diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/desktop/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/desktop/chapter.sgml
index d37efd623f..0d092456a0 100644
--- a/mn_MN.UTF-8/books/handbook/desktop/chapter.sgml
+++ b/mn_MN.UTF-8/books/handbook/desktop/chapter.sgml
@@ -1,1144 +1,1150 @@
Кристоф
Жунье
Хувь нэмэр болгон оруулсан
Цагаанхүүгийн
Ганболд
Орчуулсан
Ширээний програмууд
Ерөнхий агуулга
FreeBSD нь текст боловсруулагч програмууд болон хөтчүүд зэрэг
ширээний төрөл бүрийн хэрэглээний програмуудыг ажиллуулж чаддаг.
Эдгээр програмуудын ихэнх нь багц хэлбэрээр юм уу эсвэл портуудын
цуглуулгаас автоматаар бүтээгдэж болно. Шинэ хэрэглэгчдийн олонхи нь эдгээр
хэрэглээний програмуудыг өөрийн компьютер дээр суулгахыг хүсдэг. Энэ бүлэгт
зарим нэг түгээмэл хэрэглэгддэг ширээний програмуудыг портуудын цуглуулга болон
тэдгээрийн багцуудаас хүндрэлгүйгээр суулгах талаар зааварлах болно.
Портуудаас програмуудыг суулгахад тэдгээрийг эхээс эмхэтгэдэг гэдгийг
анхаарна уу. Энэ нь таны машины (машинуудын) процесс хийх хүч болон
юу эмхэтгэж байгаагаас хамаарч их удаан ажиллаж болох юм. Эхээс бүтээх
нь саад болмоор их хугацаа шаардаж байвал та портын цуглуулгад байгаа
ихэнх програмуудыг урьдчилан бүтээсэн багцуудаас суулгаж болно.
FreeBSD нь Линуксийн хоёртын хэлбэртэй нийцтэй ажиллах боломжийг хангадаг
учраас Линуксд эхлэн хөгжүүлэгдсэн олон програмуудыг ашиглах боломжтой байдаг.
Линуксийн ямар ч хэрэглээний програмыг суулгахаасаа өмнө -ийг
уншихыг зөвлөж байна. Линуксийн хоёртын хэлбэртэй нийцтэй байдлыг
ашиглаж байгаа ихэнх портуудын нэр linux-
гэж эхэлсэн байгаа.
Жишээ нь &man.whereis.1; тушаалын тусламжтайгаар ямар нэг портыг хайж байхдаа
үүнийг санаарай. Нийтлэлийн энэ хэсгээс цааш ямар нэг Линуксийн хэрэглээний програмуудыг
суулгахын өмнө таныг Линуксийн хоёртын хэлбэртэй нийцтэй байдлыг идэвхжүүлсэн байгаа
гэж тооцох болно.
Энэ бүлэгт доорх хэсгүүдийн тухай ярих болно:
Хөтчүүд (Firefox,
Opera,
Konqueror зэрэг)
Бүтээмж (
KOffice,
AbiWord,
The GIMP,
OpenOffice.org зэрэг)
Бичиг баримт үзүүлэгчид (&acrobat.reader;,
gv,
Xpdf,
GQview зэрэг)
Санхүү (
GnuCash,
Gnumeric,
Abacus зэрэг)
Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай:
Гуравдагч талуудын нэмэлт програмуудыг хэрхэн суулгах талаар мэдэх
().
Линуксийн нэмэлт програм хангамжуудыг хэрхэн суулгах талаар мэдэх
().
Мультимедиа орчны тохиргооны тухай мэдээллийг -с
уншина уу. Хэрэв та цахим захидал тохируулж ашиглахыг хүсвэл
-т хандана уу.
Хөтчүүд
хөтчүүд
вэб
FreeBSD нь тодорхой хөтөч урьдчилан суулгагдсан байдаггүй. Харин
портын цуглуулгын
www
сан суулгахад бэлэн олон хөтчүүдийг агуулдаг. Танд бүгдийг эмхэтгэх хугацаа
байхгүй бол (энэ нь зарим тохиолдолд маш их хугацаа шаардаж болно) тэдгээрийн
олонхи нь багц хэлбэрээр байдаг.
KDE болон
GNOME нь HTML хөтчүүдээр хангадаг.
Эдгээр бүрэн гүйцэд ширээний програмуудыг хэрхэн суулгаж тохируулах
талаар дэлгэрэнгүй мэдээллийг -с лавлана уу.
Хэрэв та хөнгөн чанарын хөтчүүдийг хайж байгаа бол портын
цуглуулгаас www/dillo2,
www/links, эсвэл
www/w3m зэргүүдийг
судалж үзэх хэрэгтэй.
Энэ хэсэг эдгээр програмуудыг авч үзэх болно:
Програмын нэр
Шаардлагатай эх үүсвэрүүд
Портоос суулгах
Гол хамаарлууд
Firefox
дунд зэрэг
хүнд
Gtk+
Opera
бага
хөнгөн
FreeBSD болон Линуксийн хувилбарууд байдаг. Линуксийн
хувилбар нь Линуксийн хоёртын нийцтэй байдал болон
linux-openmotif-с хамаардаг.
Konqueror
дунд зэрэг
хүнд
KDE сангууд
Firefox
Firefox
Firefox нь &os; рүү бүрэн
порт хийгдсэн орчин үеийн, чөлөөтэй, нээлттэй эхийн тогтвортой
хөтөч юм. Энэ нь стандартыг хангасан HTML үзүүлэх хэсэг, tab
нээж ажиллах боломж, popup хаалт, өргөтгөлүүд, сайжруулсан
аюулгүй байдал зэрэг олон боломжуудтай. Firefox
нь Mozilla-ийн код дээр
суурилжээ.
Firefox нь Mozilla-ийн
код дээр суурилсан дараагийн үеийн хөтөч юм. Mozilla нь
хөтөч, захидлын клиент, чалчих клиент зэрэг олон програмуудыг багтаасан
бүрэн гүйцэд програмуудын цуглуулга юм. Firefox нь
зөвхөн хөтөч бөгөөд энэ нь түүнийг илүү жижиг, хурдан болгодог байна.
Доор дурдсаныг бичин багцыг суулгана:
&prompt.root; pkg_add -r firefox
Энэ нь Firefox 2.X-ийг суулгах бөгөөд та
хэрэв Firefox 3.X-ийг ашиглахыг хүсэж байвал
доорхийг ажиллуулаарай:
&prompt.root; pkg_add -r firefox3
Эх кодоос эмхэтгэхийг та илүүд үзэж байгаа бол портын цуглуулгыг
бас ашиглаж болох юм:
&prompt.root; cd /usr/ports/www/firefox
&prompt.root; make install clean
Firefox 3.X-ийн хувьд өмнөх тушаал дээрх
firefox-ийг firefox3-аар
солиорой.
Firefox болон &java; залгаас (plugin)
Энэ хэсэгт болон дараагийнхад бид таныг
Firefox-г аль хэдийн суулгасан
гэж тооцох болно.
&os; Сан нь Sun Microsystems компанитай Java Runtime Environment
(&jre;) буюу Жавагийн Ажиллах үеийн орчин болон Java Development Kit (&jdk;)
буюу Жавагийн Хөгжүүлэх хэрэгслийн хоёртын файлуудыг түгээх лицензтэй байдаг.
&os;-д зориулсан хоёртын багцууд нь &os;
Сан вэб сайтад байдаг.
Firefox-д &java; дэмжлэгийг нэмэхийн
тулд та java/javavmwrapper портыг суулгах
хэрэгтэй. Дараа нь
хаягаас Diablo &jre; багцыг татан авч
&man.pkg.add.1; тушаалаар суулгах хэрэгтэй.
Өөрийн хөтчийг эхлүүлж байрлал оруулдаг
мөрөнд about:plugins гэж бичин Enter
дарна. Суулгагдсан залгаасуудын талаар хуудас үзүүлэгдэх бөгөөд
&java; залгаас тэнд одоо байх ёстой.
- Хэрэв тийм биш бол root хэрэглэгчээр
- дараах тушаалыг ажиллуулна:
+ Хэрэв тийм биш бол хэрэглэгч бүр дараах тушаалыг ажиллуулах
+ шаардлагатай:
- &prompt.root; ln -s /usr/local/diablo-jre1.6.0/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so \
- /usr/local/lib/browser_plugins/
+ &prompt.user; ln -s /usr/local/diablo-jre1.6.0/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so \
+ $HOME/.mozilla/plugins/
+
+ or, if you installed the Diablo
+ &jdk; package:
+
+ &prompt.user; ln -s /usr/local/diablo-jdk1.6.0/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so \
+ $HOME/.mozilla/plugins/
Дараа нь өөрийн хөтчийг дахин дуудна.
Firefox болон ¯omedia; &flash; залгаас (plugin)
Flash
¯omedia; &flash; залгаас нь &os;-д байдаггүй. Гэхдээ
залгаасын Линукс хувилбарыг ажиллуулах програм хангамжийн давхарга (гүйцэтгэл хялбаршуулагч)
байдаг. Энэ хялбаршуулагч нь бас &adobe; &acrobat; залгаас, &realplayer;
залгаас болон өөр олныг дэмждэг.
Таны ашиглаж байгаа &os;-ийн хувилбараас хамаараад
төрөл бүрийн алхмууд шаардлагатай:
&os; 7.X-ийн хувьд
www/nspluginwrapper порт суулгана.
Уг порт нь emulators/linux_base-fc4 портыг
шаардах бөгөөд энэ нь том порт юм.
Дараагийн алхам нь www/linux-flashplugin9 портыг суулгах
явдал юм. Энэ нь &flash; 9.X-ийг суулгана. Энэ хувилбар нь
&os; 7.X дээр зөв ажилладаг.
&os; 7.1-RELEASE-с хуучин &os; дээр та www/linux-flashplugin7-г суулгаж
доорх &man.linprocfs.5; хэсгийг алгасах хэрэгтэй.
&os; 8.X-ийн хувьд
www/nspluginwrapper порт суулгана. Уг
порт нь emulators/linux_base-f10 портыг
шаардах бөгөөд энэ нь том порт юм.
Дараагийн алхам нь www/linux-f10-flashplugin10 портыг суулгах
явдал юм. Энэ нь &flash; 10.X-ийг суулгана. Энэ хувилбар нь
&os; 8.X дээр зөв ажилладаг.
Энэ хувилбар нь дараах холбоосыг үүсгэхийг
шаарддаг:
&prompt.root; ln -s /usr/local/lib/npapi/linux-f10-flashplugin/libflashplayer.so \
/usr/local/lib/browser_plugins/
Таны ажиллуулж байгаа &os;-ийн хувилбарт таарсан зөв
&flash; порт суулгагдсаны дараа залгаасыг хэрэглэгч бүрийн
хувьд nspluginwrapper тушаал ашиглан суулгах
шаардлагатай:
&prompt.user; nspluginwrapper -v -a -i
Хэрэв &flash; хүүхэлдэйг тоглуулахыг хүсвэл
&linux;-ийн процесс файлын систем &man.linprocfs.5;-ийг
/usr/compat/linux/proc руу холбосон байх
шаардлагатай. Үүнийг дараах тушаалыг ашиглан хийж болно:
&prompt.root; mount -t linprocfs linproc /usr/compat/linux/proc
Үүнийг ачаалах үед автоматжуулан /etc/fstab
файлд тохирох мөрийг нэмэн хийж өгч болно:
linproc /usr/compat/linux/proc linprocfs rw 0 0
Тэгээд өөрийн хөтчийг эхлүүлж байрлал оруулдаг
мөрөнд about:plugins гэж бичин Enter
дарна. Байгаа бүх залгаасуудтай жагсаалт гарч ирэх ёстой.
Firefox болон Swfdec &flash; залгаас
Swfdec нь &flash; анимацыг задалж амилуулах сан юм.
Swfdec-Mozilla нь SWF файлуудыг тоглуулахын тулд Swfdec санг ашигладаг бөгөөд
Firefox хөтчид зориулагдсан залгаас юм.
Энэ нь хүчтэй хөгжүүлэлтийн доор оршсон хэвээр байгаа болно.
Хэрэв та бүтээж чадахгүй эсвэл хүсэхгүй байгаа бол сүлжээнээс
багцыг суулгаж болно:
&prompt.root; pkg_add -r swfdec-plugin
Хэрэв багц байхгүй бол та үүнийг портын цуглуулгаас бүтээн суулгаж
болно:
&prompt.root; cd /usr/ports/www/swfdec-plugin
&prompt.root; make install clean
Дараа нь энэ залгаасыг идэвхжүүлэхийн тулд өөрийн хөтчийг дахин ажиллуулаарай.
Opera
Opera
Opera нь өргөн боломжуудтай
стандартад нийцсэн хөтөч юм. Энэ нь өөртөө бүтээгдсэн захидал болон
мэдээ уншигч, IRC клиент, RSS/Atom уншигч болон өөр олон
боломжуудыг агуулдаг. Эдгээрээс гадна Opera
нь харьцангуй хөнгөн бөгөөд маш хурдан юм. Энэ нь хоёр хэлбэрээр
байдаг нь: эх
FreeBSD хувилбар болон Линуксийн
эмуляц дээр ажилладаг хувилбар юм.
Opera-ийн FreeBSD хувилбараар
вэб үзэхийн тулд багцыг суулгана:
&prompt.root; pkg_add -r opera
Зарим нэг FTP сайтуудад бүх багцууд байдаггүй боловч портын цуглуулгыг
ашиглан доор дурдсаныг бичин Opera-г авч болно:
&prompt.root; cd /usr/ports/www/opera
&prompt.root; make install clean
Opera-ийн Линукс хувилбарыг суулгахын
тулд дээрх жишээний opera гэсний оронд
linux-opera гэж солих хэрэгтэй.
Adobe
&acrobat.reader; зэрэг зөвхөн Линуксд байдаг
залгаасуудын хэрэглээг шаардах тохиолдолд Линуксийн хувилбар нь ашигтай байдаг.
Бусад талаараа FreeBSD болон Линуксийн хувилбарууд нь ажиллагааны хувьд
адилхан байдаг.
Konqueror
Konqueror
Konqueror нь
KDE-ийн нэг хэсэг боловч үүнийг
KDE-ийн гадна талд
x11/kdebase3-ийг суулган
бас ашиглаж болох юм. Konqueror
ердийн нэг хөтчөөс илүү бөгөөд файлын менежер болон мультимедиа
үзүүлэгч болж чаддаг.
Konqueror нь бас залгаасуудын олонлогтой
ирдэг бөгөөд эдгээрийг misc/konq-plugins
сангаас суулгах боломжтой байдаг.
Konqueror бас &flash;-г
дэмждэг бөгөөд Konqueror дээр &flash;-ийн
дэмжлэгтэй болох талаар Хэрхэн Хийх
заавар нь
хаягт байдаг.
Бүтээмж
Бүтээмжтэй холбоотой болоод ирэхээрээ, шинэ хэрэглэгчид ихэвчлэн
сайн оффисийн цуглуулга эсвэл нөхөрсөг текст боловсруулагчийг хайдаг.
KDE зэрэг зарим
ширээний орчнууд нь хэдийгээр
оффисийн цуглуулгатай байдаг боловч анхдагч бүтээмжийн багц байдаггүй билээ.
FreeBSD нь таны ширээний орчноос хамааралгүйгээр хэрэгтэй бүгдийг хангадаг.
Энэ хэсэг нь эдгээр програмуудыг авч үзэх болно:
Програмын нэр
Шаардлагатай эх үүсвэрүүд
Портоос суулгах
Гол хамаарлууд
KOffice
бага
хүнд
KDE
AbiWord
бага
хөнгөн
Gtk+ эсвэл GNOME
Gimp
бага
хүнд
Gtk+
OpenOffice.org
их
асар их
&jdk; 1.4, Mozilla
KOffice
KOffice
оффисийн цуглуулга
KOffice
KDE-ийн хүрээнийхэн KDE-ээс
гадна ашиглагдаж болох оффисийн цуглуулгатай өөрийн ширээний орчинг
өгдөг. Энэ нь бусад оффисийн цуглуулгад байдаг дөрвөн стандарт
бүрэлдэхүүнийг агуулдаг. KWord нь
текст боловсруулагч, KSpread нь
хүснэгттэй ажилладаг програм, KPresenter нь
танилцуулгуудыг удирддаг бөгөөд Kontour
нь график баримтуудыг зурахыг зөвшөөрнө.
Хамгийн сүүлчийн KOffice-г суулгахаасаа
өмнө та KDE-ийн хамгийн шинэчлэгдсэн хувилбартай
эсэхээ шалгаарай.
KOffice-ийг багц хэлбэрээр суулгахын тулд
дараах тушаалыг ажиллуулна:
&prompt.root; pkg_add -r koffice
Хэрэв багц байхгүй бол та портын цуглуулгыг ашиглаж болно. Жишээ нь
KDE3-д зориулж KOffice-г
суулгахын тулд доор дурдсаныг ажиллуулна:
&prompt.root; cd /usr/ports/editors/koffice-kde3
&prompt.root; make install clean
AbiWord
AbiWord
AbiWord нь
µsoft; Word-той төстэй харагдаж, санагддаг,
чөлөөтэй, текст боловсруулагч програм юм. Энэ нь бичиг, захидал, тайлан,
сануулга гэх зэргүүдийг бичихэд тохиромжтой юм. Энэ нь маш хурднаас гадна
олон боломжуудыг агуулдаг бөгөөд хэрэглэгчид маш хялбар байдаг.
AbiWord нь µsoft;-ийн .doc
зэрэг арилжааныхыг оруулаад олон файлын хэлбэршилтүүдийг импорт болон
экспорт хийж чаддаг.
AbiWord нь багц хэлбэрээр байдаг.
Та дараах тушаалыг ажиллуулан үүнийг суулгаж болно:
&prompt.root; pkg_add -r abiword
Хэрэв багц байхгүй бол үүнийг портын цуглуулгаас эмхэтгэж болно. Портын
цуглуулга шинэчлэгдсэн байх ёстой. Үүнийг ингэж хийж болно:
&prompt.root; cd /usr/ports/editors/abiword
&prompt.root; make install clean
GIMP
GIMP
Зургийг зохиох эсвэл дүрс тодруулах тохиолдолд
GIMP нь маш нарийн, зурагтай ажиллах
програм юм. Энэ нь энгийн будах програм эсвэл чанартай, фото зураг
тодруулах цуглуулга болгон ашиглагдаж болох юм. Энэ нь олон тооны
нэмэлт залгаасыг (plug-ins) дэмждэг бөгөөд скрипт хийх интерфэйсийн
боломжуудтай байдаг. GIMP нь
төрөл бүрийн файлын хэлбэршилтүүдийг уншиж, бичиж чаддаг. Энэ нь
сканнер болон зөөврийн цахим төхөөрөмжтэй (tablet) холбогдох боломжийг
дэмждэг.
Та энэ тушаалыг ажиллуулан багцыг суулгаж болно:
&prompt.root; pkg_add -r gimp
Хэрэв таны FTP сайт энэ багцгүй байгаа бол та портын цуглуулгыг
ашиглаж болно. Портын цуглуулгын
graphics
сан бас Gimp Manual програмыг
агуулдаг. Энд тэдгээрийг хэрхэн суулгах талаар үзүүлэв:
&prompt.root; cd /usr/ports/graphics/gimp
&prompt.root; make install clean
&prompt.root; cd /usr/ports/graphics/gimp-manual-pdf
&prompt.root; make install clean
Портын цуглуулгын
graphics
сан GIMP-ийн хөгжүүлэлтийн хувилбарыг
graphics/gimp-devel санд
агуулдаг. Gimp Manual-ийн HTML хувилбар нь
graphics/gimp-manual-html
санд байдаг.
OpenOffice.org
OpenOffice.org
оффисийн цуглуулга
OpenOffice.org
OpenOffice.org нь бүх шаардлагатай
програмуудыг бүрэн гүйцэд оффисийн бүтээмжийн цуглуулгадаа агуулсан байдаг: энд
текст боловсруулагч, хүснэгттэй ажиллах програм, танилцуулгын менежер,
болон зургийн програмыг дурдаж болно. Уг програмын хэрэглэгчийн интерфэйс нь
бусад оффисийн цуглуулгуудтай их төстэй бөгөөд төрөл бүрийн файлын хэлбэршилтүүдийг
импорт, экспорт хийж чаддаг байна. Энэ нь интерфэйсүүд, алдаа шалгагчид болон
тольнуудыг оролцуулаад хэд хэдэн өөр хэлнүүд дээр байдаг.
OpenOffice.org-ийн текст боловсруулагч
нь эх XML файлын хэлбэршилтийг зөөвөрлөгдөх боломж ба уян хатан чанарыг
сайжруулах зорилгоор ашигладаг. Хүснэгттэй ажиллах програм нь макро
хэлний боломжтой бөгөөд гаднах мэдээллийн баазуудтай холбогдох боломжтой
байдаг. OpenOffice.org нь
аль хэдийн тогтвортой болсон бөгөөд &windows;, &solaris;, Линукс, FreeBSD,
болон &macos; X дээр ажилладаг.
OpenOffice.org-ийн тухай илүү мэдээллийг
OpenOffice.org вэб сайтаас
олж болно. FreeBSD-тэй холбоотой мэдээлэл болон багцуудыг шууд татаж
авахын тулд FreeBSD OpenOffice.org
Хөрвүүлэх Багийн вэб сайтыг ашиглана уу.
OpenOffice.org-ийг суулгахын тулд
доор дурдсаныг ажиллуулна:
&prompt.root; pkg_add -r openoffice.org
&os;-ийн -RELEASE хувилбарыг ажиллуулж байхад энэ нь ажиллах
ёстой. Үгүй бол та тохирох багцыг татан авч &man.pkg.add.1; ашиглан суулгахын
тулд &os;-ийн OpenOffice.org
Хөрвүүлэх Багийн вэб хаягт хандах хэрэгтэй. Одоогийн хувилбар болон
хөгжүүлэлтийн хувилбар нь энд татаж авагдахаар байрладаг.
Багц суулгагдсаны дараа OpenOffice.org-ийг
ажиллуулахын тулд та ердөө л дараах тушаалыг бичих хэрэгтэй:
&prompt.user; openoffice.org
Эхний удаа ажиллуулахад танаас зарим нэг асуултууд асуух
бөгөөд .openoffice.org2 сан таны
гэрийн санд үүсгэгдэх болно.
Хэрэв OpenOffice.org багцууд
байхгүй бол портыг эмхэтгэх сонголт танд бас байдаг. Гэхдээ энэ нь
дискний асар их зай болон эмхэтгэх хугацаа ихийг шаардана гэдгийг та
санаж байх ёстой шүү.
&prompt.root; cd /usr/ports/editors/openoffice.org-2
&prompt.root; make install clean
Хэрэв та локалчлагдсан хувилбарыг бүтээхийг хүсэж байгаа бол
түрүүчийн тушаалын мөрийг дараах мөрөөр солих хэрэгтэй:
&prompt.root; make LOCALIZED_LANG=your_language install clean
Та your_language мөрийг
зөв хэлний ISO кодоор солих хэрэгтэй. Дэмжигдсэн хэлний кодуудын жагсаалт
портын санд байх files/Makefile.localized
файлд байдаг.
Үүнийг хийсний дараа
OpenOffice.org-г дараах тушаалаар ажиллуулж болно:
&prompt.user; openoffice.org
Бичиг баримт үзүүлэгчид
Баримтын зарим нэгэн шинэ хэлбэршилтүүд &unix;-ийг бий болсон цагаас эхлэн
түгээмэл болсон билээ. Тэдгээрийн шаарддаг стандарт үзүүлэгчид үндсэн системд
байхгүй байж болох юм. Бид тэдгээр үзүүлэгчдийг хэрхэн суулгахыг энэ хэсэгт
үзэх болно.
Энэ хэсэг нь эдгээр програмуудыг авч үзэх болно:
Програмын нэр
Шаардлагатай эх үүсвэрүүд
Портоос суулгах
Гол хамаарлууд
&acrobat.reader;
бага
хөнгөн
Линуксийн хоёртын хэлбэртэй нийцтэй байдал
gv
бага
хөнгөн
Xaw3d
Xpdf
бага
хөнгөн
FreeType
GQview
бага
хөнгөн
Gtk+ эсвэл GNOME
&acrobat.reader;
Acrobat Reader
PDF
үзүүлэх
Олон баримтууд нь одоо PDF файл хэлбэрээр тараагддаг бөгөөд энэ нь
Portable Document Format
буюу зөөврийн баримтын
хэлбэршилт гэгддэг. Эдгээр файлуудын төрлүүдэд зориулсан, зөвлөдөг
үзүүлэгчдийн нэг нь Adobe-оос гаргасан Линуксд зориулсан
&acrobat.reader; юм. FreeBSD нь
Линуксийн хоёртын хэлбэрийн програмуудыг ажиллуулж чаддаг болохоор
энэ нь FreeBSD-д бас байдаг юм.
Портын цуглуулгаас &acrobat.reader; 7-г
суулгахын тулд доор дурдсаныг хийнэ:
&prompt.root; cd /usr/ports/print/acroread7
&prompt.root; make install clean
Лицензийн хязгаарлалтуудаас болоод багц байдаггүй.
gv
gv
PDF
үзүүлэх
PostScript
үзүүлэх
gv нь &postscript; болон
PDF үзүүлэгч юм. Энэ нь эхлээд ghostview
дээр суурилсан боловч Xaw3d сангийн
тусламжтай илүү сайхан харагдах болсон. Энэ нь хурдан бөгөөд интерфэйс нь
цэвэрхэн байдаг. gv нь байрлуулалт,
цаасны хэмжээ, масштаб эсвэл antialias зэрэг олон боломжуудтай байдаг.
Бараг бүх үйлдлүүд нь гараас эсвэл хулганаас хийгдэж болно.
gv-г багц хэлбэрээр суулгахын тулд
доор дурдсаныг хийнэ:
&prompt.root; pkg_add -r gv
Хэрэв та багцыг авч чадахгүй байгаа бол портын цуглуулгыг ашиглаж болно:
&prompt.root; cd /usr/ports/print/gv
&prompt.root; make install clean
Xpdf
Xpdf
PDF
үзүүлэх
Хэрэв та жижиг FreeBSD PDF үзүүлэгчийг хүсэж байгаа бол
Xpdf нь хөнгөн бөгөөд үр ашигтай
үзүүлэгч юм. Энэ нь маш цөөн эх үүсвэрүүдийг шаарддаг бөгөөд
маш тогтвортой ажилладаг. Стандарт X фонтуудыг ашигладаг бөгөөд
&motif; юм уу эсвэл бусад дурын
X хэрэгслүүдийг шаарддаггүй.
Xpdf багцыг суулгахын тулд
энэ тушаалыг ажиллуулна:
&prompt.root; pkg_add -r xpdf
Багц байхгүй юм уу эсвэл та портын цуглуулга ашиглахыг илүүд үзэж
байгаа бол доор дурдсаныг хийнэ:
&prompt.root; cd /usr/ports/graphics/xpdf
&prompt.root; make install clean
Суулгац дууссаны дараа та Xpdf-г
ажиллуулж хулганы баруун товчийг ашиглаж цэсийг идэвхжүүлж болно.
GQview
GQview
GQview нь зургийн менежер юм.
Та файлыг ганц даралтаар үзэх, гадаад засварлагчийг ажиллуулах,
зургийг жижгээр урьдчилан үзүүлэх зэрэг олон зүйлсийг хийж болох юм.
Энэ нь бас slideshow буюу цомог үзүүлэх горим болон файлын зарим нэг үндсэн
үйлдлүүдтэй. Та зургийн цуглуулгуудыг удирдаж давтагдаж байгааг нь хялбархан
олж болно. GQview нь бүрэн дэлгэцээр
үзүүлэх болон интернационалчлалыг дэмждэг.
Хэрэв та GQview багцыг суулгахыг хүсэж
байгаа бол доор дурдсаныг хийнэ:
&prompt.root; pkg_add -r gqview
Багц байхгүй юм уу эсвэл та портын цуглуулга ашиглахыг илүүд үзэж
байгаа бол доор дурдсаныг хийнэ:
&prompt.root; cd /usr/ports/graphics/gqview
&prompt.root; make install clean
Санхүү
Хэрэв ямар нэгэн шалтгаанаар та өөрийн хувийн санхүүг FreeBSD ширээний
компьютер дээрээ удирдахыг хүсэж байгаа бол хүчирхэг, ашиглахад хялбар,
суулгахад бэлэн зарим нэг програмууд байдаг. Тэдгээрийн зарим нэг нь
Quicken
эсвэл Excel баримтуудад хэрэглэгддэгтэй
адил төрөл бүрийн файлын хэлбэршилтүүдтэй нийцтэй байдаг.
Энэ хэсэг нь эдгээр програмуудыг авч үзэх болно:
Програмын нэр
Шаардлагатай эх үүсвэрүүд
Портоос суулгах
Гол хамаарлууд
GnuCash
бага
хүнд
GNOME
Gnumeric
бага
хүнд
GNOME
Abacus
бага
хөнгөн
Tcl/Tk
KMyMoney
бага
хүнд
KDE
GnuCash
GnuCash
GnuCash нь эцсийн хэрэглэгчдэд
хэрэглэхэд хялбар, бас хүчирхэг програмуудын боломжийг олгох
GNOME-ийн чармайлтын нэг хэсэг юм.
GnuCash-ийн тусламжтай та өөрийн орлого болон
зарлагууд, банкны данснууд болон хувьцаануудаа хянаж чадах юм.
Энэ нь хялбар интерфэйстэйгээс гадна маш мэргэжлийн програм юм.
GnuCash нь ухаалаг регистр,
системийн шаталсан бүртгэлүүд, гарын олон хурдасгагчид болон автоматаар
гүйцээх аргуудтай байдаг. Энэ нь ганц гүйлгээг хэд хэдэн, илүү дэлгэрэнгүй
хэсгүүдэд хувааж чаддаг. GnuCash нь
Quicken QIF файлуудыг импорт хийн
нийлүүлж чаддаг. Мөн олон улсын огноо болон мөнгөн тэмдэгтийн хэлбэрүүдтэй
ажиллаж бас чаддаг байна.
Өөрийн систем дээрээ GnuCash-ийг суулгахын тулд
доор дурдсаныг хийнэ:
&prompt.root; pkg_add -r gnucash
Хэрэв багц байхгүй байгаа бол та портын цуглуулгыг ашиглаж болно:
&prompt.root; cd /usr/ports/finance/gnucash
&prompt.root; make install clean
Gnumeric
Gnumeric
spreadsheet
Gnumeric
Gnumeric нь хүснэгттэй ажилладаг
програм бөгөөд GNOME ширээний орчны
хэсэг юм. Энэ нь хэрэглэхэд хялбар, олон дарааллын хувьд автоматаар дүүргэх систем бүхий
үүрний хэлбэрийн дагуу хэрэглэгчийн оруулж байгаа зүйлийг автоматаар
таах
боломжтой байдаг.
Бас Excel, Lotus 1-2-3,
эсвэл Quattro Pro зэрэг
хэд хэдэн түгээмэл хэлбэршилтүүдээс файлуудыг импорт хийж чаддаг.
Gnumeric нь зураг зурах
math/guppi програмын
тусламжтай зураг зуралтыг дэмждэг. Бас маш олон тооны цуг бүтээгдсэн
функцуудтай бөгөөд тоо, мөнгөн тэмдэгт, огноо, цаг зэрэг олон,
бүх энгийн үүрний хэлбэрүүдийг зөвшөөрдөг.
Gnumeric-ийг багцаас суулгахын тулд
доор дурдсаныг хийнэ:
&prompt.root; pkg_add -r gnumeric
Хэрэв багц байхгүй бол та доор дурдсаныг хийн портын цуглуулгыг ашиглаж болно:
&prompt.root; cd /usr/ports/math/gnumeric
&prompt.root; make install clean
Abacus
Abacus
spreadsheet
Abacus
Abacus нь жижиг бөгөөд ашиглахад
хялбар хүснэгттэй ажиллах програм юм. Энэ нь статистик, санхүү болон
математик зэрэг хэд хэдэн салбарт хэрэгтэй, өөрт нь цуг бүтээгдсэн
функцуудтай байдаг. Энэ нь Excel
файлын хэлбэршилтийг импорт, экспорт хийж чаддаг. Мөн
Abacus нь &postscript; гаралтаар
гаргаж чаддаг байна.
Abacus-ийг багц хэлбэрээр нь суулгахын
тулд доор дурдсаныг ажиллуулна:
&prompt.root; pkg_add -r abacus
Хэрэв багц байхгүй бол та доор дурдсаныг хийн портын цуглуулгыг ашиглаж болно:
&prompt.root; cd /usr/ports/deskutils/abacus
&prompt.root; make install clean
KMyMoney
KMyMoney
spreadsheet
KMyMoney
KMyMoney нь KDE-д зориулсан
хувийн санхүүгийн менежер юм. KMyMoney нь арилжааны зорилгоор
хийгдсэн хувийн санхүүгийн менежер програмуудад байдаг бүх л
чухал боломжуудыг өөртөө агуулсан байдаг. Бас ашиглахад хялбар,
дахин оруулах зөв бүртгэлийн систем зэрэг боломжуудыг нь
дурдаж болох юм. KMyMoney нь стандарт Quicken Interchange
Format (QIF) бүхий файлуудаас импорт хийж чаддагаас гадна
хөрөнгө оруулалтыг хянах, олон төрлийн мөнгөн тэмдэгтүүдтэй
ажиллаж чаддаг бөгөөд баялаг тайлангуудыг гаргаж чаддаг.
OFX импорт хийх боломжууд нь бас тусдаа залгаасын тусламжтай
хийгдэж болдог байна.
KMyMoney-г багц хэлбэрээс
суулгахын тулд дараахийг хийнэ:
&prompt.root; pkg_add -r kmymoney2
Хэрэв багц байхгүй бол портын цуглуулгаас суулгаж
болно:
&prompt.root; cd /usr/ports/finance/kmymoney2
&prompt.root; make install clean
Дүгнэлт
FreeBSD нь ISP-уудын дунд өөрийн ажиллагаа болон найдвартай байдлаараа
алдартай байдаг ч гэсэн түүнийг өдөр тутам ширээний компьютер болгон ашиглахад
бараг л бэлэн болжээ.
Багцууд
эсвэл портууд
хэлбэрээр хэдэн мянган програмуудтай болохоор өөрийн чинь бүх хэрэгцээг хангасан
төгс ширээний компьютерийг та бүтээж болох юм.
Энэ бүлэгт авч үзсэн ширээний бүх програмуудын тоймыг энд дурдав:
Програмын нэр
Багцын нэр
Портын нэр
Opera
opera
www/opera
Firefox
firefox
www/firefox
KOffice
koffice-kde3
editors/koffice-kde3
AbiWord
abiword
editors/abiword
GIMP
gimp
graphics/gimp
OpenOffice.org
openoffice
editors/openoffice-1.1
&acrobat.reader;
acroread
print/acroread7
gv
gv
print/gv
Xpdf
xpdf
graphics/xpdf
GQview
gqview
graphics/gqview
GnuCash
gnucash
finance/gnucash
Gnumeric
gnumeric
math/gnumeric
Abacus
abacus
deskutils/abacus
KMyMoney
kmymoney2
finance/kmymoney2
diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/dtrace/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/dtrace/chapter.sgml
index 8ed7f6150c..3decd4d9f0 100644
--- a/mn_MN.UTF-8/books/handbook/dtrace/chapter.sgml
+++ b/mn_MN.UTF-8/books/handbook/dtrace/chapter.sgml
@@ -1,378 +1,378 @@
Том
Рөүдс
Бичсэн
&dtrace;
Ерөнхий агуулга
&dtrace;
&dtrace; support
&dtrace;
&dtrace; буюу Dynamic Tracing (Динамик Мөрдөлт) нь
үйлдвэрлэлд ашиглаж байгаа болон ашиглахын өмнөх системүүдэд
үйл ажиллагааны саад тотгоруудыг олоход зориулагдсан &sun;-с
хөгжүүлсэн хэрэгсэл юм. Энэ нь ямар ч тохиолдолд дибаг хийгч хэрэгсэл
биш боловч үйл ажиллагаа болон бусад асуудлуудыг цаг тухайд нь олох
системийн анализ хийхэд зориулагдсан хэрэгсэл юм.
&dtrace; нь системийн асуудлуудыг оношлоход зориулагдсан
сэтгэл хөдлөм боломжуудтай гайхамшигтай профиль хийгч хэрэгсэл юм.
Энэ нь өөрийн боломжуудыг ашиглахын тулд өмнө нь бичигдсэн скриптүүдийг
ажиллуулж бас болдог. Хэрэглэгчид нь тусгай зориулалтаар өөрсдийн профиль
хийлтийг өөрчлөх боломжтой &dtrace; D хэлийг ашиглан бүр өөрсдийн
хэрэгслүүдийг зохиож болох юм.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
&dtrace; гэж юу болох ямар ямар боломжуудаар хангадаг талаар.
&solaris;-ийн &dtrace; шийдэл болон &os;-д байгаа хоёрын хоорондын
ялгаанууд.
&os; дээр &dtrace;-ийг хэрхэн идэвхжүүлж ашиглах талаар.
Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй:
&unix; болон &os;-ийн үндсүүдийг
() ойлгох.
Цөмийн тохиргоо/эмхэтгэлтийн
() үндсийг мэддэг байх.
Аюулгүй байдлын талаар болон энэ нь &os;-д хэрхэн хамааралтай
байх талаар зарим ойлголттой байх ().
&os; эхийг хэрхэн авч дахин бүтээх талаар ойлгох
().
Энэ боломж нь туршилтын гэж тооцогддог. Зарим тохиргоонууд
ажиллагааны хувьд дутуу, зарим хэсэг нь ерөөсөө ажиллахгүй
байж болох юм. Цагийн явцад энэ боломж нь үйлдвэрлэлд ашиглагдахад
бэлэн гэж тооцогдох бөгөөд энэ баримт нь тэр тохиолдолд таарахаар
өөрчлөгдөх болно.
Шийдлийн ялгаанууд
&os; дээрх &dtrace; нь &solaris;-д байдагтай маш төстэй
боловч цааш үргэлжлүүлэхээсээ өмнө тайлбарлах ёстой ялгаанууд
байдаг. Хэрэглэгчдийн мэдрэх үндсэн ялгаа нь &os; дээр &dtrace; нь
тусгайлан идэвхжүүлэх ёстой байдаг. &dtrace; нь зөв ажиллахын
тулд идэвхжүүлсэн байх ёстой цөмийн тохиргоонууд болон модулиуд
байдаг. Эдгээрийг дараа тайлбарлах болно.
CTF өгөгдлийг цөмийн модуль болон цөмөөс
өөрөөс нь дуудахад зориулсан дэмжлэгийг идэвхжүүлэх цөмийн
DDB_CTF тохиргоо байдаг.
CTF нь &solaris;-ийн Compact C Type
буюу Шахмал C Төрөл бөгөөд DWARF болон
venerable stab-уудтай (хүндтэй хатгалтууд) адил дибаг мэдээллийн
багасгасан хэлбэрийг агуулдаг. Энэ CTF өгөгдөл нь
ctfconvert болон ctfmerge
гэсэн бүтээх хэрэгслүүдээр хоёртын файлуудад нэмэгддэг.
ctfconvert хэрэгсэл нь эмхэтгэгчийн үүсгэсэн
- DWARF дибаг ELF хэсгүүдийг
+ DWARF ELF дибаг хэсгүүдийг
задлан ялгаж ctfmerge нь обьектуудын
CTF ELF хэсгүүдийг
ажилладаг файлууд юм уу эсвэл хуваалцсан сангууд руу нийлүүлдэг.
Цөм болон &os; бүтээлтэд зориулж үүнийг хэрхэн идэвхжүүлэх талаар
дэлгэрэнгүй тайлбар удахгүй бичигдэх болно.
&solaris;-д байдгаас өөр хангагчид &os;-д байдаг.
Хамгийн алдартай нь dtmalloc хангагч бөгөөд
&os; цөмд malloc()-ийг төрлөөр нь мөрдөх
боломжийг бүрдүүлдэг.
Зөвхөн root &dtrace;-ийг &os; дээр ашиглаж болно.
Энэ нь аюулгүй байдлын ялгаатай холбоотой бөгөөд &os;-д байдаггүй хэдэн
доод түвшний аюулгүй байдлын шалгалтууд &solaris;-д байдаг. Тийм болохоор
/dev/dtrace/dtrace нь зөвхөн
root хэрэглэгчээр хатуу хязгаарлагдсан байдаг.
Төгсгөлд нь &dtrace; програм хангамж нь &sun;-ий CDDL
лицензийн доор байдаг. Common Development
and Distribution License буюу Нийтлэг Хөгжүүлэлт ба Түгээлтийн
Лиценз нь &os;-тэй цуг ирдэг бөгөөд
/usr/src/cddl/contrib/opensolaris/OPENSOLARIS.LICENSE
юм уу эсвэл онлайн хэлбэрээр
хаягаас харж болно.
Энэ лиценз нь &dtrace; тохиргоотой &os; цөм нь BSD
лицензтэй хэвээр гэсэн үг боловч модулиуд нь хоёртын хэлбэрээр түгээгдэх үед
юм уу эсвэл хоёртын файлууд дуудагдсан үед CDDL нь
хүчин төгөлдөр болдог.
&dtrace; дэмжлэгийг идэвхжүүлэх
&dtrace;-д зориулсан дэмжлэгийг идэвхжүүлэхийн
тулд дараах мөрүүдийг цөмийн тохиргооны файлд нэмнэ:
options KDTRACE_HOOKS
options DDB_CTF
AMD64 архитектурын хэрэглэгчид өөрсдийн цөмийн тохиргооны
файлдаа дараах мөрийг нэмэхийг хүсэх болно:
options KDTRACE_FRAME
Энэ тохиргоо нь FBT боломжид зориулсан
дэмжлэгийг хангадаг. &dtrace; нь энэ тохиргоогүйгээр ажилладаг боловч
функцийн хязгаарын мөрдөлтөд зориулсан дэмжлэг хязгаарлагдмал байх болно.
Бүх эх CTF тохиргоонуудтай дахин бүтээгдэж суулгагдсан байх ёстой.
Ингэхийн тул &os;-ийн эхийг доорх тушаалуудыг ашиглан дахин бүтээнэ:
&prompt.root; cd /usr/src
&prompt.root; make WITH_CTF=1 kernel
Системийг дахин ачаалах хэрэгтэй.
Дахин ачаалж шинэ цөмийг санах ойд дуудагдсаны дараа Korn бүрхүүлийн
дэмжлэгийг нэмэх хэрэгтэй. &dtrace; хэрэгслүүд нь ksh
дээр бичигдсэн хэд хэдэн хэрэгслүүдтэй болохоор энэ нь хэрэгтэй юм.
shells/ksh93-г суулгах хэрэгтэй.
Эдгээр хэрэгслүүдийг shells/pdksh эсвэл
shells/mksh дээр
ажиллуулж бас болно.
Төгсгөлд нь одоогийн &dtrace; хэрэгслүүдийг олж авах хэрэгтэй. Одоогийн
хувилбар нь хаягт
байрладаг. Суулгах арга зам цуг байдаг боловч суулгалт нь багцалсан хэрэгслүүдийг
ашиглахыг шаарддаггүй.
&dtrace;-г ашиглах
&dtrace; боломжийг ашиглахаас өмнө &dtrace; төхөөрөмж байх хэрэгтэй.
Төхөөрөмжийг дуудахын тулд дараах тушаалыг ажиллуулна:
&prompt.root; kldload dtraceall
&dtrace; дэмжлэг одоо боломжтой болсон байх ёстой. Бүх шалгалтыг
харахын тулд администратор дараах тушаалыг одоо ажиллуулж болно:
&prompt.root; dtrace -l | more
Дэлгэцийн буфферийг түргэн дүүргэх болохоор бүх гаралтыг
more хэрэгсэл рүү дамжуулдаг. Энд хүрэхэд
&dtrace;-ийг ажиллаж байна гэж үзнэ. Одоо уг хэрэгслийг шалгаж үзэх
цаг боллоо.
Уг хэрэгсэл нь системийн мэдээллийг цуглуулахын тулд &dtrace;-тэй цуг
ажиллуулж болох ашиглахад бэлэн скриптүүдийн цуглуулга юм. Нээлттэй
файлууд, санах ой,CPU-ийн хэрэглээ болон өөр олон
зүйлсийг шалгах скриптүүд байдаг. Скриптүүдийг дараах тушаалаар
задалж болно:
&prompt.root; gunzip -c DTraceToolkit* | tar xvf -
cd ашиглан тэр сан руу өөрчилж жижиг үсгээр бичигдсэн
нэртэй бүх файлууд дээр ажиллуулах зөвшөөрлүүдийг 755
руу өөрчлөх хэрэгтэй.
Эдгээр бүх скриптүүдийн агуулгад өөрчлөлт хийх хэрэгтэй
болно. /usr/bin/ksh гэснийг
/usr/local/bin/ksh болгох ёстой
бөгөөд /usr/bin/sh-ийг
/bin/sh болгон ашиглахаар, төгсгөлд нь
/usr/bin/perl-г
/usr/local/bin/perl болгон
ашиглахаар болгож өөрчлөх хэрэгтэй.
&os; дээрх &dtrace; дэмжлэг нь бүрэн бус
бөгөөд туршилтын гэдгийг уншигчид
сануулах нь ухаалаг болох юм. Эдгээр скриптүүдийн олонхи нь
ажиллахгүй бөгөөд тэдгээр нь хэтэрхий &solaris;-д тусгайлан
зориулсан эсвэл одоо дэмжигдээгүй байгаа шалгалтуудыг
ашигладаг.
Үүнийг бичиж байх үед &dtrace; хэрэгслийн зөвхөн хоёр скрипт
&os; дээр бүрэн дэмжигдсэн: эдгээр нь hotkernel
болон procsystime скриптүүд юм.
Эдгээр хоёрыг бид энэ бүлгийн дараагийн хэсгүүдэд авч үзэх
болно.
hotkernel нь аль функц цөмийн ихэнх хугацааг
ашиглаж байгааг илрүүлэхээр хийгдсэн. Хэвийнээр ажиллуулахад
энэ нь дараахтай төстэй гаралтыг харуулах болно:
&prompt.root; ./hotkernel
Sampling... Hit Ctrl-C to end.
Системийн администратор процессийг зогсоохын тулд
CtrlC
товчлуурын хослолыг ашиглах ёстой. Зогсоосны дараа скрипт нь
цөмийн функцуудын жагсаалт болон хугацааны мэдээллийг харуулах бөгөөд
гаралтыг хугацааны ихэссэн дарааллаар эрэмбэлж харуулна:
kernel`_thread_lock_flags 2 0.0%
0xc1097063 2 0.0%
kernel`sched_userret 2 0.0%
kernel`kern_select 2 0.0%
kernel`generic_copyin 3 0.0%
kernel`_mtx_assert 3 0.0%
kernel`vm_fault 3 0.0%
kernel`sopoll_generic 3 0.0%
kernel`fixup_filename 4 0.0%
kernel`_isitmyx 4 0.0%
kernel`find_instance 4 0.0%
kernel`_mtx_unlock_flags 5 0.0%
kernel`syscall 5 0.0%
kernel`DELAY 5 0.0%
0xc108a253 6 0.0%
kernel`witness_lock 7 0.0%
kernel`read_aux_data_no_wait 7 0.0%
kernel`Xint0x80_syscall 7 0.0%
kernel`witness_checkorder 7 0.0%
kernel`sse2_pagezero 8 0.0%
kernel`strncmp 9 0.0%
kernel`spinlock_exit 10 0.0%
kernel`_mtx_lock_flags 11 0.0%
kernel`witness_unlock 15 0.0%
kernel`sched_idletd 137 0.3%
0xc10981a5 42139 99.3%
Энэ скрипт нь цөмийн модулиудтай бас ажилладаг. Энэ боломжийг
ашиглахын тулд скриптийг өгөгдөлтэй ажиллуулах хэрэгтэй:
&prompt.root; ./hotkernel -m
Sampling... Hit Ctrl-C to end.
^C
MODULE COUNT PCNT
0xc107882e 1 0.0%
0xc10e6aa4 1 0.0%
0xc1076983 1 0.0%
0xc109708a 1 0.0%
0xc1075a5d 1 0.0%
0xc1077325 1 0.0%
0xc108a245 1 0.0%
0xc107730d 1 0.0%
0xc1097063 2 0.0%
0xc108a253 73 0.0%
kernel 874 0.4%
0xc10981a5 213781 99.6%
procsystime скрипт нь өгөгдсөн
PID эсвэл процессийн хувьд системийн дуудлагын
цагийн хэрэглээг авч хэвлэн харуулдаг. Дараах жишээн дээр
/bin/csh-ийн шинэ хуулбар ажиллуулсан.
procsystime-ийг ажиллуулсан бөгөөд
өөр нэг csh дээр цөөн хэдэн тушаалыг бичтэл
энэ нь хүлээх горимд орсон. Энэ тестийн үр дүн энд байна:
&prompt.root; ./procsystime -n csh
Tracing... Hit Ctrl-C to end...
^C
Elapsed Times for processes csh,
SYSCALL TIME (ns)
getpid 6131
sigreturn 8121
close 19127
fcntl 19959
dup 26955
setpgid 28070
stat 31899
setitimer 40938
wait4 62717
sigaction 67372
sigprocmask 119091
gettimeofday 183710
write 263242
execve 492547
ioctl 770073
vfork 3258923
sigsuspend 6985124
read 3988049784
Энд үзүүлснээр read() системийн дуудлага ихэнх цагийг,
getpid() системийн дуудлага хамгийн
бага хугацааг ашигласныг наносекундаар харуулж байна.
D хэл
&dtrace; хэрэгсэл нь &dtrace;-ийн тусгай хэл дээр байдаг олон скриптүүдийг
агуулдаг. Энэ хэл нь &sun;-ийн баримтаар D хэл
гэгддэг
бөгөөд C++ хэлтэй тун төстэй юм. Энэ хэлний талаарх гүнзгий хэлэлцүүлэг нь
энэ баримтаас хүрээнээс гадна юм. Энэ нь
хаяг дээр дэлгэрэнгүй хэлэлцэгдсэн байдаг.