diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/dtrace/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/dtrace/chapter.sgml index 40414d81a0..8e9b935a34 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/dtrace/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/dtrace/chapter.sgml @@ -1,378 +1,378 @@ Том Рөүдс Бичсэн DTrace Ерөнхий агуулга DTrace DTrace support DTrace DTrace буюу Dynamic Tracing (Динамик Мөрдөлт) нь үйлдвэрлэлд ашиглаж байгаа болон ашиглахын өмнөх системүүдэд үйл ажиллагааны саад тотгоруудыг олоход зориулагдсан &sun;-с хөгжүүлсэн хэрэгсэл юм. Энэ нь ямар ч тохиолдолд дибаг хийгч хэрэгсэл биш боловч үйл ажиллагаа болон бусад асуудлуудыг цаг тухайд нь олох системийн анализ хийхэд зориулагдсан хэрэгсэл юм. DTrace нь системийн асуудлуудыг оношлоход зориулагдсан сэтгэл хөдлөм боломжуудтай гайхамшигтай профиль хийгч хэрэгсэл юм. Энэ нь өөрийн боломжуудыг ашиглахын тулд өмнө нь бичигдсэн скриптүүдийг ажиллуулж бас болдог. Хэрэглэгчид нь тусгай зориулалтаар өөрсдийн профиль хийлтийг өөрчлөх боломжтой DTrace D хэлийг ашиглан бүр өөрсдийн хэрэгслүүдийг зохиож болох юм. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: DTrace гэж юу болох ямар ямар боломжуудаар хангадаг талаар. &solaris;-ийн DTrace шийдэл болон &os;-д байгаа хоёрын хоорондын ялгаанууд. &os; дээр DTrace-ийг хэрхэн идэвхжүүлж ашиглах талаар. Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй: &unix; болон &os;-ийн үндсүүдийг () ойлгох. Цөмийн тохиргоо/эмхэтгэлтийн () үндсийг мэддэг байх. Аюулгүй байдлын талаар болон энэ нь &os;-д хэрхэн хамааралтай байх талаар зарим ойлголттой байх (). &os; эхийг хэрхэн авч дахин бүтээх талаар ойлгох (). Энэ боломж нь туршилтын гэж тооцогддог. Зарим тохиргоонууд ажиллагааны хувьд дутуу, зарим хэсэг нь ерөөсөө ажиллахгүй байж болох юм. Цагийн явцад энэ боломж нь үйлдвэрлэлд ашиглагдахад бэлэн гэж тооцогдох бөгөөд энэ баримт нь тэр тохиолдолд таарахаар өөрчлөгдөх болно. Шийдлийн ялгаанууд &os; дээрх DTrace нь &solaris;-д байдагтай маш төстэй боловч цааш үргэлжлүүлэхээсээ өмнө тайлбарлах ёстой ялгаанууд байдаг. Хэрэглэгчдийн мэдрэх үндсэн ялгаа нь &os; дээр DTrace нь тусгайлан идэвхжүүлэх ёстой байдаг. DTrace нь зөв ажиллахын тулд идэвхжүүлсэн байх ёстой цөмийн тохиргоонууд болон модулиуд байдаг. Эдгээрийг дараа тайлбарлах болно. CTF өгөгдлийг цөмийн модуль болон цөмөөс өөрөөс нь дуудахад зориулсан дэмжлэгийг идэвхжүүлэх цөмийн DDB_CTF тохиргоо байдаг. CTF нь &solaris;-ийн Compact C Type буюу Шахмал C Төрөл бөгөөд DWARF болон venerable stab-уудтай (хүндтэй хатгалтууд) адил дибаг мэдээллийн багасгасан хэлбэрийг агуулдаг. Энэ CTF өгөгдөл нь ctfconvert болон ctfmerge гэсэн бүтээх хэрэгслүүдээр хоёртын файлуудад нэмэгддэг. ctfconvert хэрэгсэл нь эмхэтгэгчийн үүсгэсэн DWARF дибаг ELF хэсгүүдийг задлан ялгаж ctfmerge нь обьектуудын CTF ELF хэсгүүдийг ажилладаг файлууд юм уу эсвэл хуваалцсан сангууд руу нийлүүлдэг. Цөм болон &os; бүтээлтэд зориулж үүнийг хэрхэн идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбар удахгүй бичигдэх болно. &solaris;-д байдгаас өөр хангагчид &os;-д байдаг. Хамгийн алдартай нь dtmalloc хангагч бөгөөд &os; цөмд malloc()-ийг төрлөөр нь мөрдөх боломжийг бүрдүүлдэг. Зөвхөн root DTrace-ийг &os; дээр ашиглаж болно. Энэ нь аюулгүй байдлын ялгаатай холбоотой бөгөөд &os;-д байдаггүй хэдэн доод түвшний аюулгүй байдлын шалгалтууд &solaris;-д байдаг. Тийм болохоор /dev/dtrace/dtrace нь зөвхөн root хэрэглэгчээр хатуу хязгаарлагдсан байдаг. Төгсгөлд нь DTrace програм хангамж нь &sun;-ий CDDL лицензийн доор байдаг. Common Development and Distribution License буюу Нийтлэг Хөгжүүлэлт ба Түгээлтийн Лиценз нь &os;-тэй цуг ирдэг бөгөөд /usr/src/cddl/contrib/opensolaris/OPENSOLARIS.LICENSE юм уу эсвэл онлайн хэлбэрээр хаягаас харж болно. Энэ лиценз нь DTrace тохиргоотой &os; цөм нь BSD лицензтэй хэвээр гэсэн үг боловч модулиуд нь хоёртын хэлбэрээр түгээгдэх үед юм уу эсвэл хоёртын файлууд дуудагдсан үед CDDL нь хүчин төгөлдөр болдог. DTrace дэмжлэгийг идэвхжүүлэх DTrace-д зориулсан дэмжлэгийг идэвхжүүлэхийн тулд дараах мөрүүдийг цөмийн тохиргооны файлд нэмнэ: options KDTRACE_HOOKS options DDB_CTF AMD64 архитектурын хэрэглэгчид өөрсдийн цөмийн тохиргооны файлдаа дараах мөрийг нэмэхийг хүсэх болно: options KDTRACE_FRAME Энэ тохиргоо нь FBT боломжид зориулсан дэмжлэгийг хангадаг. DTrace нь энэ тохиргоогүйгээр ажилладаг боловч функцийн хязгаарын мөрдөлтөд зориулсан дэмжлэг хязгаарлагдмал байх болно. Бүх эх CTF тохиргоонуудтай дахин бүтээгдэж суулгагдсан байх ёстой. Ингэхийн тул &os;-ийн эхийг доорх тушаалуудыг ашиглан дахин бүтээнэ: - &prompt.root; cd /usr/src -&prompt.root; make WITH_CFT=1 kernel - Системийг дахин ачаалах хэрэгтэй. Дахин ачаалж шинэ цөмийг санах ойд дуудагдсаны дараа Korn бүрхүүлийн дэмжлэгийг нэмэх хэрэгтэй. DTrace хэрэгслүүд нь ksh дээр бичигдсэн хэд хэдэн хэрэгслүүдтэй болохоор энэ нь хэрэгтэй юм. shells/ksh93-г суулгах хэрэгтэй. Эдгээр хэрэгслүүдийг shells/pdksh эсвэл shells/mksh дээр ажиллуулж бас болно. Төгсгөлд нь одоогийн DTrace хэрэгслүүдийг олж авах хэрэгтэй. Одоогийн хувилбар нь хаягт байрладаг. Суулгах арга зам цуг байдаг боловч суулгалт нь багцалсан хэрэгслүүдийг ашиглахыг шаарддаггүй. DTrace-г ашиглах DTrace боломжийг ашиглахаас өмнө DTrace төхөөрөмж байх хэрэгтэй. Төхөөрөмжийг дуудахын тулд дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; kldload dtraceall DTrace дэмжлэг одоо боломжтой болсон байх ёстой. Бүх шалгалтыг харахын тулд администратор дараах тушаалыг одоо ажиллуулж болно: &prompt.root; dtrace -l | more Дэлгэцийн буфферийг түргэн дүүргэх болохоор бүх гаралтыг more хэрэгсэл рүү дамжуулдаг. Энд хүрэхэд DTrace-ийг ажиллаж байна гэж үзнэ. Одоо уг хэрэгслийг шалгаж үзэх цаг боллоо. Уг хэрэгсэл нь системийн мэдээллийг цуглуулахын тулд DTrace-тэй цуг ажиллуулж болох ашиглахад бэлэн скриптүүдийн цуглуулга юм. Нээлттэй файлууд, санах ой,CPU-ийн хэрэглээ болон өөр олон зүйлсийг шалгах скриптүүд байдаг. Скриптүүдийг дараах тушаалаар задалж болно: &prompt.root; gunzip -c DTraceToolkit* | tar xvf - cd ашиглан тэр сан руу өөрчилж жижиг үсгээр бичигдсэн нэртэй бүх файлууд дээр ажиллуулах зөвшөөрлүүдийг 755 руу өөрчлөх хэрэгтэй. Эдгээр бүх скриптүүдийн агуулгад өөрчлөлт хийх хэрэгтэй болно. /usr/bin/ksh гэснийг /usr/local/bin/ksh болгох ёстой бөгөөд /usr/bin/sh-ийг /bin/sh болгон ашиглахаар, төгсгөлд нь /usr/bin/perl/usr/local/bin/perl болгон ашиглахаар болгож өөрчлөх хэрэгтэй. &os; дээрх DTrace дэмжлэг нь бүрэн бус бөгөөд туршилтын гэдгийг уншигчид сануулах нь ухаалаг болох юм. Эдгээр скриптүүдийн олонхи нь ажиллахгүй бөгөөд тэдгээр нь хэтэрхий &solaris;-д тусгайлан зориулсан эсвэл одоо дэмжигдээгүй байгаа шалгалтуудыг ашигладаг. Үүнийг бичиж байх үед DTrace хэрэгслийн зөвхөн хоёр скрипт &os; дээр бүрэн дэмжигдсэн: эдгээр нь hotkernel болон procsystime скриптүүд юм. Эдгээр хоёрыг бид энэ бүлгийн дараагийн хэсгүүдэд авч үзэх болно. hotkernel нь аль функц цөмийн ихэнх хугацааг ашиглаж байгааг илрүүлэхээр хийгдсэн. Хэвийнээр ажиллуулахад энэ нь дараахтай төстэй гаралтыг харуулах болно: &prompt.root; ./hotkernel Sampling... Hit Ctrl-C to end. Системийн администратор процессийг зогсоохын тулд CtrlC товчлуурын хослолыг ашиглах ёстой. Зогсоосны дараа скрипт нь цөмийн функцуудын жагсаалт болон хугацааны мэдээллийг харуулах бөгөөд гаралтыг хугацааны ихэссэн дарааллаар эрэмбэлж харуулна: kernel`_thread_lock_flags 2 0.0% 0xc1097063 2 0.0% kernel`sched_userret 2 0.0% kernel`kern_select 2 0.0% kernel`generic_copyin 3 0.0% kernel`_mtx_assert 3 0.0% kernel`vm_fault 3 0.0% kernel`sopoll_generic 3 0.0% kernel`fixup_filename 4 0.0% kernel`_isitmyx 4 0.0% kernel`find_instance 4 0.0% kernel`_mtx_unlock_flags 5 0.0% kernel`syscall 5 0.0% kernel`DELAY 5 0.0% 0xc108a253 6 0.0% kernel`witness_lock 7 0.0% kernel`read_aux_data_no_wait 7 0.0% kernel`Xint0x80_syscall 7 0.0% kernel`witness_checkorder 7 0.0% kernel`sse2_pagezero 8 0.0% kernel`strncmp 9 0.0% kernel`spinlock_exit 10 0.0% kernel`_mtx_lock_flags 11 0.0% kernel`witness_unlock 15 0.0% kernel`sched_idletd 137 0.3% 0xc10981a5 42139 99.3% Энэ скрипт нь цөмийн модулиудтай бас ажилладаг. Энэ боломжийг ашиглахын тулд скриптийг өгөгдөлтэй ажиллуулах хэрэгтэй: &prompt.root; ./hotkernel -m Sampling... Hit Ctrl-C to end. ^C MODULE COUNT PCNT 0xc107882e 1 0.0% 0xc10e6aa4 1 0.0% 0xc1076983 1 0.0% 0xc109708a 1 0.0% 0xc1075a5d 1 0.0% 0xc1077325 1 0.0% 0xc108a245 1 0.0% 0xc107730d 1 0.0% 0xc1097063 2 0.0% 0xc108a253 73 0.0% kernel 874 0.4% 0xc10981a5 213781 99.6% procsystime скрипт нь өгөгдсөн PID эсвэл процессийн хувьд системийн дуудлагын цагийн хэрэглээг авч хэвлэн харуулдаг. Дараах жишээн дээр /bin/csh-ийн шинэ хуулбар ажиллуулсан. procsystime-ийг ажиллуулсан бөгөөд өөр нэг csh дээр цөөн хэдэн тушаалыг бичтэл энэ нь хүлээх горимд орсон. Энэ тестийн үр дүн энд байна: &prompt.root; ./procsystime -n csh Tracing... Hit Ctrl-C to end... ^C Elapsed Times for processes csh, SYSCALL TIME (ns) getpid 6131 sigreturn 8121 close 19127 fcntl 19959 dup 26955 setpgid 28070 stat 31899 setitimer 40938 wait4 62717 sigaction 67372 sigprocmask 119091 gettimeofday 183710 write 263242 execve 492547 ioctl 770073 vfork 3258923 sigsuspend 6985124 read 3988049784 Энд үзүүлснээр read() системийн дуудлага ихэнх цагийг, getpid() системийн дуудлага хамгийн бага хугацааг ашигласныг наносекундаар харуулж байна. D хэл DTrace хэрэгсэл нь DTrace-ийн тусгай хэл дээр байдаг олон скриптүүдийг агуулдаг. Энэ хэл нь &sun;-ийн баримтаар D хэл гэгддэг бөгөөд C++ хэлтэй тун төстэй юм. Энэ хэлний талаарх гүнзгий хэлэлцүүлэг нь энэ баримтаас хүрээнээс гадна юм. Энэ нь хаяг дээр дэлгэрэнгүй хэлэлцэгдсэн байдаг.