diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/install/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/install/chapter.sgml
index 71b0fddc24..5c84b575f4 100644
--- a/mn_MN.UTF-8/books/handbook/install/chapter.sgml
+++ b/mn_MN.UTF-8/books/handbook/install/chapter.sgml
@@ -1,4474 +1,4478 @@
Жим
Мок
Дахин засварлаж, зарим хэсгийг нь шинээр бичсэн
Рэнди
Пратт
Суулгацын ерөнхий дараалал болон зургийг бэлдсэн
Шагдарын
Нацагдорж
Орчуулсан
FreeBSD суулгах нь
Ерөнхий агуулга
суулгац
FreeBSD нь sysinstall гэдэг нэртэй
хэрэглэхэд амархан текст хэлбэртэй програмтай ирдэг. Энэ бол
FreeBSD-н програм суулгахад хэрэглэгддэг анхдагч програм бөгөөд хэрэв хүсвэл
програм зохиогчид нь өөрсдийнхөө програмдаа зориулж суулгах програм бас бичиж болно.
Энэ бүлэгт FreeBSD-г суулгахын тулд sysinstall програмыг
хэрхэн хэрэглэх талаар тайлбарлах болно.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
FreeBSD суулгадаг дискнүүдийг хэрхэн үүсгэх.
FreeBSD таны диск уруу хэрхэн ханддаг болон хуваадаг талаар.
sysinstall-г хэрхэн эхлүүлэх.
sysinstall-аас танд тавигдах
асуултууд, тэд ямар учиртай болох мөн хэрхэн хариулах тухай.
Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй:
Суулгах гэж буй FreeBSD-нхээ хувилбар, мөн түүний дэмжиж чаддаг төхөөрөмжүүдийн
жагсаалтыг хянаж тэр дунд таны төхөөрөмжүүд байгаа эсэхийг магадлах.
Ер нь, энэ суулгах заавар нь &i386; (PC төрлийн
) архитектурт
зориулж бичсэн. Шаардлагатай тохиолдолд бусад тусгай тавцангуудын (жишээлбэл Alpha) хувьд
зориулагдсан заавруудыг оруулах болно. Хэдийгээр энэ гарын авлагыг аль болох
шинэчилж байгаа боловч та суулгагч болон энд дурдсан хоёрын хооронд бага зэргийн өөрчлөлтүүд
байгааг анзаарч болох юм.
Тийм болохоор энэ гарын авлагыг үгчилсэн заавар биш ерөнхий суулгах заавар болгож хэрэглэхийг танд
зөвлөж байна.
Системд тавигдах төхөөрөмжийн шаардлага
Хамгийн бага тохиргоо
&os;-г суулгахад шаардагдах хамгийн бага тохиргоо нь
&os;-н хувилбар болон төхөөрөмжийн төрлөөс их хамаарна.
Хамгийн бага шаардагдах тохиргоог &os;-н вэб хуудасны Хувилбарын
мэдээлэл гэсэн хуудсан дотор суулгацын мэдээлэл хэсэгт харж болно.
Эдгээр мэдээллийн ерөнхий дүгнэсэн мэдээллийг энэ хэсэгт та унших болно.
&os;-г суулгах аргаасаа хамаараад танд уян диск юм уу эсвэл CDROM төхөөрөмж,
зарим тохиолдолд сүлжээний адаптер хэрэг болох болно. Энэ тухай
хэсэгт дурьдсан буй.
&i386; болон pc98 архитектур
&os;/&i386 болон &os;/pc98 хоёр хоёулаа 486 юм уу эсвэл түүнээс
дээш илүү төрлийн процессор шаарддаг бөгөөд хамгийн багадаа 24 MБ
RAM буюу шуурхай санах ой хэрэглэдэг. Танд хамгийн бага хэмжээгээр суулгахын
тулд ядаж 150 MБ дискний сул хэмжээ хэрэгтэй.
Хуучны тохиргоонд бол, ихэнх тохиолдолд, их хэмжээний санах ой ба дискний
хэмжээ нь хурдан процессороос илүү хэрэгтэй байдаг.
Alpha архитектур
&os;/alpha-г суулгахын тулд танд дэмжигдсэн төхөөрөмжүүд
( хэсэгт харж болно)
болон &os;-д зориулсан диск байх хэрэгтэй. Одоогоор дискээ
өөр үйлдлийн системтэй хамтарч хэрэглэж болохгүй. Энэ диск нь
SCSI хянагч уруу холбогдсон байх ёстой бөгөөд тохируулах
програмын төрөл нь SRM байх ёстой юм уу эсвэл IDE дискнээс ачаалагдаж
болдог SRM гэж танигдаж болдог IDE диск байх хэрэгтэй.
Таны системд SRM програмын консол байх шаардлагатай.
Зарим тохиолдолд AlphaBIOS (эсвэл ARC) төрлөөс SRM төрлийн хооронд
хоёр тийшээгээ сэлгэж сольж болдог. Бусад тохиолдолд тухайн төхөөрөмжийг
үйлдвэрлэдэг газрын вэб хуудаснаас шаардлагатай таниулах програмуудыг нь
татаж авах нь зүйтэй.
amd64 архитектур
&os;/amd64 нь &amd.athlon;64,
&amd.athlon;64-FX, &amd.opteron; эсвэл түүнээс дээшхи төрлийн процессор
шаарддаг.
Хэрэв таны машин nVidia nForce3 Pro-150 дээр үндэслэсэн бол
та BIOS-н тохируулга дээр IO APIC сонголтыг хорих ёстой.
Хэрэв танд ингэх сонголт байхгүй бол ACPI-г оронд нь хорих хэрэгтэй.
Pro-150 төрлийн бичил схемд алдаа байдаг бөгөөд одоогоор тэр алдаа засагдаагүй
байгаа билээ.
&sparc64; архитектур
&os;/&sparc64;-г суулгахын тулд түүний дэмждэг төхөөрөмжүүдийг нь
хангасан байх ёстой ( хэсэгт харна уу).
Танд &os;/&sparc64;-д зориулсан диск тусад нь байх хэрэгтэй. Одоогоор
диск дээр өөр төрлийн системүүдийг давхар суулгах боломж үгүй.
Дэмждэг төхөөрөмжүүд
Дэмждэг төхөөрөмжүүдийг &os;-н хувилбар бүрийн
Hardware Notes буюу төхөөрөмжийн мэдээлэл хэсэгт жагсаасан байдаг.
Энэ мэдээлэл нь голдуу HARDWARE.TXT нэрээр
суулгацын CDROM юм уу FTP-н хамгийн дээд сан дотор эсвэл
sysinstall програмын documentation буюу
баримт цэсэнд байрласан байдаг билээ. Энэ нь тухайн төрлийн архитектур бүрт
ямар ямар төхөөрөмжүүд танигдаж болохыг &os;-н хувилбар бүрт зориулж
жагсаасан байдаг. Төрөл бүрийн хувилбар болон архитектурт зориулсан жагсаалтын
бас нэг хуулбарыг &os;-н вэб хуудасны Release
Information буюу хувилбарын мэдээлэл хуудаснаас олж болно.
Суулгацын өмнө
Өөрийнхөө компьютерийг судална
Та FreeBSD-г суулгахын өмнө өөрийнхөө компьютерийн бүрдэл
хэсгүүдийг судлах хэрэгтэй. FreeBSD суулгах явцдаа таны компьютерт
буй бүрдлүүдийг (хатуу диск, сүлжээний карт, CDROM хөтлөгч гэх мэт)
тэдгээрийн загвар болон үйлдвэрлэгчийнх нь дугаартай нь харуулдаг.
Мөн FreeBSD нь тэдгээр төхөөрөмжүүдийг IRQ болон IO порт зэргүүдийг
автоматаар зөв тохируулахыг оролддог. Компьютерийн бүрдлийг
үйлдвэрлэдэгчдийн түмэн төрлөөс хамаарч зөв тохируулах энэ автомат үйлдэл нь
заримдаа тийм амжилттай болж чаддаггүй тул магадгүй та FreeBSD-н тодорхойлсон
тохируулгыг өөрчлөх хэрэг гарч болзошгүй.
Хэрэв та &windows; эсвэл Линукс үйлдлийн систем суулгасан байгаа бол
тухайн төхөөрөмжүүд ямар тохируулгаар суугдсан байгааг харах нь зүйтэй.
Хэрвээ өргөтгөл картын дугаар болон нэрийг зөв таньсан эсэхээ мэдэхгүй бол
уг карт дээр буй үйлдвэрлэсэн бичгийг нь харах хэрэгтэй. Байнгын хэрэглэдэг IRQ
дугаарууд нь 3, 5, мөн 7 бөгөөд ихэнх хэрэглэгддэг IO портын хаягууд нь голдуу
0x330 гэх мэт арван зургаат тооллын систем дээр бичсэн дугаарууд байдаг.
FreeBSD-г суулгахаасаа өмнө эдгээр дугааруудыг тэмдэглэж авахыг зөвлөж байна.
Та дараах маягийн хүснэгт хөтлөх хэрэгтэй:
Төхөөрөмжийн бүртгэлийн жишээ
Төхөөрөмжийн нэр
IRQ
IO порт(ууд)
Тэмдэглэгээ
Эхний хатуу диск
мэдэхгүй
мэдэхгүй
40 ГБ, Seagate үйлдвэрлэсэн, эхний мастер IDE
CDROM
мэдэхгүй
мэдэхгүй
Эхний хоёр дахь IDE
Хоёр дахь хатуу диск
мэдэхгүй
мэдэхгүй
20 ГБ, IBM үйлдвэрлэсэн, хоёр дахь мастер IDE
Эхний IDE хянагч
14
0x1f0
Сүлжээний карт
мэдэхгүй
мэдэхгүй
&intel; 10/100
Модем
мэдэхгүй
мэдэхгүй
&tm.3com; 56K факс модем, COM1 дээр зоогдсон
…
Өөрийнхөө өгөгдлийг нөөцөлж авах
Хэрэв таны FreeBSD суулгах гэж байгаа компьютерт чухал мэдээлэл
байвал, уг мэдээллээ нөөцөлж хадгалж авах нь зүйтэй бөгөөд уг
нөөцөлсөн мэдээллээ зөв хадгалснаа шалгах хэрэгтэй. FreeBSD-н суулгах
явц нь диск уруу бичиж эхлэхээсээ өмнө танаас лавлаж асуудаг бөгөөд
хэрэв нэг бичигдээд эхэлбэл буцаах арга байхгүй.
FreeBSD-г хаана суулгахаа шийдэх
Хэрэв та FreeBSD-д бүх дискээ хэрэглүүлнэ гэж бодож байвал
энэ хэсэгт анхаарлаа хандуулалгүй цааш нь унших хэрэгтэй.
Харин, хэрэв та FreeBSD-г өөр үйлдлийн системтэй хамт
хэрэглэнэ гэж бодож байвал диск дээр өгөгдөл хэрхэн байрладаг
мөн хэрхэн ажилладаг талаар үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй.
&i386; дээрх дискний өгөгдөл байрлуулалт
Компьютерийн диск нь хэд хэдэн хэсэгт хэсэгчилж болдог.
Эдгээр хуваагдсан хэсгүүдийг нь partitions буюу хуваалтууд
гэж нэрлэдэг. &os; нь дотроо бас хуваалтуудтай болохоор
энэ нэрлэлт нь ойлгомжгүй болж болох юм. Тийм болохоор
эдгээр дискний хэсэгчлэлүүдийг дискний зүсмэлүүд буюу
ердөө л зүсмэлүүд гэж &os; үздэг. Жишээ нь PC-ийн дискний хуваалтууд
дээр ажилладаг FreeBSD-ийн fdisk хэрэгсэл
хуваалтуудын оронд зүсмэлүүдийг хэрэглэдэг.
Анхнаасаа компьютерийн нэг дискийг зөвхөн дөрөв
хувааж болохоор зохиосон байна. Эдгээр хуваалтуудыг
primary partitions буюу анхдагч хуваалтууд гэж
нэрлэдэг. Энэ хязгаарлалтыг тойрон гарч дөрвөн хуваалтаас илүүг зөвшөөрөхийн тулд шинэ
хуваалтын арга үүссэн бөгөөд түүнийг extended partition
буюу өргөтгөсөн хуваалт гэж нэрлэжээ. Диск зөвхөн
ганцхан өргөтгөсөн хуваалт агуулж болно. Өргөтгөсөн хуваалт дотор
хичнээн бол хичнээн logical partitions
буюу логик хуваалтууд агуулж болдог байна.
Хуваалт болгон partition ID буюу хуваалтын ID дугаар
агуулж байдаг бөгөөд энэ дугаар нь тухайн хуваалтын төрлийг илэрхийлж
байдаг. FreeBSD төрлийн хуваалтууд нь 165 гэсэн
ID дугаартай байдаг.
Үйлдлийн систем болгон дискний хуваалтуудыг таних өөр
өөрийн арга хэрэглэдэг. Жишээлбэл DOS буюу түүнтэй ижил төрлийн
&windows; системүүд нь дискний хуваалтыг танихын тулд
үсэгчлэн дугаарласан диск аргыг хэрэглэдэг бөгөөд
C: үсгээр эхлэж тэмдэглэдэг.
FreeBSD нь primary partition буюу дискний анхдагч хуваалт дээр суугдах ёстой.
FreeBSD таны үүсгэсэн файлуудыг, бас өөрийнхөө файлуудыг энэ хуваалт дээр
хадгалдаг. Хэрэв танд олон диск байвал мөн та тэдгээр дээр эсвэл тэдний зарим дээр
FreeBSD төрлийн хуваалт үүсгэж болно. FreeBSD суулгах үедээ дискний нэг хуваалтыг бэлэн байлгах хэрэгтэй.
Энэ хуваалт нь таны урьдчилан бэлдсэн хоосон хуваалт юм уу эсвэл онц шаардлагагүй
өгөгдөл хадгалсан хуваалт байсан ч болно.
Хэрэв та өөрийн бүх диск дэх бүх хуваалтыг хэрэглэж байсан бол тэдгээрийн
нэгийг нь FreeBSD-д зориулж ямар нэгэн үйлдлийн системд байдаг
хэрэгслийг ашиглан хоосон болгох хэрэгтэй (жишээ нь, DOS or &windows;
дээр байдаг fdisk програм).
Хэрэв танд илүүчилж болохоор хуваалт байвал тэр хэсгийг бас хэрэглэж болно.
Гэхдээ та өмнө нь байж байсан хуваалтын хэмжээг ихэсгэж юм уу багасгаж хэрэглэж
хэрэгтэй болно.
FreeBSD суугдаж чадах хамгийн бага хэмжээ бол 100 MБ билээ.
Гэхдээ энэ хэмжээ бол өөрийнхөө файлуудыг хадгалахад бараг
хүрэлцэхээргүй хамгийн бага хэмжээ юм.
Арай боломжийн бага хэмжээ бол график орчныг оруулалгүйгээр 250 MБ
хэмжээ юм. Хэрэв график орчинг оруулбал 350 MБ болно.
Хэрэв та гуравдагч програм зохиогчдын програмыг суулгаж хэрэглэнэ
гэж бодож байвал мэдээж түүнээс илүү хэмжээ хэрэгтэй.
Та &partitionmagic; гэдэг үнэтэй
програмыг, эсвэл GParted зэрэг үнэгүй програмыг
FreeBSD-д зориулж дискэндээ зай гаргахад хэрэглэж болох юм. Ийм үйлдэлд
зориулагдсан CDROM дээр буй tools сан дотор FIPS
ба PResizer гэсэн хоёр үнэгүй програм байдаг.
Эдгээр програмыг хэрэглэх бичиг баримт нь уг сан дотор нь бас бий.
FIPS, PResizer, мөн
&partitionmagic; гэсэн програмууд нь
&ms-dos; -с эхлээд &windows; ME хүртэлх үйлдлийн системд хэрэглэгддэг
FAT16 болон FAT32
хуваалтуудын хэмжээг ихэсгэж багасгахад хэрэглэгддэг.
&partitionmagic; ба
GParted нар NTFS
төрлийн хуваалт дээр ажиллаж чаддаг.
Эдгээр хэрэгслийг буруу ашиглавал дискэн дээр байгаа мэдээлэл тань устах болно.
Тэдгээрийг хэрэглэхээсээ өмнө өөрийнхөө өгөгдлийг нөөцөлж хадгалж авах хэрэгтэй.
Байгаа дискний хуваалтыг өөрчлөлгүйгээр хэрэглэх нь
Жишээлбэл, &windows; систем суулгасан 4 ГБ диск танд байгаа
гэж бодъё. Мөн та тэр дискийг 2 ГБ хэмжээгээр C: ба
D: гэж хоёр хуваасан байгаа. Танд
C: дээр 1 ГБ, D: дээр
0.5 ГБ өгөгдөл хадгалсан байгаа гэж үзье.
Энэ бол үсэгчлэн тэмдэглэсэн хоёр хуваалт танд байна гэсэн үг.
Та D: дээр байгаа бүх өгөгдлийг
C: руу хуулж чөлөөлөөд түүн дээр
FreeBSD суулгаж болно.
Байгаа хуваалтын хэмжээг сунгаж өөрчлөх
Танд &windows; суулгасан 4 ГБ диск байна гэж үзье.
&windows; суулгах үедээ та зөвхөн C:
гэж нэрлэсэн 4 ГБ хэмжээтэй ганцхан бүхэл хуваалт үүсгэжээ.
Та одоогоор уг хэмжээний 1.5 ГБ-ийг ашигласан гэж бодоцгооё. Тэгээд та
уг дискний 2 ГБ хэмжээ дээр FreeBSD суулгахыг хүссэн гэж авч үзье.
FreeBSD-г суулгахын тулд доор дурдсанаас аль нэгийг хийх болно:
&windows; дээр байсан өгөгдлөө нөөцөлж хадгалж аваад
&windows;-г дахин суулгаж гэхдээ түүндээ 2 ГБ хэмжээ үүсгэж хэрэглэх.
&partitionmagic; мэтийн програм ашиглаж
&windows;-н дискний хэмжээг дээрх хэмжээнд тохируулж өөрчлөх.
Alpha дээрх дискний байрлуулалт
Alpha
Танд Alpha дээр FreeBSD-г суулгах тусгайлан бэлдсэн диск хэрэгтэй.
Өөр үйлдлийн системтэй хамт дискийг энэ үед хэрэглэж болохгүй. Танд байгаа
Alpha машины төрлөөс хамаараад хэрэв уг дискнээс ачаалж болж л байвал
энэ диск нь SCSI юм уу эсвэл IDE диск байж болно.
Digital / Compaq -н гарын авлагад заасны дагуу
SRM оруулгыг том үсгээр харуулдаг. SRM-д том жижиг
үсгүүд нь ялгаатай.
Машиндаа буй дискний нэр болон төрлийг мэдэхийн тулд
SHOW DEVICE тушаалыг SRM консолд бичдэг:
>>>SHOW DEVICE
dka0.0.0.4.0 DKA0 TOSHIBA CD-ROM XM-57 3476
dkc0.0.0.1009.0 DKC0 RZ1BB-BS 0658
dkc100.1.0.1009.0 DKC100 SEAGATE ST34501W 0015
dva0.0.0.0.1 DVA0
ewa0.0.0.3.0 EWA0 00-00-F8-75-6D-01
pkc0.7.0.1009.0 PKC0 SCSI Bus ID 7 5.27
pqa0.0.0.4.0 PQA0 PCI EIDE
pqb0.0.1.4.0 PQB0 PCI EIDE
Дээрх жишээ нь Digital Personal Workstation
433au машиных бөгөөд гурван диск холбогдсон байна. Эхнийх нь
CDROM хөтлөгч DKA0 нэртэй байгаа бөгөөд
бусад хоёр диск нь
DKC0 ба
DKC100 гэсэн нэртэй байна.
DKx гэж эхэлсэн дискнүүд нь
SCSI диск юм. Жишээ нь DKA100
гэдэг нь SCSI диск бөгөөд SCSI-н эхний шугам (A) дээр буй ID 1
дискийг илэрхийлж байхад, DKC300 гэдэг нь
гуравдагч шугам (C) дээр буй SCSI ID 3 дискийг зааж байна.
PKx гэдэг нь SCSI гол үндсэн шугамыг хэлж байна.
SHOW DEVICE тушаалд харуулснаар бол SCSI
CDROM төхөөрөмж нь бусад SCSI хатуу диск шиг харуулагддаг.
IDE дискнүүд нь DQx гэж илэрхийлэгдэж байхад
гол шугам нь PQx гэж нэрлэгддэг.
Сүлжээний нарийвчилсан тохируулгаа мэдэх
Хэрэв та FreeBSD-н суулгацыг интернэт холболттой хийнэ гэж
бодож байвал (жишээ нь, суулгацыг FTP эсвэл NFS серверээс татан суулгаж байвал),
та сүлжээнийхээ тохируулгыг мэдэж байх хэрэгтэй. Ийм мэдээллийг суулгах үед
танаас лавлаж асуугаад, тохируулж интернэтэд холбогддог.
Дотоод сүлжээ эсвэл Кабель/DSL Модемоор холбогдох
Хэрэв та дотоод сүлжээнд холбогдсон байгаа юм уу эсвэл кабел, DSL-ээр холбогдохоор бол
дараах тохируулах мэдээллийг мэдсэн байх хэрэгтэй:
IP хаяг
Анхны gateway буюу гарцын IP хаяг
Hostname буюу серверийн нэр
DNS сервер IP хаяг
Subnet Mask буюу дэд сүлжээний баг (тусгаарлан ангилах дугаар)
Хэрэв та эдгээр мэдээллийг мэдэхгүй байгаа бол уг сүлжээ хариуцагч юм уу
интернэт уруу холбогдох байгууллага уруу хандах хэрэгтэй.
Гэтэл тэд танд, эдгээр мэдээлэл нь
DHCP ашиглаж автоматаар тохируулагдана гэж хэлж магадгүй.
Хэрэв тийм бол та эдгээр мэдээллийг заавал мэдсэн байх албагүй
бөгөөд энэ хэсгийг зүгээр санаад авахад илүүдэхгүй.
Модем хэрэглэж холбогдох
Хэрэв та интернэтээр хангагч байгууллага уруу ердийн модем ашиглан
утсаар холбогддог бол, та мөн FreeBSD-г интернэтээр суулгаж болох бөгөөд
жаахан удах л байх даа.
Дараах зүйлсийг мэдэж байх шаардлагатай:
ISP буюу интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох утасны дугаар
Модемийн хэрэглэх COM: портын дугаар
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр болон нууц үг
FreeBSD-н алдааны бүртгэл
FreeBSD төсөл нь гаргаж буй хувилбар болгоноо алдаагүй баттай байлгахыг
чармайж байдаг боловч зарим тохиолдолд жижиг алдаанууд гарах тохиолдол үүсдэг. Маш ховор
үед ийм алдаа суулгах үед гардаг. Эдгээр алдааг илрүүлж засаад, энэ тухайгаа
FreeBSD алдааны бүртгэл
хуудсан дээр тэмдэглэж бичдэг. Та суулгаж байх үед ийм хүндрэлтэй тулгарахгүйн тулд энэ хуудас уруу
орж шалгах хэрэгтэй.
Хувилбар бүрд гарсан алдаануудыг бүх хувилбартай нь жагсаасан бүртгэлийг
FreeBSD-н вэб хуудасны
хувилбарын мэдээлэл хэсэгт харж болно.
FreeBSD-н суулгац файлуудыг бэлдэх
FreeBSD-г суулгах явц нь дараах байршилд буй файлаас гүйцэтгэгдэж болно:
Дотоод төхөөрөмжөөс
CDROM эсвэл DVD
Уг компьютерт буй DOS хэсгээс
SCSI эсвэл QIC бичлэгээс
Уян дискнээс
Сүлжээ
FTP хаягнаас. Хэрэв шаардлагатай бол галт хана эсвэл HTTP проксигоор дамжина
NFS сервер
Зориулалтын параллел юм уу цуваа холболт
Хэрэв та FreeBSD -н суулгацыг CD эсвэл DVD хэлбэрээр авсан бол
танд хэрэгтэй бүх зүйл бэлэн болох бөгөөд энэ хэсгийг алгасаад дараагийн
хэсэг уруу шилжиж болно.
().
Хэрэв та FreeBSD-н суулгац файлуудыг бэлдэж аваагүй бол
хэсэг уруу очиж дээрх байршлаас
хэрхэн бэлдэж авах талаар тайлбарласныг уншина уу. Тэр хэсгийг уншиж
дуусаад буцаж эндээс
хэсэг уруу орох хэрэгтэй.
Эхлэн ачаалах төхөөрөмжийг бэлдэх
FreeBSD суулгац нь таны компьютер ачаалах үед эхэлдэг—
энэ нь өөр үйлдлийн системээс эхлүүлдэг програм биш.
Таны компьютер ердийн үед хатуу дискэн дээр суугдсан үйлдлийн
системээр эхлэж ачаалагддаг. Гэхдээ үүнийг бас
ачаалагдаж болдог
уян дискнээс эхлүүлж болохоор
тохируулж болдог. Орчин үеийн ихэнх компьютерууд CDROM дотор буй
CDROM дискнээс эхлэн ачаалагдаж чаддаг.
Хэрэв та FreeBSD-г CDROM эсвэл DVD дээр (худалдаж авсан юм уу
эсвэл өөрөө бэлдэж авсан бол) бэлдэж авсан бөгөөд таны компьютер
CDROM эсвэл DVD-ээс эхлэн ачаалагдаж болдог (ихэнх BIOS дээр Boot
Order буюу ачаалах дараалал
гэсэн эсвэл үүнтэй төсөөтэй
сонголтоор тохируулагддаг) бол энэ хэсгийг уншилгүй алгасаж болно.
FreeBSD-н CDROM болон DVD дээр байгаа файлууд нь нэмэлт зүйлс шаардалгүй
шууд суугдах боломжтой.
Ачаалагдаж болдог уян диск бэлдэхийн тулд дараах алхмыг гүйцэтгэнэ:
Ачаалагддаг уян дискний Image буюу дүрс файлыг бэлдэх
Ачаалагддаг дискнүүд нь таны суулгац файлыг хадгалсан төхөөрөмжний
floppies/ сан дотор байрладаг бөгөөд мөн
ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/releases/<arch>/<version>-RELEASE/floppies/.
хаягнаас бас хуулагдаж болно. <arch> болон
<version> -ны оронд хүссэн архитектур ба хувилбараа орлуулах хэрэгтэй.
Жишээ нь &i386;-д зориулсан &os; &rel.current;-RELEASE хувилбарын ачаалагддаг уян дискийг
хаягаас татаж авна.
Уян дискний images буюу дүрс файл нь .flp гэсэн өргөтгөлтэй байдаг.
floppies/ сан нь янз бүрийн дүрс файл агуулж байдаг бөгөөд
суулгах төхөөрөмж болон FreeBSD-нхээ хувилбарт тохируулан сонголт хийдэг.
Ихэнх тохиолдолд танд гурван ширхэг уян диск хэрэг болно. Тэдгээр нь
boot.flp,
kern1.flp, мөн
kern2.flp юм. Уг санд буй
README.TXT файлаас уг уян дисктэй холбоотой сүүлийн үеийн
мэдээллийг шалгаарай.
Эдгээр дүрс файлыг татаж авах FTP програм нь binary mode
буюу хоёртын файлын хэлбэр горимоор татаж авах ёстой. Зарим вэб хөтөч програмууд нь
текст (эсвэл
ASCII) горим хэрэглэдэг бөгөөд ийм үед таны уян
диск анхлан ачаалагдаж чадахгүй.
Уян диск бэлдэх
Татаж авсан дүрс файл болгонд нэг уян диск бэлдэх ёстой.
Уг дискнүүд нь ямар нэгэн алдаагүй байх шаардлагатай.
Шалгах хамгийн амар арга бол шууд форматлах буюу цэвэрлэх
хэрэгтэй. Урьдчилан цэвэрлэсэн дискэнд итгэх хэрэггүй.
&windows; -н цэвэрлэдэг хэрэгсэл нь дискэн дээр байгаа
эвдэрсэн хэсгийг мэдээлдэггүй бөгөөд тэдгээрийг зүгээр
bad буюу муу
гэж тэмдэглээд өнгөрдөг.
Шинэ диск хэрэглэн суулгах үйлдэл хийхийг танд зөвлөж байна.
Хэрэв таны FreeBSD-г суулгах явц гацах, эвдрэх, ямар нэг
гаж нөлөө үзүүлбэл та хамгийн түрүүнд уян дискээ хардах хэрэгтэй.
Шинэ дискэнд дүрс файлаа бичээд дахин оролдоорой.
Дүрс файлыг уян диск уруу бичих
.flp файлууд нь диск уруу зүгээр
хуулдаг энгийн файл биш юм.
Тэд бол дискний бүхэл бүтцийг агуулсан дүрс файл.
Тийм болохоор ийм файлыг диск уруу шууд хуулж болохгүй.
Харин, дүрс файлыг диск уруу буулгах тусгай хэрэгсэл ашигладаг.
DOS
Хэрэв та &ms-dos;/&windows; үйлдлийн систем дээр ажиллаж байгаа бол
fdimage хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв уян дискнүүд CDROM дээр байгаа бөгөөд таны
CDROM E: гэж танигдсан бол та дараах тушаалыг өгөх
хэрэгтэй:
E:\> tools\fdimage floppies\boot.flp A:
Энэ тушаалыг уян дискээ сэлгэж .flp файл болгонд гүйцэтгээд
дараа нь дэс дараалан тэмдэглэх хэрэгтэй.
.flp файлын байрлалаас хамааран тушаалаа тохируулж өгөх хэрэгтэй.
Хэрэв танд CDROM байхгүй бол fdimage нь FreeBSD-н FTP
багажнууд
сангаас хуулагдах боломжтой.
Хэрэв та уян дискийг &unix; системээс бэлдэж байгаа бол(
өөр FreeBSD системээс) та &man.dd.1; тушаалыг ашиглан дүрс файлыг
уян диск дээр буулгаж болно. FreeBSD дээр:
&prompt.root; dd if=boot.flp of=/dev/fd0
FreeBSD дээр /dev/fd0 гэхээр эхний уян дискний
хөтлөгч уруу ханддаг ( A: төхөөрөмж).
/dev/fd1 гэвэл
B: төхөөрөмж гэх мэтчилэн үргэлжилдэг.
Бусад &unix; төрлийн систем дээр уян дискний төхөөрөмж нь өөр өөр
нэртэй байж болох бөгөөд шаардлагатай бол
тухайн системийн бичиг баримтаас лавлах хэрэгтэй.
Та одоо FreeBSD-н суулгацыг эхлүүлэхэд бэлэн боллоо.
Суулгацыг эхлүүлэх
Дараах мэдэгдлийг харах хүртэл суулгац програм нь таны
диск(нүүд)эд ямар нэгэн өөрчлөлт хийдэггүй:
Last Chance: Are you SURE you want continue the installation?
If you're running this on a disk with data you wish to save then WE
STRONGLY ENCOURAGE YOU TO MAKE PROPER BACKUPS before proceeding!
We can take no responsibility for lost disk contents!
Үүнийг орчуулбал:
Сүүлийн боломж: Та суулгацыг үргэлжлүүлэхдээ ИТГЭЛТЭЙ байна уу?
Хэрэв та хэрэгтэй мэдээллээ хадгалсан дискнээс уг суулгацыг
эхлүүлж байгаа бол, эхлүүлэхээсээ өмнө ӨӨРИЙНХӨӨ ӨГӨГДЛИЙГ НАЙДВАРТАЙ ХАДГАЛЖ
АВАХЫГ БИД ЗӨВЛӨЖ БАЙНА!
Дискэнд буй өгөгдөлд учирсан эвдрэлд бид хариуцлага хүлээхгүй!
Суулгац програм нь энэ анхааруулга хүртэл дискэнд
өөрчлөлт хийлгүйгээр цуцалж гарах боломжтой. Хэрэв та ямар нэгэн
зүйл буруу тохируулсан юм уу өөрчлөх ёстой гэж бодож байвал, энэ мөчид
та компьютераа унтраахад ямар ч эвдрэл үүсэхгүй.
Эхлэн ачаалалт
&i386; системд эхлэн ачаалах
Компьютер унтарсан үеэс эхлэх хэрэгтэй.
Компьютерийг асаана. Эхлэх үед дэлгэц дээр системийн BIOS-н
үндсэн тохируулга уруу ордог гарын товчлолыг харуулдаг. Энэ нь голдуу
F2, F10,
Del, эсвэл
Alt
S
гэсэн товчлолуудын нэг нь байдаг. Дэлгэцэнд юу гэж заасан байна,
уг товлолыг дарж BIOS-н тохируулга уруу орох хэрэгтэй. Зарим тохиолдолд, эхлэх
үед график зураг харуулдаг бөгөөд голдуу Esc товч дарснаар
уг зургийг болиулж хүссэн текстээ дэлгэцэнд харах боломжтой.
Систем аль төхөөрөмжөөс эхлэж ачаалах вэ гэсэн тохируулгыг олох хэрэгтэй.
Энэ нь голдуу Boot Order буюу эхлэх дараалал
гэсэн хэсэгт байдаг
бөгөөд ачаалж болох
Floppy, CDROM,
First Hard Disk гэсэн ачаалж болох төхөөрөмжийн
жагсаалтыг агуулсан байдаг.
Хэрэв та уян дискнээс ачаална гэж бодсон бол уг жагсаалтнаас
уян дискийг сонгох хэрэгтэй. Эсвэл та CDROM -ноос эхэлж ачаална гэж
бодож байвал түүнийг сонгох хэрэгтэй. Аль нь зөв эсэхээ мэдэхгүй
эргэлзэж байгаа бол уг компьютертай цуг ирдэг гарын авлагаас хараарай.
Тохирсон өөрчлөлтөө хийж хадгалаад гарна. Компьютер ингэсний дараа
шинээр дахин ачаалагдаж эхэлнэ.
Хэрэв та
дээр заасан шиг уян диск бэлдсэн бол,
boot.flp файлыг агуулсан уян диск нь эхнийх нь бөгөөд
шинээр ачаалагдах үед тэр уян диск нь хөтлөгч дотор байх ёстой.
Хэрэв та CDROM -с эхэлж ачаалж байгаа бол компьютераа асаангуутаа
CDROM уруу дискээ хийж эхлүүлэх хэрэгтэй.
Хэрэв таны компьютер асаад, өмнө суусан байсан үйлдлийн системнээс
ердийнхөөрөө эхлэж байвал шалтгаан нь доор дурдсанаас аль нэг нь байж болно:
Ачаалах явцаас өмнө нь амжиж дискээ оруулаагүй байх. Дискээ оруулаад
компьютераа дахин шинээр ачаал.
Өмнө хийсэн BIOS -ийн өөрчлөлт зөв хийгдээгүй байх. Уг өөрчлөх үйлдлийг дахин
хийж зөв тохируулгыг хийх.
Магадгүй таны бэлдсэн төхөөрөмжөөс эхлэж ачаалах үйлдлийг таны BIOS
дэмжээгүй байж болно.
FreeBSD ачаалагдаж эхлэнэ. Хэрэв та CDROM -ноос эхлүүлсэн бол
дараах зүйлтэй адилхан мэдэгдэл харах болно (хувилбарын хэсгийг оруулаагүй болно):
Verifying DMI Pool Data ........
Boot from ATAPI CD-ROM :
1. FD 2.88MB System Type-(00)
Uncompressing ... done
BTX loader 1.00 BTX version is 1.01
Console: internal video/keyboard
BIOS drive A: is disk0
BIOS drive B: is disk1
BIOS drive C: is disk2
BIOS drive D: is disk3
BIOS 639kB/261120kB available memory
FreeBSD/i386 bootstrap loader, Revision 0.8
/kernel text=0x277391 data=0x3268c+0x332a8 |
|
Hit [Enter] to boot immediately, or any other key for command prompt.
Booting [kernel] in 9 seconds... _
Хэрэв та уян дискнээс эхлүүлж байгаа бол дараах мэдэгдэлтэй ижил
бичиглэлийг харна (хувилбарын хэсгийг оруулаагүй болно):
Verifying DMI Pool Data ........
BTX loader 1.00 BTX version is 1.01
Console: internal video/keyboard
BIOS drive A: is disk0
BIOS drive C: is disk1
BIOS 639kB/261120kB available memory
FreeBSD/i386 bootstrap loader, Revision 0.8
/kernel text=0x277391 data=0x3268c+0x332a8 |
Insert disk labelled "Kernel floppy 1" and press any key...
Уг зааврын дагуу
boot.flp дискийг гаргаад
kern1.flp дискийг оруулаад
Enter товчийг дараарай. Эхний дискнээс эхэлж ачаалаад
дараа нь шаардсан дискнүүдийг нь дараалан оруулах хэрэгтэй.
Уян диск эсвэл CDROM ны алинаас нь ч эхлүүлсэн бай
дараах хэсэгт тулж ирдэг:
Hit [Enter] to boot immediately, or any other key for command prompt.
Booting [kernel] in 9 seconds... _
Арван секунд хүлээх, эсвэл шууд Enter товч дарж болно.
Alpha систем дээр эхлүүлэх
Alpha
Компьютераа унтраастай үед эхэлнэ.
Асаагаад эхлүүлэх хэсэг гарч иртэл хүлээнэ.
Хэрэв та
дээр заасан шиг уян диск бэлдсэн бол,
boot.flp файлыг агуулсан уян диск нь эхнийх нь бөгөөд
шинээр ачаалагдах үед тэр уян диск нь хөтлөгч дотор байх ёстой.
Тэгээд дараах тушаалыг өгөх хэрэгтэй
(уян дискний хөтлөгчийн нэрийг өөрийнхөөрөө бичих хэрэгтэй):
>>>BOOT DVA0 -FLAGS '' -FILE ''
Хэрэв CDROM -оос эхлүүлсэн бол дараах тушаалыг өгнө
( CDROM-ийн нэр нь таны компьютерийнх байх хэрэгтэй):
>>>BOOT DKA0 -FLAGS '' -FILE ''
FreeBSD ачаалагдаж эхлэнэ. Хэрэв та уян дискнээс эхэлсэн бол
дараах хэсэгт тулна:
Insert disk labelled "Kernel floppy 1" and press any key...
Уг зааврын дагуу
boot.flp дискийг гаргаад
kern1.flp дискийг оруулаад
Enter товчийг дараарай.
Уян диск эсвэл CDROM ны алинаас нь ч эхлүүлсэн бай
дараах хэсэгт тулж ирдэг:
Hit [Enter] to boot immediately, or any other key for command prompt.
Booting [kernel] in 9 seconds... _
Арван секунд хүлээх, эсвэл шууд Enter товч. Энэ нь
цөмийн тохируулах цэс уруу хөтөлнө.
Төхөөрөмжийн шалгаж бүртгэсэн хэсгийг харах
Сүүлд нь урсаж өнгөрдөг хэдэн зуун мөр текст нь
дэлгэцийн түр хадгалагч уруу хадгалагддаг бөгөөд
сүүлд дахин харж болдог.
Түр хадгалагдсан мөрийг дахин харахын тулд Scroll Lock
товч дараарай. Энэ нь дэлгэцэнд урсаж өнгөрсөн текстүүдийг дээш нь эргүүлж
харах боломж өгдөг. Та дээш заасан сум товчоор юм уу эсвэл
PageUp мөн PageDown товчнуудаар дээш доош гүйлгэн
харж болно. Scroll Lock товчийг дахин дарж гулгуулах үйлдлээ зогсоодог.
Та уг товчийг дарж дээш гулгуулан харах хэрэгтэй. Энэ нь цөм хэрхэн төхөөрөмжүүдийг
таньсан тухай харуулдаг. Та дээр харуулсантай ижил
бичиглэл харах бөгөөд харин төхөөрөмжүүдийн нэрс нь таны компьютерийнхаас өөр байж магадгүй.
Төхөөрөмж таньсан бүртгэл бичлэг
avail memory = 253050880 (247120K bytes)
Preloaded elf kernel "kernel" at 0xc0817000.
Preloaded mfs_root "/mfsroot" at 0xc0817084.
md0: Preloaded image </mfsroot> 4423680 bytes at 0xc03ddcd4
md1: Malloc disk
Using $PIR table, 4 entries at 0xc00fde60
npx0: <math processor> on motherboard
npx0: INT 16 interface
pcib0: <Host to PCI bridge> on motherboard
pci0: <PCI bus> on pcib0
pcib1:<VIA 82C598MVP (Apollo MVP3) PCI-PCI (AGP) bridge> at device 1.0 on pci0
pci1: <PCI bus> on pcib1
pci1: <Matrox MGA G200 AGP graphics accelerator> at 0.0 irq 11
isab0: <VIA 82C586 PCI-ISA bridge> at device 7.0 on pci0
isa0: <iSA bus> on isab0
atapci0: <VIA 82C586 ATA33 controller> port 0xe000-0xe00f at device 7.1 on pci0
ata0: at 0x1f0 irq 14 on atapci0
ata1: at 0x170 irq 15 on atapci0
uhci0 <VIA 83C572 USB controller> port 0xe400-0xe41f irq 10 at device 7.2 on pci
0
usb0: <VIA 83572 USB controller> on uhci0
usb0: USB revision 1.0
uhub0: VIA UHCI root hub, class 9/0, rev 1.00/1.00, addr1
uhub0: 2 ports with 2 removable, self powered
pci0: <unknown card> (vendor=0x1106, dev=0x3040) at 7.3
dc0: <ADMtek AN985 10/100BaseTX> port 0xe800-0xe8ff mem 0xdb000000-0xeb0003ff ir
q 11 at device 8.0 on pci0
dc0: Ethernet address: 00:04:5a:74:6b:b5
miibus0: <MII bus> on dc0
ukphy0: <Generic IEEE 802.3u media interface> on miibus0
ukphy0: 10baseT, 10baseT-FDX, 100baseTX, 100baseTX-FDX, auto
ed0: <NE2000 PCI Ethernet (RealTek 8029)> port 0xec00-0xec1f irq 9 at device 10.
0 on pci0
ed0 address 52:54:05:de:73:1b, type NE2000 (16 bit)
isa0: too many dependant configs (8)
isa0: unexpected small tag 14
orm0: <Option ROM> at iomem 0xc0000-0xc7fff on isa0
fdc0: <NEC 72065B or clone> at port 0x3f0-0x3f5,0x3f7 irq 6 drq2 on isa0
fdc0: FIFO enabled, 8 bytes threshold
fd0: <1440-KB 3.5" drive> on fdc0 drive 0
atkbdc0: <Keyboard controller (i8042)> at port 0x60,0x64 on isa0
atkbd0: <AT Keyboard> flags 0x1 irq1 on atkbdc0
kbd0 at atkbd0
psm0: <PS/2 Mouse> irq 12 on atkbdc0
psm0: model Generic PS/@ mouse, device ID 0
vga0: <Generic ISA VGA> at port 0x3c0-0x3df iomem 0xa0000-0xbffff on isa0
sc0: <System console> at flags 0x100 on isa0
sc0: VGA <16 virtual consoles, flags=0x300>
sio0 at port 0x3f8-0x3ff irq 4 flags 0x10 on isa0
sio0: type 16550A
sio1 at port 0x2f8-0x2ff irq 3 on isa0
sio1: type 16550A
ppc0: <Parallel port> at port 0x378-0x37f irq 7 on isa0
pppc0: SMC-like chipset (ECP/EPP/PS2/NIBBLE) in COMPATIBLE mode
ppc0: FIFO with 16/16/15 bytes threshold
plip0: <PLIP network interface> on ppbus0
ad0: 8063MB <IBM-DHEA-38451> [16383/16/63] at ata0-master UDMA33
acd0: CD-RW <LITE-ON LTR-1210B> at ata1-slave PIO4
Mounting root from ufs:/dev/md0c
/stand/sysinstall running as init on vty0
FreeBSD-дээр таны хүссэн төхөөрөмжийг зөв таньсан эсэхийг уг
бичлэг дээр тулгаж харах хэрэгтэй. Хэрэв төхөөрөмж олдоогүй бол
уг бичлэгт харуулагдахгүй. Өөрчлөн тохируулсан цөм
нь дууны карт зэрэг GENERIC цөмд байхгүй төхөөрөмжүүдийн
дэмжлэгийг нэмэх боломжийг танд олгодог.
&os; 6.2 болон түүнээс хойш гарсан хувилбаруудын хувьд
төхөөрөмжийг таних үйлдлийн дараагаар та -г
харах болно. Сумтай товчлуур ашиглан улс, бүс, эсвэл бүлэг сонгох
хэрэгтэй. Дараа нь Enter дарахад энэ нь
таны улс болон товчлуурын байрлалыг хялбараар тохируулах болно.
Мөн sysinstall програмаас хялбараар
гарч дахин эхэлж бас болно.
Улс сонгох цэс
Sysinstall-аас гарах
Сумтай товч хэрэглэж үндсэн цэснээс
Exit Install цэсийг сонгоно.
Дараах бичиглэл танд харуулагдана:
User Confirmation Requested
Are you sure you wish to exit? The system will reboot
(be sure to remove any floppies from the drives).
[ Yes ] No
Хэрэв диск хөтлөгч дотор CDROM-г үлдээсэн хэвээр байгаа бол
&gui.yes; цэсийг сонгож системийг дахин эхлүүлнэ.
Хэрэв та уян дискнээс эхлүүлсэн бол дахин ачаалахаасаа өмнө
boot.flp дискийг гаргах хэрэгтэй.
Sysinstall-н танилцуулга
sysinstall бол FreeBSD төслөөс гаргасан
суулгац програм юм. Энэ нь консол дээр тулгуурлаж ажилладаг
бөгөөд зохих цэсийг нь ашиглаж суулгах явцыг хянаж тохируулдаг.
sysinstall-н цэс нь сумтай товч,
Enter буюу мөр нугалагч, Tab, Space буюу зай авагч
болон бусад товчнуудаар залагддаг. Эдгээр товчны тухай дэлгэрэнгүй мэдээлэл
sysinstall-н хэрэглэх зааварт бичээстэй буй.
Эдгээр мэдээллийг харахын тулд
Usage буюу хэрэглээ хэсэгт очоод
[Select] хэсгийг сонгож -д харуулсан шиг байдалд болгоод
Enter товч дарах хэрэгтэй.
Цэстэй хэрхэн ажиллах тухай заавар харуулагдана. Хэрэглэх
зааврыг уншиж дуусаад Enter товч дарж буцаад
үндсэн цэсэнд очно.
Sysinstall-н үндсэн цэсэнд Usage буюу хэрэглээг сонгох нь
Documentation буюу бичиг баримт цэсийг сонгох
Үндсэн цэснээс сумтай товч ашиглан Doc
цэсийг сонгоод Enter дарна.
Documentation буюу бичиг баримтын цэс сонгох
Энэ нь бичиг баримтыг харуулах болно.
Хамт ирсэн бичиг баримтыг нь унших хэрэгтэй.
Бичиг баримтыг үзэхийн тулд сумтай товч хэрэглэж сонгоод
Enter товч дарна. Уншиж дуусаад
Enter товч дарвал Documentation буюу бичиг баримтын
цэс уруу буцна.
Суулгацын үндсэн цэсэнд буцаж очихын тулд
Exit буюу гарах гэсэн цэсийг сонгоод
Enter товч дараарай.
Keymap буюу гарын товчлуур хуваарилалт цэсийг сонгох
Гарын товчлуурын хуваарилалтыг өөрчлөхийг хүсвэл
сумтай товчоор Keymap цэсийг сонгоод
Enter товч дарна. Энэ нь зөвхөн
стандарт буюу US америк гарын хуваарилалт хэрэглэдэггүй тохиолдолд л
танд хэрэгтэй.
Sysinstall-н үндсэн цэс
Өөр өөр гарын хуваарилалтыг та сумтай товчоор сонгоод
Space товч дарж сонгох бөгөөд дахин
Space дарж сонголтоо цуцлана.
Сонгож дуусаад &gui.ok; цэсийг сумтай товч ашиглан сонгоод
Enter товч дараарай.
Энэ харуулсан дэлгэцэнд зөвхөн зарим хэсгийг нь харуулсан болно.
Tab товч хэрэглэж &gui.cancel; цэсийг сонговол
анхдагч гарын хуваарилалтыг сонгоод үндсэн цэс уруу буцдаг.
Суулгацын Options буюу тохируулгууд нүүр
Options цэсийг сонгоод
Enter дарна.
Sysinstall-н үндсэн цэс
Sysinstall Options хэсэг
Анхдагч утга нь ихэнх хэрэглэгчдэд өөрчлөлтгүйгээр хэрэглэгдэхэд
хангалттай. Хувилбарын нэр нь суулгаж байгаа төрлөөсөө хамаарч өөр өөр байна.
Сонгогдсон цэсийн тайлбар нь дэлгэцийн доод хэсэгт цэнхэр дэвсгэртэй
бичигддэг. Тэмдэглэж хэлэхэд, Use Defaults цэсийг сонговол
бүх утгыг анхдагч утгад нь тохируулдаг.
F1 товч дарж сонголтын төрөл бүрийн мэдээлэл агуулсан
туслах мэдээллийг харж болно.
Q товч дарвал үндсэн цэсэнд буцаж очно.
Үндсэн суулгацыг эхлүүлэх
&unix; эсвэл FreeBSD үйлдлийн системийг сурч байгаа хүнд бол
Standard цэсийг сонгож үндсэн суулгацыг
эхлүүлэх хэрэгтэй. Сумтай товч хэрэглэн Standard
цэсийг сонгоод Enter товч дарвал үндсэн суулгац эхэлнэ.
Үндсэн суулгацыг эхлүүлэх нь
Дискний зайг зохицуулах
Таны эхний үйлдэл бол FreeBSD-д зориулж дискний зай бэлдэж түүндээ
нэр өгнө. Ингэснээр sysinstall уг дискийг таньж
бэлддэг. Үүнийг хийхийн тулд FreeBSD диск дээр байгаа
мэдээллийг хэрхэн уншиж хэрэглэдэг талаар мэдэх хэрэгтэй.
BIOS-н диск дугаарлалт
Өөрийнхөө систем дээр FreeBSD -г суулгаж тохируулахын тулд
зарим зүйлсийг анхаарч мэдэх хэрэгтэй. Ялангуяа та олон диск
хэрэглэдэг бол энэ нь тун чухал.
DOS
Microsoft Windows
Компьютер дээр BIOS-оос хамаарч ажилладаг
&ms-dos; эсвэл µsoft.windows; зэрэг үйлдлийн системүүдэд, BIOS
дискнүүдийг дугаарладаг бөгөөд уг үйлдлийн системүүд нь уг дугаарласан
өөрчлөлтийг нь дагаж ажилладаг. Энэ нь primary
master буюу анхны дискнээс
өөр дискнээс үйлдлийн систем
эхэлж ажиллах боломж өгдөг. Энэ арга нь
Ghost
эсвэл XCOPY зэрэг програм ашиглан
нэг дискний ерөнхий зургийг хуулж түүнтэй адилхан хоёр дахь диск уруу
хуулан системдээ найдвартай хадгалалт хийдэг хүмүүст тун хэрэгтэй байдаг.
Тэгээд, хэрэв эхний диск эвдрэх, эсвэл вирустаж гэмтэх зэрэг хүндрэл
гарвал, BIOS дээр дискнүүдийн дарааллыг өөрчилж хуулбарласан өгөгдөлтэй
дискнээс үйлдлийн системээ эхлүүлэн ажиллаж болдог.
Энэ нь бараг дискнүүдийн кабелийг хайрцгийг нь нээлгүйгээр
сольж байгаатай ижил юм.
SCSI
BIOS
SCSI диск хянагчтай системүүд нь голдуу
BIOS өргөтгөлтэй байдаг бөгөөд найм хүртэлх SCSI дискнүүдийг
иймэрхүү зарчмаар дараалуулж чаддаг.
Иймэрхүү арганд дассан хүнд FreeBSD арай өөрөөр
үйлчилдэг бөгөөд энэ нь их цочирдуулдаг.
FreeBSD BIOS-г ашигладаггүй бөгөөд BIOS-н логик дискний дугаарлалтыг
мэддэггүй
. Энэ нь ялангуяа яг адилхан дискэн дээр
дискний зургийг хуулбарласан үед бодсоноос өөр үйлчлэл үзүүлэхэд хүргэдэг.
FreeBSD-г хэрэглэх үедээ BIOS-г үргэлж өөрөөр нь диск дугаарлалт
хийлгэж, тэр чигээр нь үлдээх хэрэгтэй. Хэрэв та дискний дугаарлалтыг
өөрчлөхөөр бол, компьютерийнхаа хайрцгийг онгойлгож дискний сэлгүүр
болон залгууруудыг тохируулж залгах хэрэгтэй.
Билл болон Фрэд нарт тохиолдсон явдлыг авч үзэцгээе:
Билл өөрийнхөө хуучин Wintel компьютераа янзалж FreeBSD суулгаад
Фрэдэд өгөхөөр болжээ. Билл нэг SCSI хянагчтай бөгөөд түүний эхний SCSI
диск дээр FreeBSD-г суулгажээ.
Фрэд суулгасан системийг хэрэглэж эхлэв. Гэвч хэсэг өдрийн дараа
хуучин SCSI дискэн дээр зарим алдаанууд гараад байна гэж Биллд хэлжээ.
Хэдэн өдрийн дараа уг хүндрэлийг Билл засахаар шийджээ.
Тэгээд арынхаа өрөөнөөс уг дисктэй ижил, нөөц хадгалалт
хийсэн дискээ авчирчээ. Авчирсан дискэн дээрээ гадаргууны шалгалт хийхэд
ямар ч алдаагүй гэж гарч ирэв. Тэгэхээр нь нөхөр Билл тэр дискийг
SCSI хяналтын дөрөв дэх залгуур дээр залгаад эхний дискнээс дөрөв дэх диск уруу
нөөц image буюу хуулбар дүрс хийж авч гэнэ. Шинэ залгасан диск сайхан ажиллаж
байсан тул баярласан Билл уг дискийг цаашид хэрэглэхээр шийдээд
SCSI BIOS дээр үйлдлийн системийг ачаалах дискний дугаарыг дөрөв болгож
өөрчилжээ. FreeBSD-н эхлэх ачаалалт зүгээр байсан бөгөөд маш сайхан
ажиллаж эхлэв.
Фрэд цааш нь хэдэн хоног ажилласны дараа төдий удалгүй Билл болон Фрэд
хоёр FreeBSD-г шинэчлэх шинэ адал явдал хөөцөлдөх хүсэл төржээ. Билл SCSI хянагчийн
эхний дискийг аваад оронд нь үүнтэй ижилхэн өөр нөөцөлсөн
диск авчирж
залгав. Билл
FreeBSD -н шинэ хувилбарыг эхний SCSI диск дээр Фрэдийн шидэт интернэтээс FTP-ээс
татаж авсан уян дискнээс эхлүүлж суулгав. Суулгац маш амжилттай болжээ.
Фрэд гуай FreeBSD -н шинэ хувилбарыг хэдэн хоног туршиж үзээд
инженерийн салбарт хэрэглэхэд тун тохиромжтой юм байна гэсэн дүгнэлт өгч гэнэ.
Ингээд хуучин хувилбар дээр хийж байсан ажлуудаа хэрэглэх хэрэг болж гэнэ.
Тэгээд Фрэд гуай дөрөвдүгээр SCSI дискээ mount буюу холболт хийж
(өмнө суулгасан FreeBSD-н хуучин хувилбар) гэнэ. Фрэд гуайн нүдэнд
дөрөв дэх SCSI дискэн дээр өөрийнх нь хийж байсан ажлууд байхгүй байлаа.
Тэр өгөгдлүүд хаачсан бэ?
Эхний дискнээс дөрөв дэх диск уруу Билл гуай дүрс хуулалт
хийснээр дөрөв дэх диск нь хуулбар
болсон билээ.
Билл гуайн SCSI BIOS дээр дөрөв дэх дискнээс ачаалалт эхлүүлнэ
гэсэн тохиргоо бол тэнэглэл байжээ.
FreeBSD нь SCSI BIOS тохируулгыг үл харгалзан
эхний SCSI дискнээс эхлүүлсээр байсан байна.
BIOS дээр иймэрхүү өөрчлөлт хийснээр зарим ачаалах үйлдэл болон
ажиллуулагч тохируулгыг өөрчилдөг боловч,
FreeBSD эхлэх үедээ энэ тохируулгыг харгалзаж үздэггүй бөгөөд
өөрийнхөөрөө диск дугаарлалт хийж эхэлдэг.
Энд үзүүлснээр, систем нь эхний SCSI дискнээс эхэлсээр байсан бөгөөд
Фрэдийн бүх өгөгдөл дөрөв дээр биш эхний диск дээр байсан байна.
Хүмүүст бол дөрөв дэх SCSI дискнээс эхэлж байгаа мэт харагдсан байна.
Ийм үйлдэл болсны дараа ямар ч өгөгдөл устаж алга болоогүй болохыг
бид танд мэдэгдэж байгаадаа баяртай байна. Учир нь, хуучин эхний SCSI
дискийг буцааж залгаад Фрэдийн бүх өгөгдлийг буцааж авч чаджээ.
(Билл эхний дискнээс эхлүүлсэн байна).
Хэдийгээр бид нар SCSI дискэн дээр жишээ татсан боловч иймэрхүү үйлдэл
IDE диск дээр бас тохиолдож болно.
FDisk ашиглан дискний зүсмэл үүсгэх
Энэ хэсэгт хийсэн өөрчлөлт тань диск уруу бичигдэхгүй.
Хэрэв та ямар нэгэн алдаа хийж гэж бодоод дахин шинээр эхлэхийг хүсвэл
sysinstall-н гарах цэсийг ашиглах, эсвэл
U товч дарж Undo буюу буцаж үйлдэж болно.
Хэрэв та бүр эргэлзэж юу хийхээ мэдэхгүй болоод ирвэл компьютераа шууд
унтрааж болно.
Стандарт суулгацыг сонгосны дараа
sysinstall танд дараах мэдэгдлийг харуулна:
Message
In the next menu, you will need to set up a DOS-style ("fdisk")
partitioning scheme for your hard disk. If you simply wish to devote
all disk space to FreeBSD (overwriting anything else that might be on
the disk(s) selected) then use the (A)ll command to select the default
partitioning scheme followed by a (Q)uit. If you wish to allocate only
free space to FreeBSD, move to a partition marked "unused" and use the
(C)reate command.
[ OK ]
[ Press enter or space ]
Энэ хэсгийг орчуулбал:
Мэдэгдэл
Дараагийн хэсэгт та өөрийнхөө дискэнд DOS-маягийн ("fdisk")
диск хуваалт хийх хэрэгтэй. Хэрэв та дискнийхээ бүх хэмжээг
FreeBSD-д зориулна гэж бодож байвал (дискэн дээр байгаа бүх өгөгдлийг
дарж бичнэ) (A)ll тушаалыг сонгоод дараа нь (Q)uit цэсийг сонгож
гараарай. Хэрэв та зөвхөн сул чөлөөтэй байгаа хэсгийг FreeBSD-д
зориулна гэж бодож байгаа бол "unused" буюу хэрэглэгдээгүй гэсэн хэсгийг
сонгоод (C)reate буюу үүсгэ гэсэн тушаалыг сонгоорой.
[ OK ]
[ enter товч эсвэл зай авагч товч дарна уу]
Энд голдуу Enter товч дардаг. Ингэсний дараа
цөмд эхлэх үед таньж туршсан хатуу дискнүүдийн жагсаалтыг танд харуулах
болно.
дээр IDE дисктэй системийн жишээ
харуулав. Тэдгээр нь
ad0 болон ad2 гэсэн
нэртэй буй.
FDisk-н хэрэглэх дискийг сонгох
Та магадгүй яагаад ad1 дискийг
энд харуулсангүй вэ? гэж гайхаж мадагүй.
Танд хоёр ширхэг IDE хатуу диск байна гэж үзье. Нэг нь
нэг IDE залгуур дээр мастер диск болж залгагдсан бөгөөд нөгөөх нь
хоёр дахь IDE залгуур дээр суугдсан байг. Хэрэв FreeBSD нь тэдгээрийг
ad0 ба
ad1 гэж дугаарласан бол бүх юм зүгээр л ажиллах байсан.
Гэвч, хэрэв та гурав дахь дискийг эхний IDE залгуур дээрх
мастер дисктэй боол болгож залгавал уг диск ad1
гэж дугаарлагдах бөгөөд өмнө нь ad1 гэж дугаарлагдсан
диск ad2 гэж нэрлэгдэнэ. Дискэнд өгсөн нэрийг ашиглан
(жишээ нь ad1s1a) файл системийг хайхад хэрэглэдэг учраас
гэнэт таны дискнүүд өөр харагдаж эхлэх бөгөөд та FreeBSD-н тохируулгыг дахин хийх
шаардлага гарна.
Ийм хүндрэлийг арилгахын тулд цөм нь IDE дээр залгагдсан дискнүүдийг таньсан
дарааллаар нь биш харин залгагдсан байрлалаас нь хамааран дугаарладаг.
Ийм учраас хэрэв IDE-н хоёр дахь залгуур дээр залгагдсан мастер диск нь
үргэлж ad2 гэж нэрлэгдэх бөгөөд
ad0 эсвэл ad1 дискнүүд
бүр байхгүй байсан ч энэ нэрээрээ л байх болно.
Энэ нь FreeBSD-н цөмийн анхны тохируулга бөгөөд, ийм шалтгааны улмаас
ad0 болон ad2 гэж харуулж байна.
Тэгэхээр энэ зурган дээр байгаа машины IDE 2 залгуур дээр хоёр мастер
диск залгагдсан бөгөөд ямар ч боол диск байхгүй байна гэж харуулж байна.
Та аль диск дээр нь FreeBSD-г суулгахаа сонгоод &gui.ok; дээр дарах хэрэгтэй.
FDisk эхлэх бөгөөд
дэлгэц дээр -тэй төстэй зураг харуулагдах болно.
FDisk нь дэлгэц дээр гурван хэсэгт
хуваагдаж харуулагддаг.
Эхний хэсэгт нь дээд хоёр мөр хамаарагддаг бөгөөд сонгогдсон
дискний нарийвчилсан мэдээллүүдийг харуулдаг. Энэ нь FreeBSD-н
өгсөн нэр, дискний зохион байгуулалт мөн дискний нийт хэмжээ
зэргийг харуулдаг.
Хоёр дахь хэсэгт дискэн дээр байгаа зүсмэлүүдийг харуулдаг ба
хаанаас эхлээд хаана дууссан, ямар хэмжээгээр зүсэгдсэн бөгөөд
FreeBSD хэрхэн нэр өгсөн, бас уг зүсмэлийг тодорхойлсон тодорхойлолт болон
дэд төрлийг нь харуулдаг. Энэ жишээ дээр, компьютер дээрх дискний хэрэглэгдээгүй хоёр
зүсмэлийг харуулсан байна. Уг зурган дээр бас нэг том FAT
зүсмэл байгааг харуулсан байгаа бөгөөд магадгүй энэ нь &ms-dos; / &windows;
системийн C: диск байж болзошгүй.
Мөн уг зурган дээр бас нэг өргөтгөсөн зүсмэл байгааг харуулсан байгаа ба, бас энэ
нь &ms-dos; / &windows; систем дээр нэг өргөтгөсөн диск байж магадгүй.
Гурав дахь хэсэг нь
FDisk дээр хэрэглэж болох тушаалуудын жагсаалт байна.
Засварлаж эхлэхээс өмнөх Fdisk-н диск хуваалтын жишээ
Одоо таны хийх алхам дискээ хэрхэн зүсэж хуваахаас их хамаарна.
Хэрэв та дискээ бүхлээр нь FreeBSD-д зориулна гэж бодож байвал
(дискэн дээр байгаа бүх өгөгдлийг дарж суугдах бөгөөд
sysinstall танаас суулгацын явцад лавлаж асуух болно)
Use Entire Disk буюу дискийг бүхлээр нь хэрэглэ гэсэн заалтад
буй A товч дарах хэрэгтэй.
Байсан бүх зүсмэлүүд арилах бөгөөд жижигхэн хэсэг нь unused буюу хэрэглэгдээгүй
гэж хуваагдаад (компьютер диск шалгахад зориулагддаг хэсэг) үлдсэн том хэсэг нь
FreeBSD-д зориулж хуваагддаг. Ингэж сонгосны дараа сумтай товч хэрэглэн
шинээр үүссэн FreeBSD-н зүсмэлийг сонгоод S товч дарж
уг зүсмэлээс эхлэн ачаалагддаг болгох хэрэгтэй. Таны дэлгэц
-тэй төсөөтэй зураг харуулах ёстой.
Тэмдэглэж хэлэхэд, Flags баганад буй
A үсэг нь уг зүсмэлийг active буюу идэвхтэй
гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд энэ зүсмэлээс эхлэж ачаалагдах болно гэдгийг
харуулж байгаа юм.
Хэрэв та өмнө нь хэрэглэгдэж байсан зүсмэлүүдээс нэгийг нь FreeBSD-д зориулна
гэж бодсон бол уг зүсмэлийг сонгоод D товч дарж устгах хэрэгтэй.
Дараа нь та C товч дарвал үүсгэх зүсмэлийн хэмжээг танаас асуудаг.
Хүссэн хэмжээгээ оруулаад Enter товч дарах хэрэгтэй. Уг лавлаж асуусан
цонх дээр буй анхны тоо бол уг зүсмэл дээр хэрэглэж болох хамгийн их хэмжээг зааж байдаг
тул уг зүсмэлийг бүхлээр нь хэрэглэнэ гэж бодвол шууд уг тоог өөрчлөлгүй хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв та урьдчилан FreeBSD -д зориулан дискээ суллачихсан байвал (магадгүй
&partitionmagic; гэх мэтийн програм ашиглан дискээ бэлтгэсэн бол)
дараа нь C товч дарж шинэ зүсмэл үүсгээрэй. Дахин сануулахад, зүсмэл үүсгэх
үед хуваах зүсмэлийн хэмжээг танаас асуух болно.
Fdisk дискийг бүхлээр нь хэрэглэж буй жишээ
Хувааж дуусаад Q товч дарж гарна.
Таны өөрчилсөн өөрчлөлтүүд sysinstall дээр
хадгалагдах бөгөөд диск уруу одоохондоо бичигдээгүй байгаа.
Boot Manager буюу эхлэн ачаалалт зохицуулагчийг суулгах
Танд одоо эхлэн ачаалалт зохицуулагчийг суулгах эсэхээ сонгох
боломж гардаг. Хэрэв танд дараах нөхцлүүд биелж байвал
голдуу FreeBSD boot manager-ийг сонгох нь элбэг:
Танд олон дискнүүд байгаа бөгөөд FreeBSD-г
эхнийх дээр нь суулгаагүй бол.
Та FreeBSD-г өөр үйлдлийн системтэй хамт нэг диск дээр суулгаад
компьютер эхлэх үед FreeBSD-г эхлүүлэх үү эсвэл нөгөө үйлдлийн системийг
эхлүүлэх үү гэж сонголт хиймээр байгаа бол.
Хэрэв FreeBSD нь уг машин дээр байгаа цорын ганц
үйлдлийн систем байхаар бол
Standard -г сонгоход хангалттай.
Хэрэв та FreeBSD-г эхлүүлж чадах өөр ямар нэгэн програм
суулгасан бол None -г сонгоорой.
Сонголтоо хийгээд Enter товчийг дар.
Sysinstall-н эхлэн ачаалалт зохицуулагчийн цэс
F1 товч дарвал тусламжийн цэс харуулагдах бөгөөд
өөр үйлдлийн системтэй хамтарч хэрэглэх үед ямар хүндрэл үүсэж болох талаар
тайлбарлаж өгдөг.
Бусад диск дээр зүсмэл үүсгэх
Хэрэв танд нэгээс илүү олон дискнүүд байгаа бол эхлэн ачаалалтын
зохицуулагчийг сонгосны дараа диск сонгох цэсэнд буцаж очдог. Хэрэв та
FreeBSD-г олон диск хэрэглэж суулгахыг хүсвэл,
FDisk ашиглан цааш нь зүсэж хуваах хэрэгтэй.
Хэрэв та FreeBSD-г эхний дискнээс өөр диск дээр суулгаж байгаа бол
FreeBSD-н эхлэн ачаалалтыг зохицуулагчийг хоёулан дээр нь суулгах хэрэгтэй.
Диск сонгох цэснээс гарах
Tab товч хэрэглэн дискнүүд болон &gui.ok;, эсвэл
&gui.cancel; зэрэг тушаалууд уруу сэлгэж болно.
Tab товч хэрэглэн
&gui.ok;, дээр сонгоод Enter товч дарж суулгацыг цааш нь
үргэлжлүүлнэ.
Disklabel буюу дискэнд нэр өгч хуваалт үүсгэх
Та одоо үүсгэсэн зүсмэл дотроо хуваалт үүсгэх ёстой.
Хуваалт болгон
a үсгээр эхлээд h хүртэл нэр авдаг бөгөөд
b, c болон
d гэсэн нэрнүүд нь тусгай зөвшлийн дагуу өөр
зориулалтаар хэрэглэгддэг тул
та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Хэрэв олон диск дээр хуваалт үүсгэж байгаа бол
зарим програмууд нь зорилгоосоо хамаараад онцгой
хуваалтын загвар хэрэглэдэг. Гэхдээ та одоогоор
FreeBSD-г анх удаагаа суулгаж байгаа диск дээр
хэрхэн хуваалт үүсгэх тухай нэг их бодох шаардлага байхгүй.
Хамгийн чухал нь FreeBSD-г суулгаад хэрхэн хэрэглэдэг талаар сурах
явдал юм. Та үйлдлийн системд нэлээн гаршиж сайжирсан үедээ
FreeBSD-г дахин шинээр хэдийд ч суулгаж болно.
Энд үзүүлж буй хуваалтын загвар нь дөрвөн хуваалттай байна. Нэг нь swap хэмжээнд,
бусад гурав нь файлын системд зориулагдсан байна.
Эхний дискний хуваалт
Хуваалт
Файл систем
Хэмжээ
Тодорхойлолт
a
/
100 MБ
Энэ бол root буюу эх файл систем юм. Бусад бүх файл системүүд
ямар нэгэн аргаар энд танигдаж хэрэглэгддэг. 100 MБ хэмжээ
бол тухайн зорилгодоо таарсан хэмжээ. Та энд тийм их өгөгдөл хадгалахгүй
бөгөөд ердийн FreeBSD-н суулгац нь энд 40 MБ-г хэрэглэдэг.
/ дээр үлдсэн зай нь дараа нь хэрэглэгдэх зорилгоор юм уу эсвэл түр
зуурын өгөгдөл зэрэгт зориулагддаг.
b
N/A
2-3 x RAM
Системийн swap зай нь b хуваагдал дээр
байрладаг. swap-д зориулж хэмжээгээ тохируулах нь
бас чухал. Хамгийн сайн хэрэглэгддэг арга бол, байгаа санах ойныхоо (RAM)
хэмжээнээс хоёр юм уу гурав дахин их хэмжээтэй байхад болно.
Хэрэв танд 32 MБ хэмжээтэй RAM санах ой байгаа бол ядаж 64 MБ
хэмжээтэй swap бэлдэх хэрэгтэй.
Хэрэв та нэгээс их дисктэй бол диск болгонд зориулж swap
зай үүсгэж болно. Ингэвэл, FreeBSD нь диск болгонд буй
swap зайг хэрэглэснээр илүү үр дүнтэй ажилладаг. Энэ тохиолдолд
хэрэглэх нийт swap-нхаа хэмжээг
(жишээ нь, 128 MБ) байгаа дискнийхээ тоонд хувааж
(жишээ нь хоёр дисктэй гэж үзье) гарсан хэмжээг дискэн дээр swap-д
зориулж бэлдэх хэрэгтэй бөгөөд жишээний дагуу бол 64 MБ диск болгонд
ногдож байна.
e
/var
50 MБ
/var санд байнга өөрчлөгдөж байдаг файлууд байрладаг;
бүртгэл файл, мөн бусад удирдах болон хянах файлууд энэ төрлийн файлд ордог. Эдгээр
файлын ихэнх нь FreeBSD дээр ажилладаг програмуудаар өдрийн турш уншигдаж бас
бичигдэж байдаг. Иймэрхүү файлуудыг нэг дор байрлуулснаар
FreeBSD нь өөр файл систем уруу хандаж цаг заралгүй идэвхитэй ажиллаж чаддаг.
f
/usr
Дискний үлдсэн хэсэг
Бараг бусад бүх файлууд нь
/usr санд болон түүн дотор буй дэд сангуудад байрладаг.
Хэрэв та FreeBSD-г олон дискнүүд дээр дамнан суулгаж байгаа бол
бусад дискнүүд дээр үүсгэсэн зүсмэл дотроо хуваалт үүсгэх хэрэгтэй.
Хамгийн амархан арга нь диск болгонд хоёр хуваагдал үүсгээд нэгийг нь
swap зай болгоод нөгөөх нь ямар нэгэн файл систем болгох арга байдаг.
Бусад дискэн дээрх дискний хуваалт
Хуваалт
Файл систем
Хэмжээ
Тодорхойлолт
b
N/A
Тодорхойлолтоос уншина уу
Өмнө дурьдсанчлан, swap хэмжээг диск болгон дээр
үүсгэж болдог. Хэдийгээр a хуваалт
сул байсан ч гэсэн зарчмын дагуу swap зай нь
b хуваалт дээр байрладаг.
e
/diskn
Дискний үлдсэн хэмжээ
Дискний үлдсэн хэмжээ нь нэг бүхэл хуваалт болдог.
Энэ нь e хуваалт дээр биш харин a
хуваалт дээр байрлаж болох байсан ч зарчмын дагуу a
хуваагдал дээр root буюу эх файл систем (/) суугддаг.
Та энэ зарчмыг дагахгүй байж болох боловч
sysinstall харин дагадаг: Энэ зарчмыг дагаснаар
суулгацыг цэвэрхэн болгодог. Та энэ файл системийг хаана ч холбож болох бөгөөд
энэ жишээн дээр бол уг файл системийг
/diskn гэсэн сан дотор
холбосон байна. n үсэг нь дискний
дугааруудыг илэрхийлж байна. Гэхдээ та хүсвэл өөр газар холбож болно.
Хуваагдлынхаа загвараа ингэж хийж дуусаад
sysinstall-г ашиглаж үүсгэх хэрэгтэй. Үүсгэх үед дараах мэдэгдлийг
танд харуулдаг:
Message
Now, you need to create BSD partitions inside of the fdisk
partition(s) just created. If you have a reasonable amount of disk
space (200MB or more) and don't have any special requirements, simply
use the (A)uto command to allocate space automatically. If you have
more specific needs or just don't care for the layout chosen by
(A)uto, press F1 for more information on manual layout.
[ OK ]
[ Press enter or space ]
Үүний хөрвүүлбэл:
Мэдэгдэл
Та одоо, fdisk ашиглан бий болгосон хуваалтаар BSD хуваалт үүсгэх хэрэгтэй.
Хэрэв танд тодорхой хэмжээний дискний зай (200MБ эсвэл түүнээс дээш) байгаа
бөгөөд ямар нэгэн онцгой шаардлага тавигдаагүй бол (A)uto тушаалыг ашиглан
дискний зайг автоматаар тохируулж болно. Хэрэв танд онцгой шаардлага бий юм уу
эсвэл (A)uto тушаалаар үүсгэх байрлуулалт тийм чухал биш бол
F1 товч дарж гарын авлага дээрх нэмэлт мэдээллийг харж болно
[ OK ]
[ enter товч эсвэл зай авагч товч дарна уу]
Enter товч дарж FreeBSD-н диск хуваалтыг үүсгэж бичдэг
Disklabel нэртэй програм харуулагдана.
дээр Disklabel
-г анх эхлүүлэх үеийг харуулсан. Дэлгэц гурван хэсэгт хуваагдсан байгаа.
Эхний хэдэн мөрөнд, таны ажиллаж байгаа дискний нэрийг харуулсан бөгөөд
мөн хуваагдал агуулсан зүсмэлийг (энд Disklabel зүсмэл
гэж нэрлэлгүй харин Partition name буюу хуваалтын нэр гэж
нэрлэсэн байна) харуулсан байна.
Энэ хэсэгт мөн зүсмэлд буй сул хэсгийн хэмжээг харуулдаг бөгөөд уг зураг дээр бол
уг хэмжээ нь одоогоор ямар ч хуваалтад хэрэглэгдээгүй байна.
Дэлгэцийн дунд хэсэг үүсгэгдсэн хуваалтуудыг харуулдаг бөгөөд үүнд,
хуваалтын агуулж байгаа файл системийн нэр, түүний хэмжээ, мөн файл системд
хамаатай нэмэлт сонголтуудыг харуулдаг.
Дэлгэцийн доод гурав дахь хэсэгт Disklabel
дээр хэрэглэж болох гарын товчлууруудыг харуулдаг юм.
Sysinstall-н Disklabel буюу дискэнд нэр өгөн засварлагч
Disklabel нь мөн автоматаар
хуваалтуудыг үүсгээд анхдагч хэмжээг нь үүсгэж чаддаг.
Үүнийг туршихын тулд A товчийг дарж үзээрэй.
Тэгвэл танд -тай төстэй зураг
харуулагдана. Таны хэрэглэж байгаа дискнээс хамаараад
анхны зааж өгсөн хэмжээ нь өөр байж болох юм. Хэрэв та анхны
хэмжээг нь хүлээн зөвшөөрч л байвал энэ тийм чухал биш.
Анхдагч хуваалтад /tmp санг /
хуваалтаас тусад нь өөр хуваалтад үүсгэдэг бөгөөд ингэснээр
/ хуваалтыг түр зуурын файлуудаар түргэн
дүүргэхээс сэргийлж өгдөг.
Sysinstall-н Disklabel хэрэгслийн автомат тохируулалт
Хэрэв та энэ автомат анхдагч хуваалтыг хүсэлгүй, өөрийнхөөрөө
хуваахыг хүсвэл, сумтай товч хэрэглэж сонгоод D
товч дарж устгаарай. Уг товчийг дахин дахин дарж бүх санал болгосон
хуваалтыг устгана.
Эхний хуваалтыг үүсгэхийн тулд (a үсэг нь
/ — root буюу эх файлын систем болдог),
дэлгэцийн дээд хэсэгт буй зүсмэлийг сонгож байгаад C
товч дарах хэрэгтэй. Лавлаж асуух цонх гарч ирэх бөгөөд уг цонхонд
шинэ үүсгэх хуваалтын хэмжээг ( дээр
харуулсан шиг) шаарддаг. Та хэрэв хүсвэл, уг талбарт хуваалтын хэмжээг дискний
блок хэмжээг, эсвэл тоо оруулаад ард нь M үсэг тавьж мегабайтаар,
G үсэг тавьж гигабайтаар, эсвэл
C үсэг тавьж цилиндрийн тоогоор илэрхийлж өгч болдог.
FreeBSD 5.X хувилбараас эхлээд UFS2-г
хэрэглэж сонгоод (&os; 5.1 дээр бол анхнаасаа сонгогдсон байдаг бөгөөд
түүнээс дээш хувилбар дээр бас адил) Custom Newfs буюу дурын шинэ файл систем
(Z товч) сонголтыг ашиглан дискний нэрүүдийг
Auto Defaults сонголтоор үүсгээд Custom Newfs сонголт ашиглан
эсвэл сонголт ашиглаж үүсгэж болдог.
Програмын аргаар шинэчлэх буюу гэсэн сонголтыг
Custom Newfs сонголтоор өөрчлөх үедээ нэмэх ёстойг мартаж болохгүй!
Root буюу эх хуваалт дээрх сул зай
Анхны харуулж байгаа хэмжээ нь зүсмэл дээр үлдсэн хэмжээг
зааж харуулдаг. Хэрэв та өмнө харуулсан хуваалтын хэмжээг
харж байгаа бол
Backspace товч дарж устгаад дээр
харуулсан шиг 64M гэж оруулаад дараа нь
&gui.ok; дээр дарах хэрэгтэй.
Root partition буюу эх хуваалтын хэмжээ
Хуваалтад зориулсан хэмжээг зааж өгсний дараа
танаас уг хуваалт дээр файл систем байрлуулах уу эсвэл
swap зай байрлуулах уу гэж асуудаг. Уг асуух цонхыг
дээр харуулав. Эхний
хуваалт заавал файл систем байх ёстой учир энэ удаад
FS гэсэн сонголтыг сонгоод
Enter дээр дарах хэрэгтэй.
Root Partition буюу эх хуваалтын төрлийг сонгох
Сүүлд нь, та файл систем үүсгэж байгаа болохоор
хаана таниулж холбохыг Disklabel дээр
зааж өгөх хэрэгтэй. Уг заалтыг оруулдаг цонхыг
дээр харуулав. root буюу
эх файл системийн холбох цэг бол / болохоор
та / гэж бичээд Enter дараарай.
Root-г холбох цэг
Дэлгэцэн дээр үүсгэсэн хуваалтуудыг шинэчилж
харуулах болно. Та өмнө хийсэн үйлдлээ бусад хуваалт дээр
хийх хэрэгтэй. Хэрэв та swap хуваалт үүсгэх болонгуут
swap хуваалтыг холбох шаардлага байдаггүй учир
танаас файл системийн холбох цэг гэж асуухгүй.
Сүүлийн хуваалт
/usr-г үүсгэх үед санал болгосон
хэмжээг өөрчлөлгүй тэр чигээр нь авч хэрэглэснээр зүсмэлийн
үлдсэн бүх хэмжээг ашиглаж дуусах нь тэр билээ.
Таны FreeBSD DiskLabel дээрх сүүлчийн харуулалт нь
зурагтай
төстэй байх болов уу. Гэхдээ таны сонгосон хэмжээнээс
мэдээж өөр байж болно. Q товч дарж
уг хэсгийг дуусгана.
Sysinstall Disklabel засварлагч
Юу суулгахаа сонгох
Суулгах түгээлтийн төрлөө сонгох
Ямар түгээлтийн төрөл суулгах нь системийг ямар зорилгоор хэрэглэх
болон дискэнд байгаа сул зайнаас маш их хамаарна.
Суулгацад зориулж урьдчилан бэлдсэн суулгах хэмжээ нь
суулгаж болох хамгийн бага хэмжээнээс эхлүүлээд бүгдийг суулгах
хүртэл боломж өгнө. &unix; ба/эсвэл FreeBSD системийг шинээр сурч
байгаа хүмүүст эдгээр сонголтоос нэгийг нь сонгох хэрэгтэй байх.
Урьдчилан бэлдсэн түгээлтийн төрлийг өөрчилж суулгах нь дадлагажсан туршлагатай
хэрэглэгчдэд илүүтэй зориулагдсан байдаг.
F1 товчийг түгээлтийн төрөл бүр дээр дарж
юу агуулсан болохыг нь харж болно. Тусламж файлыг харсны дараа
Enter товч дээр дарвал Select Distributions буюу
түгээлтийн төрөл сонгох цэсэнд буцаж очдог.
Хэрэв та график горимд ажиллана гэж бодож байвал
X ээр эхэлсэн түгээлтийн төрлүүдээс сонгох хэрэгтэй.
X серверийн тохиргоо болон анхдагч график горимын орчны сонголт нь
&os;-г суулгасны дараа хийгдэх ёстой. Х сервертэй хамаатай нэмэлт
мэдээллийг хэсгээс уншаарай.
&xorg; нь анхдагчаар суугддаг X11-ийн
хувилбар юм.
Хэрэв та цаашдаа өөртөө тохируулсан цөм эмхэтгэж бэлдэнэ
гэж бодож байгаа бол source code буюу эх бичлэг агуулсан сонголтыг
сонгох хэрэгтэй. Яагаад өөрчилж тохируулсан цөм хэрэгтэй тухай
нэмэлт мэдээллийг хэсгээс харна уу.
Мэдээж, элдэв ид шидтэй, уян хатан систем бол
юм болгоныг л агуулдаг. Хэрэв хангалттай дискний
хэмжээ танд байгаа бол
зурагт харуулсны дагуу All гэдгийг
сонгоод Enter товч дарах хэрэгтэй. Хэрэв танд
дискний сул зай тийм чухал бол өөртөө тохирсон түгээлтийн төрлийг нь сонгоорой.
Суулгацын дараа бусад түгээлтийн төрлөөс нэмж болох учраас та төгс сонголт байхгүй байна гэж бүү цухалдаарай.
Суулгах түгээлтийн төрлөөс сонгох
Портын цуглуулгыг суулгах
Хүссэн түгээлтийн төрлөө сонгосны дараа FreeBSD-н портын цуглуулгыг
суулгах боломж гардаг. Портын цуглуулга гэдэг нь програм суулгах
амарчилсан арга юм. Портын цуглуулга нь шаардлагатай програмын эх
бичлэгийг агуулдаггүй, харин гуравдагч хөгжүүлэгчдийн бүтээсэн
програмыг татаж аваад хөрвүүлж суулгах автоматжуулсан үйлдлүүд
байдаг. дээр портын цуглуулгыг хэрэглэх
талаар дурьдсан буй.
Порт суулгах програм нь таны дискний зай хангалттай эсэхийг шалгадаггүй.
Тийм болохоор дискэнд тань хангалттай зай байгаа тохиолдолд энэ сонголтыг хийх
хэрэгтэй. FreeBSD &rel.current; хувилбарын байдлаар бол портын цуглуулга
нь ойролцоогоор &ports.size; хэмжээг дискэн дээр эзэлдэг. FreeBSD-н хувилбар шинэчлэх
тутамд энэ хэмжээ ихсэнэ гэж тооцох хэрэгтэй.
User Confirmation Requested
Would you like to install the FreeBSD ports collection?
This will give you ready access to over &os.numports; ported software packages,
at a cost of around &ports.size; of disk space when "clean" and possibly much
more than that if a lot of the distribution tarballs are loaded
(unless you have the extra CDs from a FreeBSD CD/DVD distribution
available and can mount it on /cdrom, in which case this is far less
of a problem).
The Ports Collection is a very valuable resource and well worth having
on your /usr partition, so it is advisable to say Yes to this option.
For more information on the Ports Collection & the latest ports,
visit:
http://www.FreeBSD.org/ports
[ Yes ] No
Портын цуглуулга суулгана гэвэл &gui.yes; гэдгийг сонгоно, хэрэв
суулгахгүй гэвэл &gui.no; гэдгийг сонгоод Enter
товч дээр дарж цааш нь үргэлжлүүлнэ. Choose Distributions буюу
суулгах түгээлтийн төрөл сонгох цэс дахин гарч ирэх болно.
Сонгосон суулгах түгээлтийн төрлөө лавлах
Хэрэв сонгосон түгээлтийн төрөлдөө та сэтгэл хангалуун байгаа бол
сумтай товч ашиглан Exit цэсийг сонгоод
дараа нь &gui.ok; сонголт идэвхитэй байх үед Enter
дээр дарж цааш нь үргэлжлүүлнэ.
Суулгацын төхөөрөмжөө сонгох
Хэрэв CDROM эсвэл DVD-нээс суулгахаар бол сумтай товчийг ашиглан
Install from a FreeBSD CD/DVD буюу FreeBSD-г CD/DVD-нээс
суулга гэдгийг сонгоно. Дараа нь &gui.ok; товчийг сонгосны
дараа Enter товч дарж суулгацыг үргэлжлүүлнэ.
Суулгацын бусад төрлийг сонгохоор бол тухайн тохирсон сонголтыг сонгож
харгалзах зааврыг нь дагах хэрэгтэй.
F1 товч дарж суулгацын төхөөрөмжийн тухай
тусламжийг үзэж болно. Enter товч дарж тусламжаас гаран
суулгацын төхөөрөмж сонгох цэс рүү буцна.
Суулгацын төхөөрөмж сонгох
FTP суулгацын горим
суулгац
сүлжээ
FTP
Таны сонгож болох гурван төрлийн FTP суулгацын горим бол:
active FTP буюу идэвхитэй FTP, passive FTP буюу идэвхгүй FTP, эсвэл HTTP
proxy буюу HTTP прокси.
FTP Active (идэвхитэй): Install from an FTP
server (FTP серверээс суулгах)
Энэ сонголт нь бүх FTP дамжуулалтыг Active буюу идэвхитэй
горим ашиглаж гүйцэтгэдэг. Энэ холболт нь галт ханаар дамжиж ажиллахгүй бөгөөд
харин идэвхгүй горимыг дэмждэг хуучин FTP серверүүдтэй ихэвчлэн ажилладаг.
Хэрэв таны холболт идэвхгүй горимд (анхдагч горим) гацаж байвал
идэвхитэй болгоод үзэх хэрэгтэй!
FTP Passive (идэвхгүй): Install from an FTP server through a
firewall (галт ханаар дамжиж FTP серверээс суулгах)
FTP
идэвхгүй горим
Энэ сонголт нь sysinstall-г бүх FTP
үйлдлийг Passive буюу идэвхгүй
горимд ажиллана гэж
тохируулдаг. Энэ нь дурын TCP порт дээр ирж байгаа холболтыг
зөвшөөрдөггүй галт ханаар дамжиж ажиллах боломж өгдөг.
FTP via a HTTP proxy (HTTP проксигоор дамжиж): Install from an FTP server
through a http proxy (HTTP проксигоор дамжин FTP серверээс суулгах)
FTP
HTTP проксигоор дамжин
Энэ сонголт нь sysinstall-г
HTTP протокол ашиглан (вэб хөтлөгч шиг) прокситой холбогдож
бүх FTP үйлдлийг гүйцэтгэхээр тохируулж өгдөг. Прокси нь ирсэн
хүсэлтийг хөрвүүлээд цааш нь FTP сервер уруу дамжуулдаг.
Ингэснээр хэрэглэгчид бүх FTP холболтыг хориод HTTP холболтыг
зөвшөөрсөн галт ханын дундуур дамжих боломж олгодог.
Энэ тохиолдолд та FTP серверийг зааж өгөхөөс гадна мөн проксигийн
нэрийг зааж өгдөг.
Прокси FTP серверийн тохируулгад жинхэнэ холбогдох серверийнхээ
нэрийг хэрэглэгчийн нэрийн хэсэг мэт @
тэмдгийн араас
оруулж өгөх хэрэгтэй. Ингэснээр прокси серверийг жинхэнэ сервер мэт
хуурч
ажиллуулдаг. Жишээ нь та
ftp.FreeBSD.org гэсэн серверээс суулгах
хэрэгтэй бөгөөд 1234 порт дээр буй foo.example.com гэсэн
FTP проксигоор дамжих ёстой байсан гэж авч үзье.
Энэ тохиолдолд та сонгох цэс рүү очоод, FTP хэрэглэгчийн нэрийг
ftp@ftp.FreeBSD.org гэж оруулаад нууц үгэнд нь
захианыхаа хаягийг бичих хэрэгтэй. Суулгацын төхөөрөмжөө FTP (эсвэл
прокси нь дэмждэг бол идэвхгүй FTP) гэж сонгоод URL хаягийг
ftp://foo.example.com:1234/pub/FreeBSD гэж оруулна.
ftp.FreeBSD.org-д буй
/pub/FreeBSD хаяг нь
foo.example.com гэсэн нэрээр дамжигдах бөгөөд
та суулгацыг энэ машинаас (уг машин таны файлуудыг
ftp.FreeBSD.org хаягнаас танд зуучилж өгнө)
татаж авч өгдөг.
Суулгацыг баталж гүйцээх
Хэрэв хүсвэл, одоо суулгацыг гүйцэтгэж болно. Энэ нь мөн хатуу дискэнд
өөрчлөлт оруулахаас сэргийлж цуцалж болох сүүлийн боломж юм.
User Confirmation Requested
Last Chance! Are you SURE you want to continue the installation?
If you're running this on a disk with data you wish to save then WE
STRONGLY ENCOURAGE YOU TO MAKE PROPER BACKUPS before proceeding!
We can take no responsibility for lost disk contents!
[ Yes ] No
&gui.yes; товчийг сонгоод
Enter товч дарж суулгацыг гүйцэтгэнэ.
Сонгосон түгээлт, суулгацын төхөөрөмж, компьютерийн хурд зэргээс
хамаараад суулгах хугацаа нь янз бүр.
Суулгацын үед явцын төлөв байдлыг илэрхийлсэн хэд хэдэн бичиглэл харуулагддаг.
Дараах бичиглэл харуулагдсан үед суулгац гүйцсэн байдаг:
Message
Congratulations! You now have FreeBSD installed on your system.
We will now move on to the final configuration questions.
For any option you do not wish to configure, simply select No.
If you wish to re-enter this utility after the system is up, you may
do so by typing: /usr/sbin/sysinstall.
[ OK ]
[ Press enter to continue ]
Enter товч дээр дарж суулгацын дараах тохируулгыг
хийх шатанд ордог.
&gui.no; товчийг сонгоод Enter товч дарвал
суулгац цуцлагдах бөгөөд системд ямар ч өөрчлөлт хийгдэхгүй. Тэгээд
дараах мэдээллийг харуулдаг:
Message
Installation complete with some errors. You may wish to scroll
through the debugging messages on VTY1 with the scroll-lock feature.
You can also choose "No" at the next prompt and go back into the
installation menus to retry whichever operations have failed.
[ OK ]
Юу ч суулгаагүй тохиолдолд энэ мэдээлэл харуулагддаг.
Enter товч дарж суулгацаас гарч болох
Суулгацын үндсэн цэсэнд буцаж очдог.
Суулгацын дараах тохиргоо
Амжилттай суулгацын дараа маш олон тохируулгын хэсэг эхэлдэг.
Уг тохируулгыг, шинээр FreeBSD-г ачаалахын өмнө хийж болох бөгөөд
эсвэл суулгацын дараа sysinstall (5.2 хувилбараас хуучин
&os; хувилбаруудад /stand/sysinstall)-г
ажиллуулан Configure-г сонгож тохиргоог дахин хийж болдог.
Сүлжээний тохиргоо
Хэрэв та өмнө нь FTP суулгац хийхдээ РРР тохируулга хийчихсэн бол, энэ дэлгэц танд харуулагдахгүй бөгөөд хэрэв дахин тохируулах шаардлагатай бол өмнө бичсэний дагуу үйлдэх боломж буй.
Дотоод сүлжээний тухай нарийвчилсан мэдээлэл мөн FreeBSD-г сүлжээний
gateway/router буюу хаалга/дамжуулагч (гарц/чиглүүлэгч) хэрхэн болгох талаар
Нэмэлт сүлжээ хэсгээс харна уу.
User Confirmation Requested
Would you like to configure any Ethernet or SLIP/PPP network devices?
[ Yes ] No
Сүлжээний төхөөрөмжийг тохируулахыг хүсвэл &gui.yes; гэж сонгоод Enter товч дээр дарах хэрэгтэй.
Үгүй бол &gui.no; гэдгийг сонгоод цааш нь үргэлжлүүлээрэй.
Сүлжээний төхөөрөмж сонгох нь
Тохируулах төхөөрөмжөө сумтай товч хэрэглэж сонгоод Enter товч дээр дарна.
User Confirmation Requested
Do you want to try IPv6 configuration of the interface?
Yes [ No ]
Энэ жишээ болгож авсан хувийн локал сүлжээнд одоо сонгосон байгаа интернэт төрлийн протокол нь (IPv4) бүрэн хангалттай болохоор &gui.no; гэж сонгогдоод Enter товч дарагдсан байна.
Хэрэв та өмнө нь байсан IPv6 сүлжээгээр RA сервер уруу холбогдсон байгаа бол &gui.yes; гэж сонгоод Enter дарах хэрэгтэй. Ингэсний дараа хэсэг хугацааны турш RA серверийг хайдаг.
User Confirmation Requested
Do you want to try DHCP configuration of the interface?
Yes [ No ]
Хэрэв DHCP (Dynamic Host Configuration Protocol буюу Динамикаар компьютерийг тохируулах протокол) шаардлагагүй бол &gui.no; гэж сонгоод Enter дээр дарах хэрэгтэй.
&gui.yes; гэж сонгосноор dhclient хэрэгслийг ажиллуулдаг бөгөөд хэрэв энэ нь амжилттай болвол сүлжээний тохиргоо автоматаар хийгдсэн байдаг. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл
хэсгээс харна уу.
Дараах сүлжээг тохируулах цонхонд, уг системийг дотоод сүлжээний gateway буюу хаалга болгон тохируулж байгааг харуулж байна.
ed0-д сүлжээний тохиргоог хийх нь
Tab товч хэрэглэн тохиргооны талбаруудад сэлгэж шаардлагатай тохируулгыг нь оруулаарай:
Host буюу уг компьютерийн нэр
Уг компьютерийн бүрэн нэр. Жишээ нь энэ тохиолдолд k6-2.example.com.
Domain буюу домэйн
Таны компьютерийн ашиглаж буй домэйн нэр. Энэ тохиолдолд example.com болж байна.
IPv4 Gateway буюу хаалга
Дотоод биш компьютер уруу өгөгдөл цааш дамжуулан илгээгч компьютерийн IP хаяг. Хэрэв таны тохируулж байгаа машин тань сүлжээндээ ийм дамжуулагчийн үүрэг гүйцэтгэгч биш, харин тийм дамжуулагчийг ашигладаг бол, энэ талбарт бөглөөрэй. Хэрэв таны машин интернэт уруу оруулдаг gateway буюу хаалганы үүрэг гүйцэтгэдэг бол, энэ талбарыг хоосон орхих ёстой . IPv4 Gateway буюу хаалга нь анхдагч хаалга юм уу эсвэл анхдагч route буюу зам заагч гэж нэрлэгддэг.
Name server буюу Нэр шийдвэрлэгч сервер
Дотоод DNS серверийн IP хаяг. Хэрэв дотоод хувийн сүлжээнд DNS сервер гэж байхгүй бол интернэтээр хангагч байгууллагын DNS серверийн хаягийг оруулж өгдөг.
(энэ жишээнд 208.163.10.2).
IPv4 хаяг
Энэ сүлжээний төхөөрөмжид өгөгдсөн IP хаяг нь
192.168.0.1 гэж тохируулагдаж байна
Netmask буюу сүлжээний ангилагч
Энэ дотоод сүлжээний хаягийн хувьд ашиглагдах хаягийн блок нь
255.255.255.0 бүхий сүлжээний ангилагчтай
байх бөгөөд ингэснээр хаяглалт нь 192.168.0.0 -
192.168.255.255 хүртэл байх болно.
Extra options to ifconfig буюу ifconfig-н нэмэлт тохиргоонууд
ifconfig дээр нэмэгдэх сүлжээний төхөөрөмжтэй холбоотой нэмэлт тохиргоонууд энд бичигдэнэ. Энэ жишээн дээр нэмэх зүйл байхгүй байна.
Хэрэв дууссан бол Tab товч ашиглан &gui.ok; цэсийг сонгоод Enter товч дарна.
User Confirmation Requested
Would you like to Bring Up the ed0 interface right now?
[ Yes ] No
&gui.yes; гэж сонгоод Enter товч дарснаар уг машины сүлжээний холболтыг идэвхжүүлдэг. Нэгэнт машиныг дараа нь дахин ачаалах хэрэг гардаг болохоор энэ холболт нь нэг их ашиглагдаад байдаггүй билээ.
Gateway буюу сүлжээний хаалганы тохиргоо
User Confirmation Requested
Do you want this machine to function as a network gateway?
[ Yes ] No
Хэрэв уг машин нь, дотоод сүлжээнд хаалгачийн үүрэг гүйцэтгэж машинуудын хооронд
багц мэдээллүүдийг дамжуулах үүрэгтэй бол &gui.yes; гэдгийг сонгоод Enter дээр дараарай. Хэрэв зөвхөн сүлжээнд холбогдох машин бол &gui.no; гэж сонгоод
Enter дээр дарж үргэлжлүүлнэ.
Интернэт үйлчилгээнүүдийг тохируулах
User Confirmation Requested
Do you want to configure inetd and the network services that it provides?
Yes [ No ]
Хэрэв &gui.no; гэж сонговол,
telnetd гэх мэт төрөл бүрийн үйлчилгээнүүдийг
хорьдог. Ингэсэн үед алсаас холбогдох хэрэглэгч нь telnet
мэтийн програм хэрэглэж уг машин уруу холбогдож чадахгүй болно гэсэн үг. Харин дотоод
хэрэглэгчид бол гадаад машин уруу telnet-г ашиглан
холбогдож чадсаар байх болно.
Эдгээр үйлчилгээнүүдийг суулгацын дараа /etc/inetd.conf
файлыг дуртай завсарлагчаараа нээж засварласнаар идэвхжүүлж болдог.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хэсгээс харна уу.
Хэрэв та суулгаж байх явцад эдгээр үйлчилгээнүүдийг тохируулахыг хүсвэл
&gui.yes; гэж сонгоно. Нэмэлт лавлаж асуусан цонх харуулагдах болно:
User Confirmation Requested
The Internet Super Server (inetd) allows a number of simple Internet
services to be enabled, including finger, ftp and telnetd. Enabling
these services may increase risk of security problems by increasing
the exposure of your system.
With this in mind, do you wish to enable inetd?
[ Yes ] No
&gui.yes; дээр дарж үргэлжлүүлээрэй.
User Confirmation Requested
inetd(8) relies on its configuration file, /etc/inetd.conf, to determine
which of its Internet services will be available. The default FreeBSD
inetd.conf(5) leaves all services disabled by default, so they must be
specifically enabled in the configuration file before they will
function, even once inetd(8) is enabled. Note that services for
IPv6 must be separately enabled from IPv4 services.
Select [Yes] now to invoke an editor on /etc/inetd.conf, or [No] to
use the current settings.
[ Yes ] No
&gui.yes; гэж сонгосноор тохируулгын файлыг засварлагч файл дээр
нээдэг бөгөөд мөрний урд нь буй
# тэмдгийг авсанаар тухайн үйлчилгээг идэвхжүүлдэг.
inetd.conf файлыг засварлах нь
Хүссэн үйлчилгээгээ нэмсний дараа Esc
товч дарвал, хийсэн өөрчлөлтөө хадгалаад гарах сонголттой цэс харуулагддаг.
Anonymous буюу нэр нь үл мэдэгч FTP үйлчилгээ
FTP
anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч хэрэглэгч
User Confirmation Requested
Do you want to have anonymous FTP access to this machine?
Yes [ No ]
Anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч FTP хэрэглэгчийг хориглох
Анхдагч сонгогдсон байгаа &gui.no; гэдэг дээр
Enter дарвал нэр нь үл мэдэгдэгчээр FTP үйлчилгээг
хориглодог бөгөөд харин FTP хандах эрхтэй ба нууц үгтэй хэрэглэгчид хандаж болдог.
Anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч FTP хэрэглэгчийг зөвшөөрөх
Энэ тохиолдолд хүн болгон таны машин уруу нэр нь үл мэдэгдэгч болж
FTP холболт хэрэглэн хандаж болдог. Нууцлал болон аюулгүй байдлынхаа талаар
сайн бодсоны дараа энэ үйлчилгээг хэрэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Нууцлал болон аюулгүй
байдлын талаар хуудсанд бичсэн буй.
anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч FTP хэрэглэгчийг зөвшөөрөхийн тулд, сумтай товч ашиглан &gui.yes; гэж сонгоод Enter дараарай.
Дараах дэлгэц (эсвэл үүнтэй ижил) танд харуулагдах болно:
Anonymous нэр нь үл мэдэгдэгч FTP үйлчилгээний анхдагч тохиргоо
F1 товч дарвал тусламжийн цонх гарч ирнэ:
This screen allows you to configure the anonymous FTP user.
The following configuration values are editable:
UID: The user ID you wish to assign to the anonymous FTP user.
All files uploaded will be owned by this ID.
Group: Which group you wish the anonymous FTP user to be in.
Comment: String describing this user in /etc/passwd
FTP Root Directory:
Where files available for anonymous FTP will be kept.
Upload subdirectory:
Where files uploaded by anonymous FTP users will go.
Үүнийг сийрүүлбэл:
Энэ цонх нь танд anonymous буюу нэр нь үл мэдэгдэгч FTP хэрэглэгчийн
тохиргоог хийхэд хэрэглэгдэнэ.
Дараах хэсгүүд тохиргоонд зориулж өөрчлөгдөх боломжтой:
UID: Нэр нь үл мэдэгдэх FTP хэрэглэгчдэд хамааруулах хэрэглэгчийн ID дугаар.
Сервер уруу илгээгдсэн бүх файлууд уг хэрэглэгчийн ID дугаарт харьяалагдаж эзэмшигдэнэ.
Group: Аль бүлэгт нэр нь үл мэдэгдэх FTP хэрэглэгчдийг багтаах вэ.
Comment: /etc/passwd файлд бичигдэх уг хэрэглэгчдэд оруулсан тайлбар мөр
FTP Root Directory:
anonymous буюу нэр нь үл мэдэгдэх FTP хэрэглэгчдэд зориулж татаж авагдах файлуудыг байрлуулах хэсэг.
Upload subdirectory:
Хэрэглэгчдээс илгээгдсэн файлуудыг байрлуулах хэсэг.
ftp-н root буюу эх сан нь анхдагч тохиргоогоор /var
санд байрлагддаг. Хэрэв тэнд хангалттай зай байхгүй бол
/usr санг ашиглаж FTP эх сангаа
/usr/ftp гэж тохируулж болох юм.
Хэрэв та оруулсан утгуудыг зөв болсон гэж бодож байгаа бол
Enter дээр дарж үргэлжлүүлээрэй.
User Confirmation Requested
Create a welcome message file for anonymous FTP users?
[ Yes ] No
Хэрэв та &gui.yes; гэж сонгоод
Enter дээр дарвал, танаас текст оруулуулах зорилгоор засварлагч програм
автоматаар ажилладаг.
FTP мэндчилгээний бичлэгийг засварлах нь
Энэ бол ee гэгч засварлагч юм. Зааврын дагуу
мэндчилгээний захиаг өөрчилж болох бөгөөд, эсвэл дараа нь өөрийн дуртай засварлагчаар
нээж уг бичлэгийг өөрчилж бас болно. Тэмдэглэж хэлэхэд, уг файлын нэр болон байрлал нь
програмын доод хэсэгт харуулагдаж байгааг анзаарна уу.
Esc дээр дарвал, цэстэй жижиг цонх үүсэх бөгөөд түүн дотор
a) leave editor буюу засварлагчаас гарах цэс анхдагчаар
сонгогдсон байдаг.
Enter дарж гараад үргэлжлүүлж болно. Эсвэл
Enter дахин дарж оруулсан өөрчлөлтүүдээ хадгалдаг.
Network File System буюу сүлжээний файл системийг тохируулах
Network File System (NFS) нь сүлжээнд буй файлуудыг хувааж хэрэглэх боломж олгодог. Машин нь сервер, хэрэглэгч эсвэл хоёулангаар нь болж тохируулагдаж болдог.
хэсгээс нэмэлт мэдээллийг харна уу.
NFS сервер
User Confirmation Requested
Do you want to configure this machine as an NFS server?
Yes [ No ]
Хэрэв танд сүлжээний файл системийн сервер шаардлагагүй бол
&gui.no; гэж сонгоод
Enter дараарай.
Хэрэв сервер хэрэгтэй гэвэл &gui.yes; гэж сонгох хэрэгтэй бөгөөд
танд жижиг цонхон дээр exports файл үүсгэгдэх
ёстой гэсэн сануулга гарч ирдэг.
Message
Operating as an NFS server means that you must first configure an
/etc/exports file to indicate which hosts are allowed certain kinds of
access to your local filesystems.
Press [Enter] now to invoke an editor on /etc/exports
[ OK ]
Enter дарж үргэлжлүүлдэг. Текст засварлагч ажиллаж, түүнд
exports файлуудыг үүсгэх ба засварлах үйлдлүүдийг гүйцэтгэдэг.
exports файлыг засварлах нь
Заавар ашиглан, одоо байгаа файл системийг нэмэх эсвэл сүүлд дуртай засварлагчаараа
нээж засварлаж болох юм. Файлын нэр болон байршлыг дэлгэцийн доод хэсэгт харуулсан байгааг анзаарна уу.
Esc дарахад цэстэй цонх үүсэх бөгөөд
a) leave editor буюу засварлагчийг орхи цэс анхлан сонгогдсон байдаг.
Enter дарж гараад цааш нь үргэлжлүүлнэ.
NFS Client буюу хэрэглэгч
NFS хэрэглэгчид нь NFS сервер уруу холбогддог.
User Confirmation Requested
Do you want to configure this machine as an NFS client?
Yes [ No ]
Сумтай товч ашиглан &gui.yes;
эсвэл &gui.no; сонголтыг шийдвэрээсээ шалтгаалан сонгоод Enter
дээр дараарай.
Системийн консол тохиргоо
Системийнхээ консолыг өөрчлөх хэд хэдэн тохиргоо байдаг.
User Confirmation Requested
Would you like to customize your system console settings?
[ Yes ] No
Тохиргооны сонголтуудыг харах юм уу тохируулахын тулд
&gui.yes; гэж сонгоод
Enter дарна.
Системийн консолын тохируулгын сонголтууд
Дэлгэц амраах тохиргоо байнга хэрэглэгддэг. Сумтай товчоор
Saver гэж сонгоод
Enter дараарай.
Дэлгэц амраах тохиргоо
Сум товч ашиглаж хүссэн дэлгэц амраах хөтөлбөрөө сонгоод Enter
дарна. Системийн консол тохируулах цонх буцаж гарч ирдэг.
Дэлгэц амраах хөтөлбөрийн ажиллах анхдагч хугацаа нь 300 секунд байдаг.
Цагийн энэ хугацааг өөрчлөхийнх тулд Saver гэдгийг дахин
сонгоно. Түүн дотор байгаа сонголтуудаас Timeout
гэдгийг сумтай товч ашиглаж сонгоод Enter дээр дарна. Ингэхэд танд
жижиг цонх харуулагддаг:
Дэлгэц амраагчийн ажиллах хугацаа
Утгыг өөрчлөөд &gui.ok; гэж сонгон
Enter дээр дарж буцаад системийн консолын тохиргооны цэсэнд очдог.
Системийн консолын тохиргооноос гарах
Exit гэдгийг сонгоод
Enter дээр дарвал суулгацын дараах тохиргоогоо
үргэлжлүүлэх хэсэгт очино.
Цагийн бүсийг тохируулах
Машиныхаа цагийн бүсийг тохируулснаар тухайн бүсийн цагтай холбогдолтой
өөрчлөлтүүд автоматаар хийгдэх давуу талтай байдаг.
Жишээн дээр, Америкийн Нэгдсэн Улсын Eastern буюу зүүн хэсгийн цагийн
бүсийг тохируулж байна. Таны тохируулга байгаа газраасаа шалтгаалж өөр байх болно.
User Confirmation Requested
Would you like to set this machine's time zone now?
[ Yes ] No
&gui.yes; гэж сонгоод
Enter дарвал цагийн бүсийг тохируулах болно.
User Confirmation Requested
Is this machine's CMOS clock set to UTC? If it is set to local time
or you don't know, please choose NO here!
Yes [ No ]
Машиныхаа цагийн тохируулгаасаа хамаарч &gui.yes;
эсвэл &gui.no; гэдгийг сонгоод Enter дарна ( мэдэхгүй бол &gui.no; гэдгийг сонгоорой ) .
Оршин буй бүсээ сонгох
Тохирсон бүсээ сумтай товч хэрэглэж сонгоод
Enter дээр дарна.
Оршин буй улсаа сонгох
Тохирох улсаа сонгоод Enter дээр дарна.
Цагийн бүсээ сонгох
Сумтай товч хэрэглэж тохирсон цагийн бүсээ сонгоод
Enter дээр дарна.
Confirmation
Does the abbreviation 'EDT' look reasonable?
[ Yes ] No
Цагийн бүсийн товчлол нэрийг лавлаж асуух хэсэг гарч ирдэг.
Хэрэв уг товчлол нь танд тохирч байвал Enter дарж суулгацын дараах
тохиргоог цааш нь үргэлжлүүлээрэй.
Линукс тохиромж
User Confirmation Requested
Would you like to enable Linux binary compatibility?
[ Yes ] No
&gui.yes; гэж сонгоод
Enter дээр дарвал Линуксийн програмууд FreeBSD дээр
ажиллах боломжтой болдог. Суулгац нь Линукстай тохиромжтой ажиллуулах
нэмэлт багцыг нэмдэг.
Хэрэв та FTP-р суулгаж байгаа бол машин интернэт уруу холбогдох
хэрэгтэй болно. Заримдаа алсад буй ftp байрлалд Линуксийн тохиромжийн файлууд
байхгүй байдаг. Гэвч үүнийг сүүлд суулгах боломжтой.
Хулганы тохиргоо
Энэ тохиргоо нь таныг 3 товчтой хулганаар, програм болон консолд
текст тасдаж сануулах болон буулгах боломж өгдөг. Хэрэв 2 товчит хулгана
хэрэглэж байгаа бол &man.moused.8; гарын авлагаас лавлаж хэрхэн гурван товчтой хулгана болгон ажиллуулж болдгийг харж болно. Энэ жишээн дээр USB биш төрлийн хулганы тохируулгыг харуулж байна (PS/2 эсвэл COM портоор холбогддог хулгана):
User Confirmation Requested
Does this system have a non-USB mouse attached to it?
[ Yes ] No
&gui.yes; гэж USB биш төрлийн хулганыг сонгох юм уу эсвэл
&gui.no; гэж USB төрлийн хулганыг сонгоод
Enter товч дээр дараарай.
Хулганы холбогдох төрлийг сонгох нь
Сумтай товч ашиглан Type гэж сонгоод Enter дарна.
Хулганы холбогдох төрлийг тохируулах
Энэ жишээнд хэрэглэгдэж байгаа хулгана PS/2 төрлийнх бөгөөд анхдагч
Auto буюу автомат гэсэн тохируулга таарч байдаг.
Энэ холбогдох төрлийг нь өөрчлөнө гэвэл сумтай товч ашиглан сонгоорой. Дараа нь &gui.ok;-г гэрэлтүүлж сонгогдсон эсэхийг магадлаад Enter дээр дарж энэ цэснээс гарах болно.
Хулганы холбогдох портыг нь сонгох
Сумтай товч ашиглан Port цэсийг сонгоод Enter дээр дарна.
Хулганы портыг тохируулах
Энэ системд PS/2 төрлийн хулгана хэрэглэгдэж байгаа болохоор
анхдагч тохируулга болох
PS/2 сонгогдсон байдаг. Портыг солихын тулд сумтай товч ашиглаж сонгоод Enter дээр дараарай.
Хулганы Daemon буюу далд чөтгөрийг идэвхжүүлэх нь
Эцэст нь сумтай товч ашиглаад
Enable буюу идэвхжүүл гэж сонгоод
Enter товч дээр дарж хулганыг ажиллуулагч далд чөтгөрийг
ажиллуулж эхэлдэг.
Хулганы далд чөтгөрийг шалгах
Хулганаа дэлгэцэн дээр хөдөлгөж шалгаж үзэх хэрэгтэй.
Хэрэв зүгээр байх юм бол &gui.yes; гэж сонгоод Enter дарна.
Хэрэв үгүй бол хулгана зөв тохируулагдаагүй байна гэсэн үг — тийм болохоор
&gui.no; гэж сонгоод өөр тохируулга хийж турших хэрэгтэй.
Exit буюу гарах гэдгийг сумтай товчоор очиж
сонгоод Enter дээр дарж суулгацын дараах тохируулга уруу буцаж очиж үргэлжлүүлнэ.
Том
Рөүдс
Хувь нэмэр болгон оруулсан
Сүлжээний үйлчилгээний нэмэлт тохиргоо
Сүлжээний үйлчилгээнүүдийг тохируулах нь, энэ талын мэдлэггүй шинэ хэрэглэгчдэд нэлээн хатуу боорцог мэт санагддаг. Сүлжээний тохиргоог хийж интернэт хэрэглэнэ гэдэг бол &os;-г оруулаад орчин үеийн үйлдлийн системүүдэд маш чухал үйлдэл бөгөөд ингэж сурах явцдаа &os;-н сүлжээтэй холбоотой нэмэлт боломжуудыг ойлгож авдаг. Суулгацын явцад энэ үйлдлийг хийхээсээ өмнө, хэрэглэгч нь хэрэглэх үйлчилгээнийхээ тухай тодорхой ойлголттой байх ёстой.
Сүлжээний үйлчилгээнүүд нь, сүлжээгээр ямар нэгэн оруулга хүлээж авдаг програмуудыг хэлж байгаа юм. Эдгээр програмуудыг эвдэлж сөнөөдөг
төрлийнх биш байлгах гэж маш их хичээсэн байдаг.
Харамсалтай нь програмчид төгс биш байдаг болохоор сүлжээний үйлчилгээнд байгаа ямар нэг цоорхой нүх хорхойг довтлогчид ашиглан муу юманд хэрэглэдэг. Та зөвхөн өөрийнхөө мэддэг болон хэрэгтэй сүлжээний үйлчилгээгээ идэвхжүүлэх нь чухал. Хэрэв танд эргэлзээтэй байгаа бол, уг үйлчилгээг хэрэгцээтэй болох хүртлээ хорьсон байх нь дээр байдаг. Та үүнийг сүүлд sysinstall ашиглаад юм уу эсвэл
/etc/rc.conf файлын тусламжтайгаар хэзээд идэвхжүүлж болно.
Networking тохируулгыг сонгоход доор дурдсантай төстэй
цэсийг үзүүлэх болно:
Сүлжээний дээд түвшний тохиргоо
Эхний тохиргоо Interfaces буюу сүлжээний төхөөрөмжийн талаар бид өмнө нь хэсэгт үзсэн болохоор энд алгаслаа.
AMD сонголтыг сонгосноор
BSD automatic mount буюу автоматаар таньж холбох хэрэгслийг нэмж өгдөг.
Энэ нь голдуу
NFS холболт (өмнө тайлбарласан буй) ашиглах үед, алсад буй файл системийг таньж холбоход хэрэглэгддэг.
Ямар нэгэн онцгой тохируулга энд шаардлагагүй.
Дараагийн тохируулга, AMD Flags
сонголт. Хэрэв энэ сонгогдвол жижиг цэстэй цонх үсэрч гарч ирдэг бөгөөд ямар AMD тохиргоо хийхийг зааж өгдөг.
Уг цэсэнд анхдагч тохируулгууд нь заагдчихсан байдаг:
-a /.amd_mnt -l syslog /host /etc/amd.map /net /etc/amd.map
сонголт нь анхдагч таньж холбох байршлыг зааж өгдөг бөгөөд энэ тохиолдолд
/.amd_mnt гэсэн байна.
сонголт анхдагч log буюу бүртгэл файлыг зааж өгдөг боловч хэрэв syslogd хэрэглэгдэж байгаа бол бүх бүртгэж бичих үйлдлүүд системийн log daemon буюу далд ажилладаг бүртгэл бичигч чөтгөр уруу илгээгддэг.
/host сан нь алсад буй компьютерийн экспортолсон файлуудыг таньж холбох санг илэрхийлж байхад, /net
сан нь
IP хаягаас экспортлогдсон файлуудыг таньж холбох санг зааж өгч байна.
/etc/amd.map файл нь AMD-н экспортын анхдагч тохируулгуудыг заасан байна.
FTP
anonymous
Anon FTP сонголт нь anonymous буюу нэр үл мэдэгдэгч
FTP холболтыг зөвшөөрдөг. Үүнийг сонгосноор, уг машиныг
нэр нь үл мэдэгдэгч холболт хүлээж авдаг FTP сервер болгож байна.
Энэ сонголтыг дагаад үүсэх нууцлал болон аюулгүй байдлыг бодох хэрэгтэй.
Өөр цэс үүсэж аюулгүй байдалтай холбоотой нөхцлүүд болон тохируулгын талаар сануулга өгдөг.
Gateway тохируулга нь өмнө тайлбарласны дагуу машиныг хэрхэн сүлжээний хаалга болгож тохируулах тохиргоонуудыг санал болгодог. Энэ хэсэгт та өмнө нь суулгацын үед санамсаргүй хүсэлгүйгээр тохируулснаа Gateway сонголт ашиглаж буцааж болно.
Inetd сонголтоор өмнө тайлбарласан &man.inetd.8; далд чөтгөрийг тэр чигээр нь хорьж болно.
Mail сонголтоор системийн
андагч MTA буюу Mail Transfer Agent буюу захиа дамжуулагч агентийг тохируулдаг.
Энэ сонголтыг сонгох үед дараах цэс харуулагддаг:
Анхдагч MTA-г сонгох
Та энэ хэсэгт, суулгах анхдагч MTA-г сонгох гэж байна. MTA бол системийн хэрэглэгчид уруу юм уу эсвэл интернэтэд байгаа хэрэглэгчид уруу захиа илгээгч энгийн сервер билээ.
Sendmail-г сонгосноор, та &os;-н анхдагч бөгөөд алдаршиж тархсан sendmail серверийг суулгах болно. Sendmail local сонголт нь
sendmail-г анхдагч
MTA болгож суулгах боловч интернэтээс ирж байгаа захиануудыг хүлээж авахгүйгээр тохируулдаг. Бусад сонголтууд болох
Postfix болон
Exim нар нь
Sendmail-тэй ижил үүрэг гүйцэтгэдэг. Тэд хоёулаа захиа илгээдэг бөгөөд зарим хэрэглэгчид
sendmail-н оронд
MTA болгож хэрэглэж болдог.
MTA-г сонгосны дараа юм уу эсвэл MTA-г сонголгүйгээр цаашлах үед, NFS client тохируулгыг хийх сүлжээний тохируулгын цэс гарч ирдэг.
NFS client сонголт нь системийг
NFS сүлжээгээр сервертэй холбоход хэрэглэгддэг. NFS сервер нь NFS протокол ашиглан, файл системийг сүлжээгээр бусад машинд хандах боломж өгдөг. Хэрэв энэ нь дангаараа ажилладаг машин бол, энэ сонголтыг сонгохгүйгээр үлдээж болно. Систем танаас нэмэлт тохируулга хийхийг шаардаж магадгүй; сервер хэрэглэгч хоёрын тохиргооны тухай дэлгэрэнгүй мэдээллийг
хэсгээс харна уу.
Саяны сонголтын доор нь NFS server-н тохируулга байгаа бөгөөд системийг
NFS сервер болгоход хэрэглэгдэнэ. Энэ хэсэгт RPC буюу алсад буй компьютерт програм ажиллуулагч үйлчилгээг эхлүүлэх тохиргоо хийдэг. RPC нь компьютер болон програм хоёрын хоорондох холболтыг зохицуулахад хэрэглэгддэг.
Түүний дараа Ntpdate гэсэн сонголт байгаа ба энэ нь цаг тохируулах үүрэгтэй. Хэрэв үүнийг сонговол, дараах цэс танд харуулагдана:
Ntpdate тохиргоо
Энэ хэсэгт, өөртөө хамгийн ойрхон буй серверийг сонгох хэрэгтэй. Ойрхон сервер сонгосноор, таны цагийн тохиргоог хол байгаа сервер уруу мэдээлэл авах гэж цаг алдалгүйгээр илүү нарийвчлалтай хийх боломж ихсэнэ.
Дараагийн сонголт бол PCNFSD юм.
Энэ сонголт
net/pcnfsd багцыг
Портын цуглуулгаас суулгадаг. Энэ нь Microsoft-н
&ms-dos; зэрэг таньж бүртгэн нэвтрэх үйлчилгээ хийж чаддаггүй үйлдлийн системүүдэд
NFS таньж нэвтрүүлэх үйлчилгээг санал болгодог тун хэрэгтэй систем юм.
Та одоо жаахан доош нь гулгуулж дараагийн сонголтуудыг харах хэрэгтэй:
Доод түвшний сүлжээний тохируулга
&man.rpcbind.8;, &man.rpc.statd.8;, болон
&man.rpc.lockd.8; хэрэгслүүд бүгдээрээ Remote Procedure
Calls (RPC) буюу алс компьютерт процедур ажиллуулагчид хэрэглэгдэнэ.
rpcbind хэрэгсэл NFS сервер болон хэрэглэгчийн хоорондох холболтыг зохицуулдаг бөгөөд NFS серверийг зөв ажиллаж байх нөхцөл шаарддаг. rpc.statd далд чөтгөр нь өөр компьютер дээр буй rpc.statd далд чөтгөртэй харилцаж төлөв байдлыг хянаж байдаг. Мэдээлэгдэх ёстой төлөв байдлууд нь
/var/db/statd.status файлд хадгалагаж байгаа.
Дараагийн сонголт нь rpc.lockd бөгөөд энэ нь сонгогдвол файлуудыг түгжих үйлдлийг хангаж өгдөг. Энэ голдуу
rpc.statd-тэй хэрэглэгддэг бөгөөд ямар компьютер ямар файлыг хорихыг хүсэж байна, хэр давтамжтай хүсэж байгаа зэргийн төлвийг хянаж байдаг.
Сүүлийн хоёр сонголт нь дибаг хийхэд маш гайхамшигтай байдаг боловч эдгээр нь NFS сервер болон хэрэглэгч зөв
ажиллахад шаардлагагүй.
Цааш нь харвал
Routed сонголт буй. Энэ нь дамжуулга хийгч далд чөтгөр юм. &man.routed.8; хэрэгсэл нь сүлжээний дамжуулах хүснэгтийг удирдаж multicast дамжуулагчдыг олж хүсэлтийн дагуу сүлжээн дэх физик холболттой машинд өөрийнхөө дамжуулах хүснэгтийг нийлүүлж байдаг. Энэ хэрэгсэл нь голдуу дотоод сүлжээндээ хаалганы үүрэг гүйцэтгэж байгаа машинд хэрэглэгддэг. Үүнийг сонговол цэс гарч ирэн уг хэрэгслийн байрлах анхдагч байршлыг асуудаг. Уг цэсэн дээр анхдагч байршил нь аль хэдийнээ сонгогдсон байдаг болохоор шууд Enter дарж болно. Танд дахин өөр цэс харуулагдах бөгөөд, энэ үед танаас routed далд чөтгөрийг ажиллууллах нэмэлт сонголт оруулахыг асуудаг. Анхдагч сонголт нь
байдаг бөгөөд үргэлж энэ сонголттойгоо харуулагдах болно.
Дараагийн тохиргооны сонголт бол Rwhod бөгөөд хэрэв энэ сонгогдвол, системийн эхлэн ачаалах үед &man.rwhod.8; далд чөтгөрийг ажиллуулдаг. rwhod хэрэгсэл нь сүлжээгээр байнга системийн мэдээнүүдийг цацах, эсвэл consumer
горимдоо байгаа бол уг мэдээнүүдийг цуглуулж байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.ruptime.1; юм уу
&man.rwho.1;-н гарын авлагаас харж болно.
Жагсаалтын сүүлийн өмнөх сонголт бол
&man.sshd.8;далд чөтгөр юм. Энэ нь OpenSSH-д зориулсан, нууцлалын хувиргууртай бүрхүүлийн сервер бөгөөд энгийн хэрэглээнд байдаг telnet болон FTP серверүүдийн оронд хэрэглэхийг санал болгодог. sshd сервер нь нэг компьютераас нөгөө уруу нууцлалын хувиргалттай холболт тогтоож байдаг.
Эцэст нь TCP Extensions
сонголт байгаа. Энэ хэрэв сонгогдвол, RFC 1323 болон
RFC 1644-д заасан байдаг TCP өргөтгөлийг идэвхжүүлдэг. Ихэнх компьютер дээр энэ нь сүлжээний хурдыг ихэсгэдэг ч гэсэн зарим холболтыг унагаж болзошгүй. Энэ нь зөвхөн дангаараа ажилладаг серверт санал болгогдож байдаг.
Ингээд та сүлжээнийхээ үйлчилгээнүүдийг тохируулж дууслаа. Та хамгийн сүүлд байгаа Exit буюу Гарах цэсийг сонгож дараагийн тохируулгын хэсэг уруу үргэлжлүүлж болно.
X Серверийг тохируулах
Та &os;-г суулгасны дараа X серверийг суулгаж тохируулах хэрэгтэй.
X серверийг суулгах болон тохируулах тухай нэмэлт мэдээллийг хэсэгт харж болно.
График дүрслэлтэй хэрэглэгчийн харьцах нүүр
KDE, GNOME,
гэх мэтчилэн бусад програмыг хэрэглэхийн тулд Х сервер заавал тохируулагдах ёстой.
Програмын багц суулгах
Багцууд нь урьдчилан хөрвүүлэгдсэн програмууд бөгөөд програм суулгах хамгийн эвтэйхэн арга юм.
Үзүүлэх журмаар нэг багцыг суулгах явцыг энд харуулав.
Хэрэв шаардлагатай бол нэмэлт багцууд мөн давхар суугддаг.
Суулгасны дараа sysinstall-г нэмэлт багц суулгахад хэрэглэж болно.
User Confirmation Requested
The FreeBSD package collection is a collection of hundreds of
ready-to-run applications, from text editors to games to WEB servers
and more. Would you like to browse the collection now?
[ Yes ] No
&gui.yes; гэж сонгоод Enter дарвал багц програмуудыг сонгох цонхонд очих болно:
Багцын төрлийг сонгох
Зөвхөн тухайн үед сонгогдсон байгаа суулгацын төрөл дээр байгаа багцууд харуулагдах болно.
Хэрэв
All гэж сонговол, байгаа бүх багцыг харж болно. Сумтай товч ашиглан сонгоод Enter дээр дараарай.
Байгаа бүх багцууд сонгогдож болохоор танд харуулагдах болно:
Багц сонгох
Энд харуулснаар bash бүрхүүл сонгогдсон байна. Space товч ашиглаж суулгахыг хүссэн бүх багцаа сонгоорой. Сонгох бүрд дэлгэцийн доод хэсэгт багцны товч тайлбар гардаг.
Tab товчоор сонгогдсон багц болон
&gui.ok;, ба &gui.cancel; сонголтуудын хооронд дамжиж болно.
Суулгахаар хүссэн багцаа сонгож дууссаны дараа
Tab товч дарж &gui.ok; гэж сонгоод
Enter дээр дарж багц сонгох цэс рүү буцаж очдог.
Зүүн ба баруун товчоор бас &gui.ok; ба
&gui.cancel;-н хооронд сэлгэж болно. Энэ аргаар та бас &gui.ok; гэж сонгоод Enter дээр дарж багц сонгох хэсэгт буцаж очиж бас болно.
Багц суулгах
Tab юм уу эсвэл сумтай товч ашиглан [ Install ] гэж сонгоод Enter дарах хэрэгтэй. Таны сонгосон багцуудыг танд харуулж суулгахыг хүсэж байгааг тань лавлаж асуух болно:
Багц суулгалтын лавлалт
&gui.ok; гэж сонгоод Enter дарж багц суулгалтыг гүйцэтгэдэг. Суулгах явцын мэдэгдлүүд суулгаж дуустал танд харуулагддаг. Хэрэв ямар нэг алдаа гарвал тэмдэглэж авах хэрэгтэй.
Багц суулгасны дараа сүүлийн тохиргоог хийдэг. Та багц суулгаж дууссан ч гэсэн сүүлийн тохируулгыг хийхийн тулд
Install гэдгийг бас дарж болно.
Хэрэглэгч/Бүлэг нэмэх
Суулгацын явцад та хамгийн багадаа нэг хэрэглэгчийн эрх нээх хэрэгтэй бөгөөд, энэ эрхээрээ root эрх хэрэглэлгүйгээр системдээ нэвтэрч болно. root хуваалт нь голдуу тун бага хэмжээтэй байдаг болохоор
root эрхээр програм ажиллуулбал түргэн дүүрдэг. Хамгийн хэцүү хүндрэлийг доор мэдүүлж байна:
User Confirmation Requested
Would you like to add any initial user accounts to the system? Adding
at least one account for yourself at this stage is suggested since
working as the "root" user is dangerous (it is easy to do things which
adversely affect the entire system).
[ Yes ] No
&gui.yes; гэж сонгоод
Enter дарж шинэ хэрэглэгч нэмэх болно.
User буюу хэрэглэгч гэж сонгоно
Сумтай товч хэрэглэн User гэж сонгоод
Enter дээр дарна.
Хэрэглэгчийн мэдээллийг оруулах
Tab товч хэрэглэн талбаруудад дамжин оруулга хийх бүр доор харуулсан тайлбарууд талбар бүрд харуулагдах болно:
Login ID
Хэрэглэгчийн нэвтрэх шинэ нэр(заавал шаардлагатай).
UID
Уг хэрэглэгчийн ID дугаар (хоосон орхивол автоматаар сонгогдох болно).
Group
Уг хэрэглэгчийн хамрагдах бүлгийн нэр (хоосон орхивол автоматаар сонгогдох болно).
Password
Тухайн хэрэглэгчийн нууц үг (энэ талбарт тун анхааралтай оруулах хэрэгтэй!).
Full name
Хэрэглэгчийн бүтэн нэр (дэлгэрэнгүй мэдээлэл).
Member groups
Энэ хэрэглэгчийн хамрагдаж болох бүлгүүд (өөрөөр хэлбэл хандаж болох бүлгүүд).
Home directory
Хэрэглэгчийн эхлэл сан (хоосон орхивол автоматаар сонгогдох болно ).
Login shell
Хэрэглэгчийн холбогдох бүрхүүл (хоосон орхивол анхдагч бүрхүүл сонгогдох болно. Өөрөөр хэлбэл,
/bin/sh).
Жишээн дээр bash-г суулгасан болохоор, /bin/sh гэдгийг
/usr/local/bin/bash гэж орлуулж болно.
Суугдаагүй бүрхүүл хэрэглэвэл систем уруугаа нэвтэрч чадахгүй болно.
BSD ертөнцөд хамгийн өргөн хэрэглэдэг бүрхүүл бол C бүрхүүл бөгөөд
/bin/tcsh гэж олддог.
Мөн энэ хэрэглэгч нь wheel бүлэг рүү нэмэгдсэн бөгөөд ингэснээр
root эрхүүдтэй супер хэрэглэгч болох боломжтой болно.
Хэрэв та оруулсан мэдээллээ зөв боллоо гэж бодож байгаа бол &gui.ok; дээр дарахад хэрэглэгч ба бүлэг нэмэх цонх дахин харуулагддаг:
Хэрэглэгч ба бүлэг зохицуулах хэсгээс гарах
Хэрэгцээтэй бол энэ үед бүлэг нэмж болно.
Хэрэв шаардлага гарвал суулгацын дараа
sysinstall (&os;-н 5.2-с бага хувилбарт /stand/sysinstall гэж буй) ашиглан нэмж болно.
Хэрэв та хэрэглэгч нэмж дууссан бол сумтай товч ашиглан Exit гэж сонгоод
Enter дээр дарж суулгацаа үргэлжлүүлээрэй.
root нууц үг оруулах
Message
Now you must set the system manager's password.
This is the password you'll use to log in as "root".
[ OK ]
[ Press enter to continue ]
Enter дээр дарж root
нууц үг оруулна.
Нууц үгийг хоёр удаа зөв оруулах ёстой. Мартахааргүй нууц үг оруулаарай гэж сануулах нь илүүдэх байх. Таны оруулсан нууц үгийг давтаж харуулах юм уу эсвэл одоор дүрсэлж харуулахгүй болохыг сануулж байна.
Changing local password for root.
New password :
Retype new password :
Нууц үгийг амжилттай оруулсны дараа суулгац цаашаагаа үргэлжлэх болно.
Суулгацаас гарах
Хэрэв та одоо нэмэлт сүлжээний тохиргоо юм уу эсвэл ямар нэгэн өөр тохиргоо хийхийг хүсвэл, та яг одоо юм уу эсвэл суулгасны дараа
sysinstall
(&os;-н 5.2-с доошхи хувилбарт /stand/sysinstall гэж буй ) ашиглаж суулгана.
User Confirmation Requested
Visit the general configuration menu for a chance to set any last
options?
Yes [ No ]
Сумтай товчоор &gui.no; гэж сонгоод
Enter дээр дарж үндсэн суулгацын цэс рүү буцах болно.
Суулгацаас гарах
Сумтай товчоор [X Exit Install] гэдгийг сонгон Enter дээр дарна. Танаас гарах гэж буйг тань лавлаж асуух болно:
User Confirmation Requested
Are you sure you wish to exit? The system will reboot (be sure to
remove any floppies from the drives).
[ Yes ] No
Хэрэв уян дискнээс эхлүүлсэн бол &gui.yes; гэж сонгоод уян дискийг авах хэрэгтэй. CDROM хөтлөгч нь машиныг шинээр ачаалагдах хүртэл түгжигдсэн байдаг болохоор ачаалагдах үед CDROM-с гаргах хэрэгтэй (аль болох түргэн).
Систем одоо шинээр ачаалагдах бөгөөд ямар нэгэн алдаа гарахыг ажиглах хэрэгтэй.
FreeBSD эхлэн ачаалалт
&i386; машин дээрх FreeBSD-н эхлэн ачаалалт
Хэрэв бүх зүйл амжилттай болсон бол дэлгэцэн дээр тань мэдэгдлүүд урсаж өнгөрөөд нэвтрэх хэсэгт тулж ирэх болно. Урсаж өнгөрсөн мэдэгдлүүдийг эргэж харахын тулд Scroll-Lock товчийг дараад
PgUp болон PgDn товчоор дээш доош нь гулгуулдаг.
Scroll-Lock товчийг дахин дарснаар нэвтрэх хэсэгт буцаж ирдэг.
Бүх мэдэгдэл харуулагдахгүй байх нөхцөл үүсвэл (түр хадгалагчийн хэмжээнээс болж) сүүлд нь тушаал өгдөг горим дээр
dmesg тушаалаар харж болдог.
Суулгацын үед нэмж оруулсан хэрэглэгчийн нэр болон нууц үгээр нэвтэрч орох хэрэгтэй (энэ тохиолдолд rpratt гэж буй). Шаардлага гараагүй бол
root эрхээр орохоос сэргийлэх хэрэгтэй.
Ердийн эхлэн ачаалах үеийн мэдэгдэл (хувилбарын тухай хэсгийг оруулалгүйгээр):
Copyright (c) 1992-2002 The FreeBSD Project.
Copyright (c) 1979, 1980, 1983, 1986, 1988, 1989, 1991, 1992, 1993, 1994
The Regents of the University of California. All rights reserved.
Timecounter "i8254" frequency 1193182 Hz
CPU: AMD-K6(tm) 3D processor (300.68-MHz 586-class CPU)
Origin = "AuthenticAMD" Id = 0x580 Stepping = 0
Features=0x8001bf<FPU,VME,DE,PSE,TSC,MSR,MCE,CX8,MMX>
AMD Features=0x80000800<SYSCALL,3DNow!>
real memory = 268435456 (262144K bytes)
config> di sn0
config> di lnc0
config> di le0
config> di ie0
config> di fe0
config> di cs0
config> di bt0
config> di aic0
config> di aha0
config> di adv0
config> q
avail memory = 256311296 (250304K bytes)
Preloaded elf kernel "kernel" at 0xc0491000.
Preloaded userconfig_script "/boot/kernel.conf" at 0xc049109c.
md0: Malloc disk
Using $PIR table, 4 entries at 0xc00fde60
npx0: <math processor> on motherboard
npx0: INT 16 interface
pcib0: <Host to PCI bridge> on motherboard
pci0: <PCI bus> on pcib0
pcib1: <VIA 82C598MVP (Apollo MVP3) PCI-PCI (AGP) bridge> at device 1.0 on pci0
pci1: <PCI bus> on pcib1
pci1: <Matrox MGA G200 AGP graphics accelerator> at 0.0 irq 11
isab0: <VIA 82C586 PCI-ISA bridge> at device 7.0 on pci0
isa0: <ISA bus> on isab0
atapci0: <VIA 82C586 ATA33 controller> port 0xe000-0xe00f at device 7.1 on pci0
ata0: at 0x1f0 irq 14 on atapci0
ata1: at 0x170 irq 15 on atapci0
uhci0: <VIA 83C572 USB controller> port 0xe400-0xe41f irq 10 at device 7.2 on pci0
usb0: <VIA 83C572 USB controller> on uhci0
usb0: USB revision 1.0
uhub0: VIA UHCI root hub, class 9/0, rev 1.00/1.00, addr 1
uhub0: 2 ports with 2 removable, self powered
chip1: <VIA 82C586B ACPI interface> at device 7.3 on pci0
ed0: <NE2000 PCI Ethernet (RealTek 8029)> port 0xe800-0xe81f irq 9 at
device 10.0 on pci0
ed0: address 52:54:05:de:73:1b, type NE2000 (16 bit)
isa0: too many dependant configs (8)
isa0: unexpected small tag 14
fdc0: <NEC 72065B or clone> at port 0x3f0-0x3f5,0x3f7 irq 6 drq 2 on isa0
fdc0: FIFO enabled, 8 bytes threshold
fd0: <1440-KB 3.5" drive> on fdc0 drive 0
atkbdc0: <keyboard controller (i8042)> at port 0x60-0x64 on isa0
atkbd0: <AT Keyboard> flags 0x1 irq 1 on atkbdc0
kbd0 at atkbd0
psm0: <PS/2 Mouse> irq 12 on atkbdc0
psm0: model Generic PS/2 mouse, device ID 0
vga0: <Generic ISA VGA> at port 0x3c0-0x3df iomem 0xa0000-0xbffff on isa0
sc0: <System console> at flags 0x1 on isa0
sc0: VGA <16 virtual consoles, flags=0x300>
sio0 at port 0x3f8-0x3ff irq 4 flags 0x10 on isa0
sio0: type 16550A
sio1 at port 0x2f8-0x2ff irq 3 on isa0
sio1: type 16550A
ppc0: <Parallel port> at port 0x378-0x37f irq 7 on isa0
ppc0: SMC-like chipset (ECP/EPP/PS2/NIBBLE) in COMPATIBLE mode
ppc0: FIFO with 16/16/15 bytes threshold
ppbus0: IEEE1284 device found /NIBBLE
Probing for PnP devices on ppbus0:
plip0: <PLIP network interface> on ppbus0
lpt0: <Printer> on ppbus0
lpt0: Interrupt-driven port
ppi0: <Parallel I/O> on ppbus0
ad0: 8063MB <IBM-DHEA-38451> [16383/16/63] at ata0-master using UDMA33
ad2: 8063MB <IBM-DHEA-38451> [16383/16/63] at ata1-master using UDMA33
acd0: CDROM <DELTA OTC-H101/ST3 F/W by OIPD> at ata0-slave using PIO4
Mounting root from ufs:/dev/ad0s1a
swapon: adding /dev/ad0s1b as swap device
Automatic boot in progress...
/dev/ad0s1a: FILESYSTEM CLEAN; SKIPPING CHECKS
/dev/ad0s1a: clean, 48752 free (552 frags, 6025 blocks, 0.9% fragmentation)
/dev/ad0s1f: FILESYSTEM CLEAN; SKIPPING CHECKS
/dev/ad0s1f: clean, 128997 free (21 frags, 16122 blocks, 0.0% fragmentation)
/dev/ad0s1g: FILESYSTEM CLEAN; SKIPPING CHECKS
/dev/ad0s1g: clean, 3036299 free (43175 frags, 374073 blocks, 1.3% fragmentation)
/dev/ad0s1e: filesystem CLEAN; SKIPPING CHECKS
/dev/ad0s1e: clean, 128193 free (17 frags, 16022 blocks, 0.0% fragmentation)
Doing initial network setup: hostname.
ed0: flags=8843<UP,BROADCAST,RUNNING,SIMPLEX,MULTICAST> mtu 1500
inet 192.168.0.1 netmask 0xffffff00 broadcast 192.168.0.255
inet6 fe80::5054::5ff::fede:731b%ed0 prefixlen 64 tentative scopeid 0x1
ether 52:54:05:de:73:1b
lo0: flags=8049<UP,LOOPBACK,RUNNING,MULTICAST> mtu 16384
inet6 fe80::1%lo0 prefixlen 64 scopeid 0x8
inet6 ::1 prefixlen 128
inet 127.0.0.1 netmask 0xff000000
Additional routing options: IP gateway=YES TCP keepalive=YES
routing daemons:.
additional daemons: syslogd.
Doing additional network setup:.
Starting final network daemons: creating ssh RSA host key
Generating public/private rsa1 key pair.
Your identification has been saved in /etc/ssh/ssh_host_key.
Your public key has been saved in /etc/ssh/ssh_host_key.pub.
The key fingerprint is:
cd:76:89:16:69:0e:d0:6e:f8:66:d0:07:26:3c:7e:2d root@k6-2.example.com
creating ssh DSA host key
Generating public/private dsa key pair.
Your identification has been saved in /etc/ssh/ssh_host_dsa_key.
Your public key has been saved in /etc/ssh/ssh_host_dsa_key.pub.
The key fingerprint is:
f9:a1:a9:47:c4:ad:f9:8d:52:b8:b8:ff:8c:ad:2d:e6 root@k6-2.example.com.
setting ELF ldconfig path: /usr/lib /usr/lib/compat /usr/X11R6/lib
/usr/local/lib
a.out ldconfig path: /usr/lib/aout /usr/lib/compat/aout /usr/X11R6/lib/aout
starting standard daemons: inetd cron sshd usbd sendmail.
Initial rc.i386 initialization:.
rc.i386 configuring syscons: blank_time screensaver moused.
Additional ABI support: linux.
Local package initialization:.
Additional TCP options:.
FreeBSD/i386 (k6-2.example.com) (ttyv0)
login: rpratt
Password:
RSA болон DSA түлхүүрүүдийг үүсгэх явц нь удаан машин дээр хэсэг хугацаа авч магадгүй. Энэ явц нь зөвхөн суулгацын дараах анхны эхлэн ачаалах үед л хийгддэг. Дараагийн ачаалах үед хийгддэггүй болохоор хурдан байх болно.
Хэрэв Х сервер тохируулагдаад анхдагч график орчин сонгогдсон байгаа бол, startx гэсэн тушаалаар тэдгээрийг ажиллуулж болно.
Alpha машин дээрх FreeBSD-н эхлэн ачаалалт
Alpha
Суулгац дууссан бол, FreeBSD-г эхлүүлэхийн тулд
SRM тушаал оруулах мөрөнд доор дурдсаныг бичнэ:
>>>BOOT DKC0
Энэ нь уг машинд тухайн бичсэн дискнээс эхлэн ачаалахыг зааж өгч байна.
Цаашдаа FreeBSD-г автоматаар эхлүүлдэг болгохын тулд дараах тушаалыг өгөх хэрэгтэй:
>>> SET BOOT_OSFLAGS A
>>> SET BOOT_FILE ''
>>> SET BOOTDEF_DEV DKC0
>>> SET AUTO_ACTION BOOT
Эхлэн ачаалагдах явц нь &i386; машиныхтай ойролцоо ижил (гэх бүр ижил биш) байх болно.
FreeBSD-г унтраах
Үйлдлийн системийг зөв унтраах нь тун чухал. Шууд хүч хэрэглэн унтрааж болохгүй. Эхлээд su гэсэн тушаал оруулаад
root нууц үгээ бичиж өгөн супер хэрэглэгч болох хэрэгтэй. Энэ нь зөвхөн тухайн хэрэглэгч
wheel бүлэгт хамаарагдсан үед биелнэ.
Эсвэл root хэрэглэгч болж нэвтрэх хэрэгтэй. Ингээд
shutdown -h now тушаалыг оруулна.
The operating system has halted.
Please press any key to reboot.
Унтраах тушаал өгсний дараа Please press any key to reboot буюу дурын товч дарж шинээр ачаална уу
гэсэн мэдэгдэл гарсан үед унтраах нь зөв юм. Хэрэв шууд унтраалгүйгээр ямар нэгэн товч дарвал систем шинээр ачаалагдах болно.
Та мөн
Ctrl
Alt
Del
товчлуурын хослол хэрэглэн шинээр ачаалж болох боловч, ердийн үед энэ нь тийм ч их хэрэглэгддэг арга биш.
Хүндрэл тулгарвал
суулгац
хүндрэл тулгарвал
Дараах хэсэгт хүмүүсийн мэдээлсний дагуу тэдэнд тулгарч байсан
энгийн хүндрэлийн тухай авч хэлэлцэх болно. Мөн энэ хэсэгт &ms-dos; эсвэл &windows;
үйлдлийн системийг FreeBSD-тэй хамт хэрхэн нэг компьютерт суулгаж
ачаалах тухай хүмүүсийн асуусан асуулт болон хариултыг агуулсан буй.
Хэрэв буруу тийшээ эргээд эхэлбэл юу хийх хэрэгтэй вэ
Компьютерийн төрлөөс хамааран бүх юмыг 100% цэвэр гүйцэтгэж болохгүй
ч гэсэн хэрэв ямар нэгэн зүйл буруу болбол, та хэд хэдэн арга хэмжээг
авч чадна.
Таны FreeBSD-ийн хувилбарт зориулсан Тоног төхөөрөмжийн тэмдэглэл
баримтаас таны төхөөрөмжийг дэмжсэн эсэхийг нь шалгах хэрэгтэй.
Хэрэв таны төхөөрөмж дэмжигдсэн мөртлөө хүндрэл гарвал, та
өөрсчөн тохируулсан цөм бүтээх
шаардлагатай болно. Энэ нь GENERIC цөмд байхгүй
төхөөрөмжүүдийн дэмжлэгийг нэмэх боломжийг танд олгох болно.
Ачаалагч дискэн дээр буй цөм нь таны төхөөрөмжүүдийг
IRQ-үүд, IO хаяг, мөн DMA суваг зэрэг тохиргоог үйлдвэрээс зааж өгсөн
анхныхаа утгатайгаа байгаа гэж авч үздэг. Хэрэв таны төхөөрөмжийн тохиргоо
өөрчлөгдсөн бол тэдгээр зүйлсийг &os; хаанаас олж болохыг хэлэхийн тулд та цөмийн
тохиргоогоо засварлаж дахин бүтээх хэрэгтэй болно.
Мөн залгаж туршигдаагүй төхөөрөмжүүд сүүлд залгагдаад туршигдах үед
алдаа үүсгэх тохиолдол гардаг. Ийм үед хүндрэлтэй байгаа төхөөрөмжийн
драйвер буюу таниулагч файлуудыг нь хорих хэрэгтэй.
Ихэнх суулгацын хүндрэлүүд нь төхөөрөмжийн үйлдвэрээс гаргасан
сүүлийн үеийн таниулагч файлуудыг нь татаж авч суулгаснаар илаарших
нөхцөл бүрддэг бөгөөд ялангуяа motherboard буюу эх хавтан дээр иймэрхүү
үзэгдэл их гардаг. Эх хавтангийн үйлдвэрээс гаргасан програмыг ер нь
BIOS гэж нэрлэдэг ба бараг бүх
үйлдвэрүүд өөрсдийн гэсэн вэб хуудастай бөгөөд уг програмыг хэрхэн
сүүлийн үеийн хэлбэрт шинэчлэх тухай мэдээлэл болон файлууд агуулж байдаг.
Ихэнх үйлдвэрлэгчид нь, ямар нэгэн ноцтой хүндрэл гарахаас
зайлсхийж хүндтэй нөхцөл үүсээгүй бол
BIOS-г шинэчилж хэрэггүй гэж зөвлөдөг.
Шинэчлэх явц амжилтгүй болох нөхцөл нь
BIOS цахилгаан схемд ноцтой эвдрэл гаргаж
болзошгүйг анхаарна уу.
Өмнө нь байсан дискний &ms-dos; хуваалттай ажиллах
DOS
Ихэнх хэрэглэгчид &os;-г өмнө нь µsoft;-н үйлдлийн систем
суусан компьютер дээр суулгахыг хүсдэг. Ийм нөхцөлд &os;-д
FIPS нэртэй хэрэгсэл байдаг. Энэ хэрэгсэл нь
суулгац CD-ROM-ын tools сан дотор байдаг бөгөөд
эсвэл &os; толин салбаруудаас татаж авч болно.
FIPS хэрэгсэл нь оршин байгаа
&ms-dos; хуваалтыг хоёр хэсэгт салгаж хуваадаг бөгөөд өмнө байсан
системийг эхнийхэд нь байрлуулаад хоёр дахь хэсэг дээр нь таныг өөр
үйлдлийн систем суулгах боломж өгдөг.
Эхлээд та өөрийнхөө &ms-dos; хуваалт дээр defragment буюу эмхэлж
ангилах үйлдлийг &windows; дээр байдаг Disk Defragmenter
хэрэгслээр хийх хэрэгтэй (Explorer буюу файл болон сан цэгцлэгч дээр
хатуу диск дээрээ хулганы баруун товчийг дараад defrag цэсийг сонгоно). Эсвэл
Norton Disk Tools багажийг ашиглаж болно.
Дараа нь та FIPS хэрэгслийг ажиллуулна.
Энэ нь танд тухайн үйлдэлдээ тохирсон лавлаж асуусан мэдээлэл харуулдаг
бөгөөд дэлгэцэнд заасан зааврын дагуу цааш нь явах хэрэгтэй.
Ингэсний дараа компьютераа шинээр ачаалаад шинэ зүсмэл хэсэг дээрээ
&os;-г суулгаж болно. Distributions цэсэн дээр
тухайн суулгахыг хүссэн төрөлд хичнээн хэмжээний дискний зай хэрэглэгдэхийг
харж болно.
Мөн PowerQuest-с гаргасан
(http://www.powerquest.com)
&partitionmagic; нэртэй маш хэрэгтэй програм байдаг.
Энэ програм нь FIPS-г бодвол илүү их үйлдэл
хийх чадвартай байдаг бөгөөд хэрэв та байнга үйлдлийн системүүдээ устгаж суулгаж
оролддог бол үүнийг хэрэглэх нь зүйтэй. Гэвч энэ нь үнэтэй бөгөөд
хэрэв та &os;-г суулгаад тэр чигт нь өөрчлөхгүй гэж бодож байвал FIPS
танд илүү тохиромжтой байх болов уу.
&ms-dos; болон &windows;-н файл системийг хэрэглэх нь
&os; нь одоогийн байдлаар Double Space™
програмаар шахсан файл системийг дэмждэггүй. Тийм болохоор, хэрэв ийм төрлийн
файл системд хандахаар бол эхлээд уг файл системийн шахалтыг задлаад, дараа нь
файл уруу хандах хэрэгтэй. Задлах энэ үйлдэл нь Compression Agent
програмыг Start> Programs > доторх
System Tools цэснээс гүйцэтгэгдэж болно.
&os; нь &ms-dos; дээр үндэслэгдсэн файл системүүдийг (FAT16 ба FAT32) дэмждэг.
Ийм файл систем рүү хандахдаа &man.mount.msdosfs.8; тушаалыг холбогдох
параметртай нь хэрэглэдэг. Энэ хэрэгслийн ерөнхий хэрэглэх бичлэг нь:
&prompt.root; mount_msdosfs /dev/ad0s1 /mnt
Энэ жишээн дээр, &ms-dos; файл систем нь эхний дискний эхний хуваалт
дээр байрласныг харуулж байна. Мэдээж таны систем дээр янз бүр байх бөгөөд
dmesg болон mount тушаалуудын гаралтын
мэдээллийг харах хэрэгтэй. Эдгээр тушаалууд нь дискний хуваалтын
тухай хангалттай мэдээллийг өгч чаддаг.
Өргөтгөсөн &ms-dos; файл системүүд нь голдуу
&os;-н суусан хуваалтын дараа байдаг. Өөрөөр хэлбэл, дискний хуваалтын дугаар нь
&os;-н суусан хуваалтын дугаараас их байна. Жишээ нь,
эхний &ms-dos; хуваалт
/dev/ad0s1 дээр, &os; хуваалт
/dev/ad0s2 дээр, өргөтгөсөн &ms-dos; хуваалт
/dev/ad0s3 дээр гэж байрласан байж болно. Зарим хүнд
энэ нь үл ойлгогдохоор байж болох юм.
NTFS хуваалтыг бас таниулан холбохдоо өмнөхтэй ижил аргаар
&man.mount.ntfs.8; тушаал хэрэглэж болно.
Alpha системийн хэрэглэгчдийн асуулт болон хариултууд
Alpha
Энэ хэсэгт FreeBSD-г Alpha систем дээр суулгах үед гарч болох
зарим асуултанд хариулна.
Би ARC эсвэл Alpha BIOS Консолоос эхлэн ачаалалт хийж болох уу?
ARC
Alpha BIOS
SRM
Үгүй. &os; нь, Compaq Tru64 болон VMS системүүдтэй адилхан зөвхөн
SRM консолоос ачаалагддаг.
Надад ямар ч дискний зай байхгүй болчихлоо! Туслаарай?
Өмнө байгаа файлуудаа эхлээд устгасан нь дээр үү?
Харамсалтай нь, устгахаас өөр арга үгүй.
Би өөрийнхөө Compaq Tru64 эсвэл VMS файл системийг таниулж холбож болох уу?
Одоохондоо лав үгүй.
Валентино
Вашетто
Хамтарч бэлтгэсэн
Суулгацын нэмэлт гарын авлага
Энэ хэсэгт FreeBSD-г хэрхэн онцгой тохиолдолд суулгах талаар
өгүүлэх болно.
FreeBSD-г дэлгэц юм уу гар үгүй систем дээр суулгах нь
суулгац
headless буюу толгойгүй (serial console)
serial console
Энэ төрлийн суулгацыг FreeBSD-г суулгаж байгаа
машин нь дэлгэцгүй юм уу тэр байтугай дэлгэцийн залгуургүй
байдаг учраас headless
install буюу толгойгүй суулгац
гэж нэрлэдэг.
Яаж ингэж болдог юм бол? гэж та гайхаж байвал, serial console буюу
цуваа консол хэрэглэснээр ийм суулгац хийж болдог.
Цуваа консолоор өөр машиныг дэлгэц болон гар болгож ашиглаж болдог.
Үүнийг гүйцэтгэхийн тулд дээр заасан зааврын дагуу суулгац уян дискийг
бэлдэх хэрэгтэй.
Энэ уян дискийг өөрчилж цуваа консолоос эхлэн ачаалахын тулд
дараах алхмуудыг биелүүлэх хэрэгтэй:
Эхлэн ачаалагч уян дискнүүдийг цуваа консол уруу холбогдохыг зөвшөөрөх
mount
Хэрэв та урьд нь уян дискнээс эхлэн ачаалж байсан бол, FreeBSD
нь ердийн энгийн суулгацын горимоор эхлэн ачаалах болно.
Гэхдээ бид нар суулгацаа цуваа холболт уруу орж эхлүүлэх ёстой билээ.
Ингэхийн тулд FreeBSD уруу boot.flp дискийг
&man.mount.8; тушаал ашиглаж таниулж холбох хэрэгтэй.
&prompt.root; mount /dev/fd0 /mnt
Одоо та уян дискээ таниулж холбосон болохоор
/mnt сан уруу орох хэрэгтэй:
&prompt.root; cd /mnt
Энд одоо цуваа консолоос хэрхэн эхлэн ачаалах тохируулга эхэлж байна.
Та эхлээд boot.config нэртэй файл үүсгээд тэрэн дотроо
/boot/loader -h гэж бичих хэрэгтэй.
Ингэснээр та цуваа консолоос эхлэн ачаалах болно гэж тохируулж байна.
&prompt.root; echo "/boot/loader -h" > boot.config
Ингээд та уян дискээ зөв тохируулчихсан учраас таниулсан дискээ
&man.umount.8; тушаалаар буцааж салгах хэрэгтэй:
&prompt.root; cd /
&prompt.root; umount /mnt
Одоо та уян дискээ дискний төхөөрөмжөөс авч болно.
Null-modem кабелиар холбох
null-modem кабел
Та одоо хоёр машинаа null-modem кабелиар
холбох хэрэгтэй. Уг хоёр машины цуваа холболтын залгууранд нь тус тусад нь
залгах хэрэгтэй. Ердийн цуваа залгуур энэ тохиолдолд ажилладаггүй
бөгөөд дундаа сэлгэж залгагдсан null-modem залгуур танд хэрэгтэй.
Суулгац эхлүүлэх гэж шинээр ачаалах
Одоо суулгацаа эхлүүлэх цаг боллоо. boot.flp
дискээ толгойгүй машиндаа хийгээд асаах хэрэгтэй.
Толгойгүй машин уруугаа холбогдох
cu тушаал
Та одоо тэр машин уруугаа &man.cu.1; тушаал хэрэглэж
холбогдох хэрэгтэй:
- &prompt.root; cu -l /dev/cuaa0
+ &prompt.root; cu -l /dev/cuad0
+
+ &os; 5.X дээр
+ /dev/cuad0-ийн оронд
+ /dev/cuaa0-ийг ашиглана.
Ингээд л боллоо! Та одоо нөгөө толгойгүй машинаа
cu тушаалын хэсгээр удирдах боломжтой боллоо.
Энэ хэсэгт таныг kern1.flp дискээ хийхийг шаардах бөгөөд
дараа нь ямар төрлийн терминал хэрэглэхийг асуух болно. Тэр үед нь
FreeBSD color console буюу өнгөт консол гэдгийг сонгоод цааш нь
суулгацаа үргэлжлүүлээрэй!
Өөртөө зориулж тусгай суулгацын төхөөрөмж бэлдэх нь
Дахин нуршихаас сэргийлж таны худалдаж авсан юм уу бэлдэж авсан
CDROM эсвэл DVD нарыг FreeBSD диск
гэж нэрлэв.
Заримдаа танд өөрийн гэсэн өөрчилж тохируулсан FreeBSD суулгацын
төхөөрөмжөөс суулгах хэрэг гарч болзошгүй. Энэ нь физик төхөөрөмж
болох бичлэгт хальс юм уу эсвэл sysinstall
дээр зааж өгсөн FTP хуудас эсвэл &ms-dos; хуваалтад буй файлаас
суулгаж болзошгүй.
Жишээ нь:
Танд маш олон компьютер холбогдсон дотоод сүлжээ байгаа бөгөөд
зөвхөн нэг л FreeBSD диск байж болох юм. Та дотоод FTP хуудас үүсгээд
тэрэндээ FreeBSD дискээ байрлуулж, уг хуудаснаас бусад компьютерууд холбогдож
суулгац хийж болохоор тохируулж болно.
Танд FreeBSD диск байгаа боловч таны CD/DVD төхөөрөмж уг дискийг
танихгүй харин &ms-dos;/&windows; дээр таньдаг байг. Та уг компьютерийнхаа
DOS хуваалт дээрээ FreeBSD суулгацыг хуулаад дараа нь уг файл уруу
FreeBSD-г суулгах үед хандаж болно.
Таны суулгахыг хүссэн компьютерт CD/DVD төхөөрөмж болон сүлжээний картын
аль нь ч байхгүй бөгөөд та зөвхөн
Laplink-style
цуваа юм уу зэрэгцээ холболтын кабелиар холбогдож
гүйцэтгэж болно.
Та FreeBSD суулгаж болдог бичлэгт хальс бэлдэж болно.
Суулгацын CDROM үүсгэх
FreeBSD төсөл нь хувилбар гаргах үедээ хамгийн багадаа хоёр ширхэг CDROM дүрсийг
(ISO images буюу дискний дүрс
) дэмжигдсэн архитектур бүрийн хувьд бэлтгэдэг.
Хэрэв танд CD бичигч байвал эдгээр буулгац дүрсийг CD дээр буулган бичиж (шарж
) болдог.
Хэрэв танд CD бичигч болон хямд үнэтэй интернэт сайн холболт байвал энэ нь
FreeBSD-г суулгах хамгийн амархан арга болно.
Зөв ISO Images буюу буулгац дүрсийг татаж авах
Хувилбар бүрд зориулсан ISO буулгац дүрсийг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/ISO-IMAGES-arch/version
хаягаас юм уу эсвэл хуулбар толин тусгалуудаас татаж авч болно.
Машины төрөл болон хувилбарыг arch болон
version гэсэн хэсгүүдэд тус тусад нь орлуулж бичих хэрэгтэй.
Уг сан нь дараах буулгац дүрснүүдийг агуулж байдаг:
FreeBSD 5.X ISO буулгац дүрсний нэр болон агуулга
Файлын нэр
Агуулга
version-RELEASE-arch-bootonly.iso
FreeBSD цөмөөс эхлүүлж суулгацын хэсгийг эхлүүлэхэд хэрэглэгдэх
бүх хэсэг буй. Энэ суулгаж болдог файлуудыг FTP юм уу бусад эх сурвалжаас
татаж авч болно.
version-RELEASE-arch-miniinst.iso
FreeBSD-г суулгахад хэрэглэгдэх бүх юм бий.
version-RELEASE-arch-disc1.iso
&os;-г суулгахад хэрэгтэй бүх юм болон sysinstall
дээр хэрэглэгдэх Repair буюу засварлах
ад хэрэглэгддэг
live filesystem буюу амьд файл систем
.
version-RELEASE-arch-disc2.iso
&os;-н бичиг баримт (&os; 6.2-оос өмнөх) болон дискэн дээр багтахаар нь шингээсэн
гуравдагчдын бүтээсэн програмын багцууд.
version-RELEASE-arch-docs.iso
&os;-н бичиг баримт (&os; 6.2 болон түүнээс дараа үеийн).
Та bootonly ISO юм уу эсвэл нэгдүгээр диск хоёрын аль нэгийг
татаж авах ёстой. Нэгдүгээр диск нь
bootonly ISO дискний бүтцийг агуулж байдаг болохоор энэ хоёрыг хоёуланг
татаж авч хэрэггүй.
bootonly ISO-г интернэт холболт хямд газарт суулгах хэрэгтэй.
Үүгээр та &os;-г суулгаад, дараа нь гуравдагч програмуудыг интернэтээр татаж
авч суулгаж болно (
-с харна уу).
Нэгдүгээр дискийг хийгээд &os;-г суулгах юм уу эсвэл дискэн дээр байгаа
гуравдагчдын багц програмыг суулгана гэж сонгох хэрэгтэй.
Бусад дискнүүд нь хэрэв танд хурдтай интернэт холболт байхгүй л бол
тийм чухал шаардлагатай биш.
CD-нүүдийг бичих
Та хуулбар дүрс нарыг дискэн дээр бичих хэрэгтэй. Хэрэв та энэ алхмыг
өөр FreeBSD систем дээр гүйцэтгэж байгаа бол
хэсгээс нэмэлт мэдээллийг үзэх хэрэгтэй (
болон
хэсгүүдэд зарим нь буй).
Хэрэв та энэ үйлдлийг өөр үйлдлийн систем дээр гүйцэтгэж байгаа бол,
уг систем дээр байгаа CD бичигчээ удирддаг дурын програмыг нь ашиглаж бичих
нь зүйтэй. Эдгээр дүрс нь стандарт ISO хэлбэрээр байгаа тул маш олон бичигч
нар энэ төрлийг дэмждэг билээ.
Хэрэв өөрийн гэсэн FreeBSD хувилбар бүтээнэ гэх юм бол
Хувилбарыг инженерчлэх мэдээллээс
хараарай.
FreeBSD дисктэй дотоод FTP хуудас бэлтгэх нь
суулгац
сүлжээ
FTP
FreeBSD дискний зохион байгуулалт нь FTP хуудастайгаа ижил байрлуулагдсан буй.
Ингэснээр танд дотоод FTP хуудас байгуулж сүлжээгээр FreeBSD-г суулгахад
тун дөхөм болж өгдөг.
FTP хуудас эрхэлж байх ёстой FreeBSD компьютерт CDROM төхөөрөмж байх
шаардлагатай бөгөөд /cdrom санд таниулж холбосон
байх ёстой.
&prompt.root; mount /cdrom
anonymous FTP эрх
/etc/passwd дотор үүсгэх хэрэгтэй. Ингэхийн тулд
&man.vipw.8; хэрэгслийг ашиглан
/etc/passwd файлыг засварлахдаа дараах мөрийг нэмэх
хэрэгтэй:
ftp:*:99:99::0:0:FTP:/cdrom:/nonexistent
/etc/inetd.conf дотор FTP service буюу үйлчилгээ
зөвшөөрөгдсөн эсэхийг лавлах хэрэгтэй.
Ингээд одоо таны компьютертай сүлжээгээр холбогдож чадах машин болгон
суулгац эхлүүлэхийн тулд, суулгах төхөөрөмжөө сонгох цэснээс Other буюу бусад
гэдгийг сонгоод цааш нь FTP гэж сонгон
ftp://машины нэр
гэж оруулах хэрэгтэй.
Хэрэв таны FTP үйлчилгээг ашиглаж байгаа хэрэглэгчийн эхлэн ачаалах
төхөөрөмж нь (голдуу уян диск байдаг) FTP дээр буй хувилбартай яг ижил хувилбар
биш бол, sysinstall нь таны суулгацыг бүрэн
гүйцэтгэж чаддаггүй. Хэрэв хувилбарууд ижил биш байсан ч гэсэн дарж
бичихийг та хүсэж байгаа бол Options цэснээс
distribution name буюу тархацын нэрийг any гэж
бичих хэрэгтэй.
Энэ арга нь галт ханаар хамгаалагдсан дотоод сүлжээнд бол найдвартай
ажилладаг. Энэ FTP үйлчилгээгээ интернэтээр дамжуулан өөр машинд
(таны дотоод сүлжээнээс гадуурх сүлжээнд буй компьютерт) санал болговол
зарим компьютерийн сүлжээ эвдэгч хүмүүсийн анхаарлыг татаж эвгүй үр дүнд
хүргэж болзошгүй. Хэрэв та нууцлалын маш сайн дадлагатай биш л бол ингэж
гадуурх сүлжээнд ил гаргахаас болгоомжлохыг бид танд зөвлөж байна.
Суулгацын уян дискийг бэлдэх нь
суулгац
уян дискнүүд
Хэрэв таны компьютер өөр дэмжлэггүйгээс болоод юм уу эсвэл та
юмыг хүндрүүлж хийхийг хүссэнээс ч болоод юм уу, суулгацыг уян дискнээс
суулгах ёстой бол (энэ аргыг
хэрэглэхгүй байхыг санал болгож байна), та эхлээд
уян дискнүүдийг суулгацад бэлдэх ёстой.
Хамгийн багадаа л гэхэд base (үндсэн түгээлт) санд буй хоёртын
файлуудыг багтаахад шаардлагатай тооны 1.44 MБ-н
дискнүүдийг бэлдэх ёстой. Хэрэв уян дискээ DOS-с бэлдэж байгаа бол
&ms-dos;-н FORMAT командыг ашиглан дискнүүдийг шинэчилж
бэлдэх ёстой. Хэрэв та &windows;-с бэлдэхээр бол,
Explorer дээр дискийг форматлаж болдог (
A: төхөөрөмж дээр хулганы баруун товчийг дараад
Format
цэсийг сонгоорой).
Үйлдвэрээс урьдчилан бэлтгэж цэвэрлэсэн дискэнд итгэж
болохгүй шүү. Найдвартай байхын тулд тэдгээрийг дахин
цэвэрлэх хэрэгтэй. Сүүлийн үед маш олон хэрэглэгчид зөв цэвэрлэж янзлаагүй
дискнээсээ болж маш их алдаа гарлаа гэж мэдээлсэн учраас бид ингэж танд
анхааруулж байгаа билээ.
Хэрэв та уян дискээ DOS файл систем дээр биш харин өөр FreeBSD машин дээр
бэлтгэж байсан ч гэсэн цэвэрлэх нь зөв санаа гэдгийг дахин сануулмаар байна.
Та bsdlabel болон newfs
тушаалуудыг ашиглаж UFS файлын систем суулгахыг хүсвэл ( 3.5" 1.44 MБ диск дээр)
дараах тушаалуудыг өгөх хэрэгтэй:
&prompt.root; fdformat -f 1440 fd0.1440
&prompt.root; bsdlabel -w -r fd0.1440 floppy3
&prompt.root; newfs -t 2 -u 18 -l 1 -i 65536 /dev/fd0
Дараа нь дискээ таниулаад жирийн файл систем шиг бичиж болно.
Уян дискнүүдээ цэвэрлэж бэлтгэсний дараа файлуудаа хуулах хэрэгтэй.
Тархцын файлууд нь зохицох зорилгоор тааруулж хуваагддаг бөгөөд таван ширхэг
1.44 MБ диск дээр багтахаар тохируулагдсан байдаг. Бүх уян диск болгондоо
багтах хэмжээгээр нь тулгаж хуулах зарчмаар түгээлтийн бүх файлуудыг багтааж
хуулах хэрэгтэй. Тархац бүр уян диск дээр :
a:\base\base.aa,
a:\base\base.ab гэх мэтчилэн хуулагдах ёстой.
Түгээлтийг татаж аван нийлүүлэх үедээ хичнээн нэмэлт хэсгүүдийг
хайхаа мэдэхийн тулд суулгалтын програм уншдаг учраас
base.inf файл нь base
цуглуулгын эхний уян дискэнд орох ёстой.
Суулгацын явцад суулгах төхөөрөмжөө сонгох Media цэс гарах үед
Floppy цэсийг сонгоод цаашаагаа
суулгацаа үргэлжлүүлээрэй.
&ms-dos; хуваалтаас суулгах нь
суулгац
MS-DOS оос
&ms-dos; хуваалтаас суулгацыг бэлтгэхийн тулд, уг хуваалтын эх хэсэг дээр
freebsd нэртэй сан үүсгэж дотор нь түгээлтийн файлуудыг
хуулах хэрэгтэй. Жишээ нь, c:\freebsd. CDROM юм уу FTP
хуудсанд байсан файлуудын сангийн бүтэц нь уг сан доторхтой ижил байх ёстой бөгөөд
хуулахын тулд DOS-н
xcopy тушаалыг ашиглан CD-с хуулаарай.
Жишээ нь, FreeBSD-н хамгийн бага суулгацыг гүйцэтгэхийн тулд:
C:\> md c:\freebsd
C:\> xcopy e:\bin c:\freebsd\bin\ /s
C:\> xcopy e:\manpages c:\freebsd\manpages\ /s
Энд C: дискийг сул зайтай гэж үзсэн бөгөөд
E: диск дээр CDROM-г таниулсан гэж авч үзэв.
Хэрэв танд CDROM төхөөрөмж байхгүй бол тархац файлыг
ftp.FreeBSD.org
-с татаж авч болно. Тархац бүр өөрсдийн сан дотроо байгаа бөгөөд,
жишээ нь, base тархац &rel.current;/base/
сан дотор буй.
&ms-dos;-с суулгахыг хүссэн тархац болгоныг (хэрэв танд хангалттай сул
зай байгаа л бол) c:\freebsd сан дотор хуулах хэрэгтэй
бөгөөд — зөвхөн хамгийн багаар суулгах зориулалттай файлууд л
BIN сан дотор байх шаардлагатай.
Суулгацын бичлэг тууз бэлтгэх нь
суулгац
QIC/SCSI бичлэгт туузнаас
Бичсэн туузнаас суулгах нь FTP юм уу CDROM-с суулгаснаас
хамаагүй амархан арга байж болох юм. Суулгац програм нь
бичлэг дээр tar хэлбэрээр нэгтгэж бичигдсэн байх ёстой.
Суулгахыг хүссэн тархцаа авсны дараа туузан дээр
шахаж бичих хэрэгтэй:
&prompt.root; cd /freebsd/distdir
&prompt.root; tar cvf /dev/rwt0 dist1 ... dist2
Суулгацыг гүйцэтгэх явцдаа туузан дээр түр зуур хэрэглэхээр
(сонголтоос хамаарч) туузан дээрх файлуудыг бүхлээр нь
хуулахад багтаахаар сул зайг үлдээх ёстой.
Шуурхай санамсаргүй хандалт хийгдэж болдоггүй учраас туузан дээр их хэмжээний
сул зай бэлэн байлгах шаардлага гардаг юм.
Суулгацыг эхлүүлэх үед уян дискнээс эхлүүлэхээсээ өмнө
туузыг төхөөрөмж рүү нь хийсэн байх ёстой. Ингэхгүй бол суулгац олохгүй байх
магадлалтай.
Сүлжээгээр суулгахаасаа өмнө
суулгац
сүлжээ
цуваа холболт (SLIP эсвэл PPP)
суулгац
сүлжээ
зэрэгцээ холболт (PLIP)
суулгац
сүлжээ
Ethernet
Сүлжээгээр суулгах гурван төрлийн арга бий.
Эдгээр нь Ethernet сүлжээ (стандарт Ethernet төхөөрөмж), Цуваа холболт (SLIP эсвэл PPP) эсвэл
Зэрэгцээ холболт (PLIP (laplink кабель)) юм.
Сүлжээний картаа ашиглаж интернэт суулгах арга бол мэдээж хамгийн
сайн сонголт байх болно! FreeBSD нь ихэнх сүлжээний картуудыг дэмжиж
таньдаг бөгөөд Hardware Notes буюу төхөөрөмжийн тухай мэдээлэл хэсэгт
дэмждэг картуудыг (мөн тэдгээрт шаардагдах тохируулгатай нь) жагсаасан буй.
Хэрэв та аль нэгэн дэмжигдсэн PCMCIA сүлжээний карт хэрэглэж байвал зөөврийн
компьютераа асаахаасаа өмнө нь залгаарай. Харамсалтай нь
одоогоор PCMCIA төрлийн картуудыг явцын дунд шууд залгаж хараахан чадахгүй
байгаа билээ.
Та мөн сүлжээнийхээ IP хаягаа салгаж ангилсан netmask буюу сүлжээний
шүүлт хаягтай нь хамт мэдэж байх ёстой. Хэрэв та PPP холболт ашиглаж
холбогдож байгаа бол, ISP газраас тань автоматаар хаяглалт хийдэг болохоор
тогтмол зааж өгсөн IP хаяг бүү зоож тохируулаарай. Таны сүлжээ тохируулагч тань
ямар ямар тохируулга шаардлагатайг танд мэдэгдэх байх. Хэрэв та IP хаяг биш
харин ямар нэгэн серверийн нэр оруулж тохируулах ёстой бол, танд бас
name server буюу серверүүдийн нэрүүдийг зохицуулагч серверийн нэрийг мөн
магадгүй gateway серверийн хаягийг бас оруулах хэрэгтэй болох байх
(хэрэв та PPP хэрэглэж байгаа бол энэ нь таны интернэтээр хангагч байгууллагын тань
IP хаяг байх ёстой). Хэрэв та HTTP проксигоор дамжин FTP-нээс суулгац хийх
ёстой бол, та мөн проксигийн хаягийг оруулж өгөх хэрэгтэй. Хэрэв та
эдгээр олон асуултанд хариулж мэдэхгүй байгаа тохиолдолд, сүлжээ тохируулагчаасаа
юм уу эсвэл ISP-аасаа суулгацаа эхлүүлэхээсээ өмнө
лавлаж асуух нь чухал.
SLIP-р холбох нь цуваа холболтын залгуураар нэг компьютерийг
өөр компьютертай холбодог явцуу арга юм. SLIP суулгац нь утсан холбоогоор
залгах боломжгүй болгож зөвхөн шууд залгасан залгуураар л залгагдах болно.
Энэ боломж нь хэрэв SLIP-ийг хэрэглэж болохоор үед л РРР тохируулгаар
хэрэгждэг.
Хэрэв та модем хэрэглэж байгаа бол PPP таны бараг цорын ганц сонголт
байх болов уу. Суулгацаа бүр эхлүүлэхээсээ өмнө интернэт хөтлөгч байгууллага
уруугаа холбогдох мэдээллээ сайн бэлтгэж авсан байх хэрэгтэй.
Хэрэв та ISP руугаа PAP эсвэл CHAP хэрэглэж холбогддог бол
(өөрөөр хэлбэл, ISP уруугаа ямар нэгэн скрипт буюу гүйцэтгэдэг бичлэг
хэрэглэлгүйгээр &windows;-с холбогдож байвал), ppp-н
тушаал оруулах мөрөнд dial гэж оруулахад болно.
Өөр тохиолдолд, PPP хэрэглэж утасдах горим нь тун энгийн терминал үйлчилгээгээр
хангагдсан байдаг болохоор, та ISP руугаа модемондоо тохирсон AT тушаал
хэрэглэж холбогдох хэрэгтэй. Хэрэглэгчийн ppp бүртгэлийн гарын авлага эсвэл FAQ буюу байнга асуудаг асуулт хариулт
хэсгээс нэмэлт мэдээллийг харж болно.
Хэрэв танд хүндрэл тулгарвал, set log local ... тушаал
ашиглаж ерөнхий явцын бүртгэл бичлэгийг дэлгэцэн дээрээ зэрэг хянаж болно.
Хэрэв та өөр FreeBSD (2.0-R эсвэл түүнээс дээшхи хувилбар) машин уруу
шууд залгаж холбогдох боломжтой бол laplink
зэрэгцээ кабелиар
гүйцэтгэж болох юм. Зэрэгцээ холболтоор өгөгдөл нь цуваа холболтыг бодвол
арай хурдан дамжигдах (50 кбайт/сек хүртэл) бөгөөд, ингэснээр илүү
түргэн суулгацаа гүйцэтгэж болох юм.
NFS-р суулгахаасаа өмнө
суулгац
сүлжээ
NFS
NFS суулгац бол харьцангуй хурдан шулуухан байдаг. NFS сервер
дээрээ FreeBSD тархалтынхаа хуулбарыг хуулаад дараа нь суулгац гүйцэтгэх
төхөөрөмжийг сонгох цэсэн дээр NFS гэж зааж өгөхөд болно.
Хэрэв сервер зөвхөн заагдсан порт
ашиглах ёстой бол
(Sun төрлийн компьютерт энэ нь анхнаасаа заагдсан байдаг шиг), та
Options цэсэн дээр NFS Secure сонголтыг
сонгож тохируулаад суулгацаа цааш нь үргэлжлүүлээрэй.
Хэрэв таны сүлжээний карт тийм сайн биш бөгөөд хурдан дамжуулалт хийдэггүйг
та мэддэг бол NFS Slow гэдгийг бас сонгож тохируулаарай.
NFS суулгацыг ажиллуулахын тулд сервер нь дэд санг
таньдаг байх ёстой. Жишээ нь, хэрэв таны FreeBSD &rel.current; тархац:
ziggy:/usr/archive/stuff/FreeBSD санд байгаа бол,
ziggy нь /usr эсвэл
/usr/archive/stuff гэх мэтчилэн дамжиж таниулах биш
харин шууд /usr/archive/stuff/FreeBSD
санг таньж байхаар тохируулагдах ёстой.
FreeBSD-н /etc/exports файл дотор үүнийг тохируулахын
тулд гэсэн сонголт оруулж өгдөг. Бусад NFS серверүүд
өөр зохион байгуулалттай байж болох юм. Хэрэв та
permission denied буюу хандах эрх зөвшөөрөгдөхгүй
гэсэн мэдээлэл серверээс хүлээж авбал, та саяны сонголтыг оруулж өгөөгүй
байна гэсэн үг юм.
diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/kernelconfig/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/kernelconfig/chapter.sgml
index 62c5dece38..00c8e6a436 100644
--- a/mn_MN.UTF-8/books/handbook/kernelconfig/chapter.sgml
+++ b/mn_MN.UTF-8/books/handbook/kernelconfig/chapter.sgml
@@ -1,1325 +1,1351 @@
Жим
Мок
Шинэчилж дахин бүтцийг өөрчилсөн
Жэйк
Хэмби
Анхлан хувь нэмэр болгож оруулсан
Цагаанхүүгийн
Ганболд
Орчуулсан
FreeBSD цөмийг тохируулах нь
Ерөнхий агуулга
цөм
өөрчлөн тохируулж цөм бүтээх нь
Цөм нь &os; үйлдлийн системийн гол зүрх юм. Энэ нь санах ойг удирдах,
аюулгүй байдлын хяналтуудыг хийх, сүлжээнд холбогдох, диск уруу хандах
зэрэг олон үйлдлүүдийг хариуцан хийдэг. &os; улам илүү динамикаар тохируулагдах
болсон боловч зарим тохиолдолд цөмийг дахин тохируулж хөрвүүлэх шаардлага гардаг.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
Та магадгүй яагаад өөрт тохируулсан цөм бүтээх хэрэгтэй талаар.
Цөмийн тохиргооны файлыг хэрхэн бичих эсвэл байгаа тохиргооны файлыг
хэрхэн өөрчлөх талаар.
Цөмийн тохиргооны файлыг хэрхэн ашиглаж шинэ цөм үүсгэж бүтээх талаар.
Шинэ цөмийг хэрхэн суулгах талаар.
Хэрэв юм буруугаар эргэвэл хэрхэн алдааг олох талаар.
Энэхүү бүлгийн жишээнүүд дэх тушаалууд нь амжилттай болохын тулд
root эрхээр ажиллах ёстой.
Яагаад өөрчлөн тохируулсан цөм бүтээх хэрэгтэй вэ?
Уламжлалаар бол &os; нь monolithic
цөмтэй байсан байна.
Энэ нь цөм тоотой хэдэн төхөөрөмжүүдийн жагсаалтыг дэмжсэн нэг том програм
байсан гэсэн үг бөгөөд хэрэв та цөмийн ажиллагааг өөрчлөх бол шинэ цөм хөрвүүлж
дараа нь компьютераа шинэ цөмөөр ачаалан эхлүүлэх шаардлагатай байсан билээ.
Өнөөдөр &os; нь цөмийн ихэнх ажиллагаагаа шаардлагын дагуу динамикаар ачаалдаг
ба цөмөөс буцааж буулгах боломж бүхий модулиудаар тусгаарлагдсан загвар уруу шилжиж
байна. Энэ нь цөм шинэ тоног төхөөрөмжид (зөөврийн компьютер дэх PCMCIA
картууд зэрэг) дасан зохицож түүнийг хурдан хүртээмжтэй болгох, эсвэл цөм анх
хөрвүүлэгдэхдээ цөмд хэрэггүй байсан шинэ ажиллагааг цөмд бий болгох боломжийг
бүрдүүлдэг. Үүнийг модульчлагдсан цөм хэмээдэг юм.
Тэгсэн ч гэсэн зарим статик цөмийн тохиргоог заавал хийх шаардлагатай. Зарим
тохиолдолд ажиллагаа нь цөмтэй нягт холбоотой учраас динамикаар ачаалахаар хийх
боломжгүй байдаг юм. Бас энэ нь энгийнээр бол тэр үйл ажиллагаанд зориулж динамикаар
ачаалах модулийг бичих цаг хэнд ч олдоогүй байж болох юм.
Өөрчлөн тохируулсан цөм бүтээх нь BSD хэрэглэгчийн хувьд хамгийн чухал тэсвэрлэн давж гарах
ажиллагаануудын нэг юм. Энэ процесс нь цаг их зарцуулах боловч таны &os; системд
олон ашиг өгөх болно.Өргөн хүрээний тоног төхөөрөмжүүдийг дэмжих ёстой
GENERIC цөмтэй харьцуулахад өөрчлөн тохируулсан цөм нь
зөвхөн таны PC-ний тоног төхөөрөмжүүдийг дэмждэг. Энэ нь дараах хэд хэдэн ашигтай:
Хурдан ачаалах хугацаа. Цөм нь таны систем дэх тоног төхөөрөмжүүдийг зөвхөн
шалгах учраас системийг ачаалах хугацаа мэдэгдэхүйц багасдаг.
Санах ойн ашиглалт багасна. Өөрчлөн тохируулсан цөм нь ихэнхдээ
GENERIC цөмөөс бага санах ойг ашигладаг бөгөөд
энэ нь их чухал юм, яагаад гэвэл цөм үргэлж жинхэнэ санах ойд байж байх
шаардлагатай байдаг. Ийм учраас өөрчилсөн цөм нь бага хэмжээний RAM-тай систем
дээр ялангуяа ашигтай байдаг.
Нэмэлт тоног төхөөрөмжийн дэмжлэг. Дууны картууд зэрэг
GENERIC цөмд байхгүй төхөөрөмжүүдийн дэмжлэгийг
нэмэх боломжийг танд өөрчлөн тохируулсан цөм олгоно.
Өөрчлөн тохируулсан цөмийг бүтээх ба суулгах нь
цөм
бүтээх / суулгах
Эхлээд цөм бүтээх сангаар аялая. Дурдсан бүх сангуудаас гол нь
/usr/src/sys сан байх бөгөөд
/sys гэсэн замаар бас хандах боломжтой.
Энд байгаа хэд хэдэн дэд сангууд цөмийн өөр өөр хэсгүүдийг илэрхийлэх бөгөөд
бидний зорилгод хамгийн чухал нь таны өөрчлөн тохируулах цөмийн тохиргоог
засварлах arch/conf
сангууд болон таны цөм бүтээгдэх шатны талбар compile
сан юм. arch нь
i386, alpha,
amd64, ia64,
powerpc, sparc64, эсвэл
pc98 (Японд их ашиглагддаг PC тоног төхөөрөмжийн
өөр нэг хөгжүүлэлтийн салбар) зэргийг төлөөлдөг. Тухайн архитектурын сан доторх
код зөвхөн тэр архитектуртай холбоотой; бусад кодын хэсэг нь &os; порт хийгдэх
боломж бүхий бүх тавцангуудын хувьд адил машинаас чөлөөт код байна. Сангийн бүтцийн
логик зохион байгуулалт нь дэмжлэг хийгдсэн төхөөрөмж, файлын систем болон өөрийн дэд
санд байгаа тохируулга бүртэй хамт байгааг харж болно.
Энэ бүлэг жишээн дээр таныг i386 архитектур ашиглаж байгаа гэж авч үзнэ.
Хэрэв энэ нь таны хувьд өөр байх юм бол та өөрийн системийн архитектурын хувьд замуудын
нэрнүүддээ тохирох өөрчлөлтүүдийг хийгээрэй.
Хэрэв таны систем дээр /usr/src/sys сан
байхгүй бол цөмийн эх суугаагүй байна. Үүнийг хамгийн хялбар аргаар
хийхийн тулд root эрхээр sysinstall
ажиллуулж Configure сонгоод, дараа нь
Distributions сонгоод,
src сонгоод, дараа нь
base болон
sys-г сонгож татаж авна. Хэрэв та
sysinstall -д дургүй ба
албан ёсны
&os; CDROM-д хандах боломжтой бол
тушаалын мөрөөс эхийг бас суулгаж болно:
&prompt.root; mount /cdrom
&prompt.root; mkdir -p /usr/src/sys
&prompt.root; ln -s /usr/src/sys /sys
&prompt.root; cat /cdrom/src/ssys.[a-d]* | tar -xzvf -
&prompt.root; cat /cdrom/src/sbase.[a-d]* | tar -xzvf -
Дараа нь arch/conf
сан уруу шилжээд GENERIC тохиргооны файлыг та өөрийн цөмдөө өгөх
нэр уруу хуул. Жишээ нь:
&prompt.root; cd /usr/src/sys/i386/conf
&prompt.root; cp GENERIC MYKERNEL
Уламжлалаар бол энэ нэр нь бүгд том үсгээр байдаг, хэрэв та олон өөр өөр төрлийн &os;
машинуудын ажиллагааг хянадаг бол машинуудынхаа нэрээр нэрлэх нь зохимжтой юм.
Бид энэ жишээнийхээ зорилгоор MYKERNEL гэж нэрлэе.
Өөрийн цөмийн тохиргооны файлаа шууд /usr/src
доор хадгалах нь буруу байж болох юм. Хэрэв та асуудлуудтай тулгарч байгаа бол
/usr/src -ийг устгаад л дахиж эхлэх нь зоригтой
алхам байж болох юм. Гэхдээ үүнийг хийгээд хэдэн секундын дараа л та өөрийн
өөрчлөн тохируулсан цөмийн тохиргооны файлаа устгасан болохоо мэдэх болно.
Мөн GENERIC файлыг шууд засварлах хэрэггүй бөгөөд
дараагийн удаа өөрийн эх модыг шинэчлэх
үйлдлийг хийхэд дарагдан хуулагдаж таны цөмийн өөрчлөлт алдагдаж магадгүй.
Та цөмийн тохиргооны файлаа өөр газар хадгалж дараа нь
i386 сан дахь
файл уруу тэмдэгт холбоос үүсгэж болно.
Жишээ нь:
&prompt.root; cd /usr/src/sys/i386/conf
&prompt.root; mkdir /root/kernels
&prompt.root; cp GENERIC /root/kernels/MYKERNEL
&prompt.root; ln -s /root/kernels/MYKERNEL
Одоо MYKERNEL -ийг өөрийн дуртай текст засварлагч дээр
засаарай. Хэрэв та дөнгөж эхэлж байгаа бол байгаа цорын ганц засварлагч нь
vi байж болох бөгөөд түүнийг энд тайлбарлахад хэтэрхий
төвөгтэй боловч номын жагсаалтад
байгаа өөр олон номнуудад бичсэн байгаа. Гэхдээ &os; нь ee
гэдэг хялбар засварлагчийг санал болгодог бөгөөд хэрэв та эхлэн сурагч бол энэ нь
таны сонгох засварлагч байх болно. Өөрийн тохиргоог тусгах эсвэл GENERIC
файлаас өөрийн хийсэн өөрчлөлтүүдээс ялгахын тулд дээд хэсэгт байгаа мөрүүдийг
чөлөөтэй өөрчлөөрэй.
SunOS
Хэрэв та &sunos; эсвэл өөр BSD үйлдлийн системийн доор цөм бүтээж байсан бол
энэ файлын ихэнх хэсэг нь маш танил байх болно. Хэрэв та DOS зэрэг өөр үйлдлийн
системээс ирж байгаа бол нөгөө талаасаа GENERIC
тохиргооны файл төвөгтэй юм шиг санагдаж болох бөгөөд
Тохиргооны файл хэсгийн
тайлбаруудыг удаан нухацтай дагаарай.
Хэрэв та &os; төслийн хамгийн сүүлийн эхээр өөрийн эх модоо сүүлийн үеийн хэлбэрт авчирсан бол
шинэчлэх шатуудаа хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө /usr/src/UPDATING
файлыг үргэлж шалгаж байх нь чухал юм. Энэ файл нь шинэчилсэн эх код доторх тусгай
анхаарал шаардлагатай чухал асуудлууд эсвэл хэсгүүдийн талаар тайлбарладаг.
/usr/src/UPDATING нь үргэлж таны &os;
хувилбартай таардаг бөгөөд энэ гарын авлагаас илүү шинэ мэдээлэлтэй, сүүлийн үеийнх
байдаг.
Та цөмд зориулан эх кодоо хөрвүүлэх шаардлагатай.
Цөмийг бүтээх нь
/usr/src сан уруу орно:
&prompt.root; cd /usr/src
Цөмийг хөрвүүлнэ:
&prompt.root; make buildkernel KERNCONF=MYKERNEL
Шинэ цөмийг суулгана:
&prompt.root; make installkernel KERNCONF=MYKERNEL
Цөмийг бүтээхэд гүйцэд &os;-ийн эх мод байх шаардлагатай.
Анхдагчаар өөрчлөн тохируулсан цөмийг бүтээхэд бүх
цөмийн модулиуд бас бүтээгдэнэ. Хэрэв та цөмийг хурдан шинэчлэхийг
эсвэл зөвхөн өөрчлөн тохируулсан модулиудыг бүтээхийг хүсэж байгаа бол цөмийг бүтээж
эхлэхээсээ өмнө /etc/make.conf файлыг засварлах
хэрэгтэй:
MODULES_OVERRIDE = linux acpi sound/sound sound/driver/ds1 ntfs
Энэ хувьсагч нь бүгдийг биш бүтээх модулиудын жагсаалтыг тодорхойлдог.
Цөмийг бүтээх процессийн явцад танд хэрэг болохуйц бусад хувьсагчуудын тухайд
&man.make.conf.5; гарын авлагын хуудсанд хандаж үзнэ үү.
/boot/kernel.old
Шинэ цөм /boot/kernel санд
/boot/kernel/kernel нэрээр хуулагдах бөгөөд
хуучин цөм нь /boot/kernel.old/kernel уруу хуулагдана.
Одоо системийг унтраагаад шинэ цөмийг ашиглан дахин ачаал. Хэрэв ямар нэг юм болохгүй болбол
энэ бүлгийн төгсгөлд байгаа алдааг олж засварлах
заавар танд хэрэгтэй байж болох юм. Таны шинэ цөм ачаалахгүй тохиолдолд хэрхэн сэргээх
талаар тайлбарласан хэсгийг заавал уншаарай.
Ачаалах &man.loader.8; ба тохиргоо зэрэг ачаалах процесстой холбоотой бусад файлууд
/boot -д хадгалагдана. Гуравдагч этгээдийн
эсвэл өөрчлөн тохируулсан модулиуд /boot/kernel-д
байрлах бөгөөд гэхдээ модулиудыг хөрвүүлсэн цөмийн адил сүүлийн үеийн хэлбэрт байлгах нь маш чухал гэдгийг
хэрэглэгчид мэдэх шаардлагатай. Хөрвүүлсэн цөмтэй хамт ажиллуулахааргүй модулиуд нь
тогтворгүй байдал эсвэл буруу ажиллагаанд хүргэж болзошгүй юм.
Жоэл
Даль
&os; 6.X -д зориулан шинэчилсэн
Тохиргооны файл
цөм
ТЭМДЭГЛЭЛҮҮД
ТЭМДЭГЛЭЛҮҮД
цөм
тохиргооны файл
Тохиргооны файлын ерөнхий хэлбэр нь маш энгийн билээ.
Мөр болгон түлхүүр үг бөгөөд нэг болон хэд хэдэн нэмэлт өгөгдлөөс тогтоно.
Амархан болгох үүднээс ихэнх мөрүүд нь зөвхөн нэг нэмэлт өгөгдөлтэй байна.
# тэмдэгтийн ард байгаа зүйлс тайлбар бөгөөд
хаягдаж тооцогдоно. Дараах хэсэгт түлхүүр үг болгоныг GENERIC -д
жагсаасан дарааллаар нь тайлбарлаж байна.
Архитектураас хамааралтай
тохируулгууд болон төхөөрөмжийн ядраамаар жагсаалтын талаар
GENERIC файл байгаа сангийн нэгэн адил санд байрлах
NOTES файлаас үзнэ үү.
Архитектураас хамааралгүй тохируулгуудын талаар
/usr/src/sys/conf/NOTES файлаас үзнэ үү.
Тест хийх зорилгоор ихэнхдээ бүх байгаа тохируулгууд агуулсан файлыг бүтээхдээ
дараах тушаалыг root эрхээр ажиллуулна:
&prompt.root; cd /usr/src/sys/i386/conf && make LINT
цөм
тохиргооны файл
Дараах жишээ нь шаардлагатай бол тодотгох зорилгоор оруулсан төрөл бүрийн нэмэлт тайлбар бүхий
GENERIC цөмийн тохиргооны файл юм. Энэ жишээ нь
таны /usr/src/sys/i386/conf/GENERIC
дахь хуулбартай их ойрхон таарах ёстой.
цөмийн тохируулгууд
machine
machine i386
Энэ нь машины архитектур юм. Энэ нь
alpha, amd64,
i386, ia64,
pc98, powerpc, эсвэл
sparc64 -ийн аль нэг байх ёстой.
цөмийн тохируулгууд
cpu
cpu I486_CPU
cpu I586_CPU
cpu I686_CPU
Дараах тохируулга нь таны системд байгаа CPU-ийн төрлийг заана.
Та олон CPU мөртэй байж болох боловч (хэрэв, жишээ нь та
I586_CPU эсвэл I686_CPU
хоёрын алийг ашиглахаа сайн мэдэхгүй байгаа бол) өөрчлөн тохируулсан
цөмийн хувьд зөвхөн байгаа CPU-гээ заах нь зүйтэй юм. Хэрэв та өөрийн
CPU-ийн төрлийг сайн мэдэхгүй байгаа бол /var/run/dmesg.boot
файлыг шалгаж ачаалах үеийн мэдээллүүдийг үзэж болно.
цөмийн тохируулгууд
ident
ident GENERIC
Энэ нь цөмийг тодорхойлох нэр юм. Хэрэв та
түрүүний жишээнүүдэд дурдсан заавруудыг дагасан бол өөрийн цөмийг нэрлэсэн
шигээ өөрөөр хэлбэл MYKERNEL хэмээн өөрчлөх
хэрэгтэй. ident мөрд оруулсан утга нь таныг цөмийг ачаалах
үед хэвлэгдэн гарах учир та өөрийн ердийн цөмөөс шинэ цөмөө тусад нь хадгалахыг хүсвэл
шинэ цөмдөө өөр нэр өгөх нь ашигтай байдаг (өөрөөр хэлбэл та туршилтын цөм бүтээхийг
хүсвэл).
#To statically compile in device wiring instead of /boot/device.hints
#hints "GENERIC.hints" # Default places to look for devices.
&man.device.hints.5; нь төхөөрөмжүүдийн драйверуудын тохируулгуудыг
хийхэд ашиглагдана. &man.loader.8;-ийн ачаалах үе шалгах анхдагч байрлал нь
/boot/device.hints байна.
hints тохируулгыг ашиглаад та эдгээр зөвлөгөөнүүдийг
статикаар хөрвүүлж болно. Тэгэхэд /boot дотор
device.hints файл үүсгэх шаардлагагүй
болох юм.
makeoptions DEBUG=-g # Build kernel with gdb(1) debug symbols
&os; -г бүтээх ердийн процесс нь дибаг (debug) хийх мэдээллийг агуулдаг
бөгөөд цөмийг бүтээх үед тохируулгыг &man.gcc.1;
- уруу өгснөөр дибаг (debug) хийх мэдээлэл идэвхждэг. Үүнтэй нэгэн адилаар
- хэрэв та уламжлалт
аргаар өөрийн цөмийг бүтээж байгаа бол
- (дэлгэрэнгүйг -ээс үзнэ үү)
- &man.config.8; тохируулгыг ашиглаж болно.
+ уруу өгснөөр дибаг (debug) хийх мэдээлэл идэвхждэг.
options SCHED_4BSD # 4BSD scheduler
&os; -ийн уламжлалт, анхдагч системийн төлөвлөгч/хуваарилагч. Үүнийг үлдээ.
options PREEMPTION # Enable kernel thread preemption
Цөм дэх урсгалуудыг (thread) өөр илүү өндөр давуу эрхтэй урсгалуудаар
солих боломжийг бүрдүүлнэ. Энэ нь харилцан ажиллах болон таслах урсгалуудыг
(interrupt threads) хүлээлгэлгүйгээр аль болох түргэн ажиллуулахад тусалдаг.
options INET # InterNETworking
Сүлжээний дэмжлэг. Сүлжээнд холбогдохгүй ч гэсэн энэ тохиргоог үлдээгээрэй.
Ихэнх програмууд эргэн холбогдох (loopback буюу өөрөөр хэлбэл өөрийн PC
дотор сүлжээний холболт хийх) сүлжээг шаарддаг учир энэ нь үндсэндээ зайлшгүй
шаардлагатай.
options INET6 # IPv6 communications protocols
Энэ нь IPv6 холбооны протоколуудыг идэвхжүүлдэг.
options FFS # Berkeley Fast Filesystem
Энэ нь энгийн хатуу дискний файлын систем. Энэ тохируулгыг хатуу дискнээс
ачаалах бол үлдээгээрэй.
options SOFTUPDATES # Enable FFS Soft Updates support
Энэ тохируулга нь Зөөлөн Шинэчлэлүүдийг цөм идэвхжүүлдэг бөгөөд
диск уруу бичих хандалтыг хурдасгахад тусалдаг. Хэдийгээр энэ боломжийг
цөмөөр хангадаг боловч диск дээр идэвхжүүлэх шаардлагатай.
Таны системийн дискнүүд дээр Зөөлөн Шинэчлэлүүд идэвхжсэн эсэхийг
&man.mount.8; -ийн үр дүнгээр хянаарай. Хэрэв та soft-updates
тохируулгыг олж харахгүй байгаа бол &man.tunefs.8; (одоо байгаа системийн хувьд)
эсвэл &man.newfs.8; (шинэ файлын системийн хувьд) ашиглан идэвхжүүлэх хэрэгтэй.
options UFS_ACL # Support for access control lists
Энэ тохируулга нь хандалтыг хянах жагсаалтын дэмжлэгийг цөмд идэвхжүүлдэг.
Энэ нь өргөтгөсөн шинж чанарууд ба UFS2-ийг ашиглахад
тулгуурлаж байгаа бөгөөд энэ боломжийн талаар дээр
дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. ACL-үүд эхэндээ
идэвхжүүлсэн байдаг бөгөөд хэрэв урьд нь файлын систем дээр ашиглагдаж байсан
бол хандалтыг хянах жагсаалтыг устгаж файлуудыг хамгаалсан аргыг урьдчилан тааж
болшгүй байдалт хүргэдэг учир энэ тохируулгыг хааж болохгүй.
options UFS_DIRHASH # Improve performance on big directories
Энэ тохируулга нь нэмэгдэл санах ойг зарлагадаж том сангуудад хийх дискний
үйлдлүүдийг хурдасгах ажиллагааг оруулдаг. Та том сервер эсвэл харилцан ажиллах
ажлын станцад зориулж энэ тохируулгыг ерөнхийдөө хадгалах хэрэгтэй бөгөөд
хэрэв та &os;-г санах ой чухал жижиг систем ба дискний хандалтын хурдны ач
холбогдол багатай галт хана мэтийн систем дээр ашиглаж байгаа бол устгаарай.
options MD_ROOT # MD is a potential root device
Энэ тохируулга нь санах ой дээр тулгуурласан, root төхөөрөмж болж ашиглагдах
виртуал дискний дэмжлэгийг идэвхжүүлдэг.
цөмийн тохируулгууд
NFS
цөмийн тохируулгууд
NFS_ROOT
options NFSCLIENT # Network Filesystem Client
options NFSSERVER # Network Filesystem Server
options NFS_ROOT # NFS usable as /, requires NFSCLIENT
Сүлжээний файлын систем. Хэрэв та TCP/IP-аар &unix; файлын серверээс
хуваалтыг холболт хийх төлөвлөгөөгүй бол эдгээрийг тайлбар болгон хааж болно.
цөмийн тохируулгууд
MSDOSFS
options MSDOSFS # MSDOS Filesystem
&ms-dos; файлын систем. Хэрэв та DOS хэлбэржүүлсэн хатуу дискний хуваалтыг
ачаалах үед холболт хийх төлөвлөгөөгүй бол үүнийг айлгүйгээр тайлбар болгон хааж болно.
Энэ нь дээр тайлбарласны дагуу эхний удаа DOS хуваалтыг холболт хийхэд автоматаар ачаалагдах
болно. Мөн маш сайн emulators/mtools
програм хангамж нь холболт болон салгалт хийлгүйгээр DOS уян дискнүүдэд хандах боломжийг
бүрдүүлдэг (энэ нь MSDOSFS-ийг огт шаарддаггүй).
options CD9660 # ISO 9660 Filesystem
CDROM-уудад зориулсан ISO 9660 файлын систем. Хэрэв та CDROM хөтлөгч
байхгүй эсвэл CD-ээс өгөгдлийг хааяа холболт хийдэг бол (таныг анх өгөгдлийн CD-г
холболт хийх үед динамикаар ачаалагддаг учраас) тайлбар болгож хааж болно.
Дууны CD-үүд энэ файлын системийг хэрэглэдэггүй.
options PROCFS # Process filesystem (requires PSEUDOFS)
Процессийн файлын систем. Энэ нь &man.ps.1; шиг програмууд процессуудын
ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл танд өгөх боломжийг бүрдүүлдэг
/proc дээр холболт хийгдсэн хуурамч
файлын систем юм. Ихэнх дибаг хийх ба монитор хийх хэрэгслүүд
PROCFS -гүйгээр ажиллахаар хийгдсэн байдаг:
суулгалтууд нь энэ файлын системийг анхдагчаар холболт хийхгүй, тиймээс
PROCFS-ийг ашиглах нь ихэнх тохиолдолд
шаардлагагүй байдаг.
options PSEUDOFS # Pseudo-filesystem framework
6.X цөмүүд PROCFS ашиглаж байгаа бол бас
PSEUDOFS дэмжлэгийг оруулах шаардлагатай.
options GEOM_GPT # GUID Partition Tables.
Энэ тохируулга нь нэг диск дээр их олон тооны хуваалт байх боломжийг
авчирна.
options COMPAT_43 # Compatible with BSD 4.3 [KEEP THIS!]
4.3BSD-тэй нийцтэй байх. Үүнийг энэ чигээр орхи; хэрэв үүнийг тайлбар болгож
хаавал зарим програмууд сонин ажиллаж эхэлнэ.
options COMPAT_FREEBSD4 # Compatible with &os;4
Энэ тохируулга нь &os; 5.X &i386; ба Alpha системүүд дээр &os;-ийн хуучин
хувилбарууд дээр хөрвүүлэгдсэн, хуучин системийн дуудлагуудын интерфэйсүүдийг ашигладаг
програмуудыг дэмжихэд шаардлагатай. Энэ тохируулгыг хуучин програмууд ашиглаж болзошгүй
бүх &i386; болон Alpha системүүд дээр ашиглахыг зөвлөж байна; ia64 ба &sparc64;
зэрэг 5.X дээр зөвхөн дэмжлэг хийгдсэн тавцангууд энэ тохируулгыг шаарддаггүй.
+ options COMPAT_FREEBSD5 # Compatible with &os;5
+
+ Энэ тохируулга нь &os; 5.X системийн дуудлагын интерфэйсүүдийг ашигладаг,
+ &os; 5.X хувилбарууд дээр эмхэтгэгдсэн програмуудыг &os; 6.X болон
+ түүнээс дараа үеийн хувилбарууд дээр дэмжихэд шаардлагатай.
+
options SCSI_DELAY=5000 # Delay (in ms) before probing SCSI
Энэ нь цөмийг SCSI төхөөрөмжүүдийг шалгаж эхлэхээс өмнө 5 секунд түр зогсооно. Хэрэв
та зөвхөн IDE хатуу дисктэй бол үүнийг орхиж болно, эсрэг тохиолдолд ачаалалтыг хурдасгахын
тулд энэ тоог багасгаж болно. Мэдээж та үүнийг хийгээд &os; таны SCSI төхөөрөмжүүдийг
танихгүй бол та дахин үүнийг ихэсгэж болно.
options KTRACE # ktrace(1) support
Энэ нь дибаг хийхэд ашигтай, цөмийн процессийг дагах боломжийг идэвхжүүлдэг.
options SYSVSHM # SYSV-style shared memory
Энэ тохируулга нь System V хуваалцсан санах ойн боломж бүрдүүлдэг. Энэ боломжийн
өргөн хэрэглээнүүдийн нэг нь X дэх XSHM өргөтгөл бөгөөд үүнийг график их шаарддаг олон програмууд
автоматаар илүү хурд авахын тулд ашигладаг. Хэрэв та X ашигладаг бол үүнийг заавал оруулахыг
хүсэх болно.
options SYSVMSG # SYSV-style message queues
System V мэдээллүүдийн дэмжлэг. Энэ тохируулга нь зөвхөн хэдхэн зуун байтыг
цөмд нэмдэг.
options SYSVSEM # SYSV-style semaphores
System V семафорын дэмжлэг. Нэг их өргөн ашиглагддаггүй боловч
хэдхэн зуун байтыг цөмд нэмдэг.
&man.ipcs.1; тушаалын тохируулга нь эдгээр
System V боломж бүрийг ашигласан процессуудыг жагсаадаг.
options _KPOSIX_PRIORITY_SCHEDULING # POSIX P1003_1B real-time extensions
Жинхэнэ-хугацааны (real-time) өргөтгөлүүд 1993 оны &posix;-д нэмэгдсэн.Портуудын
цуглуулгаас зарим програмууд эдгээрийг ашигладаг (&staroffice;).
options KBD_INSTALL_CDEV # install a CDEV entry in /dev
Энэ тохируулга нь гартай холбоотой. Энэ нь CDEV оруулгыг /dev-д
суулгадаг.
- options AHC_REG_PRETTY_PRINT # Print register bitfields in debug
- # output. Adds ~128k to driver.
-options AHD_REG_PRETTY_PRINT # Print register bitfields in debug
- # output. Adds ~215k to driver.
-
- Энэ нь дибаг хийхэд тусалж уншихад зориулж регистрийн амархан тодорхойлолтуудыг
- хэвлэдэг.
-
options ADAPTIVE_GIANT # Giant mutex is adaptive.
Giant гэдэг нь харилцан нэгийгээ оруулахгүй байх зарчмын (унтах мутекс) нэр бөгөөд
энэ нь цөмийн их эх үүсвэрүүдийг хамгаалдаг. Өнөөдөр энэ нь үйл ажиллагааны саатаж
байгаа хүлээн авах боломжгүй хэсэг бөгөөд үүнийг эх үүсвэр бүрийг хамгаалах цоожуудаар
идэвхтэйгээр сольж байгаа билээ. ADAPTIVE_GIANT тохируулга нь
хэсэг бүлэг мутексуудад Giant-ийг адаптиваар эргэхээр оруулдаг. Энэ нь урсгал (thread)
Giant мутексийг цоожлохыг хүсэж байх үед, гэхдээ энэ нь өөр CPU дээр урсгалаар цоожлогдсон
байна, эхний урсгал цоож сулрахыг хүлээн ажилласаар байна. Хэвийн үед урсгал унтаа байдалд
эргэж орох бөгөөд өөрийн дараагийн ажиллах боломжийг хүлээнэ. Та итгэлгүй байгаа бол
үүнийг орхино уу.
цөмийн тохируулгууд
SMP
device apic # I/O APIC
apic төхөөрөмж нь I/O APIC-ийг тасалдал хүргэхэд ашиглах боломжийг нээдэг.
apic төхөөрөмж нь UP болон SMP цөмүүдэд хоёуланд нь ашиглагдаж болох бөгөөд
гэхдээ SMP цөмд зайлшгүй шаардлагатай. options SMP
мөрийг нэмж олон процессорын дэмжлэгийг оруулна уу.
+
+ apic төхөөрөмж нь зөвхөн i386 архитектур дээр байдаг бөгөөд
+ энэ тохиргооны мөрийг бусад архитектурууд дээр
+ ашиглах ёсгүй юм.
+
+
device eisa
Хэрэв та EISA эх хавтантай бол үүнийг оруулаарай. Энэ нь EISA шугамын бүх
төхөөрөмжүүдийн хувьд автомат илрүүлэлт болон тохиргооны дэмжлэгийг нээж өгдөг.
device pci
Хэрэв та PCI эх хавтантай бол үүнийг оруулаарай. Энэ нь PCI картуудыг автомат
илрүүлэлт болон PCI-аас ISA шугам уруу гарах дэмжлэгийг нээж өгдөг.
# Floppy drives
device fdc
Энэ нь уян диск хөтлөгчийн хянагч.
# ATA and ATAPI devices
device ata
Энэ драйвер бүх ATA болон ATAPI төхөөрөмжүүдийг дэмждэг. Орчин үеийн машинуудын
бүх PCI ATA/ATAPI төхөөрөмжүүдийг илрүүлэхийн тулд зөвхөн нэг
device ata мөр таны цөмд хэрэгтэй.
device atadisk # ATA disk drives
Энэ нь device ata мөртэй цуг ATA дискний
төхөөрөмжүүдэд хэрэгтэй.
device ataraid # ATA RAID drives
Энэ нь device ata мөртэй цуг ATA RAID
хөтлөгчүүдэд хэрэгтэй.
device atapicd # ATAPI CDROM drives
Энэ нь device ata мөртэй цуг ATA CDROM
хөтлөгчүүдэд хэрэгтэй.
device atapifd # ATAPI floppy drives
Энэ нь device ata мөртэй цуг ATA уян дискний
хөтлөгчүүдэд хэрэгтэй.
device atapist # ATAPI tape drives
Энэ нь device ata мөртэй цуг ATA соронзон хальсны
хөтлөгчүүдэд хэрэгтэй.
options ATA_STATIC_ID # Static device numbering
Энэ нь хянагчийн дугаарыг статик болгох бөгөөд энэнгүйгээр
төхөөрөмжийн дугаарууд динамикаар өгөгддөг.
# SCSI Controllers
device ahb # EISA AHA1742 family
device ahc # AHA2940 and onboard AIC7xxx devices
+options AHC_REG_PRETTY_PRINT # Print register bitfields in debug
+ # output. Adds ~128k to driver.
device ahd # AHA39320/29320 and onboard AIC79xx devices
+options AHD_REG_PRETTY_PRINT # Print register bitfields in debug
+ # output. Adds ~215k to driver.
device amd # AMD 53C974 (Teckram DC-390(T))
device isp # Qlogic family
#device ispfw # Firmware for QLogic HBAs- normally a module
device mpt # LSI-Logic MPT-Fusion
#device ncr # NCR/Symbios Logic
-device sym # NCR/Symbios Logic (newer chipsets)
+device sym # NCR/Symbios Logic (newer chipsets + those of `ncr')
device trm # Tekram DC395U/UW/F DC315U adapters
device adv # Advansys SCSI adapters
device adw # Advansys wide SCSI adapters
device aha # Adaptec 154x SCSI adapters
device aic # Adaptec 15[012]x SCSI adapters, AIC-6[23]60.
device bt # Buslogic/Mylex MultiMaster SCSI adapters
device ncv # NCR 53C500
device nsp # Workbit Ninja SCSI-3
device stg # TMC 18C30/18C50
SCSI хянагчууд. Таны системд байхгүй байгааг тайлбар болгон хаана уу.
- Хэрэв та зөвхөн IDE системтэй бол эдгээр мөрүүдийг бүгдийг устгаж болно.
+ Хэрэв та зөвхөн IDE системтэй бол эдгээр мөрүүдийг бүгдийг устгаж болно.
+ *_REG_PRETTY_PRINT мөрүүд нь өөр өөрийнхөө тохирох
+ драйверуудад зориулагдсан дибаг хийх тохируулгууд юм.
# SCSI peripherals
device scbus # SCSI bus (required for SCSI)
device ch # SCSI media changers
device da # Direct Access (disks)
device sa # Sequential Access (tape etc)
device cd # CD
device pass # Passthrough device (direct SCSI access)
device ses # SCSI Environmental Services (and SAF-TE)
SCSI захын төхөөрөмжүүд. Дахин хэлэхэд таны системд байхгүй байгааг тайлбар
болгон хаагаарай эсвэл та зөвхөн IDE тоног төхөөрөмжтэй бол эдгээр мөрүүдийг
бүгдийг устгаж болно.
USB &man.umass.4; драйвер болон бусад цөөн хэдэн драйверууд жинхэнэ
SCSI төхөөрөмжүүд биш боловч SCSI дэд системийг ашигладаг. Тийм болохоор
хэрэв цөмийн тохиргоонд тийм драйверууд орсон байвал SCSI дэмжлэгийг устгаагүй
эсэхээ шалгаарай.
# RAID controllers interfaced to the SCSI subsystem
device amr # AMI MegaRAID
device arcmsr # Areca SATA II RAID
device asr # DPT SmartRAID V, VI and Adaptec SCSI RAID
device ciss # Compaq Smart RAID 5*
device dpt # DPT Smartcache III, IV - See NOTES for options
device hptmv # Highpoint RocketRAID 182x
device rr232x # Highpoint RocketRAID 232x
device iir # Intel Integrated RAID
device ips # IBM (Adaptec) ServeRAID
device mly # Mylex AcceleRAID/eXtremeRAID
device twa # 3ware 9000 series PATA/SATA RAID
# RAID controllers
device aac # Adaptec FSA RAID
device aacp # SCSI passthrough for aac (requires CAM)
device ida # Compaq Smart RAID
device mfi # LSI MegaRAID SAS
device mlx # Mylex DAC960 family
device pst # Promise Supertrak SX6000
device twe # 3ware ATA RAID
Дэмжигдсэн RAID хянагчууд. Хэрэв танд эдгээрээс нэг нь ч байхгүй бол
тайлбар болгон хааж эсвэл устгаж болно.
# atkbdc0 controls both the keyboard and the PS/2 mouse
device atkbdc # AT keyboard controller
Гарын хянагч (atkbdc) AT гар ба PS/2 загварын заагч
төхөөрөмжүүдэд I/O үйлчилгээнүүдийг хангадаг. Энэ хянагчийг гарын драйвер
(atkbd) болон PS/2 заагч төхөөрөмжийн драйвер
(psm) шаарддаг.
device atkbd # AT keyboard
atkbd драйвер нь atkbdc
хянагчтай цуг AT гарын хянагчид залгасан AT 84 гар болон AT өргөжүүлсэн
гаруудад хандах боломж олгодог.
device psm # PS/2 mouse
Хэрэв таны хулгана PS/2 порт уруу залгагдаж байгаа бол энэ төхөөрөмжийг
ашиглана уу.
device kbdmux # keyboard multiplexer
- Олон гар залгах боломжийн анхны дэмжлэг.
+ Олон гар залгах боломжийн анхны дэмжлэг.
+ Хэрэв та систем дээрээ нэгээс олон гар ашиглахгүй бол энэ мөрийг аюулгүйгээр
+ устгаж болно.
device vga # VGA video card driver
Видео картын драйвер.
device splash # Splash screen and screen saver support
Эхлэх үе дэх хоромхон зуур гарах дэлгэц! Дэлгэц амраагчид нь үүнийг бас шаарддаг.
# syscons is the default console driver, resembling an SCO console
device sc
sc нь анхдагч консолийн драйвер бөгөөд SCO консолыг дуурайдаг.
Ихэнх бүрэн дэлгэцийн програмууд консол уруу termcap зэрэг
терминалийн өгөгдлийн баазын сангийн тусламжтайгаар ханддаг бөгөөд үүнийг ашиглах эсэх эсвэл
VT220-тай нийцтэй консол драйвер болох vt-ийг
ашиглах эсэх нь хамаагүй юм. Та нэвтэрсний дараа бүрэн дэлгэцийн програмууд энэ консол дээр ажиллахдаа
асуудалтай байвал өөрийн TERM хувьсагчаа scoansi
болгоорой.
# Enable this for the pcvt (VT220 compatible) console driver
#device vt
#options XSERVER # support for X server on a vt console
#options FAT_CURSOR # start with block cursor
Энэ нь VT100/102-той арагшаагаа нийцтэй, VT220-той нийцтэй консол драйвер юм.
Энэ нь sc-тэй нийцгүй зарим зөөврийн компьютер дээр сайн
ажилладаг. Та нэвтэрсний дараа өөрийн TERM хувьсагчаа
vt100 эсвэл vt220 болгоорой.
Мөн энэ драйвер нь sc төхөөрөмжүүдэд зориулсан
termcap эсвэл terminfo
оруулгууд ихэнхдээ байхгүй байдаг асар олон тооны өөр өөр машинууд уруу сүлжээгээр
дамжин холбогдох үед ашигтай байж болно — vt100
нь виртуалаар дурын тавцан дээр байх ёстой.
device agp
Хэрэв та систем дээрээ AGP карттай бол үүнийг оруулна уу. Энэ нь AGP болон AGP GART-ийн
дэмжлэгийг эдгээр боломжуудаас тогтсон хавтанд зориулж нээнэ.
APM
# Power management support (see NOTES for more options)
#device apm
Тэжээлийн Нарийн Удирдлагын дэмжлэг. Зөөврийн компьютеруудад ашигтай,
гэхдээ энэ нь &os; 5.X болон түүнээс хойшх хувилбаруудад GENERIC-д
анхдагчаар хаалттай байдаг.
# Add suspend/resume support for the i8254.
device pmtimer
APM болон ACPI зэрэг тэжээл удирдах үйл явцуудад зориулсан таймер
төхөөрөмжийн драйвер.
# PCCARD (PCMCIA) support
# PCMCIA and cardbus bridge support
device cbb # cardbus (yenta) bridge
device pccard # PC Card (16-bit) bus
device cardbus # CardBus (32-bit) bus
PCMCIA дэмжлэг. Зөөврийн компьютер ашиглаж байгаа
бол энэ танд хэрэгтэй.
# Serial (COM) ports
device sio # 8250, 16[45]50 based serial ports
Эдгээр нь &ms-dos;/&windows; ертөнцөд
COM портууд хэмээгддэг сериал портууд юм .
Хэрэв та COM4 дээр дотуур модемтой бөгөөд
COM2 дээр сериал порттой бол &os; -ээс хандахын
тулд та модемийн IRQ-г 2 (ойлгоход амаргүй техникийн шалтгаанаар, IRQ2 = IRQ 9)
болгож өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та олон порттой сериал карттай бол өөрийн
/boot/device.hints файлд нэмэх зөв утгуудын
талаар дэлгэрэнгүй мэдээллийг &man.sio.4; гарын авлагаас шалгаарай.
Зарим видео картууд (S3 бичил схем дээр үндэслэснүүдийг дурдаж болно)
0x*2e8 хэлбэртэй IO хаягуудыг ашигладаг бөгөөд
олон хямд сериал картууд 16-бит хаягийн зайг бүрэн декод хийж чаддаггүй учир
энэ нь тэдгээр карттай зөрчилдөж COM4 портыг
бараг л ашиглах боломжгүй болгодог.
Сериал порт болгон бусдаас ялгаатай IRQ -тай байх (хуваалцсан тасалдал
ашиглахыг дэмждэг олон порттой картуудын нэгийг ашиглаж байгаагаас бусад тохиолдолд)
шаардлагатай учир COM3 болон
COM4-ийн анхдагч IRQ-үүдийг ашиглаж болохгүй.
# Parallel port
device ppc
Энэ нь ISA-шугамын параллел порт интерфэйс юм.
device ppbus # Parallel port bus (required)
Параллел портын шугамын дэмжлэгийг хангадаг.
device lpt # Printer
Параллел порт хэвлэгчүүдийн дэмжлэг.
Параллел хэвлэгчийн дэмжлэгийг нээхэд дээрх гурав гурвуулаа
шаардлагатай.
device plip # TCP/IP over parallel
Энэ нь параллел сүлжээний интерфэйсд зориулсан драйвер юм.
device ppi # Parallel port interface device
Ерөнхий-зориулалтын I/O (geek port
) + IEEE1284
I/O.
#device vpo # Requires scbus and da
zip drive
Энэ нь Iomega Zip хөтлөгчид зориулагдсан юм. scbus болон
da дэмжлэгийг шаарддаг. EPP 1.9 горимд байгаа
портуудын тусламжтай хамгийн сайн ажиллагаанд хүрдэг.
#device puc
Хэрэв та &man.puc.4; цавуу драйвераар дэмжигддэг дүлий
сериал эсвэл параллел PCI карттай бол энэ төхөөрөмжийг тайлбар болгосныг
болиулаарай.
# PCI Ethernet NICs.
device de # DEC/Intel DC21x4x (Tulip
)
device em # Intel PRO/1000 adapter Gigabit Ethernet Card
device ixgb # Intel PRO/10GbE Ethernet Card
device txp # 3Com 3cR990 (Typhoon
)
device vx # 3Com 3c590, 3c595 (Vortex
)
Төрөл бүрийн PCI сүлжээний картуудын драйверууд. Эдгээрээс таны системд байхгүйг
тайлбар болгон хааж эсвэл устгаарай.
# PCI Ethernet NICs that use the common MII bus controller code.
# NOTE: Be sure to keep the 'device miibus' line in order to use these NICs!
device miibus # MII bus support
MII шугамын дэмжлэг нь зарим PCI 10/100 Ethernet NIC-үүдэд шаардлагатай
бөгөөд тухайлбал MII-д нийцтэй дамжуулагч-хүлээн авагчууд эсвэл MII-тэй адил
ажилладаг дамжуулагч-хүлээн авагчийн хяналтын интерфэйсүүдийг дурдаж болно.
device miibus мөрийг цөмийн тохиргоонд нэмснээр
ердийн miibus API болон тусдаа драйвераар дэмжигдээгүй PHY-уудад зориулсан
ердийн драйвер зэрэг бүх PHY драйверуудын дэмжлэгийг оруулах болно.
device bce # Broadcom BCM5706/BCM5708 Gigabit Ethernet
device bfe # Broadcom BCM440x 10/100 Ethernet
device bge # Broadcom BCM570xx Gigabit Ethernet
device dc # DEC/Intel 21143 and various workalikes
device fxp # Intel EtherExpress PRO/100B (82557, 82558)
device lge # Level 1 LXT1001 gigabit ethernet
device nge # NatSemi DP83820 gigabit ethernet
device nve # nVidia nForce MCP on-board Ethernet Networking
device pcn # AMD Am79C97x PCI 10/100 (precedence over 'lnc')
device re # RealTek 8139C+/8169/8169S/8110S
device rl # RealTek 8129/8139
device sf # Adaptec AIC-6915 (Starfire
)
device sis # Silicon Integrated Systems SiS 900/SiS 7016
device sk # SysKonnect SK-984x & SK-982x gigabit Ethernet
device ste # Sundance ST201 (D-Link DFE-550TX)
+device stge # Sundance/Tamarack TC9021 gigabit Ethernet
device ti # Alteon Networks Tigon I/II gigabit Ethernet
device tl # Texas Instruments ThunderLAN
device tx # SMC EtherPower II (83c170 EPIC
)
device vge # VIA VT612x gigabit ethernet
device vr # VIA Rhine, Rhine II
device wb # Winbond W89C840F
device xl # 3Com 3c90x (Boomerang
, Cyclone
)
MII шугамын хянагчийн кодыг ашигладаг драйверууд.
# ISA Ethernet NICs. pccard NICs included.
device cs # Crystal Semiconductor CS89x0 NIC
# 'device ed' requires 'device miibus'
device ed # NE[12]000, SMC Ultra, 3c503, DS8390 cards
device ex # Intel EtherExpress Pro/10 and Pro/10+
device ep # Etherlink III based cards
device fe # Fujitsu MB8696x based cards
device ie # EtherExpress 8/16, 3C507, StarLAN 10 etc.
device lnc # NE2100, NE32-VL Lance Ethernet cards
device sn # SMC's 9000 series of Ethernet chips
device xe # Xircom pccard Ethernet
# ISA devices that use the old ISA shims
#device le
ISA Ethernet драйверууд. Аль картууд аль драйвераар дэмжигддэг талаар дэлгэрэнгүйг
/usr/src/sys/i386/conf/NOTES-ээс
харна уу.
# Wireless NIC cards
-device wlan # 802.11 support
-device an # Aironet 4500/4800 802.11 wireless NICs.
+device wlan # 802.11 support
+
+ 802.11-ийн ерөнхий дэмжлэг. Энэ мөр нь утасгүй сүлжээнд
+ шаардлагатай.
+
+ device wlan_wep # 802.11 WEP support
+device wlan_ccmp # 802.11 CCMP support
+device wlan_tkip # 802.11 TKIP support
+
+ 802.11 төхөөрөмжүүдэд зориулагдсан криптограф дэмжлэг.
+ Хэрэв та шифрлэлт болон 802.11i нууцлалын протоколуудыг
+ ашиглахаар шийдсэн бол эдгээр мөрүүд шаардлагатай.
+
+ device an # Aironet 4500/4800 802.11 wireless NICs.
+device ath # Atheros pci/cardbus NIC's
+device ath_hal # Atheros HAL (Hardware Access Layer)
+device ath_rate_sample # SampleRate tx rate control for ath
device awi # BayStack 660 and others
device ral # Ralink Technology RT2500 wireless NICs.
device wi # WaveLAN/Intersil/Symbol 802.11 wireless NICs.
#device wl # Older non 802.11 Wavelan wireless NIC.
Төрөл бүрийн утасгүй сүлжээний картуудын дэмжлэг.
# Pseudo devices
device loop # Network loopback
Энэ нь TCP/IP-д зориулсан өөртөө эргэн холбогдох ерөнхий төхөөрөмж юм.
Хэрэв та localhost (өөрөөр бас 127.0.0.1) уруу telnet эсвэл FTP хийвэл
энэ нь тань уруу энэ төхөөрөмжөөр эргэж ирнэ.Энэ нь
зайлшгүй шаардлагатай.
device random # Entropy device
Шифрлэлтийн хувьд аюулгүй дурын тоо үүсгэгч.
device ether # Ethernet support
Танд Ethernet карт байгаа тохиолдолд зөвхөн ether хэрэгтэй.
Энэ нь ерөнхий Ethernet протоколын кодыг агуулдаг.
device sl # Kernel SLIP
sl нь SLIP-ийн дэмжлэг юм. Энэ нь хялбар
суулгаж тохируулдаг, модемоос модем уруу холболт хийхэд илүү зохицсон, илүү
чадалтай PPP-ээр бараг бүхэлдээ солигдсон юм.
device ppp # Kernel PPP
Энэ нь дайл-ап холболтын цөм дэх PPP дэмжлэгт зориулагдсан. Мөн
tun-ийг ашиглаж илүү уян хатан чанар болон шаардлагаар
залгах зэрэг боломжууд бүхий PPP-ийн хэрэглэгчийн талбарын програм маягаар
хийгдсэн хувилбар ч бас байдаг.
device tun # Packet tunnel.
Энэ хэрэглэгчийн талбарын PPP програм хангамжид ашиглагддаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэ номын PPP
хэсгээс үзнэ үү.
device pty # Pseudo-ttys (telnet etc)
Энэ нь псевдо-терминал
эсвэл жинхэнэ биш (simulated) нэвтрэх порт юм.
Энэ нь ирж байгаа telnet болон
rlogin сессүүд, xterm,
болон Emacs зэрэг бусад програмуудад
ашиглагддаг.
device md # Memory disks
Санах ойн диск псевдо-төхөөрөмжүүд.
device gif # IPv6 and IPv4 tunneling
Энэ нь IPv4 дээгүүрх IPv6, IPv6 дээгүүрх IPv4,
IPv4 дээгүүрх IPv4, болон IPv6 дээгүүрх IPv6 хоолойнуудыг хийдэг.
gif төхөөрөмж нь авто-клон
хийх чадвартай бөгөөд төхөөрөмжийн цэгүүдийг хэрэгцээгээрээ үүсгэдэг.
device faith # IPv6-to-IPv4 relaying (translation)
Энэ псевдо-төхөөрөмж нь түүн уруу илгээсэн пакетуудыг барьж аваад
IPv4/IPv6 хувиргагч дэмон уруу замыг өөрчлөн явуулдаг.
# The `bpf' device enables the Berkeley Packet Filter.
# Be aware of the administrative consequences of enabling this!
# Note that 'bpf' is required for DHCP.
device bpf # Berkeley packet filter
Энэ нь Беркли Пакет Шүүгч юм. Энэ псевдо-төхөөрөмж нь
цацаж байгаа сүлжээн (өөрөөр хэлбэл Ethernet) дэх бүх пакетуудыг барьж авдаг,
бүгдийг сонсох горимд сүлжээний интерфэйсүүдийг шилжүүлэх боломж олгодог.
Эдгээр пакетуудыг дискэнд хадгалах болон эсвэл &man.tcpdump.1; програмаар
шалгаж болно.
Анхдагч чиглүүлэгчийн (гарц) болон бусад IP хаягийг
&man.dhclient.8; олж авахад &man.bpf.4; төхөөрөмжийг бас ашигладаг.
Хэрэв та DHCP ашиглаж байгаа бол үүнийг тайлбар болголгүй орхиорой.
# USB support
device uhci # UHCI PCI->USB interface
device ohci # OHCI PCI->USB interface
-#device ehci # EHCI PCI->USB interface (USB 2.0)
+device ehci # EHCI PCI->USB interface (USB 2.0)
device usb # USB Bus (required)
#device udbp # USB Double Bulk Pipe devices
device ugen # Generic
device uhid # Human Interface Devices
device ukbd # Keyboard
device ulpt # Printer
device umass # Disks/Mass storage - Requires scbus and da
device ums # Mouse
+device ural # Ralink Technology RT2500USB wireless NICs
device urio # Diamond Rio 500 MP3 player
device uscanner # Scanners
# USB Ethernet, requires mii
device aue # ADMtek USB Ethernet
device axe # ASIX Electronics USB Ethernet
device cdce # Generic USB over Ethernet
device cue # CATC USB Ethernet
device kue # Kawasaki LSI USB Ethernet
device rue # RealTek RTL8150 USB Ethernet
Төрөл бүрийн USB төхөөрөмжүүдийн дэмжлэг.
# FireWire support
device firewire # FireWire bus code
device sbp # SCSI over FireWire (Requires scbus and da)
device fwe # Ethernet over FireWire (non-standard!)
Төрөл бүрийн Firewire төхөөрөмжүүдийн дэмжлэг.
&os;-ийн дэмждэг нэмэлт төхөөрөмжүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг
/usr/src/sys/i386/conf/NOTES
файлаас үзнэ үү.
Том санах ойн тохируулгууд (PAE)
Физик хаягийн өргөтгөлүүд
(PAE)
том санах ой
Том санах ой бүхий машинууд Хэрэглэгч+Цөмийн Виртуал хаягийн зайн
(KVA) 4 гигабайт хязгаараас их уруу хандах
шаардлагатай байдаг. Энэ хязгаараас болоод Интел &pentium; Pro болон
сүүлийн үеийн CPU-үүдэд 36 битийн физик хаягийн зайд хандах дэмжлэгийг нэмсэн.
&intel; &pentium; Pro болон сүүлийн үеийн CPU-үүдийн
Физик Хаягийн Өргөтгөл (PAE) боломж нь 64 гигабайт хүртэлх
санах ойн тохиргоог зөвшөөрдөг. &os; нь энэхүү боломжийг &os;-ийн
одоо байгаа бүх гаргасан хувилбаруудын цөмийн тохиргооны
тохируулгаар дэмждэг. Интелийн санах ойн
архитектурын хязгаараас болж 4 гигабайтаас дээш болон доош санах
ойн ялгаа байхгүй. 4 гигабайтаас дээшхи санах ой нь ашиглаж болох
санах ойн санд нэмэгддэг.
PAE дэмжлэгийг цөмд нээхдээ
цөмийн тохиргооны файлд дараах мөрийг нэмнэ:
options PAE
&os; дэх PAE дэмжлэг зөвхөн
&intel; IA-32 процессоруудад байдаг. Мөн &os; дэх
PAE дэмжлэг нь өргөн шалгагдаагүй бөгөөд
&os;-ийн бусад тогтвортой боломжуудтай харьцуулахад бета чанарынхад
тооцогддог.
&os; дэх PAE дэмжлэг нь цөөн хэдэн хязгааруудтай:
VM зайн 4 гигабайтаас илүүд процесс хандаж чадахгүй.
Модул болон цөмийн бүтээх ажлын хүрээний ялгаатай байдлаас болж
KLD модулиудыг PAE
идэвхжүүлсэн цөмд ачаалж болохгүй.
&man.bus.dma.9; интерфэйс ашигладаггүй төхөөрөмжийн драйверууд
PAE-г идэвхжүүлсэн цөм дээр өгөгдлийн эвдрэлийг
үүсгэх бөгөөд ашиглахыг зөвлөдөггүй юм. Ийм учраас PAE-г
идэвхжүүлсэн цөм дээр ажилладаггүй бүх драйверуудыг оруулаагүй
PAE цөмийн тохиргооны файл &os;-д байдаг.
Зарим нэг тохируулгууд санах ойн эх үүсвэрийн хэрэглээг физик санах ойн
хэмжээгээр тодорхойлдог. Эдгээр тохируулгууд нь PAE
системийн их санах ойгоос болж хэрэгцээгүй илүү санах ойг гаргадаг.
Тийм нэг жишээнүүдийн нэг нь sysctl-ийн
тохируулга бөгөөд энэ нь цөм дэх хамгийн их байж болох vnode-уудын тоог хянадаг.
Энэ болон бусад тохируулгуудын утгыг боломжийн утгаар тааруулахыг зөвлөж байна.
Магадгүй цөмийн виртуал хаягийн (KVA) зайг ихэсгэх
эсвэл KVA-ийн шавхалтад хүргэхгүйн тулд байнга их ашиглагддаг
(дээр дурдсаныг харна уу) цөмийн эх үүсвэрийн хэмжээг багасгах шаардлагатай
байж болох юм. цөмийн тохируулга нь
KVA зайг ихэсгэхэд ашиглагдаж болно.
Ажиллагаа болон тогтвортой байдлыг хангах үүднээс &man.tuning.7; гарын
авлагатай танилцахыг зөвлөж байна. &man.pae.4; гарын авлага нь
&os;-ийн PAE дэмжлэгийн тухай хамгийн сүүлийн
үеийн мэдээллийг агуулдаг.
Хэрэв ямар нэг юм буруутвал
Өөрчлөн тохируулсан цөмийг бүтээж байх үед 5 төрлийн асуудал гарч
болзошгүй байдаг. Тэдгээр нь:
config амжилтгүй болох:
Хэрэв таныг цөмийн тайлбарыг &man.config.8;-т өгөхөд тушаал
амжилтгүй болбол та хаа нэгтээ энгийн алдаа хийсэн болов уу.
Аз болоход &man.config.8; асуудалтай байгаа мөрийн дугаарыг
хэвлэх учир та алдаатай мөрийг хурдан олох болно. Жишээ нь,
хэрэв та доор дурдсаныг харвал:
config: line 17: syntax error
Түлхүүр үг зөв бичигдсэн эсэхийг GENERIC
цөм болон бусад баримтаас харьцуулан шалгаж үзээрэй.
make амжилтгүй болох:
Хэрэв make тушаал амжилтгүй болбол
энэ ихэвчлэн цөмийн тайлбар дахь &man.config.8;-ийн олж
чадахааргүй тийм ч ноцтой бус алдааг дохиолдог. Дахин хэлэхэд,
өөрийн тохиргоог нягтлаарай, тэгээд хэрэв та асуудлыг шийдэж чадахгүй
бол &a.questions; уруу өөрийн цөмийн тохиргоотой цахим захидал
илгээгээрэй, ингэхэд хурдан шинжилгээ хийгдэх болно.
Цөм ачаалахгүй байх:
Хэрэв таны шинэ цөм ачаалахгүй бол эсвэл таны төхөөрөмжүүдийг танихгүй
байгаа бол бүү цочирд! Аз болоход &os; нийцгүй цөмүүдээс сэргэхэд
зориулсан маш сайн механизмтай байдаг. Ердөө л &os;-ийн ачаалагчаас
ачаалах цөмөө сонгоно. Системийн ачаалах меню гарч ирэх үед та үүнд
хандах боломжтой болно. Escape to a loader prompt
тохируулга 6-ын тоог сонго. Тушаал хүлээх мөрөн дээр unload kernel
гэж бичээд boot /boot/kernel.old/kernel
эсвэл зөв ачаалах өөр бусад цөмийн файлын нэрийг бичээрэй. Цөмийг дахин
тохируулах явцдаа ажилладаг цөмийг гарын дор хадгалж байх нь үргэлж
ухаалаг санаа байдаг.
Сайн цөмийг ачаалсныхаа дараа та өөрийн тохиргооны файлаа дахин шалгаж
цөмөө дахин бүтээхээр оролдоорой. Нэг тус дэм болох эх үүсвэр бол
бусад зүйлсээс гадна амжилттай ачаалалт бүр дэх цөмийн бүх мэдээллүүдийн
бичлэгийг хийдэг /var/log/messages файл юм.
Мөн &man.dmesg.8; тушаал нь сүүлийн ачаалалт дахь цөмийн мэдээллүүдийг
хэвлэдэг.
Хэрэв та цөмийг бүтээхэд асуудалтай байгаа бол
GENERIC болон өөр бусад ажилладаг
цөмийг дараагийн бүтээх явцад устгагдахааргүй өөр нэртэйгээр
гарын дор хадгалж байгаарай. Та kernel.old
-д найдаж болохгүй, учир нь шинэ цөмийг суулгах явцад
kernel.old нь хамгийн сүүлд
суулгагдсан бөгөөд магадгүй ажиллагаагүй тийм цөмөөр дарагдан
бичигддэг. Ажилладаг цөмийг зөв /boot/kernel
байр уруу аль болох хурдан шилжүүлээрэй, эсвэл &man.ps.1; зэрэг
тушаалууд зөв ажиллахгүй байж магадгүй юм. Ингэхийн тулд
сайн цөм байгаа сангийн нэрийг өөрчлөөрэй:
&prompt.root; mv /boot/kernel /boot/kernel.bad
&prompt.root; mv /boot/kernel.good /boot/kernel
Цөм ажиллах боловч &man.ps.1; ажиллахгүй болох:
Хэрэв та системийн хэрэгслүүд бүтээсэн хувилбараас өөр цөмийн хувилбарыг
суулгасан бол, жишээ нь -RELEASE дээр -CURRENT цөм бүтээсэн бол
системийн төлвийн тушаалууд болох &man.ps.1; болон &man.vmstat.8;
зэрэг нь ажиллахаа больно. Та өөрийн цөмтэйгөө адил хувилбарын эх модтой
бүтээгдсэн ертөнцийг дахин хөрвүүлж суулгах
хэрэгтэй. Энэ нь нэг шалтгаан бөгөөд ерөнхийдөө үйлдлийн системийн бусад
зүйлсээс өөр хувилбарын цөмийг ашиглах нь тийм ч сайн санаа биш юм.
diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/ports/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/ports/chapter.sgml
index 441817f7ae..fe57f5ea82 100644
--- a/mn_MN.UTF-8/books/handbook/ports/chapter.sgml
+++ b/mn_MN.UTF-8/books/handbook/ports/chapter.sgml
@@ -1,1361 +1,1399 @@
Шагдарын
Нацагдорж
Орчуулсан
Програм суулгах: Багцууд болон портууд
Ерөнхий агуулга
портууд
багцууд
Маш олон системийн хэрэгслүүд FreeBSD-н үндсэн системтэй нь хамт суугддаг. Гэхдээ зарим хүмүүст ажлаа гүйцээхийн тулд маш олон гуравдагчдын бэлтгэсэн програмыг суулгах шаардлага гардаг билээ. Таны систем дээр гуравдагчийн бүтээсэн програмуудыг суулгах хоёр үндсэн маш сайн аргыг FreeBSD хангаж өгдөг нь: FreeBSD-н портын цуглуулга (эх бичлэгээс нь суулгахад зориулагдсан), ба багцууд (урьдчилан хөрвүүлсэн хоёртын хэлбэрийн файлаас суулгахад зориулагдсан) юм.
Энэ хоёр арга нь хоёулаа таны суулгахыг хүссэн програмын хамгийн сүүлийн хувилбарыг сүлжээ юм уу дотоод төхөөрөмжөөс суулгахад хэрэглэгдэнэ.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
Гуравдагчдын бүтээсэн програмын багцыг хэрхэн суулгах.
Портын цуглуулга ашиглаж гуравдагчдын програмыг эх бичлэгээс нь хэрхэн бүтээх.
Өмнө суугдсан багц юм уу эсвэл портуудыг хэрхэн устгах.
Портын цуглуулгын хэрэглэдэг анхдагч утгуудыг хэрхэн дарж бичих.
Шаардлагатай програмын багцаа хэрхэн хайж олох.
Програмаа хэрхэн шинэчилсэн түвшинд авчрах.
Програм суулгацын ерөнхий ойлголт
Хэрэв та урьд нь &unix; системийг хэрэглэж байсан бол, гуравдагчдын бүтээсэн програмыг суулгах явц дараах маягаар явагддаг билээ:
Програмыг татаж авах. Энэ нь голдуу эх бичлэг хэлбэрээрээ юм уу эсвэл хөрвүүлэгдсэн хоёрт файлын хэлбэрээр байдаг.
Авсан програмаа задлах
(ихэнх нь &man.compress.1;,
&man.gzip.1;, эсвэл &man.bzip2.1; нараар шахагдсан байдаг).
Бичиг баримт нь хаана байгааг олоод (голдуу
INSTALL юм уу README
файлууд байдаг ба, эсвэл doc/
гэсэн дэд санд буй бичиг баримтууд) хэрхэн суулгах зааврыг нь унших.
Хэрэв програм нь эх бичлэг хэлбэрээрээ байгаа бол, түүнийг хөрвүүлэх.
Ингэхийн тулд магадгүй
Makefile файлыг засварлах, эсвэл
configure скриптийг ажиллуулах зэрэг ажлууд байдаг.
Програмыг шалгаад, дараа нь суулгах.
Хэрэв бүх зүйл сайхан бүтсэн үед л ийм явц үйлдэгддэг. Хэрэв та тусад нь FreeBSD-д зориулж порт болгоогүй програмыг суулгахыг хүсвэл, магадгүй та уг програмыг ажиллуулахын тулд тухайн програмын эх кодыг засварлах хэрэг гарна.
Хэрэв та хүсэж байгаа бол, иймэрхүү
уламжлалт
аргаар програмыг FreeBSD дээр суулгаж болно. Гэхдээ FreeBSD дээр таны нөр их хөдөлмөрийг хөнгөлөх хоёр арга байдаг нь:
багцууд болон портууд юм. Энэ баримтжуулалтыг бэлтгэж байх үед &os.numports; гаран гуравдагчийн бэлтгэсэн програмууд ийм аргаар бэлэн болсон байгаа.
Ямар ч програм байсан, FreeBSD дээрх уг програмын багц гэж ердөө нэг л файлыг та татаж авах ёстой байдаг. Уг багц дотор тухайн програмын урьдчилан хөрвүүлсэн хувилбар, бичиг баримт болон тохируулга хийх скриптүүд зэрэг нь багтсан байгаа. Татаж авагдсан багц файлыг &man.pkg.add.1;, &man.pkg.delete.1;, &man.pkg.info.1; зэрэг FreeBSD-н багц зохицуулагч програмаар өөрчилж болдог. Шинэ програм суулгах явцыг нэг л тушаалаар гүйцэтгэхийг эрмэлзсэн байдаг билээ.
Програмуудын FreeBSD порт гэдэг нь, тухайн програмуудыг эх бичлэгээс хөрвүүлж автоматаар суулгах зориулалттай бүлэглэгдсэн файлуудыг хэлдэг.
Програмыг эх бичлэгээс нь хөрвүүлж суулгахад хэд хэдэн үйлдэл (татаж авах, задлах, нөхөх, хөрвүүлэх, суулгах) хийдгийг та санаж байгаа байх. Портын агуулж буй файлууд нь яг энэ явцыг танд зориулж автоматжуулахад зориулагдсан мэдээлэл агуулсан байдаг. Та энгийн хэдэн тушаалыг гарнаас оруулахад л, уг програм татагдаж авагдаад, задлагдан, нөхөгдөж, хөрвүүлэгдээд суугдах болно.
Яг үнэн хэрэгтээ, портлох арга нь тухайн програмыг дараа нь pkg_add болон бусад багц зохицуулагч програмуудад хэрэглэгдэж болохоор багц үүсгэж хэрэглэгдэж бас болдог.
Багц болон портлох энэ хоёр арга нь хоёулаа, тухайн програмын dependencies буюу хамаатан програмуудыг мэдэж байдаг. Та нэг програм суулгах шаардлагатай байгаа бөгөөд уг програм нь бас нэг програмын сан файлыг суугдсан байхыг шаарддаг байна хэмээн авч үзье. Уг хоёр програм хоёулаа
FreeBSD-н порт ба багц хэлбэрээр танд байгаа гэж бодъё. Хэрэв та
pkg_add тушаалыг хэрэглэх юм уу эсвэл портын аргыг хэрэглэж уг програмыг суулганэ гэвэл, энэ хоёр арга нь хоёулаа уг програмыг суулгахад шаардагдах сан файл суугдаагүй байвал суугдаагүй байна гэж мэдээлээд, тэр сан файлыг эхлээд суулгадаг.
Энэ хоёр аргыг харах юм бол хоорондоо тун ижилхэн үйлдэл хийдгийг та ажиглаж магадгүй юм. Тэгээд яагаад FreeBSD гуай энэ хоёр аргатай хоёулантай нь зууралдаад байгаа юм бол гэж гайхаж мададгүй. Багц болон порт хоёр нь таны суулгах нөхцлөөс шалтгаалан өөрсдийн гэсэн хүчирхэг давуу талтай.
Багцын давуу тал
Програмын шахсан багц файл нь уг програмын эх бичлэгийг агуулдаггүй болохоор хэмжээний хувьд бага байдаг.
Багцууд нэмэлт хөрвүүлэх үйлдэл шаарддаггүй.
Mozilla,
KDE, эсвэл
GNOME зэрэг том програмуудыг удаавтар систем дээр суулгахаар бол, энэ арга нь тун их давуу талтай юм.
Багцууд нь FreeBSD дээрх ямар нэгэн хөрвүүлэх явцын тухай мэдээлэл шаарддаггүй.
Портын давуу талууд
Багцыг аль болох олон систем дээр тохирогдон суулгах гэж хичээсэн болохоор, ийм багц нь маш өргөн дэлгэр сонголттойгоор хөрвүүлэгдэж бэлтгэгдсэн байдаг. Порт хэрэглэн програм суулгахаар бол, (жишээ нь) Pentium
4 эсвэл Athlon процессордоо зориулж програмын тохируулгыг өөрчилж болдог.
Зарим програмууд өөрийнхөө чадах болон чадахгүй зэрэг нөхцлөөсөө хамаараад хөрвүүлэгдэх явцад өөрчлөлт хийгдэх тохиолдлууд байдаг. Жишээ нь,
Apache програм нь маш олон төрлийн өөртөө агуулсан тохиргоотой ирдэг. Ийм програмыг та портоос бүтээх үедээ анхдагч тохиргоонуудыг нь өөрчилж өөртөө тохируулж болно.
Заримдаа, ижил төрлийн програмууд өөрсдийнхөө онцгой тохиргооноос хамаараад хэдэн хэдэн янзаар хөрвүүлэгдэж багцлагдсан байдаг. Жишээ нь, Х11 сервер суусан эсэхээс хамаараад
Ghostscript програм нь
ghostscript гэсэн нэртэй багцлагдсан байдаг ба бас
ghostscript-nox11 гэсэн нэрээр мөн багц хэлбэртэй байдаг. Багцлах аргад иймэрхүү явцуу тохируулгаас хамаарсан арга байдаг боловч, хэрэв хөрвүүлэх үеийн тохиргоо нь ихсэх болбол энэ арга нь тун явуургүй болдог билээ.
Зарим програмын лицензэнд, уг програмыг хөрвүүлэгдсэн хэлбэрээр түгээхийг хорьсон байдаг. Тийм програмуудыг эх бичлэг хэлбэрээр нь түгээх ёстой болдог билээ.
Зарим хүмүүс хөрвүүлэгдсэн хоёртын файлын түгээлтэнд дургүй байдаг. Ядаж эх бичлэг нь байвал, та (онолын хувьд) эх бичлэгийг уншиж болзошгүй аюулыг илрүүлж болох юм.
Хэрэв танд нөхөлт бичлэг (засвар) байгаа бол, та уг нөхөлтийг зөвхөн эх бичлэг дээр л хийж чадна.
Зарим хүмүүс эх бичлэгээр наадах дуртай байдаг. Тэд нар эх бичлэгийг уншаад залхуу нь хүрээд ирэхээрээ уг бичлэгийг өөрчилж эвдэх, эсвэл зээлдэж өөрчлөх ( мэдээж лицензийн дагуу ) гэх мэтээр оролддог.
Портын шинэчлэлийн тухай мэдээлэл авч байхыг хүсвэл
&a.ports; болон &a.ports-bugs; зэрэг захианы жагсаалтад бүртгүүлэх хэрэгтэй.
Ямар нэгэн програм суулгахаасаа өмнө -с програмын нууцлалын тухай мэдээллийг харах нь зүйтэй.
Та мөн ports-mgmt/portaudit-г суулгаж болох бөгөөд энэ нь, програмыг суулгахын өмнө уг програмын хуучралт болон аюулгүй байдалтай хамаатай шаардлагатай шалгалтуудыг хийж өгдөг. Иймэрхүү шалгалтыг зарим багц суулгасны дараа та portaudit
-F -a гэсэн тушаал хэрэглэн үйлдэж болно.
Энэ бүлгийн үлдсэн хэсэгт
FreeBSD дээр порт юм уу багц ашиглан хэрхэн програм суулгах талаар өгүүлэх болно.
Програмаа олох нь
Ямар нэгэн програм суулгахаасаа өмнө та ямар програм суулгахыг хүсэж
байгаа болон ямар нэртэй гэдгийг нь мэдсэн байх хэрэгтэй.
FreeBSD-н програмын жагсаалт нь цаг тутамд нэмэгдэж байдаг.
Аз болж таны хүссэн програмыг олох хэд хэдэн арга бий:
FreeBSD-н вэб хуудас нь http://www.FreeBSD.org/ports/ хаяг дээр бүх байгаа програмын шинэчлэгдсэн хувилбаруудыг нь хайж болох хэлбэрээр арчилж байдаг.
Портууд нь төрөлжиж хуваагдсан байдаг бөгөөд та хүссэн програмаа хайж олох
(хэрэв та нэрийг нь мэдэж байвал) эсвэл тухайн төрөлд байгаа бүх програмуудын нэрсийн жагсаалтыг харж болно.
FreshPorts буюу шинэхэн портууд
Dan Langille гэгч нь FreshPorts хуудсыг хаяг дээр арчлан эрхэлдэг. FreshPorts нь порт дээр гарсан өөрчлөлтүүдийг хянаж байдаг бөгөөд хэрэв таныг хүсвэл
таны сонгосон хэд хэдэн портуудыг ажиглаж
байгаад өөрчлөлт
гарангуут танд захиагаар мэдэгддэг.
FreshMeat
Хэрэв та програмынхаа нэрийг нь мэдэхгүй байгаа бол FreshMeat () хуудсан дээр хайж үзэх хэрэгтэй.
Хэрэв уг хуудсан дээр шинэ програм олдсон бол буцаад FreeBSD хуудсанд очиж
уг хуудсыг порт болсон эсэхийг магадлах нь зүйтэй.
Хэрэв та портынхоо нэрийг яг мэддэг боловч ямар төрөлд багтдагийг нь
мэдэх хэрэгтэй бол
&man.whereis.1; тушаалыг ашиглаарай.
Ердөө л whereis
файлын_нэр гэж бичих бөгөөд
файлын_нэр нь суулгахыг хүссэн програмын нэр билээ. Хэрэв уг програм нь олдвол, танд хаана байгааг нь дараах маягаар харуулна:
&prompt.root; whereis lsof
lsof: /usr/ports/sysutils/lsof
Энэ нь бидэнд lsof (системийн нэгэн
хэрэгсэл) програмыг
/usr/ports/sysutils/lsof
санд буй гэж мэдэгдэж байна.
Хүссэн портоо олох бас нэг арга бол портын цуглуулга дотор нь байдаг
өөрийнх нь хайгчийг нь ашиглах билээ. Уг хайгчийг нь хэрэглэхийн тулд
та /usr/ports сан дотор байх шаардлагатай. Уг сан
дотроос make search
name=програмын-нэр гэж бичих бөгөөд
програмын-нэр нь таны олохыг хүссэн програмын
нэр байх ёстой. Жишээлбэл
lsof програмыг олохын тулд:
&prompt.root; cd /usr/ports
&prompt.root; make search name=lsof
Port: lsof-4.56.4
Path: /usr/ports/sysutils/lsof
Info: Lists information about open files (similar to fstat(1))
Maint: obrien@FreeBSD.org
Index: sysutils
B-deps:
R-deps:
Уг хайлтын үр дүнд та Path:
гэсэн мөрөнд
анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд энэ нь хаана байгааг илэрхийлж байдаг.
Бусад харуулж байгаа мэдээллүүд нь програм суулгахад хэрэглэгддэггүй болохоор
энд дэлгэн ярихгүй.
Бүр нарийвчилан хайхыг хүсвэл make
search key=хайх-мөр гэх бөгөөд
хайх-мөр нь тухайн програмтай холбоотой мөр
байдаг.
Энэ нь портын нэр, тайлбар, тодорхойлолт болон хамааралтай програм зэргүүдэд
хайлт хийдэг болохоор тухайн програмынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй
хүнд хайхад тун тохиромжтой.
Дээрх хоёр тохиолдолд хайх мөр тань жижиг болон том бичсэнээс хамаардаггүй. LSOF
гэж хайх нь
lsof
гэж хайсантай ижилхэн үр дүнд хүргэнэ.
Chern
Lee
Хамтран бичсэн
Багцалсан системийг хэрэглэх нь
Багц суулгах
багц
суулгах
pkg_add
Та &man.pkg.add.1; хэрэгслийг ашиглан өөртөө хадгалагдсан юм уу
эсвэл сүлжээнд буй серверээс
FreeBSD-н програмын багц суулгаж болдог.
Багц татаж аваад суулгах явц
&prompt.root; ftp -a ftp2.FreeBSD.org
Connected to ftp2.FreeBSD.org.
220 ftp2.FreeBSD.org FTP server (Version 6.00LS) ready.
331 Guest login ok, send your email address as password.
230-
230- This machine is in Vienna, VA, USA, hosted by Verio.
230- Questions? E-mail freebsd@vienna.verio.net.
230-
230-
230 Guest login ok, access restrictions apply.
Remote system type is UNIX.
Using binary mode to transfer files.
ftp> cd /pub/FreeBSD/ports/packages/sysutils/
250 CWD command successful.
ftp> get lsof-4.56.4.tgz
local: lsof-4.56.4.tgz remote: lsof-4.56.4.tgz
200 PORT command successful.
150 Opening BINARY mode data connection for 'lsof-4.56.4.tgz' (92375 bytes).
100% |**************************************************| 92375 00:00 ETA
226 Transfer complete.
92375 bytes received in 5.60 seconds (16.11 KB/s)
ftp> exit
&prompt.root; pkg_add lsof-4.56.4.tgz
Хэрэв танд багц суулгах дотоод эх үүсвэр (
FreeBSD CD-ROM гэх мэт) байхгүй бол
&man.pkg.add.1; хэрэгслийг сонголттой хамт
хэрэглэх нь зүйтэй. Энэ нь тухайн програмыг төрөл болон хувилбар зэрэг
мэдээллийг нь автоматаар таньж мэдээд FTP хуудаснаас татан авч
суулгадаг.
pkg_add
&prompt.root; pkg_add -r lsof
Дээрх жишээн дээр уг хэрэгсэл нь хэрэглэгчийн оролцоогүйгээр
татаж аваад суулгаж буйг харуулж байна.
Хэрэв та татаж авах алс хаягийг нь адилхан толин тусгал болох өөр нэг
&os; багцын хаягаар солихыг хүсвэл
PACKAGESITE орчны хувьсагчийн утгад анхных нь утгыг нь дарж өөр хаяг өгөх хэрэгтэй.
&man.pkg.add.1; нь &man.fetch.3;-г ашиглаж файл татаж авдаг бөгөөд янз бүрийн орчны хувьсагчийн
утга хэрэглэдэг. Тэд нар нь
FTP_PASSIVE_MODE, FTP_PROXY, мөн
FTP_PASSWORD гэх мэт хувьсагчид байдаг.
Хэрэв та галт хананы цаана байгаа юм уу эсвэл
FTP/HTTP прокси хэрэглэж байгаа бол уг хувьсагчдыг өөрчлөх ёстой.
Хувьсагчдын бүрэн жагсаалтыг &man.fetch.3; хуудаснаас харна уу.
Дээрх жишээн дээр
lsof нь
lsof-4.56.4 оронд хэрэглэгдэв. Хэрэв та алсаас автоматаар
татаж авах үйлдэл хийж байгаа бол багцны хувилбарын дугаарыг оруулалгүй бичих
хэрэгтэй. &man.pkg.add.1; нь тухайн програмын сүүлийн хувилбарыг автоматаар
таньж суулгадаг.
Хэрэв та &os.current; эсвэл
&os.stable; хувилбарыг хэрэглэж байгаа бол &man.pkg.add.1; нь
програмын хамгийн сүүлийн хувилбарыг татаж авч суулгадаг. Хэрэв
та -RELEASE хувилбар хэрэглэж байгаа бол таны хэрэглэж байгаа
тухайн хувилбарт тохирсон хувилбарыг нь татаж авч суулгадаг. Гэхдээ
иймэрхүү үйлдлийг нь өөрчлөхийг хүсвэл PACKAGESITE-г өөрчлөөрэй.
Жишээлбэл та &os; 5.4-RELEASE
систем дээр &man.pkg.add.1; хэрэгслийг ажиллуулбал анхдагч хаяг нь
ftp://ftp.freebsd.org/pub/FreeBSD/ports/i386/packages-5.4-release/Latest/ байх болно.
Хэрэв та &man.pkg.add.1;-г
&os; 5-STABLE багц суулгахаар тохируулахыг хүсвэл PACKAGESITE
хувьсагчийг
ftp://ftp.freebsd.org/pub/FreeBSD/ports/i386/packages-5-stable/Latest/ гэж зааж өгөх хэрэгтэй.
Багц файлууд нь .tgz
болон .tbz гэсэн хэлбэртэй байдаг.
Та тэдгээрийг
хаягнаас олж болох бөгөөд эсвэл FreeBSD CD-ROM дээр бас буй.
FreeBSD-н 4 ширхэг CD тус бүрийн /packages сан дотор
багц байрлаж байгаа. Багц байрлуулалт нь
/usr/ports-н загвартай ижил модлог байдаг.
Төрөл болгон өөрийн гэсэн сантай ба багц болгон бас
All буюу бүгд гэсэн сангаас олддог.
Багцны сангийн бүтэц нь портын бүтэцтэй таарч багц портын системийг
бүрэлдүүлдэг юм.
Багц зохицуулалт
багц
зохицуулах
&man.pkg.info.1; хэрэгсэл нь суугдсан багцтай холбоотой
мэдээллүүдийг харуулдаг.
pkg_info
&prompt.root; pkg_info
cvsup-16.1 A general network file distribution system optimized for CV
docbook-1.2 Meta-port for the different versions of the DocBook DTD
...
&man.pkg.version.1; хэрэгсэл нь суугдсан бүх багцны ерөнхий мэдээллийг
харуулж байдаг. Энэ нь багцны хувилбарыг портын санд буй програмын хувилбартай
жишиж харьцуулдаг.
pkg_version
&prompt.root; pkg_version
cvsup =
docbook =
...
Хоёр дахь баганад буй тэмдэгт нь порт доторх програмын хувилбартай харьцуулсан харьцуулалт юм.
Тэмдэг
Утга
= Суугдсан багцны хувилбар нь портын хувилбартай
адилхан байна.
<
Суугдсан хувилбар нь портын хувилбараас хуучин байна.
>Суугдсан хувилбар нь портын хувилбараас
шинэ байна. (Дотоод порт тань хуучирсан байж болзошгүй)
?Суугдсан багц нь портын жагсаалтад
олдсонгүй. (Энэ тохиолдож болох юм. Жишээлбэл суугдсан порт нь устгагдах юм уу нэр нь өөрчлөгдсөн байж болзошгүй.)
*Багц олон хувилбартай байна.
Багц устгах
pkg_delete
багц
устгах
Өмнө суугдсан байгаа багцыг устгахдаа
&man.pkg.delete.1; хэрэгслийг ашиглана.
&prompt.root; pkg_delete xchat-1.7.1
&man.pkg.delete.1; нь багцын бүрэн нэр болон дугаарыг шаарддагийг
тэмдэглэе; xchat-1.7.1-ийн
оронд xchat өгөгдсөн бол дээр дурдсан тушаал
ажиллахгүй. Гэхдээ суулгагдсан багцын хувилбарыг олохын тулд
&man.pkg.version.1;-ийг ашиглах хялбар байдаг. Ингэхийн оронд та
бүгдийг орлуулах тэмдэгт ашиглаж болох юм:
&prompt.root; pkg_delete xchat\*
Энэ тохиолдолд xchat-аар эхэлсэн нэртэй бүх
багцуудыг устгах болно.
Бусад мэдүүштэй зүйлс
Бүх багцтай холбоотой мэдээллүүд
/var/db/pkg сан дотор хадгалагдаж байдаг. Суугдсан багцны жагсаалт болон холбогдох тодорхойлолтууд нь уг санд буй файл дотроос уншигдах
боломжтой.
Портын цуглуулгыг хэрэглэх нь
Дараах хэсэгт системдээ портын цуглуулгыг ашиглан хэрхэн програм
суулгах болон устгах талаар өгүүлэх болно. make
хөрвүүлэгчийн байршил болон орчны хувьсагчийн тухай нэмэлт тодорхой мэдээллийг
&man.ports.7; хуудаснаас харна уу.
Портын цуглуулгыг суулгах нь
Порт суулгахаасаа өмнө нь /usr/ports сан
дотор Makefiles, patches буюу нөхөгч файл, мөн
тодорхойлолт файлуудыг агуулсан портын цуглуулгыг суулгах хэрэгтэй.
FreeBSD-г суулгах үед
sysinstall програм танаас портын цуглуулгыг
суулгах эсэхийг тань асуудаг. Хэрэв та тэр үед үгүй гэж хариулсан бол
энэ хэсэгт хэрхэн суулгах талаар тайлбарлана:
CVSup арга
Энэ арга нь CVSup-г ашиглан
портын цуглуулгаа суулгаж мөн байнга шинэчилж болох хамгийн түргэн арга юм.
Хэрэв та CVSup-н талаар дэлгэрэнгүй мэдэхийг
хүсэж байвал CVSup-г хэрэглэх нь хэсгээс хараарай.
csup гэдэг програм нь
CVSup програмыг C програм дээр
дахин бичсэн хувилбар нь бөгөөд &os;-н 6.2 юм уу эсвэл
түүнээс дээшхи хувилбарт боломжтой буй.
csup нь үндсэн суулгацтай хамт
суулгагддаг болохоор #1 дүгээр алхмыг алгасаад
cvsup-н оронд
csup гэж бичиж хэрэглэх хэрэгтэй.
Хуучны хувилбаруудад
csup-г
net/csup сан дотроос
порт/багц хэлбэрээс суулгаж болно.
CVSup-г анх удаагаа ажиллуулахынхаа өмнө
/usr/ports санг хоосон байлгах хэрэгтэй.
Хэрэв уг сан дотор өөр эх сурвалжаас суулгасан портын цуглуулга байвал,
CVSup нь уг файлуудыг шинэчилж нөхдөггүй билээ.
net/cvsup-without-gui багцыг эхлээд суулгана:
&prompt.root; pkg_add -r cvsup-without-gui
CVSup-г суулгах () хэсгээс нэмэлт мэдээллийг харна уу.
cvsup-г ажиллуулна:
&prompt.root; cvsup -L 2 -h cvsup.FreeBSD.org /usr/share/examples/cvsup/ports-supfile
cvsup.FreeBSD.org гэдгийг
өөртэйгээ ойрхон орших
CVSup серверийн нэрээр
солих хэрэгтэй.
CVSup толин тусгалууд () хэсгээс толин тусгал хуудаснуудын бүрэн
жагсаалтыг хараарай.
Зарим нэг нь өөрийнхөө бэлтгэсэн
ports-supfile файлыг хэрэглэхийг хүсэж болох юм.
Ингэсэн үед тушаал бичих мөрөнд CVSup
серверийн нэрийг бичих шаардлага гардаггүй.
Ингэхийг хүссэн үед root эрхээр ороод
/usr/share/examples/cvsup/ports-supfile файлыг
шинэ сан уруу хуулах хэрэгтэй. Жишээлбэл
/root юм уу эсвэл өөрийнхөө эхлэл санд хуулж болно.
ports-supfile файлыг засварлана.
CHANGE_THIS.FreeBSD.org мөрийг
өөртэйгөө ойрхон буй CVSup серверийн нэрээр
сольно. CVSup
Толин тусгалууд () хэсэгт толин тусгалуудын бүрэн жагсаалтыг харж болно.
Одоо cvsup-г ажиллуулахын тулд дараах алхмыг хийх хэрэгтэй:
&prompt.root; cvsup -L 2 /root/ports-supfile
Дараа нь &man.cvsup.1; тушаалыг ажиллуулснаар тухайн үед хөрвүүлж байгаа
портуудыг эс оруулаад бүх портын цуглуулгыг татаж аван сүүлд орсон өөрчлөлтүүдийг мөн шинэчилдэг.
Portsnap арга
Portsnap нь портын цуглуулгыг шинэчлэх бас нэг арга
билээ. Энэ програм нь анх &os; 6.0 хувилбарт эхлэн хэрэглэгдсэн. Хуучин
хувилбаруудад үүнийг ports-mgmt/portsnap гэсэн багцыг суулгаж ашиглана:
&prompt.root; pkg_add -r portsnap
Portsnap-г хэрэглэх нь хэсгээс
Portsnap-тай холбоотой бүх мэдээллийг харна уу.
&os; 6.1-RELEASE хувилбар болон
Portsnap порт юм уу багцын сүүлийн
хувилбартай бол энэ хэсгийг та алгасаж болно. /usr/ports сан нь
&man.portsnap.8; тушаалыг анх удаагаа хэрэглэх үед автоматаар үүсгэгддэг.
Portsnap-н өмнөх хувилбаруудтай бөгөөд
/usr/ports сан байхгүй бол хоосон ийм
сан үүсгэх хэрэгтэй:
&prompt.root; mkdir /usr/ports
Шахсан хэлбэртэй портын цуглуулгыг
/var/db/portsnap сан дотор
татаж авах хэрэгтэй. Хэрэв та хүсвэл энэ алхмын дараа интернэтээс
салгаатай ажиллаж болдог.
&prompt.root; portsnap fetch
Хэрэв та Portsnap-г анх удаагаа
ажиллуулж байгаа бол шахагдсан уг цуглуулгыг /usr/ports сан дотор задална:
&prompt.root; portsnap extract
Хэрэв та өмнө нь /usr/ports сан дотор цуглуулгыг суулгасан бөгөөд
энэ үед зөвхөн шинэчлэхийг хүсэж байгаа бол дараах тушаалыг өгөх хэрэгтэй:
&prompt.root; portsnap update
Sysinstall арга
Энэ арга нь суулгацын төхөөрөмжөөс sysinstall-г
ашиглан портын цуглуулгыг суулгах арга юм. Гэхдээ тухайн төхөөрөмж дээр байгаа
цуглуулга нь тухайн хувилбарыг гаргасан өдрийн хувилбартай байдгийг анзаарах
хэрэгтэй. Хэрэв танд интернэт холболт байдаг бол дээр өгүүлсэн хоёр аргыг урьтал
болгох нь зүйтэй.
root эрхээр ороод
sysinstall гэсэн тушаал өгөх хэрэгтэй
(/stand/sysinstall гэж &os;
-н 5.2-с хуучин хувилбаруудад бичих ёстой):
&prompt.root; sysinstall
Configure гэдгийг сонгоод
Enter товч дарна.
Distributions цэсийг сонгоод
Enter дээр дарна.
ports гэж сонгон
Space товч дээр дарах хэрэгтэй.
Дээр буй Exit гэдгийг олж сонгон
Enter дээр дарна.
CDROM юм уу FTP гэх мэт суулгах төхөөрөмжөө сонгоно.
Дээр буй Exit цэсийг сонгоод
Enter дээр дарна.
X дээр дарж
sysinstall-с гарах болно.
Порт суулгах нь
портууд
суулгах
Портын цуглуулгын талаар яриа хийхийн өмнө портын
skeleton буюу араг яс
ны талаар ойлголт авах хэрэгтэй.
Хамгийн энгийн ойлголтоор бол энэ нь FreeBSD системд програмыг
цэвэрхэн хөрвүүлээд суулгахыг зааварласан товч заавар байдаг.
Порт болгоны араг яс дараах зүйлсийг агуулж байдаг:
Makefile.
Makefile нь янз бүрийн заавар бичлэгүүд
агуулж байдаг бөгөөд энэ нь програм хэрхэн хөрвүүлэгдэх,
бас хаана суугдах зэрэг үйлдлүүдийг тодорхойлсон байгаа.
distinfo файл. Энэ файл нь
хөрвүүлж бүтээгдэх ёстой
файлуудын татаж авалт болон тэдгээрийн алдаагүй
татагдсан эсэхийг (&man.md5.1; болон &man.sha256.1; хэрэгслүүдийг ашиглан) шалгах
зэрэг мэдээллүүдийг агуулж байдаг.
files нэртэй сан. Энэ санд таны
FreeBSD систем дээр суугдах програмуудын хөрвүүлэгдэхэд
хэрэглэгддэг patches буюу нөхөөс файлуудыг агуулна.
Нөхөөс файлууд нь жижигхэн хэмжээний файл бөгөөд тодорхой
зарим файлд гарсан өөрчлөлтүүдийг агуулдаг.
Нөхөөсүүд текст хэлбэрээр оршдог ба голдуу
10 дугаар мөрийг устга
эсвэл 26 дугаар
мөрийг үүгээр соль ...
гэсэн зааврууд байдаг.
Нөхөөсүүдийг мөн
diffs буюу ялгааны
төрлийн файл гэж ярьцгаадаг. Ийм
ялгааг нь илэрхийлсэн файлыг үүсгэхдээ
&man.diff.1; програмыг хэрэглэдэг юм.
Энэ санд портыг бүтээхэд шаардагдах өөр төрлийн файлууд бас байж
болох юм.
pkg-descr файл. Энэ файл дотор тухайн
програмын тухай нэлээн дэлгэрэнгүй тодорхойлолт агуулагдаж байдаг.
pkg-plist файл. Энэ файл дотор порт
суугдах явцад хуулагдаж суугдах файлуудын жагсаалт байдаг. Энэ нь
мөн портыг устгах үед портын системд мэдэгдэх файлуудын
жагсаалт билээ.
Зарим портууд
pkg-message гэх мэтийн өөр файлууд агуулж байдаг.
Портын систем нь онцгой тохиолдолд уг файлуудтай хандаж тухайн
портод харгалзах үйлдлүүдийг хийх болно. Хэрэв та ийм файлуудын
тухай дэлгэрэнгүй мэдээлэл мөн портын тухай үндсэн ойлголт
авахыг хүсвэл FreeBSD порт бүтээгчийн
гарын авлага хуудаснаас харна уу.
Порт дотор програмын эх бичлэгийг хэрхэн хөрвүүлж бүтээх
тухай заавар байдаг болохоос уг програмын эх бичлэг нь байдаггүй.
Та уг програмын эх бичлэгийг CD-ROM эсвэл интернэтээс
уг зохиогчийнх нь гаргасан хэлбэрээр татаж авч болно. Голдуу
эх бичлэгүүд нь tar болон gzip шахалтаар шахаж бэлдсэн байдаг боловч
заримдаа өөр төрлийн хэрэгсэл ашиглан шахсан тохиолдол тулгарч
магадгүй. Ямар ч хэлбэрээр програмын эх бичлэгийг авсан байг, түүнийг
distfile
гэж нэрийддэг. Доор &os; порт суулгах
хоёр аргыг танилцуулж байна.
Порт суулгахын тулд та root эрхэнд
сэлгэсэн байх ёстой.
Ямар нэгэн портыг суулгахаасаа өмнө портынхоо цуглуулгыг та
шинэчилсэн байх хэрэгтэй бөгөөд хуудсанд тухайн
порттой холбоотой аюул нууцлалын тухай сэдэв хөндөгдсөн эсэхийг
шалгах хэрэгтэй.
Ямар ч порт суулгахаасаа өмнө аюулгүйн нууцлалын хувьд
сул тал буй эсэхийг portaudit-р
автоматаар шалгаж болно. Энэ хэрэгслийг портын цуглуулга дотор
олох боломжтой (ports-mgmt/portaudit). Шинэ портыг суулгахаасаа
өмнө portaudit -F гэж ажиллуулснаар
аюулгүйн нууцлалд гарсан сул тал нүхнүүдийн тухай мэдээллийн
өгөгдлийн баазаас мэдээллүүдийг авч нөхөлт хийдэг. Аюулгүйн нууцлалын
мэдээллийн өгөгдлийн баазын шинэчлэх явц өдөр болгон давтагдаж хийгдэх
болно. Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг &man.portaudit.1; болон
&man.periodic.8; хуудаснаас харна уу.
Портын цуглуулга таныг интернэт холболттой гэж авч үздэг.
Хэрэв танд интернэт холболт байхгүй бол
distfile файлуудыг /usr/ports/distfiles
санд хуулах хэрэгтэй.
Эхлэхийн өмнө суулгах гэж буй портын санд орох хэрэгтэй:
&prompt.root; cd /usr/ports/sysutils/lsof
Тэгээд lsof санд орсон хойноо уг сан дотор
та тухайн портын араг ясыг харах болно. Дараагийн алхам бол
портыг хөрвүүлэх буюу
бүтээх
билээ. Ингэхийн тулд тушаал бичих мөрөнд
make гэж бичнэ. Ингэж гүйцэтгэсний дараа
дараах маягийн явцын мэдээллийг та харах болно:
&prompt.root; make
>> lsof_4.57D.freebsd.tar.gz doesn't seem to exist in /usr/ports/distfiles/.
>> Attempting to fetch from ftp://lsof.itap.purdue.edu/pub/tools/unix/lsof/.
===> Extracting for lsof-4.57
...
[extraction output snipped]
...
>> Checksum OK for lsof_4.57D.freebsd.tar.gz.
===> Patching for lsof-4.57
===> Applying FreeBSD patches for lsof-4.57
===> Configuring for lsof-4.57
...
[configure output snipped]
...
===> Building for lsof-4.57
...
[compilation output snipped]
...
&prompt.root;
Хөрвүүлэлт дуусаад та буцаад тушаал бичих мөрөнд ирэнгүүт
хийх ёстой дараагийн алхам бол портыг суулгах билээ. Ингэхийн тулд
таны хийх ёстой зүйл бол make тушаалыг
өөр нэг үгтэй хамт бичих ёстой бөгөөд тэр үг нь
install юм:
&prompt.root; make install
===> Installing for lsof-4.57
...
[installation output snipped]
...
===> Generating temporary packing list
===> Compressing manual pages for lsof-4.57
===> Registering installation for lsof-4.57
===> SECURITY NOTE:
This port has installed the following binaries which execute with
increased privileges.
&prompt.root;
Ингээд тушаал бичих мөр боломжтой болонгуут суулгасан портоо
ажиллуулах боломжтой болдог. Бид нарын жишээ авч суулгасан
lsof програм нь нууцлалын давуу эрх
шаарддаг болохоор аюулгүйн нууцлалын анхааруулга харуулагддаг.
Порт суулгах үед хэрэв анхааруулга харуулагдваас түүнийг тун
анхааралтай уншиж ойлгох хэрэгтэй.
Програмыг хөрвүүлж бүтээхэд хэрэглэгдсэн түр файлуудыг
хадгалсан дэд сангуудыг устгах нь зүйтэй. Энэ нь дискний зайг
хэмнэхээс гадна тухайн портыг шинэчлэх үед алдаа гаргуулахгүй
маш сайн зуршил юм.
&prompt.root; make clean
===> Cleaning for lsof-4.57
&prompt.root;
Та make,
make install мөн make clean гэсэн
дамжлагуудыг make
install clean гэж товчилж бичиж болно.
Зарим shells буюу бүрхүүлийн орчнууд нь PATH
орчны хувьсагч дотор буй сангууд доторх ачаалагдаж болдог
програмуудын тушаалын хайлтыг түргэвчлэх зорилгоор түр хадгалагчид
хадгалсан байдаг. Та хэрэв ийм төрлийн бүрхүүлийн орчин
ашиглаж байгаа бол порт суулгасны дараа rehash
тушаалыг хэрэглэн портын ачаалагдах файлыг бүрхүүлийн таних
сан дотор нэмдэг. Энэ тушаал нь
tcsh маягийн бүрхүүлд ажилладаг.
sh төрлийн бүрхүүлд hash -r
гэж ашигладаг. Тухайн бүрхүүлд хамаатай нэмэлт мэдээллийг нь харна уу.
FreeBSD
Mall зэрэг зарим гуравдагчдын гаргасан DVD-ROM дээр distfiles
файлууд агуулагдсан байдаг. Тэдгээрийг портын цуглуулганд хэрэглэж
болно. DVD-ROM-г /cdrom санд таниулж холбоно.
Хэрэв та өөр санд холбосон бол уг сангийн нэрийг
CD_MOUNTPTS орчны хувьсагчид зааж өгөөрэй.
Шаардлагатай distfiles файлууд нь дискнээс автоматаар хэрэглэгддэг.
Зарим нэг цөөн тооны портуудын лицензийг нь анхаарах
хэрэгтэй. Ийм төрлийн портуудын эх бичлэг нь CD-ROM дээр
байдаггүй. Тэдгээрийг татаж авах юм уу цааш нь
түгээхийн тулд ямар нэгэн гэрээ бөглөх илгээх ёстой болдог.
Хэрэв таны суулгах порт CD-ROM дээр байхгүй байгаа бол интернэт рүү
орон хэлсний дагуу гүйцэтгэх хэрэгтэй.
Портын систем нь &man.fetch.1; хэрэгслийг ашиглан файлуудыг
татаж авдаг. Уг хэрэгсэл нь
FTP_PASSIVE_MODE, FTP_PROXY,
мөн FTP_PASSWORD гэх мэтчилэн төрөл бүрийн орчны
хувьсагчдыг ашиглаж ажилладаг. Хэрэв та галт хана юм уу
FTP/HTTP прокси хэрэглэдэг бол эдгээр хувьсагчдад тохирох утгыг нь
зааж өгөх хэрэгтэй. &man.fetch.3; хуудаснаас хувьсагчдын бүрэн жагсаалтыг
харна уу.
Интернэтэд байнга холбогддоггүй хэрэглэгчдэд зориулж
make fetch тушаал
байдаг. Уг тушаалыг портын дээд сан
(/usr/ports) дотор гүйцэтгэхэд шаардагдах
бүх файлуудыг татаж авдаг. Уг тушаалыг мөн
/usr/ports/net гэх зэргийн дэд сан дотор гүйцэтгэж
болно.
Хэрэв тухайн порт өөр сан юм уу портоос хамаардаг бол fetch гүйцэтгэл
нь тэдгээр хамаарлыг нь
нөхөж татдаггүйг анхаараарай.
Харин fetch гэдгийг
fetch-recursive гэж орлуулснаар
тухайн портын хамааралтай порт болон сангуудыг давхар татаж авдаг.
Та бүх портуудыг хөрвүүлж бүтээнэ гэвэл make
тушаалыг make
fetch тушаалыг тайлбарласан шиг дээд санд
гүйцэтгэж болдог. Гэвч зарим порт байхгүй тохиолдолд ийм үйлдэл бол аюултай. Мөн зарим портууд хоёр өөр файлыг нэг нэрээр суулгах хүндрэл гаргаж болзошгүй.
Мөш цөөхөн тохиолдолд хэрэглэгчид
MASTER_SITES (татаж авах файлуудын байршил) хаягнаас
өөр байршил ашиглан эх файлуудыг татаж авах шаардлага гарч болох юм.
Ийм үед
MASTER_SITES хувьсагчийн утгыг дараах тушаалаар
өөрчилдөг:
&prompt.root; cd /usr/ports/directory
&prompt.root; make MASTER_SITE_OVERRIDE= \
ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/ports/distfiles/ fetch
Энэ жишээн дээр бид
MASTER_SITES-н утгыг ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/ports/distfiles/
гэж өөрчиллөө.
Зарим порт нь өөрийнхөө зарим хэсгийг
шаардлагагүй гэж үзэх тохиолдолд, эсвэл аюулгүйн нууцлалын
шалтгаанаар ч юм уу өөрчлөлт хийх боломж (эсвэл шаарддаг)
өгдөг.
www/mozilla, security/gpgme, мөн mail/sylpheed-claws зэргүүдийг жишээ
болгож болох юм. Иймэрхүү мэдэгдлүүд байвал тухайн үед танд
харуулагдах болно.
Портын анхдагч санг дарж бичих
Заримдаа портыг хөрвүүлэх болон суулгах өөр санг хэрэглэх
нь хэрэгтэй (онц шаардлагатай) байдаг.
WRKDIRPREFIX болон PREFIX
хувьсагчдын утгыг өөрчилж анхдагч сангийн байршлыг сольдог.
Жишээ нь:
&prompt.root; make WRKDIRPREFIX=/usr/home/example/ports install
гэсэн тушаал нь портыг
/usr/home/example/ports сан дотор хөрвүүлээд
хөрвүүлэгдэж бүтээгдсэн файлуудыг /usr/local
санд суулгадаг.
&prompt.root; make PREFIX=/usr/home/example/local install
гэсэн тушаал нь портыг /usr/ports санд хөрвүүлж
бэлдээд /usr/home/example/local санд суулгана.
Мэдээж
&prompt.root; make WRKDIRPREFIX=../ports PREFIX=../local install
гэж хоёр хувьсагчийг хослуулан хэрэглэж бас болно
(танд зөвхөн ерөнхий ойлголт өгөх зорилгоор урт мөрийг товчилж харуулсан
билээ).
Мөн та уг хувьсагчдыг өөрийнхөө орчны хувьсагч болгож
зарлаж болно. Тухайн бүрхүүлийнхээ орчны тухай зааврыг эхлээд
уншиж танилцах нь зүйтэй.
imake-г хэрэглэх
Зарим порт imake-г хэрэглэдэг ( X
цонхот системийн хэсэг) бөгөөд
PREFIX хувьсагч ашиглалгүй
/usr/X11R6 санд суулгадаг. Үүнтэй ижил
зарим Perl портууд PREFIX хувьсагч хэрэглэлгүй
Perl-н санд суулгадаг. Эдгээр портуудыг
PREFIX хувьсагчтай хамтран ажиллуулж
энэ хувьсагчийг ойлгож хүндэтгэдэг болгоно гэдэг бол тун хэцүү бөгөөд
бараг боломжгүй ажил юм.
Суугдсан портыг устгах нь
портууд
устгах
Та одоо портыг хэрхэн суулгах талаар мэдсэн юм чинь
хэрэв буруу портоо суулгасан бол түүнийг
хэрхэн утсгадаг талаар мэдэхийг хүсэж байгаа байх.
Өмнөх жишээнд суулгасан портоо бид устгацгаая (анхааралгүй
уншсан нэгэнд нь lsof програм гэж сануулъя).
Портууд багцтай ижилхэн
&man.pkg.delete.1; тушаалаар устгагдаж болно (
Багц сонголт хэсэгт тайлбарласан буй):
&prompt.root; pkg_delete lsof-4.57
Порт шинэчлэх
порт
шинэчлэх
Хамгийн түрүүнд &man.pkg.version.1; тушаал ашиглан
портын цуглуулгаас шинэ хувилбар агуулсан портуудыг жагсаах хэрэгтэй:
&prompt.root; pkg_version -v
/usr/ports/UPDATING
Портыг шинэчлэхээсээ өмнө портын цуглуулгаа шинэчлээд
/usr/ports/UPDATING файлыг шалгана.
Энэ файл дотор портыг шинэчлэхэд шаардагдах үйлдлүүд болох
өөрчлөгдсөн төрөл, тохируулгын өөрчлөлт, эсвэл өмнөх хувилбартайгаа
зөрчилдөх хэсгүүд гэх мэтийн чухал мэдээллүүд агуулагдаж байдаг.
Хэрэв UPDATING файлд саяны таны уншсан
зүйлүүдээс өөр юм агуулагдаж байвал уг файлд буй зааврыг дагах нь
зүйтэй.
Portupgrade ашиглан порт шинэчлэх нь
portupgrade
portupgrade хэрэгсэл нь портыг
амархан шинэчлэхэд зориулагдсан. Үүнийг ports-mgmt/portupgrade портоос суулгаж болно.
Бусад портын нэгэн адил порт суулгадаг журмаар make install
clean гэсэн тушаалаар суулгадаг:
&prompt.root; cd /usr/ports/ports-mgmt/portupgrade
&prompt.root; make install clean
Суугдсан портын жагсаалтыг pkgdb
-F тушаал ашиглан шалгаад үр дүнгийн мэдээлэлд байгаа
зөрчлүүдийг нь залруулж засах хэрэгтэй. Шинэчлэл хийхээсээ өмнө ингэж
зөрчлүүдийг арилгах нь тун сайн санаа билээ.
Хэрэв та portupgrade -a гэж ажиллуулбал
таны системд суугдсан бүх хуучирсан портуудыг
portupgrade шинэчилж эхэлдэг.
Хэрэв та суугдах шинэчлэл болгонд лавлаж асуух үйлдэл хийлгэхийг хүсвэл
сонголт нэмээрэй.
&prompt.root; portupgrade -ai
Хэрэв та бүх шинэчлэгдэх порт биш харин зөвхөн тодорхой нэгэн
портыг шинэчлэх хүсэлтэй бол portupgrade
багцны-нэр гэж бичнэ.
сонголт нэмснээр тухайн програмд шаардагдах
портуудыг portupgrade эхлээд нь шинэчлэдэг.
&prompt.root; portupgrade -R firefox
Портын оронд багц хэрэглэж суулгахыг хүсвэл
сонголт хэрэглэнэ. Энэ сонголттой үед
portupgrade нь
PKG_PATH хувьсагчид зааж өгсөн жагсаалтад буй сан дотроос
багцуудыг хайх ба хэрэв уг санд байхгүй байгаа бол сүлжээнээс татаж нөхдөг.
Хэрэв дотоод сан болон сүлжээнээс багц олдоогүй тохиолдолд
portupgrade нь портоор суулгахыг оролдох болно.
Порт хэлбэрээр суулгах үйлдлийг зогсоохын тулд
сонголтыг нэмж өгдөг.
&prompt.root; portupgrade -PR gnome2
Хэрэв хөрвүүлж суулгалгүйгээр зөвхөн distfiles файлыг татаж авах (хэрэв
сонголттой бол багц файлыг ) шаардлагатай бол
сонголтыг ашиглаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг &man.portupgrade.1; хэсэгт харна уу.
Portmanager ашиглан портыг шинэчлэх нь
portmanager
Portmanager бол портыг суулгаж
шинэчлэхийг амарчилсан өөр нэг хэрэгсэл билээ. Үүнийг
ports-mgmt/portmanager портноос
суулгаж болно:
&prompt.root; cd /usr/ports/ports-mgmt/portmanager
&prompt.root; make install clean
Бүх суугдсан портууд дараах энгийн тушаалаар шинэчлэгдэж болдог:
&prompt.root; portmanager -u
Та мөн сонголт нэмснээр
Portmanager-н гүйцэтгэх алхам бүрийг лавлах асуух хэлбэрт оруулан хянаж болдог.
Portmanager-г ашиглан системд шинэ портыг суулгаж болно.
make install clean гэсэн ердийн тушаалаас ялгаатай нь
тухайн сонгосон портыг суулгахаасаа өмнө түүнд хамааралтай бүх портуудыг
шинэчлэдэг.
&prompt.root; portmanager x11/gnome2
Хэрэв сонгосон портын хамааралтай портод ямар нэгэн
хүндрэл гарвал Portmanager-г тэр хүндрэл
гарсан портоос эхлэн дахин шинээр хөрвүүлж бэлд гэж зааж өгч болдог.
Ингэсэн үед хүндрэл гаргасан портыг эхлэж хөрвүүлээд дараа нь
портоо шинэчлэх явцаа цааш нь үргэлжлүүлдэг.
&prompt.root; portmanager graphics/gimp -f
Дэлгэрэнгүй мэдээллийг
- Portmanager-н гарын авлагаас харна уу.
+ &man.portmanager.1;-с харна уу.
+
Порт ба дискний хэмжээ
порт
дискний хэмжээ
Портын цуглуулга нь дискний хэмжээг байнга идэж байдаг. Портоос
програмыг хөрвүүлж суулгасны дараа бэлдэж байсан
санг make
clean тушаалаар цэвэрлэхээ үргэлж санах
хэрэгтэй. Та портын цуглуулгыг бүхлээр нь дараах тушаалаар цэвэрлэж болно:
&prompt.root; portsclean -C
Маш олон эх файлууд
distfiles санд явцын үр дүнд
хадгалагдаж байдаг. Та тэдгээрийг гар аргаар устгаж болох ба дараах
тушаал хэрэглэн ямар нэгэн порттой холбоогүй болсон бүх distfiles
устгаж болно:
&prompt.root; portsclean -D
Эсвэл таны системд одоо суугдсан байгаа порттой хамаагүй
бүх distfiles-уудыг дараах тушаалаар устгана:
&prompt.root; portsclean -DD
portsclean хэрэгсэл нь
portupgrade програмын нэг бүрдэл хэсэг.
Суулгасан портоо хэрэглэхгүй болсон үедээ устгахаа мартаж болохгүй.
Иймэрхүү автоматжуулалтыг гүйцэтгэдэг эвтэйхэн програм бол
ports-mgmt/pkg_cutleaves порт билээ.
Порт суулгасны дараах үйлдлүүд
Ердийн програмыг суулгасны дараа тухайн програмтай холбоотой
бичиг баримтыг унших, ямар нэгэн тохиргооны файл засварлах, эсвэл
уг програм компьютер ачаалагдах үед эхлэх (хэрэв энэ нь далд чөтгөр бол)
эсэхийг нь шалгах шаардлага гарч болзошгүй.
Суулгасан програм болгоныг тохируулах зарчим өөр өөр. Гэхдээ
та шинэ програм суулгачихаад Одоо яах вэ?
гэсэн асуулттай тулгарах үед дараах зүйлс тусалж магадгүй:
&man.pkg.info.1; тушаалыг ашиглан ямар файл хаана яаж суугдсаныг
харна. Жишээ нь та саяхан FooPackage version 1.0.0, програмыг суулгасан
бол
&prompt.root; pkg_info -L foopackage-1.0.0 | less
гэсэн тушаал нь уг програмыг суулгах явцад хуулсан бүх файлуудыг
харуулдаг. man/ санд хуулсан файл байвал тун
анхааралтай харах хэрэгтэй. Энэ нь гарын авлага файлууд байдаг.
Мөн etc/ санд хуулсан файлууд нь тохируулгын
файлууд байдаг бөгөөд doc/ санд бол дэлгэрэнгүй
бичиг баримтуудыг хадгалсан байдаг.
Хэрэв та програмынхаа хувилбарын талаар сайн мэдэхгүй байгаа бол
&prompt.root; pkg_info | grep -i foopackage
гэсэн тушаал нь бүх суугдсан програм дотор
foopackage гэсэн нэртэй програм байвал
харуулдаг. foopackage-н оронд хүссэн програмынхаа нэрийг бичээрэй.
Програмын гарын авлага хаана суугдсаныг мэдсэн үедээ
&man.man.1;-г ашиглан харах хэрэгтэй. Мөн түүнчлэн ийм аргаар
тохируулга болон нэмэлт мэдээллийн файлуудыг нь тухай бүрд
нь харах хэрэгтэй.
Хэрэв уг програм өөрийн гэсэн вэб хуудастай бол түүнд нь зорчин
нэмэлт мэдээлэл авах, байнгын асуулт хариултыг нь үзэх гэх мэтчилэн
оролдоорой. Уг програмын вэб хуудасны хаяг нь
&prompt.root; pkg_info foopackage-1.0.0
тушаалын гаралт дээр WWW: гэсэн хэсэгт
байдаг.
Эхлэн ачаалагдах үед эхлэх ёстой портууд (Интернэт сервер гэх мэт)
голдуу
/usr/local/etc/rc.d сан дотор эхлүүлэх
файлаа хуулдаг. Та уг файлыг шаардлагатай бол засварлах юм уу өөрчилж болно.
Үйлчилгээг эхлүүлэх хэсгээс дэлгэрэнгүй мэдэээллийг харна уу.
Эвдрэлтэй портыг засах нь
Хэрэв та портыг ажиллуулж чадаагүй тохиолдолд хийж болох
хэд хэдэн алхам бий:
Problem Report
database хуудсанд уг портын засварлах заавар бий эсэхийг
шалгах. Хэрэв байвал уг зааврын дагуу засварлах хэрэгтэй.
Уг портыг арчилж сайжруулдаг хүнээс тусламж авах.
make maintainer тушаал ашиглаад юм уу эсвэл
Makefile файл дотроос тухайн
арчлагчийн захианы хаягийг нь олох хэрэгтэй. Захиандаа
портынхоо нэр болон хувилбарыг оруулан
(Makefile файлд буй
$FreeBSD:
мөрийг илгээх хэрэгтэй ) хэрэв боломжтой бол алдаа заасан
явцын мэдээллүүдийг явуулах хэрэгтэй.
Зарим порт нь хувь хүнээр биш харин захианы
жагсаалтаар арчлагдаж байдаг. Энэ жагсаалтад бүгд биш ч гэсэн ихэнх хүмүүс нь
freebsd-listname@FreeBSD.org маягийн
захианы хаягтай байдаг. Ийм хүмүүс рүү захиагаа явуулах хэрэгтэй.
Голдуу
freebsd-ports@FreeBSD.org-р арчлагдаж
байгаа гэсэн портууд нэг тодорхой хүнээр арчлагдаагүй байдаг.
Завсарлалт болон тусламж зэргүүд нь ихэнхдээ захианы жагсаалтад буй
хүмүүсээс ирдэг. Туслан дэмжих хүмүүс бидэнд үргэлж хэрэгтэй байгаа!
Хэрэв та ямар нэгэн хариулт аваагүй бол
&man.send-pr.1;-г ашиглан алдааны мэдэгдэл (
FreeBSD-н алдааг мэдээлэх хэсгийг харна уу) хийж болно.
Өөрөө засаад үз! Порт хийгчдийн гарын авлага дотор
портын
ажиллах зарчим болон бүтэц заавар, засах дараалал, тэр байтугай өөрөө порт зохиох талаар дурдсан байгаа!
Ойрхон байгаа FTP хуудаснаас багцыг татаж авах хэрэгтэй.
Үндсэн
багцны цуглуулга ftp.FreeBSD.org хуудасны багцны санд байдаг бөгөөд орон нутгийн толин тусгалуудыг эхлээд турш! Ингэсэн нь эх бичлэгийг хөрвүүлэхээс
түргэн бэлэн болсон багцыг татаж аван цаг хэмнэж байдаг. &man.pkg.add.1; програмыг ашиглан өөртөө хадгалсан багцаа систем дээрээ суулгана.