diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/kernelconfig/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/kernelconfig/chapter.sgml index 53dfa1f852..46cdfab6a1 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/kernelconfig/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/kernelconfig/chapter.sgml @@ -1,1446 +1,1454 @@ Жим Мок Шинэчилж дахин бүтцийг өөрчилсөн Жэйк Хэмби Анхлан хувь нэмэр болгож оруулсан Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан FreeBSD цөмийг тохируулах нь Ерөнхий агуулга цөм өөрчлөн тохируулж цөм бүтээх нь Цөм нь &os; үйлдлийн системийн гол зүрх юм. Энэ нь санах ойг удирдах, аюулгүй байдлын хяналтуудыг хийх, сүлжээнд холбогдох, диск уруу хандах зэрэг олон үйлдлүүдийг хариуцан хийдэг. &os; улам илүү динамикаар тохируулагдах болсон боловч зарим тохиолдолд цөмийг дахин тохируулж хөрвүүлэх шаардлага гардаг. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: Та магадгүй яагаад өөрт тохируулсан цөм бүтээх хэрэгтэй талаар. Цөмийн тохиргооны файлыг хэрхэн бичих эсвэл байгаа тохиргооны файлыг хэрхэн өөрчлөх талаар. Цөмийн тохиргооны файлыг хэрхэн ашиглаж шинэ цөм үүсгэж бүтээх талаар. Шинэ цөмийг хэрхэн суулгах талаар. Хэрэв юм буруугаар эргэвэл хэрхэн алдааг олох талаар. Энэхүү бүлгийн жишээнүүд дэх тушаалууд нь амжилттай болохын тулд root эрхээр ажиллах ёстой. Яагаад өөрчлөн тохируулсан цөм бүтээх хэрэгтэй вэ? Уламжлалаар бол &os; нь monolithic цөмтэй байсан байна. Энэ нь цөм тоотой хэдэн төхөөрөмжүүдийн жагсаалтыг дэмжсэн нэг том програм байсан гэсэн үг бөгөөд хэрэв та цөмийн ажиллагааг өөрчлөх бол шинэ цөм хөрвүүлж дараа нь компьютераа шинэ цөмөөр ачаалан эхлүүлэх шаардлагатай байсан билээ. Өнөөдөр &os; нь цөмийн ихэнх ажиллагаагаа шаардлагын дагуу динамикаар ачаалдаг ба цөмөөс буцааж буулгах боломж бүхий модулиудаар тусгаарлагдсан загвар уруу шилжиж байна. Энэ нь цөм шинэ тоног төхөөрөмжид (зөөврийн компьютер дэх PCMCIA картууд зэрэг) дасан зохицож түүнийг хурдан хүртээмжтэй болгох, эсвэл цөм анх хөрвүүлэгдэхдээ цөмд хэрэггүй байсан шинэ ажиллагааг цөмд бий болгох боломжийг бүрдүүлдэг. Үүнийг модульчлагдсан цөм хэмээдэг юм. Тэгсэн ч гэсэн зарим статик цөмийн тохиргоог заавал хийх шаардлагатай. Зарим тохиолдолд ажиллагаа нь цөмтэй нягт холбоотой учраас динамикаар ачаалахаар хийх боломжгүй байдаг юм. Бас энэ нь энгийнээр бол тэр үйл ажиллагаанд зориулж динамикаар ачаалах модулийг бичих цаг хэнд ч олдоогүй байж болох юм. Өөрчлөн тохируулсан цөм бүтээх нь BSD хэрэглэгчийн хувьд хамгийн чухал тэсвэрлэн давж гарах ажиллагаануудын нэг юм. Энэ процесс нь цаг их зарцуулах боловч таны &os; системд олон ашиг өгөх болно.Өргөн хүрээний тоног төхөөрөмжүүдийг дэмжих ёстой GENERIC цөмтэй харьцуулахад өөрчлөн тохируулсан цөм нь зөвхөн таны PC-ний тоног төхөөрөмжүүдийг дэмждэг. Энэ нь дараах хэд хэдэн ашигтай: Хурдан ачаалах хугацаа. Цөм нь таны систем дэх тоног төхөөрөмжүүдийг зөвхөн шалгах учраас системийг ачаалах хугацаа мэдэгдэхүйц багасдаг. Санах ойн ашиглалт багасна. Өөрчлөн тохируулсан цөм нь ихэнхдээ GENERIC цөмөөс бага санах ойг ашигладаг бөгөөд энэ нь их чухал юм, яагаад гэвэл цөм үргэлж жинхэнэ санах ойд байж байх шаардлагатай байдаг. Ийм учраас өөрчилсөн цөм нь бага хэмжээний RAM-тай систем дээр ялангуяа ашигтай байдаг. Нэмэлт тоног төхөөрөмжийн дэмжлэг. Дууны картууд зэрэг GENERIC цөмд байхгүй төхөөрөмжүүдийн дэмжлэгийг нэмэх боломжийг танд өөрчлөн тохируулсан цөм олгоно. Том Рөүдс Бичсэн Системийн тоног төхөөрөмж хайж олох нь Цөмийн тохиргоо уруу орж үзээд алдахаасаа өмнө машиныхаа тоног төхөөрөмжийн бүртгэлийг олж авах нь ухаалаг явдал юм. &os; нь үндсэн үйлдлийн систем биш тохиолдолд байгаа үйлдлийн системийн тохиргоог харан бүртгэлийн жагсаалтыг хялбархан үүсгэж болно. Жишээ нь µsoft;-ийн Device Manager буюу төхөөрөмжийн менежер нь суулгагдсан төхөөрөмжүүдийн талаарх чухал мэдээллийг ихэвчлэн агуулдаг. Device Manager нь control panel буюу хяналтын самбарт байрладаг. µsoft.windows;-ийн зарим хувилбаруудад System гэсэн дүрс байдаг бөгөөд энэ нь Device Manager уруу хандах боломжтой дэлгэцийг харуулдаг. Хэрэв өөр үйлдлийн систем машин дээр байхгүй бол администратор энэ мэдээллийг өөрөө олох хэрэгтэй болно. Нэг арга нь &man.dmesg.8; хэрэгсэл болон &man.man.1; тушаалуудыг ашиглах явдал юм. &os; дээр ихэнх төхөөрөмжийн драйверууд нь дэмжигдсэн тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг харуулсан гарын авлагын хуудастай байдаг бөгөөд ачаалах үед шалгаж байх явцад олдсон тоног төхөөрөмжийг харуулдаг. Жишээ нь дараах мөрүүд нь psm драйвер хулгана олсон гэдгийг харуулж байна: psm0: <PS/2 Mouse> irq 12 on atkbdc0 psm0: [GIANT-LOCKED] psm0: [ITHREAD] psm0: model Generic PS/2 mouse, device ID 0 Энэ драйвер нь өөрчлөн тохируулах цөмийн тохиргооны файлд орсон байх эсвэл &man.loader.conf.5; ашиглан ачаалагдсан байх хэрэгтэй болно. Зарим тохиолдолд dmesg-ээс гарч байгаа өгөгдөл нь ачаалалтын шалгалт, илрүүлэлтийн гаралтыг биш зөвхөн системийн мэдэгдлүүдийг үзүүлдэг. Эдгээр тохиолдлуудад - /var/log/dmesg.today болон - /var/log/dmesg.yesterday файлуудыг + /var/run/dmesg.boot файлыг үзэн гаралтыг олж авч болно. Тоног төхөөрөмжийг олох өөр нэг арга бол илүү дэлгэрэнгүй гаралтыг үзүүлдэг &man.pciconf.8; хэрэгслийг ашиглах явдал юм. Жишээ нь: ath0@pci0:3:0:0: class=0x020000 card=0x058a1014 chip=0x1014168c rev=0x01 hdr=0x00 vendor = 'Atheros Communications Inc.' device = 'AR5212 Atheros AR5212 802.11abg wireless' class = network subclass = ethernet pciconf ашиглан олж авсан энэ бяцхан мэдээлэл нь ath драйвер утасгүй Ethernet төхөөрөмжийг олсныг харуулж байна. man ath тушаалыг ашиглавал &man.ath.4; гарын авлагын хуудсыг харуулах болно. Ашигтай мэлээлэл олж авахын тулд &man.man.1; уруу тугийг өгөн ашиглаж болно. Дээрхээс ингэж өгч болно: &prompt.root; man -k Atheros Тухайн нэг үг агуулсан гарын авлагын хуудсын жагсаалтыг олж авахын тулд: ath(4) - Atheros IEEE 802.11 wireless network driver ath_hal(4) - Atheros Hardware Access Layer (HAL) Тоног төхөөрөмжийн жагсаалтаар зэвсэглэснээр цөмийг өөрчлөн тохируулж бүтээх процесс нь арай хялбар болно. Өөрчлөн тохируулсан цөмийг бүтээх ба суулгах нь цөм бүтээх / суулгах Эхлээд цөм бүтээх сангаар аялая. Дурдсан бүх сангуудаас гол нь /usr/src/sys сан байх бөгөөд /sys гэсэн замаар бас хандах боломжтой. Энд байгаа хэд хэдэн дэд сангууд цөмийн өөр өөр хэсгүүдийг илэрхийлэх бөгөөд бидний зорилгод хамгийн чухал нь таны өөрчлөн тохируулах цөмийн тохиргоог засварлах arch/conf сангууд болон таны цөм бүтээгдэх шатны талбар compile сан юм. arch нь i386, alpha, amd64, ia64, powerpc, sparc64, эсвэл pc98 (Японд их ашиглагддаг PC тоног төхөөрөмжийн өөр нэг хөгжүүлэлтийн салбар) зэргийг төлөөлдөг. Тухайн архитектурын сан доторх код зөвхөн тэр архитектуртай холбоотой; бусад кодын хэсэг нь &os; порт хийгдэх боломж бүхий бүх тавцангуудын хувьд адил машинаас чөлөөт код байна. Сангийн бүтцийн логик зохион байгуулалт нь дэмжлэг хийгдсэн төхөөрөмж, файлын систем болон өөрийн дэд санд байгаа тохируулга бүртэй хамт байгааг харж болно. Энэ бүлэг жишээн дээр таныг i386 архитектур ашиглаж байгаа гэж авч үзнэ. Хэрэв энэ нь таны хувьд өөр байх юм бол та өөрийн системийн архитектурын хувьд замуудын нэрнүүддээ тохирох өөрчлөлтүүдийг хийгээрэй. Хэрэв таны систем дээр /usr/src/sys сан байхгүй бол цөмийн эх суугаагүй байна. Үүнийг хамгийн хялбар аргаар хийхийн тулд root эрхээр sysinstall ажиллуулж Configure сонгоод, дараа нь Distributions сонгоод, src сонгоод, дараа нь base болон sys-г сонгож татаж авна. Хэрэв та sysinstall -д дургүй ба албан ёсны &os; CDROM-д хандах боломжтой бол тушаалын мөрөөс эхийг бас суулгаж болно: &prompt.root; mount /cdrom &prompt.root; mkdir -p /usr/src/sys &prompt.root; ln -s /usr/src/sys /sys &prompt.root; cat /cdrom/src/ssys.[a-d]* | tar -xzvf - &prompt.root; cat /cdrom/src/sbase.[a-d]* | tar -xzvf - Дараа нь arch/conf сан уруу шилжээд GENERIC тохиргооны файлыг та өөрийн цөмдөө өгөх нэр уруу хуул. Жишээ нь: &prompt.root; cd /usr/src/sys/i386/conf &prompt.root; cp GENERIC MYKERNEL Уламжлалаар бол энэ нэр нь бүгд том үсгээр байдаг, хэрэв та олон өөр өөр төрлийн &os; машинуудын ажиллагааг хянадаг бол машинуудынхаа нэрээр нэрлэх нь зохимжтой юм. Бид энэ жишээнийхээ зорилгоор MYKERNEL гэж нэрлэе. Өөрийн цөмийн тохиргооны файлаа шууд /usr/src доор хадгалах нь буруу байж болох юм. Хэрэв та асуудлуудтай тулгарч байгаа бол /usr/src -ийг устгаад л дахиж эхлэх нь зоригтой алхам байж болох юм. Гэхдээ үүнийг хийгээд хэдэн секундын дараа л та өөрийн өөрчлөн тохируулсан цөмийн тохиргооны файлаа устгасан болохоо мэдэх болно. Мөн GENERIC файлыг шууд засварлах хэрэггүй бөгөөд дараагийн удаа өөрийн эх модыг шинэчлэх үйлдлийг хийхэд дарагдан хуулагдаж таны цөмийн өөрчлөлт алдагдаж магадгүй. Та цөмийн тохиргооны файлаа өөр газар хадгалж дараа нь i386 сан дахь файл уруу тэмдэгт холбоос үүсгэж болно. Жишээ нь: &prompt.root; cd /usr/src/sys/i386/conf &prompt.root; mkdir /root/kernels &prompt.root; cp GENERIC /root/kernels/MYKERNEL &prompt.root; ln -s /root/kernels/MYKERNEL Одоо MYKERNEL -ийг өөрийн дуртай текст засварлагч дээр засаарай. Хэрэв та дөнгөж эхэлж байгаа бол байгаа цорын ганц засварлагч нь vi байж болох бөгөөд түүнийг энд тайлбарлахад хэтэрхий төвөгтэй боловч номын жагсаалтад байгаа өөр олон номнуудад бичсэн байгаа. Гэхдээ &os; нь ee гэдэг хялбар засварлагчийг санал болгодог бөгөөд хэрэв та эхлэн сурагч бол энэ нь таны сонгох засварлагч байх болно. Өөрийн тохиргоог тусгах эсвэл GENERIC файлаас өөрийн хийсэн өөрчлөлтүүдээс ялгахын тулд дээд хэсэгт байгаа мөрүүдийг чөлөөтэй өөрчлөөрэй. SunOS Хэрэв та &sunos; эсвэл өөр BSD үйлдлийн системийн доор цөм бүтээж байсан бол энэ файлын ихэнх хэсэг нь маш танил байх болно. Хэрэв та DOS зэрэг өөр үйлдлийн системээс ирж байгаа бол нөгөө талаасаа GENERIC тохиргооны файл төвөгтэй юм шиг санагдаж болох бөгөөд Тохиргооны файл хэсгийн тайлбаруудыг удаан нухацтай дагаарай. Хэрэв та &os; төслийн хамгийн сүүлийн эхээр өөрийн эх модоо сүүлийн үеийн хэлбэрт авчирсан бол шинэчлэх шатуудаа хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө /usr/src/UPDATING файлыг үргэлж шалгаж байх нь чухал юм. Энэ файл нь шинэчилсэн эх код доторх тусгай анхаарал шаардлагатай чухал асуудлууд эсвэл хэсгүүдийн талаар тайлбарладаг. /usr/src/UPDATING нь үргэлж таны &os; хувилбартай таардаг бөгөөд энэ гарын авлагаас илүү шинэ мэдээлэлтэй, сүүлийн үеийнх байдаг. Та цөмд зориулан эх кодоо хөрвүүлэх шаардлагатай. Цөмийг бүтээх нь /usr/src сан уруу орно: &prompt.root; cd /usr/src Цөмийг хөрвүүлнэ: &prompt.root; make buildkernel KERNCONF=MYKERNEL Шинэ цөмийг суулгана: &prompt.root; make installkernel KERNCONF=MYKERNEL Цөмийг бүтээхэд гүйцэд &os;-ийн эх мод байх шаардлагатай. Анхдагчаар өөрчлөн тохируулсан цөмийг бүтээхэд бүх цөмийн модулиуд бас бүтээгдэнэ. Хэрэв та цөмийг хурдан шинэчлэхийг эсвэл зөвхөн өөрчлөн тохируулсан модулиудыг бүтээхийг хүсэж байгаа бол цөмийг бүтээж эхлэхээсээ өмнө /etc/make.conf файлыг засварлах хэрэгтэй: MODULES_OVERRIDE = linux acpi sound/sound sound/driver/ds1 ntfs Энэ хувьсагч нь бүгдийг биш бүтээх модулиудын жагсаалтыг тодорхойлдог. WITHOUT_MODULES = linux acpi sound/sound sound/driver/ds1 ntfs Энэ хувьсагч нь бүтээх процессод оруулахгүй байх модулиудын жагсаалтыг тодорхойлдог. Цөмийг бүтээх процессийн явцад танд хэрэг болохуйц бусад хувьсагчуудын тухайд &man.make.conf.5; гарын авлагын хуудсанд хандаж үзнэ үү. /boot/kernel.old Шинэ цөм /boot/kernel санд /boot/kernel/kernel нэрээр хуулагдах бөгөөд хуучин цөм нь /boot/kernel.old/kernel уруу хуулагдана. Одоо системийг унтраагаад шинэ цөмийг ашиглан дахин ачаал. Хэрэв ямар нэг юм болохгүй болбол энэ бүлгийн төгсгөлд байгаа алдааг олж засварлах заавар танд хэрэгтэй байж болох юм. Таны шинэ цөм ачаалахгүй тохиолдолд хэрхэн сэргээх талаар тайлбарласан хэсгийг заавал уншаарай. Ачаалах &man.loader.8; ба тохиргоо зэрэг ачаалах процесстой холбоотой бусад файлууд /boot -д хадгалагдана. Гуравдагч этгээдийн эсвэл өөрчлөн тохируулсан модулиуд /boot/kernel-д байрлах бөгөөд гэхдээ модулиудыг хөрвүүлсэн цөмийн адил сүүлийн үеийн хэлбэрт байлгах нь маш чухал гэдгийг хэрэглэгчид мэдэх шаардлагатай. Хөрвүүлсэн цөмтэй хамт ажиллуулахааргүй модулиуд нь тогтворгүй байдал эсвэл буруу ажиллагаанд хүргэж болзошгүй юм. Жоэл Даль &os; 6.X -д зориулан шинэчилсэн Тохиргооны файл цөм ТЭМДЭГЛЭЛҮҮД ТЭМДЭГЛЭЛҮҮД цөм тохиргооны файл Тохиргооны файлын ерөнхий хэлбэр нь маш энгийн билээ. Мөр болгон түлхүүр үг бөгөөд нэг болон хэд хэдэн нэмэлт өгөгдлөөс тогтоно. Амархан болгох үүднээс ихэнх мөрүүд нь зөвхөн нэг нэмэлт өгөгдөлтэй байна. # тэмдэгтийн ард байгаа зүйлс тайлбар бөгөөд хаягдаж тооцогдоно. Дараах хэсэгт түлхүүр үг болгоныг GENERIC -д жагсаасан дарааллаар нь тайлбарлаж байна. Архитектураас хамааралтай тохируулгууд болон төхөөрөмжийн ядраамаар жагсаалтын талаар GENERIC файл байгаа сангийн нэгэн адил санд байрлах NOTES файлаас үзнэ үү. Архитектураас хамааралгүй тохируулгуудын талаар /usr/src/sys/conf/NOTES файлаас үзнэ үү. Тест хийх зорилгоор ихэнхдээ бүх байгаа тохируулгууд агуулсан файлыг бүтээхдээ дараах тушаалыг root эрхээр ажиллуулна: &prompt.root; cd /usr/src/sys/i386/conf && make LINT цөм тохиргооны файл Дараах жишээ нь шаардлагатай бол тодотгох зорилгоор оруулсан төрөл бүрийн нэмэлт тайлбар бүхий GENERIC цөмийн тохиргооны файл юм. Энэ жишээ нь таны /usr/src/sys/i386/conf/GENERIC дахь хуулбартай их ойрхон таарах ёстой. цөмийн тохируулгууд machine machine i386 Энэ нь машины архитектур юм. Энэ нь alpha, amd64, i386, ia64, pc98, powerpc, эсвэл sparc64 -ийн аль нэг байх ёстой. цөмийн тохируулгууд cpu cpu I486_CPU cpu I586_CPU cpu I686_CPU Дараах тохируулга нь таны системд байгаа CPU-ийн төрлийг заана. Та олон CPU мөртэй байж болох боловч (хэрэв, жишээ нь та I586_CPU эсвэл I686_CPU хоёрын алийг ашиглахаа сайн мэдэхгүй байгаа бол) өөрчлөн тохируулсан цөмийн хувьд зөвхөн байгаа CPU-гээ заах нь зүйтэй юм. Хэрэв та өөрийн CPU-ийн төрлийг сайн мэдэхгүй байгаа бол /var/run/dmesg.boot файлыг шалгаж ачаалах үеийн мэдээллүүдийг үзэж болно. цөмийн тохируулгууд ident ident GENERIC Энэ нь цөмийг тодорхойлох нэр юм. Хэрэв та түрүүний жишээнүүдэд дурдсан заавруудыг дагасан бол өөрийн цөмийг нэрлэсэн шигээ өөрөөр хэлбэл MYKERNEL хэмээн өөрчлөх хэрэгтэй. ident мөрд оруулсан утга нь таныг цөмийг ачаалах үед хэвлэгдэн гарах учир та өөрийн ердийн цөмөөс шинэ цөмөө тусад нь хадгалахыг хүсвэл шинэ цөмдөө өөр нэр өгөх нь ашигтай байдаг (өөрөөр хэлбэл та туршилтын цөм бүтээхийг хүсвэл). #To statically compile in device wiring instead of /boot/device.hints #hints "GENERIC.hints" # Default places to look for devices. &man.device.hints.5; нь төхөөрөмжүүдийн драйверуудын тохируулгуудыг хийхэд ашиглагдана. &man.loader.8;-ийн ачаалах үе шалгах анхдагч байрлал нь /boot/device.hints байна. hints тохируулгыг ашиглаад та эдгээр зөвлөгөөнүүдийг статикаар хөрвүүлж болно. Тэгэхэд /boot дотор device.hints файл үүсгэх шаардлагагүй болох юм. makeoptions DEBUG=-g # Build kernel with gdb(1) debug symbols &os; -г бүтээх ердийн процесс нь дибаг (debug) хийх мэдээллийг агуулдаг бөгөөд цөмийг бүтээх үед тохируулгыг &man.gcc.1; уруу өгснөөр дибаг (debug) хийх мэдээлэл идэвхждэг. options SCHED_4BSD # 4BSD scheduler &os; -ийн уламжлалт, анхдагч системийн төлөвлөгч/хуваарилагч. Үүнийг үлдээ. options PREEMPTION # Enable kernel thread preemption Цөм дэх урсгалуудыг (thread) өөр илүү өндөр давуу эрхтэй урсгалуудаар солих боломжийг бүрдүүлнэ. Энэ нь харилцан ажиллах болон таслах урсгалуудыг (interrupt threads) хүлээлгэлгүйгээр аль болох түргэн ажиллуулахад тусалдаг. options INET # InterNETworking Сүлжээний дэмжлэг. Сүлжээнд холбогдохгүй ч гэсэн энэ тохиргоог үлдээгээрэй. Ихэнх програмууд эргэн холбогдох (loopback буюу өөрөөр хэлбэл өөрийн PC дотор сүлжээний холболт хийх) сүлжээг шаарддаг учир энэ нь үндсэндээ зайлшгүй шаардлагатай. options INET6 # IPv6 communications protocols Энэ нь IPv6 холбооны протоколуудыг идэвхжүүлдэг. options FFS # Berkeley Fast Filesystem Энэ нь энгийн хатуу дискний файлын систем. Энэ тохируулгыг хатуу дискнээс ачаалах бол үлдээгээрэй. options SOFTUPDATES # Enable FFS Soft Updates support Энэ тохируулга нь Зөөлөн Шинэчлэлүүдийг цөм идэвхжүүлдэг бөгөөд диск уруу бичих хандалтыг хурдасгахад тусалдаг. Хэдийгээр энэ боломжийг цөмөөр хангадаг боловч диск дээр идэвхжүүлэх шаардлагатай. Таны системийн дискнүүд дээр Зөөлөн Шинэчлэлүүд идэвхжсэн эсэхийг &man.mount.8; -ийн үр дүнгээр хянаарай. Хэрэв та soft-updates тохируулгыг олж харахгүй байгаа бол &man.tunefs.8; (одоо байгаа системийн хувьд) эсвэл &man.newfs.8; (шинэ файлын системийн хувьд) ашиглан идэвхжүүлэх хэрэгтэй. options UFS_ACL # Support for access control lists Энэ тохируулга нь хандалтыг хянах жагсаалтын дэмжлэгийг цөмд идэвхжүүлдэг. Энэ нь өргөтгөсөн шинж чанарууд ба UFS2-ийг ашиглахад тулгуурлаж байгаа бөгөөд энэ боломжийн талаар дээр дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. ACL-үүд эхэндээ идэвхжүүлсэн байдаг бөгөөд хэрэв урьд нь файлын систем дээр ашиглагдаж байсан бол хандалтыг хянах жагсаалтыг устгаж файлуудыг хамгаалсан аргыг урьдчилан тааж болшгүй байдалт хүргэдэг учир энэ тохируулгыг хааж болохгүй. options UFS_DIRHASH # Improve performance on big directories Энэ тохируулга нь нэмэгдэл санах ойг зарлагадаж том сангуудад хийх дискний үйлдлүүдийг хурдасгах ажиллагааг оруулдаг. Та том сервер эсвэл харилцан ажиллах ажлын станцад зориулж энэ тохируулгыг ерөнхийдөө хадгалах хэрэгтэй бөгөөд хэрэв та &os;-г санах ой чухал жижиг систем ба дискний хандалтын хурдны ач холбогдол багатай галт хана мэтийн систем дээр ашиглаж байгаа бол устгаарай. options MD_ROOT # MD is a potential root device Энэ тохируулга нь санах ой дээр тулгуурласан, root төхөөрөмж болж ашиглагдах виртуал дискний дэмжлэгийг идэвхжүүлдэг. цөмийн тохируулгууд NFS цөмийн тохируулгууд NFS_ROOT options NFSCLIENT # Network Filesystem Client options NFSSERVER # Network Filesystem Server options NFS_ROOT # NFS usable as /, requires NFSCLIENT Сүлжээний файлын систем. Хэрэв та TCP/IP-аар &unix; файлын серверээс хуваалтыг холболт хийх төлөвлөгөөгүй бол эдгээрийг тайлбар болгон хааж болно. цөмийн тохируулгууд MSDOSFS options MSDOSFS # MSDOS Filesystem &ms-dos; файлын систем. Хэрэв та DOS хэлбэржүүлсэн хатуу дискний хуваалтыг ачаалах үед холболт хийх төлөвлөгөөгүй бол үүнийг айлгүйгээр тайлбар болгон хааж болно. Энэ нь дээр тайлбарласны дагуу эхний удаа DOS хуваалтыг холболт хийхэд автоматаар ачаалагдах болно. Мөн маш сайн emulators/mtools програм хангамж нь холболт болон салгалт хийлгүйгээр DOS уян дискнүүдэд хандах боломжийг бүрдүүлдэг (энэ нь MSDOSFS-ийг огт шаарддаггүй). options CD9660 # ISO 9660 Filesystem CDROM-уудад зориулсан ISO 9660 файлын систем. Хэрэв та CDROM хөтлөгч байхгүй эсвэл CD-ээс өгөгдлийг хааяа холболт хийдэг бол (таныг анх өгөгдлийн CD-г холболт хийх үед динамикаар ачаалагддаг учраас) тайлбар болгож хааж болно. Дууны CD-үүд энэ файлын системийг хэрэглэдэггүй. options PROCFS # Process filesystem (requires PSEUDOFS) Процессийн файлын систем. Энэ нь &man.ps.1; шиг програмууд процессуудын ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл танд өгөх боломжийг бүрдүүлдэг /proc дээр холболт хийгдсэн хуурамч файлын систем юм. Ихэнх дибаг хийх ба монитор хийх хэрэгслүүд PROCFS -гүйгээр ажиллахаар хийгдсэн байдаг: суулгалтууд нь энэ файлын системийг анхдагчаар холболт хийхгүй, тиймээс PROCFS-ийг ашиглах нь ихэнх тохиолдолд шаардлагагүй байдаг. options PSEUDOFS # Pseudo-filesystem framework 6.X цөмүүд PROCFS ашиглаж байгаа бол бас PSEUDOFS дэмжлэгийг оруулах шаардлагатай. options GEOM_GPT # GUID Partition Tables. Энэ тохируулга нь нэг диск дээр их олон тооны хуваалт байх боломжийг авчирна. options COMPAT_43 # Compatible with BSD 4.3 [KEEP THIS!] 4.3BSD-тэй нийцтэй байх. Үүнийг энэ чигээр орхи; хэрэв үүнийг тайлбар болгож хаавал зарим програмууд сонин ажиллаж эхэлнэ. options COMPAT_FREEBSD4 # Compatible with &os;4 Энэ тохируулга нь &os; 5.X &i386; ба Alpha системүүд дээр &os;-ийн хуучин хувилбарууд дээр хөрвүүлэгдсэн, хуучин системийн дуудлагуудын интерфэйсүүдийг ашигладаг програмуудыг дэмжихэд шаардлагатай. Энэ тохируулгыг хуучин програмууд ашиглаж болзошгүй бүх &i386; болон Alpha системүүд дээр ашиглахыг зөвлөж байна; ia64 ба &sparc64; зэрэг 5.X дээр зөвхөн дэмжлэг хийгдсэн тавцангууд энэ тохируулгыг шаарддаггүй. options COMPAT_FREEBSD5 # Compatible with &os;5 Энэ тохируулга нь &os; 5.X системийн дуудлагын интерфэйсүүдийг ашигладаг, &os; 5.X хувилбарууд дээр эмхэтгэгдсэн програмуудыг &os; 6.X болон түүнээс дараа үеийн хувилбарууд дээр дэмжихэд шаардлагатай. options SCSI_DELAY=5000 # Delay (in ms) before probing SCSI Энэ нь цөмийг SCSI төхөөрөмжүүдийг шалгаж эхлэхээс өмнө 5 секунд түр зогсооно. Хэрэв та зөвхөн IDE хатуу дисктэй бол үүнийг орхиж болно, эсрэг тохиолдолд ачаалалтыг хурдасгахын тулд энэ тоог багасгаж болно. Мэдээж та үүнийг хийгээд &os; таны SCSI төхөөрөмжүүдийг танихгүй бол та дахин үүнийг ихэсгэж болно. options KTRACE # ktrace(1) support Энэ нь дибаг хийхэд ашигтай, цөмийн процессийг дагах боломжийг идэвхжүүлдэг. options SYSVSHM # SYSV-style shared memory Энэ тохируулга нь System V хуваалцсан санах ойн боломж бүрдүүлдэг. Энэ боломжийн өргөн хэрэглээнүүдийн нэг нь X дэх XSHM өргөтгөл бөгөөд үүнийг график их шаарддаг олон програмууд автоматаар илүү хурд авахын тулд ашигладаг. Хэрэв та X ашигладаг бол үүнийг заавал оруулахыг хүсэх болно. options SYSVMSG # SYSV-style message queues System V мэдээллүүдийн дэмжлэг. Энэ тохируулга нь зөвхөн хэдхэн зуун байтыг цөмд нэмдэг. options SYSVSEM # SYSV-style semaphores System V семафорын дэмжлэг. Нэг их өргөн ашиглагддаггүй боловч хэдхэн зуун байтыг цөмд нэмдэг. &man.ipcs.1; тушаалын тохируулга нь эдгээр System V боломж бүрийг ашигласан процессуудыг жагсаадаг. options _KPOSIX_PRIORITY_SCHEDULING # POSIX P1003_1B real-time extensions Жинхэнэ-хугацааны (real-time) өргөтгөлүүд 1993 оны &posix;-д нэмэгдсэн.Портуудын цуглуулгаас зарим програмууд эдгээрийг ашигладаг (&staroffice;). options KBD_INSTALL_CDEV # install a CDEV entry in /dev - Энэ тохируулга нь гартай холбоотой. Энэ нь CDEV оруулгыг /dev-д - суулгадаг. + Энэ тохируулга нь гарын төхөөрөмжийн цэгийг /dev-д үүсгэх боломжийг + олгоход шаардлагатай байдаг. options ADAPTIVE_GIANT # Giant mutex is adaptive. Giant гэдэг нь харилцан нэгийгээ оруулахгүй байх зарчмын (унтах мутекс) нэр бөгөөд энэ нь цөмийн их эх үүсвэрүүдийг хамгаалдаг. Өнөөдөр энэ нь үйл ажиллагааны саатаж байгаа хүлээн авах боломжгүй хэсэг бөгөөд үүнийг эх үүсвэр бүрийг хамгаалах цоожуудаар идэвхтэйгээр сольж байгаа билээ. ADAPTIVE_GIANT тохируулга нь хэсэг бүлэг мутексуудад Giant-ийг адаптиваар эргэхээр оруулдаг. Энэ нь урсгал (thread) Giant мутексийг цоожлохыг хүсэж байх үед, гэхдээ энэ нь өөр CPU дээр урсгалаар цоожлогдсон байна, эхний урсгал цоож сулрахыг хүлээн ажилласаар байна. Хэвийн үед урсгал унтаа байдалд эргэж орох бөгөөд өөрийн дараагийн ажиллах боломжийг хүлээнэ. Та итгэлгүй байгаа бол үүнийг орхино уу. + + &os; 8.0-CURRENT болон түүнээс хожуу үеийн хувилбаруудад бүх + мутексууд нь NO_ADAPTIVE_MUTEXES тохируулгатайгаар + бүтээгдэж зохицох чадваргүй гэж тохируулагдаагүй л бол анхдагчаар адаптив буюу + зохицох чадвартай байдаг. Иймээс одоо Giant нь зохицох чадвартай + бөгөөд ADAPTIVE_GIANT тохируулга нь цөмийн тохиргооноос + хасагдсан юм. + + цөмийн тохируулгууд SMP device apic # I/O APIC apic төхөөрөмж нь I/O APIC-ийг тасалдал хүргэхэд ашиглах боломжийг нээдэг. apic төхөөрөмж нь UP болон SMP цөмүүдэд хоёуланд нь ашиглагдаж болох бөгөөд гэхдээ SMP цөмд зайлшгүй шаардлагатай. options SMP мөрийг нэмж олон процессорын дэмжлэгийг оруулна уу. apic төхөөрөмж нь зөвхөн i386 архитектур дээр байдаг бөгөөд энэ тохиргооны мөрийг бусад архитектурууд дээр ашиглах ёсгүй юм. device eisa Хэрэв та EISA эх хавтантай бол үүнийг оруулаарай. Энэ нь EISA шугамын бүх төхөөрөмжүүдийн хувьд автомат илрүүлэлт болон тохиргооны дэмжлэгийг нээж өгдөг. device pci Хэрэв та PCI эх хавтантай бол үүнийг оруулаарай. Энэ нь PCI картуудыг автомат илрүүлэлт болон PCI-аас ISA шугам уруу гарах дэмжлэгийг нээж өгдөг. # Floppy drives device fdc Энэ нь уян диск хөтлөгчийн хянагч. # ATA and ATAPI devices device ata Энэ драйвер бүх ATA болон ATAPI төхөөрөмжүүдийг дэмждэг. Орчин үеийн машинуудын бүх PCI ATA/ATAPI төхөөрөмжүүдийг илрүүлэхийн тулд зөвхөн нэг device ata мөр таны цөмд хэрэгтэй. device atadisk # ATA disk drives Энэ нь device ata мөртэй цуг ATA дискний төхөөрөмжүүдэд хэрэгтэй. device ataraid # ATA RAID drives Энэ нь device ata мөртэй цуг ATA RAID хөтлөгчүүдэд хэрэгтэй. device atapicd # ATAPI CDROM drives Энэ нь device ata мөртэй цуг ATA CDROM хөтлөгчүүдэд хэрэгтэй. device atapifd # ATAPI floppy drives Энэ нь device ata мөртэй цуг ATA уян дискний хөтлөгчүүдэд хэрэгтэй. device atapist # ATAPI tape drives Энэ нь device ata мөртэй цуг ATA соронзон хальсны хөтлөгчүүдэд хэрэгтэй. options ATA_STATIC_ID # Static device numbering Энэ нь хянагчийн дугаарыг статик болгох бөгөөд энэнгүйгээр төхөөрөмжийн дугаарууд динамикаар өгөгддөг. # SCSI Controllers device ahb # EISA AHA1742 family device ahc # AHA2940 and onboard AIC7xxx devices options AHC_REG_PRETTY_PRINT # Print register bitfields in debug # output. Adds ~128k to driver. device ahd # AHA39320/29320 and onboard AIC79xx devices options AHD_REG_PRETTY_PRINT # Print register bitfields in debug # output. Adds ~215k to driver. device amd # AMD 53C974 (Teckram DC-390(T)) device isp # Qlogic family #device ispfw # Firmware for QLogic HBAs- normally a module device mpt # LSI-Logic MPT-Fusion #device ncr # NCR/Symbios Logic device sym # NCR/Symbios Logic (newer chipsets + those of `ncr') device trm # Tekram DC395U/UW/F DC315U adapters device adv # Advansys SCSI adapters device adw # Advansys wide SCSI adapters device aha # Adaptec 154x SCSI adapters device aic # Adaptec 15[012]x SCSI adapters, AIC-6[23]60. device bt # Buslogic/Mylex MultiMaster SCSI adapters device ncv # NCR 53C500 device nsp # Workbit Ninja SCSI-3 device stg # TMC 18C30/18C50 SCSI хянагчууд. Таны системд байхгүй байгааг тайлбар болгон хаана уу. Хэрэв та зөвхөн IDE системтэй бол эдгээр мөрүүдийг бүгдийг устгаж болно. *_REG_PRETTY_PRINT мөрүүд нь өөр өөрийнхөө тохирох драйверуудад зориулагдсан дибаг хийх тохируулгууд юм. # SCSI peripherals device scbus # SCSI bus (required for SCSI) device ch # SCSI media changers device da # Direct Access (disks) device sa # Sequential Access (tape etc) device cd # CD device pass # Passthrough device (direct SCSI access) device ses # SCSI Environmental Services (and SAF-TE) SCSI захын төхөөрөмжүүд. Дахин хэлэхэд таны системд байхгүй байгааг тайлбар болгон хаагаарай эсвэл та зөвхөн IDE тоног төхөөрөмжтэй бол эдгээр мөрүүдийг бүгдийг устгаж болно. USB &man.umass.4; драйвер болон бусад цөөн хэдэн драйверууд жинхэнэ SCSI төхөөрөмжүүд биш боловч SCSI дэд системийг ашигладаг. Тийм болохоор хэрэв цөмийн тохиргоонд тийм драйверууд орсон байвал SCSI дэмжлэгийг устгаагүй эсэхээ шалгаарай. # RAID controllers interfaced to the SCSI subsystem device amr # AMI MegaRAID device arcmsr # Areca SATA II RAID device asr # DPT SmartRAID V, VI and Adaptec SCSI RAID device ciss # Compaq Smart RAID 5* device dpt # DPT Smartcache III, IV - See NOTES for options device hptmv # Highpoint RocketRAID 182x device rr232x # Highpoint RocketRAID 232x device iir # Intel Integrated RAID device ips # IBM (Adaptec) ServeRAID device mly # Mylex AcceleRAID/eXtremeRAID device twa # 3ware 9000 series PATA/SATA RAID # RAID controllers device aac # Adaptec FSA RAID device aacp # SCSI passthrough for aac (requires CAM) device ida # Compaq Smart RAID device mfi # LSI MegaRAID SAS device mlx # Mylex DAC960 family device pst # Promise Supertrak SX6000 device twe # 3ware ATA RAID Дэмжигдсэн RAID хянагчууд. Хэрэв танд эдгээрээс нэг нь ч байхгүй бол тайлбар болгон хааж эсвэл устгаж болно. # atkbdc0 controls both the keyboard and the PS/2 mouse device atkbdc # AT keyboard controller Гарын хянагч (atkbdc) AT гар ба PS/2 загварын заагч төхөөрөмжүүдэд I/O үйлчилгээнүүдийг хангадаг. Энэ хянагчийг гарын драйвер (atkbd) болон PS/2 заагч төхөөрөмжийн драйвер (psm) шаарддаг. device atkbd # AT keyboard atkbd драйвер нь atkbdc хянагчтай цуг AT гарын хянагчид залгасан AT 84 гар болон AT өргөжүүлсэн гаруудад хандах боломж олгодог. device psm # PS/2 mouse Хэрэв таны хулгана PS/2 порт уруу залгагдаж байгаа бол энэ төхөөрөмжийг ашиглана уу. device kbdmux # keyboard multiplexer Олон гар залгах боломжийн анхны дэмжлэг. Хэрэв та систем дээрээ нэгээс олон гар ашиглахгүй бол энэ мөрийг аюулгүйгээр устгаж болно. device vga # VGA video card driver Видео картын драйвер. device splash # Splash screen and screen saver support Эхлэх үе дэх хоромхон зуур гарах дэлгэц! Дэлгэц амраагчид нь үүнийг бас шаарддаг. # syscons is the default console driver, resembling an SCO console device sc sc нь анхдагч консолийн драйвер бөгөөд SCO консолыг дуурайдаг. Ихэнх бүрэн дэлгэцийн програмууд консол уруу termcap зэрэг терминалийн өгөгдлийн баазын сангийн тусламжтайгаар ханддаг бөгөөд үүнийг ашиглах эсэх эсвэл VT220-тай нийцтэй консол драйвер болох vt-ийг ашиглах эсэх нь хамаагүй юм. Та нэвтэрсний дараа бүрэн дэлгэцийн програмууд энэ консол дээр ажиллахдаа асуудалтай байвал өөрийн TERM хувьсагчаа scoansi болгоорой. # Enable this for the pcvt (VT220 compatible) console driver #device vt #options XSERVER # support for X server on a vt console #options FAT_CURSOR # start with block cursor Энэ нь VT100/102-той арагшаагаа нийцтэй, VT220-той нийцтэй консол драйвер юм. Энэ нь sc-тэй нийцгүй зарим зөөврийн компьютер дээр сайн ажилладаг. Та нэвтэрсний дараа өөрийн TERM хувьсагчаа vt100 эсвэл vt220 болгоорой. Мөн энэ драйвер нь sc төхөөрөмжүүдэд зориулсан termcap эсвэл terminfo оруулгууд ихэнхдээ байхгүй байдаг асар олон тооны өөр өөр машинууд уруу сүлжээгээр дамжин холбогдох үед ашигтай байж болно — vt100 нь виртуалаар дурын тавцан дээр байх ёстой. device agp Хэрэв та систем дээрээ AGP карттай бол үүнийг оруулна уу. Энэ нь AGP болон AGP GART-ийн дэмжлэгийг эдгээр боломжуудаас тогтсон хавтанд зориулж нээнэ. APM # Power management support (see NOTES for more options) #device apm Тэжээлийн Нарийн Удирдлагын дэмжлэг. Зөөврийн компьютеруудад ашигтай, гэхдээ энэ нь &os; 5.X болон түүнээс хойшх хувилбаруудад GENERIC-д анхдагчаар хаалттай байдаг. # Add suspend/resume support for the i8254. device pmtimer APM болон ACPI зэрэг тэжээл удирдах үйл явцуудад зориулсан таймер төхөөрөмжийн драйвер. # PCCARD (PCMCIA) support # PCMCIA and cardbus bridge support device cbb # cardbus (yenta) bridge device pccard # PC Card (16-bit) bus device cardbus # CardBus (32-bit) bus PCMCIA дэмжлэг. Зөөврийн компьютер ашиглаж байгаа бол энэ танд хэрэгтэй. # Serial (COM) ports device sio # 8250, 16[45]50 based serial ports Эдгээр нь &ms-dos;/&windows; ертөнцөд COM портууд хэмээгддэг сериал портууд юм . Хэрэв та COM4 дээр дотуур модемтой бөгөөд COM2 дээр сериал порттой бол &os; -ээс хандахын тулд та модемийн IRQ-г 2 (ойлгоход амаргүй техникийн шалтгаанаар, IRQ2 = IRQ 9) болгож өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та олон порттой сериал карттай бол өөрийн /boot/device.hints файлд нэмэх зөв утгуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг &man.sio.4; гарын авлагаас шалгаарай. Зарим видео картууд (S3 бичил схем дээр үндэслэснүүдийг дурдаж болно) 0x*2e8 хэлбэртэй IO хаягуудыг ашигладаг бөгөөд олон хямд сериал картууд 16-бит хаягийн зайг бүрэн декод хийж чаддаггүй учир энэ нь тэдгээр карттай зөрчилдөж COM4 портыг бараг л ашиглах боломжгүй болгодог. Сериал порт болгон бусдаас ялгаатай IRQ -тай байх (хуваалцсан тасалдал ашиглахыг дэмждэг олон порттой картуудын нэгийг ашиглаж байгаагаас бусад тохиолдолд) шаардлагатай учир COM3 болон COM4-ийн анхдагч IRQ-үүдийг ашиглаж болохгүй. # Parallel port device ppc Энэ нь ISA-шугамын параллел порт интерфэйс юм. device ppbus # Parallel port bus (required) Параллел портын шугамын дэмжлэгийг хангадаг. device lpt # Printer Параллел порт хэвлэгчүүдийн дэмжлэг. Параллел хэвлэгчийн дэмжлэгийг нээхэд дээрх гурав гурвуулаа шаардлагатай. device plip # TCP/IP over parallel Энэ нь параллел сүлжээний интерфэйсд зориулсан драйвер юм. device ppi # Parallel port interface device Ерөнхий-зориулалтын I/O (geek port) + IEEE1284 I/O. #device vpo # Requires scbus and da zip drive Энэ нь Iomega Zip хөтлөгчид зориулагдсан юм. scbus болон da дэмжлэгийг шаарддаг. EPP 1.9 горимд байгаа портуудын тусламжтай хамгийн сайн ажиллагаанд хүрдэг. #device puc Хэрэв та &man.puc.4; цавуу драйвераар дэмжигддэг дүлий сериал эсвэл параллел PCI карттай бол энэ төхөөрөмжийг тайлбар болгосныг болиулаарай. # PCI Ethernet NICs. device de # DEC/Intel DC21x4x (Tulip) device em # Intel PRO/1000 adapter Gigabit Ethernet Card device ixgb # Intel PRO/10GbE Ethernet Card device txp # 3Com 3cR990 (Typhoon) device vx # 3Com 3c590, 3c595 (Vortex) Төрөл бүрийн PCI сүлжээний картуудын драйверууд. Эдгээрээс таны системд байхгүйг тайлбар болгон хааж эсвэл устгаарай. # PCI Ethernet NICs that use the common MII bus controller code. # NOTE: Be sure to keep the 'device miibus' line in order to use these NICs! device miibus # MII bus support MII шугамын дэмжлэг нь зарим PCI 10/100 Ethernet NIC-үүдэд шаардлагатай бөгөөд тухайлбал MII-д нийцтэй дамжуулагч-хүлээн авагчууд эсвэл MII-тэй адил ажилладаг дамжуулагч-хүлээн авагчийн хяналтын интерфэйсүүдийг дурдаж болно. device miibus мөрийг цөмийн тохиргоонд нэмснээр ердийн miibus API болон тусдаа драйвераар дэмжигдээгүй PHY-уудад зориулсан ердийн драйвер зэрэг бүх PHY драйверуудын дэмжлэгийг оруулах болно. device bce # Broadcom BCM5706/BCM5708 Gigabit Ethernet device bfe # Broadcom BCM440x 10/100 Ethernet device bge # Broadcom BCM570xx Gigabit Ethernet device dc # DEC/Intel 21143 and various workalikes device fxp # Intel EtherExpress PRO/100B (82557, 82558) device lge # Level 1 LXT1001 gigabit ethernet device msk # Marvell/SysKonnect Yukon II Gigabit Ethernet device nge # NatSemi DP83820 gigabit ethernet device nve # nVidia nForce MCP on-board Ethernet Networking device pcn # AMD Am79C97x PCI 10/100 (precedence over 'lnc') device re # RealTek 8139C+/8169/8169S/8110S device rl # RealTek 8129/8139 device sf # Adaptec AIC-6915 (Starfire) device sis # Silicon Integrated Systems SiS 900/SiS 7016 device sk # SysKonnect SK-984x & SK-982x gigabit Ethernet device ste # Sundance ST201 (D-Link DFE-550TX) device stge # Sundance/Tamarack TC9021 gigabit Ethernet device ti # Alteon Networks Tigon I/II gigabit Ethernet device tl # Texas Instruments ThunderLAN device tx # SMC EtherPower II (83c170 EPIC) device vge # VIA VT612x gigabit ethernet device vr # VIA Rhine, Rhine II device wb # Winbond W89C840F device xl # 3Com 3c90x (Boomerang, Cyclone) MII шугамын хянагчийн кодыг ашигладаг драйверууд. # ISA Ethernet NICs. pccard NICs included. device cs # Crystal Semiconductor CS89x0 NIC # 'device ed' requires 'device miibus' device ed # NE[12]000, SMC Ultra, 3c503, DS8390 cards device ex # Intel EtherExpress Pro/10 and Pro/10+ device ep # Etherlink III based cards device fe # Fujitsu MB8696x based cards device ie # EtherExpress 8/16, 3C507, StarLAN 10 etc. device lnc # NE2100, NE32-VL Lance Ethernet cards device sn # SMC's 9000 series of Ethernet chips device xe # Xircom pccard Ethernet # ISA devices that use the old ISA shims #device le ISA Ethernet драйверууд. Аль картууд аль драйвераар дэмжигддэг талаар дэлгэрэнгүйг /usr/src/sys/i386/conf/NOTES-ээс харна уу. # Wireless NIC cards device wlan # 802.11 support 802.11-ийн ерөнхий дэмжлэг. Энэ мөр нь утасгүй сүлжээнд шаардлагатай. device wlan_wep # 802.11 WEP support device wlan_ccmp # 802.11 CCMP support device wlan_tkip # 802.11 TKIP support 802.11 төхөөрөмжүүдэд зориулагдсан криптограф дэмжлэг. Хэрэв та шифрлэлт болон 802.11i нууцлалын протоколуудыг ашиглахаар шийдсэн бол эдгээр мөрүүд шаардлагатай. device an # Aironet 4500/4800 802.11 wireless NICs. device ath # Atheros pci/cardbus NIC's device ath_hal # Atheros HAL (Hardware Access Layer) device ath_rate_sample # SampleRate tx rate control for ath device awi # BayStack 660 and others device ral # Ralink Technology RT2500 wireless NICs. device wi # WaveLAN/Intersil/Symbol 802.11 wireless NICs. #device wl # Older non 802.11 Wavelan wireless NIC. Төрөл бүрийн утасгүй сүлжээний картуудын дэмжлэг. # Pseudo devices device loop # Network loopback Энэ нь TCP/IP-д зориулсан өөртөө эргэн холбогдох ерөнхий төхөөрөмж юм. Хэрэв та localhost (өөрөөр бас 127.0.0.1) уруу telnet эсвэл FTP хийвэл энэ нь тань уруу энэ төхөөрөмжөөр эргэж ирнэ.Энэ нь зайлшгүй шаардлагатай. device random # Entropy device Шифрлэлтийн хувьд аюулгүй дурын тоо үүсгэгч. device ether # Ethernet support Танд Ethernet карт байгаа тохиолдолд зөвхөн ether хэрэгтэй. Энэ нь ерөнхий Ethernet протоколын кодыг агуулдаг. device sl # Kernel SLIP sl нь SLIP-ийн дэмжлэг юм. Энэ нь хялбар суулгаж тохируулдаг, модемоос модем уруу холболт хийхэд илүү зохицсон, илүү чадалтай PPP-ээр бараг бүхэлдээ солигдсон юм. device ppp # Kernel PPP Энэ нь дайл-ап холболтын цөм дэх PPP дэмжлэгт зориулагдсан. Мөн tun-ийг ашиглаж илүү уян хатан чанар болон шаардлагаар залгах зэрэг боломжууд бүхий PPP-ийн хэрэглэгчийн талбарын програм маягаар хийгдсэн хувилбар ч бас байдаг. device tun # Packet tunnel. Энэ хэрэглэгчийн талбарын PPP програм хангамжид ашиглагддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ номын PPP хэсгээс үзнэ үү. device pty # Pseudo-ttys (telnet etc) Энэ нь псевдо-терминал эсвэл жинхэнэ биш (simulated) нэвтрэх порт юм. Энэ нь ирж байгаа telnet болон rlogin сессүүд, xterm, болон Emacs зэрэг бусад програмуудад ашиглагддаг. device md # Memory disks Санах ойн диск псевдо-төхөөрөмжүүд. device gif # IPv6 and IPv4 tunneling Энэ нь IPv4 дээгүүрх IPv6, IPv6 дээгүүрх IPv4, IPv4 дээгүүрх IPv4, болон IPv6 дээгүүрх IPv6 хоолойнуудыг хийдэг. gif төхөөрөмж нь авто-клон хийх чадвартай бөгөөд төхөөрөмжийн цэгүүдийг хэрэгцээгээрээ үүсгэдэг. device faith # IPv6-to-IPv4 relaying (translation) Энэ псевдо-төхөөрөмж нь түүн уруу илгээсэн пакетуудыг барьж аваад IPv4/IPv6 хувиргагч дэмон уруу замыг өөрчлөн явуулдаг. # The `bpf' device enables the Berkeley Packet Filter. # Be aware of the administrative consequences of enabling this! # Note that 'bpf' is required for DHCP. device bpf # Berkeley packet filter Энэ нь Беркли Пакет Шүүгч юм. Энэ псевдо-төхөөрөмж нь цацаж байгаа сүлжээн (өөрөөр хэлбэл Ethernet) дэх бүх пакетуудыг барьж авдаг, бүгдийг сонсох горимд сүлжээний интерфэйсүүдийг шилжүүлэх боломж олгодог. Эдгээр пакетуудыг дискэнд хадгалах болон эсвэл &man.tcpdump.1; програмаар шалгаж болно. Анхдагч чиглүүлэгчийн (гарц) болон бусад IP хаягийг &man.dhclient.8; олж авахад &man.bpf.4; төхөөрөмжийг бас ашигладаг. Хэрэв та DHCP ашиглаж байгаа бол үүнийг тайлбар болголгүй орхиорой. # USB support device uhci # UHCI PCI->USB interface device ohci # OHCI PCI->USB interface device ehci # EHCI PCI->USB interface (USB 2.0) device usb # USB Bus (required) #device udbp # USB Double Bulk Pipe devices device ugen # Generic device uhid # Human Interface Devices device ukbd # Keyboard device ulpt # Printer device umass # Disks/Mass storage - Requires scbus and da device ums # Mouse device ural # Ralink Technology RT2500USB wireless NICs device urio # Diamond Rio 500 MP3 player device uscanner # Scanners # USB Ethernet, requires mii device aue # ADMtek USB Ethernet device axe # ASIX Electronics USB Ethernet device cdce # Generic USB over Ethernet device cue # CATC USB Ethernet device kue # Kawasaki LSI USB Ethernet device rue # RealTek RTL8150 USB Ethernet Төрөл бүрийн USB төхөөрөмжүүдийн дэмжлэг. # FireWire support device firewire # FireWire bus code device sbp # SCSI over FireWire (Requires scbus and da) device fwe # Ethernet over FireWire (non-standard!) Төрөл бүрийн Firewire төхөөрөмжүүдийн дэмжлэг. &os;-ийн дэмждэг нэмэлт төхөөрөмжүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг /usr/src/sys/i386/conf/NOTES файлаас үзнэ үү. Том санах ойн тохируулгууд (<acronym>PAE</acronym>) Физик хаягийн өргөтгөлүүд (PAE) том санах ой Том санах ой бүхий машинууд Хэрэглэгч+Цөмийн Виртуал хаягийн зайн (KVA) 4 гигабайт хязгаараас их уруу хандах шаардлагатай байдаг. Энэ хязгаараас болоод Интел &pentium; Pro болон сүүлийн үеийн CPU-үүдэд 36 битийн физик хаягийн зайд хандах дэмжлэгийг нэмсэн. &intel; &pentium; Pro болон сүүлийн үеийн CPU-үүдийн Физик Хаягийн Өргөтгөл (PAE) боломж нь 64 гигабайт хүртэлх санах ойн тохиргоог зөвшөөрдөг. &os; нь энэхүү боломжийг &os;-ийн одоо байгаа бүх гаргасан хувилбаруудын цөмийн тохиргооны тохируулгаар дэмждэг. Интелийн санах ойн архитектурын хязгаараас болж 4 гигабайтаас дээш болон доош санах ойн ялгаа байхгүй. 4 гигабайтаас дээшхи санах ой нь ашиглаж болох санах ойн санд нэмэгддэг. PAE дэмжлэгийг цөмд нээхдээ цөмийн тохиргооны файлд дараах мөрийг нэмнэ: options PAE &os; дэх PAE дэмжлэг зөвхөн &intel; IA-32 процессоруудад байдаг. Мөн &os; дэх PAE дэмжлэг нь өргөн шалгагдаагүй бөгөөд &os;-ийн бусад тогтвортой боломжуудтай харьцуулахад бета чанарынхад тооцогддог. &os; дэх PAE дэмжлэг нь цөөн хэдэн хязгааруудтай: VM зайн 4 гигабайтаас илүүд процесс хандаж чадахгүй. Модул болон цөмийн бүтээх ажлын хүрээний ялгаатай байдлаас болж KLD модулиудыг PAE идэвхжүүлсэн цөмд ачаалж болохгүй. &man.bus.dma.9; интерфэйс ашигладаггүй төхөөрөмжийн драйверууд PAE-г идэвхжүүлсэн цөм дээр өгөгдлийн эвдрэлийг үүсгэх бөгөөд ашиглахыг зөвлөдөггүй юм. Ийм учраас PAE-г идэвхжүүлсэн цөм дээр ажилладаггүй бүх драйверуудыг оруулаагүй PAE цөмийн тохиргооны файл &os;-д байдаг. Зарим нэг тохируулгууд санах ойн эх үүсвэрийн хэрэглээг физик санах ойн хэмжээгээр тодорхойлдог. Эдгээр тохируулгууд нь PAE системийн их санах ойгоос болж хэрэгцээгүй илүү санах ойг гаргадаг. Тийм нэг жишээнүүдийн нэг нь sysctl-ийн тохируулга бөгөөд энэ нь цөм дэх хамгийн их байж болох vnode-уудын тоог хянадаг. Энэ болон бусад тохируулгуудын утгыг боломжийн утгаар тааруулахыг зөвлөж байна. Магадгүй цөмийн виртуал хаягийн (KVA) зайг ихэсгэх эсвэл KVA-ийн шавхалтад хүргэхгүйн тулд байнга их ашиглагддаг (дээр дурдсаныг харна уу) цөмийн эх үүсвэрийн хэмжээг багасгах шаардлагатай байж болох юм. цөмийн тохируулга нь KVA зайг ихэсгэхэд ашиглагдаж болно. Ажиллагаа болон тогтвортой байдлыг хангах үүднээс &man.tuning.7; гарын авлагатай танилцахыг зөвлөж байна. &man.pae.4; гарын авлага нь &os;-ийн PAE дэмжлэгийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг агуулдаг. Хэрэв ямар нэг юм буруутвал Өөрчлөн тохируулсан цөмийг бүтээж байх үед 5 төрлийн асуудал гарч болзошгүй байдаг. Тэдгээр нь: config амжилтгүй болох: Хэрэв таныг цөмийн тайлбарыг &man.config.8;-т өгөхөд тушаал амжилтгүй болбол та хаа нэгтээ энгийн алдаа хийсэн болов уу. Аз болоход &man.config.8; асуудалтай байгаа мөрийн дугаарыг хэвлэх учир та алдаатай мөрийг хурдан олох болно. Жишээ нь, хэрэв та доор дурдсаныг харвал: config: line 17: syntax error Түлхүүр үг зөв бичигдсэн эсэхийг GENERIC цөм болон бусад баримтаас харьцуулан шалгаж үзээрэй. make амжилтгүй болох: Хэрэв make тушаал амжилтгүй болбол энэ ихэвчлэн цөмийн тайлбар дахь &man.config.8;-ийн олж чадахааргүй тийм ч ноцтой бус алдааг дохиолдог. Дахин хэлэхэд, өөрийн тохиргоог нягтлаарай, тэгээд хэрэв та асуудлыг шийдэж чадахгүй бол &a.questions; уруу өөрийн цөмийн тохиргоотой цахим захидал илгээгээрэй, ингэхэд хурдан шинжилгээ хийгдэх болно. Цөм ачаалахгүй байх: Хэрэв таны шинэ цөм ачаалахгүй бол эсвэл таны төхөөрөмжүүдийг танихгүй байгаа бол бүү цочирд! Аз болоход &os; нийцгүй цөмүүдээс сэргэхэд зориулсан маш сайн механизмтай байдаг. Ердөө л &os;-ийн ачаалагчаас ачаалах цөмөө сонгоно. Системийн ачаалах меню гарч ирэх үед та үүнд хандах боломжтой болно. Escape to a loader prompt тохируулга 6-ын тоог сонго. Тушаал хүлээх мөрөн дээр unload kernel гэж бичээд boot /boot/kernel.old/kernel эсвэл зөв ачаалах өөр бусад цөмийн файлын нэрийг бичээрэй. Цөмийг дахин тохируулах явцдаа ажилладаг цөмийг гарын дор хадгалж байх нь үргэлж ухаалаг санаа байдаг. Сайн цөмийг ачаалсныхаа дараа та өөрийн тохиргооны файлаа дахин шалгаж цөмөө дахин бүтээхээр оролдоорой. Нэг тус дэм болох эх үүсвэр бол бусад зүйлсээс гадна амжилттай ачаалалт бүр дэх цөмийн бүх мэдээллүүдийн бичлэгийг хийдэг /var/log/messages файл юм. Мөн &man.dmesg.8; тушаал нь сүүлийн ачаалалт дахь цөмийн мэдээллүүдийг хэвлэдэг. Хэрэв та цөмийг бүтээхэд асуудалтай байгаа бол GENERIC болон өөр бусад ажилладаг цөмийг дараагийн бүтээх явцад устгагдахааргүй өөр нэртэйгээр гарын дор хадгалж байгаарай. Та kernel.old -д найдаж болохгүй, учир нь шинэ цөмийг суулгах явцад kernel.old нь хамгийн сүүлд суулгагдсан бөгөөд магадгүй ажиллагаагүй тийм цөмөөр дарагдан бичигддэг. Ажилладаг цөмийг зөв /boot/kernel байр уруу аль болох хурдан шилжүүлээрэй, эсвэл &man.ps.1; зэрэг тушаалууд зөв ажиллахгүй байж магадгүй юм. Ингэхийн тулд сайн цөм байгаа сангийн нэрийг өөрчлөөрэй: &prompt.root; mv /boot/kernel /boot/kernel.bad &prompt.root; mv /boot/kernel.good /boot/kernel Цөм ажиллах боловч &man.ps.1; ажиллахгүй болох: Хэрэв та системийн хэрэгслүүд бүтээсэн хувилбараас өөр цөмийн хувилбарыг суулгасан бол, жишээ нь -RELEASE дээр -CURRENT цөм бүтээсэн бол системийн төлвийн тушаалууд болох &man.ps.1; болон &man.vmstat.8; зэрэг нь ажиллахаа больно. Та өөрийн цөмтэйгөө адил хувилбарын эх модтой бүтээгдсэн ертөнцийг дахин хөрвүүлж суулгах хэрэгтэй. Энэ нь нэг шалтгаан бөгөөд ерөнхийдөө үйлдлийн системийн бусад зүйлсээс өөр хувилбарын цөмийг ашиглах нь тийм ч сайн санаа биш юм. diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/ports/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/ports/chapter.sgml index 1341b9e589..132e92da2b 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/ports/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/ports/chapter.sgml @@ -1,1419 +1,1433 @@ Шагдарын Нацагдорж Орчуулсан Програм суулгах: Багцууд болон портууд Ерөнхий агуулга портууд багцууд Маш олон системийн хэрэгслүүд FreeBSD-н үндсэн системтэй нь хамт суугддаг. Гэхдээ зарим хүмүүст ажлаа гүйцээхийн тулд маш олон гуравдагчдын бэлтгэсэн програмыг суулгах шаардлага гардаг билээ. Таны систем дээр гуравдагчийн бүтээсэн програмуудыг суулгах хоёр үндсэн маш сайн аргыг FreeBSD хангаж өгдөг нь: FreeBSD-н портын цуглуулга (эх бичлэгээс нь суулгахад зориулагдсан), ба багцууд (урьдчилан хөрвүүлсэн хоёртын хэлбэрийн файлаас суулгахад зориулагдсан) юм. Энэ хоёр арга нь хоёулаа таны суулгахыг хүссэн програмын хамгийн сүүлийн хувилбарыг сүлжээ юм уу дотоод төхөөрөмжөөс суулгахад хэрэглэгдэнэ. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: Гуравдагчдын бүтээсэн програмын багцыг хэрхэн суулгах. Портын цуглуулга ашиглаж гуравдагчдын програмыг эх бичлэгээс нь хэрхэн бүтээх. Өмнө суугдсан багц юм уу эсвэл портуудыг хэрхэн устгах. Портын цуглуулгын хэрэглэдэг анхдагч утгуудыг хэрхэн дарж бичих. Шаардлагатай програмын багцаа хэрхэн хайж олох. Програмаа хэрхэн шинэчилсэн түвшинд авчрах. Програм суулгацын ерөнхий ойлголт Хэрэв та урьд нь &unix; системийг хэрэглэж байсан бол, гуравдагчдын бүтээсэн програмыг суулгах явц дараах маягаар явагддаг билээ: Програмыг татаж авах. Энэ нь голдуу эх бичлэг хэлбэрээрээ юм уу эсвэл хөрвүүлэгдсэн хоёрт файлын хэлбэрээр байдаг. Авсан програмаа задлах (ихэнх нь &man.compress.1;, &man.gzip.1;, эсвэл &man.bzip2.1; нараар шахагдсан байдаг). Бичиг баримт нь хаана байгааг олоод (голдуу INSTALL юм уу README файлууд байдаг ба, эсвэл doc/ гэсэн дэд санд буй бичиг баримтууд) хэрхэн суулгах зааврыг нь унших. Хэрэв програм нь эх бичлэг хэлбэрээрээ байгаа бол, түүнийг хөрвүүлэх. Ингэхийн тулд магадгүй Makefile файлыг засварлах, эсвэл configure скриптийг ажиллуулах зэрэг ажлууд байдаг. Програмыг шалгаад, дараа нь суулгах. Хэрэв бүх зүйл сайхан бүтсэн үед л ийм явц үйлдэгддэг. Хэрэв та тусад нь FreeBSD-д зориулж порт болгоогүй програмыг суулгахыг хүсвэл, магадгүй та уг програмыг ажиллуулахын тулд тухайн програмын эх кодыг засварлах хэрэг гарна. Хэрэв та хүсэж байгаа бол, иймэрхүү уламжлалт аргаар програмыг FreeBSD дээр суулгаж болно. Гэхдээ FreeBSD дээр таны нөр их хөдөлмөрийг хөнгөлөх хоёр арга байдаг нь: багцууд болон портууд юм. Энэ баримтжуулалтыг бэлтгэж байх үед &os.numports; гаран гуравдагчийн бэлтгэсэн програмууд ийм аргаар бэлэн болсон байгаа. Ямар ч програм байсан, FreeBSD дээрх уг програмын багц гэж ердөө нэг л файлыг та татаж авах ёстой байдаг. Уг багц дотор тухайн програмын урьдчилан хөрвүүлсэн хувилбар, бичиг баримт болон тохируулга хийх скриптүүд зэрэг нь багтсан байгаа. Татаж авагдсан багц файлыг &man.pkg.add.1;, &man.pkg.delete.1;, &man.pkg.info.1; зэрэг FreeBSD-н багц зохицуулагч програмаар өөрчилж болдог. Шинэ програм суулгах явцыг нэг л тушаалаар гүйцэтгэхийг эрмэлзсэн байдаг билээ. Програмуудын FreeBSD порт гэдэг нь, тухайн програмуудыг эх бичлэгээс хөрвүүлж автоматаар суулгах зориулалттай бүлэглэгдсэн файлуудыг хэлдэг. Програмыг эх бичлэгээс нь хөрвүүлж суулгахад хэд хэдэн үйлдэл (татаж авах, задлах, нөхөх, хөрвүүлэх, суулгах) хийдгийг та санаж байгаа байх. Портын агуулж буй файлууд нь яг энэ явцыг танд зориулж автоматжуулахад зориулагдсан мэдээлэл агуулсан байдаг. Та энгийн хэдэн тушаалыг гарнаас оруулахад л, уг програм татагдаж авагдаад, задлагдан, нөхөгдөж, хөрвүүлэгдээд суугдах болно. Яг үнэн хэрэгтээ, портлох арга нь тухайн програмыг дараа нь pkg_add болон бусад багц зохицуулагч програмуудад хэрэглэгдэж болохоор багц үүсгэж хэрэглэгдэж бас болдог. Багц болон портлох энэ хоёр арга нь хоёулаа, тухайн програмын dependencies буюу хамаатан програмуудыг мэдэж байдаг. Та нэг програм суулгах шаардлагатай байгаа бөгөөд уг програм нь бас нэг програмын сан файлыг суугдсан байхыг шаарддаг байна хэмээн авч үзье. Уг хоёр програм хоёулаа FreeBSD-н порт ба багц хэлбэрээр танд байгаа гэж бодъё. Хэрэв та pkg_add тушаалыг хэрэглэх юм уу эсвэл портын аргыг хэрэглэж уг програмыг суулганэ гэвэл, энэ хоёр арга нь хоёулаа уг програмыг суулгахад шаардагдах сан файл суугдаагүй байвал суугдаагүй байна гэж мэдээлээд, тэр сан файлыг эхлээд суулгадаг. Энэ хоёр аргыг харах юм бол хоорондоо тун ижилхэн үйлдэл хийдгийг та ажиглаж магадгүй юм. Тэгээд яагаад FreeBSD гуай энэ хоёр аргатай хоёулантай нь зууралдаад байгаа юм бол гэж гайхаж мададгүй. Багц болон порт хоёр нь таны суулгах нөхцлөөс шалтгаалан өөрсдийн гэсэн хүчирхэг давуу талтай. Багцын давуу тал Програмын шахсан багц файл нь уг програмын эх бичлэгийг агуулдаггүй болохоор хэмжээний хувьд бага байдаг. Багцууд нэмэлт хөрвүүлэх үйлдэл шаарддаггүй. Mozilla, KDE, эсвэл GNOME зэрэг том програмуудыг удаавтар систем дээр суулгахаар бол, энэ арга нь тун их давуу талтай юм. Багцууд нь FreeBSD дээрх ямар нэгэн хөрвүүлэх явцын тухай мэдээлэл шаарддаггүй. Портын давуу талууд Багцыг аль болох олон систем дээр тохирогдон суулгах гэж хичээсэн болохоор, ийм багц нь маш өргөн дэлгэр сонголттойгоор хөрвүүлэгдэж бэлтгэгдсэн байдаг. Порт хэрэглэн програм суулгахаар бол, (жишээ нь) Pentium 4 эсвэл Athlon процессордоо зориулж програмын тохируулгыг өөрчилж болдог. Зарим програмууд өөрийнхөө чадах болон чадахгүй зэрэг нөхцлөөсөө хамаараад хөрвүүлэгдэх явцад өөрчлөлт хийгдэх тохиолдлууд байдаг. Жишээ нь, Apache програм нь маш олон төрлийн өөртөө агуулсан тохиргоотой ирдэг. Ийм програмыг та портоос бүтээх үедээ анхдагч тохиргоонуудыг нь өөрчилж өөртөө тохируулж болно. Заримдаа, ижил төрлийн програмууд өөрсдийнхөө онцгой тохиргооноос хамаараад хэдэн хэдэн янзаар хөрвүүлэгдэж багцлагдсан байдаг. Жишээ нь, Х11 сервер суусан эсэхээс хамаараад Ghostscript програм нь ghostscript гэсэн нэртэй багцлагдсан байдаг ба бас ghostscript-nox11 гэсэн нэрээр мөн багц хэлбэртэй байдаг. Багцлах аргад иймэрхүү явцуу тохируулгаас хамаарсан арга байдаг боловч, хэрэв хөрвүүлэх үеийн тохиргоо нь ихсэх болбол энэ арга нь тун явуургүй болдог билээ. Зарим програмын лицензэнд, уг програмыг хөрвүүлэгдсэн хэлбэрээр түгээхийг хорьсон байдаг. Тийм програмуудыг эх бичлэг хэлбэрээр нь түгээх ёстой болдог билээ. Зарим хүмүүс хөрвүүлэгдсэн хоёртын файлын түгээлтэнд дургүй байдаг. Ядаж эх бичлэг нь байвал, та (онолын хувьд) эх бичлэгийг уншиж болзошгүй аюулыг илрүүлж болох юм. Хэрэв танд нөхөлт бичлэг (засвар) байгаа бол, та уг нөхөлтийг зөвхөн эх бичлэг дээр л хийж чадна. Зарим хүмүүс эх бичлэгээр наадах дуртай байдаг. Тэд нар эх бичлэгийг уншаад залхуу нь хүрээд ирэхээрээ уг бичлэгийг өөрчилж эвдэх, эсвэл зээлдэж өөрчлөх ( мэдээж лицензийн дагуу ) гэх мэтээр оролддог. Портын шинэчлэлийн тухай мэдээлэл авч байхыг хүсвэл &a.ports; болон &a.ports-bugs; зэрэг захианы жагсаалтад бүртгүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн програм суулгахаасаа өмнө -с програмын нууцлалын тухай мэдээллийг харах нь зүйтэй. Та мөн ports-mgmt/portaudit-г суулгаж болох бөгөөд энэ нь, програмыг суулгахын өмнө уг програмын хуучралт болон аюулгүй байдалтай хамаатай шаардлагатай шалгалтуудыг хийж өгдөг. Иймэрхүү шалгалтыг зарим багц суулгасны дараа та portaudit -F -a гэсэн тушаал хэрэглэн үйлдэж болно. Энэ бүлгийн үлдсэн хэсэгт FreeBSD дээр порт юм уу багц ашиглан хэрхэн програм суулгах талаар өгүүлэх болно. Програмаа олох нь Ямар нэгэн програм суулгахаасаа өмнө та ямар програм суулгахыг хүсэж байгаа болон ямар нэртэй гэдгийг нь мэдсэн байх хэрэгтэй. FreeBSD-н програмын жагсаалт нь цаг тутамд нэмэгдэж байдаг. Аз болж таны хүссэн програмыг олох хэд хэдэн арга бий: FreeBSD-н вэб хуудас нь http://www.FreeBSD.org/ports/ хаяг дээр бүх байгаа програмын шинэчлэгдсэн хувилбаруудыг нь хайж болох хэлбэрээр арчилж байдаг. Портууд нь төрөлжиж хуваагдсан байдаг бөгөөд та хүссэн програмаа хайж олох (хэрэв та нэрийг нь мэдэж байвал) эсвэл тухайн төрөлд байгаа бүх програмуудын нэрсийн жагсаалтыг харж болно. FreshPorts буюу шинэхэн портууд Dan Langille гэгч нь FreshPorts хуудсыг хаяг дээр арчлан эрхэлдэг. FreshPorts нь порт дээр гарсан өөрчлөлтүүдийг хянаж байдаг бөгөөд хэрэв таныг хүсвэл таны сонгосон хэд хэдэн портуудыг ажиглаж байгаад өөрчлөлт гарангуут танд захиагаар мэдэгддэг. FreshMeat Хэрэв та програмынхаа нэрийг нь мэдэхгүй байгаа бол FreshMeat () хуудсан дээр хайж үзэх хэрэгтэй. Хэрэв уг хуудсан дээр шинэ програм олдсон бол буцаад FreeBSD хуудсанд очиж уг хуудсыг порт болсон эсэхийг магадлах нь зүйтэй. Хэрэв та портынхоо нэрийг яг мэддэг боловч ямар төрөлд багтдагийг нь мэдэх хэрэгтэй бол &man.whereis.1; тушаалыг ашиглаарай. Ердөө л whereis файлын_нэр гэж бичих бөгөөд файлын_нэр нь суулгахыг хүссэн програмын нэр билээ. Хэрэв уг програм нь олдвол, танд хаана байгааг нь дараах маягаар харуулна: &prompt.root; whereis lsof lsof: /usr/ports/sysutils/lsof Энэ нь бидэнд lsof (системийн нэгэн хэрэгсэл) програмыг /usr/ports/sysutils/lsof санд буй гэж мэдэгдэж байна. + + Мөн портын модонд тухайн порт хаана байгааг + олохын тулд ердийн &man.echo.1; тушаалыг ашиглаж + болно. Жишээ нь: + + &prompt.root; echo /usr/ports/*/*lsof* +/usr/ports/sysutils/lsof + + Энэ нь + /usr/ports/distfiles + сан уруу татаж авагдсан таарсан файлуудыг харуулах болно + гэдгийг анхаараарай. + + Хүссэн портоо олох бас нэг арга бол портын цуглуулга дотор нь байдаг өөрийнх нь хайгчийг нь ашиглах билээ. Уг хайгчийг нь хэрэглэхийн тулд та /usr/ports сан дотор байх шаардлагатай. Уг сан дотроос make search name=програмын-нэр гэж бичих бөгөөд програмын-нэр нь таны олохыг хүссэн програмын нэр байх ёстой. Жишээлбэл lsof програмыг олохын тулд: &prompt.root; cd /usr/ports &prompt.root; make search name=lsof Port: lsof-4.56.4 Path: /usr/ports/sysutils/lsof Info: Lists information about open files (similar to fstat(1)) Maint: obrien@FreeBSD.org Index: sysutils B-deps: R-deps: Уг хайлтын үр дүнд та Path: гэсэн мөрөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд энэ нь хаана байгааг илэрхийлж байдаг. Бусад харуулж байгаа мэдээллүүд нь програм суулгахад хэрэглэгддэггүй болохоор энд дэлгэн ярихгүй. Бүр нарийвчилан хайхыг хүсвэл make search key=хайх-мөр гэх бөгөөд хайх-мөр нь тухайн програмтай холбоотой мөр байдаг. Энэ нь портын нэр, тайлбар, тодорхойлолт болон хамааралтай програм зэргүүдэд хайлт хийдэг болохоор тухайн програмынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй хүнд хайхад тун тохиромжтой. Дээрх хоёр тохиолдолд хайх мөр тань жижиг болон том бичсэнээс хамаардаггүй. LSOF гэж хайх нь lsof гэж хайсантай ижилхэн үр дүнд хүргэнэ. Chern Lee Хамтран бичсэн Багцалсан системийг хэрэглэх нь Багц суулгах багц суулгах pkg_add Та &man.pkg.add.1; хэрэгслийг ашиглан өөртөө хадгалагдсан юм уу эсвэл сүлжээнд буй серверээс FreeBSD-н програмын багц суулгаж болдог. Багц татаж аваад суулгах явц &prompt.root; ftp -a ftp2.FreeBSD.org Connected to ftp2.FreeBSD.org. 220 ftp2.FreeBSD.org FTP server (Version 6.00LS) ready. 331 Guest login ok, send your email address as password. 230- 230- This machine is in Vienna, VA, USA, hosted by Verio. 230- Questions? E-mail freebsd@vienna.verio.net. 230- 230- 230 Guest login ok, access restrictions apply. Remote system type is UNIX. Using binary mode to transfer files. ftp> cd /pub/FreeBSD/ports/packages/sysutils/ 250 CWD command successful. ftp> get lsof-4.56.4.tgz local: lsof-4.56.4.tgz remote: lsof-4.56.4.tgz 200 PORT command successful. 150 Opening BINARY mode data connection for 'lsof-4.56.4.tgz' (92375 bytes). 100% |**************************************************| 92375 00:00 ETA 226 Transfer complete. 92375 bytes received in 5.60 seconds (16.11 KB/s) ftp> exit &prompt.root; pkg_add lsof-4.56.4.tgz Хэрэв танд багц суулгах дотоод эх үүсвэр ( FreeBSD CD-ROM гэх мэт) байхгүй бол &man.pkg.add.1; хэрэгслийг сонголттой хамт хэрэглэх нь зүйтэй. Энэ нь тухайн програмыг төрөл болон хувилбар зэрэг мэдээллийг нь автоматаар таньж мэдээд FTP хуудаснаас татан авч суулгадаг. pkg_add &prompt.root; pkg_add -r lsof Дээрх жишээн дээр уг хэрэгсэл нь хэрэглэгчийн оролцоогүйгээр татаж аваад суулгаж буйг харуулж байна. Хэрэв та татаж авах алс хаягийг нь адилхан толин тусгал болох өөр нэг &os; багцын хаягаар солихыг хүсвэл PACKAGESITE орчны хувьсагчийн утгад анхных нь утгыг нь дарж өөр хаяг өгөх хэрэгтэй. &man.pkg.add.1; нь &man.fetch.3;-г ашиглаж файл татаж авдаг бөгөөд янз бүрийн орчны хувьсагчийн утга хэрэглэдэг. Тэд нар нь FTP_PASSIVE_MODE, FTP_PROXY, мөн FTP_PASSWORD гэх мэт хувьсагчид байдаг. Хэрэв та галт хананы цаана байгаа юм уу эсвэл FTP/HTTP прокси хэрэглэж байгаа бол уг хувьсагчдыг өөрчлөх ёстой. Хувьсагчдын бүрэн жагсаалтыг &man.fetch.3; хуудаснаас харна уу. Дээрх жишээн дээр lsof нь lsof-4.56.4 оронд хэрэглэгдэв. Хэрэв та алсаас автоматаар татаж авах үйлдэл хийж байгаа бол багцны хувилбарын дугаарыг оруулалгүй бичих хэрэгтэй. &man.pkg.add.1; нь тухайн програмын сүүлийн хувилбарыг автоматаар таньж суулгадаг. Хэрэв та &os.current; эсвэл &os.stable; хувилбарыг хэрэглэж байгаа бол &man.pkg.add.1; нь програмын хамгийн сүүлийн хувилбарыг татаж авч суулгадаг. Хэрэв та -RELEASE хувилбар хэрэглэж байгаа бол таны хэрэглэж байгаа тухайн хувилбарт тохирсон хувилбарыг нь татаж авч суулгадаг. Гэхдээ иймэрхүү үйлдлийг нь өөрчлөхийг хүсвэл PACKAGESITE-г өөрчлөөрэй. Жишээлбэл та &os; 5.4-RELEASE систем дээр &man.pkg.add.1; хэрэгслийг ажиллуулбал анхдагч хаяг нь ftp://ftp.freebsd.org/pub/FreeBSD/ports/i386/packages-5.4-release/Latest/ байх болно. Хэрэв та &man.pkg.add.1;-г &os; 5-STABLE багц суулгахаар тохируулахыг хүсвэл PACKAGESITE хувьсагчийг ftp://ftp.freebsd.org/pub/FreeBSD/ports/i386/packages-5-stable/Latest/ гэж зааж өгөх хэрэгтэй. Багц файлууд нь .tgz болон .tbz гэсэн хэлбэртэй байдаг. Та тэдгээрийг хаягнаас олж болох бөгөөд эсвэл FreeBSD CD-ROM дээр бас буй. FreeBSD-н 4 ширхэг CD тус бүрийн /packages сан дотор багц байрлаж байгаа. Багц байрлуулалт нь /usr/ports-н загвартай ижил модлог байдаг. Төрөл болгон өөрийн гэсэн сантай ба багц болгон бас All буюу бүгд гэсэн сангаас олддог. Багцны сангийн бүтэц нь портын бүтэцтэй таарч багц портын системийг бүрэлдүүлдэг юм. Багц зохицуулалт багц зохицуулах &man.pkg.info.1; хэрэгсэл нь суугдсан багцтай холбоотой мэдээллүүдийг харуулдаг. pkg_info &prompt.root; pkg_info cvsup-16.1 A general network file distribution system optimized for CV docbook-1.2 Meta-port for the different versions of the DocBook DTD ... &man.pkg.version.1; хэрэгсэл нь суугдсан бүх багцны ерөнхий мэдээллийг харуулж байдаг. Энэ нь багцны хувилбарыг портын санд буй програмын хувилбартай жишиж харьцуулдаг. pkg_version &prompt.root; pkg_version cvsup = docbook = ... Хоёр дахь баганад буй тэмдэгт нь порт доторх програмын хувилбартай харьцуулсан харьцуулалт юм. Тэмдэг Утга = Суугдсан багцны хувилбар нь портын хувилбартай адилхан байна. < Суугдсан хувилбар нь портын хувилбараас хуучин байна. >Суугдсан хувилбар нь портын хувилбараас шинэ байна. (Дотоод порт тань хуучирсан байж болзошгүй) ?Суугдсан багц нь портын жагсаалтад олдсонгүй. (Энэ тохиолдож болох юм. Жишээлбэл суугдсан порт нь устгагдах юм уу нэр нь өөрчлөгдсөн байж болзошгүй.) *Багц олон хувилбартай байна. Багц устгах pkg_delete багц устгах Өмнө суугдсан байгаа багцыг устгахдаа &man.pkg.delete.1; хэрэгслийг ашиглана. &prompt.root; pkg_delete xchat-1.7.1 &man.pkg.delete.1; нь багцын бүрэн нэр болон дугаарыг шаарддагийг тэмдэглэе; xchat-1.7.1-ийн оронд xchat өгөгдсөн бол дээр дурдсан тушаал ажиллахгүй. Гэхдээ суулгагдсан багцын хувилбарыг олохын тулд &man.pkg.version.1;-ийг ашиглах хялбар байдаг. Ингэхийн оронд та бүгдийг орлуулах тэмдэгт ашиглаж болох юм: &prompt.root; pkg_delete xchat\* Энэ тохиолдолд xchat-аар эхэлсэн нэртэй бүх багцуудыг устгах болно. Бусад мэдүүштэй зүйлс Бүх багцтай холбоотой мэдээллүүд /var/db/pkg сан дотор хадгалагдаж байдаг. Суугдсан багцны жагсаалт болон холбогдох тодорхойлолтууд нь уг санд буй файл дотроос уншигдах боломжтой. Портын цуглуулгыг хэрэглэх нь Дараах хэсэгт системдээ портын цуглуулгыг ашиглан хэрхэн програм суулгах болон устгах талаар өгүүлэх болно. make хөрвүүлэгчийн байршил болон орчны хувьсагчийн тухай нэмэлт тодорхой мэдээллийг &man.ports.7; хуудаснаас харна уу. Портын цуглуулгыг суулгах нь Порт суулгахаасаа өмнө нь /usr/ports сан дотор Makefiles, patches буюу нөхөгч файл, мөн тодорхойлолт файлуудыг агуулсан портын цуглуулгыг суулгах хэрэгтэй. FreeBSD-г суулгах үед sysinstall програм танаас портын цуглуулгыг суулгах эсэхийг тань асуудаг. Хэрэв та тэр үед үгүй гэж хариулсан бол энэ хэсэгт хэрхэн суулгах талаар тайлбарлана: CVSup арга Энэ арга нь CVSup-г ашиглан портын цуглуулгаа суулгаж мөн байнга шинэчилж болох хамгийн түргэн арга юм. Хэрэв та CVSup-н талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байвал CVSup-г хэрэглэх нь хэсгээс хараарай. csup гэдэг програм нь CVSup програмыг C програм дээр дахин бичсэн хувилбар нь бөгөөд &os;-н 6.2 юм уу эсвэл түүнээс дээшхи хувилбарт боломжтой буй. csup нь үндсэн суулгацтай хамт суулгагддаг болохоор #1 дүгээр алхмыг алгасаад cvsup-н оронд csup гэж бичиж хэрэглэх хэрэгтэй. Хуучны хувилбаруудад csupnet/csup сан дотроос порт/багц хэлбэрээс суулгаж болно. CVSup-г анх удаагаа ажиллуулахынхаа өмнө /usr/ports санг хоосон байлгах хэрэгтэй. Хэрэв уг сан дотор өөр эх сурвалжаас суулгасан портын цуглуулга байвал, CVSup нь уг файлуудыг шинэчилж нөхдөггүй билээ. net/cvsup-without-gui багцыг эхлээд суулгана: &prompt.root; pkg_add -r cvsup-without-gui CVSup-г суулгах () хэсгээс нэмэлт мэдээллийг харна уу. cvsup-г ажиллуулна: &prompt.root; cvsup -L 2 -h cvsup.FreeBSD.org /usr/share/examples/cvsup/ports-supfile cvsup.FreeBSD.org гэдгийг өөртэйгээ ойрхон орших CVSup серверийн нэрээр солих хэрэгтэй. CVSup толин тусгалууд () хэсгээс толин тусгал хуудаснуудын бүрэн жагсаалтыг хараарай. Зарим нэг нь өөрийнхөө бэлтгэсэн ports-supfile файлыг хэрэглэхийг хүсэж болох юм. Ингэсэн үед тушаал бичих мөрөнд CVSup серверийн нэрийг бичих шаардлага гардаггүй. Ингэхийг хүссэн үед root эрхээр ороод /usr/share/examples/cvsup/ports-supfile файлыг шинэ сан уруу хуулах хэрэгтэй. Жишээлбэл /root юм уу эсвэл өөрийнхөө эхлэл санд хуулж болно. ports-supfile файлыг засварлана. CHANGE_THIS.FreeBSD.org мөрийг өөртэйгөө ойрхон буй CVSup серверийн нэрээр сольно. CVSup Толин тусгалууд () хэсэгт толин тусгалуудын бүрэн жагсаалтыг харж болно. Одоо cvsup-г ажиллуулахын тулд дараах алхмыг хийх хэрэгтэй: &prompt.root; cvsup -L 2 /root/ports-supfile Дараа нь &man.cvsup.1; тушаалыг ажиллуулснаар тухайн үед хөрвүүлж байгаа портуудыг эс оруулаад бүх портын цуглуулгыг татаж аван сүүлд орсон өөрчлөлтүүдийг мөн шинэчилдэг. Portsnap арга Portsnap нь портын цуглуулгыг шинэчлэх бас нэг арга билээ. Энэ програм нь анх &os; 6.0 хувилбарт эхлэн хэрэглэгдсэн. Хуучин хувилбаруудад үүнийг ports-mgmt/portsnap гэсэн багцыг суулгаж ашиглана: &prompt.root; pkg_add -r portsnap Portsnap-г хэрэглэх нь хэсгээс Portsnap-тай холбоотой бүх мэдээллийг харна уу. &os; 6.1-RELEASE хувилбар болон Portsnap порт юм уу багцын сүүлийн хувилбартай бол энэ хэсгийг та алгасаж болно. /usr/ports сан нь &man.portsnap.8; тушаалыг анх удаагаа хэрэглэх үед автоматаар үүсгэгддэг. Portsnap-н өмнөх хувилбаруудтай бөгөөд /usr/ports сан байхгүй бол хоосон ийм сан үүсгэх хэрэгтэй: &prompt.root; mkdir /usr/ports Шахсан хэлбэртэй портын цуглуулгыг /var/db/portsnap сан дотор татаж авах хэрэгтэй. Хэрэв та хүсвэл энэ алхмын дараа интернэтээс салгаатай ажиллаж болдог. &prompt.root; portsnap fetch Хэрэв та Portsnap-г анх удаагаа ажиллуулж байгаа бол шахагдсан уг цуглуулгыг /usr/ports сан дотор задална: &prompt.root; portsnap extract Хэрэв та өмнө нь /usr/ports сан дотор цуглуулгыг суулгасан бөгөөд энэ үед зөвхөн шинэчлэхийг хүсэж байгаа бол дараах тушаалыг өгөх хэрэгтэй: &prompt.root; portsnap update Sysinstall арга Энэ арга нь суулгацын төхөөрөмжөөс sysinstall-г ашиглан портын цуглуулгыг суулгах арга юм. Гэхдээ тухайн төхөөрөмж дээр байгаа цуглуулга нь тухайн хувилбарыг гаргасан өдрийн хувилбартай байдгийг анзаарах хэрэгтэй. Хэрэв танд интернэт холболт байдаг бол дээр өгүүлсэн хоёр аргыг урьтал болгох нь зүйтэй. root эрхээр ороод sysinstall гэсэн тушаал өгөх хэрэгтэй (/stand/sysinstall гэж &os; -н 5.2-с хуучин хувилбаруудад бичих ёстой): &prompt.root; sysinstall Configure гэдгийг сонгоод Enter товч дарна. Distributions цэсийг сонгоод Enter дээр дарна. ports гэж сонгон Space товч дээр дарах хэрэгтэй. Дээр буй Exit гэдгийг олж сонгон Enter дээр дарна. CDROM юм уу FTP гэх мэт суулгах төхөөрөмжөө сонгоно. Дээр буй Exit цэсийг сонгоод Enter дээр дарна. X дээр дарж sysinstall-с гарах болно. Порт суулгах нь портууд суулгах Портын цуглуулгын талаар яриа хийхийн өмнө портын skeleton буюу араг ясны талаар ойлголт авах хэрэгтэй. Хамгийн энгийн ойлголтоор бол энэ нь FreeBSD системд програмыг цэвэрхэн хөрвүүлээд суулгахыг зааварласан товч заавар байдаг. Порт болгоны араг яс дараах зүйлсийг агуулж байдаг: Makefile. Makefile нь янз бүрийн заавар бичлэгүүд агуулж байдаг бөгөөд энэ нь програм хэрхэн хөрвүүлэгдэх, бас хаана суугдах зэрэг үйлдлүүдийг тодорхойлсон байгаа. distinfo файл. Энэ файл нь хөрвүүлж бүтээгдэх ёстой файлуудын татаж авалт болон тэдгээрийн алдаагүй татагдсан эсэхийг (&man.md5.1; болон &man.sha256.1; хэрэгслүүдийг ашиглан) шалгах зэрэг мэдээллүүдийг агуулж байдаг. files нэртэй сан. Энэ санд таны FreeBSD систем дээр суугдах програмуудын хөрвүүлэгдэхэд хэрэглэгддэг patches буюу нөхөөс файлуудыг агуулна. Нөхөөс файлууд нь жижигхэн хэмжээний файл бөгөөд тодорхой зарим файлд гарсан өөрчлөлтүүдийг агуулдаг. Нөхөөсүүд текст хэлбэрээр оршдог ба голдуу 10 дугаар мөрийг устга эсвэл 26 дугаар мөрийг үүгээр соль ... гэсэн зааврууд байдаг. Нөхөөсүүдийг мөн diffs буюу ялгааны төрлийн файл гэж ярьцгаадаг. Ийм ялгааг нь илэрхийлсэн файлыг үүсгэхдээ &man.diff.1; програмыг хэрэглэдэг юм. Энэ санд портыг бүтээхэд шаардагдах өөр төрлийн файлууд бас байж болох юм. pkg-descr файл. Энэ файл дотор тухайн програмын тухай нэлээн дэлгэрэнгүй тодорхойлолт агуулагдаж байдаг. pkg-plist файл. Энэ файл дотор порт суугдах явцад хуулагдаж суугдах файлуудын жагсаалт байдаг. Энэ нь мөн портыг устгах үед портын системд мэдэгдэх файлуудын жагсаалт билээ. Зарим портууд pkg-message гэх мэтийн өөр файлууд агуулж байдаг. Портын систем нь онцгой тохиолдолд уг файлуудтай хандаж тухайн портод харгалзах үйлдлүүдийг хийх болно. Хэрэв та ийм файлуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл мөн портын тухай үндсэн ойлголт авахыг хүсвэл FreeBSD порт бүтээгчийн гарын авлага хуудаснаас харна уу. Порт дотор програмын эх бичлэгийг хэрхэн хөрвүүлж бүтээх тухай заавар байдаг болохоос уг програмын эх бичлэг нь байдаггүй. Та уг програмын эх бичлэгийг CD-ROM эсвэл интернэтээс уг зохиогчийнх нь гаргасан хэлбэрээр татаж авч болно. Голдуу эх бичлэгүүд нь tar болон gzip шахалтаар шахаж бэлдсэн байдаг боловч заримдаа өөр төрлийн хэрэгсэл ашиглан шахсан тохиолдол тулгарч магадгүй. Ямар ч хэлбэрээр програмын эх бичлэгийг авсан байг, түүнийг distfile гэж нэрийддэг. Доор &os; порт суулгах хоёр аргыг танилцуулж байна. Порт суулгахын тулд та root эрхэнд сэлгэсэн байх ёстой. Ямар нэгэн портыг суулгахаасаа өмнө портынхоо цуглуулгыг та шинэчилсэн байх хэрэгтэй бөгөөд хуудсанд тухайн порттой холбоотой аюул нууцлалын тухай сэдэв хөндөгдсөн эсэхийг шалгах хэрэгтэй. Ямар ч порт суулгахаасаа өмнө аюулгүйн нууцлалын хувьд сул тал буй эсэхийг portaudit-р автоматаар шалгаж болно. Энэ хэрэгслийг портын цуглуулга дотор олох боломжтой (ports-mgmt/portaudit). Шинэ портыг суулгахаасаа өмнө portaudit -F гэж ажиллуулснаар аюулгүйн нууцлалд гарсан сул тал нүхнүүдийн тухай мэдээллийн өгөгдлийн баазаас мэдээллүүдийг авч нөхөлт хийдэг. Аюулгүйн нууцлалын мэдээллийн өгөгдлийн баазын шинэчлэх явц өдөр болгон давтагдаж хийгдэх болно. Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг &man.portaudit.1; болон &man.periodic.8; хуудаснаас харна уу. Портын цуглуулга таныг интернэт холболттой гэж авч үздэг. Хэрэв танд интернэт холболт байхгүй бол distfile файлуудыг /usr/ports/distfiles санд хуулах хэрэгтэй. Эхлэхийн өмнө суулгах гэж буй портын санд орох хэрэгтэй: &prompt.root; cd /usr/ports/sysutils/lsof Тэгээд lsof санд орсон хойноо уг сан дотор та тухайн портын араг ясыг харах болно. Дараагийн алхам бол портыг хөрвүүлэх буюу бүтээх билээ. Ингэхийн тулд тушаал бичих мөрөнд make гэж бичнэ. Ингэж гүйцэтгэсний дараа дараах маягийн явцын мэдээллийг та харах болно: &prompt.root; make >> lsof_4.57D.freebsd.tar.gz doesn't seem to exist in /usr/ports/distfiles/. >> Attempting to fetch from ftp://lsof.itap.purdue.edu/pub/tools/unix/lsof/. ===> Extracting for lsof-4.57 ... [extraction output snipped] ... >> Checksum OK for lsof_4.57D.freebsd.tar.gz. ===> Patching for lsof-4.57 ===> Applying FreeBSD patches for lsof-4.57 ===> Configuring for lsof-4.57 ... [configure output snipped] ... ===> Building for lsof-4.57 ... [compilation output snipped] ... &prompt.root; Хөрвүүлэлт дуусаад та буцаад тушаал бичих мөрөнд ирэнгүүт хийх ёстой дараагийн алхам бол портыг суулгах билээ. Ингэхийн тулд таны хийх ёстой зүйл бол make тушаалыг өөр нэг үгтэй хамт бичих ёстой бөгөөд тэр үг нь install юм: &prompt.root; make install ===> Installing for lsof-4.57 ... [installation output snipped] ... ===> Generating temporary packing list ===> Compressing manual pages for lsof-4.57 ===> Registering installation for lsof-4.57 ===> SECURITY NOTE: This port has installed the following binaries which execute with increased privileges. &prompt.root; Ингээд тушаал бичих мөр боломжтой болонгуут суулгасан портоо ажиллуулах боломжтой болдог. Бид нарын жишээ авч суулгасан lsof програм нь нууцлалын давуу эрх шаарддаг болохоор аюулгүйн нууцлалын анхааруулга харуулагддаг. Порт суулгах үед хэрэв анхааруулга харуулагдваас түүнийг тун анхааралтай уншиж ойлгох хэрэгтэй. Програмыг хөрвүүлж бүтээхэд хэрэглэгдсэн түр файлуудыг хадгалсан дэд сангуудыг устгах нь зүйтэй. Энэ нь дискний зайг хэмнэхээс гадна тухайн портыг шинэчлэх үед алдаа гаргуулахгүй маш сайн зуршил юм. &prompt.root; make clean ===> Cleaning for lsof-4.57 &prompt.root; Та make, make install мөн make clean гэсэн дамжлагуудыг make install clean гэж товчилж бичиж болно. Зарим shells буюу бүрхүүлийн орчнууд нь PATH орчны хувьсагч дотор буй сангууд доторх ачаалагдаж болдог програмуудын тушаалын хайлтыг түргэвчлэх зорилгоор түр хадгалагчид хадгалсан байдаг. Та хэрэв ийм төрлийн бүрхүүлийн орчин ашиглаж байгаа бол порт суулгасны дараа rehash тушаалыг хэрэглэн портын ачаалагдах файлыг бүрхүүлийн таних сан дотор нэмдэг. Энэ тушаал нь tcsh маягийн бүрхүүлд ажилладаг. sh төрлийн бүрхүүлд hash -r гэж ашигладаг. Тухайн бүрхүүлд хамаатай нэмэлт мэдээллийг нь харна уу. FreeBSD Mall зэрэг зарим гуравдагчдын гаргасан DVD-ROM дээр distfiles файлууд агуулагдсан байдаг. Тэдгээрийг портын цуглуулганд хэрэглэж болно. DVD-ROM-г /cdrom санд таниулж холбоно. Хэрэв та өөр санд холбосон бол уг сангийн нэрийг CD_MOUNTPTS орчны хувьсагчид зааж өгөөрэй. Шаардлагатай distfiles файлууд нь дискнээс автоматаар хэрэглэгддэг. Зарим нэг цөөн тооны портуудын лицензийг нь анхаарах хэрэгтэй. Ийм төрлийн портуудын эх бичлэг нь CD-ROM дээр байдаггүй. Тэдгээрийг татаж авах юм уу цааш нь түгээхийн тулд ямар нэгэн гэрээ бөглөх илгээх ёстой болдог. Хэрэв таны суулгах порт CD-ROM дээр байхгүй байгаа бол интернэт рүү орон хэлсний дагуу гүйцэтгэх хэрэгтэй. Портын систем нь &man.fetch.1; хэрэгслийг ашиглан файлуудыг татаж авдаг. Уг хэрэгсэл нь FTP_PASSIVE_MODE, FTP_PROXY, мөн FTP_PASSWORD гэх мэтчилэн төрөл бүрийн орчны хувьсагчдыг ашиглаж ажилладаг. Хэрэв та галт хана юм уу FTP/HTTP прокси хэрэглэдэг бол эдгээр хувьсагчдад тохирох утгыг нь зааж өгөх хэрэгтэй. &man.fetch.3; хуудаснаас хувьсагчдын бүрэн жагсаалтыг харна уу. Интернэтэд байнга холбогддоггүй хэрэглэгчдэд зориулж make fetch тушаал байдаг. Уг тушаалыг портын дээд сан (/usr/ports) дотор гүйцэтгэхэд шаардагдах бүх файлуудыг татаж авдаг. Уг тушаалыг мөн /usr/ports/net гэх зэргийн дэд сан дотор гүйцэтгэж болно. Хэрэв тухайн порт өөр сан юм уу портоос хамаардаг бол fetch гүйцэтгэл нь тэдгээр хамаарлыг нь нөхөж татдаггүйг анхаараарай. Харин fetch гэдгийг fetch-recursive гэж орлуулснаар тухайн портын хамааралтай порт болон сангуудыг давхар татаж авдаг. Та бүх портуудыг хөрвүүлж бүтээнэ гэвэл make тушаалыг make fetch тушаалыг тайлбарласан шиг дээд санд гүйцэтгэж болдог. Гэвч зарим порт байхгүй тохиолдолд ийм үйлдэл бол аюултай. Мөн зарим портууд хоёр өөр файлыг нэг нэрээр суулгах хүндрэл гаргаж болзошгүй. Мөш цөөхөн тохиолдолд хэрэглэгчид MASTER_SITES (татаж авах файлуудын байршил) хаягнаас өөр байршил ашиглан эх файлуудыг татаж авах шаардлага гарч болох юм. Ийм үед MASTER_SITES хувьсагчийн утгыг дараах тушаалаар өөрчилдөг: &prompt.root; cd /usr/ports/directory &prompt.root; make MASTER_SITE_OVERRIDE= \ ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/ports/distfiles/ fetch Энэ жишээн дээр бид MASTER_SITES-н утгыг ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/ports/distfiles/ гэж өөрчиллөө. Зарим порт нь өөрийнхөө зарим хэсгийг шаардлагагүй гэж үзэх тохиолдолд, эсвэл аюулгүйн нууцлалын шалтгаанаар ч юм уу өөрчлөлт хийх боломж (эсвэл шаарддаг) өгдөг. www/mozilla, security/gpgme, мөн mail/sylpheed-claws зэргүүдийг жишээ болгож болох юм. Иймэрхүү мэдэгдлүүд байвал тухайн үед танд харуулагдах болно. Портын анхдагч санг дарж бичих Заримдаа портыг хөрвүүлэх болон суулгах өөр санг хэрэглэх нь хэрэгтэй (онц шаардлагатай) байдаг. WRKDIRPREFIX болон PREFIX хувьсагчдын утгыг өөрчилж анхдагч сангийн байршлыг сольдог. Жишээ нь: &prompt.root; make WRKDIRPREFIX=/usr/home/example/ports install гэсэн тушаал нь портыг /usr/home/example/ports сан дотор хөрвүүлээд хөрвүүлэгдэж бүтээгдсэн файлуудыг /usr/local санд суулгадаг. &prompt.root; make PREFIX=/usr/home/example/local install гэсэн тушаал нь портыг /usr/ports санд хөрвүүлж бэлдээд /usr/home/example/local санд суулгана. Мэдээж &prompt.root; make WRKDIRPREFIX=../ports PREFIX=../local install гэж хоёр хувьсагчийг хослуулан хэрэглэж бас болно (танд зөвхөн ерөнхий ойлголт өгөх зорилгоор урт мөрийг товчилж харуулсан билээ). Мөн та уг хувьсагчдыг өөрийнхөө орчны хувьсагч болгож зарлаж болно. Тухайн бүрхүүлийнхээ орчны тухай зааврыг эхлээд уншиж танилцах нь зүйтэй. <command>imake</command>-г хэрэглэх Зарим порт imake-г хэрэглэдэг ( X цонхот системийн хэсэг) бөгөөд PREFIX хувьсагч ашиглалгүй /usr/X11R6 санд суулгадаг. Үүнтэй ижил зарим Perl портууд PREFIX хувьсагч хэрэглэлгүй Perl-н санд суулгадаг. Эдгээр портуудыг PREFIX хувьсагчтай хамтран ажиллуулж энэ хувьсагчийг ойлгож хүндэтгэдэг болгоно гэдэг бол тун хэцүү бөгөөд бараг боломжгүй ажил юм. Портуудыг дахин тохируулах нь Тухайн портуудыг бүтээж байхад чинь танд бүтээх тохируулгуудаас сонгож болох ncurses дээр тулгуурласан цэс харуулагддаг. Портыг нэгэнт бүтээсний дараа тэдгээр тохируулгуудыг нэмэх, хасах, эсвэл өөрчлөхийн тулд энэ цэсэнд дахин орохыг хүсэх нь хэрэглэгчдийн хувьд тийм ч нийтлэг биш юм. Үүнийг хийх олон аргууд байдаг. Нэг арга нь портыг агуулж байгаа сан уруу ороод урьдын адил тохируулгуудыг сонгосон хэвээр байгаа цэсийг дахин харуулах make config гэж тушаалыг ажиллуулах явдал юм. Өөр нэг арга нь портын хувьд бүх тохиргооны сонголтуудыг харуулах make showconfig тушаалыг ашиглах явдал юм. Бас нэг өөр арга нь бүх сонгогдсон тохируулгуудыг арилгаад танд дахин эхлэх боломж олгох make rmconfig тушаалыг ажиллуулах явдал юм. Эдгээр бүх аргууд болон бусдын талаар &man.ports.7; гарын авлагын хуудсанд илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Суугдсан портыг устгах нь портууд устгах Та одоо портыг хэрхэн суулгах талаар мэдсэн юм чинь хэрэв буруу портоо суулгасан бол түүнийг хэрхэн утсгадаг талаар мэдэхийг хүсэж байгаа байх. Өмнөх жишээнд суулгасан портоо бид устгацгаая (анхааралгүй уншсан нэгэнд нь lsof програм гэж сануулъя). Портууд багцтай ижилхэн &man.pkg.delete.1; тушаалаар устгагдаж болно ( Багц сонголт хэсэгт тайлбарласан буй): &prompt.root; pkg_delete lsof-4.57 Порт шинэчлэх порт шинэчлэх Хамгийн түрүүнд &man.pkg.version.1; тушаал ашиглан портын цуглуулгаас шинэ хувилбар агуулсан портуудыг жагсаах хэрэгтэй: &prompt.root; pkg_version -v <filename>/usr/ports/UPDATING</filename> Портыг шинэчлэхээсээ өмнө портын цуглуулгаа шинэчлээд /usr/ports/UPDATING файлыг шалгана. Энэ файл дотор портыг шинэчлэхэд шаардагдах үйлдлүүд болох өөрчлөгдсөн төрөл, тохируулгын өөрчлөлт, эсвэл өмнөх хувилбартайгаа зөрчилдөх хэсгүүд гэх мэтийн чухал мэдээллүүд агуулагдаж байдаг. Хэрэв UPDATING файлд саяны таны уншсан зүйлүүдээс өөр юм агуулагдаж байвал уг файлд буй зааврыг дагах нь зүйтэй. Portupgrade ашиглан порт шинэчлэх нь portupgrade portupgrade хэрэгсэл нь портыг амархан шинэчлэхэд зориулагдсан. Үүнийг ports-mgmt/portupgrade портоос суулгаж болно. Бусад портын нэгэн адил порт суулгадаг журмаар make install clean гэсэн тушаалаар суулгадаг: &prompt.root; cd /usr/ports/ports-mgmt/portupgrade &prompt.root; make install clean Суугдсан портын жагсаалтыг pkgdb -F тушаал ашиглан шалгаад үр дүнгийн мэдээлэлд байгаа зөрчлүүдийг нь залруулж засах хэрэгтэй. Шинэчлэл хийхээсээ өмнө ингэж зөрчлүүдийг арилгах нь тун сайн санаа билээ. Хэрэв та portupgrade -a гэж ажиллуулбал таны системд суугдсан бүх хуучирсан портуудыг portupgrade шинэчилж эхэлдэг. Хэрэв та суугдах шинэчлэл болгонд лавлаж асуух үйлдэл хийлгэхийг хүсвэл сонголт нэмээрэй. &prompt.root; portupgrade -ai Хэрэв та бүх шинэчлэгдэх порт биш харин зөвхөн тодорхой нэгэн портыг шинэчлэх хүсэлтэй бол portupgrade багцны-нэр гэж бичнэ. сонголт нэмснээр тухайн програмд шаардагдах портуудыг portupgrade эхлээд нь шинэчлэдэг. &prompt.root; portupgrade -R firefox Портын оронд багц хэрэглэж суулгахыг хүсвэл сонголт хэрэглэнэ. Энэ сонголттой үед portupgrade нь PKG_PATH хувьсагчид зааж өгсөн жагсаалтад буй сан дотроос багцуудыг хайх ба хэрэв уг санд байхгүй байгаа бол сүлжээнээс татаж нөхдөг. Хэрэв дотоод сан болон сүлжээнээс багц олдоогүй тохиолдолд portupgrade нь портоор суулгахыг оролдох болно. Порт хэлбэрээр суулгах үйлдлийг зогсоохын тулд сонголтыг нэмж өгдөг. &prompt.root; portupgrade -PP gnome2 Хэрэв хөрвүүлж суулгалгүйгээр зөвхөн distfiles файлыг татаж авах (хэрэв сонголттой бол багц файлыг ) шаардлагатай бол сонголтыг ашиглаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.portupgrade.1; хэсэгт харна уу. Portmanager ашиглан портыг шинэчлэх нь portmanager Portmanager бол портыг суулгаж шинэчлэхийг амарчилсан өөр нэг хэрэгсэл билээ. Үүнийг ports-mgmt/portmanager портноос суулгаж болно: &prompt.root; cd /usr/ports/ports-mgmt/portmanager &prompt.root; make install clean Бүх суугдсан портууд дараах энгийн тушаалаар шинэчлэгдэж болдог: &prompt.root; portmanager -u Та мөн сонголт нэмснээр Portmanager-н гүйцэтгэх алхам бүрийг лавлах асуух хэлбэрт оруулан хянаж болдог. Portmanager-г ашиглан системд шинэ портыг суулгаж болно. make install clean гэсэн ердийн тушаалаас ялгаатай нь тухайн сонгосон портыг суулгахаасаа өмнө түүнд хамааралтай бүх портуудыг шинэчлэдэг. &prompt.root; portmanager x11/gnome2 Хэрэв сонгосон портын хамааралтай портод ямар нэгэн хүндрэл гарвал Portmanager-г тэр хүндрэл гарсан портоос эхлэн дахин шинээр хөрвүүлж бэлд гэж зааж өгч болдог. Ингэсэн үед хүндрэл гаргасан портыг эхлэж хөрвүүлээд дараа нь портоо шинэчлэх явцаа цааш нь үргэлжлүүлдэг. &prompt.root; portmanager graphics/gimp -f Дэлгэрэнгүй мэдээллийг &man.portmanager.1;-с харна уу. Порт ба дискний хэмжээ порт дискний хэмжээ Портын цуглуулга нь дискний хэмжээг байнга идэж байдаг. Портоос програмыг хөрвүүлж суулгасны дараа бэлдэж байсан санг make clean тушаалаар цэвэрлэхээ үргэлж санах хэрэгтэй. Та портын цуглуулгыг бүхлээр нь дараах тушаалаар цэвэрлэж болно: &prompt.root; portsclean -C Маш олон эх файлууд distfiles санд явцын үр дүнд хадгалагдаж байдаг. Та тэдгээрийг гар аргаар устгаж болох ба дараах тушаал хэрэглэн ямар нэгэн порттой холбоогүй болсон бүх distfiles устгаж болно: &prompt.root; portsclean -D Эсвэл таны системд одоо суугдсан байгаа порттой хамаагүй бүх distfiles-уудыг дараах тушаалаар устгана: &prompt.root; portsclean -DD portsclean хэрэгсэл нь portupgrade програмын нэг бүрдэл хэсэг. Суулгасан портоо хэрэглэхгүй болсон үедээ устгахаа мартаж болохгүй. Иймэрхүү автоматжуулалтыг гүйцэтгэдэг эвтэйхэн програм бол ports-mgmt/pkg_cutleaves порт билээ. Порт суулгасны дараах үйлдлүүд Ердийн програмыг суулгасны дараа тухайн програмтай холбоотой бичиг баримтыг унших, ямар нэгэн тохиргооны файл засварлах, эсвэл уг програм компьютер ачаалагдах үед эхлэх (хэрэв энэ нь далд чөтгөр бол) эсэхийг нь шалгах шаардлага гарч болзошгүй. Суулгасан програм болгоныг тохируулах зарчим өөр өөр. Гэхдээ та шинэ програм суулгачихаад Одоо яах вэ? гэсэн асуулттай тулгарах үед дараах зүйлс тусалж магадгүй: &man.pkg.info.1; тушаалыг ашиглан ямар файл хаана яаж суугдсаныг харна. Жишээ нь та саяхан FooPackage version 1.0.0, програмыг суулгасан бол &prompt.root; pkg_info -L foopackage-1.0.0 | less гэсэн тушаал нь уг програмыг суулгах явцад хуулсан бүх файлуудыг харуулдаг. man/ санд хуулсан файл байвал тун анхааралтай харах хэрэгтэй. Энэ нь гарын авлага файлууд байдаг. Мөн etc/ санд хуулсан файлууд нь тохируулгын файлууд байдаг бөгөөд doc/ санд бол дэлгэрэнгүй бичиг баримтуудыг хадгалсан байдаг. Хэрэв та програмынхаа хувилбарын талаар сайн мэдэхгүй байгаа бол &prompt.root; pkg_info | grep -i foopackage гэсэн тушаал нь бүх суугдсан програм дотор foopackage гэсэн нэртэй програм байвал харуулдаг. foopackage-н оронд хүссэн програмынхаа нэрийг бичээрэй. Програмын гарын авлага хаана суугдсаныг мэдсэн үедээ &man.man.1;-г ашиглан харах хэрэгтэй. Мөн түүнчлэн ийм аргаар тохируулга болон нэмэлт мэдээллийн файлуудыг нь тухай бүрд нь харах хэрэгтэй. Хэрэв уг програм өөрийн гэсэн вэб хуудастай бол түүнд нь зорчин нэмэлт мэдээлэл авах, байнгын асуулт хариултыг нь үзэх гэх мэтчилэн оролдоорой. Уг програмын вэб хуудасны хаяг нь &prompt.root; pkg_info foopackage-1.0.0 тушаалын гаралт дээр WWW: гэсэн хэсэгт байдаг. Эхлэн ачаалагдах үед эхлэх ёстой портууд (Интернэт сервер гэх мэт) голдуу /usr/local/etc/rc.d сан дотор эхлүүлэх файлаа хуулдаг. Та уг файлыг шаардлагатай бол засварлах юм уу өөрчилж болно. Үйлчилгээг эхлүүлэх хэсгээс дэлгэрэнгүй мэдэээллийг харна уу. Эвдрэлтэй портыг засах нь Хэрэв та портыг ажиллуулж чадаагүй тохиолдолд хийж болох хэд хэдэн алхам бий: Problem Report database хуудсанд уг портын засварлах заавар бий эсэхийг шалгах. Хэрэв байвал уг зааврын дагуу засварлах хэрэгтэй. Уг портыг арчилж сайжруулдаг хүнээс тусламж авах. make maintainer тушаал ашиглаад юм уу эсвэл Makefile файл дотроос тухайн арчлагчийн захианы хаягийг нь олох хэрэгтэй. Захиандаа портынхоо нэр болон хувилбарыг оруулан (Makefile файлд буй $FreeBSD: мөрийг илгээх хэрэгтэй ) хэрэв боломжтой бол алдаа заасан явцын мэдээллүүдийг явуулах хэрэгтэй. Зарим порт нь хувь хүнээр биш харин захианы жагсаалтаар арчлагдаж байдаг. Энэ жагсаалтад бүгд биш ч гэсэн ихэнх хүмүүс нь freebsd-listname@FreeBSD.org маягийн захианы хаягтай байдаг. Ийм хүмүүс рүү захиагаа явуулах хэрэгтэй. Голдуу freebsd-ports@FreeBSD.org-р арчлагдаж байгаа гэсэн портууд нэг тодорхой хүнээр арчлагдаагүй байдаг. Завсарлалт болон тусламж зэргүүд нь ихэнхдээ захианы жагсаалтад буй хүмүүсээс ирдэг. Туслан дэмжих хүмүүс бидэнд үргэлж хэрэгтэй байгаа! Хэрэв та ямар нэгэн хариулт аваагүй бол &man.send-pr.1;-г ашиглан алдааны мэдэгдэл ( FreeBSD-н алдааг мэдээлэх хэсгийг харна уу) хийж болно. Өөрөө засаад үз! Порт хийгчдийн гарын авлага дотор портын ажиллах зарчим болон бүтэц заавар, засах дараалал, тэр байтугай өөрөө порт зохиох талаар дурдсан байгаа! Ойрхон байгаа FTP хуудаснаас багцыг татаж авах хэрэгтэй. Үндсэн багцны цуглуулга ftp.FreeBSD.org хуудасны багцны санд байдаг бөгөөд орон нутгийн толин тусгалуудыг эхлээд турш! Ингэсэн нь эх бичлэгийг хөрвүүлэхээс түргэн бэлэн болсон багцыг татаж аван цаг хэмнэж байдаг. &man.pkg.add.1; програмыг ашиглан өөртөө хадгалсан багцаа систем дээрээ суулгана.