одоо ашиглаж байгаа оноолтын жагсаалтыг
харахын тулд дараах тушаалыг ашиглана:
&prompt.root; ipnat -l
Вербос буюу хэр зэрэг харуулах горимыг нээхийн тулд, дүрэмтэй ажиллах болон идэвхтэй
байгаа дүрмүүдийн хүснэгтийг харахын тулд:
&prompt.root; ipnat -v
IPNAT Дүрмүүд
NAT дүрмүүд нь маш уян хатан бөгөөд хэрэглэгчдийн
хэрэгцээг хангах олон зүйлүүдийг хийж чадна.
Энд үзүүлсэн дүрмийн синтаксыг ашгийн-бус орчинд ихэвчлэн хэрэглэгддэг
дүрмүүдэд зориулан хялбаршуулсан байгаа. Дүрмийн синтаксын бүрэн тайлбарыг &man.ipnat.5;
заавар хуудаснаас үзнэ үү.
NAT дүрмийн синтакс дараах байдалтай байна:
map IF LAN_IP_RANGE -> PUBLIC_ADDRESS
Дүрэм нь map гэсэн түлхүүр үгээр эхэлнэ.
IF-г гадаад интерфэйсээр сольж тавьна.
LAN_IP_RANGE нь танай дотоод хэрэглэгчийн
хэрэглэж буй IP хаяглалтыг заана, ихэвчлэн 192.168.1.0/24
гэсэн маягтай байна.
PUBLIC_ADDRESS нь гадаад IP
байж болно эсвэл IF-д оноосон IP хаягийг
хэрэглэхийг заасан 0/32 гэсэн тусгай түлхүүр үг байж болно.
NAT хэрхэн ажилладаг вэ
Гадаад очих хаягтай пакет галт хана дээр LAN-с хүрэлцэн ирнэ.
Эхлээд гадагшаа шүүлтийн дүрмүүдээр гарна, дараа нь NAT-н
ээлж ирэх ба өөрийн дүрмүүдийг дээрээс доош шалгаж эхэлнэ. Хамгийн эхэнд тохирсон нь
дийлнэ. NAT өөрийн дүрэм бүрийг пакетийн интерфэйсийн нэр болон
эхлэл хаягаар тулгаж шалгана. Пакетийн интерфэйсийн нэр NAT
дүрэмтэй тохирвол пакетийн [эхлэл IP хаяг, өөрөөр хэлбэл хувийн LAN IP хаяг]
NAT дүрмийн сумны зүүн талд зааж өгсөн
IP хаягийн зурвас дотор байгаа эсэхийг шалгана. Хэрэв энэ тохирвол
пакетийн эхлэл хаягийг 0/32 түлхүүр үгийн тусламжтай
олж авсан гадаад IP хаягаар сольж бичнэ. NAT
өөрийн дотоод NAT хүснэгтэнд бичлэг нэмэх ба энэ нь
пакет Интернэтээс буцаж ирэхэд түүнийг буцаан хувийн IP хаяг уруу нь хөрвүүлэн,
цааш шүүлтийн дүрмүүдээр оруулах боломжийг олгоно.
IPNAT-г идэвхжүүлэх
IPNAT-г идэвхжүүлэхийн тулд эдгээр илэрхийллүүдийг
/etc/rc.conf дотор нэмж бичнэ.
Өөрийн машиныг интерфэйсүүдийн хооронд пакетуудыг чиглүүлдэг
болгохын тулд:
gateway_enable="YES"
Систем ачаалахад IPNAT-г автоматаар ачаалдаг
болгохын тулд:
ipnat_enable="YES"
IPNAT-н дүрмүүдийг хаанаас ачаалахыг зааж өгөхдөө:
ipnat_rules="/etc/ipnat.rules"
Маш том LAN-д зориулсан NAT
LAN-даа олон тооны PC-тэй сүлжээний хувьд эсвэл нэгээс олон
LAN-тай сүлжээний хувьд, энэ олон хувийн IP хаягуудыг нэг гадаад IP хаяг уруу
нийлүүлэх үйл явцад NAT хийгдсэн олон LAN PC дээр ижил портын
дугаар олон дахин хэрэглэгдсэнээс мөргөлдөөн үүсэх гэх мэт нөөцтэй холбоотой асуудал гардаг.
Нөөцтэй холбоотой энэ асуудлаас гарахын тулд дараах хоёр арга зам байдаг.
Хэрэглэх портуудыг оноох
Энгийн NAT дүрэм дараах байдалтай байна:
map dc0 192.168.1.0/24 -> 0/32
Дээрх дүрмэнд пакет IPNAT-р дайрч өнгөрөхөд
пакетийн эхлэл порт өөрчлөгдөхгүй. portmap гэсэн түлхүүр үгийн тусламжтай
IPNAT эхлэл порт зурвасыг ашиглах боломжтой болно.
Жишээ нь, дараах дүрэм IPNAT-г эхлэл порт хаягийг
тухайн зурвас дотор байхаар өөрчлөхийг зааж өгч байна.
map dc0 192.168.1.0/24 -> 0/32 portmap tcp/udp 20000:60000
Дээр нь бид auto түлхүүр үгийн тусламжтай
аль портуудыг ашиглах боломжтой байгааг өөрөө тодорхойлохыг зааж өгч болно:
map dc0 192.168.1.0/24 -> 0/32 portmap tcp/udp auto
Гадаад хаягийн цөөрмийг хэрэглэх
Маш том LAN-уудын хувьд дэндүү олон LAN хаягуудыг нэг гадаад
хаягт оноох нь боломжгүй болох үе ирдэг. Хэрэв бүлэг гадаад IP сул байгаа бол,
та эдгээр IP хаягуудыг цөөрөм
байдлаар ашиглаж болох ба,
IPNAT эдгээрээс нэгийг сонгон авч гадагшаа явж байгаа
пакетийн хаягт оноох байдлаар хэрэглэх болно.
Жишээ нь, доор үзүүлсэн шиг бүх пакетуудыг ганц
гадаад IP-д оноохын оронд:
map dc0 192.168.1.0/24 -> 204.134.75.1
гадаад IP хаягийн зурвасыг сүлжээний хуваалтын хамт зааж өгч болно:
map dc0 192.168.1.0/24 -> 204.134.75.0/255.255.255.0
эсвэл CIDR тэмдэглэгээг хэрэглэж болно:
map dc0 192.168.1.0/24 -> 204.134.75.0/24
Портын дахин чиглүүлэлт
LAN дотор вэб сервер, цахим шуудангийн сервер, өгөгдлийн
сангийн сервер болон DNS серверийг өөр өөр PC дээр тараан ажиллуулах нь
түгээмэл байдаг. Энэ тохиолдолд эдгээр серверээс гарч байгаа урсгал
мөн NAT хийгдсэн байх ёстой. Гэхдээ гаднаас ирж буй
урсгалыг зөв LAN PC уруу дахин чиглүүлэх арга зам байх хэрэгтэй болно.
Энэ асуудлыг шийдэхийн тулд IPNAT нь дахин чиглүүлэлт хийх
NAT нэмэлт боломжийг олгодог. Таны вэб сервер
10.0.10.25 гэсэн LAN хаягтай байна,
мөн та 20.20.20.5 гэсэн ганц гадаад IP-тай
байлаа гэж бодъё. Тэгвэл та дүрмээ дараах байдалтай:
rdr dc0 20.20.20.5/32 port 80 -> 10.0.10.25 port 80
эсвэл:
rdr dc0 0.0.0.0/0 port 80 -> 10.0.10.25 port 80
эсвэл гаднаас DNS хүсэлтүүд хүлээн авдаг
10.0.10.33 гэсэн хаягтай LAN DNS Серверийн хувьд:
rdr dc0 20.20.20.5/32 port 53 -> 10.0.10.33 port 53 udp
гэж бичих байсан.
FTP ба NAT
FTP-г Интернэт одоогийнх шиг байхаас өмнөх үе, их сургуулиуд
түрээсийн шугамаар хоорондоо холбогдож, судлаач эрдэмтэд хоорондоо файл солилцохын тулд
FTP-г ашигладаг байх үес үлдсэн үлэг гүрвэл гэж хэлж болох юм. Тэр үед
өгөгдлийн аюулгүй байдлын талаар огт анхаардаггүй байлаа. Цаг хугацаа өнгөрөхөд
FTP протоколыг шинээр гарч ирж байгаа Интернэтийн гол нуруу сүлжээнд хэрэглэх болсон ба
түүний хэрэглэгчийн нэр, нууц үгийг цэвэр текст хэлбэрээр дамжуулдаг байдал нь
хэзээ ч өөрчлөгдөөгүй бөгөөд орчин үеийн аюулгүй байдлын шаардлагад
нийцэхгүй болсон билээ. FTP нь active буюу идэвхтэй, passive буюу идэвхгүй гэсэн хоёр
горимд ажилладаг. Өгөгдлийн сувгийг хэрхэн ашиглаж байгаа дээр гол ялгаа нь гардаг.
Өгөгдлийн сувгийг ftp сесс хүсэгч байдлаар ажиллуулдаг тул идэвхгүй горимд ажиллах
нь аюулгүй байдлыг илүүтэйгээр хангана. FTP-н талаар илүү сайн тайлбарыг болон түүний
горимуудын талаар хаягаар үзнэ үү.
IPNAT Дүрмүүд
IPNAT нь дотроо NAT
оноолт дүрэмд тодорхойлж өгөх боломжтой тусгай FTP прокси тохируулгыг
агуулсан байдаг. Энэ нь идэвхтэй болон идэвхгүй FTP сесс эхлүүлэх хүсэлтэд
оролцож байгаа бүх гадагшаа чиглэлтэй FTP пакетийг хянаж чадна. Мөн
өгөгдлийн сувагт үнэхээр хэрэглэгдэж байгаа порт дугаарыг агуулсан түр зуурын
шүүлтийн дүрмүүдийг динамикаар үүсгэж чадна. Ийм байдлаар FTP-с болж үүсдэг
дээд хэсгийн портуудыг өргөн зурвасаар нээх эрсдэлээс галт ханыг хамгаалж байгаа юм.
Доорх дүрэм нь дотоод LAN-н бүх урсгалыг зохицуулна:
map dc0 10.0.10.0/29 -> 0/32 proxy port 21 ftp/tcp
Доорх дүрэм гарцаас ирж буй FTP урсгалыг зохицуулна:
map dc0 0.0.0.0/0 -> 0/32 proxy port 21 ftp/tcp
Доорх дүрэм дотоод LAN-с ирж буй бүх FTP-н биш урсгалыг зохицуулна:
map dc0 10.0.10.0/29 -> 0/32
FTP оноолтын дүрэм нь бидний ердийн оноолтын дүрмүүдийн өмнө бичигдэнэ.
Бүх пакетийг хамгийн дээр бичигдсэн дүрмээс эхлэн шалгана.
Интерфэйсийн нэр тохирвол дотоод LAN эхлэл IP хаяг, дараа нь FTP пакет эсэхийг
шалгана. Хэрэв бүгд тохирвол, тусгай FTP прокси эдгээр FTP сесс пакетуудыг
NAT хийхээс гадна гадагш нь болон дотогш нь нэвтрүүлэх
түр зуурын шүүлтийн дүрмийг үүсгэнэ. FTP-н биш бусад бүх LAN пакетууд эхний
дүрмэнд тохирохгүй тул гуравдугаар дүрэм уруу шилжин дахин шалгагдана. Интерфэйс болон
эхлэл IP тохирох тул NAT хийгдэнэ.
IPNAT FTP Шүүлтийн Дүрмүүд
NAT FTP прокси ашиглаж байгаа тохиолдолд
FTP-н хувьд ганцхан шүүлтийн дүрэм хэрэгтэй.
FTP Прокси байхгүй бол та дараах гурван дүрмийг хэрэглэнэ:
# Allow out LAN PC client FTP to public Internet
# Active and passive modes
pass out quick on rl0 proto tcp from any to any port = 21 flags S keep state
# Allow out passive mode data channel high order port numbers
pass out quick on rl0 proto tcp from any to any port > 1024 flags S keep state
# Active mode let data channel in from FTP server
pass in quick on rl0 proto tcp from any to any port = 20 flags S keep state
IPFW
галт хана
IPFW
Энэ хэсэг дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа болно. Агуулга зарим газар
буруу байхыг үгүйсгэхгүй.
IPFIREWALL (IPFW) нь &os;-ийн хандиваар &os;-ийн сайн дурын гишүүдийн бүтээсэн,
тэдний эрх мэдэлд байдаг галт ханын програм юм. Энэ нь хуучин уламжлалт төлөвт
дүрмүүдийг хэрэглэдэг бөгөөд Simple Stateful logiс буюу Хялбар Төлөвт логикийг
бий болгохын тулд уламжлалт дүрэм бичих техникийг хэрэглэдэг.
Стандарт &os; суулгац дахь IPFW-н хялбар дүрмийн олонлог(/etc/rc.firewall
файл дотор байрлана) нь нилээд хялбар бөгөөд өөрт тохируулан засварласны дараа хэрэглэхээр бодолцон
бичигдсэн байдаг. Жишээн дээр ихэнх суулгацад тохиромжтой төлөвт шүүлтийг хэрэглээгүй байгаа.
Тиймээс энэ хэсэгт энэ жишээг хэрэглэхгүй болно.
IPFW-н төлөвт дүрмийн синтакс нь галт хана суулгах анхан шатны мэдлэгээс
хол давсан техникийн хувьд ярвигтай сонголтын боломжуудаар хүч нэмсэн байдаг.
IPFW нь мэргэжлийн түвшний хэрэглэгчид эсвэл өндөр түвшний пакет сонголт
шаардлагатай байгаа техникийн өндөр түвшний компьютер сонирхогчид зориулагдсан юм.
IPFW-н дүрмүүдийн хүчийг мэдрэхийн өмнө протоколууд өөрийн тусгай пакетийн толгойн
мэдээллийг хэрхэн үүсгэдэг болон хэрэглэдэг талаар нилээд дэлгэрэнгүй мэдлэгийг
олж авсан байх хэрэгтэй. Тийм түвшний тайлбарыг энд өгөх нь номын энэ бүлгийн
мэдлээс халих тул энд оруулах боломжгүй юм.
IPFW нь долоон хэсгээс бүрдэнэ, гол хэсэг болох цөмийн галт ханын шүүлтийн
дүрмийг боловсруулагч болон түүний бусад хэсэг болох пакет данслах боломж, бүртгэх боломж, NAT
боломжийг идэвхжүүлэх 'divert буюу эргүүлэх' дүрэм, болон өндөр түвшний тусгай зориулалттай боломжууд,
dummynet трафик хязгаарлагч боломжууд, 'fwd дүрэм' дамжуулах боломж, гүүр боломжууд, болон
ipstealth боломжуудаас бүрдэнэ.
IPFW-г идэвхжүүлэх
IPFW
идэвхжүүлэх
IPFW нь &os; үндсэн суулгацтай хамт, ажиллах үеийн ачаалах боломжтой модуль байдлаар ирдэг.
rc.conf тохиргооны файл дотор firewall_enable="YES" илэрхийлэл байгаа үед систем IPFW цөмийн
модулийг динамикаар ачаална. NAT функцыг ашиглахгүй бол
IPFW-г цөмд эмхэтгэх шаардлага байхгүй.
rc.conf файл дотор firewall_enable="YES"
илэрхийллийг нэмээд системийг дахин асаасны дараа ачаалах үйл явцын нэг хэсэг болж
дараах мессеж дэлгэцэн дээр гарах болно:
ipfw2 initialized, divert disabled, rule-based forwarding disabled, default to deny, logging disabled
Ачаалах боломжтой модульд бүртгэх боломжийг эмхэтгээгүй байгаа.
Бүртгэлийг идэвхжүүлэхийн тулд, мөн вербос бүртгэлийн хязгаарыг тогтоохын тулд
/etc/sysctl.conf файл дотор дараах илэрхийллүүдийг нэмж өгөх
хэрэгтэй, бүртгэлийн систем дараагийн удаа ачаалахад идэвхжинэ:
net.inet.ip.fw.verbose=1
net.inet.ip.fw.verbose_limit=5
Цөмийн тохируулгууд
цөмийн тохируулгууд
IPFIREWALL
цөмийн тохируулгууд
IPFIREWALL_VERBOSE
цөмийн тохируулгууд
IPFIREWALL_VERBOSE_LIMIT
IPFW
цөмийн тохируулгууд
NAT функцыг хэрэглэхгүй бол &os; цөм уруу
дараах боломжуудыг эмхэтгэн IPFW-г идэвхжүүлэх албагүй болно.
Суурь мэдлэг болгон энд үзүүллээ.
options IPFIREWALL
Энэ тохируулга IPFW-г цөмийн нэг хэсэг болгон идэвхжүүлнэ
options IPFIREWALL_VERBOSE
Энэ тохируулга 'log' гэсэн түлхүүр үг орсон дүрмийн хувьд
IPFW-р дайран өнгөрөх пакетуудыг бүртгэх боломжтой болгоно.
options IPFIREWALL_VERBOSE_LIMIT=5
Энэ тохируулга &man.syslogd.8;-р нэгэн зэрэг бүртгэгдэж буй
пакетийн тоог хязгаарлана. галт ханын үйлдлүүдийг бүртгэхийг хүсэж байгаа
найрсаг орчнуудад та энэ тохируулгыг хэрэглээрэй. Энэ тохируулга нь
syslog-г живүүлэх замаар явагдах үйлчилгээг зогсоох халдлагыг хааж өгөх болно.
цөмийн тохируулгууд
IPFIREWALL_DEFAULT_TO_ACCEPT
options IPFIREWALL_DEFAULT_TO_ACCEPT
Энэ тохируулга нь галт ханыг дамжин өнгөрч байгаа бүх зүйлийг нэвтрүүлэх анхдагч
төлөвт оруулна. галт ханыг анх удаа тохируулж байгаа үед энэ нь илүү тохиромжтой.
options IPV6FIREWALL
options IPV6FIREWALL_VERBOSE
options IPV6FIREWALL_VERBOSE_LIMIT
options IPV6FIREWALL_DEFAULT_TO_ACCEPT
Эдгээр тохируулгууд IPv6-н тохируулгууд боловч IPv4-д байдаг тохируулгуудтай яг адилхан юм.
Хэрэв та IPv6-г хэрэглэдэггүй бол IPV6FIREWALL-г харгалзах ямар ч дүрэмгүйгээр
хэрэглэн бүх IPv6 урсгалыг хааж болох юм.
цөмийн тохируулгууд
IPDIVERT
options IPDIVERT
Энэ тохируулга NAT функцыг идэвхжүүлнэ.
Хэрэв та IPFIREWALL_DEFAULT_TO_ACCEPT-г оруулаагүй эсвэл
ирж байгаа пакетуудыг нэвтрүүлэх дүрмүүд бичээгүй бол та энэ машинаас ирж
байгаа болон явж байгаа бүх пакетуудыг хаачихлаа гэсэн үг юм.
/etc/rc.conf Тохируулгууд
галт ханыг идэвхжүүлэхийн тулд:
firewall_enable="YES"
&os;-тэй хамт ирдэг анхдагч галт ханын төрлүүдээс нэгийг
сонгохын тулд, /etc/rc.firewall файлыг уншсаны дараа
нэгийг сонгоод, түүнийгээ дараах илэрхийлэлд бичиж өгнө:
firewall_type="open"
Боломжит утгууд нь:
open — бүх урсгалыг нэвтрүүлнэ.
client — зөвхөн энэ машиныг хамгаална.
simple — бүхэл бүтэн сүлжээг хамгаална.
closed — loopback интерфэйсээс бусад IP
урсгалыг боломжгүй болгоно.
UNKNOWN — галт ханын дүрмүүдийг ачаалах
боломжгүй болгоно.
filename — галт ханын дүрмүүдийг агуулсан
файлын бүрэн зам.
ipfw галт хана уруу тусгайлан бэлдсэн
дүрмүүдийг хоёр аргаар ачаалж болно. Нэг нь, firewall_type хувьсагчийн
утганд &man.ipfw.8;-д зориулсан ямар ч тушаал мөрийн тохируулгагүйгээр бичигдсэн
галт ханын дүрмүүд-г агуулсан файлын бүрэн замыг өгөх. Дүрмүүдийг агуулсан
хялбар жишээ файл дараах байдалтай байж болно:
add block in all
add block out all
Нөгөө нь, систем ачаалах үед ажиллах ipfw тушаалуудыг
агуулсан ажиллах боломжтой скриптийн бүрэн замыг firewall_script
хувьсагчид оноох юм. Дээр үзүүлсэн дүрмүүдийн файлтай дүйх дүрмүүдийн скрипт дараах байдалтай
байна:
#!/bin/sh
ipfw -q flush
ipfw add block in all
ipfw add block out all
Хэрэв firewall_type нь client
эсвэл simple утгыг авсан бол, /etc/rc.firewall
файл доторх анхдагч дүрмүүдийг тухайн машинд тохируулан өөрчлөх хэрэгтэй.
Мөн энэ бүлэгт хэрэглэж байгаа жишээнүүдийн хувьд firewall_script-н утга
/etc/ipfw.rules гэж үзэж байгаа болно.
Бүртгэлийг идэвхжүүлэхийн тулд:
firewall_logging="YES"
firewall_logging хувьсагчийн
хийх ганц зүйл гэвэл net.inet.ip.fw.verbose sysctl
хувьсагчийн утгыг 1 болгох юм ( хэсгийг үзнэ үү). rc.conf
дотор бүртгэлийг хязгаарлах хувьсагч байхгүй, харин үүний тулд
sysctl хувьсагчаар дамжуулан хийж болно. /etc/sysctl.conf
файл дотор эсвэл гараараа утгыг оноож өгч болно:
net.inet.ip.fw.verbose_limit=5
Хэрэв таны машин гарц байдлаар ажиллаж байгаа бол,
жишээ нь &man.natd.8;-н тусламжтай Сүлжээний хаягийн Хөрвүүлэлт (NAT) хийж байгаа бол,
/etc/rc.conf файл доторх шаардлагатай тохируулгуудын
мэдээллийг хэсэг уруу хандана уу.
IPFW Тушаал
ipfw
галт ханыг ажиллаж байх явцад түүний идэвхтэй байгаа дотоод
дүрмүүдэд шинэ дүрэм нэмэх, дүрэм хасах зэрэг өөрчлөлтүүдийг гараар хийх
гол механизм бол ipfw тушаал юм. Энэ аргыг хэрэглэхэд тулгардаг нэг асуудал
бол нэгэнт системийг унтраасан эсвэл зогсоосон бол таны нэмсэн эсвэл хассан
эсвэл өөрчилсөн бүх дүрмүүд алга болно. Бүх дүрмүүдээ нэг файлд бичээд систем
ачаалах үед энэ файлыг ашиглан дүрмүүдийг ачаалах, эсвэл одоо ажиллаж байгаа
галт ханын дүрмүүдийг файл дотор хийсэн өөрчлөлтүүдээр бүхлээр нь сольж тавих нь
энд хэрэглэж байгаа, та бүхэнд зөвлөх арга барил юм.
Удирдлагын дэлгэцэн дээр ажиллаж байгаа галт ханын
дүрмүүдийг харуулахад ipfw тушаалыг одоо хэр нь хэрэглэсээр байна.
IPFW-н данс хөтлөх боломж нь дүрэм бүрийн хувьд тухайн дүрэмд тохирсон
пакетийг тоолох тоолуурыг үүсгэдэг. Ямар нэг дүрмийг шалгах үйл явцад тухайн
дүрэм ажиллаж байгаа эсэхийг тогтоох аргуудын нэг бол дүрмийг тоолуурын хамт
жагсаан харах байдаг.
Бүх дүрмүүдийг дараагаар нь жагсаан харахын тулд:
&prompt.root; ipfw list
Бүх дүрмүүдийг тухайн дүрэм хамгийн сүүлд тохирсон цагны хамт
жагсаан харахын тулд:
&prompt.root; ipfw -t list
Данслалтын мэдээлэл болон дүрмүүдийг тохирсон пакетийн тооны
хамт харахын тулд. Эхний багана нь дүрмийн дугаар, дараа нь энэ дүрэмд
тохирсон гарч байгаа пакетийн тоо, дараа нь энэ дүрэмд тохирсон орж байгаа
пакетийн тоо, тэгээд дүрэм өөрөө байна.
&prompt.root; ipfw -a list
Статик дүрмүүдээс гадна динамик дүрмүүдийг жагсаан харахын тулд:
&prompt.root; ipfw -d list
Мөн хугацаа нь дууссан динамик дүрмүүдийг харахын тулд:
&prompt.root; ipfw -d -e list
Тоолууруудыг тэглэхийн тулд:
&prompt.root; ipfw zero
Зөвхөн NUM дугаартай тоолуурыг тэглэхийн тулд:
&prompt.root; ipfw zero NUM
IPFW Дүрмийн Олонлог
Пакет дотор агуулагдаж байгаа утгуудыг үндэслэн тухайн пакетийг
нэвтрүүлэх болон хаахыг хэлж байгаа дүрмүүдийг дүрмийн олонлог гэнэ. Хостуудын
хоорондох хоёр чиглэлтэй пакет солилцоо нь сесс харилцааг бүрдүүлнэ. галт ханын
дүрмийн олонлогоор пакет хоёр дахин шүүгдэнэ, эхний удаа Интернэтээс пакетийг
хүлээн авахад, дараагийн удаа буцаж Интернэт уруу гарч явахад. Бүх TCP/IP үйлчилгээнүүдийн
хувьд (жишээ нь: telnet, www, mail, г.м.) ямар протоколоор ажиллах болон эхлэл ба
очих IP хаяг, эхлэл ба очих порт хаяг зэргийг урьдаас тодорхойлж өгсөн байдаг.
Эдгээр үзүүлэлтүүд дээр үндэслэн нэвтрүүлэх болох хаах дүрмүүдийг зохиодог.
IPFW
Дүрмүүдтэй ажиллах дэс дараалал
пакетийг галт хана хүлээн аваад дүрмийн олонлогт байгаа хамгийн
эхний дүрэмтэй тулгах ба цааш дүрмүүдийн дугаарын өсөх дарааллын дагуу
дээрээс доош нэг нэгээр шалгаж эхэлнэ. Пакет аль нэг дүрмийн сонголтын
параметртай тохирвол, түүнд харгалзах үйлдлийг хийж, тухайн пакетийн хувьд
цааш хайлтыг дуусгана. Энэ аргыг эхэнд тохирсон нь дийлнэ
хайлтын
арга гэнэ. Хэрэв тухайн пакет ямар ч дүрэмд тохирохгүй бол, энэ пакетийг 65535 дугаартай
бүх пакетийг хааж, явуулсан хүнд нь ямар ч хариу өгөлгүй орхигдуулна гэсэн
ipfw-н анхдагч дүрэмд албаар тохируулна.
count, skipto ба tee
дүрмүүдийн дараа хайлт үргэлжилнэ.
Энд байгаа зааварчилгаанууд нь төлөвт 'keep state', 'limit', 'in'/'out',
ба via зэрэг тохируулгуудыг агуулсан дүрмүүд дээр үндэслэгдсэн байгаа. Энэ бол хамааруулсан
галт ханын дүрмийн олонлогийг бичих үндсэн арга барил юм.
Хамааруулсан галт хана нь зөвхөн дүрмүүдэд тохирсон пакетуудыг нэвтрүүлнэ.
Ийм маягаар галт ханын цаанаас Интернэт уруу ямар ямар үйлчилгээнүүд
гарч болох болон эсрэгээр Интернэтээс дотоод сүлжээ уруу ямар ямар үйлчилгээнүүд нэвтэрч
болохыг удирдах боломжтой. Эдгээрээс бусад бүх урсгалыг хааж, бүртгэдэг байхаар зохиогдсон
байдаг. Хамааруулсан галт хана нь хамааруулаагүй галт ханаас аюулгүй байдлын хувьд
хэд дахин илүү, тиймээс энд бид зөвхөн хамааруулсан галт ханын дүрмүүдийн талаар
ярилцах болно.
галт ханын дүрмүүдтэй ажиллахдаа маш анхааралтай байх хэрэгтэй.
Зарим тохиргоо серверээс бүх холбоог тань тасалж мэднэ.
Дүрмийн Синтакс
IPFW
дүрмийн синтакс
Энд үзүүлсэн дүрмийн синтакс нь стандарт хамааруулсан
галт хана үүсгэхэд шаардлагатай дүрмийн олонлогийг бичих хэмжээнд
тохируулан хялбаршуулсан байгаа. Дүрмийн синтаксын бүрэн тайлбарыг &man.ipfw.8;
заавар хуудаснаас үзнэ үү.
Дүрмүүд нь түлхүүр үгүүдийг агуулна. Эдгээр түлхүүр үгүүд нь
тухайн мөрөнд зүүнээс баруун тийш тодорхой дэс дараагаар бичигдэнэ.
Түлхүүр үгүүд тодоор бичигдэх тул түүгээр нь ялгаж танина. Зарим түлхүүр
үгүүд дэд-тохируулгатай байна. Тэр нь өөрөө түлхүүр үг байж болохоос гадна
цааш дэд-тохируулгуудыг агуулсан байж болно.
# гэсэн тэмдэгт тайлбарын эхлэлийг заах ба
дүрэм бичсэн мөрийн төгсгөлд эсвэл өөрөө бүтэн мөр байдлаар байрлана.
Хоосон мөрийг тооцохгүй.
CMD RULE_NUMBER ACTION LOGGING SELECTION
STATEFUL
CMD
Шинэ дүрэм бүр дотоод хүснэгтэнд бичигдэхийн тулд
add гэсэн түлхүүр үгийг өмнөө агуулж байх ёстой.
RULE_NUMBER
Дүрэм бүр өөрийн дүрмийн дугаартай байх ёстой.
ACTION
Тухайн дүрмийн сонголтын үзүүлэлтэд пакет тохироход
заасан action буюу үйлдлийг гүйцэтгэх ба дүрэм нь дараах үйлдлүүдийн
аль нэгтэй холбогдсон байна.
allow | accept | pass |
permit
Эдгээр нь бүгд нэг зүйлийг, тухайлбал: дүрэмд тохирсон пакетуудыг нэвтрүүлж, галт ханын
дүрэмтэй ажиллах явцаас гарахыг хэлж өгч байна. Эдгээр дүрмүүдийн дараа хайлт
дуусна.
check-state
нь динамик дүрмийн хүснэгттэй пакетуудыг
тулгана. Хэрэв тохирвол, энэ динамик дүрмийг үүсгэсэн дүрэмд харгалзах
үйлдлийг гүйцэтгэнэ, үгүй бол дараагийн дүрэмд шилжинэ. check-state дүрэмд
сонголтын шалгуур байхгүй. Хэрэв дүрмийн олонлогт check-state дүрэм байхгүй бол
эхний keep-state эсвэл limit дүрмийг динамик дүрмийн хүснэгттэй тулгана.
deny | drop
Энэ хоёр үг хоёул дүрэмд тохирсон пакетуудыг хаяхыг
заана. Хайлт энд дуусна.
Бүртгэл хөтлөлт
log эсвэл logamount
Пакет log гэсэн түлхүүр үг орсон дүрэмд тохироход, энэ тухай мессеж
syslogd уруу SECURITY гэсэн facility нэртэйгээр бүртгэгдэнэ. Зөвхөн
тухайн дүрмийн хувьд бүртгэгдсэн пакетийн тоо logamount параметрийн утгыг
даваагүй тохиолдолд бүртгэл явагдана. Хэрэв logamount-н утгыг зааж өгөөгүй бол,
sysctl-н net.inet.ip.fw.verbose_limit хувьсагчийн утгыг хязгаарын утга болгон авна.
Аль ч тохиолдолд тэг гэсэн утга бүртгэлийн хязгаарыг үгүй болгоно. Хязгаарт тулсан
тохиолдолд, бүртгэлийг дахин идэвхжүүлэхийн тулд бүртгэлийн тоолуурыг эсвэл
тухайн дүрмийн пакет тоолуурыг дахин эхлүүлнэ. ipfw reset log тушаалыг үзнэ үү.
Бүртгэл нь бусад бүх пакет тохирох нөхцлүүд амжилттай нотлогдсоны дараа,
мөн тухайн пакет дээр эцсийн үйлдлийг(зөвшөөрөх, татгалзах) хийхийн өмнө явагдана.
Ямар дүрмүүдийн хувьд бүртгэл явуулахыг та шийдэх болно.
Сонголт
Энд танилцуулах түлхүүр үгнүүд нь тухайн пакет дүрэмд тохирч байгаа
үгүй эсэхийг тодорхойлох үед, шалгагдаж байгаа пакетийн шинжүүдийг тодорхойлно.
Дараах байнгын хэрэглээний шинжүүд өгөгдсөн байдаг ба доорх дэс дарааллаар хэрэглэнэ:
udp | tcp | icmp
эсвэл /etc/protocols файлд байгаа ямар ч протоколын
нэрийг хэрэглэж болно. Харин утга нь шалгагдах протоколын нэрийг заана. Энэ бол заавал
тавигдах шаардлага юм.
from src to dst
from src to dst: from ба to гэсэн
түлхүүр үгүүд IP хаягийг шүүхэд хэрэглэгдэнэ. Хэрэглэх бол эхлэл ба
очих параметрийг ХОЁУЛАНГ зааж өгөх хэрэгтэй. any
гэсэн тусгай түлхүүр үгийн тусламжтай ямар ч IP хаягийг зөвшөөрч өгч болно.
Хэрэглэх жишээ: from any to any
эсвэл from 0.0.0.0/0 to any
эсвэл from any to
0.0.0.0/0
эсвэл from 0.0.0.0 to any
эсвэл
from any to 0.0.0.0
.
from ба to гэсэн түлхүүр үгүүд IP хаягийг шүүхэд хэрэглэгдэнэ.
Дүрмэнд хэрэглэхдээ эхлэл ба очих параметрүүдийг ХОЁУЛАНГ зааж өгөх ёстой.
any гэсэн тусгай түлхүүр үгийн тусламжтай бүх IP хаягийг
зөвшөөрч өгч болно. me гэсэн тусгай түлхүүр үг нь таны
&os; системийн аль нэг интерфэйс дээр тохируулсан IP хаягийг заах ба
галт хана ажиллаж байгаа PC-г (өөрөөр хэлбэл энэ машин) 'from me to any'
эсвэл 'from any to me' эсвэл 'from 0.0.0.0/0 to any' эсвэл 'from any to 0.0.0.0/0'
эсвэл 'from 0.0.0.0 to any' эсвэл 'from any to 0.0.0.0' эсвэл 'from me to 0.0.0.0'
гэсэн байдлаар төлөөлнө. IP хаягуудыг цэгтэй тоон хэлбэр/багийн-урт байдлаар эсвэл
зүгээр цэгтэй тоон хэлбэрээр бичиж болно. Энэ бол заавал тавигдах шаардлага юм.
Багийн уртыг бичихтэй холбоотой тусламжийг дараах хаягаар орж үзнэ үү.
port number
Портын дугаарыг дэмждэг протоколуудын хувьд
(TCP ба UDP гэх мэт), тааруулахыг хүсэж байгаа портын
дугаарыг заавал бичиж өгөх ёстой байдаг. Портын тоон утгын оронд үйлчилгээний нэрийг(/etc/services
файлаас) хэрэглэж болно.
in | out
Орж байгаа болон гарч байгаа пакетуудыг харгалзан тааруулна.
in ба out нь түлхүүр үгүүд бөгөөд дүрэмд тааруулах шалгуур болгож энэ хоёр
үгийн аль нэгийг заавал бичсэн байх ёстой.
via IF
Нэрээр нь зааж өгсөн интерфэйсээр дайран өнгөрч буй пакетуудыг
тааруулна. via гэсэн түлхүүр үг нь тухайн интерфэйсийг тааруулах үйл явцын
нэг хэсэг байдлаар байнга шалгаж байхыг зааж өгнө.
setup
Энэ түлхүүр үг нь TCP пакетуудын хувьд
сесс эхлүүлэх хүсэлтийг зааж өгч байгаа заавал хэрэглэх түлхүүр үг юм.
keep-state
Энэ бол заавал хэрэглэх түлхүүр үг юм. Дүрэм таарахад, галт хана
яг тэр протоколыг ашиглан эхлэл болон очих IP/портын хооронд үүсэх
хоёр чиглэлтэй урсгалыг тааруулах анхдагч чанартай динамик дүрэм үүсгэнэ.
limit {src-addr | src-port | dst-addr |
dst-port}
Дүрэмд заасантай адил параметрүүдтэй холболтын тоог N-р
хязгаарлана. Нэг ба түүнээс дээш тооны эхлэл болон очих хаягууд, портуудыг зааж өгч болно.
'limit' ба 'keep-state'-г нэг дүрэмд хамтад нь хэрэглэж болохгүй. Limit нь 'keep-state'-тэй адил төлөвт
функцуудыг гүйцэтгэхээс гадна өөрийн нэмэлт функцүүлтэй.
Төлөвт Дүрмийн Тохируулгууд
IPFW
төлөвт шүүлт
Төлөвт шүүлт нь урсгалыг сесс харилцаанаас бүрдэж буй хоёр чиглэлтэй пакет
солилцоо гэж үздэг. Мөн энэ нь сесс эхлүүлсэн болон хүлээн авсан хостуудын хоорондох сесс харилцаа нь
хоёр чиглэлтэй пакет солилцох процедуртай зохицож байгаа эсэхийг магадлах чадвартай байдаг.
Сесс харилцааны загварт зохицоогүй пакетийг хуурамч гэж үзэн хүлээж авахгүй.
'check-state' нь IPFW дүрмийн олонлогийн хаана нь пакетийг
динамик дүрмүүдийн боломжоор шалгахыг тогтооно. Таарсан тохиолдолд,
пакет галт ханыг нэвтэрч цааш явах ба энэ хоёр чиглэлт сесс харилцааны туршид
солилцох пакетуудын хувьд шинэ динамик дүрэм үүснэ. Таараагүй тохиолдолд,
пакет дүрмийн олонлогийн дараагийн дүрэмд шалгагдахаар шилжинэ.
Динамик дүрмүүдийн боломж нь маш олон тооны динамик дүрмүүдийг
нээдэг SYN-живүүлэх халдлагаас үүсэх нөөцийн хомсдолд эмзэг байдаг. Энэ халдлагаас зайлсхийхийн
тулд &os; limit гэсэн шинэ тохируулгыг нэмж өгсөн байдаг. Энэ тохируулгын
тусламжтай нэгэн зэрэг явагдах сесс харилцааны тоог хязгаарлана. Limit тохируулгад
зааж өгсөн эхлэл болон очих талбаруудаар пакетийн IP хаягийг асуулга явуулах замаар шалгасны дараа,
энэ дүрэмд энэ IP хаягийн хослол хэдэн удаа таарсан тоог харгалзан хэрэв энэ тоо хязгаараас
давсан бол тухайн пакетийг гээнэ.
галт ханын мессежийг бүртгэх
IPFW
бүртгэл хөтлөлт
Бүртгэл хөтлөлтийн ашиг тус тодорхой юм: Таны бүртгэхээр идэвхжүүлсэн
дүрмүүдийн хувьд, ямар пакетууд гээгдсэн, тэдгээр нь ямар хаягаас ирсэн, хаашаа явж байсан
зэрэг мэдээллийг эргэн харах боломжийг олгох ба гадны халдлагыг мөрдөхөд танд чухал хувь
нэмэр болно.
Бүртгэл хөтлөх боломжийг идэвхжүүлсэн хэдий ч,
IPFW нь өөрөө ямар ч дүрмийг үүсгэхгүй. Администратор аль дүрмүүдийн хувьд
бүртгэл явуулахыг шийдэн, тэдгээр дүрмүүддээ log гэсэн түлхүүр үгийг нэмж бичнэ.
Ихэвчлэн зөвхөн татгалзах дүрмүүдийг бүртгэдэг, жишээлбэл ирж буй ICMP ping-г
татгалзах гэх мэт. Хамгийн сүүлд байгаа ipfw-н анхдагч татгалзах дүрмийг хувилан log түлхүүр
үгтэйгээр үүсгэх нь элбэг байдаг. Ийм байдлаар дүрмийн олонлогийн аль ч дүрмэнд таараагүй
пакетуудыг харах боломжтой болно.
Бүртгэл хөтлөлт нь хоёр талдаа иртэй сэлэмтэй адил юм,
хэрэв та хайхрамжгүй хандвал, диск дүүрэн бүртгэлийн мэдээлэл
дотроо учраа олохгүй суух болно. Дискийг дүүргэх DoS халдлага нь
хамгийн эртний халдлагуудын нэг юм. Эдгээр бүртгэлийн мессеж нь syslogd-д
бичигдэхээс гадна, root консол дэлгэцэн дээр гарах учир удахгүй ядаргаатай санагдаж
эхэлдэг.
IPFIREWALL_VERBOSE_LIMIT=5 гэсэн
цөмийн тохируулга нь системийн бүртгэл хөтлөгч болох syslogd уруу
шидэгдэж байгаа тухайн дүрэмд тохирсон пакетад харгалзах
дараалсан мессежийн тоог хязгаарлана. Энэ тохируулгыг идэвхжүүлсэн үед,
тодорхой дүрмийн хувьд дараалсан мессежийн тоог зааж өгсөн тоогоор хязгаарлана.
Нэг ижил зүйлийг хэлсэн 200 бүртгэлийн бичлэгээс мэдэж авах зүйл хомс юм.
Жишээ нь, тодорхой дүрмийн хувьд дараалсан таван бичлэг syslogd-д бичигдэнэ,
үлдсэн дараалсан ижил бичлэгүүд тоологдоод syslogd-д дараах байдалтай бичигдэнэ:
last message repeated 45 times
Бүртгэл хөтлөгдөж байгаа бүх пакетуудын мессежүүд /etc/syslog.conf
файлд анхдагч байдлаар зааж өгсөн /var/log/security файлд бичигдэнэ.
Дүрмийн скриптийг бүтээх
Туршлагатай IPFW хэрэглэгчид дүрмүүдийг агуулсан файл үүсгээд
түүнийгээ скрипт байдлаар ажиллуулах боломжтой байхаар бичдэг.
Үүний гол давуу тал нь шинэ дүрмүүдийг идэвхжүүлэхийн тулд
системийг дахин ачаалах шаардлагагүй болно. Энэ аргыг ашиглан хэдэн ч
удаа дараалан галт ханын дүрмүүдийг ачаалж болох тул шинэ дүрмүүдийг
шалгах үед хэрэглэхэд тохиромжтой байдаг. Скрипт учраас олон дахин бичигдэж байгаа
утгын оронд симбол орлуулалтыг ашиглах боломжтой. Энэ талаар дараах жишээн дээрээс харна уу.
Энд хэрэглэгдсэн скриптийн синтакс нь sh, csh, ба tcsh бүрхүүл дээр ажиллах
боломжтой. Симбол орлуулалттай талбарууд нь урдаа $ буюу долларын тэмдэгтэй байна.
Симбол талбарууд нь $ тэмдэг урдаа байхгүй. Симбол талбарыг орлох утга нь
давхар хашилтан (") дотор байрлана.
Дүрмийн файлаа дараах байдалтай үүсгэж эхлэх хэрэгтэй:
############### start of example ipfw rules script #############
#
ipfw -q -f flush # Delete all rules
# Set defaults
oif="tun0" # out interface
odns="192.0.2.11" # ISP's DNS server IP address
cmd="ipfw -q add " # build rule prefix
ks="keep-state" # just too lazy to key this each time
$cmd 00500 check-state
$cmd 00502 deny all from any to any frag
$cmd 00501 deny tcp from any to any established
$cmd 00600 allow tcp from any to any 80 out via $oif setup $ks
$cmd 00610 allow tcp from any to $odns 53 out via $oif setup $ks
$cmd 00611 allow udp from any to $odns 53 out via $oif $ks
################### End of example ipfw rules script ############
Байх ёстой бүх зүйлс бүгд байна. Энэ жишээн дээр дүрмүүд чухал биш,
харин симбол орлуулалт хэрхэн ажилладагыг харуулсан байна.
Хэрэв дээрх жишээ /etc/ipfw.rules нэртэй файл дотор байсан бол,
эдгээр дүрмүүдийг дараах тушаалыг өгч дахин ачаалах боломжтой:
&prompt.root; sh /etc/ipfw.rules
/etc/ipfw.rules гэсэн файл ямар ч нэртэй байж
болох ба таны хүссэн ямар ч газар байж болно.
Дараах скриптийг хоёр аргын нэгээр хэрэглэж болно:
Дээрхтэй адил зүйлсийг дараах тушаалыг гараар оруулан
гүйцэтгэж болно:
&prompt.root; ipfw -q -f flush
&prompt.root; ipfw -q add check-state
&prompt.root; ipfw -q add deny all from any to any frag
&prompt.root; ipfw -q add deny tcp from any to any established
&prompt.root; ipfw -q add allow tcp from any to any 80 out via tun0 setup keep-state
&prompt.root; ipfw -q add allow tcp from any to 192.0.2.11 53 out via tun0 setup keep-state
&prompt.root; ipfw -q add 00611 allow udp from any to 192.0.2.11 53 out via tun0 keep-state
Төлөвт дүрмийн олонлог
Дараах NAT хийгдээгүй дүрмийн олонлог нь
аюулгүй байдлыг маш сайн хангасан, хамааруулсан галт ханын дүрмүүдийг
хэрхэн бичих жишээ юм. Хамааруулсан галт хана нь зөвхөн pass дүрмүүдэд тохирсон
үйлчилгээг зөвшөөрч, бусдыг бүгдийг хаана. Бүх галт хананууд хамгийн багадаа хоёр
интерфэйстэй байх ба галт хана маягаар ажиллахын тулд дүрмүүдийг тусгайлан зааж
өгсөн байна.
&os;-г оролцуулаад бүх &unix; төрлийн систем нь үйлдлийн систем
дэх дотоод харилцаандаа lo0 интерфэйс болон 127.0.0.1 гэсэн IP хаягийг хэрэглэхээр
бүтээгдсэн байдаг. Галт ханын дүрмүүд нь дотооддоо хэрэглэж байгаа эдгээр пакетуудыг
чөлөөтэй нэвтрүүлэх дүрмүүдийг агуулсан байх ёстой.
Интернэттэй холбогдож байгаа интерфэйс дээр та өөрийн Интернэт уруу гарч
байгаа болон Интернэтээс ирж байгаа хандалтыг удирдах болон хянах дүрмүүдийг байрлуулна.
Энэ нь таны PPP tun0 интерфэйс эсвэл таны DSL эсвэл кабель
модемд холбогдсон NIC байж болно.
Галт ханын цаана байгаа хувийн LAN-уудад нэг болон түүнээс дээш
тооны NIC-ууд холбогдсон тохиолдолд, тэдгээр интерфэйсүүдийн хувьд тэдгээр LAN
интерфэйсүүдээс ирсэн пакетуудыг чөлөөтэй нэвтрүүлэх дүрмийг агуулсан байх ёстой.
Дүрмүүд эхлээд гурван үндсэн хэсэгт хуваагдан зохион байгуулагдсан
байх ёстой: бүх чөлөөт халдашгүй интерфэйсүүд, нийтийн гадагшаа интерфэйс болон нийтийн дотогшоо интерфэйс.
Нийтийн интерфэйс бүр дээр байгаа дүрмүүдийн дараалал нь хамгийн олон тохиолддог
дүрмүүд нь хамгийн түрүүнд цөөн тохиолддог дүрмүүдээс өмнө байхаар, тухайн интерфэйс болон чиглэлийн
хувьд хаах болон бүртгэх дүрмүүд нь хамгийн сүүлд байхаар бичигдсэн байна.
Дараах жишээн дээрх гадагшаа хэсэг нь Интернэт хандалтыг зөвшөөрч өгөх
үйлчилгээг тодорхойлох сонголтын утгуудыг агуулсан зөвхөн 'allow' дүрмүүдээс бүрдэж байна.
Бүх дүрмүүд 'proto', 'port', 'in/out', 'via' ба 'keep state' тохируулгуудыг агуулсан байгаа.
'proto tcp' дүрмүүд нь төлөвт байдлыг идэвхжүүлж байгаа пакетийг keep state төлөвт хүснэгтэд нэмэх байдлаар,
сесс эхлүүлэх хүсэлтийг тодорхойлох зорилгоор 'setup' тохируулгыг агуулсан байна.
Дотогшоо хэсэгт эхлээд хүсээгүй пакетуудыг хаах дүрмүүдийг бичсэн байна.
Энэ нь хоёр өөр шалтгаантай. Эхнийх нь, энэ дүрмүүдээр хаагдсан зүйлс нь доор байгаа өөр нэг дүрмээр
зөвшөөрөгдсөн пакетийн нэг хэсэг байж болох талтай. Хоёр дахь шалтгаан нь, цөөхөн тоотой хүлээж авдаг
ба бүртгэх хүсэлгүй байгаа пакетуудыг сонгон, тэдгээрийг бүрнээр хаах дүрмийг эхлээд бичиж өгснөөр
эдгээр пакетууд хамгийн сүүлд байгаа ямар ч дүрмүүдэд тохироогүй пакетуудыг бүртгээд хаана гэсэн
дүрмээр дайрахгүй болгож байгаа юм. Учир нь энэ хэсгийн хамгийн сүүлд байгаа бүгдийг бүртгээд хаана
гэсэн дүрэм бол өөрийн систем уруу халдаж байгаа халдлагын нотолгоог цуглуулах таны нэг арга билээ.
Өөр нэг тэмдэглэн хэлэх зүйл бол, хүсээгүй пакетуудын хариуд ямар ч хариу явуулахгүй,
тэд зүгээр л орхигдож алга болно. Ингэснээр халдлага явуулагч түүний явуулсан пакетууд таны системд
хүрсэн эсэх талаар юу ч мэдэхгүй үлдэх болно. Таны системийн талаар хэдий хэр бага мэднэ, төдий чинээ
аюулгүй байна гэсэн үг юм. Хэрвээ мэдэхгүй дугаартай портын хувьд пакетууд бүртгэгдсэн байвал
/etc/services/ файлаас эсвэл
хаягаар тухайн порт ямар зориулалтаар ашиглагддагийг орж шалгаарай.
Троянуудын хэрэглэдэг портын дугааруудыг хаягаар орж шалгаарай.
Хамааруулсан дүрмийн олонлогийн жишээ
Дараах NAT хийгдээгүй дүрмийн олонлог нь
бүрэн хэмжээний хамааруулсан дүрмийн олонлог байгаа юм. Та энэ дүрмүүдийг өөрийн системдээ
ашиглахад буруудах юмгүй. Зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа үйлчилгээнүүдийн хувьд харгалзах
нэвтрүүлэх дүрмийг далдлаарай. Хэрэв бүртгэлд байгаа зарим мэдэгдлийг дахин харахыг хүсэхгүй,
бүртгэхийг хүсэхгүй байгаа бол дотогшоо хэсэгт хаах дүрэм нэмж бичээрэй. Дүрэм бүрт байгаа
'dc0' гэсэн интерфэйсийн нэрийн оронд таны системийг Интернэт уруу холбож байгаа NIC картны
интерфэйсийн нэрээр сольж тавиарай. Хэрэглэгчийн PPP-н хувьд, энэ нь 'tun0' байна.
Эдгээр дүрмүүдийг хэрэглэх явцад та хэв маяг олж харах болно.
Интернэт уруу чиглэсэн сесс эхлүүлэх хүсэлтийг төлөөлж байгаа
илэрхийллүүд бүгд keep-state хэрэглэж байгаа.
Интернэтээс ирж буй бүх зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүд живүүлэх халдлагыг
зогсоох үүднээс limit гэсэн тохируулгын хамт бичигдсэн байгаа.
Бүх дүрмүүд чиглэлийг тодотгохын тулд in эсвэл out-г хэрэглэсэн байгаа.
Бүх дүрмүүд пакетийн дайран өнгөрөх интерфэйсийг тодорхойлж өгөхдөө via-г хэрэглэсэн байгаа.
Дараах дүрмүүд /etc/ipfw.rules дотор байрлана.
################ Start of IPFW rules file ###############################
# Flush out the list before we begin.
ipfw -q -f flush
# Set rules command prefix
cmd="ipfw -q add"
pif="dc0" # public interface name of NIC
# facing the public Internet
#################################################################
# No restrictions on Inside LAN Interface for private network
# Not needed unless you have LAN.
# Change xl0 to your LAN NIC interface name
#################################################################
#$cmd 00005 allow all from any to any via xl0
#################################################################
# No restrictions on Loopback Interface
#################################################################
$cmd 00010 allow all from any to any via lo0
#################################################################
# Allow the packet through if it has previous been added to the
# the "dynamic" rules table by a allow keep-state statement.
#################################################################
$cmd 00015 check-state
#################################################################
# Interface facing Public Internet (Outbound Section)
# Interrogate session start requests originating from behind the
# firewall on the private network or from this gateway server
# destine for the public Internet.
#################################################################
# Allow out access to my ISP's Domain name server.
# x.x.x.x must be the IP address of your ISP.s DNS
# Dup these lines if your ISP has more than one DNS server
# Get the IP addresses from /etc/resolv.conf file
$cmd 00110 allow tcp from any to x.x.x.x 53 out via $pif setup keep-state
$cmd 00111 allow udp from any to x.x.x.x 53 out via $pif keep-state
# Allow out access to my ISP's DHCP server for cable/DSL configurations.
# This rule is not needed for .user ppp. connection to the public Internet.
# so you can delete this whole group.
# Use the following rule and check log for IP address.
# Then put IP address in commented out rule & delete first rule
$cmd 00120 allow log udp from any to any 67 out via $pif keep-state
#$cmd 00120 allow udp from any to x.x.x.x 67 out via $pif keep-state
# Allow out non-secure standard www function
$cmd 00200 allow tcp from any to any 80 out via $pif setup keep-state
# Allow out secure www function https over TLS SSL
$cmd 00220 allow tcp from any to any 443 out via $pif setup keep-state
# Allow out send & get email function
$cmd 00230 allow tcp from any to any 25 out via $pif setup keep-state
$cmd 00231 allow tcp from any to any 110 out via $pif setup keep-state
# Allow out FBSD (make install & CVSUP) functions
# Basically give user root "GOD" privileges.
$cmd 00240 allow tcp from me to any out via $pif setup keep-state uid root
# Allow out ping
$cmd 00250 allow icmp from any to any out via $pif keep-state
# Allow out Time
$cmd 00260 allow tcp from any to any 37 out via $pif setup keep-state
# Allow out nntp news (i.e. news groups)
$cmd 00270 allow tcp from any to any 119 out via $pif setup keep-state
# Allow out secure FTP, Telnet, and SCP
# This function is using SSH (secure shell)
$cmd 00280 allow tcp from any to any 22 out via $pif setup keep-state
# Allow out whois
$cmd 00290 allow tcp from any to any 43 out via $pif setup keep-state
# deny and log everything else that.s trying to get out.
# This rule enforces the block all by default logic.
$cmd 00299 deny log all from any to any out via $pif
#################################################################
# Interface facing Public Internet (Inbound Section)
# Interrogate packets originating from the public Internet
# destine for this gateway server or the private network.
#################################################################
# Deny all inbound traffic from non-routable reserved address spaces
$cmd 00300 deny all from 192.168.0.0/16 to any in via $pif #RFC 1918 private IP
$cmd 00301 deny all from 172.16.0.0/12 to any in via $pif #RFC 1918 private IP
$cmd 00302 deny all from 10.0.0.0/8 to any in via $pif #RFC 1918 private IP
$cmd 00303 deny all from 127.0.0.0/8 to any in via $pif #loopback
$cmd 00304 deny all from 0.0.0.0/8 to any in via $pif #loopback
$cmd 00305 deny all from 169.254.0.0/16 to any in via $pif #DHCP auto-config
$cmd 00306 deny all from 192.0.2.0/24 to any in via $pif #reserved for docs
$cmd 00307 deny all from 204.152.64.0/23 to any in via $pif #Sun cluster interconnect
$cmd 00308 deny all from 224.0.0.0/3 to any in via $pif #Class D & E multicast
# Deny public pings
$cmd 00310 deny icmp from any to any in via $pif
# Deny ident
$cmd 00315 deny tcp from any to any 113 in via $pif
# Deny all Netbios service. 137=name, 138=datagram, 139=session
# Netbios is MS/Windows sharing services.
# Block MS/Windows hosts2 name server requests 81
$cmd 00320 deny tcp from any to any 137 in via $pif
$cmd 00321 deny tcp from any to any 138 in via $pif
$cmd 00322 deny tcp from any to any 139 in via $pif
$cmd 00323 deny tcp from any to any 81 in via $pif
# Deny any late arriving packets
$cmd 00330 deny all from any to any frag in via $pif
# Deny ACK packets that did not match the dynamic rule table
$cmd 00332 deny tcp from any to any established in via $pif
# Allow traffic in from ISP's DHCP server. This rule must contain
# the IP address of your ISP.s DHCP server as it.s the only
# authorized source to send this packet type.
# Only necessary for cable or DSL configurations.
# This rule is not needed for .user ppp. type connection to
# the public Internet. This is the same IP address you captured
# and used in the outbound section.
#$cmd 00360 allow udp from any to x.x.x.x 67 in via $pif keep-state
# Allow in standard www function because I have apache server
$cmd 00400 allow tcp from any to me 80 in via $pif setup limit src-addr 2
# Allow in secure FTP, Telnet, and SCP from public Internet
$cmd 00410 allow tcp from any to me 22 in via $pif setup limit src-addr 2
# Allow in non-secure Telnet session from public Internet
# labeled non-secure because ID & PW are passed over public
# Internet as clear text.
# Delete this sample group if you do not have telnet server enabled.
$cmd 00420 allow tcp from any to me 23 in via $pif setup limit src-addr 2
# Reject & Log all incoming connections from the outside
$cmd 00499 deny log all from any to any in via $pif
# Everything else is denied by default
# deny and log all packets that fell through to see what they are
$cmd 00999 deny log all from any to any
################ End of IPFW rules file ###############################
NAT болон Төлөвт дүрмийн олонлогийн жишээ
NAT
ба IPFW
IPFW-н NAT функцыг идэвхжүүлэхийн тулд зарим
нэмэлт тохиргооны илэрхийллүүдийг идэвхжүүлэх хэрэгтэй болдог. Цөмийн эх кодын
бусад IPFIREWALL илэрхийллүүд дээр 'option IPDIVERT' илэрхийллийг нэмж эмхэтгэн
тусгайлан бэлдсэн цөмийг гаргаж авах хэрэгтэй.
/etc/rc.conf доторх энгийн IPFW тохируулгууд дээр
нэмж дараах тохируулгууд хэрэгтэй болно.
natd_enable="YES" # Enable NATD function
natd_interface="rl0" # interface name of public Internet NIC
natd_flags="-dynamic -m" # -m = preserve port numbers if possible
Төлөвт дүрмүүдийг divert natd (Сүлжээний хаягийн Хөрвүүлэлт)
дүрмийн хамт хэрэглэх нь дүрмийн олонлог бичих логикийг төвөгтэй болгодог.
'check-state' ба 'divert natd' дүрмүүдийн дүрмийн олонлог дахь байрлал нь маш
их нөлөөтэй. Энэ нь хялбар дайраад-өнгөрөх логик урсгал биш болно.
'skipto' гэсэн шинэ үйлдлийн төрлийг хэрэглэх болно. skipto тушаалыг хэрэглэхийн тулд
хаашаа үсрэхээ тодорхойлохын тулд бүх дүрмүүдийг дугаарлах хэрэгтэй болно.
Дараах тайлбаргүй жишээн дээр пакет дүрмийн олонлогоор дайрч
өнгөрөх дарааллыг тайлбарлахаар сонгон авсан дүрэм бичих арга байгаа юм.
Дүрэмтэй ажиллах процесс дүрмийн файлд байгаа хамгийн эхний
дүрмээр эхлэн цааш дүрмүүдийг нэг нэгээр уншин, файлын төгсгөл хүртэл эсвэл
пакет аль нэг дүрмийн сонголтын шалгуурт тохирч галт ханыг орхих хүртэл үргэлжилнэ.
100, 101, 450, 500, ба 510 дугаартай дүрмүүдийн байрлалыг сайн анзаарах хэрэгтэй.
Эдгээр дүрмүүд нь гадагшаа болон дотогшоо чиглэлтэй пакетуудын хөрвүүлэлтийг
удирдах бөгөөд ингэснээр keep-state динамик хүснэгтэн дэх тэдгээрт харгалзах
мөрөнд хувийн LAN IP хаяг бүртгэгдсэн байх нөхцөлийг хангана. Дараа нь,
бүх зөвшөөрөх болон татгалзах дүрмүүдэд пакетийн явж буй чиглэл (өөрөөр хэлбэл гадагшаа эсвэл дотогшоо)
ба интерфэйсийг зааж өгсөн байгааг анзаараарай. Мөн гадагшаа сесс эхлүүлэх хүсэлтүүд,
сүлжээний хаягийн хөрвүүлэлтийн бүх skipto дүрмүүд 500-с эхэлж байгааг анзаарна уу.
Нэгэн LAN хэрэглэгч вэб хуудас үзэхийн тулд вэб хөтчийг хэрэглэж байна гэж бодъё.
Веб хуудсууд 80-р портыг ашиглан холбогдоно. Пакет галт хананд ирнэ,
гадагшаа чиглэж байгаа тул 100-р дүрмэнд тохирохгүй. 101-р дүрмийг мөн
өнгөрнө, яагаад гэвэл энэ нь хамгийн анхны пакет тул keep-state
динамик хүснэгтэнд хараахан бичигдэж амжаагүй байгаа. Пакет эцэст нь
125-р дүрэм дээр ирж, дүрэмд таарна. Энэ пакет Интернэт уруу харсан
NIC-р гадагшаа гарч байгаа. пакетийн эхлэл IP хаяг нь хувийн LAN IP хаяг хэвээр байгаа.
Энэ дүрмэнд таарах үед хоёр үйлдэл хийгдэнэ. keep-state тохируулга энэ дүрмийг
keep-state динамик дүрмийн хүснэгтэнд нэмнэ, мөн зааж өгсөн үйлдлийг гүйцэтгэнэ.
Үйлдэл нь динамик хүснэгтэд нэмэгдсэн мэдээллийн нэг хэсэг байна. Энэ тохиолдолд
"skipto rule 500" байна. 500-р дүрэм нь пакетийн IP хаягийг NAT хийж,
пакетийг гадагш явуулна. Үүнийг бүү мартаарай, энэ бол маш чухал шүү.
Энэ пакет өөрийн замаар хүрэх газраа хүрээд буцаж ирэхдээ мөн л энэ дүрмийн олонлогийг дайрна.
Энэ үед харин 100-р дүрэмд тохирч, очих IP хаяг нь буцаж харгалзах LAN IP хаяг уруу хөрвүүлэгдэнэ.
Дараа нь check-state дүрмээр гарах ба хүснэгтэнд явагдаж байгаа сесс харилцаанд оролцож байгаа
гэж тэмдэглэгдсэн тул цааш LAN уруу нэвтрэн орно. Тэгээд өөрийг нь анх явуулсан LAN PC уруу очих ба
алсын серверээс өөр хэсэг өгөгдлийг авахыг хүссэн шинэ пакетийг явуулна. Энэ удаа энэ пакет
check-state дүрмээр шалгагдах ба түүний гадагшаа урсгалд харгалзах мөр олдох тул харгалзах
үйлдэл 'skipto 500'-г гүйцэтгэнэ. Пакет 500-р мөр уруу үсэрч NAT хийгдэн цааш
өөрийн замаар явах болно.
Дотогшоо урсгал дээр, идэвхтэй сесс харилцаанд оролцож байгаа
гаднаас ирж байгаа бүх зүйлс автоматаар check-state дүрмээр болон зохих
divert natd дүрмүүдээр шийдэгдэнэ. Энд бидний хийх ёстой зүйл бол
хэрэггүй пакетуудыг татгалзаж, зөвшөөрөгдсөн үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Галт ханын байгаа машин дээр апачи сервер ажиллаж байна, тэгээд Интернэтээс
хүмүүс энэ дотоод вэб сайт уруу хандаж байна гэж бодъё. Шинэ дотогшоо сесс эхлүүлэх
хүсэлтийн пакет 100-р дүрэмд тохирох бөгөөд түүний IP хаяг галт ханын LAN IP
хаяг уруу оноолт хийгдэнэ. Дараа нь энэ пакет цааш бүх дүрмүүдээр шалгагдан
эцэст нь 425-р дүрэмд тохирно. Энэ дүрэмд таарах үед хоёр үйлдэл хийгдэнэ.
Энэ дүрэм keep-state динамик дүрмийн хүснэгтэнд нэмэгдэнэ, мөн зааж өгсөн үйлдлийг гүйцэтгэнэ.
Гэвч энэ тохиолдолд энэ эхлэл IP хаягнаас эхэлсэн шинэ сесс эхлүүлэх хүсэлтийн тоо 2-оор хязгаарлагдана.
Энэ нь тодорхой порт дээр ажиллаж байгаа үйлчилгээний хувьд DoS халдлагаас хамгаална.
Харгалзах үйлдэл нь зөвшөөрөгдсөн тул пакет LAN уруу нэвтэрнэ. Буцах замд check-state
дүрэм энэ пакетийг идэвхтэй сесс харилцаанд хамаарч байгааг таних тул 500-р дүрэм уруу шилжүүлэн,
пакет тэнд NAT хийгдээд цааш гадагшаа интерфэйсээр гарна.
Жишээ дүрмийн олонлог #1:
#!/bin/sh
cmd="ipfw -q add"
skip="skipto 500"
pif=rl0
ks="keep-state"
good_tcpo="22,25,37,43,53,80,443,110,119"
ipfw -q -f flush
$cmd 002 allow all from any to any via xl0 # exclude LAN traffic
$cmd 003 allow all from any to any via lo0 # exclude loopback traffic
$cmd 100 divert natd ip from any to any in via $pif
$cmd 101 check-state
# Authorized outbound packets
$cmd 120 $skip udp from any to xx.168.240.2 53 out via $pif $ks
$cmd 121 $skip udp from any to xx.168.240.5 53 out via $pif $ks
$cmd 125 $skip tcp from any to any $good_tcpo out via $pif setup $ks
$cmd 130 $skip icmp from any to any out via $pif $ks
$cmd 135 $skip udp from any to any 123 out via $pif $ks
# Deny all inbound traffic from non-routable reserved address spaces
$cmd 300 deny all from 192.168.0.0/16 to any in via $pif #RFC 1918 private IP
$cmd 301 deny all from 172.16.0.0/12 to any in via $pif #RFC 1918 private IP
$cmd 302 deny all from 10.0.0.0/8 to any in via $pif #RFC 1918 private IP
$cmd 303 deny all from 127.0.0.0/8 to any in via $pif #loopback
$cmd 304 deny all from 0.0.0.0/8 to any in via $pif #loopback
$cmd 305 deny all from 169.254.0.0/16 to any in via $pif #DHCP auto-config
$cmd 306 deny all from 192.0.2.0/24 to any in via $pif #reserved for docs
$cmd 307 deny all from 204.152.64.0/23 to any in via $pif #Sun cluster
$cmd 308 deny all from 224.0.0.0/3 to any in via $pif #Class D & E multicast
# Authorized inbound packets
$cmd 400 allow udp from xx.70.207.54 to any 68 in $ks
$cmd 420 allow tcp from any to me 80 in via $pif setup limit src-addr 1
$cmd 450 deny log ip from any to any
# This is skipto location for outbound stateful rules
$cmd 500 divert natd ip from any to any out via $pif
$cmd 510 allow ip from any to any
######################## end of rules ##################
Дараах жишээ дээрхтэй нилээд төстэй боловч туршлагагүй IPFW дүрэм бичигчид зориулан
дүрмүүд юунд зориулагдсаныг тайлбарласан тайлбартай байгаагаараа онцлог юм.
Жишээ дүрмийн олонлог #2:
#!/bin/sh
################ Start of IPFW rules file ###############################
# Flush out the list before we begin.
ipfw -q -f flush
# Set rules command prefix
cmd="ipfw -q add"
skip="skipto 800"
pif="rl0" # public interface name of NIC
# facing the public Internet
#################################################################
# No restrictions on Inside LAN Interface for private network
# Change xl0 to your LAN NIC interface name
#################################################################
$cmd 005 allow all from any to any via xl0
#################################################################
# No restrictions on Loopback Interface
#################################################################
$cmd 010 allow all from any to any via lo0
#################################################################
# check if packet is inbound and nat address if it is
#################################################################
$cmd 014 divert natd ip from any to any in via $pif
#################################################################
# Allow the packet through if it has previous been added to the
# the "dynamic" rules table by a allow keep-state statement.
#################################################################
$cmd 015 check-state
#################################################################
# Interface facing Public Internet (Outbound Section)
# Interrogate session start requests originating from behind the
# firewall on the private network or from this gateway server
# destine for the public Internet.
#################################################################
# Allow out access to my ISP's Domain name server.
# x.x.x.x must be the IP address of your ISP's DNS
# Dup these lines if your ISP has more than one DNS server
# Get the IP addresses from /etc/resolv.conf file
$cmd 020 $skip tcp from any to x.x.x.x 53 out via $pif setup keep-state
# Allow out access to my ISP's DHCP server for cable/DSL configurations.
$cmd 030 $skip udp from any to x.x.x.x 67 out via $pif keep-state
# Allow out non-secure standard www function
$cmd 040 $skip tcp from any to any 80 out via $pif setup keep-state
# Allow out secure www function https over TLS SSL
$cmd 050 $skip tcp from any to any 443 out via $pif setup keep-state
# Allow out send & get email function
$cmd 060 $skip tcp from any to any 25 out via $pif setup keep-state
$cmd 061 $skip tcp from any to any 110 out via $pif setup keep-state
# Allow out FreeBSD (make install & CVSUP) functions
# Basically give user root "GOD" privileges.
$cmd 070 $skip tcp from me to any out via $pif setup keep-state uid root
# Allow out ping
$cmd 080 $skip icmp from any to any out via $pif keep-state
# Allow out Time
$cmd 090 $skip tcp from any to any 37 out via $pif setup keep-state
# Allow out nntp news (i.e. news groups)
$cmd 100 $skip tcp from any to any 119 out via $pif setup keep-state
# Allow out secure FTP, Telnet, and SCP
# This function is using SSH (secure shell)
$cmd 110 $skip tcp from any to any 22 out via $pif setup keep-state
# Allow out whois
$cmd 120 $skip tcp from any to any 43 out via $pif setup keep-state
# Allow ntp time server
$cmd 130 $skip udp from any to any 123 out via $pif keep-state
#################################################################
# Interface facing Public Internet (Inbound Section)
# Interrogate packets originating from the public Internet
# destine for this gateway server or the private network.
#################################################################
# Deny all inbound traffic from non-routable reserved address spaces
$cmd 300 deny all from 192.168.0.0/16 to any in via $pif #RFC 1918 private IP
$cmd 301 deny all from 172.16.0.0/12 to any in via $pif #RFC 1918 private IP
$cmd 302 deny all from 10.0.0.0/8 to any in via $pif #RFC 1918 private IP
$cmd 303 deny all from 127.0.0.0/8 to any in via $pif #loopback
$cmd 304 deny all from 0.0.0.0/8 to any in via $pif #loopback
$cmd 305 deny all from 169.254.0.0/16 to any in via $pif #DHCP auto-config
$cmd 306 deny all from 192.0.2.0/24 to any in via $pif #reserved for docs
$cmd 307 deny all from 204.152.64.0/23 to any in via $pif #Sun cluster
$cmd 308 deny all from 224.0.0.0/3 to any in via $pif #Class D & E multicast
# Deny ident
$cmd 315 deny tcp from any to any 113 in via $pif
# Deny all Netbios service. 137=name, 138=datagram, 139=session
# Netbios is MS/Windows sharing services.
# Block MS/Windows hosts2 name server requests 81
$cmd 320 deny tcp from any to any 137 in via $pif
$cmd 321 deny tcp from any to any 138 in via $pif
$cmd 322 deny tcp from any to any 139 in via $pif
$cmd 323 deny tcp from any to any 81 in via $pif
# Deny any late arriving packets
$cmd 330 deny all from any to any frag in via $pif
# Deny ACK packets that did not match the dynamic rule table
$cmd 332 deny tcp from any to any established in via $pif
# Allow traffic in from ISP's DHCP server. This rule must contain
# the IP address of your ISP's DHCP server as it's the only
# authorized source to send this packet type.
# Only necessary for cable or DSL configurations.
# This rule is not needed for 'user ppp' type connection to
# the public Internet. This is the same IP address you captured
# and used in the outbound section.
$cmd 360 allow udp from x.x.x.x to any 68 in via $pif keep-state
# Allow in standard www function because I have Apache server
$cmd 370 allow tcp from any to me 80 in via $pif setup limit src-addr 2
# Allow in secure FTP, Telnet, and SCP from public Internet
$cmd 380 allow tcp from any to me 22 in via $pif setup limit src-addr 2
# Allow in non-secure Telnet session from public Internet
# labeled non-secure because ID & PW are passed over public
# Internet as clear text.
# Delete this sample group if you do not have telnet server enabled.
$cmd 390 allow tcp from any to me 23 in via $pif setup limit src-addr 2
# Reject & Log all unauthorized incoming connections from the public Internet
$cmd 400 deny log all from any to any in via $pif
# Reject & Log all unauthorized out going connections to the public Internet
$cmd 450 deny log all from any to any out via $pif
# This is skipto location for outbound stateful rules
$cmd 800 divert natd ip from any to any out via $pif
$cmd 801 allow ip from any to any
# Everything else is denied by default
# deny and log all packets that fell through to see what they are
$cmd 999 deny log all from any to any
################ End of IPFW rules file ###############################